Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 00837

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 04 өдөр                  Дугаар 142/ШШ2017/00837                        Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1978 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багийн Баянзамын 08 дугаар гудамжны 14 тоотод оршин суух Мөнх хас овгийн Намжилдоржийн Алтанхуягийн /регистрийн дугаар ВД78092816/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ашид билгүүн” ХХК

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ 

Нэхэмжлэгч Н.Алтанхуяг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Алтанхуяг миний бие эхнэр 2 хүүхдийн хамт Уртын гол багйин 8-52 тоот хашаа байшинд 2008 оноос хойш  өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно.  2015 онд Хаан банкнаас 10,000,000 төгрөгний хэрэглээний зээл авсан бөгөөд сар бүр төлж байгаад 2016 оны эхээр зээлээ төлөхөд хүндрэл гарч төлөлтөө сүүлдээ төлж барагдуулах боломжгүй байдал үүсэж Хаан банк шүүхэд хандсан болно. 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 726 дугаартай шүүгчийн захирамжаар 8 835 650 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн юм. Тэгээд шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу шийдвэр гүйцэтгэлийн газраас гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа ба үнэдгээний Ашид билгүүн ХХК-ийг томилоод одоогоор манай хашаа байшинг маш бага үнээр үнэлгээ гаргасан байх тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ 20 303 600 төгрөгөөр тогтоогдсон байх ба би хашаа байшингаа 25 000 000 төгрөгөөр үнэлүүлэх хүсэлтэй байна. Үүнээс ч өндөр үнэлгээтэй манай урд талын хашаа байшин зарагдсан байдаг. Манай урд талын гудамжинд байдаг айл 28 000 000 төгрөгөөр хашаа байшингаа борлуулсан байхад , үнэлгээний газраас тэр хавийн айлын зарагдсан зах зээлийн ханшийг судлахгүйгээр өөр газар буюу Рашаант багийн үнэлгээг харьцуулж, судалж үнэлгээ гаргасан байна. Уртын голд байрладаг хашаа байшин нь Рашаант багт байрлах хашаа байшингийн зах зээлийн үнэлгээнээс илүү өндөр үнэтэй зарагддаг юм. Гэтэл ийм маягаар харьцуулж үнэлгээ гаргаж байгаа нь үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй, шудрага бус үнэлгээ гаргасан гэж үзэж байна. Иймд Ашид билгүүн ХХК-ийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 726 дугаар шүүгчийн захирамжаар Л.Оюунтунгалаг, Н.Алтанхуяг нараас 9018245 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 159402 төгрөгийг тус тус гаргуулж Хаан банкны Орхон аймаг дахь Салбарт олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр авагч Хаан банкнаас төлбөрийн үлдэгдэл 8835650 төгрөгийг албадан гаргуулахаар тус албатай зардал урамшуулалын гэрээ байгуулан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.Тус албанаас төлбөр төлөгч нарт төлбөрийг сайн дураар төлөх 5 сарын хугацаа өгсөн боловч төлбөрийг сайн дураар төлөөгүй төлбөрийг төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч Л.Ганбат нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 16-53-04 тоот битүүмжлэх актаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын голын Баянзамын 8-14 тоот хашаа, байшинг битүүмжилсэн. Төлбөр төлөгч нар нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хашаа, байшингаа үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдуул нүүн гарч очих газаргүй байгаа тул хавар хүртэл төлбөрийг сайн дураар төлөх хугацаа өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу тэдний амьдралын аргагүй байдлыг харгалзан 02 наснаас 10 насны 2 хүүхэдтэй тус албанаас дахин төлбөр төлөх боломжит хугацааг олгосон.Тус албанаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хашаа, байшинг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17-53-01 тоот хураах актаар хураан авч уүрэг шүйцэтгэгч, үүрэг гүйфцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчээр хөндлөнгийн “Ашид билгүүн” ХХК-ныг томилж үнэлгээ хийлгэсэн ба үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хашаа, байшинг 20303600 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч нарт 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17-53-01 тоот мэдэгдлээр мэдэгдсэн.

Иймд төлбөр төлөгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж хугацаа авах зорилгоор үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байх тул Н.Алтанхуяг, Л.Оюунтунгалаг нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Алтанхуяг нь “Ашид билгүүн” ХХК, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат шүүх хуралдаанд “...манай алба хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчээр хөндлөнгийн “Ашид билгүүн” ХХК-ныг томилж үнэлгээ хийлгэсэн ба үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хашаа, байшинг 20 303 600 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч нарт 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17-53-01 тоот мэдэгдлээр мэдэгдсэн.Үнэлгээг “Ашид билгүүн” ХХК гаргасан.Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн тайлбар гаргасан.

Төлбөр авагч Хаан банкны шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг үндэслэн бичигдсэн 758 тоот гүйцэтгэх хуудсын дагуу Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн байна.

Төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

Үнэлгээ гаргасан хариуцагч “Ашид билгүүн” ХХК-иас нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг шүүхээс тогтоосон хугацаанд ирүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүхэд ирж тайлбар өгөөгүй  нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл боллоо.

Тодруулбал хариуцагч “Ашид билгүүн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранжаргалд 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, эрх үүрэг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

Мөн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 15 цаг 30 минутад шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранжаргал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хэргийг шийдвэрлэсэн тул 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2368 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож Хаан банкны нэхэмжлэлтэй Н.Алтанхуяг, Л.Оюунтунгалаг нарт холбогдох 726 дугаар шүүгчийн захирамжтай хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэстэй байна.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Н.Алтанхуягаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Ашид билгүүн” ХХК аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасныг баримтлан “Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №ТХҮ-217-24 тоот үнэлгээг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Ашид билгүүн” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2368 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож Хаан банкны нэхэмжлэлтэй Н.Алтанхуяг, Л.Оюунтунгалаг нарт холбогдох 726 дугаар шүүгчийн захирамжтай хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсүгэй.

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

    5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА