Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

    Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

    Улсын яллагч Н.Амарсанаа,

          Шүүгдэгч Ц.Гүнгэрмаа, Л.Чулуунбат, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхдалай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Нийслэлийн прокурорын газраас Ц.Гүнгэрмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Л.Чулуунбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601000070 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          1. Монгол улсын иргэн 1970 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 205 дугаар байрын 44 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Боржигин овогт Цэдэндоржийн Гүнгэрмаа /Регистрийн дугаар: ЦГ70020369/

          2. Монгол улсын иргэн 1963 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, их бууны инженер мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгт манаач ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэ толгойн 36 дугаар гудамжны 36 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Лам овогт Лувсандашийн Чулуунбат /Регистрийн дугаар: ЕП63033012/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай Ц.Гүнгэрмаа нь Авлигалын эсрэг НҮБ-ын конвенц, Авлигын эсрэг хууль, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлот болон 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн Нийслэлийн Боловсролын газрын даргын А/74 дугаартай “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын менежер, арга зүйч, нийгмийн ажилтан, багшийг сонгон шалгаруулах журам”-ыг  зөрчиж  хээл  хахууль  өгөгч  Д.Лхагвасүрэн, Э.Болорчимэг

нарын ашиг сонирхолын үүднээс урьдчилан амлахгүйгээр Баянзүрх дүүргийн 169 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Оюунгэрэлээр дамжуулан 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Д.Лхагвасүрэн, Э.Болорчимэг нараас 300.000 төгрөгийн хээл хахууль авч, сонгон шалгаруулалтанд ороогүй, эрх бүхий батламжгүй иргэн Д.Лхагвасүрэнг 2015 оны 04 дүгээр сарын 06 өдрийн Б/20 дугаартай тушаалаар Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар, Э.Болорчимэгийг 2015 оны 04 дүгээр сарын 09 өдрийн Б/25 дугаартай тушаалаар туслах багшийн орон тоон дээр тус тус ажилд томилсон,

          Л.Чулуунбат нь Ц.Гүнгэрмаад холбогдох эрүүгийн 201601000070 дугаартай хэрэгт 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр эрхлэгч Ц.Гүнгэрмаагийн өгсөн 350.000 төгрөгөөр “Компьютер Ланд” компьютерийн худалдааны төвд байрлах “Сорос компьютер” ХХК-с Epson 1350 маркын өнгөт олон үйлдэлт принтер худалдан авсан” гэж мөрдөн байцаалтын шатанд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Гүнгэрмаа мэдүүлэхдээ: Би энэ цэцэрлэгийн эрхлэгчээр 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр томилогдсон. 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авсан. Энэ үеэс эхлэн би маш олон ажил хийж эхэлсэн. Тамга, бланк зэргийг авсан. Яам, Нийслэлийн боловсролын газар, дүүрэг зэргээр олон удаа явсан. Энэ болгонд машин хөлслөөд явдаг байсан. Машины хөлсөнд 300.000 төгрөг өгч байсан. Тамга тэмдэгт 80.000 төгрөг, тусгай зөвшөөрөл авахад 37.000 төгрөг зэргийг бүгдийг нь өөрөөсөө өгч байсан. 03 дугаар сарын 15-аас эхлэн анхны ажилчид болон нярав, нягтлан авч ажилуулж эхэлсэн. Оюунгэрэлийн хэлж байгаа бүгд худал байна. Би Оюунгэрэлээс хэзээ ч мөнгө төгрөг шаардаагүй. Оюунгэрэл “танайх шинэ цэцэрлэг юм чинь хэдэн хүн, хэдэн хүүхэд аваач” гэсэн. Тэгээд Мөнхсоёл, Болорцэцэг, Лхагвасүрэн, Болорчимэг гэсэн дөрвөн хүний анкетыг өгч байсан. Би Болорцэцэгийг 09 дүгээр сараас авсан. Мөнхсоёл надтай уулзаагүй. Лхагвасүрэн багшлах эрхийн үнэмлэх, дипломтой байсан. Сонгон шалгаруулалтад ороогүй гэж худал ярьж байна. Цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагааг эцэг, эх болон хамт олныхоо хүчээр хийж байсан. Ажилчид их зүйл шаарддаг байсан. Дүүргийн санхүүжилтээр 30 сая төгрөг шийдүүлж авах гэж байхад нягтлан хасуулаад 11 сая төгрөг болгосон. Энэ мөнгөөр би гал тогооны сав, хэрэгсэл авч өгч байсан. Цэцэрлэг ажиллаж эхлэхэд гал тогоонд газардуулга байхгүй болохоор тогооч нар тогонд цохиулаад байна гэсэн. Энэ үед би Чулуунбаатараар газардуулга хийлгэж байсан. Надад энэ ажлыг хийхэд хорооноос дарамт байсан. Мөн ажилчдыг ажлаа хийж чадахгүй байхад нь хэлэхээр намайг дарамталсан гэдэг байсан. Принтерийн хувьд худал ярьсан минь үнэн. Тухайн үед би юу болоод байгааг ойлгоогүй. Би зөндөө олон принтер авч багш нарт өгч байсан. Энэ олон эд хөрөнгийг цэцэрлэгийн үндсэн хөрөнгөд дансал гэхээр нягтлан данс тооцоонд оруулдаггүй байсан. Тэгээд манай өрөөнд байгаа эд зүйлийг данслах гээд байдаг байсан. Би падан нь байхгүй та нар эцэг эхээс нь аваач гэж хэлэхээр та өөрөө аваач гэдэг байсан. Би нягтлангийн хэлсэн үгийг утсан дээрээ бичсэн байгааг

сонсгож болно. Би ажилчиддаа зүй ёсны шаардлага тавихад намайг дарамталсан гэдэг. Лхагвасүрэн багш хүүхдийн боожгойг түлсэн. Энэ тухай нь хэлэхээр би түлээгүй гэдэг. Мөн хүүхдүүдийн өдөр өгөх байсан боорцгийг өгөөгүй явуулж байсан. Бага ангийн Бадамхатан багш жирэмсэн байсан тул ачаалалтай ажлаа хийж амжихгүй байхаар нь Болорчимэгийг урд нь цэцэрлэгт ажиллаж байсан тул Бадамхатан багштай ангиа сольчих гэхэд хүлээж авахгүй маргалдаад байдаг. Энэ байдлаас болж манай цэцэрлэгт халдварт өвчин гарсан. Дараа нь мэргэжлийн хяналтаас шалгалт ирэхэд манай цэцэрлэгт 7 ажилтан нян тээгч байна гэсэн дүгнэлт гарч байсан. Галч Бямбадорж хүүхдээс газрын гэрчилгээ хөөцөлдөнө гэж 250.000 төгрөг авсныг Дуламсүрэн багш мэдсэний төлөө бөөн хэрүүл болж түүнээс болж намайг Нийслэлийн боловсролын газарт маш олон удаа матсан. Ингээд намайг зүй ёсны шаардлага тавихаар ажилчид хүлээж авахгүй намайг буруутгадаг гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Чулуунбат мэдүүлэхдээ: Энэ хаврын 04 сарын орчим би ээлжтэй байсан. Тэр үед эрхлэгч өрөөндөө уйлаад сууж байхаар нь юу болсон тухай асуухад, дарга “намайг АТГ-аас шалгана гэж байна” гэж хэлсэн. Гэтэл тухайн үед даргын хар данс буюу өдөр дутмын тэмдэглэлийн дэвтэр мөн санхүүгийн падаанууд байхгүй болсон тухайгаа хэлсэн. Анх энэ цэцэрлэг хоосон 4-н хана байсан. Цэцэрлэгийг хандиваар л болгосон. Манай хамт олон ч их хандив өгсөн. Энэ тухайг бүх ажилчид мэднэ. Би даргад туслахаар болж компьютер ландын хүнтэй ярьж байгаад падаан авч өгсөн. Хэн хэн гэдэг хүүхдийн хандиваар принтер ирсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Ажилчид дарга бид хоёрыг нэг талын хүн гэж хэлдэг. Галч Бямбадорж гэдэг хүн энэ хэргийг анх эхлүүлсэн. Бямбадорж намайг энэ хэргтээ оролцуулах гэхэд нь би ороогүй. Бямбадорж өөрөө ажлаа хийхгүй гадуур тэнэдэг. Энэ тухайг нь хэлэхээр уурлаад хүлээж авдаггүй. Би нэхэмжлэлийг авч өгсөн үйлдэлдээ буруутай гэдгээ ойлгож байна гэв.

 

          Мөрдөн байцаалтад гэрч Д.Түмэндэмбэрэлийн: “...Э.Болорчимэг бид 2 гэр бүл болоод 10 гаран жил болж байна. Манай эхнэр Болорчимэг БЗД-ийн 6 дугаар цэцэрлэгт туслах тогоочоор ажилладаг байсан юм. 2015 оны 02 дугаар сард шиг санаж байна. Манай эхнэр Болорчимэг надад БЗД-ийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт 203 дугаар цэцэрлэг шинээр нээгдэж байгаа юм байна. Гэртэй ойр учраас уг цэцэрлэгт туслах багшаар ажилд ормоор байна. Хамт ажиллаж байсан эрхлэгч С.Оюунгэрэлтэй Д.Лхагвасүрэн багш бид 2 очиж уулзаад БЗД-ийн 203 дугаар цэцэрлэгт багш, туслах багшаар ажилд орох хүсэлтэй байгаа талаараа хэлэхэд Ц.Гүнгэрмаа эрхлэгчийг танина. Уг хүнтэй уулзаж та 2-ыг ажилд оруулж өгч чадна гэж хэлсэн. Мөн манай эхнэр Э.Болорчимэг 203 дугаар цэцэрлэгийн эрхпэгчид 1 хүний 250.000 төгрөг, нийт 500.000 төгрөгний хээл хахууль өгвөл Д.Лхагвасүрэн бид хоёрыг 203 дугаар цэцэрлэгт багш, туслах багшаар ажилд орж болох юм байна. Яах вэ гэсэн. Тухайн үед бид хоёрт мөнгө байхгүй байсан учраас би эхнэртээ өөрөө мэдээд шийд гэж хэлсэн. Тэгээд 6 дугаар цэцэрлэгт хамт ажиллаж байсан багш Д.Лхагвасүрэнгээс 250.000 төгрөг зээлж, ажилд оруулж өгч чадна гээд зуучилсан эрхлэгч С.Оюунгэрэлээр дамжуулан Ц.Гүнгэрмаа эрхлэгчид Д.Лхагвасүрэн, манай эхнэр Э.Болорчимэг нар мөнгөө өгсөн гэсэн. Тэгээд мөнгөө өгснөөс хойш удаагүй 203 дугаар  цэцэрлэгт  манай  эхнэр туслах багшаар Д.Лхагвасүрэн багшаар ажилд

орсон. Бид хоёр Д.Лхагвасүрэнгээс зээлж авсан. 250.000 төгрөгөө эхнэр Э.Болорчимэгийн цалин дээрээс хэд хэд хуваан төлж барагдуулсан. Одоо өр төлбөр байхгүй. С.Оюунгэрэл эрхлэгчийн хувьд манай эхнэр Э.Болорчимэг, багш Д.Лхагвасүрэн нартай 6 дугаар цэцэрлэгт хамт ажиллаж байсан. Ц.Гүнгэрмаа эрхлэгчийг огт танихгүй. Бид нарын хооронд ямар нэгэн өр зээл авлага огт байхгүй. С.Оюунгэрэлийн Хаан банкны данс руу Д.Лхагвасүрэн, Э.Болорчимэг хоёр 500.000 төгрөг шилжүүлсэн гэсэн. Мөн манай эхнэр Э.Болорчимэг эрхпэгч С.Оюунгэрэлтэй утсаар ярьж, Ц.Гүнгэрмаа эрхлэгчид мөнгө өгсөн эсэхийг тодруулан асуухад Ц.Гүнгэрмаа эрхлэгчид дамжуулан өгсөн талаараа хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх.2.236-237/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэст Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн ажилтай Ц.Энхтуяагийн: “...2011 оны 08 дугаар сараас өнөөдрийг хүртэл БЗД-ийн Боловсролын хэлтэст Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэнгээр ажиллаж байна. Хуулинд заасны дагуу тухайн цэцэрлэгийн эрхлэгч тушаал гарган, багш ажилтнуудыг ажилд авах эрхтэй. Гэхдээ 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн боловсролын газрын даргын А/74 дугаартай Сонгон шалгаруулах журам батлах тухай тушаалын дагуу цэцэрлэгийн эрхлэгч шалгаруулалтанд орж, тэнцсэн эрх бүхий батламжтай багш, арга зүйчийг ажилд авахаар журамласан. Жилд 1, 2 удаа сонгон шалгаруулалт зарлагддаг. Тийм учраас тухайн эрхлэгч багшийг ажилд авахдаа мэргэжлийн диплом, багшлах эрх, сонгон шалгаруулалтанд орсон батламж зэргийг үндэслэн ажилд авна. Журамд заасны дагуу 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Гэхдээ 2013 оны 09 дүгээр сараас өмнө ажилд орсон, тасралтгүй багшаар ажилласан хүмүүст хамаарахгүй. Багш, арга зүйчийн батламжийн талаарх баримт материал, дүн нь Нийслэлийн боловсролын газарт нэгтгэгддэг. Манай дүүргийн боловсролын хэлтсээс А/74 дугаартай Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалыг баримталж ажил гэдэг чиг үүргийг цэцэрлэгийн эрхлэгч нарт өгдөг. Цэцэрлэгийн эрхлэгч 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн боловсролын газрын даргын А/74 дугаартай тушаалын дагуу батламжтай хүнийг багшаар ажилд авах ёстой. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулинд заасны дагуу туслах багш нь 3 кредит цагийн сургалтанд хамрагдсан байх ёстой. Эрүүл мэндийн хувьд эрүүл байх ёстой. Уг шалгуурийг хангасан тохиолдолд туслах багшаар ажиллана. Ц.Гүнгэрмаа эрхлэгчийн хувьд мэргэжлийн диплом, багшлах эрхийн үнэмлэх, сонгон шалгаруулалтанд орсон батламжтай хүнийг ажилд авах ёстой. 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн боловсролын газрын даргын А/74 дугаартай Сонгон шалгаруулах журам батлах тухай тушаалыг хэрэгжүүлж ажиллаагүй. Журмаа зөрчиж ажилласан байна. Тасралтгүй ажиллаж байсан багшийн хувьд өөр цэцэрлэг рүү шилжиж ажилласан тохиолдолд уг журам хамаарахгүй. Харин ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн, ажилласан жил тасарсан тохиолдолд заавал сонгон шалгаруулалтанд орох ёстой” гэсэн мэдүүлэг /хх.2.238-239/

 

          Мөрдөн  байцаалтад  гэрч Б.Болорцэцэгийн “...Эрхлэгч  Гүнгэрмаа  нь гомдол

гаргасан Бямбадорж, багш Лхагвасүрэн, Болорчимэг нарт байнга дарамт шахалт үзүүлж байгаа. Мөн эрхлэгч Гүнгэрмаа та нар миний мууг үзэж, миний үгээр байсангүй гээд байнга дарамт шахалт үзүүлж, ажил хийхэд их хэцүү байна” гэсэн мэдүүлэг /хх.2.159-163/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Ж.Гэрэлтуяагийн: “...2015 оны 04 дүгээр сард манай цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээсэн юм. Цэцэрлэг нээгдсэний дараа 4 дүгээр сарын сүүлээр шиг санаж байна. Гантуяа, Мөнхтуул нар намайг өдрийн жижүүрээр ажиллаж байхад зөвшөөрөл авч, цэцэрлэгийн эрхлэгч Гүнгэрмаагийн өрөө лүү хайрцаг савтай принтер авч орж, өгч байсан. Би тухайн үед хүүхдүүдээ манай цэцэрлэгт оруулахын тулд принтер өгч байгаа юм байна гэж ойлгож байсан. Гантуяа, Мөнхтуул нарын хүүхдүүд манай цэцэрлэгт суралцдаг учраас уг хүмүүсийг танина. Мөн Гантуяагийн нөхөр манай нөхөр 2 нэг газарт хамт ажилладаг юм. Манай эрхлэгчийн өрөө лүү орохынхоо өмнө Гантуяа өнгөт принтерийг Тедигээс 399.900 төгрөгийн үнээр авсан гэж ярьж байсан. Би бараг 400.000 төгрөг болсон юм байна гэж хэлж байсан. Манай цэцэрлэгийн нээлт 2015 оны 05 дугаар сарын эхээр болсон юм. Уг нээлтийн өмнө энэ өнгөт принтерийг авчирч байсан. Үүнийг сайн санаж байна. Манай цэцэрлэгт 2 өнгөт принтер байдаг. 1 нь эрхлэгчийн өрөөнд, нөгөө өнгөт принтер нь арга зүйч Г.Оюун-Эрдэний өрөөнд байдаг. Ямар ч байсан том хайрцаг савтай, шинэ өнгөт принтер байсан” гэсэн мэдүүлэг /хх.2.213-214/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Г.Оюун-Эрдэнийн мэдүүлэг “...Манай цэцэрлэгт 2 өнгөт принтер байдаг. 1 нь манай өрөөнд байгаа. Нөгөөдөх нь эрхлэгчийн өрөөнд байдаг. Өөр өнгөт принтер байхгүй. Манай цэцэрлэгийн ажилчид аливаа ажлыг өөрсдийн принтер дээр хийдэг. Манай өрөөнд байгаа өнгөт принтерийн хувьд 2015 оны 08 дугаар сарын сүүлээр буюу хичээл эхлэхийн өмнө хар өнгийн Ерsоn 1351 маркийн 4 өнгийн шингэн хортой 350.000 төгрөгийн үнэ өртөг бүхий өнгөт принтерийг Ахлах А бүлгийн багш Болортуяагийн ангийн хүүхэд болох Г.Мөнх-Учралын эцэг эх манай цэцэрлэгт хандив болгон өгсөн. Принтертэй холбоотой асуудал гарах үед манай цэцэрлэгийн үйлчлэгч Гэрэлтуяа хандиваар эцэг эхчүүд өнгөт принтер өгч байхыг харсан гэж ярьсан юм. Үүнтэй холбогдуулан өнгөт принтер өгсөн гэх эцэг эхтэй утсаар ярихад манай эрхлэгчид өнгөт принтер өгсөн талаараа хэлсэн. Тийм учраас эрхлэгчийн өрөөнд байгаа өнгөт принтер нь уг эцэг эхчүүдийн зүгээс хандиваар өгсөн принтер юм. Би уг хандивын талаар сонсоод бүлгийн багш нартай ярихад 2015 оны хавар цэцэрлэг нээгдсэний дараа Одмаа, Болортуяа багшийн ангид 2 хүүхэд орсон байсан. Тэгэхээр өнгөт принтерийг хүүхэд оруулахын өмнө өгсөн байна. Хандив өгөөгүй бол эрхлэгч хүүхэд авна гэж байхгүй. Одоо уг хүүхдүүд Лхагвасүрэн, Цагаач багш нарын ангид өөрийнхөө насны ангид явж байгаа. Анх 2015 оны 04 дүгээр сард уг хүүхдүүд нэг нэг анги дэвшиж орсон байсан. Яагаад тэгж орсныг мэдэхгүй байна. Чулуунбат манаачийн хувьд Гүнгэрмаа эрхлэгчийн талын хүн гэж ойлгож болно. Гүнгэрмаа эрхлэгч манаач Чулуунбатад байнга давуу байдал олгодог. Чулуунбат манаачийн оролцсон ажил дээр эрхлэгч Гүнгэрмаа байнга оролцож, ажлын хөлсийг нь өг гэх зэргээр ханддаг юм. Үүнийг манай ажилчид бүгд хэлнэ. Манаач Чулуунбатын  хувьд өөрийнхөө оролцсон ажил

дээр дуугай өнгөрнө гэж байдаггүй хүн байгаа юм. Мөн эрхпэгч Ц.Гүнгэрмаа 2 гар утас барьдаг. Гар утасны дугаар нь 99749937, 88841732. 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 16 цаг 03 минутанд нярав Даваажав бид 2-ыг гадуур ажлаар явж байтал эрхлэгч Ц.Гүнгэрмаа өөрийн 99749937 дугаарын гар утаснаас, миний 99179659 дугаарын гар утас руу залгасан. Би утсаа авахад эрхлэгч Гүнгэрмаа цаанаа хүнтэй яриад байсан. Гар утас нь дарагдсан юм шиг байна лээ. Надад юу яриад байгаа нь сайн дуулдахгүй байсан учраас нярав Даваажавыг чи сонсоодох. Нярав, нягтлан гээд яриад байх шиг байна гээд утсаа өгсөн. Нярав Даваажав миний утсыг авч, хэсэг хугацаанд сонсож байгаад буцаагаад өгсөн. Би юу гэж ярьж байна гэж Даваажаваас асуухад манай нярав, нягтлан, арга зүйч нар өнгөт принтерийн талаар хэлчихсэн байна. Би өөрийнхөө өрөөнд байгаа өнгөт принтерийг өөрөө худалдаж авсан гээд хэлчихсэн юм. Гэтэл уг өнгөт принтерийг хандиваар өгсөн 2 хүүхдийн эцэг эхийг мөрдөн байцаагч олчихсон байна. Миний албан үүргийг түдгэлзүүлсэн учраас би өрөөндөө ч орж чадахгүй байгаа. Ямар арга чарга байна вэ? Надад туслах боломж байна уу? Би одоо яах вэ гээд яриад байна гэсэн. Би буцаж Гүнгэрмаа эрхлэгч рүү залгаад та юу яриад байгаа юм бэ гэхэд би та нарын талаар юу ярьсан юм бэ? Юу ч яриагүй ш дээ гээд худлаа яриад байсан. Би гомдолтой байна. Энэ асуудлыг шуурхай шийдүүлэх хүсэлтэй байна. Ер нь ажил хийхэд хүндрэлтэй, дарамт ихтэй байгаа. Учир нь мөрдөн байцаагчийг дуудаж байцаалт авсны дараа эрхлэгч Гүнгэрмаа бид нарыг дуудаж юу асуусан. Та нар юу гэж хэлсэн гэдэг. Бас та нар миний эсрэг миний мууг үзээд байна гээд хэл амаар байнга дарамт шахалт үзүүлж байна” гэсэн мэдүүлэг /хх.2.169-177/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Г.Даваажавын “...Манай цэцэрлэгт нийт 4 принтер байдаг. Үүнээс 2 нь өнгөт принтер юмаа. 1 нь манай арга зүйч Оюун-Эрдэний өрөөнд байгаа. Нөгөөдөх нь эрхлэгчийн өрөөнд байдаг. Арга зүйч Оюун-Эрдэний өрөөнд байгаа өнгөт принтерийн зарлагын баримт нь надад байгаа. Харин эрхлэгч Гүнгэрмаагийн өрөөнд байгаа өнгөт принтерийн падаан манай нягтлан Болорцэцэг бид 2-рт аль алинд нь байхгүй. Цэцэрлэгийн үндсэн хөрөнгийн бүртгэлд уг 2 өнгөт принтер одоогоор ороогүй байгаа. Манай нягтлан Болорцэцэг бид 2 эрхлэгч Гүнгэрмаагаас танай өрөөнд байгаа өнгөт принтер, шкафыг цэцэрлэгийн үндсэн хөрөнгөнд бүртгэх хэрэгтэй байна гэхээр эцэг эхчүүд хандиваар өгсөн гээд бүртгүүлэхгүй, хэл ам хийгээд байдаг байсан юм. Тэгээд уг асуудлаас болж бид нарын хооронд байнга хэрүүл маргаан гардаг байсан. Мөн манай цэцэрлэгт 2016 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн Дотоод аудитын газраас гэнэтийн шалгалт хийж, акт тавьсан. Шалгалт хийсэн улсын ахлах байцаагч Алимаа манай цэцэрлэг дээр биечлэн ирж, эрхлэгчтэй уулзаж өрөөнд нь байгаа эд зүйлсийг цэцэрлэгийн үндсэн хөрөнгөнд яаралтай оруулах талаар шаардлага тавьсан байсан. Мөн улсын ахлах байцаагч өөрийн гаргасан дүгнэлтэндээ өнгөт принтерийг эцэг эхчүүдээс өгсөн хандив гэж бичиж тэмдэглэсэн. Тийм учраас эрхлэгч өөрөө улсын ахлах байцаагч Алимаад энэ талаараа ярьж, хэлсэн байна. Нягтлан бодогч Болорцэцэг бид 2-ыг уг эрхлэгчийн өрөөнд байгаа өнгөт принтертэй холбоотой асуудлаар хэрүүл маргаан хийж байх үед Гүнгэрмаа эрхлэгч эцэг эхчүүдээс хандив болгон өгсөн   гэдэг   байсан.   Уг   принтерийг   багш   нар  ашиглах  гэхээр  эвдэрсэн  гээд

ашиглуулдаггүй. Эцэг эхчүүдээс өгсөн өнгөт принтер байгаа юм. Өнгөт принтертэй холбоотой асуудал гарах үед манай цэцэрлэгийн үйлчлэгч Гэрэлтуяа хандиваар эцэг эхчүүд өнгөт принтер өгч байхыг харсан гэж ярьсан. Үүнтэй холбогдуулан өнгөт принтер өгсөн гэх эцэг эхтэй утсаар ярихад манай эрхлэгчид 2015 оны хавар цэцэрлэг нээгдсэний дараа өнгөт принтер өгсөн талаараа хэлсэн. Тийм учраас эрхлэгчийн өрөөнд байгаа өнгөт принтер нь уг эцэг эхчүүдийн зүгээс хандиваар өгсөн принтер мөн байна. Манай цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөнд байгаа принтерийн хувьд хар өнгийн “ Ерsоn” гэсэн бичигтэй принтер байгаа юм. Баянзүрх дүүргийн Дотоод аудитын шалгалтын үеэр үнэ судлах үед сүүлийн үеийн загварын 350.000-400.000 гаруй төгрөгийн үнэ өртөгтэй өнгөт принтер болж байсан юм. Чулуунбат манаачийн хувьд цэцэрлэгт хийгдсэн ажлын талаар их ярьдаг. Энэ принтерийн талаар бол огт яриагүй. Хийсэн ажлынхаа талаар дуугүй өнгөрнө гэж огт байдаггүй хүн байгаа юм. Хэрвээ Чулуунбат манаачийн хувьд өнгөт принтер авсан бол энэ талаар ярихгүй өнгөрнө гэж огт байхгүй. Тэгэхээр худлаа яриад байх шиг байна. Эрхлэгч Гүнгэрмаа эцэг эхчүүд хандиваар өөрийн өрөөнд байгаа өнгөт принтерийг өгсөн гэж ярьдаг байсан боловч хэн гэдэг хүүхдийн эцэг эх гэдгийг нь хэлэхгүй байсан юм. Сүүлд хэн гэдэг хүүхдийн эцэг эх Гүнгэрмаа эрхлэгчийн өрөөнд байгаа өнгөт принтерийг өгсөн нь мэдэгдсэн. Уг хүүхдүүдийн эцэг эх 2015 оны 04 дүгээр сарын сүүлээр манай цэцэрлэгт орсон байсан. Гүнгэрмаа Чулуунбат нар нь хоорондоо их ойр дотно байдаг. Чулуунбат манаачийн хувьд Гүнгэрмаа эрхлэгчийн талын хүн гэж ойлгож болно. Гүнгэрмаа эрхпэгч манаач Чулуунбатад байнга давуу байдал олгодог. Үүнийг манай ажилчид бүгд хэлнэ. Манай нягтлан Болорцэцэг хурал дээр та 2 хамаатан юм биш үү гэж асууж байсан удаа ч бий. Тэглээч манаач Чулуунбатын хувьд ажил үүргийн хуваарьт нь ийш тийшээ явж юм авах талаар заагаагүй. Хэрвээ эрхлэгч Гүнгэрмаа үнэхээр өнгөт принтер цэцэрлэгт шаардлагатай, авахуулахаар хүн явуулах байсан бол нягтлан бид 2 явах бүрэн боломжтой. Яагаад гэвэл бидний ажлын чиг үүрэгтэй холбоотой ажил юмаа. Ер нь эрхлэгч Гүнгэрмаа байнга худлаа ярьдаг хүн байгаа. Бид нарыг мөрдөн байцаагчид байцаалт өгсний дараа Гүнгэрмаа эрхлэгч бид нарыг дуудаж юу асуусан юу гэж ярьсан зэргээр асууж тодруулдаг байсан. Мөн намайг өмсөж зүүсэн хувцас хунараар байнга дарамт шахалт үзүүлж хэл амаар доромжилдог байсан. 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр арга зүйч Г.Оюун-Эрдэнэ бид 2 гадуур ажлаар явж байтал эрхлэгч Гүнгэрмаа өөрийн гар утаснаас Г.Оюун-Эрдэнэ руу залгасан юм. Тэгээд Г.Оюун-Эрдэнэ утсаа авчихаад эрхлэгч Гүнгэрмаа цаанаа хүнтэй яриад байна. Гар утас нь дарагдсан бололтой. Надад юу яриад байгаа нь сайн дуулдахгүй байна. Болорцэцэг, бид нарын талаар бас ярьж байна. Чи сонсоодох гээд надад утсаа өгсөн. Би Г.Оюун-Эрдэний утсыг авч сонсоход Гүнгэрмаа эрхлэгч яваад яриад байгаа бололтой, машин тэрэг сонсогдож байсан.Цаанаа хүнтэй яриад одоо яах вэ? Өнгөт принтерийн талаар нярав нягтлан арга зүйч нар хэлчихсэн байна. Би өөрийнхөө өрөөнд байгаа өнгөт принтерийг өөрөө худалдаж авсан гээд хэлчихсэн юм. Гэтэл уг өнгөт принтерийг хандиваар өгсөн 2 хүүхдийн эцэг эхийг мөрдөн байцаагч олчихсон байна. Миний албан үүргийг түдгэлзүүлсэн учраас би өрөөндөө ч орж чадахгүй байгаа. Ямар арга чарга байна вэ? Надад туслах боломж байна уу? Би одоо яах  вэ  гээд яриад  байсан  юм. Тэгээд би утсыг нь Оюун-Эрдэнэд буцааж

өгөөд юу ярьж байсан талаар нь хэлсэн. Оюун-Эрдэнэ утсаа салгаад, буцаж Гүнгэрмаа эрхлэгч рүү залгаад та юу яриад байгаа юм бэ гэхэд би та нарын талаар юу гэж ярьсан юм бэ? Би юу ч яриагүй ш дээ гээд худлаа яриад байсан. Ер нь Гүнгэрмаа эрхлэгч худлаа ярьсан, хүнийг байнга дарамталсан хүн байдаг. Би гомдолтой байна. Худлаа ярьж, надад падааны нэг хувийг, уг өнгөт принтерийн хайрцаг сав, танилцуулгыг өгсөн гэж гүтгэж байна. Хэрвээ үнэхээр надад падааны 1 хувийг өгсөн байсан бол 2015 оны 12 дугаар сард тооллого хийх үед эрхлэгч Гүнгэрмаагийн өрөөнд байгаа өнгөт принтер, ханын шүүгээ, ус шүүгчийг цэцэрлэгийн өмчит бүртгэх бүрэн боломжтой байсан. Тухайн үед эцэг эхийн хандиваар өгсөн, цэцэрлэгийн өмчит авахуулахгүй, амархан эвдэрдэг гээд тооллогот оруулаагүй. 2016 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн Дотоод аудитын газраас хийсэн шалгалтын үед манай цэцэрлэг дээр шалгалт хийсэн улсын байцаагч нар биечлэн ирж, тооллого шалгалтын ажиллагааг хийсэн. Энэ үед эрхлэгч Гүнгэрмаагийн өрөөнд байсан өнгөт принтер, ханын шүүгээ, ус шүүгчийг холбогдох санхүүгийн баримт нь байхгүй, орлогод аваагүй байна гээд Гүнгэрмаа эрхлэгч болон бид нараас хаанаас ямар эх сурвалжаар авсныг тодруулж байсан юм. Тэгээд бүртгэлд ороогүй, эцэг эхчүүдээс өгсөн хандивын эд зүйлсийг цэцэрлэгийн өмчит авахуулахаар акт тогтоосон. Хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хх.2.164-168/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Ц.Алимаагийн “...Би 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгт шалгалт хийсэн. Нийт 12 асуудал дээр шалгалт явуулж, 8 асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэсэн. Харин 4 асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн. Миний шалгаж шийдвэрлэсэн холбогдох баримтуудаас ямар ямар зөрчил дутагдал илэрсэн. Ямар үндэслэлээр акт тавьсан нь тодорхой харагдана. Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Гүнгэрмаа улсын ахлах байцаагчийн актыг хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан байгаа. Шалгалтыг явуулахдаа санхүүгийн анхан шатны баримт болон 203 дугаар цэцэрлэг дээр биечлэн очиж, эд хогшлийн бүртгэлийн картаар нэг бүрийн тооллогыг улсын байцаагч Ж.Хүрэлтогоогийн хамт хийсэн. Тооллогоор нийт 4 ширхэг принтер гарч ирсэн. Үүнээс эрхпэгч Гүнгэрмаагийн өрөөнд 2 ширхэг принтер /өнгөт болон хар цагаан/, санхүүгийн өрөөнд хар цагаан принтер нэг ширхэг, арга зүйчийн өрөөнд 1 ширхэг принтер байсан. Бүлгийн багш, туслах багш нар дээр цэцэрлэгийн бүртгэлтэй ямар нэгэн принтер байгаагүй. Өөрсдийн хувийн принтерийг авчирсан байгаа гээд 1, 2 багш дээр принтерүүд байсан. Би эрхлэгч Гүнгэрмаагийн өрөөнд орж эд хогшлийн тооллого биечлэн хийхэд өрөөнд 2 ширхэг принтер байсан. Уг эд зүйлсийг тодруулан асуухад хар цагаантай принтерийг яамнаас хандиваар өгсөн гэсэн. Холбогдох санхүүгийн баримт нь байсан. Харин өнгөт принтерийн хувьд ямар нэгэн санхүүгийн баримт байгаагүй учраас хаанаас авсан талаар тодруулахад яамнаас компьютерийн хамт ирсэн гэсэн. Би бүртгэлийг нь шалгаж үзэхэд компьютер дангаараа байсан. Харин өнгөт принтер эд хөрөнгийн данс тооллогод тусгагдаагүй байсан юм. Би Гүнгэрмаагаас яагаад худлаа яриад байгаа юм бэ? Ямар  учиртай   юм   бэ   гэж   дахин   тодруулж   асуухад  хар  өнгийн  Ерзоп  гэсэн

бичиглэлтэй өнгөт принтерийг эцэг эхчүүд хандиваар өгсөн гэж хэлсэн учраас дүгнэлтэнд тусгаж, цэцэрлэгийн үндсэн хөрөнгийн бүртгэлд оруулахаар акт тогтоосон. Шалгалтаар илэрсэн бүртгэлд ороогүй өнгөт принтер болон бусад эд зүйлс болох нийт 17 нэр төрлийн эд хогшил буюу 3.008.989 төгрөг дээр улсын ахлах байцаагчийн акт тогтоон, хөрөнгийг орлогот оруулахаар шийдвэрлэсэн. Актыг 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Гүнгэрмаа хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан байгаа. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газарт эрхлэгч Гүнгэрмаа 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр албан бичиг хүргүүлсэн байсан. Одоо шийдвэрлэгдсэн байхаа. Эрхлэгч Гүнгэрмаагийн хувьд барин тавин худлаа ярьсан хүн байсан. Мөн багш ажилчид нь дарамт шахалт үзүүлдэг гэж ярьж байсан. Мөн цэцэрлэгийн нягтлан Болорцэцэг надтай утсаар яриад эрхлэгч Гүнгэрмаагийн ажил үүргийг түдгэлзүүлсэн байтал ажлаар орой үдшийн цагаар яваад байна. Одоо яах вэ гэж байсан. Би санхүүгийн баримт бичгийг засварлаж магадгүй гэдэг үүднээс сэргийлж, хаалганыхаа цоожийг соль гэж хэлж байсан юм. Гүнгэрмаа эрхлэгч эцэг эхээс хандиваар өнгөт принтер өгсөн гэж хэлсэн болохоос хэзээ хэн гэдэг хүн өнгөт принтер өгсөн талаараа хэлээгүй. Мөн тус цэцэрлэгийн нягтлан бодогч, няраваас тодруулан асуухад мөн л эцэг эхээс хандиваар өгсөн гэж хэлсэн. Би акт дээр зөрчилтэй холбоотой зүйлсийг бичиж оруулсан” гэсэн мэдүүлэг /хх.2.231-233/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Ж.Хүрэлтогоогийн “...Би улсын ахлах байцаагч Ц.Алимаагийн хамт шалгалт хийсэн.2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгт шалгалт хийсэн. Нийт 12 асуудал дээр шалгалт явуулж, 8 асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэсэн. Харин 4 асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон. Бидний шалгаж шийдвэрлэсэн холбогдох баримт, актуудаас ямар ямар зөрчил дутагдал дээрх цэцэрлэгт илэрсэн. Ямар үндэслэлээр акт тавьсан нь тодорхой харагдана. Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Гүнгэрмаа улсын ахлах байцаагчийн акттай уншиж танилцаад, хүлээн зөвшөөрсөн. Мөн гарын үсгээ зурж баталгаажуулсан. Актаар тогтоосон мөнгөн төлбөрийг 100% төлж барагдуулсан байгаа. Шалгалтыг явуулахдаа санхүүгийн анхан шатны баримт болон 203 дугаар цэцэрлэг дээр биечлэн очиж, эд хогшлийн бүртгэлийн картаар нэг бүрийн тооллогыг улсын ахлах байцаагч Ц.Алимаагийн хамт хийсэн. Тооллогоор нийт 4 ширхэг принтер гарч ирсэн. Ямар ч байсан эрхлэгч Гүнгэрмаагийн өрөөнд 2 ширхэг принтер /өнгөт болон хар цагаан/ байсан юм. Харин бүлгийн багш, туслах багш нар дээр цэцэрлэгийн бүртгэлтэй ямар нэгэн принтер байгаагүй. Өөрсдийн хувийн принтерийг авчирсан байгаа гээд 1, 2 багш дээр принтерүүд байсан. Бид эрхлэгч Гүнгэрмаагийн өрөөнд орж эд хогшлийн тооллого биечлэн хийхэд өрөөнд 2 ширхэг принтер байсан. Уг эд зүйлсийг тодруулан асуухад хар цагаантай принтерийг яамнаас хандиваар өгсөн гэсэн. Холбогдох санхүүгийн баримт нь байсан. Харин өнгөт принтерийн хувьд ямар нэгэн санхүүгийн баримт байгаагүй учраас хаанаас авсан талаар тодруулахад яамнаас компьютерийн хамт ирсэн гэсэн. Бүртгэлийг нь шалгаж үзэхэд компьютер дангаараа байсан. Харин өнгөт принтер эд хөрөнгийн данс тооллогот огт тусгагдаагүй байсан юм. Гүнгэрмаагаас яагаад  худлаа  яриад  байгаа  юм  бэ?  Ямар  учиртай  юм  бэ  гэж дахин тодруулж

асуухад хар өнгийн Ерзоп гэсэн бичиглэлтэй өнгөт принтерийг эцэг эхчүүд хандиваар өгсөн гэж хэлж тайлбарласан учраас дүгнэлтэнд тусгаж, цэцэрлэгийн үндсэн хөрөнгийн бүртгэлд оруулахаар акт тогтоосон. Эрхлэгч Гүнгэрмаагийн хувьд худлаа ярьсан хүн байсан. Багш ажилчид дарамт шахалт үзүүлдэг гэж ярьж байсан. Бид нарт Гүнгэрмаа эрхлэгч эцэг эхчүүд хандиваар өөрийнхөө өрөөнд байгаа өнгөт принтерийг өгсөн гэж хэлсэн болохоос хэзээ хэн гэдэг эцэг эхчүүд өнгөт принтер өгсөн талаар хэлээгүй. Мөн тус цэцэрлэгийн нягтлан бодогч, няраваас тодруулан асуухад мөн л эцэг эхээс хандиваар өгсөн гэж хэлсэн. Би акт дээр зөрчилтэй холбоотой зүйлсийг бичиж оруулсан” гэсэн мэдүүлэг /хх.2.234-235/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Ц.Мөнхтуулын “...Манайх 3 хүүхэдтэй. Том охин Н.Дэлгэрзаяа Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Харин дунд хүү Н.Төгөлдөр цэцэрлэгт явдаггүй. Гэртээ байдаг байсан юм. Бага хүү Тэлмэн 2 настай. 2015 оны хавар манай Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд 203 дугаар цэцэрлэг шинээр үүд хаалгаа нээсэн. Манай нөхөр Норинпил бид 2 хүү Н.Төгөлдөрийг уг цэцэрлэгт оруулахын тулд оочерлож зогссон боловч хүүхдээ оруулж чадаагүй. Би өөрийн найз Гантуяагийн хамт хүүхдээ цэцэрлэгт оруулах гээд хөөцөлдөж байхдаа хандиваар хүүхэд оруулж байгаа гэдгийг эцэг эхчүүдээс сонссон юм. Тэгээд би найз Гантуяагийн хамт эрхлэгч Гүнгэрмаатай уулзаж, өөрсдийн хүүхдүүдийг цэцэрлэгт оруулмаар байгаа талаараа хэлэхэд хандиваар орж болно гээд том хивс, ханын том толь, өнгөт принтер гээд эд зүйлсийн нэр хэлсэн. Би өөрийн найз Гантуяатай ярилцаад өнгөт принтерийг нь авч өгөхөөр болсон юм. Учир нь эрхлэгч Гүнгэрмаа ганц үйлдэлтэй биш олон үйлдэлтэй принтер авч өгөөрэй. Авчирч өгч чадахгүй бол хүүхдүүдийг чинь цэцэрлэгт авахгүй шүү гэсэн учраас үнийг нь судалж бид 2 нилээн явсан. Тэгээд “Тэди”-гээс 399,900 төгрөгийн үнэтэй “Epson" гэсэн бичигтэй олон үйлдэлтэй өнгөт принтер авч, найз Гантуяагийн хамт 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Гүнгэрмаад өрөөнд нь худалдан авсан падааных нь хамт өгсөн. Манай найз Гантуяа бид 2-ыг 203 дугаар цэцэрлэгт өнгөт принтерийг авч ороход цэцэрлэгийн өдрийн жижүүрээр Гэрэлтуяа ажиллаж байсан. Бид 2 зөвшөөрөл авч эрхлэгч рүү орсон. Овор хэмжээ ихтэй байсан учраас Гантуяагийн хамт өргөж оруулсан юмаа. Тэгээд Гүнгэрмаа эрхлэгчид өнгөт принтер өгөхөд та 2 хүүхдээ аваад ирээрэй гэсэн учраас нь орой нь цэцэрлэгт хэрэглэгдэх зүйлсийг нь бэлдэж, хүүхдүүдээ цэцэрлэгт оруулсан. Манай хүүхэд Одмаа багшийн ангид орсон юм. Харин манай найз Гантуяагийн охин Г.Номинзул Болортуяа багшийн ангид орж байсан юм. Тухайн үед эрхлэгч танай хүүхдүүд өөрийнхөө насны ангид одоогоор орох боломжгүй байгаа. Учир нь өөрсдийнх нь орох ёстой анги хүүхдийн тоо хэтэрсэн байгаа. Намар 9 сард нас насныхаа ангид орж болно гэж хэлж байсан юм. Нээрээ л намар нь эрхлэгчийн хэлснээр манай хүүхдүүд өөрсдийнхөө орох ёстой ангид шилжиж орсон. Гүнгэрмаа эрхлэгчийг танихгүй. Найз нөхдийн холбоо байхгүй. Гантуяагийн хамт мөнгөө хувааж гаргаад уг өнгөт принтерийг “Тэди”-гээс бэлэн 320.000 төгрөгөөр авсан. Гэхдээ худалдагчийг нь гуйгаад 399,900 төгрөгөөр авсан гэж худалдан авсан баримт дээр бичиж тэмдэглүүлсэн юм. Үүнийгээ эрхлэгч Гүнгэрмаад өгсөн. Бид нарыг эрхлэгч Гүнгэрмаатай уулзах үед хандив ёгч хүүхдээ оруулж болно гэсэн учраас хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд өөрийнх нь шаардсан олон үйлдэлтэй өнгөт принтерийг авч өгсөн нь үнэн.Уг өнгөт принтер нь шингэн хортой байсан” гэсэн мэдүүлэг /хх.2.219-221/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Г.Гантуяагийн “...Мөнхтуул бид хоёр 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Теди” Гар утасны худалдааны төвөөс өнгөт принтерийг авч тухайн өдрөө уг өнгөт принтерийг эрхлэгч Гүнгэрмаад аваачиж өгсөн. Өнгөт принтер худалдаж авсан газар бидний худалдан авсан өнгөт принтер дээр лац гээд цагаан дэвсгэр дээр ногоон өнгөөр бичсэн жижиг цаасан лацийг нааж байсан юм. Харин 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Мөнхтуул бид 2 гадуур явж байхдаа хоолонд орсон юм. Бид нар өмнөх мэдүүлэг дээр өдрийг нь 1 өдрөөр зөрүүлж ярьсан байна. Тэглээч бид нарын өнгөт принтер худалдаж авсан газар өөрийн бүртгэлийн дэвтэр дээр он сар өдрийг тэмдэглэж байсан юм” гэсэн мэдүүлэг /хх.2.215-218/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Х.Цогтбаатарын “...2016 оны 06 дугаар сарын 08, 09-ний үед 50 орчим насны махлаг бор царайтай настай эрэгтэй манай лангуун дээр ирээд манай байгууллага өнгөрсөн жил өнгөт принтер худалдан авсан юм аа... цэцэрлэгийнхээ өмчид уг өнгөт принтерийг бүртгүүлэх гэсэн боловч санхүүгийн баримт нь байдаггүй надад баримт бичээд өгөөч гэсэн тэгээд би уг настай ахад үнийн саналын нэхэмжлэх бичиж өгсөн юм. Нэхэмжлэх нь манай компаниас уг барааг худалдан авсан гэх баримт болж чадахгүй. Тэглээ ч өнгөрсөн буюу 2015 онд манай компаниас 203 дугаар цэцэрлэг өнгөт принтер худалдан авсан асуудал огт байхгүй. Надаас нэхэмжлэх хуудас бичүүлж авсан настай эрэгтэйг харвал танина. Чулуунбат гэх настай эрэгтэй гуйсан учраас би тэр хүний хэлсэнээр нь нэхэмжлэх хуудсыг бичээд өгсөн юм. Ер нь манай компани өнгөрсөн жил Ерsоn 1350 маркын өнгөт олон үйлдэлт принтер зарсан тохиолдол огт байхгүй. Өнгөт принтер дээрх лац нь манай компанийн лац биш байна. Дээрх нэхэмжлэхийг бичиж өгсөн нь миний буруу, дахин ийм асуудал гаргахгүй” гэсэн мэдүүлэг /хх.2.244-246/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Ч.Оюунсувдын “...2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 30 орчим насны туранхай шар махлаг бор хоёр хүүхэн манай лангуун дээрээс Ерsоn 1350 маркын өнгөт олон үйлдэлт принтерийг бэлэн 320.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авах үедээ цэцэрлэгт авч байгаа талаараа ярьж байсан юм. Зарлагын баримтыг худалдан авагчид өгдөг бид нарт ямар нэг хувь үлддэггүй. Бид худалдан авсан бараагаа дэвтэр дээрээ бүртгэж тэмдэглэдэг юм. Уг хоёр эмэгтэйн худалдан авалт хийсэн өнгөт принтерийг дэвтэр дээрээ бүртгэж тэмдэглэсэн байгаа. Өөрсдийн зарж борлуулсан бараа бүтээгдэхүүндээ лац тавьдаг манайхаас худалдан авсан принтер мөн байна. Уг өнгөт принтер дээр наасан лац манай лац мөн байна. Бид ВСТ гэсэн бибиглэлтэй тоон лацыг бараа бүтээгдэхүүн дээрээ тавьдаг. Лацнаас уг өнгөт принтерийг 2015 оны 04 дүгээр сард зарсан нь харагдаж байна. 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Ерsоn 1350 маркын өнгөт олон үйлдэлт принтерийг дээрх хоёр эмэгтэй манайхаас худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хх.2.240-243/

 

          Мөрдөн байцаалтад  яллагдагч Д.Лхагвасүрэнгийн: “...Байцаалт өмгөөлөгчгүй

өгнө. Би өмнө нь 2013-2015 оны 02 дугаар сар хүртэл БЗД-ийн 6 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байгаад, 2015 оны 04 дүгээр сараас БЗД-ийн 203 дугаар цэцэрлэгт багшаар ажилд орсон. Манай 203 дугаар цэцэрлэгийн туслах багш Э.Болорчимэг бид хоёр БЗД-ийн 6 дугаар цэцэрлэгт хамт ажиллаж байсан юм. Би магистрт сурахаар болоод 2015 оны 02 дугаар сард ажлаасаа гарсан. Манай гэрийн ойролцоо Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хужирбуланд 203 дугаар цэцэрлэг шинээр баригдаж байсан учраас уг цэцэрлэгт ажилд орохын тулд материалаа бүрдүүлэн өгөх гээд 203 дугаар цэцэрлэгт очиход хүнгүй байсан. Тэгээд өөрийн танил, 6 дугаар цэцэрлэгт хамт ажиллаж байсан, одоо 169 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Оюунгэрэлтэй утсаар ярьж, очиж уулзахдаа 203 дугаар цэцэрлэгт орох хүсэлтэй байгаа талаараа хэлж, Э.Болорчимэг бид 2 боломжоороо мөнгө төгрөгийг нь өгнө. Та туслаач гэж хэлсэн. С.Оюунгэрэл эрхпэпч бид 2-т 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийг танина. Би уулзаад, материалыг чинь дамжуулаад өгье гэж хэлсэн. Тэгээд Э.Болорчимэг бид 2 ажилд орохыг хүссэн материалаа эрхлэгч С.Оюунгэрэлд өгсөн. Хэсэг хугацааны дараа С.Оюунгэрэл эрхпэгчтэй утсаар ярихад 203 дугаар цэцэрлэг нээгдэх болоогүй юм байна, та 2 хоёулаа багшлах эрхийн үнэмлэхтэй учраас болох байхаа. Өөрсдөө мэдээд хэдэн төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь би өөрт байсан 500.000 төгрөгийг эрхлэгч С.Оюунгэрэлийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд удаагүй 2015 оны 04 дүгээр сард бид 2 ажилдаа орсон. Би багшлах эрхийн үнэмлэхтэй учраас шалгалтанд ороогүй. Харин туслах багш нараас шалгалт авсан. Болорчимэг ч туслах багшийн шалгалт өгсөн. Бид 2-оос өөрийн Хаан банкны дансаар авсан мөнгөө эрхлэгч С.Оюунгэрэл, манай 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Гүнгэрмаад өгсөн гэж хэлж байсан. Тухайн үед Э.Болорчимэгт мөнгө байхгүй байсан учраас надаас 250.000 төгрөг зээлж, бид хоёр 500.000 төгрөгийг эрхлэгч С.Оюунгэрэлийн данс руу хийж байсан юм. Багшаар ажиллах эрхийн үнэмлэхийг 2014 оны зун сургалтанд сууж авсан. Би сонгон шалгаруулалтанд ороогүй. Надад батламж байхгүй. Сонгон шалгаруулалтанд орж батламжтай байх ёстой. Болорчимэг надаас зээлж авсан 250.000 төгрөгөө цалин дээрээсээ 2, 3 удаа хувааж төлж байсан юм. Эрхлэгч Ц.Гүнгэрмаа, С.Оюунгэрэл бид нарын хооронд өр зээл огт байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх.3.26-29, 49-52/

 

          Мөрдөн байцаалтад яллагдагч Э.Болорчимэгийн: “...2011-2015 он хүртэл 6-р цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байгаад 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл БЗД-ийн 203 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байна. 2015 оны 02 дугаар сард би 6 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байхдаа БЗД-ийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэ цэцэрлэг нээгдэж байгааг мэдсэн юм. Би 6 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан Д.Лхагвасүрэнгийн хамт уг 203 дугаар цэцэрлэгт орох хүсэлтэй байгаа талаараа өөрийн танил 6 дугаар цэцэрлэгт хамт ажиллаж байсан, одоо 169 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Оюунгэрэлд хэлсэн. С.Оюунгэрэл эрхлэгч бид нарт 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Гүнгэрмаатай уулзаад эргээд хариу өгье гэсэн. Тухайн үед бид нар 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Гүнгэрмааг танидаггүй байсан юм. Тэгээд хэсэг хугацааны дараа Д.Лхагвасүрэн бид 2-ыг С.Оюунгэрэл эрхлэгч дуудаж уулзаад эрхлэгч Ц.Гүнгэрмаад тус бүр 250.000 төгрөгний хээл хахууль өг.  Тэгээд  ажилд ор

гэнэ ээ гэж хэлсэн. Тухайн үед надаа мөнгө байхгүй байсан учраас Д.Лхагвасүрэнгээс 250.000 төгрөг зээлж, бид хоёр нийт 500.000 төгрөгийг С.Оюунгэрэлийн Хаан банкны дансанд 2015 оны 02 сарын дундуур хийсэн. С.Оюунгэрэл багшаас уг мөнгийг эрхлэгч Ц.Гүнгэрмаад өгсөн эсэхийг тодруулан асуухад өгсөн гэж хэлж байсан. Би Лхагвасүрэнгээс зээлсэн 250.000 төгрөгийг цалин дээрээсээ 2,3 удаа хувааж төлж байсан юм. Одоо бид 2-ын хооронд ямар нэгэн өр төлбөрийн асуудал байхгүй. Би хээл хахууль өгч, ажилд орсон нь үнэн” гэсэн мэдүүлэг /хх.3.30-33, 53-56/

 

          Мөрдөн байцаалтад сэжигтэн С.Оюунгэрэлийн: “...2014 оноос өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн 169 дүгээр цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байна. Ц.Гүнгэрмааг эрхлэгч болсон үеэс нь эхлэн танидаг болсон. Харин намайг 6 дугаар цэцэрлэгт арга зүйчээр ажиллаж байх үед Д.Лхагвасүрэн багшаар, Э.Болорчимэг туслах багшаар тус тус ажиллаж байсан. 2015 оны 01 дүгээр сарын сүүлээр Д.Лхагвасүрэн, Э.Болорчимэг нар манай ажил дээр ирж, надтай уулзсан. Д.Лхагвасүрэн ярихдаа манай 28 дугаар хороонд шинэ цэцэрлэг баригдаж байгаа юм байна. Гэр ойр учраас уг цэцэрлэгт ажиллах хүсэлтэй байна. Та эрхлэгчийг нь танидаг бол туслаад өгөөч гэсэн. Болорчимэгийн хувьд би туслах багшийн гэрчилгээтэй мөртлөө одоо 6 дугаар цэцэрлэгт гал тогоонд сав угаагчаар ажиллаж байгаа. Тийм учраас мэргэжлээрээ ажилмаар байна гэсэн. Тэгээд Лхагвасүрэн, Болорчимэг нар надад хэлэхдээ ажилд оруулаад өгөх юм бол, бид 2 өөрсдийнхөө хэрээр өгөх ёстой юмыг нь өгнө гэж хэлсэн. Би Д.Лхагвасүрэн, Э.Болорчимэг нарт 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Гүнгэрмааг танина. Хэлж өгч, туслая гээд тэр 2-ын материалыг аваад үлдсэн юм. Тэгээд би Ц.Гүнгэрмаатай уулзаж, одоо 6 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаа багш, туслах багш байна. Танайд орох хүсэлтэй байгаа юм байна. Танай цэцэрлэгт орон тоо байна уу, энэ 2 хүнийг ажилд авчих юм бол хэдэн төгрөг өгнө гэсэн. Чи энэ 2 хүнийг авах боломж байна уу гэж гуйсан. Ц.Гүнгэрмаа хэлэхдээ би материалыг нь аваад үзье гээд надаас Д.Лхагвасүрэн, Э.Болорчимэг нарын материалыг авч үлдсэн юм. Би Ц.Гүнгэрмаатай уулзчихаад Д.Лхагвасүрэн рүү залгаж, материалыг чинь өгчихлөө гэж хэлэхэд Д.Лхагвасүрэн таны дансны дугаар хэд вэ гээд миний Хаан банкны дансны дугаарыг авч, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөгийг шилжүүлэн хийсэн. Би уг 500.000 төгрөгнөөс 300.000 төгрөгийг 3 хоногийн дараа буюу 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр АТМ-ээр авч, Гүнгэрмаатай уулзах үедээ өөрийн машин дотор Д.Лхагвасүрэн, Э.Болорчимэг нарын өгсөн мөнгө байгаа юм шүү гэж хэлээд өгсөн. Ц.Гүнгэрмаа бид 2-рт тухайн үед ямар нэгэн өр зээл огт байгаагүй. Үлдсэн 200.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Миний данс руу шилжүүлсэн байгаа 500.0 төгрөг бол өр зээл биш, ажилд орохын тулд Э.Болорчимэг, Д.Лхагвасүрэн нараас миний данс руу шилжүүлсэн мөнгө байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх.3.34-41/

 

          2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгийн багш Д.Лхагвасүрэн, туслах багш Э.Болорчимэг нарын хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд /хх.1.78-108/

          2015 оны 04 дүгээр сарын 06 өдрийн Б/20 дугаартай, 2015 оны 04 дүгээр сарын

 

09 өдрийн Б/25 дугаартай тушаалуудын хуулбар. /хх.1.118- 119/

 

          2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр С.Оюунгэрэлийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гар утас дээрх бичлэгийг СD-нд хуулбарлан авч эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх.1.127-129, 2.158/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 3725 дугаартай дүгнэлт /хх.3.4-11/

 

          2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр С.Оюунгэрэлээс 200.000 төгрөг хүлээн авсан тухай тэмдэглэл, Авлигатай тэмцэх газрын Төрийн сан дахь 900033401 тоот дансны орлогын мэдүүлэг /хх.2.136-137, 156-157/

 

          Д.Лхагвасүрэнгээс 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр С.Оюунгэрэлийн ХААН банкны 5034083426 дугаартай дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /хх.2.77/

 

          Нийслэлийн боловсролын газрын 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/494 дугаартай албан бичиг. /хх.2.44-45/

 

          Нийслэлийн боловсролын газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 19- ний өдрийн А/74 дугаартай тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын менежер, арга зүйч, нийгмийн ажилтан, багшийг сонгон шалгаруулах журам” /хх.2.47-49/

 

          Баянзүрх дүүргийн 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/05 дугаартай Д.Лхагвасүрэнг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх.2.50/

 

          Нийслэлийн боловсролын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/204 дугаартай “Ц.Гүнгэрмааг цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” тушаал, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ” /хх.3.108-121/

 

          Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б/71 дугаартай “Ц.Гүнгэрмааг 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилох тухай” захирамж, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ” /хх.3.122-137/

          Нийслэлийн Төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажпын байрны тодорхойлолт /хх.3.168-170/

 

          Яллагдагч Д.Лхагвасүрэн, Э.Болорчимэг, сэжигтэн С.Оюунгэрэл нараас гаргасан хүсэлтүүд /хх.3.184-187/

 

          Гэрч Ч.Оюунсувдын Санхүүгийн бүртгэлийн дэвтэрт /хувийн/ үзлэг хийсэн тэмдэглэл, хуулбарлан авсан баримтууд /хх.2.109-111/

 

          Ерsоn 1350 маркийн өнгөт олон үйлдэлт принтерийг худалдан авсан талаар бүрдүүлсэн /”Сорос компьютер” ХХК-ийн/ хуурамч нэхэмжлэх. /хх.2.124/

 

          “Сорос компьютер” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13/16 дугаартай тодорхойлолт /хх.2.51/

 

          Мөрдөн байцаалтад яллагдагч Л.Чулуунбатын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг /хх.2.206/

 

          Мөрдөн байцаалтад яллагдагч Ц.Гүнгэрмаагийн: “...Багшийн хувьд цэцэрлэгийн багшийн их сургууль төгссөн дипломтой, багшлах эрхтэй байна. Харин туслах багшийн хувьд туслах багшийн сургалтанд суусан гэрчилгээтэй байх ёстой. Уг шалгуур үзүүлэлтийг хангасан хүнийг багш, туслах багшаар ажилд авдаг. С.Оюунгэрэл надтай уулзах үедээ надтай хамт ажиллаж байсан Д.Лхагвасүрэн, Э.Болорчимэг нарыг ажилд авах боломж байна уу? Бас уг хүмүүсийн гэр танай цэцэрлэгтэй ойр байдаг гэж хэлээд уг хүмүүсийн ажилд орохыг хүссэн актуудыг өгч байсан. Д.Лхагвасүрэнгийн хувьд диплом, багшлах эрхийн үнэмлэхтэй байсан. Мөн магистарт суралцаж байсан. Харин Э.Болорчимэгийн хувьд туслах багшийн сургалтанд суусан гэрчилгээтэй байсан. Д.Лхагвасүрэн хувийн хэргээ өөрөө авсан. Надад байхгүй, Д.Лхагвасүрэн, Э.Болорчимэг, С.Оюунгэрэл бид нарын хооронд өр, зээл, авлага огт байхгүй” гэсэн мэдүүлэг /хх.3.57-62/

 

          Мөрдөн байцаалтад яллагдагч Л.Чулуунбатын “...надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна, эрхлэгч Ц.Гүнгэрмаад туслах зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр эрхлэгч Ц.Гүнгэрмаагийн өгсөн 350.000 төгрөгөөр “Компьютер Ланд” компьютерийн худалдааны төвд байрлах “Сорос компьютер” ХХК-с Epson 1350 маркийн өнгөт олон үйлдэлт принтер худалдан авсан” гэж мөрдөн байцаалтын шатанд зориуд худал мэдүүлэг өгсөн нь үнэн" гэсэн мэдүүлэг /хх.3.64-65/

-Д.Бямбадоржоос асууж авсан тайлбар /хх.1.14/,

-Д.Лхагвасүрэнгээс асууж авсан тайлбар /хх.1.45-47/,

-Боловсролын газрын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4/234 дүгээр албан бичиг /хх.1.112/,

-Эргэлтийн бус хөрөнгийн дансанд бүртгэх хөрөнгийн жагсаалт /хх.1.164/,

-Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгийн эцэг эхийн “Цэцэрлэг хөгжүүлэх сангийн” эд материалын жагсаалт /хх.1.204/,

-Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/15 дугаар тушаал /хх.1.174/,

-Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаал /хх.1.181/,

-Нийслэлийн цэцэрлэгийн удирдах ажилтны холбоо ГҮТББ-ын тодорхойлолт,

-Авилгатай тэмцэх газрын коммисар н.Золзаяад гаргасан тайлбар

 

-Notes гэсэн бичигтэй тэмдэглэлийн дэвтэр зэрэг болно.

 

          Тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан эдгээр нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай Ц.Гүнгэрмаа нь Авлигалын эсрэг НҮБ-ын конвенц, Авлигын эсрэг хууль, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлот болон 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн Нийслэлийн Боловсролын газрын даргын А/74 дугаартай “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын менежер, арга зүйч, нийгмийн ажилтан, багшийг сонгон шалгаруулах журам”-ыг зөрчиж хээл хахууль өгөгч Д.Лхагвасүрэн, Э.Болорчимэг нарын ашиг сонирхолын үүднээс урьдчилан амлахгүйгээр Баянзүрх дүүргийн 169 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Оюунгэрэлээр дамжуулан 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Д.Лхагвасүрэн, Э.Болорчимэг нараас 300.000 төгрөгийн хээл хахууль авч, сонгон шалгаруулалтанд ороогүй, эрх бүхий батламжгүй иргэн Д.Лхагвасүрэнг 2015 оны 04 дүгээр сарын 06 өдрийн Б/20 дугаартай тушаалаар Баянзүрх дүүргийн 203 дугаар цэцэрлэпг бүлгийн багшаар, Э.Болорчимэгийг 2015 оны 04 дүгээр сарын 09 өдрийн Б/25 дугаартай тушаалаар туслах багшийн орон тоон дээр тус тус ажилд томилсон,

          Л.Чулуунбат нь Ц.Гүнгэрмаад холбогдох эрүүгийн 201601000070 дугаартай хэрэгт 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө “2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр эрхлэгч Ц.Гүнгэрмаагийн өгсөн 350.000 төгрөгөөр “Компьютер Ланд” компьютерийн худалдааны төвд байрлах “Сорос компьютер” ХХК-аас Epson 1350 маркын өнгөт олон үйлдэлт принтер худалдан авсан” гэж мөрдөн байцаалтын шатанд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Гүнгэрмааг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр, бусдаар дамжуулан хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүнд зохих ял шийтгэлийг, Л.Чулуунбатыг мөрдөн байцаалтад гэрчээр худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд зохих ял шийтгэлийг тус тус оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгч Л.Чулуунбатын үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нийгмээс тусгаарлан биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

Гэмт хэрэг үйлдэж олсон шүүгдэгч Ц.Гүнгэрмаагийн 300.000 төгрөгийг, сэжигтэн С.Оюунгэрэлээс хүлээн авсан Авлигатай тэмцэх газрын Төрийн сан дахь 900033401 тоот дансанд хадгалагдаж байгаа 200.000 төгрөгийг тус тус хураан авч улсын орлого болгон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цэнхэр цайвар өнгийн СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Гүнгэрмаа, Л.Чулуунбат нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүгдэгч Ц.Гүнгэрмаагийн хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлт болон шүүгдэгч Ц.Гүнгэрмаа нь “...Багшийн хувьд цэцэрлэгийн багшийн их сургууль төгссөн дипломтой, багшлах эрхтэй байна. Харин туслах багшийн хувьд туслах багшийн сургалтанд суусан гэрчилгээтэй байх ёстой. Уг шалгуур үзүүлэлтийг хангасан хүнийг багш, туслах багшаар ажилд авдаг. С.Оюунгэрэл надтай уулзах үедээ надтай хамт ажиллаж байсан Д.Лхагвасүрэн, Э.Болорчимэг нарыг ажилд авах боломж байна уу? Бас уг хүмүүсийн гэр танай цэцэрлэгтэй ойр байдаг гэж хэлээд уг хүмүүсийн ажилд орохыг хүссэн актуудыг өгч байсан. Д.Лхагвасүрэнгийн хувьд диплом, багшлах эрхийн үнэмлэхтэй байсан. Мөн магистарт суралцаж байсан. Харин Э.Болорчимэгийн хувьд туслах багшийн сургалтанд суусан гэрчилгээтэй байсан учир ажилд авсан. Түүнээс биш тэднээс хээл хахууль аваагүй. С.Оюунгэрэл нь 300.000 төгрөгийг хандивын мөнгө гэж надад өгсөнийг цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулсан” гэх мэдүүлэг нь:

         

          Мөрдөн байцаалтад гэрч Д.Түмэндэмбэрэлийн: “... 2015 оны 02 дугаар сард шиг санаж байна. Манай эхнэр Болорчимэг надад БЗД-ийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт 203 дугаар цэцэрлэг шинээр нээгдэж байгаа юм байна. Гэртэй ойр учраас уг цэцэрлэгт туслах багшаар ажилд ормоор байна. Хамт ажиллаж байсан эрхлэгч С.Оюунгэрэлтэй Д.Лхагвасүрэн багш бид 2 очиж уулзаад БЗД-ийн 203 дугаар цэцэрлэгт багш, туслах багшаар ажилд орох хүсэлтэй байгаа талаараа хэлэхэд Ц.Гүнгэрмаа эрхлэгчийг танина. Уг хүнтэй уулзаж та 2-ыг ажилд оруулж өгч чадна гэж хэлсэн. Мөн манай эхнэр Э.Болорчимэг 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид 1 хүний 250.000 төгрөг, нийт 500.000 төгрөгний хээл хахууль өгвөл Д.Лхагвасүрэн бид

хоёрыг 203 дугаар цэцэрлэгт багш, туслах багшаар ажилд орж болох юм байна. Яах вэ гэсэн... Тэгээд 6 дугаар цэцэрлэгт хамт ажиллаж байсан багш Д.Лхагвасүрэнгээс 250.000 төгрөг зээлж, ажилд оруулж өгч чадна гээд зуучилсан эрхлэгч С.Оюунгэрэлээр дамжуулан Ц.Гүнгэрмаа эрхлэгчид Д.Лхагвасүрэн, манай эхнэр Э.Болорчимэг нар мөнгөө өгсөн гэсэн. Тэгээд мөнгөө өгснөөс хойш удаагүй 203 дугаар цэцэрлэгт манай эхнэр туслах багшаар Д.Лхагвасүрэн багшаар ажилд орсон. Бид хоёр Д.Лхагвасүрэнгээс зээлж авсан... С.Оюунгэрэл эрхлэгчийн хувьд манай эхнэр Э.Болорчимэг, багш Д.Лхагвасүрэн нартай 6 дугаар цэцэрлэгт хамт ажиллаж байсан. Ц.Гүнгэрмаа эрхпэгчийг огт танихгүй. Бид нарын хооронд ямар нэгэн өр зээл авлага огт байхгүй. С.Оюунгэрэлийн Хаан банкны данс руу Д.Лхагвасүрэн, Э.Болорчимэг хоёр 500.000 төгрөг шилжүүлсэн гэсэн. Мөн манай эхнэр Э.Болорчимэг эрхпэгч С.Оюунгэрэлтэй утсаар ярьж, Ц.Гүнгэрмаа эрхпэгчид мөнгө өгсөн эсэхийг тодруулан асуухад Ц.Гүнгэрмаа эрхлэгчид дамжуулан өгсөн талаараа хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх.2.236-237/,

 

          Мөрдөн байцаалтад яллагдагч Д.Лхагвасүрэнгийн: “... Тэгээд өөрийн танил, 6 дугаар цэцэрлэгт хамт ажиллаж байсан, одоо 169 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Оюунгэрэлтэй утсаар ярьж, очиж уулзахдаа 203 дугаар цэцэрлэгт орох хүсэлтэй байгаа талаараа хэлж, Э.Болорчимэг бид 2 боломжоороо мөнгө төгрөгийг нь өгнө. Та туслаач гэж хэлсэн. С.Оюунгэрэл эрхпэпч бид 2-т 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийг танина. Би уулзаад, материалыг чинь дамжуулаад өгье гэж хэлсэн. Тэгээд Э.Болорчимэг бид 2 ажилд орохыг хүссэн материалаа эрхлэгч С.Оюунгэрэлд өгсөн. Хэсэг хугацааны дараа С.Оюунгэрэл эрхпэгчтэй утсаар ярихад 203 дугаар цэцэрлэг нээгдэх болоогүй юм байна, та 2 хоёулаа багшлах эрхийн үнэмлэхтэй учраас болох байхаа. Өөрсдөө мэдээд хэдэн төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь би өөрт байсан 500.000 төгрөгийг эрхпэгч С.Оюунгэрэлийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд удаагүй 2015 оны 04 дүгээр сард бид 2 ажилдаа орсон. Би багшлах эрхийн үнэмлэхтэй учраас шалгалтанд ороогүй. Харин туслах багш нараас шалгалт авсан. Болорчимэг ч туслах багшийн шалгалт өгсөн. Бид 2-оос өөрийн Хаан банкны дансаар авсан мөнгөө эрхлэгч С.Оюунгэрэл, манай 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Гүнгэрмаад өгсөн гэж хэлж байсан. Тухайн үед Э.Болорчимэгт мөнгө байхгүй байсан учраас надаас 250.000 төгрөг зээлж, бид хоёр 500.000 төгрөгийг эрхлэгч С.Оюунгэрэлийн данс руу хийж байсан юм. Багшаар ажиллах эрхийн үнэмлэхийг 2014 оны зун сургалтанд сууж авсан. Би сонгон шалгаруулалтанд ороогүй. Надад батламж байхгүй. Сонгон шалгаруулалтанд орж батламжтай байх ёстой. Болорчимэг надаас зээлж авсан 250.000 төгрөгөө цалин дээрээсээ 2, 3 удаа хувааж төлж байсан юм. Эрхлэгч Ц.Гүнгэрмаа, С.Оюунгэрэл бид нарын хооронд өр зээл огт байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх.3.26-29, 49-52/

 

          Мөрдөн байцаалтад яллагдагч Э.Болорчимэгийн: “... Би 6 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан Д.Лхагвасүрэнгийн хамт уг 203 дугаар цэцэрлэгт орох хүсэлтэй байгаа талаараа өөрийн танил 6 дугаар цэцэрлэгт хамт ажиллаж байсан, одоо 169 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Оюунгэрэлд хэлсэн... Тэгээд хэсэг хугацааны  дараа  Д.Лхагвасүрэн  бид  2-ыг  С.Оюунгэрэл  эрхлэгч дуудаж уулзаад

эрхлэгч Ц.Гүнгэрмаад тус бүр 250.000 төгрөгний хээл хахууль өг. Тэгээд ажилд ор гэнэ ээ гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан учраас Д.Лхагвасүрэнгээс 250.000 төгрөг зээлж, бид хоёр нийт 500.000 төгрөгийг С.Оюунгэрэлийн Хаан банкны дансанд 2015 оны 02 дугаар сарын дундуур хийсэн. С.Оюунгэрэл багшаас уг мөнгийг эрхлэгч Ц.Гүнгэрмаад өгсөн эсэхийг тодруулан асуухад өгсөн гэж хэлж байсан... Би хээл хахууль өгч, ажилд орсон нь үнэн” гэсэн мэдүүлэг /хх.3.30-33, 53-56/

 

          Мөрдөн байцаалтад сэжигтэн С.Оюунгэрэлийн: “... Тэгээд Лхагвасүрэн, Болорчимэг нар надад хэлэхдээ ажилд оруулаад өгөх юм бол, бид 2 өөрсдийнхөө хэрээр өгөх ёстой юмыг нь өгнө гэж хэлсэн. Би Д.Лхагвасүрэн, Э.Болорчимэг нарт 203 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Гүнгэрмааг танина. Хэлж өгч, туслая гээд тэр 2-ын материалыг аваад үлдсэн юм. Тэгээд би Ц.Гүнгэрмаатай уулзаж, одоо 6 дугаар цэцэрлэгт ажиллаж байгаа багш, туслах багш байна. Танайд орох хүсэлтэй байгаа юм байна. Танай цэцэрлэгт орон тоо байна уу, энэ 2 хүнийг ажилд авчих юм бол хэдэн төгрөг өгнө гэсэн. Чи энэ 2 хүнийг авах боломж байна уу гэж гуйсан. Ц.Гүнгэрмаа хэлэхдээ би материалыг нь аваад үзье гээд надаас Д.Лхагвасүрэн, Э.Болорчимэг нарын материалыг авч үлдсэн юм. Би Ц.Гүнгэрмаатай уулзчихаад Д.Лхагвасүрэн рүү залгаж, материалыг чинь өгчихлөө гэж хэлэхэд Д.Лхагвасүрэн таны дансны дугаар хэд вэ гээд миний Хаан банкны дансны дугаарыг авч, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөгийг шилжүүлэн хийсэн. Би уг 500.000 төгрөгнөөс 300.000 төгрөгийг 3 хоногийн дараа буюу 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр АТМ-ээр авч, Гүнгэрмаатай уулзах үедээ өөрийн машин дотор Д.Лхагвасүрэн, Э.Болорчимэг нарын өгсөн мөнгө байгаа юм шүү гэж хэлээд өгсөн. Ц.Гүнгэрмаа бид 2-рт тухайн үед ямар нэгэн өр зээл огт байгаагүй. Үлдсэн 200.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Миний данс руу шилжүүлсэн байгаа 500.0     төгрөг бол өр зээл биш, ажилд орохын тулд Э.Болорчимэг, Д.Лхагвасүрэн нараас миний данс руу шилжүүлсэн мөнгө байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх.3.34-41/

         

          Д.Лхагвасүрэнгээс 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр С.Оюунгэрэлийн ХААН банкны 5034083426 дугаартай дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /хх.2.77/

 

          Нийслэлийн боловсролын газрын даргын 2013 оны 08 дугаар сарын 19- ний өдрийн А/74 дугаартай тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын менежер, арга зүйч, нийгмийн ажилтан, багшийг сонгон шалгаруулах журам” /хх.2.47-49/

          Гэрч Ц.Энхтуяагийн /хх.2.238-239/ мэдүүлэг зэрэг нотлох баримтаар няцаагдан үгүйсгэгдэнэ.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Ц.Гүнгэрмаа 300.000 төгрөгийг ямар зориулалтаар хэрхэн зарцуулсан болохыг шалгаж тогтоолгох шаардлагатай гэх боловч мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286 дугаар зүйлүүд, 290 дугаар зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Цэдэндоржийн Гүнгэрмааг хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн, Лам овогт Лувсандашийн Чулуунбатыг гэрчээр худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Гүнгэрмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх зааснаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.Чулуунбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Гүнгэрмаад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Л.Чулуунбатад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Гүнгэрмаад цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял буюу хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Ц.Гүнгэрмаад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Гүнгэрмаагаас 300.000 төгрөгийг, сэжигтэн С.Оюунгэрэлээс хүлээн авсан Авлигатай тэмцэх газрын Төрийн сан дахь 900033401 тоот дансанд хадгалагдаж байгаа 200.000 төгрөгийг тус тус хураан авч улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч Ц.Гүнгэрмаа, Л.Чулуунбат нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах заалтыг үндэслэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цэнхэр цайвар өнгийн СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Чулуунбатад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Л.Чулуунбатад хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Гүнгэрмаад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Л.Чулуунбатад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР