Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 181/2018/02209/И |
Дугаар | 001/ХТ2019/00990 |
Огноо | 2019-06-25 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2019/00990
Э.Жгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00081 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 465 дугаар магадлалтай
Э.Жгийн нэхэмжлэлтэй,
“С” ХХК, “Х” ХХК-иудад холбогдох,
Орон сууц захиалан бариулах болон худалдах-худалдан авах гэрээний үүрэгт Хан-Уул дүүргийн 15 угаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын 107 дугаар байрны 7 давхарт байрлах 7А тоот 117.67 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Оюунтуяа, хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Оюунтуяа, хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Ж нь Япон улсад ажиллаж, амьдардаг. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр орон сууц худалдан авах зорилгоор эх орондоо ирж, орон сууц үзэж сонирхсоны үндсэн дээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 хорооллын барилга, байшин сэтгэлд нийцсэн тул худалдан авахаар болж, зах зээлийн үнээс хямдаар худалдан авах боломж судалсны үндсэн дээр найзынхаа санал болгосноор “Хурд групп” ХХК-ийн захирал н.Чойжилсүрэнгийн найз н.Батболдтой уулзаж, түүнтэй хамт “С” ХХК-ийн захирал н.Ганцэгтэй очиж уулзсан байдаг. Уулзахад “С” ХХК, “Х” ХХК-тай бараа материал нийлүүлэх гэрээтэй. Гэрээгээ үзүүлж “Х” ХХК-иас байр авч болно. Манайх бараа материалаа нийлүүлнэ, санаа зовох зүйлгүй гэж хэлсэн байдаг. Ингээд гэрээний дагуу сонгон авах боломжтой байрнуудыг үзэж судлаад “С” ХХК-ийн захирал н.Ганцэгтэй хамт “Х” ХХК-тай очиж уулзсан байдаг. Очиж, уулзаад асуухад “...“Х” ХХК, “С” ХХК манайхтай байр бартераар бараа материал нийлүүлэх гэрээтэй. Та төлбөр тооцоогоо “С” ХХК-д өгч болно. “С” ХХК манайд бараа, материал нийлүүлж хамтран ажиллаж байгаа нь үнэн. Та манай компанитай орон сууц захиалан бариулах гэрээ хийж, “С” ХХК-д төлбөрөө хийсний дараа ашиглалтад орсон байрнаас сонгон авч байрандаа орж болно...” гэж хэлсэн байдаг.Ингээд “Х” ХХК болон “С” ХХК-тай гэрээ хийж, төлбөр мөнгөө 100 хувь “С” ХХК-д шилжүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл орон сууцаа өөрийн өмчлөлд шилжүүлж чадахгүй байна. 2018 оны 4 дүгээр сард Япон Улсаас ирээд “Х” ХХК, “С” ХХК-тай удаа дараа очиж уулзахад удахгүй байрыг чинь өгнө, хүлээж бай гэж хэлээд нилээд хүлээсэн. “С” ХХК хэлэхдээ “Х” ХХК гэрээний үүргээ биелүүлэхгүй байна гээд өөрсдийнхөө зүгээс “Х” ХХК руу явуулсан албан тоот, холбогдох нотлох баримтуудыг үзүүлсэн. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг удаа дараа зөрчигдсөн тул эрх, ашгаа сэргээлгэхээр “С” ХХК болон “Х” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлж, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын 107 дугаар байр, 7 давхарт байрлах 7 А тоот 117.67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Жгийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч “Х” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Хүннү 2222 орон сууцны хорооллын 107 дугаар байрны 7а тоот, 117 м.кв талбай бүхий орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан. Ингэхдээ “Хурд групп” ХХК-тай уулзаж байр авахаар тохирсон гэж хэлж байна. Гэтэл үүнийгээ нотолсон баримт шүүхэд гаргаж өгөөгүй. “Хурд групп” ХХК, “Х” ХХК хоёр өөр хуулийн этгээд байгаа. Үүнийг салгаж тайлбарлах ёстой. Иргэн Э.Ж нь “Х” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 107-7А тоот орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Гэрээний 2.1-т 1 м.кв 3 400 000 төгрөг, нийт үнийн дүн 400 078 000 төгрөг байна, захиалагч хуульд заасны дагуу гэрээний үнийн дүнг төлнө. Үүний дагуу төлбөрийг гэрээ байгуулах үед 100 хувь төлөхөөр тохирч гэрээ байгуулсан. 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний дагуу нэг ч төгрөгийг “Х” ХХК-д төлөөгүй. Тиймээс шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. “Х” ХХК, “С” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр нийт 1 991 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг “С” ХХК, “Х” ХХК-д нийлүүлэх, “Х” ХХК-иас бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрт бартераар байр олгохоор тохирсон. Гэвч өнөөдрийн байдлаар “С” ХХК, “Х” ХХК-д 1 561 000 000 төгрөгийн бараа нийлүүлсэн, үлдэгдэл үнийн дүн талууд тооцоо нийлж, 400 078 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн байна гэж тооцоо нийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан. “Х” ХХК гэрээний үүргээ бүрэн биелүүлчихсэн.
“Х” ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Э.Жгийн нэр дээр байр гаргаж өгнө гэх бичиг байгаа. Гэтэл тус бичиг “Х” ХХК-д ирээгүй. Мөн тооцоо нийлсэн акттай холбоотойгоор “Х” ХХК-ийн зүгээс “С” ХХК-ийн байр авах тухай хүсэлтүүдийн дагуу байр шилжүүлж өгдөг. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр н.Сумъяабазар, н.Самданмөнх, н.Даваасан, н.Цээпил нарт байруудыг хүлээлгээд өгчихсөн байгаа. Хүлээлгэж өгсөн үнийн дүн, төлбөр төлсөн үнийн дүн зэрэг нь “Х” ХХК-ийн зүгээс “С” ХХК-ийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэд тохирсон байр шилжүүлж өгсөн нь харагдаж байна. Өөрийнхөө хөрөнгө, санхүүгээр барьчихсан байрыг нэг ч төгрөг төлөхгүйгээр байр авна гэж байгаа нь үндэслэлгүй. Харин байрны төлбөрөө төлчихөөд байр өгөөгүй бол шаардах эрхтэй. “Х” ХХК-аас байр авахаар өөр хүнд мөнгө өгчихөөд тэр хүн нь Х ХХК-д төлбөр өгөөгүй байхад байраа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн тус нэхэмжилж буй байр өөр хүний нэр дээр шилжсэн байгаа учир шилжүүлэх боломжгүй. Үүнтэй холбоотой баримтыг өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Байр авъя гэж байгаа бол төлбөрөө төлөөд авч болно гэжээ.
Хариуцагч “С” ХХК шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00081 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын107 дугаар байр, 7 давхарт байрлах 7 А тоот 117.67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Жгийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч “С” ХХК, “Х” ХХК-д нарт даалгаж,
Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 865 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас 932 500 “Х” ХХК-иас 932 500 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.Жд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 465 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00081 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчивын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 158 340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Оюунтуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн 465 дугаар магадлалыг эс хүлээн зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар “шуух хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан, хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хоорондох гэрээний маргааныг шийдвэрлэхдээ энэ хэргийн оролцогч биш “Хурд групп” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй байхад “Хүрд групп” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуүлаагуй, “Хурд групп” ХХК. “С” ХХК-ийн хоорондох “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний талаар дүгнэж шийдвэрлэсэн нь буруу байна” гэж үзсэн. Бидний зүгээс энэхүү үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч Э.Ж нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ю7-7А дугаартай “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг “Х” ХХК-тай байгуулж орон сууцыг худалдан авахаар тохиролцсон, “Х” ХХК-ийн зөвшөөрлөөр “С” ХХК-д орон сууцны үнэ төлсөн учир энэхүү компанийг хариуцагч байх ёстой гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “Х” ХХК болон Э.Ж нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг байрны төлбөрийг барагдуулах зорилгоор Э.Ж нь хариуцагч “С’' ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 8/3 дугаартай “Орон сууцны төлбөр барагдуулах хэлцэл” нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу төлбөрөө “Х” ХХК-ийн зөвшөөрлөөр “С” ХХК-д 100 хувь шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн учир Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д зааснаар орон сууцны өмчлөлийг шилжүүлэх үүргийг даалгах шаардах эрх үүссэн. Нэхэмжлэгч Э.Ж нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлсэн тул өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч нараас байрны өмчлөлийг шилжүүлэхийг даалгахыг шаардах эрхтэй бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй гэж үзэх үндэслэл хангалттай байна.
Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс ...гэрээний дагуу нэхэмжлэгч Э.Ж нь орон сууцны үнэ болох 400 078 000 төгрөгийг хариуцагч ‘'С” ХХК-д төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч төлбөр бүрэн төлөгдсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч Э.Ж, хариуцагч “С” ХХК-ийн хоорондын тооцооны асуудлыг тодруулах шаардлагатай байжээ.” гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн нь шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгааг дурдмаар байна.
Учир нь харуицагч “Х” ХХК шүүхэд гаугасан тайлбартаа: “Х” ХХК нь “С” ХХК-тай 2017 оны 06 сарын 27-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр нийт 1 991 000 000 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг “С” ХХК, “Х” ХХК-д нийлүүлэх, “Х” ХХК-иас бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрт бартераар байр олгохоор тогтсон гэж хэлсэн байдаг. Үүний дагуу Э.Ж нь байрны мөнгийг “Х” ХХК-ийн зөвшөөрлөөр “С” ХХК-д шилжүүлж “С” ХХК уг мөнгөөр бараа материал нийлүүлсэн байдаг нь хавтаст хэрэгг авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно. Нэхэмжлэгч Э.Ж нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “С” ХХК-д орон сууцны үнэ болох 341 243 000 төгрөгийг 100% шилжүүлж “С ХХК нь уг мөнгөөр 2017 оны 09 сарын 12, 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд бараа материал нийлүүлж, “Хурд групп” ХХК-ийн нарны хорооллын хашаанд буулгаж, хүлээлгэж өгсөн байдаг нь “С” ХХК-ийн зарлагын баримт, хариуцагч нарын тооцоо нийлсэн баримт, “С” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн баримт, түүний хавсралтад дурдсан 2017 оны 09 дүгээр сарын 02, 9 дүгээр сарын 13, 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус нийлүүлсэн барааны тооцоолол, “С” ХХК-ийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 18/01, 18/02 дугаартай албан бичиг, гэрч Г.Отгонбаярын тайлбар, мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдож байхад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “Э.Ж, хариуцагч “С ” ХХК-ийн хоорондын тооцооны асуудлыг тодруулах шаардлагатай байжээ” гэж үзсэн нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй бөгөөд шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзаж үзэлгүйгээр шийдвэр гаргаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгааг дахин илэрхийлмээр байна.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 465 дугаар магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00081 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00081 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 465 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Учир нь “Х” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэн Э.Жтай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулсан. Гэрээний 2.1-д Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хүннү 2222 орон сууцны хорооллын 107 дугаар байрны 7А тоот 117,67 м2 талбай 4 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 3 400 000 төгрөгөөр нийт 400 078 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож Э.Ж орон сууцны үнийг гэрээ байгуулсан өдөр бүрэн төлөх үүрэг хүлээсэн гэвч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Э.Ж хариуцагч “Х” ХХК-д орон сууцны үнийг төлөөгүй болох нь нотлогдож байна.
Нэхэмжлэгч Э.Ж хариуцагч “С” ХХК-иар дамжуулан хариуцагч “Х” ХХК-д өөрийн худалдан авсан орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч “С” ХХК нь Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хүннү 2222 орон сууцны хорооллын 107 дугаар байрны 7А тоот 117,67 м.кв талбай 4 өрөө орон сууцны үнийг “Х” ХХК-д төлөөгүй болно.
Хэрэгт авагдсан баримтаар “С” ХХК нь “Хурд групп” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний дагуу 1 994 656 440 төгрөгийн үнэ бүхий бараа материал нийлүүлэхээс 1 561 757 405 төгрөгийн бараа материал нийлүүлсэн нь /хх 63-67/ дугаар талд авагдсан гэрээ, /хх 72/ дугаар талд авагдсан “Хурд групп” ХХК болон “С ХХК-иудын тооцоо нийлсэн акт зэргээр тус тус нотлогдож байна.
Мөн “С” ХХК иь “Хурд групп” ХХК-д нийлүүлсэн 1 561 757 405 төгрөгийн бараа материалынхаа үнэд тохирсон орон сууцуудыг шилжүүлэн авсан нь хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа болно.
“Х” ХХК иргэн Д.Даваалхамтай 2017.07.08-ны өдөр байгуулсан “Орон сууцны барилгыг захиалан бариулах тухай” 400 622 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ /хх 73-77-р тал/-ний дагуу төлөх ёстой төлбөр тооцоо бүрэн дууссан тул Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг байрлах Хүннү 2222 орон сууцны хорооллын 105 дугаар байрны 18В тоот, 117,83 м.кв талбай бүхий 4-н өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Лхагвасүрэн овогтой Мөнхтулга /Ш377061310/, Дамбадаржаа овогтой Даваалхам /ЧП7701130/ нарын нэр дээр гаргаж өгнө үү гэсэн албан бичгийг “С” ХХК-иас 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 17/18 тоотоор “Хурд групп” ХХК-д ирүүлсэн учир байрыг Д.Даваалхамд хүлээлгэж өгсөн болно. /хх 78 тал/
2017.07.24-ны өдөр Н.Самданмөнхтэй “Орон сууцны барилгыг захиалан бариулах тухай Н10-15 дугаар 241 983 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг “Х” ХХК байгуулсан. /хх 79-83-р тал/
Гэрээний дагуу төлөх ёстой төлбөр тооцоо бүрэн дууссан тул Баянгол дүүрэг, 3 дугаар хорооны нутаг байрлах Нарны хороолол орон сууцны хорооллын 10 дугаар байрны 15 тоот, 105,21 м2 талбай бүхий 3-н өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ням овогтой Самданмөнхийн нэр дээр гаргаж өгнө үү гэсэн албан бичгийг “С” ХХК-иас 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 01 тоот /хх 84-р тал/-оор “Хурд групп” ХХК-д ирүүлсэн учир байрыг Н.Самданмөнхөд 2017.09.14-ны өдөр хүлээлгэн өгч байр хүлээлцсэн акт /хх 85-р тал/ үйлдсэн болно.
2017.08.28-ны өдөр Х.Наранцэцэгтэй “Ороны сууцны барилгыг захиалан бариулах тухай” Н10-60 дугаар 325 414 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг “Х ХХК байгуулсан /хх 91-95-р тал/
Мөн гэрээний дагуу төлөх ёстой төлбөр тооцоо бүрэн дууссан тул Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг байрлах Хүннү 2222 орон сууцны хорооллын 110 дугаар байрны 6Ү) тоот, 95,71 м2 талбай бүхий 4-н өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Хашбаатар овогтой Наранцэцэгийн нэр дээр гаргаж өгнө үү гэсэн албан бичгийг “С” ХХК-иас 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоотоор “Хурд групп” ХХК-д ирүүлсэн албан бичиг /хх 96-р тал/, Х.Наранцэцэгт 2017.10.16-ны өдөр хүлээлгэн өгч байр хүлээлцсэн акт. /хх 97/
2017.10.04-ны өдөр М.Оюунзултай” Орон сууцны барилгыг захиалан бариулах тухай” 105/13D дугаар 400 078 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг “Х” ХХК байгуулсан /хх 98-102/
Мөн гэрээний дагуу төлөх ёстой төлбөр тооцоо бүрэн дууссан тул Хан-Уул Дүүрэг, 15 дугаар хорооны нутаг байрлах Хүннү 2222 орон сууцны хорооллын 105 дугаар байрны 13/0 тоот, 117,67 м.кв талбай бүхий 4-н өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Маамаа овогтой Оюунзулын нэр дээр гаргаж өгнө үү гэсэн албан бичгийг “С” ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 02+2017 тоотоор “Хурд групп” ХХК-д ирүүлсэн албан бичиг /хх 103/ М.Оюунзулд 2017.11.16-ны өдөр хүлээлгэн өгч байр хүлээлцсэн акт /хх 104/
2017.10.17-ны өдөр Ц.Сумъяабазартай Орон сууцны барилгыг захиалан бариулах тухай 102/2В дугаар 187 136 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг “Х” ХХК байгуулсан /хх 105-109/
Мөн гэрээний дагуу төлөх ёстой төлбөр тооцоо бүрэн дууссан тул Хан-Уул дүүрэт, 15 дугаар хорооны нутаг байрлах Хүннү 2222 орон сууцны хорооллын 102 дугаар байрны 2/В тоот, 55,04 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Цэрэндэгд овогтой Сумъяабазарын нэр дээр гаргаж өгнө үү гэсэн албан бичгийг “С” ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17/20 тоотоор “Хурд групп” ХХК-д ирүүлсэн албан бичиг /хх 110/, Ц.Сумъяабазарт 2018.02.15-ны өдөр I хүлээлгэн өгч байр хүлээлцсэн акт. /хх 111/
Өөрөөр хэлбэл “Хурд групп” ХХК нь “С” ХХК-иас авсан барилгын гадна 1 561 757 405.06 фасадны үнэд тооцон 5 орон сууцыг хариуцагч “Х” ХХК-иар дамжуулан шилжүүлэн өгсөн байдаг. Иймээс “Х” ХХК нь “С” ХХК-ийн нэхэмжлэгчээс авсан мөнгөнд өөрийн өмч болох 400 780 000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хүннү 2222 орон сууцны хорооллын 107 дугаар байрны 7А тоот 117.67 м2 талбай 4 өрөө орон сууцыг “С” ХХК-д өгөх үүрэг хүлээгээгүй түүний өмнөөс нэхэмжлэгчийн өмнө хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй юм.
Түүнчлэн “С” ХХК нь “Х” ХХК-ийн өмч болох Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хүннү 2222 орон сууцны хорооллын 107 дугаар байрны 7А тоот 117.67 м.кв талбай 4 өрөө орон сууцыг бусдад худалдан борлуулах эрхгүй байхад уг орон сууцыг Э.Жгийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг “С” ХХК, “Х” ХХК-д даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломж байхгүй болно.
Нэхэмжлэгч иргэн Э.Ж “Х”ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний үүргээ зөрчиж худалдан авсан байрны үнийг төлөөгүй учраас “Шинэ их холдолт” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 107-7А дугаар гэрээг “Х” ХХК байгуулж “Шинэ их холдолт” ХХК-иас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн 181 дугаар албан тоотыг үндэслэн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Хүннү 2222 орон сууцны хорооллын 107 дугаар байрны 7А тоот 117.67 м2 талбай 4 өрөө орон сууцыг мөн өдрөө “Шинэ их холдолт” ХХК-д хүлээлгэн өгч акт үйлдэн хүлээлгэж өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлд шилжүүлэхийг хүссэн орон сууц нь одоо “Шинэ их холдолт” ХХК-ийн өмчлөлд шилжсэн болно. /хх 120-142/
Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00081 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 465 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Э.Ж нь “С” ХХК, “Х” ХХК-иудад холбогдуулан Орон сууц захиалан бариулах болон худалдах-худалдан авах гэрээний үүрэгт Хан-Уул дүүргийн 15 угаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын 107 дугаар байрны 7 давхарт байрлах 7А тоот 117.67 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч нарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Хурд пропортийз” ХХК эс зөвшөөрч, хариуцагч “С” ХХК хариу тайлбар өгөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг үндэслэл бүхий тодорхойлж, хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийсний үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 166 дугаар зүйлийн 166.4., 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Э.Ж нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “Х” ХХК-тай тус компанийн барьж буй барилгаас орон сууц худалдаж авахаар “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ” байгуулсан, мөн өдрөө “С” ХХК-тай “Орон сууцны төлбөр барагдуулах хэлцэл” хийсэн, тус хэлцэл нь “Х” ХХК-д захиалсан байрыг “С” ХХК-иас худалдан авахаар тохиролцсон агуулгатай байна.
“С” ХХК нь “Хурд групп” ХХК-тай “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний үндсэн дээр хамтран ажилладаг, тус гэрээгээр “С” ХХК чанарын шаардлага хангасан барилгын материалыг нийлүүлэх, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг бартер хэлбэрээр тооцож, байр сонгож авахаар харилцан тохиролцжээ.
“Хурд групп” ХХК, “Х” ХХК-ийн эрх зүйн байдал тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэргийн оролцогч биш этгээдтэй холбогдох гэрээг дүгнэж, “С” ХХК-ийн “Хурд групп” ХХК-д нийлүүлсэн барааны төлбөрийг “Х” ХХК-иас байр худалдан авах төлбөрт тооцож хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 465 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Оюунтуяа, хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 1 865 000 төгрөгийг, хариуцагч “Х” ХХК-ийн 2 158 340 төгрөгийг тус тус төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД