| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 172/2018/0109/Э |
| Дугаар | 6 |
| Огноо | 2019-01-23 |
| Зүйл хэсэг | 24.2.3., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 6
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Л.Солонго
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхбат, И.Олонмөнх
Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/184 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Б.М , Б.Г нар болон “ЭШШЭ” ХХК-нд холбогдох 1728000730118 дугаартай, гурван хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “ЭШШЭ” ХХК-ийн захирал, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, .....................тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогтой Б.М , /регистрийн дугаар РД:...................../
Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “ЭШШЭ” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, одоо Хан-Уул дүүрэг, .......................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Зулууд овогтой Б.Г , /регистрийн дугаар РД:....................../
Монгол Улсын бүртгэлийн 9011462084 дугаарын гэрчилгээтэй, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шийдвэрийн дагуу үүсгэн байгуулагдсан, “ЭШШЭ”
оноосон нэртэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, үйлдвэр 2 гудамж, 1006-р байрны 93 тоот хаягт байршилтай, цэцэрлэгжүүлэлт, гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл, фермерийн аж ахуй, газар тариалан, геологийн тойм судалгаа хийх үйл ажиллагаа явуулдаг, хязгаарлагдмал хариуцлагатай компани.
Яллагдагч Б.Г , Б.М нар нь “ЭШШЭ” ХХК-ний нэрийн өмнөөс тус компанийн ашиг сонирхлын төлөө нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2017 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Даянгар гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж байгаль орчинд 6251126 төгрөгийн хохирол учруулсан ,
Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Даянгар гэх газар 2017 оны 9 дүгээр сард улсын бүртгэлийн 9011462084 дугаартай, яллагдагч “ЭШШЭ”ХХК нь компанийн ашиг сонирхлын төлөө нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж байгаль орчинд 6251126 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г , Б.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Г , Б.М нарыг цагаатгаж, “ЭШШЭ” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийг 1-д зааснаар “ЭШШЭ” ХХК-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Б.Г , Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, байгаль орчинд учирсан хохирол, нөхөн төлбөр төлөгдсөн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Yanmar diesel 6800 маркийн улаан өнгөтэй, хуучин цахилгаан мотор 1 ширхэгийг устгуулахаар Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “ЭШШЭ” ХХК-аас 35.000.000 /гучин таван сая/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагаатгагдсан этгээд Б.Г , Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...
Шүүх “ЭШШЭ” ХХК-ийн нэрийн өмнөөс тус компанийн ашиг сонирхлын төлөө тусгай
зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан
гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохироогүй тул прокуророос шүүгдэгч нарын үйлдэлд зүйлчилж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдлоо” гэснээс өөр дүгнэлт хийгээгүй, ямар үндэслэлээр Б.Г , Б.М нарыг “ЭШШЭ” ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаа явуулаагүй гэж үзсэн, ямар шаардлага хангаагүйн улмаас шүүгдэгч нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна. Энэ тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т шаардлагыг хангаагүй байна.
Шүүгдэгч Б.М , Б.Г нар нь “ЭШШЭ” ХХК-ийн нэрийн өмнөөс тус компанийн ашиг сонирхлын төлөө нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2017 оны 09 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Даянгар гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж байгаль орчинд 6 251 126 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байхад анхан шатны шүүхийн “...шүүгдэгч нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй” гэх дүгнэлт хийж шүүгдэгч нарыг цагаатгасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Б.Г ийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолдоо шүүгдэгчдийг цагаатгасан үндэслэлээ хангалттай тайлбарласан ингэхдээ өөрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цар хүрээ, эрх хэмжээ нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн болохоо тодорхой тайлбарласан. Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл, үндэслэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд зүйлчлэлийг хүндрүүлэх, яллах дүгнэлтэд зааснаас өөр гэмт хэрэгт буруутгах эрхгүй. Шүүх бол яллах болон цагаатгах талын бүхий л нотлох баримтыг шинжлэн судлах, дүгнэлт өгөх үүргийнхээ дагуу анхан шатны шүүх шийдвэрлэсэн учир шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.
Эсэргүүцэлд яг ямар алдаа гарсан, үүнийг заавал анхан шатны шүүхэд ахин хэлэлцэж залруулах болсон үндэслэлээ дурдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх боловч яг ямар ажиллагааны шатанд тус хуулийн ямар зүйл хэсгийг зөрчсөн болохыг тодорхой бичээгүй байна. Харин ч шүүхийн
шатанд гэхээсээ илүү мөрдөн шалгах ажиллагааны шатанд тус хуулийг зөрчсөн олон алдаа дутагдал гарсан бөгөөд энэ талаар өмгөөлөгч Б.Энхбат би удаа дараагийн хүсэлтүүддээ дурдаж байсан. Анхан шатны шүүхээс Б.Г ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь эрүүгийн хуульд заасан хүний эрхийг хамгаалах, хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж үзэж байна” гэжээ.
Прокурор Л.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хуулийн этгээдийн хөөн хэлэлцэх хугацааг заагаагүй, хуулийн этгээд нь торгох ялтай байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй 5 жилийн хөөн хэлэлцэх хугацаатай байна. Мөн Б.Г , Б.М нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, яг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой тайлбарлаж бичээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхэд хэрэг шилжүүлэхэд яллах дүгнэлтэд 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд тайлбарлаж байгаа үндэслэлтэй нь тохирохгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт бичиж ирүүлснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын бичсэн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 5/02 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
өгч гарын үсэг зуруулж тэмдэглэл үйлдсэн, яллах дүгнэлтийн хавсралтад дээрх техник хэрэгслийг битүүмжилсэн тухай заасан байна. /1-р хавтасны 16-17, 87-89, 90-92, 93-95, 96-98 хуудас, 3-р хавтасны 86 хуудас/
Гэтэл гэрч Д.Е ын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн мэдүүлэгт ...20-54 улсын дугаартай, HYUNDAI маркийн экскаватор миний хөрөнгө байсан,...хаан банкинд өрөө төлж чадахгүй болоод Должинсүрэн гэдэг хүнд 2018 оны 4 дүгээр сард 85000000 төгрөгөөр худалдчихсан /2-р хавтасны 196-197 хуудас/, гэрч Б.Должинсүрэнгийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн мэдүүлэгт ...би 20-54 улсын дугаартай, HYUNDAI маркийн экскаватор автомашиныг Д.Е гэдэг хүнээс 2018 оны 4 дүгээр сард худалдаж авсан. Тэгээд Хаан банкны төлбөрийг төлж дуусгаад 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан /2-р хавтасны 175-176/ гэсэн мэдээлэл авагдсан байна. Шүүх уг нотлох баримтуудыг хуралдаанаар шинжлэн судалсан боловч шийтгэх тогтоолдоо битүүмжилсэн тээврийн хэрэгсэл бусдад шилжсэн байж болох нотлох баримтыг хэрхэн үнэлсэн тухайгаа бичээгүй атлаа хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох тухай тодорхойлох хэсэгт бичсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ энэ тухайгаа заагаагүй зэрэг нь шийтгэх тогтоолд нотлох баримтыг үнэлэх, битүүмжилсэн хөрөнгийг шийдвэрлэх тухай заах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 36.7 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасантай нийцээгүй байна.
байгуулах эрх олгосон тухай ямар шийдвэр гарсан тухай тусгагдаагүй байхад 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан, гэрээг Засаг дарга Э.Ч баталсан байна. /хх-ийн 1-р хавтас, 239-241 хуудас/ гэтэл шүүхээс нотлох баримтуудаар тогтоогдож буй баримтат мэдээлэлд дүгнэлт хийгээгүй байна.
“ЭШШЭ” ХХК нь нөхөн сэргээлт хийх эрхийг хуульд заасны дагуу аваагүй, тухайн газарт нөхөн сэргээлт хийх зөвшөөрлийг эрх бүхий этгээдээс олгоогүй байхад “ЭШШЭ” ХХК-ийн захирал Б.М , менежер Б.Г нарыг “ЭШШЭ” ХХК-ий нэрийн өмнөөс, тус компанийн ашиг сонирхлын төлөө нөхөн сэргээлт хийх нэрийдлээр 2017 оны 9 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Даянгар гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь тэдний үйлдэлд хууль зүйн дүгнэлтийг зөв хийсэн эсэх, нотлох баримтуудыг үнэлж шалгасан эсэхэд эргэлзээ төрүүлэхээр болжээ.
Анхан шатны шүүх нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-8 хуудас/, Даянгар гэх газарт хийсэн схем зураг /хх-9 хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-14 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үзэж дүгнэлт хийгээгүй.
Дээр дурдсаныг нэгтгэн, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шийтгэх тогтоолын үндэслэл болж буй баримт болон тэдгээрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх шаардлагыг хангаж чадаагүй байна гэж үзэн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.М , Б.Г нар болон “ЭШШЭ” ХХК-нд холбогдох 1728000730118 дугаартай хэргийг өөр бүрэлдэхүүнээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдэд дүгнэлт хийгээгүй болно.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нь 2018 оны 03 дугаар сарын 21, 06 дугаар сарын 12, 11 дүгээр сарын 19-ний өдрүүдэд нийтдээ 3 удаа Б.М , Б.Г нар болон “ЭШШЭ” ХХК-нд холбогдох 1728000730118 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх тул тухайн хэргийг шүүхийн өөр бүрэлдэхүүнтэйгээр дахин хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 1.4, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/184 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.М , Б.Г нар болон “ЭШШЭ” ХХК-нд холбогдох 1728000730118 дугаартай хэргийг өөр шүүх бүрэлдэхүүнээр дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.М , Б.Г нарт 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД П.ДОЛГОРМАА
Х.ГЭРЭЛМАА