Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/169

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаа р хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр,

Хохирогчийн өмгөөлөгч С.Энхзул,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэг, Н.Одгэрэл, Ж.Энхчулуун,

 Шүүгдэгч Б.Г, А.Баттогтох, П.Эрдэнэхорол нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрбаяраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаваг овогт Адъяагийн Баттогтох, Жохон овогт Пүрэвдагвын Эрдэнэхорол, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэсрэн овогт Батнасангийн Г нарт холбогдох эрүүгийн 20160000296 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б.Г

А.Б

П.Э

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Г нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт 95-76 ДГО улсын дугаартай УАЗ 2206 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, З.Гиймаа, Г.Тэмүүжин нарын буюу 2 хүний амь насыг хохироосон, шүүгдэгч А.Баттогтох, П.Эрдэнэхорол нар нь 2016 оны 10 дугаар сарын 01- ний өдөр Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт зам задварын ажил хийхдээ ММЗ:4596- 2014 Монгол Улсын стандартын 4.2.22, 4.6.40 дугаар заалтуудыг зөрчиж, тэмдгийг стандартын шаардлагын дагуу хийж байршуулалгүй, аюулгүй ажиллагааны журам зөрчиж улмаар яллагдагч Б.Г 95-76 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, З.Гиймаа, Г.Тэмүүжин нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “…Би хэрэг гарахаас нэг хоногийн өмнө Хатанбулаг сумаас Сайншанд сум руу ирсэн. 2016 оны 10 дугаар сарын 01-ний орой суудал тосоод Сайншандаас Хатанбулаг сумын чиглэлд явж байгаад замдаа овоолсон хар шороог харахгүйгээр аваар гаргаж хүний амь насыг хохироосондоо маш их харамсаж байна. Би тэр орой 20 цагийн үед Сайншандаас гарсан. Зүүнбаянгийн гарам дээр цагдаа шалгаад буруу талын чинь гэрэл асахгүй байна гэхээр нь буугаад үзэхэд хөндийрсөн байсан, оролдоход ассан учраас цааш явсан. Зам шинэ хуучин нөхөөстэй байсан болохоор тодроод бүдгэрээд байсан. Шинэ нөхөөстэй хэсгээр явж байтал гэнэт овоолсон шороо тулаад ирсэн. Зогсоох гээд буруу тал руугаа дарахад нүхэнд 3 удаа дайвалзаад буруу талаараа машин зөөлөн унасан. Буруу талын хаалган талд явсан хүн хаалгаар үсрээд буусан юм билээ. Энэ талаар сүүлд хүмүүс ярьж байсан. Тухайн үед бүгд лүкээр гараад хүмүүсээ бүртгэхэд нэг хүүхэдтэй хүн байхгүй байхаар нь шалгахад машины завсар байсан учраас гаргаад Зүүнбаянгийн эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр ирэхэд хоёр хүн маань өнгөрсөн байсан. би маш их харамсаж байна. Шийтгэлийг маань хөнгөлж өгнө үү …” гэв.

Шүүгдэгч А.Баттогтох шүүхийн хэлэлцүүлэгт: “…Манай байгууллага 2012 оноос хойш Доншинтой гэрээ хийж 22.7 км зам барилгын ажлыг гүйцэтгэж байсан. Жилд 2-3 км, зарим үед 7 км замыг ашиглалтад өгөөд явж байсан. Осол болох үеэр 2 жилийн өмнө ашиглалтад орсон зам дээр “Төгс зам” ХХК-ийнхан шороо овоолж асгаад ийм зөрчил болсон. Гэхдээ би “Төгс зам” ХХК-тай гэрээ хийхдээ “Доншин” ХХК-тай хийсэн гэрээнийхээ нэг ч үг өгүүлбэрийг солиогүй. Намайг ХАБын дүрмийг зөрчөн гэсэн, тэгж байгаа бол би нэг ч үг, үсэг өөрчлөөгүй, толгой компанитай хийсэн гэрээг доод компанитайгаа байгуулсан. ХАБ-ыг “Доншин” ХХКийн өмнө хариуцаж байгаа. Үүнтэй адил “Төгс зам” ХХК нь замынхаа өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах ёстой гэж бодож байна. Аваар гардаг үед би Герман улсад явж байгаад 10 дугаар сарын 02-ны өдөр Монголд буугаад энэ хэргийн талаар мэдсэн. Тухайн үед “Төгс зам ХХК”-ийн ХАБ-ын инженертэй хамт наашаа ирсэн. Тэр хүн бүх зүйлийг очиж үзсэн. Анхан шатны шүүхээс надад 2 жилийн тэнсэн харгалзах ял өгсөн учраас би Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Прокуророос намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйл ангиар ялласан. Энэ хэрэгт би ямар ч хамаагүй байхад ялласанд гомдолтой байна…” гэв. Шүүгдэгч П.Эрдэнэхорол шүүхийн хэлэлцүүлэгт: “…Би энэ ажилд 08 дугаар сарын 23-нд тушаал аваад ажилласан. Энэ хугацаанд чи ХАБ болон бусад бүх зүйлийг хариуцаж ажиллана шүү гэж хэлж байгаагүй. Харин ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж, хариуцаж, өдөр тутамд заавар зөвлөгөө өгч байгаарай гэж хэлсэн. Би ямар нэгэн ХАБ-ын сургалтад суугаагүй, ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж л явсан…” гэв.

Хохирогч Г.Гантулган шүүхийн хэлэлцүүлэгт:”... Хохирлын тал дээр хэлэх санал байхгүй, Гэхдээ аль аль талд нь гомдолтой байна. Тухайн үед тэмдэг тэмдэглэгээ тавьсан бол ийм хэрэг гарахгүй байсан байх гэж би боддог. Би баримтаар гаргасан хохирлын мөнгө болох 4,935,040 төгрөгийг хүлээж авсан. Өчигдөр Г надад замын зардал гэж 100,000 төгрөг өгсөн. Одоо 269.400 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

Шүүгдэгч П.Эрдэнэхоролын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай “Төгс зам” ХХК нь “Дорноговь АЗЗА” зам ангийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. ...Уг зам тээврийн осол болсон гэх газар би Батдорж гээд жолоочоор барагшин асгуулсан. Энэ зам тээврийн осол болсон гэх газарт манай "Төгс зам” ХХК нь 2016 оны 07-р сараас хойш зам засварын ажил хийж байгаа. ...Тухайн үед ажил давхцаад тэр дор нь түрж тэгшилж чадаагүй. Тэгээд бензин түлш нь дуусчихсан. Би кемп дээр очоод үзтэл мөн түлш дуусчихсан байсан учир Сайншанд сум руу явж түлш авчирсан. Харин тэр үед уг зам тээврийн осол болсон байсан. ...Тухайн үед барагшины ойр хавьд бол тэмдэглэгээ хийгээгүй байсан. ... тэр шороон хаалтыг бол хөвөө болон зам эвдээд байна гэсний улмаас авсан байсан. ...би тухайн үед нь ажилчдынхаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцан зааварчилгаа өгч ажилд нь гаргадаг байсан. ...2016 оны 8 дугаар сард намайг томилсон тушаал гарч байгаа л гэж байсан. ...манай хүний нөөцийн ажилтан тушаал гарч байгаа хөдөлмөр аюулгүй ажиллагааг хариуцаад 7 хоног бүр мэдээгээ өгч байна шүү гэж утсаар хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 71-73, 2 дугаар хх-ийн 104-105, 3 дугаар хх-ийн 203-204 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.Баттогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Дорноговь АЗЗА” төрийн өмчит байгууллагын захирлаар 2013.07.05-ны өдөр томилогдож ажилласан. ...Тухайн үед "Дорноговь АЗЗА” төрийн өмчит байгуулага нь “Доншен газрын тос” ХХК-тай гэрээ хийхдээ үйлдвэрлэл аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллыг гүйцэтгэгч байгууллага болох “Дорноговь АЗЗА” төрийн өмчит байгууллага хариуцна гэж гэрээ хийсэн. 2014 онд “Төгс зам” ХХК-тай гэрээ хийж туслан гүйцэтгэгчээр оруулсан. Тухайн үед 7 км замын ажил дээр гэрээ хийж оруулсан. Уг зам тээврийн осол болсон газрын зам тавих ажпыг хийхээр гэрээ хийсэн. Уг 7 км замын ажлаа 2014 онд хийж дуусгаад 2016 онд баталгаат засварын ажпыг гүйцэтгэж байсан. ...Тухайн хөдөлмөр хамгааллыг манай компани хариуцаж зааварчилгаа өгөх ёстой...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 74-76 дугаар хуудас/,

Хохирогч З.Жавзандуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач Гиймаа хүү Тэмүүжинтэй Сайншанд сумаас Хатанбулаг сум руу пургонтай явж байгаад зам тээврийн осолд орж Гиймаа, Тэмүүжин хоёр нас барсан байсан. ...Манай гэр бүлийн зүгээс цаашдаа уг тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Гтай хуулиараа хариуцлага тооцох цаашид оршуулгын зардал мөн оршуулгын явцад гарсан бүх зардлыг төлүүлэх хүсэлтэй байна. Тухайн зам тээврийн осол гарсан газар зам дээр шороо асгасан байгууллага аж ахуй нэгжтэй хуулийн хариуцлага тооцуулах хүсэлтэй байна. Тухайн зам дээр засвар хийж байсан анги байгууллага нь зам дээр шороо асгачихаад ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй орхисон байсан. Манай гэр бүлийн зүгээс гомдолтой байна. ... Г нь одоо нийт 2.500.000 төгрөг өгсөн. Цаашид одоо 9.300.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би нийт 11.800.000 төгрөг нэхэмжилсэн” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 25-26, 2 дугаар хх-ийн 97 дугаар хуудас/,

 Хохирогч Г.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016.10.01-ний ...орой 21 цаг өнгөрч байхад талийгаач Гиймаа хүү Тэмүүжинтэй унаанд суучихлаа шөнө тосч аваарай гэж хэлсэн. Би тухайн үед унаа тэрэг чинь зүгээр юм уу гэж асуухад дажгүй автомашин байна. Би голын суудалд суучихлаа одоо хэдэн хүнээ аваад гарлаа гэж байна гэж ярьсан. ...Зүүнбаянгийн эмнэлэг дээр ирэхэд эхнэр, хүүхэд хоёроо нас барсан талаар нь мэдсэн. ...тухайн зам засч байсан зам анги ажилдаа хариуцлагагүй хандсан байсан. ...Надад Б.Г нь 1.000.000 төгрөг өгсөн байгаа. О доо би цаашид баримтаар 5.900.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх- ийн 30-32 дугаар хуудас/

Гэрч Б.Алтанцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хамгийн арын суудал дээр зүүрмэглээд суугаад явж байхад Зүүнбаян өнгөрөөд машины эрч саараад даавилзаж байхад нь би сэрээд машин баруун талаараа унасан. Машин унасны дараа бид нар машины дээд талын салхивчаар гарсан. Гарч ирээд хүмүүсээ бүртгэтэл 1 хүүхэдтэй хүүхэн байхгүй байсан. Бид нар машинаа өргөтөл машины доор дарагдчихсан байсан бид нар өргөөд огт дийлэхгүй байсан тэгтэл хойноос машинтай 2 залуу ирж бид нартай цуг унасан пургоныг босгосон. Машинаа өргөөд босготол яг хаалган доор нь хүүхэдтэй эмэгтэй байсан. ...Зөв талын гэрэл ойр дээрээ 1 нь байхгүй холын 2 гэрэл нь зүгээр байсан. ...Осол болсны дараа буугаад харахад зам дээр шороо овоолсон байдалтай ямар ч тзмдэглэгээ байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33-35 дугаар хуудас/,

 Гэрч П.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016.10.01- ний өдөр ...21 цаг өнгөрч байхад ...бид нар автомашиндаа суугаад Хатанбулаг сумруу явцгаасан. ...Тэгээд Зүүнбаян баг өнгөрөөд унтаад явж байхад миний сууж явсан автомашин гэнэт тормозлоод автомашин дайвалзаад эхэлсэн. Тухайн үед автомашин нилээн хэдэн удаа хоёр тийш дайвалзсан. Тэгээд нэг тэнцвэрээ олоод тогтлоо доо гэтэл автомашин баруун талаараа онхолдсон. ...бүгд машинаа өргөе хүн хавчуулагдчихлаа гээд автомашинаа өргөсөн. ...нөгөө талийгаач Гиймаа гэх эмэгтэй хүүхэдтэйгээ хэвтэж байсан. ...автомашинд сууж явсан хүмүүс нэг гэрэл нь дутуу юм байна гэж ярьцгааж байсан...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 36-39 дүгээр хуудас/,

Гэрч Н.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016.10.01- ний өдөр ...Ггийн автомашины урд суудал дээр нь хүүхэдтэйгээ суусан. ...Зүүнбаян баг руу орох үед нэг постон дээр очоод нэг цагдаа бичиг баримт шалгаад явуулсан. Тухайн үед нэг нь Гг нэг гэрэл чинь асахгүй байна гэж байх шиг байсан. ...Тэгээд Зүүнбаян багаас баруун урагш хар асфалтан замаар явж байхад зам дээр овоолсон хар шороо байсан. Тэгээд жолооч тухайн үед гэнэт баруун гар тал руугаа дараад замын хажуу руу гарсан. Тухайн үед дээшээ доошоо ойгоод л явчихсан. Тэгээд давайлзаж байгаад хурд нь саарч ирээд хажуу баруун талруугаа их зөөлхөн унасан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 41-43 дугаар хуудас/,

Гэрч Х.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Машин унасны дараа бид нар машины дээд талын салхивчаар гарсан. Гарч ирээд хүмүүсээ бүртгэтэл 1 хүүхэдтэй хүүхэн байхгүй байсан. Бид нар машинаа өргөтөл машины доор дарагдчихсан байсан. ...Тухайн үед Сайншанд вокзал дээрээс суух үедээ харахад жолооч талын гэрэл нь ажиллахгүй байсан. Би хол ойрын гэрлийг мэдэхгүй. Би ямар ч байсан тухайн үед нэг гэрэл нь ажиллахгүй байна даа гэж харж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх- ийн 44-47 дугаар хуудас/,

Гэрч Г.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүмүүсээ бүртгэтэл 1 хүүхэдтэй хүүхэн байхгүй байсан. ...Машинаа өргөөд босготол яг хаалган доор нь хүүхэдтэй эмэгтэй байсан. ...Машин унасны дараа харахад зам дээр овоолсон шороо байсан. ... Би тухайн үед Сайншанд сумаас гарч явах үед автомашин дотор сууж явсан хүмүүсийн нэг нь жолоочийн талын гэрэл ажиллахгүй байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 48-51 дүгээр хуудас/,

Гэрч М.Отгонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар нийт 12- лаа Сайншандаас орой 21 цаг 20 минутын орчим хөдөлсөн. ...Тухайн үед Сайншанд сумаас гарах үед автомашины нэг гэрэл нь асахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Гэрч Г.Лхам-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 01-ний орой ...машинд суугаад нийт 12 хүн Хатанбулаг сумруу хөдлөөд явсан. Зүүнбаян сум өнгөрөөд явж байсан ба би хамгийн арын суудал дээр урагшаа хараад явж байсан би зүүрмэглээд явж байтал гэнэт машин дайвалзаад тэгээд гэнэт баруун талаараа газар унасан. ...машиныг өргөсөн, босгоод иртэл 2 талийгаач машины доод талд байсан. ...аваар болсны дараа автомашинд сууж явсан хүмүүс жолоочийн талын гэрэл ажиллахгүй байсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 56- 59 дүгээр хуудас/,

 Гэрч Ш.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 01-ний орой ...Хатанбулаг сумруу хөдлөөд явсан. Би жолоочийн ард талд буруу талруу цонхон талд нь суугаад нам унтчихсан явж байтал гэнэт машин дайвалзаад тэгээд гэнэт баруун талаараа газар унахыг мэдэрсэн. ...бид нар сандраад хүүхэдтэй хүүхэн байхгүй байна гээд ...машиныг өргөсөн, босоод иртэл хүүхэдтэй хүүхэн цус нөж болчихсон байсан. ...Осол болсны дараа буугаад харахад зам дээр шороо овоолсон байсан. Харанхуй орчинд ямар ч тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. ...Би эмнэлгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад эмнэлэг рүү явахдаа буцаад харахад зам дээр юу ч харагдахгүй байсан..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх- ийн 60-65 дугаар хуудас/,

Гэрч Ц.Батнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016.10.01-ний өдөр постонд ажиллаж байсан ба уг автомашиныг шалгасан. ...21 цаг 40 минутын үед Сайншанд сумаас Хатанбулаг сумруу явж байгаа гээд явж байсан. ...Би тухайн үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгасан. Тухайн үед жолоочийн эсрэг талын гэрэл нь ажиллахгүй байсан. Тэгээд жолоочид нь хэлэхэд асч байсан гээд буугаад тэр асахгүй байсан гэрлээ тогшиж асаасан. Тэгээд тэр жолооч миний автомашины гэрэл нь хөндийрээд асахаа больчихож гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Гэрч Н.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016.10.01-ний өдөр 16 цаг өнгөрч байх үед би тэр газар барагшин асгасан. Намайг тэнд замын голд нөхөөс хийнэ нөхөөсөн дээр нь барагшин асгачих гэж манай инженер Эрдэнэхорол надад хэлсэн. Би тэгэхээр нь тэр осол болсон гэх газар барагшин нэг л удаа замын голд асгасан. Би тэр барагшин асгасан гэх газраа бол тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй. ...Манай “Төгс зам” ХХК нь зам засварын 7 км нөхөөсний ажил хийх үедээ зам дээр хаалт хийж байгаад зам засварын ажил хийсэн. Тэгээд уг зам дээр хийсэн байсан замын хаалтыг “Дорноговь АЗЗА” компанийн шар өнгийн гридер түрж янзалж байсан. Тэгээд тэмдэглэгээ хийсэн талаар бол би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 69-70 дугаар хуудас/,

Гэрч Ж.Бүргэдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай “Доншен” газрын тос ХХК нь “Дорноговь АЗЗА” төрийн өмчит байгууллагатай 2012.04.03-ны өдөр 22.7 км замын ажил хийлгэхээр гэрээ хийсэн. ...Тухайн “Доншен газрын тос” ХХК нь “Дорноговь АЗЗА” төрийн өмчит байгуулагатай хийсэн гэрээний гүйцэтгэх байгууллагын эрх үүрэг гэсэн дээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг 3.2, 3.3, 3.5 гэсэн заалтууд дээр тусгаж гүйцэтгэгч компани хариуцна гэсэн заалт байгаа” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 77-78 дугаар хуудас/,

Гэрч М.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед гэрээндээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг захиалагчийн үүрэг дээр нь оруулж өгснөөрөө “Дорноговь АЗЗА” ТӨХК нь тэмдэг тэмдэглэгээгээ хариуцна гэж ойлголцсон. ... “Дорноговь АЗЗА” ТӨХК тэмдэг тэмдэглэгээгээ хариуцаж ажиллаж байсан. ...Би тухайн үед зам барилгын ажил эхлэх үед нь бол би ирчихээд ажлыг эхлүүлчихээд явсан. Харин тухайн үед бол зам барилгын ажпыг Эрдэнэхорол хариуцаж ажиллаж байсан. ...тухайн газар дээр талбай хариуцсан инженер Эрдэнэхорол бүх зүйл дээр хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хариуцан ажилчиддаа өглөө болгон зааварчилгаа өгч ажиллаж байсан. Тухайн үед би Завхан аймагт ажиллаж байсан. ...7,0 км замын эвдрэл гэмтлийг засах ажил хийж байхад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг талбайн инженер Эрдэнэхорол хариуцан ажиллах ёстой. ...уг нөхөөс хийх ажлыг би ерөнхий захирал Төгсбаярт хэлээгүй. Учир нь би тухайн “Төгс зам “ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг ...би өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэр гаргах эрхтэй..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 106-107, 4 дүгээр хх-ийн 2 дугаар хуудас/,

Гэрч Л.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Сайншанд сумаас Хатанбулаг сумруу хүн тээвэрт явдаг юм. ...Тэр зам дээр бол зам засварын ажил хийгдэж байгаа гэсэн тэмдэг тэмдэглэгээ бол байгаагүй..." гэсэн мэдүүлэг/2 дугаар хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

Гэрч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сайншанд сум, Хатанбулаг сум хоёрын хооронд хүн тээвэрт явдаг. ...Би тэр замаар өдөр болгон явдаг байсан. Тэр замаар Хатанбулаг сум руу явахад байнга дайрч гардаг байсан. ...Тэнд зам засварын ажил хийгдэж байгаа талаар тэмдэг тэмдэглэгээ бол харагдаагүй. Харин Гг тээврийн хэрэгсэлтэйгээ тэнд онхолдсоноос хойш бол учиргүй замын тэмдэг тэмдэглэгээ хийж эхэлсэн..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

 Гэрч С.Дашнамжилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед “Дорноговь АЗЗА” ТӨХК-ийн авто гридерчин ажилтай байсан. Тухайн үед тэр хаалт шорооны хажуу талаар замын хөвөөг эвдсэн байсан. Тэгээд тэр хаалт шороог манай компанийн ерөнхий инженер Эрдэнэбаатар нээ гэж хэлсэн. Тэгээд би тэр шороог нь авто гридерээр хусаж замыг нээж өгсөн. ...Харин шороон хаалтыг авснаас хойш 4 хоногийн дараа тэр шороон хаалтаас цааш 2.5 км зайд зам тээрийн осол гарсан байсан. ...Тэр замын голд “Төгс зам” ХХК нь тэр зам тээврийн о.сол болсон өдөр 21 цагийн үед ажлаас буугаад явж байх үед барагшин асгасан байсан талаар бол харсан. Би тэр барагшин асгасан газраа тэмдэглэгээ хийсэн талаар бол хараагүй..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 112-113 дугаар хуудас/,

Гэрч С.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн хэргийн газрын үзлэгт нь хөндлөнгийн гэрчээр оролцсон. Тухайн үед би автомашинтай Доншен газрын тосны хойд хаалганаас замруу нийлээд зам тээврийн осол болсон гэх газар хүртэл явах үед бол ямар нэгэн замын тэмдэг тэмдэглэгээ болон зам засварын ажил хийж байна гэсэн тэмдэг бол байгаагүй. Тухайн үед тэр зам тээврийн осол болсон гэх газрын ойр орчимд бол зам засварын ажил хийж байна гэсэн тэмдэг бол байгаагүй..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 127-128 дугаар хуудас/,

Гэрч З.Нандинхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би “Дорноговь АЗЗА” ТӨХК-нд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын орон тооны ажилтанаар ажилд орсон. Тухайн хэрэг гарах үед би 2016.09.23- ны өдрөөс ээлжийн амралтаа аваад Улаанбаатар хот руу компьютерийн сургалтанд хамрагдсан ба эхнэрийн биеийн байдал өвдөөд эмнэлэг явчихсан байсан. Миний ажил үүргийн тодорхойлолтонд хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал хариуцсан ажилтан гэсэн заалт байхгүй гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 214-215 дугаар хуудас/

 Гэрч Т.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 р багийн нутагт зам засварын ажил хийгдэж байх үед Эрдэнэхорол хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хариуцаж ажиллаж байсан гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 42 дугаар хуудас/

Шинжээч Р.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...стандартын 4.2.22-т заасныг зөрчсөн мөн 4.6.40 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн байна. ...хөдөлгөөний горим нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулагддаг улсын чанартай авто замыг миний бие нийтийн хэрэгцээний зам гэж үзэж дүгнэсэн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 243-244 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлт, /1 дүгээр хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

 Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэл, /1 дүгээр хх-ийн 92-93 дугаар хуудас/,

 Дорноговь аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаартай дүгнэлтэнд: УАЗ-2206 маркийн 95-76 ДГО улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг жолоодож явсан Б.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3-т заасан "Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; /Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно/" гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2. Жолооч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох ВСДЕ ангиллын 286436 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. 3. УАЗ'2206 маркийн 95-76 ДГО улсын дугаартай автомашин нь тухайн үед хэдэн км/ цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй байна. 4. Осол болсон газар нь нийтийн хэрэгцээний зам мөн бөгөөд, уурхай үйлдвэрийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай зам, мөн аж ахуйн нэгж байгууллага, хувийн эзэмшлийн хаалттай хашаа талбайг нийтийн хэрэгцээний замд тооцохгүй. 5. Тухайн зам дээр засварын ажил, үйлчилгээ хийж байгаа аж ахуйн нэгж байгууллага,нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт /Иргэн, албан тушаалтаны үүрэг/ -ын 5- д заасан "Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээнэ: а/. засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 /Засварын ажил/ тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих, барилгын материал, тоног төхөөрөмж, ажиллаагүй машин механизмыг зорчих хэсгээс зайлуулах, хэрэв боломжгүй бол тойрч гарах чиг заасан тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед нэмэгдэл улаан гэрэл тавьж анхааруулах, в/. засварын ажил, үйлчилгээг дуусгасны дараа тээврийн хэрэгсэл, явган зорчигчдыг аюулгүй, хэвийн зорчих нөхцөлийг бүрдүүлэх" гэсэн заалтыг зөрчсөн байна гэжээ /1-р хх-ийн 89-90 дүгээр хуудас/, Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 643 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Батцэвэрийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. 2. УАЗ-2206 маркийн 95-76 ДГО дугаарын тээврийн хэрэгсэл жолоодож явсан Батнасан овогтой Г нь МУ-н ЗХД- ийн 9.2-р заалт “Жолооч хөдөлгөөнд, аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тайлбар: Аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос үүсэн гарч болох хохирол, гэмтэл бэртлийг багасгах хамгийн оновчтой арга гэж үздэг. Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой гэж шинжээч нар үзэж байна. 3. Уг зам тээврийн хэрэг, осол үйлдэгдсэн зам нь нийтийн хэрэгцээний зам мөн болно. МУ-ын ЗХДүрэмд “Уурхай үйлдвэрийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай зам, мөн аж ахуйн нэгж байгууллага, хувийн эзэмшлийн хаалттай талбайг нийтийн хэрэгцээний замд тооцохгүй гэж заасан байдаг болно. 4. Техникийн шинжээч бид дүгнэхдээ энэ хэрэг, осол гарах болсон шалтгаан нөхцөлд тухайн зам дээр зам засварын ажил, үйлчилгээ эрхэлж байсан “Төгс Зам" ХХК нь МУ-ын ЗХД-ийн 3 дугаар хавсралтийн 5. Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээнэ: а/. засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих; 61. барилгын материал, тоног төхөөрөмж, ажиллаагүй машин механизмыг зорчих хэсгээс зайлуулах, хэрэв боломжгүй бол тойрч гарах чиг заасан тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед нэмэгдэл улаан гэрэл тавьж анхааруулах; гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. /1 дүгээр хх-ийн 128-129 дүгээр хуудас/, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02/36 дугаартай Төгс зам ХХК-ний захирлын тушаал "...Төслийн багийн ахлагчаар Авто замын инженер П.Эрдэнэхоролыг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс томилсугай. ...ХАБЭАны дүрэм, журам, зааварчилгаа өгч, ажилтан албан хаагчдын аюулгүй байдлыг анхааран ажиллах эрхийг олгосугай” гэсэн тушаал /3 дугаар хх-ийн 206 дугаар хуудас/,

 Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссийн 2016.12.15-ны №40/2016 дугаартай актад “Доншен газрын тос” ХХК-ийн үйлдвэрийн Зүүнбаянгаас Цагаан элсний орд хүртэлх 22.7 км авто замын барилга угсралтын ажил, захиалагч “Доншен газрын тос” ХХК, ашиглагч “Доншен газрын тос” ХХК, гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллага “Дорноговь АЗЗА” ХХК, Дорноговь аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/93 дугаарт захирамж шийдвэрээр зохион байгуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс нь уг барилга байгууламжийг ашиглалтанд оруулахад бэлэн болсон тухай захиалагч байгууллагын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 16/68 тоотмэдэгдлийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 1 өдөрт багтаан шинээр барьсан өргөтгөл, шинэтгэл, их засварын ажилын чанар, холбогдох акт, баримтуудтай танилцаад газар дээр нь шалган үзэв. Энэхүү барилга байгууламжийг 04/11 дугаартай зураг төслөөр 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр барьж дуусгасан байна. Энэхүү “Доншен газрын тос” ХХК-ийн үйлдвэрийн Зүүнбаянгаас Цагаан элсний орд хүртэлх 22.7 км автозамын барилга угсралтын ажил барилга байгууламж, холбогдох акт, баримтуудыг шалгаад ашиглалтад оруулах тухай комиссоос шийдвэрлэсэн нь: Энэхүү автозамын барилга угсралтын ажил нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж дууссан тул ашиглаж болно гэж үзээд ашиглагч байгууллага болох “Доншен газрын тос” ХХК-ийн мэдэлд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс ашиглалтад оруулахыг зөвшөөрөв” гэжээ. /2 дугаар ХХ-037 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд “Уг тээврийн осол болсон гэх газар нь Дорноговь аймаг, Сайншанд сум, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 35-76 ДГО улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгсэл онхолдсон гэх дуудлагын дагуу хэргийн газарт үзлэг хийв. Үзлэгээр уг зам тээврийн хэрэгсэл онхолдсон гэх газар нь Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаянгаас ертөнцийн зүгээр баруун урагш 12,3 км зайд онхолдсон байв. Уг зам аспалтан зам байх ба уг замын голд өргөн нь 3 метр, урт нь 6,70 метр, өндөр нь 1,15 метр хар өнгийн шороо мэт зүйл байв. Уг тээврийн хэрэгсэл нь уг овоолготой шорооны баруун буланг мөргөсөн байх ба уг анх мөргөсөн цэгийг А цэгээр тэмдэглэв. Уг анх мөргөсөн А цэгээс замын баруун зах хүртэл 1,70 метр байв. А цэгээс уг тээврийн хэрэгслийн баруун талын дугуйны шарвалтын мөр 54 метр, зүүн талын дугуйны шарвалтын мөр 47,30 метр. Уг зүүн талын дугуйны шарвалтын мөрний … зүүн тийш замын зах хүртэл 8,45 метр, баруун талын дугайны шарвалтын мөрнөөс замын зах хүртэл 10,40 метр байв. УГ 95-76 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл онхолдсон гэх газрыг А1 цэгээр тэмдэглэв. Уг тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр баруун тийш харсан байдалтай 4 дугуйн дээрээ зогссон байдалтай. Уг онхолдсон гэх газар нь шороон хөрстэй элсэрхэг газар байв. Уг тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйнаас зүүн тийш аспалтан замын зах хүртэл 11,09 метр, зүүн хойд дугуйнаас зүүн тийш аспалтан замын зах хүртэл 9,56 метр байв. Уг аспалтан замын баруун талд урт 3 метр, гүн 0,86 метр усны шуудуу байв. Уг аспалтан замын зүүн талын захаас 1,10 метр шороон зам байх ба түүнээс зүүн тийш 1,70 метр урттай усны шуудуу байв. Уг зам тээврийн осол болсон гэх аспалтан замын өргөн 6,00 метр байв. Үл хөдлөх цэгийг Сайншанд сум 5 дугаар багийн Засаг даргын тамгын газрын үүднээс авав. Үл хөдлөх Б цэгээс анх зам тээврийн осол болсон гэх А цэг хүртэл 12,3 км байв. Уг 95-76 ДГО улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийв. Үзлэгээр уг тээврийн хэрэгслийн баруун талын хойд хаалганаас чанх баруун тийш 1 метр зайд 40*30 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уг хэсэгт дотогш хонхойсон байдалтай байв. Уг тээврийн хэрэгслийн дотор хэсэгт хойд заалны хаалгыг онгойлгоход эмх замбараагүй байдалтай байв. Уг тээврийн хэрэгслийн заалны дотрын урд сандал ямар нэгэн бэхэлгээгүй сул байв. Уг суудлын доор зүүн талаас ягаан өнгийн цүнх түүний хажууд Улаанбаатар гэсэн бичигтэй 25 кг шуудайтай гурил, түүний хажууд цэнхэр ууттай зүйл байв. Түүний хойд хэсэгт цэнхэр өнгийн ууттай эд зүйл байв. Уг тээврийн хэрэгслийн заалны бусад сандлууд бэхэлгээтэй байв. Уг тээврийн хэрэгслийн жолоочийн суудал ямар нэгэн бэхэлгээгүй сул байх ба жолоочийн хажуу талын сандал бэхэлгээтэй хэвийн байв. Ауг тээврийн хэрэгслийн араа буюу ирчакны чөмөг мултарч ямар нэгэн араанд орсон зүйлгүй байв. Уг тээврийн хэрэгслийн стометр нь 10339.0 км-т зогссон байх ба стометр ашиглагддагүй. Уг тээврийн хэрэгслийн жолоочийн суудлын доод хэсэгт metronidazole гэсэн бичигтэй цэнхэр өнгийн цаасан хайрцагтай эмнүүд байв. Уг тээврийн хэрэгсэл нь гэрэл дохио салхины шил, шил нь хагарсан зүйл байхгүй бүрэн бүтэн байв. Уг тээврийн хэрэгслийн зүүн урд хэсэгт гуперны ард талд хонхойлттой байв. Уг тээврийн хэрэгслийн баруун урд гэрлийн ойр гэрэл, зүүн урд гэрлийн холын гэрэл хэвийн ажиллаж байх ба баруун урд гэрлийн холын гэрэл, зүүн урд гэрлийн ойрын гэрэл байх ба бусад гэрэл дохио хэвийн ажиллаж байв. Уг тээврийн хэрэгслийн тормосны системийг тээврийн хэрэгслийг асааж шалгахад хэвийн ажиллаж байв. Уг тээврийн хэрэгсэл нь А цэг хүртэл ямар нэгэн тормосны мөр байхгүй байв. Уг зам тээврийн осолд схес зураг үйлдэж шинжээч 25 кадр гэрэл зургаар бэхжүүлж авав” гэжээ /1 дүгээр хх-ийн 4-8, 12-15 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “... үзлэгээр уг тээврийн хэрэгслийн хойд заалны хаалга нь гажсан байдалтай байв. Мөн хойд заалны гол хэсгээр цөмөрч хонхойсон байдалтай байв. Уг тээврийн хэрэгслийн хаалганы түшигддэг хэсэг нь дотогш цөмөрсөн байдалтай байв. Уг тээврийн хэрэгслийн тормос, гэрэл дохиог шалгах боломжгүй байв. Уг ажиллагааг шинжээч 5 кадр гэрэл зургаар бэхжүүлэв” 3-р хавтаст хэргийн үзлэгийн тэмдэглэлд “Үзлэгээр уг тээврийн хэрэгсэл нь 4 дугуй хийтэй байв. Уг тээврийн хэрэгсийн голын хаалга нь гол хэсгээр цөмөрч чихэгдсэн, гажсан байдалтай байх ба уг амтомашины баруун талын хаалганы хойд гол нь цөмөрч чихэгдсэн байв. Уг автомашины гадна тал хэсэгт үзлэгээр жолоочийн талын хаалганы доод хэсэгт зурагдсан мөн жолоочийн талын гэрэлний доод хэсэгт цөмөрч хонхойсон урд талын 2 хаалга нь хэвийн онгойж хаагдана. Мөн хойд хаалга хэвийн ажиллагаатай байх ба голын хаалга хаагдах боломжгүй байв. Автомашины дотор хэсэгт урд талын 2 сандал ямар нэгэн бэхэлгээ байхгүй сул байв. УГ хоёр сандал нь ямар нэгэн суудлын даруулга бүсгүй байв. Уг автомашины хойд заал хэсэгт үзлэг хийхэд уг заалны хамгийн урд талын сандал нь ямар нэгэн бэхэлгээ байхгүй сул байв. Харин хойд болон голын сандал нь бэхэлгээтэй байв. Уг автомашинд ямар нэгэн даруулга бүс байхгүй байв. Уг амтомашин нь асаах боломжгүй байв. Уг ажиллагааг шинжээч 12 кадр гэрэл зургаар бэхжүүлж авав” гэжээ /2 дугаар хх-ийн 21-22 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 36-39 дүгээр хуудас/,

“Төгс Зам” ХХК-ны 2016.08.23-ны өдрийн №30-03/36 дугаартай ерөнхий захирлын тушаалд “...Төслийг үргэлжлүүлэн удирдах төслийн багийн ахлагчаар Авто замын инженер П.Эрдэнэхоролыг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс томилсугай. Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ХАБЭА-ийн дүрэм журам, зааварчилгаа өгч ажилтан албан хаагчдын авулгүй байдлыг анхааран ажиллах эрхийг олгосугай” гэжээ /3 дугаар хх-206 дугаар хуудас /,

Зүүнбаянгаас Цагаан элсний орд хүртэлх 4.2 км автозамын барилга угсралтын гэрээгээр “Нэг талаас Дорноговь АЗЗА ТӨХЗ, нөгөө талаас “Төгс зам” ХХК-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулав. Объектын нэр “Зүүнбаянгаас Цагаан элсний орд хүртэлх 4,2 км авто замын суурь хучилтын ажил. Эхлэх, дуусах хугацаа 2016.06.25-ны өдрөө 2016.09.01-ний өдөр, ... 2.12-т “авто замын барилга угсралтын ажлын үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй байлгах нөхцлийг гүйцэтгэгчтэй хамтран шийднэ.” 3.1-т “Авто замын барилга угсралтын ажилыг баталгаажсан зураг төсөл, авто зам, барилгын норм ба дүрэм стандартын дагуу чанартай барьж энэхүү гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулж захиалагчид хүлээлгэн өгнө” 3.5-д Гүйцэтгэгч нь ажлын талбай дээрх бүх үйл ажиллагааг хариуцна” гэжээ. /3 дугаар ХХ-211 дугаар хуудас /,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 244, 2-р хх-ийн 230, 3-р хх- ийн 45 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг “...Миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйгээр хохирол, хор уршиг учруулсан байна гэж үзэж байна. Тиймээс энэ заалтаар хэрэгсэхгүй болгож өгөөч гэж шүүхээс хүсч байна. Г нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж хүний амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь эргэлзээтэй байна. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой. 1998 оны Авто замын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10 дугаар зүйлд аж ахуй нэгж байгууллагын дотоодын авто зам гэж аж ахуйн нэгж байгууллагын нутаг дэвсгэр дэх 3 дугаар зүйлийн 3.1.7, 8, 9-д зааснаас бусад авто замыг хэлнэ гэж заасан... 3.1.9 дэх хэсэгт "орон нутгийн чанартай авто зам" гэж нийслэл, аймгийн нутаг дэвсгэр дэх сум, дүүрэг, хот, суурин газрыг хооронд нь холбосон авто замыг хэлнэ гээд заасан. Тэгэхээр энэ зам нь хэрэгт авагдсанаар буюу шинжээч нарын дүгнэлтэд дурдсанаар зам угсралтын ажил хийх гэрээнийхээ толгойг нь буруу хийсэн байдаг. Тэр нь юу гэхээр Зүүн баянгаас Доншины цагаан орд хүртэлх зам гэсэн байдаг. Тэгэхээр шинжээч нар Зүүн баянгаас Доншин орох зам нийтийн хэрэгцээний зам юм байна гэж үзсэн байна гэдгийг би саяхан ойлгож байна...Ггийн явсан зам нь аймгийн төвөөс гараад Зүүн баянгийн урдуур явдаг. Осол гарсан зам нь Доншины үүдэнээс Доншины цагаан элс гэх газрын тос олборлодог газар арай хүрэхгүй, богино зам байгаа. Тэгэхээр энэ зам орон нутгийн зам биш юм. Орон нутгийн зам дээр осол гарсан юм байна гэж үзвэл цагаан элс аймаг хоёрыг холбосон байх ёстой. Орон нутгийн шинжээч нь ийм дүгнэлт гаргаж байгаа юм чинь гээд бүрэлдэхүүнтэй шинжээч нар мөн дүгнэлт гаргасан. Энэ буруу гэдгийг хэлмээр байна. Уг шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар заалтад уг зам тээвэрийн хэрэг осол үйлдэгдсэн газар нь нийтийн хэрэгцээний зам мөн гэсэн байдаг. Замын хөдөлгөөний дүрэмд байхгүй заалт буюу албан бус тайлбарыг нь хуулаад бичсэн байдаг. Миний үйлчлүүлэгчийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж үзсэн. Тэгэхээр энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэхээр дахин 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан. 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаартай дүгнэлтэд Гг бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон гэжээ. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гарсан дүгнэлтээр уг дүгнэлтийг хайнга гэхэд магтсан болохоор байна гэж бичсэн байдаг. Тэгэхээр 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэсэн гэж үзэж байна. Осол болох нь болсон гэхдээ гэм буруугүйгээр энэ хор уршгийг учруулсан юм шүү. Цэндсүрэн шинжээчийн гаргасан дүгнэлтэд тухайн зам дээр тавьсан барагшуун нь хар өнгөтэй учраас мэдэгдээгүй, тэмдэг тэмдэглэгээ тавьсан бол мэдэгдэх байсан гэдгийг дурдсан байдаг. Мөн гэрч Нандинцэцэг, Зоригтбаатар, Оюунчимэг нар болон тухайн машинд явж байсан хүмүүс зам дээр асгасан барагшуныг хэр зайнаас харагдаж байна гэдгийг үзсэн байдаг. Зоригтбаатар хэлэхдээ тухайн үед асгасан байсан барагшун харагдахгүй байсан. Хамт ажилладаг Ганцоож уг шороон дээр өөрийн цамцаа тавьсан учраас харагдсан гэсэн байдаг тул Гг буруугүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд тормозны мөр гараагүй гэсэн байдаг. Г тормоз гишгисэн гэдгийг бүх гэрч мэдүүлдэг. Тухайн хар зам дээр тормозны мөр гарах боломжтой байсан юм уу, үгүй юм уу гэдэг дээр дүгнэлт гаргуулъя гэхэд 197 дугаартай дүгнэлт гарсан. Зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан байна гэсэн байдаг... Тэгэхээр энэ зам нь Доншины эзэмшлийн зам байна, энэ зам нь нийтийн хэрэгцээний зам биш юм гэж үзэж байгаа. Хэрвээ энэ зам тухайн үйлдвэрийн зам байна гэж үзвэл Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үздэг юм уу, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг биш юм гэж үзэж байна...” гэсэн агуулга бүхий мэтгэлцсэн болно.

 Осол болох тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан, 1998-01-02-ны өдөр батлагдсан “Авто замын тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10 дахь хэсэгт: аж ахуйн нэгж байгууллагын дотоодын авто зам гэж аж ахуйн нэгж байгууллагын нутаг дэвсгэр дэх 3 дугаар зүйлийн 3.1.7, 8, 9-д зааснаас бусад авто замыг хэлнэ гэж заасан байна. Осол болсон тухайн зам “Доншен” компаний нутаг дэвсгэр, өөрөөр хэлбэл тухайн аж ахуйн нэгж байгууллагын эзэмшлийн газар болохыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй тул өмгөөлөгчийн мэтгэлцээн няцаагдаж байна.

Хуулийн 3.1.9 дэх хэсэгт "орон нутгийн чанартай авто зам" гэж нийслэл, аймгийн нутаг дэвсгэр дэх сум, дүүрэг, хот, суурин газрыг хооронд нь холбосон авто замыг хэлнэ гээд заасан. Тэгвэл “зам” гэж юу вэ, “авто зам” гэж юуг ойлгохыг 2015 оны “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4 дэх хэсэг, Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.4-д: “Зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна. Тухайн үед мөрдөгдөж байсан Авто замын тухай хуулийн 3.1.1-д: “авто зам” гэж авто тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан хатуу, хайрган хучилттай зам, гудамж, засаж сайжруулсан болон замын хөдөлгөөнд нээлттэй зурвас газрыг ойлгохоор хууль болон хэм хэмжээ тогтоосон актаар тодорхойлсон болно. Авто замын тухай хуулийн /1998 оны/ 17.1.Иргэн, хуулийн этгээд тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл харгалзахгүйгээр авто зам, замын байгууламжийг ашиглах эрхтэй болохыг заасан.

Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл заалт нь шүүгдэгч Б.Гг зүйлчлэх үндэсгүй гэж маргасан нь дээрхи хууль, хэм хэмжээний актаар үгүйсгэгдэж байна. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгтзааснаар гэм буруугүйгээр хохирол, хор уршиг учруулсан байна гэж үзэж байна” гэсэн нь үндэсгүй гэж үзэв. Учир нь: Тухайн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанар, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх ёсгүй байсан нь хор уршиг гэм буруугүйгээр учруулахын бие даасан оюун санааны шинж юм. Мэдэх ёсгүй гэдэг нь агуулгаараа тухайн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох хор уршгийг урьдчилан мэдэж байх талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй гэсэн үг гэж хуульд тайлбарладаг байна.

Хэдийгээр жолооч тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа анхаарал болгоомжтой явах гэсэн ерөнхий ойлголтоос гадна тухайн үед Б.Г нь зам засварын ажил хийгдэж байгааг урд өдөр нь буюу 9 сарын 30-ны өдөр Хатанбулагаас Сайншанд руу ирэхдээ мэдэж байсан гэдгийг шүүх хуралдаанд мэдүүлсэн, хавтаст хэргийн 12 дугаарт авагдсан осол болсны шөнө буюу 2016-10-02-ны 01 цаг 57 минутад хэргийн газрын үзлэг хийж фото зургаар үзүүлсэн тухайн замын нөхцөл байдал нь чулуу, шороо их хэмжээгээр зам дээр тархсан нь зам бартаатай, ямар ч саад учирч болзошгүй нөхцөл байдал мэдрэгдэж байхад Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хурдаа тохируулж, харанхуй үед олон хүнийг тээвэрлэж яваагаа ухамсарлаж, аливаа болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэхэд оюун санааны хувьд бэлэн байдалд явах боломж байсан гэж үзнэ. /Магадгүй, ийм замд хурдыг 20, 30 ... гэх мэт хурдаар тохируулан явж болох байсан/ Энэ талаар Замын цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2016 оны 11 дүгээр сарын 21- ний өдрийн 643 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...УАЗ-2206 маркийн 95-76 ДГО дугаарын тээврийн хэрэгсэл жолоодож явсан Батнасан овогтой Г нь МУ-н ЗХД- ийн 9.2-р заалт “Жолооч хөдөлгөөнд, аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тайлбар: Аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос үүсэн гарч болох хохирол, гэмтэл бэртлийг багасгах хамгийн оновчтой арга гэж үздэг. Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой гэж шинжээч нар үзэж байна...” гэсэн дүгнэлтийг шүүх үнэлсэн болно. Иймд шүүгдэгч Б.Г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь Дорноговь аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн “...УАЗ-2206 маркийн 95-76 ДГО улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг жолоодож явсан Б.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3-т заасан "Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; /Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно/" гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2. Жолооч Б.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох ВСДЕ ангиллын 286436 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна...” гэсэн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн: “1. Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Батцэвэрийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. 2. УАЗ-2206 маркийн 95-76 ДГО дугаарын тээврийн хэрэгсэл жолоодож явсан Батнасан овогтой Г нь МУ-н ЗХД- ийн 9.2-р заалт “Жолооч хөдөлгөөнд, аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тайлбар: Аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос үүсэн гарч болох хохирол, гэмтэл бэртлийг багасгах хамгийн оновчтой арга гэж үздэг. Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой гэж шинжээч нар үзэж байна. 3. Уг зам тээврийн хэрэг, осол үйлдэгдсэн зам нь нийтийн хэрэгцээний зам мөн болно. МУ-ын ЗХДүрэмд “Уурхай үйлдвэрийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай зам, мөн аж ахуйн нэгж байгууллага, хувийн эзэмшлийн хаалттай талбайг нийтийн хэрэгцээний замд тооцохгүй гэж заасан байдаг болно...” гэсэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 643 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017-08-02-ны өдрийн “...Шинжилгээнд ирүүлсэн 95-76 ДГО улсын дугаартай УАЗ-2206 маркийн авто машин нь 2017 оны 07 дугаар сарын 31-ны байдлаар баруун хажуудаа эвдрэл, гэмтэлтэй, зүүн ойрын гэрэл гэмтэлтэй, баруун холын гэрэл шатсан зэрэг эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Уг автомашин нь 2016 оны 05 дугаар сарын 26-нд техникийн хяналтын үзлэгээр орж тэмдэглэл даруулсан байх тул ослоос өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй. 95-76 ДГО улсын дугаартай УАЗ-2206 маркийн авто машины зүүн ойр, баруун холын, баруун оврын, дугаарын гэрлүүд асахгүй байна. Зүүн ойрын гэрлийн шон салсан нь ашиглалтын явцад, баруун холын гэрэл шатсан нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй. Хуурай асфальт зам дээр тоормослоход 4 дугуйн чирэгдсэн мөр зам дээр үүснэ...шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн материалд шөнийн харанхуй үед асфальт хучилттай, гэрэл ойлгогч материал бүхий хаалт хашлага байрлуулаагүй зэрэг нь нэг өнгийн давхцал үүсгэж эрүүл насанд хүрсэн хүний харах харааны боломжийг хязгаарласан шалтгаан нөхцөл бүрдүүлсэн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй” гэсэн 4007 дугаарт дүгнэлт, гэрч Б.Алтанцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хамгийн арын суудал дээр зүүрмэглээд суугаад явж байхад Зүүнбаян өнгөрөөд машины эрч саараад даавилзаж байхад нь би сэрээд машин баруун талаараа унасан...Зөв талын гэрэл ойр дээрээ 1 нь байхгүй холын 2 гэрэл нь зүгээр байсан. ...Осол болсны дараа буугаад харахад зам дээр шороо овоолсон байдалтай ямар ч тэмдэглэгээ байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33-35 дугаар хуудас/, Гэрч П.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016.10.01- ний өдөр ...21 цаг өнгөрч байхад ...бид нар автомашиндаа суугаад Хатанбулаг сумруу явцгаасан. ...Тэгээд Зүүнбаян баг өнгөрөөд унтаад явж байхад миний сууж явсан автомашин гэнэт тормозлоод автомашин дайвалзаад эхэлсэн. Тухайн үед автомашин нилээн хэдэн удаа хоёр тийш дайвалзсан. Тэгээд нэг тэнцвэрээ олоод тогтлоо доо гэтэл автомашин баруун талаараа онхолдсон. ... автомашинд сууж явсан хүмүүс нэг гэрэл нь дутуу юм байна гэж ярьцгааж байсан...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 36-39 дүгээр хуудас/, Гэрч Н.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016.10.01- ний өдөр ...Ггийн автомашины урд суудал дээр нь хүүхэдтэйгээ суусан. ...Зүүнбаян баг руу орох үед нэг постон дээр очоод нэг цагдаа бичиг баримт шалгаад явуулсан. Тухайн үед нэг нь Гг нэг гэрэл чинь асахгүй байна гэж байх шиг байсан. ...Тэгээд Зүүнбаян багаас баруун урагш хар асфалтан замаар явж байхад зам дээр овоолсон хар шороо байсан. Тэгээд жолооч тухайн үед гэнэт баруун гар тал руугаа дараад замын хажуу руу гарсан. Тухайн үед дээшээ доошоо ойгоод л явчихсан. Тэгээд давайлзаж байгаад хурд нь саарч ирээд хажуу баруун талруугаа их зөөлхөн унасан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 41-43 дугаар хуудас/, Гэрч Х.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Машин унасны дараа бид нар машины дээд талын салхивчаар гарсан...Сайншанд вокзал дээрээс суух үедээ харахад жолооч талын гэрэл нь ажиллахгүй байсан. Би хол ойрын гэрлийг мэдэхгүй. Би ямар ч байсан тухайн үед нэг гэрэл нь ажиллахгүй байна даа гэж харж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх- ийн 44-47 дугаар хуудас/, Гэрч Г.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Машин унасны дараа харахад зам дээр овоолсон шороо байсан. ... Би тухайн үед Сайншанд сумаас гарч явах үед автомашин дотор сууж явсан хүмүүсийн нэг нь жолоочийн талын гэрэл ажиллахгүй байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 48-51 дүгээр хуудас/, Гэрч М.Отгонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар нийт 12- лаа Сайншандаас орой 21 цаг 20 минутын орчим хөдөлсөн. ...Тухайн үед Сайншанд сумаас гарах үед автомашины нэг гэрэл нь асахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 54-55 дугаар хуудас/, Гэрч Г.Лхам-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 01-ний орой ...машинд суугаад нийт 12 хүн Хатанбулаг сумруу хөдлөөд явсан. Зүүнбаян сум өнгөрөөд явж байсан ба би хамгийн арын суудал дээр урагшаа хараад явж байсан, би зүүрмэглээд явж байтал гэнэт машин дайвалзаад тэгээд гэнэт баруун талаараа газар унасан...аваар болсны дараа автомашинд сууж явсан хүмүүс жолоочийн талын гэрэл ажиллахгүй байсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 56- 59 дүгээр хуудас/, Гэрч Ш.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 01-ний орой ...Хатанбулаг сумруу хөдлөөд явсан. Би жолоочийн ард талд буруу талруу цонхон талд нь суугаад нам унтчихсан явж байтал гэнэт машин дайвалзаад тэгээд гэнэт баруун талаараа газар унахыг мэдэрсэн...Осол болсны дараа буугаад харахад зам дээр шороо овоолсон байсан. Харанхуй орчинд ямар ч тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. ...Би эмнэлгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад эмнэлэг рүү явахдаа буцаад харахад зам дээр юу ч харагдахгүй байсан..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх- ийн 60-65 дугаар хуудас/,

Гэрч Ц.Батнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016.10.01-ний өдөр постонд ажиллаж байсан ба уг автомашиныг шалгасан. ...21 цаг 40 минутын үед Сайншанд сумаас Хатанбулаг сумруу явж байгаа гээд явж байсан. ...Би тухайн үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгасан. Тухайн үед жолоочийн эсрэг талын гэрэл нь ажиллахгүй байсан. Тэгээд жолоочид нь хэлэхэд асч байсан гээд буугаад тэр асахгүй байсан гэрлээ тогшиж асаасан. Тэгээд тэр жолооч миний автомашины гэрэл нь хөндийрээд асахаа больчихож гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 66-67 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож, хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой эдгээр нотлох баримтаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзсэн болно. ХСИС-ийн Замын хөдөлгөөний авулгүй байдлын тэнхмийн эрхлэгч болонзамын цагдаагийн албаны 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 196 тоот шинжээчийн дүгнэлтэд “2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 68 тоот дүгнэлтэд жолооч Б.Гг бүрэн бус автомашин жолоодсон гэжээ. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 08-ны дүгнэлтээр батлагдаагүй байна. Пургон автомашины их гэрлийг хэргийн газрын үзлэгийн протоколд баруун урд гэрлийн ойр гэрэл, зүүн урд гэрлийн холын гэрэл хэвийн ажиллаж байх ба баруун урд гэрлийн холын гэрэл, зүүн урд ойрын гэрэл ажиллахгүй...гэсэн байхад техникийн оношлогоогоор гэрлийн чийдэн шатсан эсэх, холболтоос шалтгаалан салсан эсэхийг тогтоох шаардлагатай байсан. Үүнийг тодорхойлох бүрэн боломжтой. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй байхад бүрэн бус автомашин жолоодсон гэх үндэслэлгүй. Мөн гэрэл асаж байсан үгүйг тодорхойлоогүй байхад ЗХД-ийн 9.2 "жолооч хөдөлгөөнд, аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ.

Гэрэл асахгүй байхад саадыг харахгүйгээс мэдээгүй байх боломжтой” гэсэн дүгнэлтийн дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017-08-02-ны өдрийн шинжээчийн “...Зүүн ойрын гэрлийн шон салсан нь ашиглалтын явцад, баруун холын гэрэл шатсан нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй. Хуурай асфальт зам дээр тоормослоход 4 дугуйн чирэгдсэн мөр зам дээр үүснэ...” гэсэн 4007 дугаарт дүгнэлт болон тухайн автомашинд сууж явсан гэрчүүдийн мэдүүлгээр зүүн ойрын гэрэл асахгүй байсан нь нотлогдож, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явсан, гэрэл асахгүйгээс өнгөний давхцалтай саадыг хараагүй, хэт ойрын зайнаас саад байгааг харж зогсоох арга хэмжээ авч чадаагүй гэж эдгээр нотлох баримтыг үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...хот хооронд болон аймагсум хооронд зорчигч тээвэрлэх зөвшөөрөл авахаар бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн байсан, зөвшөөрөл гараагүй байсан...” гэж мэдүүлсэн ба энэ нь зорчигч тээвэрлэх эрхгүй боловч замын хөдөлгөөний дүрэмд “D ангиллын жолооны үнэмлэх нь жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай, хүн тээвэрлэхэд зориулсан автомашиныг 21-ээс дээш насны хүн жолоодно” гэж заасан нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, уг тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй ба хүн тээвэрлэх зөвшөөрөлгүй байсан нь гэмт хэргийн улмаас үүссэн хохиролд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь: жолооч Б.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлийн 21.8-д заасан хүн тээвэрлэхийг хориглох тохиолдолыг зөрчсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан.Прокурорын яллах дүгнэлтээр: “А.Баттогтох, П.Эрдэнэхорол нар нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт зам засварын ажил хийхдээ ММЗ:4596- 2014 Монгол Улсын стандартын 4.2.22, 4.6.40 дугаар заалтуудыг зөрчиж, тэмдгийг стандартын шаардлагын дагуу хийж байршуулалгүй, аюулгүй ажиллагааны журам зөрчиж улмаар яллагдагч Б.Г 95-76 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, З.Гиймаа, Г.Тэмүүжин нарын амь насыг хохироосон гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь...” гэсэн үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт:Уул, уурхай, барилга, түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй үйлдвэр бусад аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол...” гэж тодорхой заасан байна.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан энэ зүйл ангийн объектив талыг уул уурхай, барилга түүнчлэн тэсэрч дэлбэрэх аюул гарч болзошгүй бусад үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллага гэж хуульд тухайлан нэрлэж заасан дөрвөн төрлийн байгууллагын аюулгүй ажиллагааг хангах талаар гарсан хууль, тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна гэж тайлбарласан байна.

Прокурорын яллах дүгнэлтээр хуульд тухайлан нэрлэж заасан дөрвөн төрлийн байгууллагын аль байгууллагад нь А.Баттогтох, П.Эрдэнэхорол нар аюулгүй ажиллагааг хангах талаар гарсан хууль, тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн нь тодорхойгүй байна. Шүүгдэгч А.Баттогтохыг “хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцсан” ажилтан нь ээлжийн амралтаа авсан байхад орлох хүнийг эрх хэмжээнийхээ хүрээнд томилох үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр яллаж байгаа талаар шүүх хуралдаанд улсын яллагч тайлбарлаж байгаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх энэ зүйл ангийн шинж хангагдахгүй байна. Харин тухайн осол болох үед мөрдөгдөж байсан Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 5-д: Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараахь үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих; б/ барилгын материал, тоног төхөөрөмж, ажиллаагүй машин, механизмыг зорчих хэсгээс зайлуулах, хэрэв боломжгүй бол тойрч гарах чиг заасан тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед нэмэгдэл улаан гэрэл тавьж анхааруулах үүргээ биелүүлээгүй болох нь П.Эрдэнэхоролын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Би 2016.10.01-ний өдөр ...манай “Төгс зам” ХХК нь “Дорноговь АЗЗА” зам ангийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. ...Уг зам тээврийн осол болсон гэх газар би Батдорж гээд жолоочоор барагшин асгуулсан. Энэ зам тээврийн осол болсон гэх газарт манай "Төгс зам” ХХК нь 2016 оны 07-р сараас хойш зам засварын ажил хийж байгаа. ...Тухайн үед ажил давхцаад тэр дор нь түрж тэгшилж чадаагүй. Тэгээд бензин түлш нь дуусчихсан. Би кемп дээр очоод үзтэл мөн түлш дуусчихсан байсан учир Сайншанд сум руу явж түлш авчирсан. Харин тэр үед уг зам тээврийн осол болсон байсан. ...Тухайн үед барагшины ойр хавьд бол тэмдэглэгээ хийгээгүй байсан. ... тэр шороон хаалтыг бол хөвөө болон зам эвдээд байна гэсний улмаас авсан байсан. ...би тухайн үед нь ажилчдынхаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцан зааварчилгаа өгч ажилд нь гаргадаг байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Алтанцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Осол болсны дараа буугаад харахад зам дээр шороо овоолсон байдалтай ямар ч тэмдэглэгээ байгаагүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Зүүнбаян багаас баруун урагш хар асфальтан замаар явж байхад зам дээр овоолсон хар шороо байсан. Тэгээд жолооч тухайн үед гэнэт баруун гар тал руугаа дараад замын хажуу руу гарсан. Тухайн үед дээшээ доошоо ойгоод л явчихсан. Тэгээд давайлзаж байгаад хурд нь саарч ирээд хажуу баруун талруугаа их зөөлхөн унасан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 01-ний орой ...Осол болсны дараа буугаад харахад зам дээр шороо овоолсон байсан. Харанхуй орчинд ямар ч тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. ...Би эмнэлгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад эмнэлэг рүү явахдаа буцаад харахад зам дээр юу ч харагдахгүй байсан..." гэсэн мэдүүлэг/, гэрч Н.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016.10.01-ний өдөр 16 цаг өнгөрч байх үед би тэр газар барагшин асгасан. Намайг тэнд замын голд нөхөөс хийнэ, нөхөөсөн дээр нь барагшин асгачих гэж манай инженер Эрдэнэхорол надад хэлсэн. Би тэгэхээр нь тэр осол болсон гэх газар барагшин нэг л удаа замын голд асгасан. Би тэр барагшин асгасан гэх газраа бол тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй. ...Манай “Төгс зам” ХХК нь зам засварын 7 км нөхөөсний ажил хийх үедээ зам дээр хаалт хийж байгаад зам засварын ажил хийсэн. Тэгээд уг зам дээр хийсэн байсан замын хаалтыг “Дорноговь АЗЗА” компанийн шар өнгийн гридер түрж янзалж байсан. Тэгээд тэмдэглэгээ хийсэн талаар бол би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Бүргэдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай “Доншен” газрын тос ХХК нь “Дорноговь АЗЗА” төрийн өмчит байгууллагатай 2012.04.03-ны өдөр 22.7 км замын ажил хийлгэхээр гэрээ хийсэн. ...Тухайн “Доншен газрын тос” ХХК нь “Дорноговь АЗЗА” төрийн өмчит байгуулагатай хийсэн гэрээний гүйцэтгэх байгууллагын эрх үүрэг гэсэн дээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг 3.2, 3.3, 3.5 гэсэн заалтууд дээр тусгаж гүйцэтгэгч компани хариуцна гэсэн заалт байгаа” гэсэн мэдүүлэг, гэрч М.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед гэрээндээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг захиалагчийн үүрэг дээр нь оруулж өгснөөрөө “Дорноговь АЗЗА” ТӨХК нь тэмдэг тэмдэглэгээгээ хариуцна гэж ойлголцсон. ... “Дорноговь АЗЗА” ТӨХК тэмдэг тэмдэглэгээгээ хариуцаж ажиллаж байсан. ...Би тухайн үед зам барилгын ажил эхлэх үед нь бол би ирчихээд ажлыг эхлүүлчихээд явсан. Харин тухайн үед бол зам барилгын ажпыг Эрдэнэхорол хариуцаж ажиллаж байсан. ...тухайн газар дээр талбай хариуцсан инженер Эрдэнэхорол бүх зүйл дээр хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хариуцан ажилчиддаа өглөө болгон зааварчилгаа өгч ажиллаж байсан. Тухайн үед би Завхан аймагт ажиллаж байсан. ...7,0 км замын эвдрэл гэмтлийг засах ажил хийж байхад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг талбайн инженер Эрдэнэхорол хариуцан ажиллах ёстой. ...уг нөхөөс хийх ажлыг би ерөнхий захирал Төгсбаярт хэлээгүй. Учир нь би тухайн “Төгс зам “ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг ...би өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэр гаргах эрхтэй..." гэсэн мэдүүлэг, гэрч Л.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Сайншанд сумаас Хатанбулаг сумруу хүн тээвэрт явдаг юм. ...Тэр зам дээр бол зам засварын ажил хийгдэж байгаа гэсэн тэмдэг тэмдэглэгээ бол байгаагүй..." гэсэн мэдүүлэг, гэрч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сайншанд сум, Хатанбулаг сум хоёрын хооронд хүн тээвэрт явдаг. ...Би тэр замаар өдөр болгон явдаг байсан. Тэр замаар Хатанбулаг сум руу явахад байнга дайрч гардаг байсан. ...Тэнд зам засварын ажил хийгдэж байгаа талаар тэмдэг тэмдэглэгээ бол харагдаагүй. Харин Гг тээврийн хэрэгсэлтэйгээ тэнд онхолдсоноос хойш бол учиргүй замын тэмдэг тэмдэглэгээ хийж эхэлсэн..." гэсэн мэдүүлэг, гэрч С.Дашнамжилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед “Дорноговь АЗЗА” ТӨХК-ийн авто гридерчин ажилтай байсан. Тухайн үед тэр хаалт шорооны хажуу талаар замын хөвөөг эвдсэн байсан. Тэгээд тэр хаалт шороог манай компанийн ерөнхий инженер Эрдэнэбаатар нээ гэж хэлсэн. Тэгээд би тэр шороог нь авто гридерээр хусаж замыг нээж өгсөн. ...Харин шороон хаалтыг авснаас хойш 4 хоногийн дараа тэр шороон хаалтаас цааш 2.5 км зайд зам тээрийн осол гарсан байсан. ...Тэр замын голд “Төгс зам” ХХК нь тэр зам тээврийн осол болсон өдөр 21 цагийн үед ажлаас буугаад явж байх үед барагшин асгасан байсан талаар бол харсан. Би тэр барагшин асгасан газраа тэмдэглэгээ хийсэн талаар бол хараагүй..." гэсэн мэдүүлэг, гэрч С.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн хэргийн газрын үзлэгт нь хөндлөнгийн гэрчээр оролцсон. Тухайн үед би автомашинтай Доншен газрын тосны хойд хаалганаас замруу нийлээд зам тээврийн осол болсон гэх газар хүртэл явах үед бол ямар нэгэн замын тэмдэг тэмдэглэгээ болон зам засварын ажил хийж байна гэсэн тэмдэг бол байгаагүй. Тухайн үед тэр зам тээврийн осол болсон гэх газрын ойр орчимд бол зам засварын ажил хийж байна гэсэн тэмдэг бол байгаагүй..." гэсэн мэдүүлэг, гэрч З.Нандинхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би “Дорноговь АЗЗА” ТӨХК-нд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын орон тооны ажилтанаар ажилд орсон. Тухайн хэрэг гарах үед би 2016.09.23- ны өдрөөс ээлжийн амралтаа аваад Улаанбаатар хот руу компьютерийн сургалтанд хамрагдсан ба эхнэрийн биеийн байдал өвдөөд эмнэлэг явчихсан байсан. Миний ажил үүргийн тодорхойлолтонд хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал хариуцсан ажилтан гэсэн заалт байхгүй гэсэн мэдүүлэг, гэрч Т.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 р багийн нутагт зам засварын ажил хийгдэж байх үед Эрдэнэхорол хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хариуцаж ажиллаж байсан гэсэн мэдүүлэг,

Дорноговь аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаартай дүгнэлтэнд: ...Тухайн зам дээр засварын ажил, үйлчилгээ хийж байгаа аж ахуйн нэгж байгууллага,нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт /Иргэн, албан тушаалтаны үүрэг/ -ын 5- д заасан "Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээнэ: а/. засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 /Засварын ажил/ тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих, барилгын материал, тоног төхөөрөмж, ажиллаагүй машин механизмыг зорчих хэсгээс зайлуулах, хэрэв боломжгүй бол тойрч гарах чиг заасан тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед нэмэгдэл улаан гэрэл тавьж анхааруулах, в/. засварын ажил, үйлчилгээг дуусгасны дараа тээврийн хэрэгсэл, явган зорчигчдыг аюулгүй, хэвийн зорчих нөхцөлийг бүрдүүлэх" гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт, Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 643 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Техникийн шинжээч бид дүгнэхдээ энэ хэрэг, осол гарах болсон шалтгаан нөхцөлд тухайн зам дээр зам засварын ажил, үйлчилгээ эрхэлж байсан “Төгс Зам" ХХК нь МУ-ын ЗХД-ийн 3 дугаар хавсралтийн 5. Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээнэ: а/. засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих; б/. барилгын материал, тоног төхөөрөмж, ажиллаагүй машин механизмыг зорчих хэсгээс зайлуулах, хэрэв боломжгүй бол тойрч гарах чиг заасан тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед нэмэгдэл улаан гэрэл тавьж анхааруулах; гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт, Төгс зам ХХК-ний захирлын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02/36 дугаартай тушаал "...Төслийн багийн ахлагчаар Авто замын инженер П.Эрдэнэхоролыг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс томилсугай. ...ХАБЭАны дүрэм, журам, зааварчилгаа өгч, ажилтан албан хаагчдын аюулгүй байдлыг анхааран ажиллах эрхийг олгосугай” гэсэн тушаал зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтаас үзвэл А.Баттогтох, П.Эрдэнэхорол нар нь зам засварын ажил гүйцэтгэж байхдаа ажилчдынхаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцан ажиллаж байсан ч, захиргааны хэм хэмжээ тогтоосон актын дагуу тэмдэг, тэмдэглэгээ тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Энэ үүргээ биелүүлээгүй нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, энэ зүйл ангид заасан гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй тул гэм буруугүйд тооцон цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон үүргээ биелүүлээгүй нь //Дорноговь АЗЗА ХХК нь замын хаалтыг авсан талаар маргаагүй, зам дээр барагшин асгасан атлаа тэмдэг тавиагүй болохоо Төгс зам ХХК хүлээн зөвшөөрч маргаагүй/ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн материаллаг хохирлын хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж үзлээ. Шүүх хуралдаанд А.Баттогтох “...зам засаж байгаа талаар тэмдэг тавьж ажлаа хийгээд ажил дуусахаар орой нь авчихдаг...” гэж мэдүүлж байгаа нь хууль болон хэм хэмжээний актаар тогтоосон үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Г, А.Баттогтох, П.Эрдэнэхорол нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Б.Ггийн эзэмшлийн 6 000 000 төгрөгийн үнэ бүхий 95-76 ДГО улсын дугаартай УАЗ 2206 маркийн тээврийн хэрэгсэл, “Дорноговь АЗЗА” ХХК-ийн эзэмшлийн 15 000 000 таграгийн үнэ бүхий 51-91 ДГА улсын дугаартай автомашиныг тус тус хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, 95-76 ДГО улсын дугаартай УАЗ 2206 маркийн автомашиныг Б.Гд буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Гд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, эд материалын хохирлыг зохих хэмжээгээр нөхөн төлсөн, хохирогч Г.Гантулга шүүх хуралдаанд шүүгдэгчид аль болох хөнгөн ял шийтгэхийг хүссэн байдал зэргийг харгалзан хуульд заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед 2016 оны 10 дугаар сарын 01-ны өдөр үйлдэгдсэн ба тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэг нь 2015 оны Эрүүгийн хуулиас хүнд ялтай тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгчид ашигтай гэж үзсэн болно.

Хохирлын талаар: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар “Төгс зам” ХХК-аас 6 901 288төгрөг, А.Баттогтохоос 6 901 288 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Жавзандуламд дансаар шилжүүлсэн болох нь тогтоогдож хохирогч, Г.Гантулга нь энэ хохирлоос өөрт ногдох мөнгийг хүлээн авснаа шүүх хуралдаанд мэдүүлж, үлдэгдэл 269 600 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Ггаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч Б.Г нь хохирогч Г.Гантулгад 1 500 000 төгрөг, хохирогч З.Жавзандуламд 2 650 000 төгрөг төлснийг дурьдах нь зүйтэй. Хохирогч Г.Гантулга нь талийгаачдад зориулж суварга босгох тул 10 000000 төгрөг нэхэмжилсэн ба энэ нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Баттогтох, П.Эрдэнэхорол нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан аюулгүй ажиллагааны журам зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Шаваг овогт Адъяагийн Баттогтох, Жохон овогт Пүрэвдагвын Эрдэнэхорол нарыг цагаатгасугай.

 2. Шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

. 5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгч Б.Г, А.Баттогтох, П.Эрдэнэхорол нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн хугацааг тоолсугай.

7. Шүүгдэгч Б.Ггийн 286436 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гаас 269.600 төгрөг гаргуулж хохирогч Г.Гантулгад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Төгс зам” ХХК, А.Баттогтох нар нь хохирол төлж барагдуулсныг дурдсугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Ггийн эзэмшлийн 6 000 000 төгрөгийн үнэ бүхий 95-76 ДГО улсын дугаартай УАЗ 2206 маркийн тээврийн хэрэгсэл, “Дорноговь АЗЗА” ХХК-ийн эзэмшлийн 15 000 000 төгрөгийн үнэ бүхий 51-91 ДГА улсын дугаартай автомашиныг тус тус хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг Б.Гд буцаан олгосугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Баттогтох, П.Эрдэнэхорол нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Гд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА