Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 79

 

 

 

 

      

 

 

     2019          11            20                                            2019/ДШМ/79                

 

 

 

Б.Г, А.Б, П.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

            Хяналтын прокурор: Д.Дэлгэрбаяр,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Чимэг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Батсүх,

           Шүүгдэгч: Б.Г,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал нарыг оролцуулан,

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/169 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Г, А.Б, П.Э нарт холбогдох, эрүүгийн 201610000296 дугаартай, 6 хавтас, 1262 хуудас бүхий хэргийг прокурор Д.Дэлгэрбаярын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэгийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Г-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар,

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, А.Б,

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, П.Э нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

 

Шүүгдэгч Б.Г нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт 95-76 ДГО улсын дугаартай УАЗ 2206 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, З.Г, Г.Т нарын буюу 2 хүний амь насыг хохироосон,

 

Шүүгдэгч А.Б, П.Э нар нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт зам засварын ажил хийхдээ MNS:4596- 2014 Монгол Улсын стандартын 4.2.22, 4.6.40 дугаар заалтуудыг зөрчиж, тэмдгийг стандартын шаардлагын дагуу хийж байршуулалгүй, аюулгүй ажиллагааны журам зөрчиж улмаар яллагдагч Б.Г 95-76 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, З.Г, Г.Т нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Б, П.Э нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан аюулгүй ажиллагааны журам зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Э нарыг цагаатгаж,

 

Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгч Б.Г, А.Б, П.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараагаас эхлэн хугацааг тоолохоор,

 

           Шүүгдэгч Б.Г-н 286436 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлэхээр,

 

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-с 269600 төгрөг гаргуулж хохирогч Г.Г-д олгож, иргэний нэхэмжлэлийн шаардлагаас 10000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

           Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Т” ХХК, А.Б нар нь хохирол төлж барагдуулсныг дурдаж,

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Г-н эзэмшлийн 6000000 төгрөгийн үнэ бүхий 95-76 ДГО улсын дугаартай УАЗ 2206 маркийн тээврийн хэрэгсэл, “Д АЗЗА” ХХК-ийн эзэмшлийн 15000000 төгрөгийн үнэ бүхий 51-91 ДГА улсын дугаартай автомашиныг тус тус хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг Б.Г-д буцаан олгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, П.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгчдэгч Б.Гд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.   

 

Шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Ж.Чимэг давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний хувьд Б.Г-г замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйгээр хохирол, хор уршиг учруулсан гэж үздэг. Тиймээс анхан шатны шүүх энэ хуулийн заалтыг хэрэглэсэнгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотолбол зохих зүйлийг бүрэн нотолж тогтоолгүйгээр уг хэргийг шийдвэрлэсэн байна гэж үзэн дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. 1 дүгээр хавтаст хэргийн 77 дугаар хуудсанд байгаа гэрч Бүргэдбаатарын мэдүүлэг байдаг. Энэ бол “Доншин” газрын тосны ажилтан байгаа. Мэдүүлэг өгөхдөө юу гэсэн бэ гэхээр уг зам дээр манай баазын машинууд болон орон нутгийн Хөвсгөл, Улаанбадрах, Хатанбулаг сум руу явж байгаа хүн тээвэр болон ачаа тээврийн авто машинууд бүгд зорчдог. Энэ үйлдвэрийн зам гэж үзэх үндэслэл байхгүй гэсэн мэдүүлэг байдаг. Үүнээс өөрөөр энэ зам бол орон нутгийн болон олон улсын чанартай зам юм. Өөрөөр хэлбэл тухайн үед мөрдөгдөж байсан 1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Авто замын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт олон улсын чанартай авто зам, улсын чанартай авто зам, орон нутгийн чанартай авто зам гээд энэ гурвыг нийтийн эзэмшлийн зам гэж үзсэн. Мөн хуулийн 3 дугаар 3.1.10 дахь хэсэгт аж ахуй нэгж байгууллагын дотоодын зам гэж байгууллагын нутаг дэвсгэр дэх 3 дугаар бүлгийн 7, 8, 9-д зааснаас бусад замыг хэлнэ гээд заасан байгаа. Тэгэхээр үүн дээр шинжээчийн дүгнэлт гаргахаас өмнө энэ хуулийн заалтуудыг авч хавтаст хэрэгт хавсаргасан зүйл байдаггүй. Энэ чиглэлийн нотлох баримтыг ч цуглуулсан зүйл байдаггүй. Мөн Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтад олон улсын чанартай замыг ингэж ангилна гээд заасан байгаа. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтад улсын чанартай авто зам, мөн зүйлийн 11.1.3 дахь заалтад орон нутгийн чанартай авто зам гээд 11.1.4 дэх заалтад нь аж ахуйн нэгж байгууллагын дотоодын авто зам гээд заасан байгаа. Тэгэхээр энэ замыг яагаад нийтийн эзэмшлийн зам юм бэ гэдгийг нийтийн эзэмшлийн зам нь энэ, энэ нотлох баримтаар тогтоогдож байгаа гэсэн зүйл байдаггүй. 

Шинжээч нар дүгнэлт гаргахдаа энэ нотлох баримтыг үндэслээд бид нар нийтийн эзэмшлийн зам гэж үзсэн гэдэг мэдүүлгийг өгөөгүй байдаг. Хавтаст хэргийн 243-244 дүгээр хуудсанд авагдсан шинжээч Р.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт Монгол улсын замын хөдөлгөөний дүрмээр зохицуулагддаг улсын чанартай авто замыг миний бие нийтийн хэрэгцээний зам гэж дүгнэсэн гэсэн мэдүүлгийг өгсөн байгаа. Ингэж  мэдүүлэг өгөхдөө ямар нотлох баримтыг үндэслэсэн юм бэ гэдэг нь тодорхойгүй байдаг. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 155 дугаар хуудсанд авагдсан шинжээчийн дүгнэлттэй нь холбогдуулаад энэ шинжээчийг асуусан байгаа юм. Гэтэл энэ шинжээчийн дүгнэлт дээрээ урд нь гарсан хоёр шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн болон үүнийг нийтийн эзэмшлийн зам гэдэг энэ нотлох баримтаар тогтоож байгаа болохоор үүнийг би үндэслэлтэй гэж үзсэн юм аа гэсэн зүйл дүгнэлтэд нь байхгүй. Энэ дүгнэлт үндэслэлтэй юм уу гэсэн асуултад хариулахдаа 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 68 тоот дүгнэлт нь Б.Г-г бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон гэжээ. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан дүгнэлтээр батлаагүй байна. Уг дүгнэлтийг хайнга гаргасан байна гэдэг байдлаар дүгнэлтийг гаргасан байгаа болохоос биш энэ дүгнэлтийн энэ хэсгийн тэр заалт нь үндэслэлтэй байна үүнийг би хавтаст хэрэгт авагдсан энэ нотлох баримтаар ингэж дүгнэсэн гэдэг байдлаа тодорхойлоогүй байгаа. Тэгэхээр энэ хүн мэдүүлэг өгөхдөө өөрийнхөө гаргасан дүгнэлтийн эсрэг дүгнэлтэд дурдагдаагүй зүйлийг ярьсан. Тийм учраас би энэ хүнийг шүүх хуралдаанд оролцуулъя гэдэг хүсэлтийг гаргасан. Мөн үнэхээр нийтийн эзэмшлийн зам юм уу гээд харахаар Авто замын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Авто замыг тодорхой ангилалд хамааруулах, нэг ангиллаас нөгөө ангилалд шилжүүлэх асуудлыг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ гээд заасан байгаа. Тэгэхэд өнөөдрийг хүртэл Дорноговь аймгийн “Доншин” газрын тосны үйлдвэрийн энэ үйлдвэрлэлийн зориулалттай 22.7 километр замыг орон нутгийн эзэмшил юм уу, улсын чанартай замд шилжүүлсэн гэсэн Засгийн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ямар нэгэн шийдвэр хавтаст хэрэгт байхгүй, гараагүй. Энэ талын нотлох баримтыг хайгаад ч олдохгүй. Тэгэхээр энэ бол орон нутгийн чанартай авто зам биш юм гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Тиймээс энэ аж ахуйн нэгжийн дотоодын хэрэгцээний үйлдвэрлэлийн зам учраас энэ бол нийтийн эзэмшлийн зам биш гэж үзэж байгаа юм.

Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 231 дүгээр хуудсанд авагдсан 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Зүүнбаянгаас Цагаан элсний орд хүртэлх авто замын барилга угсралтын ажлын гэрээгээр Зүүнбаянгаас Цагаан элсний орд хүртэлх зам гэхээр л шинжээч нар үүнийг орон нутгийн зам юм байна гэж ойлгоод байгаа. Зүүнбаянгаас гээд гэрээнийхээ нэр томьёоллыг буруу гаргасан байна гэж би үзэх гээд байгаа юм. Энэ гэрээг нь уншихаар Зүүнбаянгаас Цагаан элсний орд хүртэлх 22.7 километр хөнгөвчилсөн хатуу хучилттай замын барилга угсралтын ажил гээд биччихсэн байгаа учраас энэ бол “Доншин”-ны зам биш юм байна гэж үзээд байх шиг байгаа юм. Тэгтэл энэ гэрээний ар талд гэрээ байгуулсан захиалагч тал нь гэх юм бол “Доншин” газрын тосны захирал гээд гарын үсгээ зурчихсан байгаа. Тэгээд гүйцэтгэгч тал нь “Д АЗЗА”-ийн захирал Ч, ерөнхий санхүүч У гээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байгаа. Үүнийг дагалдаад ямар нотлох баримтууд байх ёстой юм бэ гэхээр уг барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр барилга хот байгуулалт газрын харилцааны газраас барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гээд  зөвшөөрөл олгодог юм байна. Энэ нотлох баримт бас байхгүй байгаа учраас барилгын ажил биш байна гээд үгүйсгэгдэх нотлох баримт болоод байна. Энэ зөвшөөрлийг авахдаа ямар нотлох баримтыг цуглуулж байж авдаг юм бэ гэхээр гэрээ нь байх ёстой, зураг төсөл нь байх ёстой, талбайн инженерийг томилсон байх ёстой. Дээрээс нь хөдөлмөр хамгааллыг хэн хариуцах ёстой юм бэ гэдэг энэ тушаалуудыг гаргасны дараа зөвшөөрлийг барилга хот байгуулалт газрын харилцааны газраас олгодог юм байна. Ингээд уг барилгыг улсын комисс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд байгаа. Энэ гэрээнд ашиглалтад орсон комиссын акт дээр юу гэж байгаа вэ гэхээр шинээр барьсан барилга байгууламжийг 4/11 дугаартай зураг төслөөр 2012 оны 04 дүгээр 23-ны өдөр барьж эхэлсэн бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр барьж дууссан байна. Тэгээд энэхүү актад болохоор “Доншин” газрын тос компанийн үйлдвэрийн Зүүнбаянгаас Цагаан элсний орд газар хүртэлх 22.7 киломитр авто замын барилга угсралтын ажил гээд актад хашилтад оруулж үйлчилгээ оруулахыг зөвшөөрөв гээд байнгын үйл ажиллагаанд оруулах акт гарсан байгаа. Энэ актыг гаргахын тулд комисс хуралдсан байгаа. Хуралдахад барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн уг зам авто замын барилгын ажил комиссын бүрэлдэхүүний газар дээр нь очиж үзэхэд авто замын барилга нь хөнгөвчилсөн хучилттай 22.7 километр үйлдвэрийн зориулалттай хийгдсэн байна. Үзэж шалгаж дараах дүгнэлтийг гаргаж байна гээд авто замыг зөвхөн үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашиглана гэсэн ийм дүгнэлтийг хийсэн байгаа.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүйгээр уг хэргийг шийдвэрлэсэн байна гэж үзэж байна. Шинжээч нар 3 удаа дүгнэлт гаргасан. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар дүгнэлт гаргахдаа хэрэгцээтэй нэмэлт нотлох баримт болон нотлох баримт ирүүлэхийг зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсан байдал Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг тогтоолгүйгээр уг хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөөч ээ гэсэн хүсэлтийг гаргаж  байна. Мөн хэрвээ давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах юм бол миний үйлчлүүлэгч Б.Г-н таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгч давж заалдах шатны шүүхээс суллаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна...” гэв.    

 

       Хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 09 сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Б, П.Э нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар аюулгүй ажиллагааны журам зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, А.Б, П.Э нарыг цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ба шүүгдэгч А.Б, П.Э нарыг цагаатгасан анхан шатны шүүхийн тогтоол нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

  1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4-8, 12-15-р хуудас/,
  2. Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлт /Амь хохирогч З.Г-н цогцост задлан шинжилгээ хийсэн талаар/ /1-р хх-ийн 80-81-р хуудас/,
  3. Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт /Амь хохирогч Г.Т-н цогцост задлан шинжилгээ хийсэн талаар/ /1-р хх-ийн 92-93-р хуудас/,
  4. 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 89-90-р хуудас/,
  5. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 643 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-хх-ийн 128-129-р хуудас/,
  6. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05/078/06 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 28-29-р хуудас/,
  7. 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 155-158-р хуудас/,
  8. 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02/36 дугаартай “Т” ХХК-ийн захирлын тушаал /3-р хх-ийн 206-р хуудас/,
  9. Хохирогч З.Жавзандуламын мэдүүлэг /1-р хх-ийн 25-26-р хуудас, 2-р хх-ийн 97-р хуудас/,
  10. Хохирогч Г.Г-н мэдүүлэг /1-р хх-ийн 30-32-р хуудас/,
  11. Гэрч Б.А-н мэдүүлэг /1-р хх-ийн 33-35-р хуудас/,
  12. Гэрч Ш.З-н мэдүүлэг /1-р хх-ийн 60-65-р хуудас/,
  13. Гэрч Н.Б-н мэдүүлэг /1-р хх-ийн 69-70-р хуудас/,
  14. Яллагдагч П.Э-н гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 71-73-р хуудас, 2-р хуудас 104-105-р хуудас, 3-р хх-ийн 203-204-р хуудас/,
  15. Яллагдагч А.Б-н гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 74-76-р хуудас/
  16. Гэрч М.Б-н мэдүүлэг /2-р хх-ийн 106-107-р хуудас, 4-р хх-ийн 2-р хуудас/,
  17. Гэрч З.Н-н мэдүүлэг /2-р хх-ийн 214-215-р хуудас/,
  18. Гэрч Ш.Э-н мэдүүлэг /2-р хх-ийн 217-218-р хуудас/,
  19. Гэрч Л.М-н мэдүүлэг /2-р хх-ийн 108-109-р хуудас/,
  20. Гэрч Т.Б-н мэдүүлэг /3-р хх-ийн 41-42-р хуудас/,
  21. Гэрч Б.Г-н мэдүүлэг /2-р хх-ийн 110-111-р хуудас/,
  22. Гэрч С.Д-н мэдүүлэг /2-р хх-ийн 112-113-р хуудас/,
  23. Гэрч С.Н-н мэдүүлэг /2-р хх-ийн 127-128-р хуудас/,
  24. Шинжээч Р.М-н мэдүүлэг /3-р хх-ийн 243-244-р хуудас/,

 

Гэтэл анхан шатны шүүхээс дээрх яллах нотлох баримтууд нь хэрэгт авагдсан бусад ямар нотлох баримтуудаар няцаагдаж байгаа, хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгч А.Б, П.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоолд эрх хасах шийтгэлийн гүйцэтгэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хяналт тавьж ажиллахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 151 дүгээр зүйлд зохицуулсан байхад “...шүүгдэгч Б.Г-н 286436 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлсүгэй...” гэж буруу шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл эрх хасах шийтгэлийн гүйцэтгэлд хяналт тавих эрх бүхий байгууллагад нь даалгаагүй байна. Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 27-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив...” гэв.

 

Шүүгдэгч Б.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд 30-ны өдөр Хатанбулаг сумаас ирсэн. Тэгэхэд тэр зам дээр ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ, зам дээр ажил хийж байна гэсэн зүйл байгаагүй. Би 10 дугаар сарын 01-ний орой эндээс хүн аваад буцаад явсан. Тэгээд явж байгаад зам дээр байсан бөөн хар шороон дээгүүр гарч 2 хүний амь нас хохироосон. Миний хувьд машины гэрэл бүрэн ажиллаж байсан...” гэв.

 

Шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч О.Батсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, 1.3 дахь хэсэгт дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрөөтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол гэж байгаа энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр байх шинжээ хангаж чадахгүй байна гэж үзэж байна. Нэгдүгээрт энэ хэрэгтэй холбоотой хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. 2 дугаар хавтаст хэргийн 28 дугаар тал дээр 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт байдаг. Уг дүгнэлтээр Дорноговь аймаг мэргэжлийн хяналтын улсын байцаагч Алтангэрэлийн гаргасан Б.Г-г гэм буруутай гэж гаргасан 1106040/07 дүгнэлттэй санал нийлэхгүй байна гэж байгаа.  Мөн дараагийнх нь 2 дугаар хавтаст хэргийн 155-158 дугаар талд авагдсан 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №196 дугаартай шинжээчийн дүгнэлтээр гэрэл асаж байсан үгүйг тодорхойлоогүй байхад замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар зүйлийн жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөчрсөн гэж үзжээ. Гэтэл гэрэл асаагүй байхад саадыг харанхуйгаас мэдэх боломж байхгүй. Энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Өөрөөр хэлбэл энэ ажиллагаа бүрэн бус, хийгдээгүй байхад жолоочийг гэрэл асаж байгаа үгүйг тогтоогоогүй байхад энэ саадыг зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзэх боломжгүй байна. Тэгэхээр энэ хэрэгт холбоотой замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой 5 дүгнэлт гарсан гэж харсан. Тэгэхээр энэ 5 дүгнэлт харилцан бие биенийгээ няцаасан, эсрэгцүүлсэн. Өөрөөр хэлбэл 2 дүгнэлт нь нийлдэг, үлдсэн 3 нь эхний 2 дүгнэлтээ үгүйсгэсэн байдлаар гарсан. Гэтэл шүүх үндсэндээ ийм зөрүүтэй шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд алийг нь хэрэглэж байгаа, алийг нь хэрэглэхгүй байгаа үндэслэлээ заавал зааж байгаад хэрэглэхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж хэлдэг. Гэтэл шүүх бараг бүгдийг нь дүгнэчихсэн бөгөөд шүүх үүнийг бүгдийг нь хэрэглэсэн нь өөрөө хууль зөрчиж байна гэж үзэж байгаа юм.

Нөгөө талаар хэргийн бодит байдал юу болсон юм бэ гэхээр шүүх дүгнэхдээ шийтгэх тогтоолд 4007 дугаартай дүгнэлт болон тухайн авто машинд сууж явсан гэрчүүдийн мэдүүлгээр зүүн ойрын гэрэл асахгүй байсан нь нотлогдож, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Гэрэл асахгүйгээс өнгөний давхцалтай саадыг хараагүй, хэт ойрын зайнаас саадыг харж зогсоох арга хэмжээ авч чадаагүй гэдгээр нотлох баримтыг үнэлж дүгнэсэн болно гэж байгаа. Гэтэл шүүх дүгнэхдээ ойрын гэрэл асаагүй гэдэг гэрчүүдийн мэдүүлгийг дүгнэсэн байгаа юм. Гэтэл яг тэр зам тээврийн осол гарах үед ойрын гэрэл асаахгүй ш дээ. Яагаад гэвэл холын гэрэл асаалттай байсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр баруун буюу жолоочийн эсрэг талын гэрэл ажиллагаагүй болсон гэдгийг шинжээч тогтоосон байгаа. Яагаад гэхээр сүүлийн үеийн машинууд ч ялгаа байхгүй, дээр үеийн фургон ч ялгаа байхгүй харанхуй үзэгдэх орчин хол үед холын гэрэл тусгаж явдаг. Холын гэрэл асаж байгаа үед ойрын гэрэл унтрах ёстой, зэрэг асдаггүй. Гэрчүүдийн мэдүүлгээр төв газар байхдаа буюу Сайншандад байхдаа ойрын гэрэл асахгүй байсан гэж мэдүүлдэг. Мэдээж хот суурин газар холын гэрэл асаахыг хориглодог. Гэтэл ойрын гэрэл асахгүй байснаас осол болсон, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй оролцсон гэж үзэх боломжгүй байгаа юм. Яагаад гэвэл холын 2 гэрэл асч байсан. Осол болсон замд үзэгдэх орчин харанхуй байсан учраас холын гэрлийг тусгаж явсан. Эсрэг урсгалаас машин орж ирж байгаа тохиолдолд шилжүүлж ойрын гэрэл болгох дүрэмтэй. Тийм тохиолдол гараагүй учраас холын гэрэл дээрээ явж байсан гэдэг нь нотлогддог. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан Зүүнбаян сумын замын цагдаа Батнямын мэдүүлгээс харахад бүрэн байдлыг нь шалгахад жолооч эсрэг талын гэрэл ажиллахгүй байсан. Тэгээд жолоочид нь хэлэхэд асаж байгаа гээд буухад гэрэл нь асчихсан юм. Тийм учраас би цааш нь явахыг зөвшөөрсөн гээд өөрөөр  хэлбэл яг осол болохоос хэдхэн минутын мөн замын цагдаа шалгаад бүрэн бус тээврийн  хэрэгсэл биш одоо бол таны машины гэрэл асч байна гээд зөвшөөрөл өгсөн нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байсан гэж үзэхийг үгүйсгэж байгаа нотлох баримт юм.

Дараа нь шүүхийн шийтгэх тогтоолд үндэслэхдээ зогсоох арга хэмжээ авч чадаагүй гэж байгаа юм. Гэтэл үгүй. Яг үнэндээ 2 дугаар хавтаст хэргийн 197 дугаар хуудсанд авагдсан 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 197 шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу тухайн авто машин хэдэн километр цагт зогсох ёстой юм бэ гэдэг хурдатгалын тогтоож өгсөн байгаа. Тэгэхээр энэ дүгнэлт дээр тухайн авто машин 60 километр цагийн хуртай явсан гэж үзвэл бүрэн зогсолтын хугацааг 3.43 секунд энэ хугацаанд 57 метр зам туулж зогсоно гэж байгаа. Үүнийг харьцуулаад 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгээс харахад замын голд 3 метрийн өргөнтэй 6.7 метрийн урттай өндөр нь 1.15 метрийн өндөртэй хар өнгийн шорооны зүйл байв. Ингээд анх мөргөсөн цэгийг А цэг гэж тэмдэглээд явахад баруун талын дугуйны шарвалтын мөр 54 метр, зүүн талын дугуйны шарвалтын мөр 47.30 метр гэж байгаа. Тэгэхээр нэг ёсондоо шинжээчийн дүгнэлтэд заасан байгаа тэр бүрэн зогсолтын яг тэр стандартын дагуу зогссон байгаа юм. Миний ойлгож байгаагаар шинжээчийн дүгнэлт тогтоохдоо овоолсон шороон дээгүүр гарах, дээрээс нь замын хажуу талын 1 метр орчим шуудуу ухсан байгааг тооцохгүйгээр зүгээр тэгш зам дээр зогсоход 60 километр цагийн хурдтай авто тээврийн хэрэгсэл бол 57 метр туулна гэж байгаа. Тэгэхээр энэ нэг ёсондоо хамгийн эцсийн шарвалтын цэгийг тооцвол 54 метр туулсан нь шинжээчийн дүгнэлтэд зааснаар бүрэн зогсолтын арга хэмжээ авч чадсан юм байна. Ийм нөхцөл байдлууд байгаа учраас энэ хүнийг гэм буруутай гэж хэлэхэд нэгэнт эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. Өмгөөлөгчийн хувьд энэ хүнийг гэм буруугүй гэж үзэж байгаа. Учир нь гэвэл шинжээч нарын удаа дараа гарсан дүгнэлт болон хамгийн сүүлд шүүх дээр үйлдсэн дүгнэлт дээр зам тээврийн ажил хийхдээ замын тэмдгийг стандартын дагуу хийж байршуулаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан юм. Хар өнгө харагдах нь бусад өнгийг бодвол хамгийн бага байдаг тул харагддаггүй. Ингээд насанд хүрсэн хүний харааны зайн баримжаагаар хар өнгийн зүйл харааны байдлыг хязгаарласан шалтгааны улмаас зам тээврийн осол гарсан. Шинжээчийн дүгнэлтийг харах юм бол гуравдагч этгээд буюу зам засварын ажил хийж байсан хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас хамаарч энэ бусад нөхцөл байдлаас шалтгаалсан юм гэдэг нь шууд харагдаж байгаа юм. Тийм учраас энэ хүнийг гэм буруугүй гэж үзэн цагаатгаж өгөөч ээ гэж хүсэж байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт шүүхийн шийтгэх тогтоол болон зөвлөлдөх тасалгаанд орохдоо хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн судалж тогтооно гэж бичсэн. ...Б.Г-н ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүйгээ илэрхийлсэн учраас энэ нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялаас доогуур хэмжээгээр оноож, 1 жилийн хорих ял болгож хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Ж.Чимэгийн давж заалдсан гомдол, прокурор Д.Дэлгэрбаярын бичсэн эсэргүүцэл зэрэгт үндэслэн тэдгээрт бичсэн асуудлуудад хязгаарлагдахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч Б.Г нь 2016 оны 10-р сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р багийн нутагт өөрийн 95-76 ДГО улсын дугаартай УАЗ 2206 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсний улмаас осол гаргаж З.Г, түүний хүү Г.Т нарын амь насыг хохироосон үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн 27.10-р зүйлийн 4.2-т зааснаар,

 

            Осол болсон уг зам дээр зам засварын ажил хийж зам дээр шороо асгаж хаалт тавьсан байсан “Д АЗЗА” ТӨХК-ийн захирал А.Б, туслан гүйцэтгэгч “Т” ХХК-ийн инженер П.Э нарыг зам засварын ажил хийхдээ МNS:4596-2014 Монгол Улсын стандартын 4.2-22, 4.6-40-р заалтуудыг зөрчиж, анхааруулах тэмдгийг стандарт шаардлагын дагуу хийж байршуулаагүй, аюулгүй ажиллагааны журам зөрчсний улмаас яллагдагч Б.Г осол гаргаж 2 хүний амь насыг хохироосон гэж тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх шүүгдэгч А.Б, П.Э нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасан аюулгүй ажиллагааны журам зөрчих гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж,  шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Шүүгдэгч Б.Г нь 2015 оны шинэчилсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Г, З.Ж, гэрч Б.А, П.О, Н.Н, Х.Э, Г.Г, М.О, Г.Л, Ш.З, Ц.Б нарын мэдүүлгүүдээр, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогч З.Г-н цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2016 оны 10 сарын 21-ний өдрийн 39 тоот дүгнэлт, амь хохирогч Г.Т-н цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн 2016 оны 10 сарын 21-ний өдрийн 40 тоот дүгнэлт, зорчигч М.О-н биед хөнгөн гэмтэл учирсан тухай шүүх эмнэлгийн 2016 оны 10 сарын 03-ны өдрийн 316 тоот дүгнэлт, 95-76 ДГО улсын дугаартай УАЗ 2206 маркийн автомашины техникийн байдалд хийсэн шинжээчийн 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 10 тоот шинжээчийн дүгнэлт, зам тээврийн ослын талаарх замын цагдаагийн  2016 оны 10 сарын 19-ний өдрийн 68 тоот шинжээчийн дүгнэлт, 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 643 тоот замын цагдаагийн дахин шинжээчийн дүгнэлт, 2017 оны 05 сарын 25-ны өдрийн 196 тоот замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт, 2017 оны 08 сарын 21-ний өдрийн 197 тоот нэмэлт замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминаслистикийн техникийн шинжээчийн 4009 тоот дүгнэлт зэргээр тус тус тогтоогдсон ба шүүгдэгч Б.Г нь сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр уг гэмт хэргийг үйлдснээ хүлээн мэдүүлснээр батлагдан тогтоогдсон болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан баримтат мэдээллүүд байна.

 

Хэрэг шалган шийдвэрлэсэн байдлыг хянан хэлэлцвэл мөрдөн байцаалт болон прокурорын шатанд хэргийн оролцогч нарыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан ба шүүгдэгч Б.Г-н зүгээс хэргийг нэмж шалгуулах талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байна.

 

Шүүгдэгч Б.Г нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар нийт 4 удаа шинжилгээ хийгдэж, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Б.Батцэвэрийн гаргасан 68 тоот, Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 643 тоот, Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 196 тоот, Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн нэмэлт 197 тоот дүгнэлтүүд тус тус гарсан. Эдгээр дүгнэлтүүдэд:

 

1. Шинжээч Б.Батцэвэрийн гаргасан 68 тоот шинжээчийн дүгнэлтэд: “УАЗ-2206 маркийн 95-76 ДГО улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг жолоодож явсан Б.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3-т заасан “ Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р бүлгийн хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, /тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно/ гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна”  гэж /1-р хх-ийн 89/,

 

2. Дахин шинжилгээ хийлгэхээр томилогдсон бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 643 тоот дүгнэлтэд: “... УАЗ-2206 маркийн 95-76 ДГО дугаарын тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-р заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

 

Тайлбар: Аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос үүсэн гарч болох хохирол, гэмтэл бэртлийг багасгах хамгийн оновчтой арга гэж үздэг. Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой гэж шинжээч нар үзэж байна” гэж /1-р хх-ийн 128-129/ дээрх дүгнэлтийг үндэслэлтэй болохыг баталжээ.

 

3. Харин Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 196 тоот дүгнэлтэд: ... 68 тоот дүгнэлтэд жолооч Б.Г-г бүрэн бус автомашин жолоодсон гэжээ. Гэтэл 2016 оны 11 сарын 08-ны өдрийн дүгнэлтээр батлагдаагүй байна. ... техникийн оношлогоогоор гэрлийн чийдэн шатсан эсэх, холболтоос шалтгаалан салсан эсэхийг тогтоох шаардлагатай байсан. Үүнийг тодорхойлох бүрэн боломжтой. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй байхад бүрэн бус автомашин жолоодсон гэх үндэслэлгүй.

 

Мөн гэрэл нь асаж байсан үгүйг тодорхойлоогүй байхад Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. Гэрэл асаагүй байхад саадыг харахгүйгээс мэдээгүй байх боломжтой” гэж /2-р хх-ийн 155-156/,

 

4. Дээрх бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 197 тоот нэмэлт  дүгнэлтэд: “... ослын газрын бүдүүвч зургаас харахад тоормосны мөргүй байгаа нь саадыг арга хэмжээ авах боломжгүй ойрын зайнаас харсан байх магадлалтай.” гэсэн /2-р хх-ийн 198/ дүгнэлтүүдээс үзэхэд жолооч саадыг харсан боловч арга хэмжээ авахад цаг хугацааны хувьд боломжгүй байсан гэж дүгнэжээ.

 

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судалбал шүүгдэгч Б.Г-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх ба нэгэнт тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдолд зорчигчдын аюулгүй зорчих арга хэмжээг авах үүрэг нэн тэргүүнд жолоочид хамааралтай тул жолооч саадыг харсан боловч арга хэмжээ авахад цаг хугацааны хувьд боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Түүнчлэн гэрч Н.Н-н “ ... Зүүнбаян баг руу орох үед нэг постон дээр очоод цагдаа бичиг баримт шалгаад явуулсан. Тухайн үед нэг гэрэл чинь асахгүй байна гэж байх шиг байсан...” гэсэн /1-р хх-ийн 41-43/,

 

Гэрч Х.Э-н “... Сайншанд вокзал дээрээс суух үедээ харахад жолооч талын гэрэл ажиллахгүй байсан, би хол ойрын гэрлийг мэдэхгүй, ямар ч байсан тухайн үед нэг гэрэл нь ажиллахгүй байна даа гэж харж байсан...” гэсэн /1-р хх-ийн 44-47/,

 

Гэрч М.О-н “... бид нар нийт 12-лаа Сайншандаас орой 21 цаг 20 минутын орчим хөдөлсөн,  ... тухайн үед Сайншанд сумаас гарах үед машины нэг гэрэл нь асахгүй байсан” гэсэн /1-р хх-ийн 54-55/,

 

Гэрч Ц.Б-н “... би 2016 оны 10 сарын 01-ний өдөр постонд ажиллаж байсан ба уг автомашиныг шалгасан.  ... 21 цаг 40 минутын үед Сайншанд сумаас Хатанбулаг сум руу явж байгаа гээд явж байсан.  ... би тухайн үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгасан, тухайн үед жолоочийн эсрэг талын гэрэл нь ажиллахгүй байсан. Тэгээд жолоочид нь хэлэхэд асч байсан гээд буугаад тэр асахгүй байсан гэрлээ тогшиж асаасан, тэр жолооч миний автомашины гэрэл нь хөндийрөөд асахаа больчихож гэж хэлж байсан...” гэсэн /1-р хх-ийн 66-67/ мэдүүлгүүд,

 

Шүүгдэгч Б.Г-н жолоодож явсан УАЗ-2206 маркийн 95-76 ДГО дугаарын тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний 4009 тоот дүгнэлт,  4007 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.Г нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн хөдөлгөөнд оролцсон болохыг үгүйсгээгүй ба энэ нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

 Уг гэмт хэрэг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарсан боловч уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж Б.Г-д 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн прокуророос яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар татах тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар гэж өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийг буцаан хэрэглэх журамд нийцсэн гэж үзнэ.

 

 Шүүгдэгч Б.Г-н зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох хоёр хүний оршуулгын зардалд мөрдөн шалгах ажиллагааны явцад 4.150.000 төгрөгийг, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байх хугацаанд хохирогч Г.Г-д 400.000 төгрөгийг бэлнээр төлж нийт 4.550.000 төгрөгийн хохирлыг төлсөн нь баримтууд /3-р хх-ийн 101-102, 5-р хх-ийн 248/-аар тогтоогдсон, хохирогч нарын зүгээс нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Шүүгдэгч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2-т заасныг зөрчсөний улмаас З.Г, хүү Г.Т нарын амь нас хохирсон нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан  “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь хохирсон” гэх гэмт хэргийн шинжид нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шүүгдэгч Б.Г-г энэ хуульд зааснаар гэм буруутайд тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж  чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хүнд биш ял байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Ж.Чимэгээс зам тээврийн осол болсон зам нь нийтийн хэрэгцээний зам биш, уг зам нь “Зүүнбаянгаас Цагаан элсний орд” чиглэлийн газрын тосны үйлдвэрийн зориулалтаар баригдсан зам тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, үйлдвэрийн зориулалттай зам дээр зам тээврийн осол болсон учир шүүгдэгч Б.Г-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг биш юм гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж, шүүх хуралдаанд “Зүүнбаянгаас-Цагаан элсний орд” чиглэлийн газрын тосны үйлдвэрийн зориулалттай 22.7 км хөнгөвчилсөн хучилттай авто замын барилга угсралтын ажлын хувийн хэрэг буюу “Д газрын тос” ХХК болон “Д” АЗЗА ТӨХК-ийн хооронд байгуулсан “Зүүнбаянгаас-Цагаан элсний орд” хүртэлх 22.7 км авто замын барилга угсралтын ажлын гэрээ, түүнд холбогдох баримт бичгүүд болон уг замыг ашиглалтад оруулсан тухай комиссын акт, түүнтэй холбоотой баримт бичгүүдийг хуулбарлан гаргаж өгснийг давж заалдах шатны шүүхээс тус тус хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

 Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй бөгөөд өмгөөлөгчөөс гаргасан дээрх баримтуудыг мөн хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5-д заасан ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

 

 Гэхдээ энэ талаарх хэрэгт авагдсан “Д газрын тос” ХХК болон “Д АЗЗА” ТӨХК-ний хооронд байгуулагдсан “Зүүнбаянгаас-Цагаан элсний орд” хүртэлх авто замын барилга угсралтын ажлын гэрээ /1-р хх-ийн 228-230/, “Д АЗЗА” ТӨХК болон “Т“ ХХК-ийн хооронд байгуулагдсан “Зүүнбаянгаас-Цагаан элсний орд” хүртэлх 7.0 км авто замын барилга угсралтын ажлын гэрээ /1-р хх-ийн 226-227/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт /2-р хх-ийн 37-38/ зэрэг нотлох баримтаар осол гарсан замыг “Д газрын тос” ХХК-ийн захиалгаар “Д АЗЗА” ТӨХК барьж ашиглалтад оруулсан байх ба нийт 22 км урттай замаас 7.0 км замыг “Т“ ХХК туслан гүйцэтгэгчээр барьж ашиглатад оруулж, улмаар уг зам дээр “Т” ХХК нь засварын ажил хийгдэж байх үед осол гарсан болох нь тогтоогджээ.

 

 Уг замыг шинжээчдээс гаргасан 68, 643 тоот дүгнэлтүүдээр “нийтийн зориулалттай” зам гэж дүгнэсэн байх ба энэ нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авто замын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д заасантай нийцсэн буюу дээрх замыг “Д газрын тос” ХХК нь өөрийн үйл ажиллагаанд зориулж тэдний захиалгаар барьсан хэдий ч аж ахуй нэгж байгууллагын дотоодын авто зам гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

 Тодруулбал Авто замын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д аж ахуй нэгж байгууллагын дотоодын авто зам гэж аж ахуйн нэгж байгууллагын нутаг дэвсгэр дэх олон улсын чанартай авто зам, улсын чанартай авто зам, орон нутгийн чанартай авто замаас бусад авто замыг ойлгохоор заасан байх ба хэрэгт цугларсан нотлох баримтаар тэнд үйлдвэрлэлийн зориулалттай хаалт, хашаа хийсэн буюу “Д газрын тос” ХХК-ийн үйл ажиллагаа үйлдвэрлэл явагддаг, тэдэнд эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр олгогдсон газар нутаг гэх нөхцөл байдал тогтоогдоогүйн гадна уг замаар орон нутгийн иргэд авто машинаар байнга зорчдог, нийтийн хэрэгцээнд ашиглагддаг болох нь тогтоогдсон ба анхан шатны шүүх энэ талаарх хуулийг зөв тайлбарлан үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д болон Замын хөдөлгөөний дүрмийн 1.4-д зааснаар “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгохоор зааснаас үзэхэд шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Ж.Чимэгийн давж заалдсан гомдол болон тайлбарт дурдсанчлан үйлдвэрийн зориулалтай зам дээр гарсан ослыг зам тээврийн осолд тооцохгүй, уг зөрчлийг Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулахгүй гэсэн агуулга энэ тухай хууль тогтоомжид тусгагдаагүй байна.

 

 Иймээс уг замыг “үйлдвэрийн зориулалттай зам” гэж үзсэнээр шүүгдэгч Б.Г-г Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж З.Г, түүний хүү Г.Т нарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдээгүйд тооцох хууль зүйн үндэслэлгүйн гадна түүнийг Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д заасан хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.  

 

 Харин зам засварын ажил хийж байсан шүүгдэгч “Д АЗЗА” ТӨХК, түүний захирал А.Б, туслан гүйцэтгэгч “Т” ХХК-ийн инженер П.Э нарыг зам засварын ажил хийхдээ зам дээр шороо асгаж түүндээ МNS:4596-2014 Монгол Улсын стандартын 4.2-22, 4.6-40-р заалтуудын дагуу анхааруулах тэмдгийг стандарт шаардлагын дагуу хийж байршуулаагүй, аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас яллагдагч Б.Г осол гаргаж 2 хүний амь насыг хохироосон гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1-т заасан гэмт хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Б, П.Э нарыг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болсон.

 

Гэхдээ анхан шатны шүүх “... хуульд тухайлан нэрлэж заасан дөрвөн төрлийн байгууллагын аль байгууллагад нь ... аюулгүй ажиллагааг хангах талаар гарсан хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн нь тодорхойгүй...” гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан “... бусад аж ахуйн нэгж байгууллагад ...” гэснийг буруу тайлбарласан байгааг залруулж дүгнэх нь зүйтэй.

Осол болсон талаарх Замын цагдаагийн шинжээч нараас гаргасан 4 дүгнэлтэд зам засварын ажил гүйцэтгэж байсан “Д АЗЗА” ТӨХК, “Т” ХХК нь МNS:4596-2014 Монгол Улсын стандартын 4.2-22, 4.6-40-р заалтуудыг зөрчиж, анхааруулах тэмдгийг стандарт шаардлагын дагуу хийж байршуулаагүй аюулгүй ажиллагааны журам зөрчсөн талаар тус тус дүгнэлт гарсан байх ба энэхүү нөхцөл байдал нь гэрч Б.А, Н.Н, Н.Б, Ж.Б, М.Б, Л.М, Б.Г, С.Д, С.Н, З.Н, Т.Б нарын мэдүүлгүүд болон шүүгдэгч А.Б, П.Э нарын яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдсон боловч анхааруулах тэмдгийг МNS:4596-2014 Монгол Улсын стандартын 4.2-22, 4.6-40-р заалтуудын дагуу байрлуулаагүй нь хүний амь нас хохирсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй юм.

 

 Учир нь прокуророос шүүгдэгч А.Б, П.Э нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан гэмт хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн байх ба энэ гэмт хэргийн шинж нь ... аж нэгж байгууллагад аюулгүй ажиллагааны журам зөрчснөөс хүний амь нас хохирсон байхаар зохицуулагджээ.

 

 Хэрэгт цугларсан нотлох баримт болон оролцогчдын мэтгэлцсэн тайлбар, мэдүүлэг, дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч А.Б нь осол гарсан замыг барих ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий гүйцэтгэгч “Д АЗЗА” ТӨХК--ийн захирал ажилтай ба тэрээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан албан тушаалтныг эзгүй үед ажил үүргийг орлон гүйцэтгэх ажилтныг томилоогүй, шүүгдэгч П.Э нь  дээрх ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгч “Т” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан буюу тэрээр зам засварын ажил хийгдэж байх үед анхааруулах тэмдэг байршуулаагүй, зам дээр шороо асгасан гэсэн үйлдэлд буруутгагджээ.

 

 Эндээс дүгнэж үзвэл шүүгдэгч А.Б, П.Э нарын дээрх гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Г, Г.Т нарын амь нас хохирсон гэж үзэх үндэслэлгүй ба харин хохирогчид нь жолооч Б.Г-н жолоодож явсан тээврийн хэрэгслээр зорчиж яваад амь насаа алдсан ба жолооч нь тээврийн хэрэгслээр хүн тээвэрлэж яваагийн хувьд зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийн хурдыг тохируулах, аюул саадыг мэдсэн үед хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах зэрэг үүрэгтэй бөгөөд аж ахуйн нэгж байгууллагад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан байгаагүйгээс хүний амь нас хохирсон, эсхүл засварын ажил хийгдэж байгаа зам дээр анхааруулах болон хориглох тэмдэг, тэмдэглэгээ тавиагүйгээс хүний амь нас хохирсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Б, П.Э нар анхааруулах тэмдэг тавиагүй нь МNS:4596-2014 Монгол Улсын стандартын 4.2-22, 4.6-40-р заалтуудыг зөрчиж, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн буруутай үйлдэл байгаа ч энэ нь осол гарах шалтгаан болсон байж болох боловч энэ саадыг урьдчилан харж зам тээврийн осол гаргахгүйгээр явах үүрэг нь жолоочид хамааралтай тул шүүгдэгч А.Б, П.Э нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм.

 

 Энэ утгаараа зам засварын ажил гүйцэтгэж байсан “Д АЗЗА” ТӨХК, туслан гүйцэтгэгч “Т” ХХК-иудыг иргэний хариуцагчаар татаж, хохирогч Г.Гантулга, З.Жавзандулам нарт оршуулгын зардалд 13.802.576 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж төлүүлсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасантай нийцжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр прокурор Д.Дэлгэрбаярын эсэргүүцлээс шүүгдэгч А.Б, П.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тухай хэсгийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэгийн давж заалдсан гомдлыг тус тус хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч О.Батсүх давж заалдах шатны шүүх хуралдаанд “... анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, ... шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй...” гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан байх ба түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлэн оногдуулах зайлшгүй нөхцөл тогтоогдоогүй болно.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.Б, П.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо тогтоолын тогтоох хэсэгт холбогдох хуулийн үндэслэлийг заагаагүй, мөн шүүгдэгч Б.Гд оногдуулсан эрх хасах ялын биелэлтийг Цагдаагийн байгууллагад хариуцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д нийцээгүй тул энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хангаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/169 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар ...” гэж нэмж,

 

 7 дугаар заалтын “...Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт ...” гэснийг “Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн, Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрбаярын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Ж.Чимэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Г-н цагдан хоригдсон 54 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.БАТЧИМЭГ

 

                                                    ШҮҮГЧИД                                   Х.БАЙГАЛМАА

 

                                                                                                        А.САЙНТӨГС