Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,

нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр,

хохирогч Г.Гантулга, З.Жавзандулам, хохирогчийн өмгөөлөгч С.Энхзул,

иргэний хариуцагч Д.Төгсбаяр, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, Ж.Энхчулуун,

гэрч Ш.Эрдэнэбаатар,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Чимэг, З.Алтанцэцэг, Г.Тунгалаг,

шүүгдэгч Б.Г, А.Б, П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрбаяраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт А-ийн Б, Ж овогт П-ын Э, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б-ийн Г нарт холбогдох эрүүгийн 201610000296 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 28-20 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Б-ийн Г / ЕЮ80111715 /,

Монгол Улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автозам барилгын инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Дорноговь АЗЗА" ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг 23-07 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ШШ овогт А-ийн Б, / ЕЭ73091270 /,

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Төгс зам" ХХК-ийн инженерээр ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Марзатбаян 3-43 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овогт П-ын Э, / ЙР89100115 /.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Б.Г нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт 95-76 ДГО улсын дугаартай УАЗ 2206 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, З.Гиймаа, Г.Тэмүүжин нарын буюу 2 хүний амь насыг хохироосон, шүүгдэгч А.Б, П.Э нар нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт зам засварын ажил хийхдээ МNS:4596-2014 Монгол Улсын стандартын 4.2.22, 4.6.40 дугаар заалтуудыг зөрчиж, тэмдгийг стандартын шаардлагын дагуу хийж байршуулалгүй, аюулгүй ажиллагааны журам зөрчиж улмаар яллагдагч Б.Ганчулуу 95-76 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, З.Гиймаа, Г.Тэмүүжин нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан болон талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би урьд өдөр нь Хатанбулаг сумаас Сайншанд сум руу ирсэн. Тэр үед ямар ч овоолттой шороо, замын тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй. 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сайншандаас Хатанбулаг сумын чиглэлд 9 цаг гээд суудал тосчихоод нийт 9 хүнтэй 21 цаг 40 минутын үед гарсан. Явах замдаа Зүүнбаянгийн постон дээр цагдаа шалгаад гэрэл асахгүй байна гэж хэлэхээр нь буугаад үзэхэд машины гэрлийн ишнүүр нь хөндийрсөн байсан, оролдоход ассан учраас цагдаа нь сайн яваарай гээд цааш явсан. Зам нөхөөстэй алаг байсан. Аажуухан явж байхад гэнэт овоолсон шороо тулаад ирсэн. Сандарсандаа баруун гар тийшээ мушгаад тормоз гишгэхэд тогтсоноо буруу тийшээ саваад унасан. Лүкээрээ хүмүүсээ гаргаад бүртгэхэд нэг хүн дутсан. Харанхуй байсан учраас нэг хүнээ эрээд олоогүй. Пургоноо өргөхөд завсар нь хавчуулагдсан байсан. Бид машинаа өргөж дийлэхгүй байхад араас машин ирсэн, зогсооход 2 залуу бууж ирэхээр нь хамт өргөхөд хаалганы завсараас унасан. 103-руу дуудлага өгөхөд Зүүнбаянгийн эмнэлгийн хаягийг өгсөн. Утсаар ярихад унаа маань аймаг явсан учраас та нар унаагаараа аваад ир гэж хэлсэн. Хүнээ аваад Зүүнбаян сумын эмнэлэгт ирсэн. Үзүүлэхэд өнгөрсөн байна гэсэн ... гэв,

Шүүгдэгч А.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 22.7 км замыг манайх 2012 онд “Доншен” ХХК-тай гэрээ байгуулан барьж байгуулж эхэлсэн. Замын эхлэлээс 11.5 киломерийг манай байгууллага, 11.5 километрээс 18.5 км буюу 7 км-ыг “Төгс зам” ХХК тус тус хийсэн. Уг замын эхлэлээс 13 дахь километрт буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр засварын ажил гүйцэтгэж байхад осол болж 2 хүний амь үрэгдсэн гэдгийг мэдсэн. Тэгэхээр нь би юу болсон, хаалт, тэмдэг байсан уу гэхэд байсан гэж хэлсэн. Тэгээд би “Төгс зам” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженертэй наашаа хөдөлсөн. Би яг газар дээр нь очиж үзээгүй манай инженер, техникийн ажилчид бүгдийг нь 02 цагт дуудаад үзэж харсан байсан. ... Хэргийн газар 10 дугаар сарын 03-ны өдөр очиж үзэхэд тэмдэг, тэмдэглэгээ байсан, цоо шинэ нүх нь байж байсан. Зургийг нь аваад хамт явж угаалгаж, тэмдэг байсан цэгийг хүртэл баталгаажуулж хэргийн материалд хавсаргасан байсан. Гэтэл хэрэгт энэ талаар баримт байхгүй байна. Бид 2012 оноос эхлэн тэр зам дээр ажил гүйцэтгэж байсан. Улсын комисст 2016 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр ашиглалтад өгч байсан. Тэр хэсэг дээр манай ажилчдаас ажиллаж байгаагүй. ... гэв,

Шүүгдэгч Д.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би энэ ажилд 2015 оны 07 дугаар сард ажилд орж байсан. Энэ газар өмнө нь ажиллаж байсан хүн Завхан аймаг руу ажлаар явсан тул би ажлыг нь хүлээж авсан. Буянравжих гэдэг хүн над дээр ирээд шороон хаалтаа ав гэж хэлэхэд нь зам барилгын ажил дуусаагүй байхад би авахгүй гэж хэлсэн. Дараа нь ерөнхий инженер Эрдэнэбаатар яриад мөн ав гэхэд нь авахгүй гэж хэлсэн. Осол болохын урд өдөр Даш гэх оператор нь түрсэн байсан. Яагаад авч байгаа юм бэ гэхэд хөвөө эвдээд байна гэж хэлсэн. Би урд өдөр барагшинаа буулгасан байсан. 10 дугаар сарын 01-ний өдөр барагшин татдаг газраас эксковаторын түлш дуусчихлаа гэж жолооч Батдорж над дээр ирж хэлсэн. Нямдорж гэж хүн 7 км зам дээр эвдрэл гарсан засаарай гэж хэлсэн учраас барагшиныг буулгасан байсан. Би очиж үзэхэд түлш дууссан байсан учраас тэр өдөр Сайншанд сум руу ирж Шунхлай клонкоос 400 литр түлш аваад явсан. Эргээд очиход хэрэг гарсан байсан. Буцаад нэг савтай түлшээ хүргэж өгөх гээд явсан хойгуур цагдаа нар ирсэн байсан. Дорноговь “АЗЗА” ХХКийн ерөнхий инженер Буянравжих мөн ирсэн байсан ... гэв,

Хохирогч Г.Гантулга шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 01-нд би Сулинхээрийн отрядад ажиллаж байсан. Эхнэр хүүхэд хоёр маань Улаанбаатар хотоос Сулин руу ирж байсан. Хадам ээж Сайншандад хүргэж ирээд тэр өдрөө над руу яриад унаа олдвол гарна гэж хэлсэн. Би очиж авъя гэхэд унаа олчихлоо очиход шөл хийгээд байж байгаарай гэж хэлсэн. Би ажил ихтэй байсан, төд удалгүй ангийн захирагч дуудахаар нь очиход “эхнэр хүүхэд нь осолд орсон гэж байна. Танай хоёр гайгүй юм шиг байна, юу ч гэсэн унаа аваад яв” гэж хэлэхээр нь 23 цагийн үед унаагаар ирэхэд өнгөрсөн байсан. .... Сэтгэл санааны хохиролтой байна. Ганчулуугаас 1 500 000 төгрөг авсан. Энэ мөнгийг ажил явдалд хэрэглэсэн. Цаашид гэр бүлийнхээ хүмүүстээ зориулж бурхан бүтээж, суварга босгох бодолтой байгаа. Нийт 14 935 000 төгрөгийг буруутай этгээдүүдээс гаргуулах саналтай байна. Баримтаар 4 935 000 төгрөг байгаа. 10 000 000 төгрөгийг буяны ажилд зарцуулна гэж бодож байна гэв,

Хохирогч З.Жавзандулам шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би эхээс тавуулаа, талийгаач миний төрсөн дүү юм. Дүү маань 1983 онд төрсөн, Хөдөө аж ахуйн их сургуулийн хорио цээрийн ангийг 2004 онд төгссөн. Манай дүү 10 жил хүүхдийн байгууллагад ажиллаж байгаад 2015 онд дүү нар маань танилцаж 2015 оны 10 дугаар сарын 24-нд гэр бүл болсон. Нэг жилийн дараа 2016 оны 08 дугаар сарын 26-нд хүүгээ өлгийдөж авсан. ... Хоёр дүү маань дөнгөж амьдралаа эхэлж, үр хүүхдээ өлгийдөж авч байхад ажилдаа хайнга хандсан хүмүүсээс болж осолд орж хоёр хүнээ алдсандаа сэтгэл санааны хямралтай, хохиролтой байна. ... 13 716 000 төгрөгийг баримтаар хэрэгт хавсаргасан. Улаанбаатар хотод, мөн Ховд аймагт ч бид 7 хоногоор буян үйлдэж, хүүхдүүдийг баярлуулсан. Шүүгдэгчээс 2 500 000 төгрөг өгсөн. Үлдсэн хохирол мөнгөө замын 2 компаниас нэхэмжилж байгаа гэв,

Иргэний хариуцагч Д.Төгсбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай компани 2005 онд байгуулагдаж тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм хэрэг гарсанд маш их харамсаж байна. Хэрэг гарах үед би Завхан аймагт ажилтай байсан. Хэргийн талаар 1 хоногийн дараа сонсоод ХАБ-ын инженер буюу өвчний улмаас талийгаач болсон залуу маань Баттогтох захиралтай яриад хэргийн газар очсон байдаг. Би энэ хэрэг дээр яллагдагчаар татагдсан ч хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үздэг. Энэ зам бол хориотой буюу баригдаж байсан зам байсан. Би энэ чиглэлд 20 жил ажиллаж байхдаа гарц болгоныг хааж байж ажлаа хийдэг. Улаанбаатар хотод хөдөлгөөн хаахгүйгээр зам ч барьж байсан. Өөрөөр хэлбэл манай ажилчид энэ чиглэлээр туршлагатай. Хууль, дүрмээ бүгд мэддэг. 2014 онд ерөнхий гүйцэтгэгчтэй манай компани гэрээ байгуулсан. 2014 онд гэрээ дүгнэсэн, дүгнээгүй гэдэг талаар талууд ярьж байна. Ямар ч байгууллагын гэрээ дууссан бол сарын болон жилийн тайландаа ямар ажил хийсэн талаар дүгнэлт хийдэг. Өөр ажлын тендерт орвол өмнөх ажлын талаар харагддаг, нөгөө талаараа санхүүгийн баримт болдог. Мөн нөгөө талаараа гэрээгээ дүгнэж хаадаг. ... Зам барилгын ажил гэдэг нь бусдаас ялгаатай замын ажлыг тэр чигт нь хашаажуулна гэсэн зүйл байдаггүй. ... Газар дээр байсан тэмдгийг авч хаясан байна, фото зураг авч угаалгаж байсан. Бид энэ хэрэг дээр хариуцлага хүлээхгүй гэв,

Гэрч Ш.Эрдэнэбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Уг замыг 2012 оноос эхлүүлсэн, би ерөнхий инженерээр ажиллаж байсан. Осол 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарсан. Тухайн үед туслан гүйцэтгэгч компанид ажиллаж байсан бөгөөд 22.7 км замыг хэсэгчлэн хийх төлөвлөгөөтэй ажиллаж байсан. 2015 оны 06 дугаар сард тэр замыг бид хаасан байсан. 2016 оны 09 дүгээр сарын 15, 16-ны үед шороон овоолгыг авч тэмдгийг байрлуулсан чигээр нь байлгасан. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тэмдгийг замын эхлэл, төгсгөл дээр тавьсан байсан бөгөөд колонкийн уулзвараас машин орж ирдэг учраас мөн тэнд замын засварын ажил хийгдэж байна гэсэн анхааруулах тэмдгийг байрлуулсан байсан. Би Сайншанд, Зүүнбаян хоёрын хооронд ирж очин ажил үүргийг нь зааж өгчихөөд явдаг байсан. Осол болдог шөнө 02 цагийн үед би очсон. Гэхдээ энэ үед би орон нутгийн сонгууль болох гээд нэр дэвшиж байсан учраас амралтаа авсан байсан гэв,

Шүүгдэгч П.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016.10.01-ний өдөр ...манай “Төгс зам” ХХК нь “Дорноговь АЗЗА” зам ангийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. ...Уг зам тээврийн осол болсон гэх газар би Батдорж гээд жолоочоор барагшин асгуулсан. Энэ зам тээврийн осол болсон гэх газар манай “Төгс зам” ХХК нь 2016 оны 07-р сараас хойш зам засварын ажил хийж байгаа. ...Тухайн үед ажил давхцаад тэр дор нь түрж тэгшилж чадаагүй. Тэгээд бензин түлш нь дуусчихсан. Би кемп дээр очоод үзтэл мөн түлш дуусчихсан байсан учир Сайншанд сум руу явж түлш авчирсан. Харин тэр үед уг зам тээврийн осол болсон байсан. ...Тухайн үед барагшины ойр хавьд бол тэмдэглэгээ хийгээгүй байсан. ... тэр шороон хаалтыг бол хөвөө болон зам эвдээд байна гэсний улмаас авсан байсан. ...би тухайн үед нь ажилчдынхаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцан зааварчилгаа өгч ажилд нь гаргадаг байсан. ...2016 оны 8 дугаар сард намайг томилсон тушаал гарч байгаа л гэж байсан. ...манай хүний нөөцийн ажилтан тушаал гарч байгаа хөдөлмөр аюулгүй ажиллагааг хариуцаад 7 хоног бүр мэдээгээ өгч байна шүү гэж утсаар хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 71-73, 2 дугаар хх-ийн 104-105, 3 дугаар хх-ийн 203-204 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Дорноговь АЗЗА” төрийн өмчит байгууллагын захирлаар 2013.07.05-ны өдөр томилогдож ажилласан. ...Тухайн үед "Дорноговь АЗЗА” төрийн өмчит байгуулага нь “Доншен газрын тос” ХХК-тай гэрээ хийхдээ үйлдвэрлэл аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллыг гүйцэтгэгч байгууллага болох “Дорноговь АЗЗА” төрийн өмчит байгууллага хариуцна гэж гэрээ хийсэн. 2014 онд “Төгс зам” ХХК-тай гэрээ хийж туслан гүйцэтгэгчээр оруулсан. Тухайн үед 7 км замын ажил дээр гэрээ хийж оруулсан. Уг зам тээврийн осол болсон газрын зам тавих ажлыг хийхээр гэрээ хийсэн. Уг 7 км замын ажлаа 2014 онд хийж дуусгаад 2016 онд баталгаат засварын ажлыг гүйцэтгэж байсан. ...Тухайн хөдөлмөр хамгааллыг манай компани хариуцаж зааварчилгаа өгөх ёстой...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 74-76 дугаар хуудас/,

Хохирогч З.Жавзандуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач Гиймаа хүү Тэмүүжинтэй Сайншанд сумаас Хатанбулаг сум руу пургонтай явж байгаад зам тээврийн осолд орж Гиймаа, Тэмүүжин хоёр нас барсан байсан. ...Манай гэр бүлийн зүгээс цаашдаа уг тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Ганчулуутай хуулиараа хариуцлага тооцох цаашид оршуулгын зардал мөн оршуулгын явцад гарсан бүх зардлыг төлүүлэх хүсэлтэй байна. Тухайн зам тээврийн осол гарсан газар зам дээр шороо асгасан байгууллага аж ахуй нэгжтэй хуулийн хариуцлага тооцуулах хүсэлтэй байна. Тухайн зам дээр засвар хийж байсан анги байгууллага нь зам дээр шороо асгачихаад ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй орхисон байсан. Манай гэр бүлийн зүгээс гомдолтой байна. ... Ганчулуу нь одоо нийт 2.500.000 төгрөг өгсөн. Цаашид одоо 9.300.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би нийт 11.800.000 төгрөг нэхэмжилсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-26, 2 дугаар хх-ийн 97 дугаар хуудас/,

Хохирогч Г.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016.10.01-ний ...орой 21 цаг өнгөрч байхад талийгаач Гиймаа хүү Тэмүүжинтэй унаанд суучихлаа шөнө тосч аваарай гэж хэлсэн. Би тухайн үед унаа тэрэг чинь зүгээр юм уу гэж асуухад дажгүй автомашин байна. Би голын суудалд суучихлаа одоо хэдэн хүнээ аваад гарлаа гэж байна гэж ярьсан. ...Зүүнбаянгийн эмнэлэг дээр ирэхэд эхнэр, хүүхэд хоёроо нас барсан талаар нь мэдсэн. ...тухайн зам засч байсан зам анги ажилдаа хариуцлагагүй хандсан байсан. ...Надад Б.Ганчулуу нь 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Одоо би цаашид баримтаар 5.900.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 30-32 дугаар хуудас/,

Гэрч Б.Алтанцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хамгийн арын суудал дээр зүүрмэглээд суугаад явж байхад Зүүнбаян өнгөрөөд машины эрч саараад даавилзаж байхад нь би сэрээд машин баруун талаараа унасан. Машин унасны дараа бид нар машины дээд талын салхивчаар гарсан. Гарч ирээд хүмүүсээ бүртгэтэл 1 хүүхэдтэй хүүхэн байхгүй байсан. Бид нар машинаа өргөтөл машины доор дарагдчихсан байсан бид нар өргөөд огт дийлэхгүй байсан тэгтэл хойноос машинтай 2 залуу ирж бид нартай цуг унасан пургоныг босгосон. Машинаа өргөөд босготол яг хаалган доор нь хүүхэдтэй эмэгтэй байсан. ...Зөв талын гэрэл ойр дээрээ 1 нь байхгүй холын 2 гэрэл нь зүгээр байсан. ...Осол болсны дараа буугаад харахад зам дээр шороо овоолсон байдалтай ямар ч тэмдэглэгээ байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33-35 дугаар хуудас/,

Гэрч П.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016.10.01-ний өдөр ...21 цаг өнгөрч байхад ...бид нар автомашиндаа суугаад Хатанбулаг сумруу явцгаасан. ...Тэгээд Зүүнбаян баг өнгөрөөд унтаад явж байхад миний сууж явсан автомашин гэнэт тормозлоод автомашин дайвалзаад эхэлсэн. Тухайн үед автомашин нилээн хэдэн удаа хоёр тийш дайвалзсан. Тэгээд нэг тэнцвэрээ олоод тогтлоо доо гэтэл автомашин баруун талаараа онхолдсон. ...бүгд машинаа өргөе хүн хавчуулагдчихлаа гээд автомашинаа өргөсөн. ...нөгөө талийгаач Гиймаа гэх эмэгтэй хүүхэдтэйгээ хэвтэж байсан. ...автомашинд сууж явсан хүмүүс нэг гэрэл нь дутуу юм байна гэж ярьцгааж байсан...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 36-39 дүгээр хуудас/,

Гэрч Н.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016.10.01-ний өдөр ...Ганчулуугийн автомашины урд суудал дээр нь хүүхэдтэйгээ суусан. ...Зүүнбаян баг руу орох үед нэг постон дээр очоод нэг цагдаа бичиг баримт шалгаад явуулсан. Тухайн үед нэг нь Ганчулууг нэг гэрэл чинь асахгүй байна гэж байх шиг байсан. ...Тэгээд Зүүнбаян багаас баруун урагш хар асфалтан замаар явж байхад зам дээр овоолсон хар шороо байсан. Тэгээд жолооч тухайн үед гэнэт баруун гар тал руугаа дараад замын хажуу руу гарсан. Тухайн үед дээшээ доошоо ойгоод л явчихсан. Тэгээд давайлзаж байгаад хурд нь саарч ирээд хажуу баруун талруугаа их зөөлхөн унасан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 41-43 дугаар хуудас/,

Гэрч Х.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Машин унасны дараа бид нар машины дээд талын салхивчаар гарсан. Гарч ирээд хүмүүсээ бүртгэтэл 1 хүүхэдтэй хүүхэн байхгүй байсан. Бид нар машинаа өргөтөл машины доор дарагдчихсан байсан. ...Тухайн үед Сайншанд вокзал дээрээс суух үедээ харахад жолооч талын гэрэл нь ажиллахгүй байсан. Би хол ойрын гэрлийг мэдэхгүй. Би ямар ч байсан тухайн үед нэг гэрэл нь ажиллахгүй байна даа гэж харж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх- ийн 44-47 дугаар хуудас/,

Гэрч Г.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүмүүсээ бүртгэтэл 1 хүүхэдтэй хүүхэн байхгүй байсан. ...Машинаа өргөөд босготол яг хаалган доор нь хүүхэдтэй эмэгтэй байсан. ...Машин унасны дараа харахад зам дээр овоолсон шороо байсан. ... Би тухайн үед Сайншанд сумаас гарч явах үед автомашин дотор сууж явсан хүмүүсийн нэг нь жолоочийн талын гэрэл ажиллахгүй байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48-51 дүгээр хуудас/, Гэрч М.Отгонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар нийт 12-лаа Сайншандаас орой 21 цаг 20 минутын орчим хөдөлсөн. ...Тухайн үед Сайншанд сумаас гарах үед автомашины нэг гэрэл нь асахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 54-55 дугаар хуудас/, Гэрч Г.Лхам-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 01-ний орой ...машинд суугаад нийт 12 хүн Хатанбулаг сумруу хөдлөөд явсан. Зүүнбаян сум өнгөрөөд явж байсан ба би хамгийн арын суудал дээр урагшаа хараад явж байсан би зүүрмэглээд явж байтал гэнэт машин дайвалзаад тэгээд гэнэт баруун талаараа газар унасан. ...машиныг өргөсөн, босгоод иртэл 2 талийгаач машины доод талд байсан. ...аваар болсны дараа автомашинд сууж явсан хүмүүс жолоочийн талын гэрэл ажиллахгүй байсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 56-59 дүгээр хуудас/,

Гэрч Ш.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 01-ний орой ...Хатанбулаг сумруу хөдлөөд явсан. Би жолоочийн ард талд буруу талруу цонхон талд нь суугаад нам унтчихсан явж байтал гэнэт машин дайвалзаад тэгээд гэнэт баруун талаараа газар унахыг мэдэрсэн. ...бид нар сандраад хүүхэдтэй хүүхэн байхгүй байна гээд ...машиныг өргөсөн, босоод иртэл хүүхэдтэй хүүхэн цус нөж болчихсон байсан. ...Осол болсны дараа буугаад харахад зам дээр шороо овоолсон байсан. Харанхуй орчинд ямар ч тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. ...Би эмнэлгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад эмнэлэг рүү явахдаа буцаад харахад зам дээр юу ч харагдахгүй байсан..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр ххийн 60-65 дугаар хуудас/,

Гэрч Ц.Батнямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016.10.01-ний өдөр постонд ажиллаж байсан ба уг автомашиныг шалгасан. ...21 цаг 40 минутын үед Сайншанд сумаас Хатанбулаг сумруу явж байгаа гээд явж байсан. ...Би тухайн үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгасан. Тухайн үед жолоочийн эсрэг талын гэрэл нь ажиллахгүй байсан. Тэгээд жолоочид нь хэлэхэд асч байсан гээд буугаад тэр асахгүй байсан гэрлээ тогшиж асаасан. Тэгээд тэр жолооч миний автомашины гэрэл нь хөндийрээд асахаа больчихож гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 66-67 дугаар хуудас/,

Гэрч Н.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016.10.01-ний өдөр 16 цаг өнгөрч байх үед би тэр газар барагшин асгасан. Намайг тэнд замын голд нөхөөс хийнэ нөхөөсөн дээр нь барагшин асгачих гэж манай инженер Эрдэнэхорол надад хэлсэн. Би тэгэхээр нь тэр осол болсон гэх газар барагшин нэг л удаа замын голд асгасан. Би тэр барагшин асгасан гэх газраа бол тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй. ...Манай “Төгс зам” XXК нь зам засварын 7 км нөхөөсний ажил хийх үедээ зам дээр хаалт хийж байгаад зам засварын ажил хийсэн. Тэгээд уг зам дээр хийсэн байсан замын хаалтыг “Дорноговь АЗЗА” компанийн шар өнгийн гридер түрж янзалж байсан. Тэгээд тэмдэглэгээ хийсэн талаар бол би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 69-70 дугаар хуудас/,

Гэрч Ж.Бүргэдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай “Доншен” газрын тос ХХК нь “Дорноговь АЗЗА” төрийн өмчит байгууллагатай 2012.04.03-ны өдөр 22.7 км замын ажил хийлгэхээр гэрээ хийсэн. ...Тухайн “Доншен газрын тос” ХХК нь “Дорноговь АЗЗА” төрийн өмчит байгуулагатай хийсэн гэрээний гүйцэтгэх байгууллагын эрх үүрэг гэсэн дээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг 3.2, 3.3, 3.5 гэсэн заалтууд дээр тусгаж гүйцэтгэгч компани хариуцна гэсэн заалт байгаа” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 77-78 дугаар хуудас/, Гэрч М.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед гэрээндээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг захиалагчийн үүрэг дээр нь оруулж өгснөөрөө “Дорноговь АЗЗА” ТӨХК нь тэмдэг тэмдэглэгээгээ хариуцна гэж ойлголцсон. ... “Дорноговь АЗЗА” ТӨХК тэмдэг тэмдэглэгээгээ хариуцаж ажиллаж байсан. ...Би тухайн үед зам барилгын ажил эхлэх үед нь бол би ирчихээд ажлыг эхлүүлчихээд явсан. Харин тухайн үед бол зам барилгын ажлыг Эрдэнэхорол хариуцаж ажиллаж байсан. ...тухайн газар дээр талбай хариуцсан инженер Эрдэнэхорол бүх зүйл дээр хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хариуцан ажилчиддаа өглөө болгон зааварчилгаа өгч ажиллаж байсан. Тухайн үед би Завхан аймагт ажиллаж байсан. ...7,0 км замын эвдрэл гэмтлийг засах ажил хийж байхад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг талбайн инженер Эрдэнэхорол хариуцан ажиллах ёстой. ...уг нөхөөс хийх ажлыг би ерөнхий захирал Төгсбаярт хэлээгүй. Учир нь би тухайн “Төгс зам “ХХКийн 50 хувийг эзэмшдэг ...би өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэр гаргах эрхтэй..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 106-107, 4 дүгээр хх-ийн 2 дугаар хуудас/,

Гэрч Л.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Сайншанд сумаас Хатанбулаг сумруу хүн тээвэрт явдаг юм. ...Тэр зам дээр бол зам засварын ажил хийгдэж байгаа гэсэн тэмдэг тэмдэглэгээ бол байгаагүй..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

Гэрч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сайншанд сум, Хатанбулаг сум хоёрын хооронд хүн тээвэрт явдаг. ...Би тэр замаар өдөр болгон явдаг байсан. Тэр замаар Хатанбулаг сум руу явахад байнга дайрч гардаг байсан. ...Тэнд зам засварын ажил хийгдэж байгаа талаар тэмдэг тэмдэглэгээ бол харагдаагүй. Харин Ганчулууг тээврийн хэрэгсэлтэйгээ тэнд онхолдсоноос хойш бол учиргүй замын тэмдэг тэмдэглэгээ хийж эхэлсэн..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

Гэрч С.Дашнамжилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед “Дорноговь АЗЗА” ТӨХК-ийн авто гридерчин ажилтай байсан. Тухайн үед тэр хаалт шорооны хажуу талаар замын хөвөөг эвдсэн байсан. Тэгээд тэр хаалт шороог манай компанийн ерөнхий инженер Эрдэнэбаатар нээ гэж хэлсэн. Тэгээд би тэр шороог нь авто гридерээр хусаж замыг нээж өгсөн. ...Харин шороон хаалтыг авснаас хойш 4 хоногийн дараа тэр шороон хаалтаас цааш 2.5 км зайд зам тээрийн осол гарсан байсан. ...Тэр замын голд “Төгс зам” ХХК нь тэр зам тээврийн осол болсон өдөр 21 цагийн үед ажлаас буугаад явж байх үед барагшин асгасан байсан талаар бол харсан. Би тэр барагшин асгасан газраа тэмдэглэгээ хийсэн талаар бол хараагүй..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 112-113 дугаар хуудас/,

Гэрч С.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн хэргийн газрын үзлэгт нь хөндлөнгийн гэрчээр оролцсон. Тухайн үед би автомашинтай Доншен газрын тосны хойд хаалганаас замруу нийлээд зам тээврийн осол болсон гэх газар хүртэл явах үед бол ямар нэгэн замын тэмдэг тэмдэглэгээ болон зам засварын ажил хийж байна гэсэн тэмдэг бол байгаагүй. Тухайн үед тэр зам тээврийн осол болсон гэх газрын ойр орчимд бол зам засварын ажил хийж байна гэсэн тэмдэг бол байгаагүй..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 127-128 дугаар хуудас/,

Гэрч З.Нандинхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би “Дорноговь АЗЗА” ТӨХКнд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын орон тооны ажилтанаар ажилд орсон. Тухайн хэрэг гарах үед би 2016.09.23-ны өдрөөс ээлжийн амралтаа аваад Улаанбаатар хот руу компьютерийн сургалтанд хамрагдсан ба эхнэрийн биеийн байдал өвдөөд эмнэлэг явчихсан байсан. Миний ажил үүргийн тодорхойлолтонд хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал хариуцсан ажилтан гэсэн заалт байхгүй гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 214-215 дугаар хуудас/

Гэрч Т.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 р багийн нутагт зам засварын ажил хийгдэж байх үед Эрдэнэхорол хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хариуцаж ажиллаж байсан гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 42 дугаар хуудас/

Шинжээч Р.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...стандартын 4.2.22-т заасныг зөрчсөн мөн 4.6.40 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн байна. ...хөдөлгөөний горим нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулагддаг улсын чанартай авто замыг миний бие нийтийн хэрэгцээний зам гэж үзэж дүгнэсэн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 243- 244 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 80-81 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 92-93 дугаар хуудас/, Дорноговь аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаартай дүгнэлтэнд: УАЗ-2206 маркийн 95-76 ДГО улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг жолоодож явсан Б.Ганчулуу нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3-т заасан "Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; /Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно/" гэсэн заалтыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 2. Жолооч Б.Ганчулуу нь тээврийн хэрэгсэл жолоодох ВСДЕ ангиллын 286436 тоот жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. 3. УАЗ-2206 маркийн 95-76 ДГО улсын дугаартай автомашин нь тухайн үед хэдэн км/ цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй байна. 4. Осол болсон газар нь нийтийн хэрэгцээний зам мөн бөгөөд, уурхай үйлдвэрийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай зам, мөн аж ахуйн нэгж байгууллага, хувийн эзэмшлийн хаалттай хашаа талбайг нийтийн хэрэгцээний замд тооцохгүй. 5. Тухайн зам дээр засварын ажил, үйлчилгээ хийж байгаа аж ахуйн нэгж байгууллага нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт /Иргэн, албан тушаалтаны үүрэг/ -ын 5-д заасан "Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээнэ: а/. засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 /Засварын ажил/ тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих, барилгын материал, тоног төхөөрөмж, ажиллаагүй машин механизмыг зорчих хэсгээс зайлуулах, хэрэв боломжгүй бол тойрч гарах чиг заасан тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед нэмэгдэл улаан гэрэл тавьж анхааруулах, в/. засварын ажил, үйлчилгээг дуусгасны дараа тээврийн хэрэгсэл, явган зорчигчдыг аюулгүй, хэвийн зорчих нөхцөлийг бүрдүүлэх" гэсэн заалтыг зөрчсөн байна гэжээ /1-р хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 643 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Дорноговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Батцэвэрийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. 2. УАЗ-2206 маркийн 95-76 ДГО дугаарын тээврийн хэрэгсэл жолоодож явсан Батнасан овогтой Ганчулуу нь МУ-н ЗХД-ийн 9.2-р заалт “Жолооч хөдөлгөөнд, аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тайлбар: Аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос үүсэн гарч болох хохирол, гэмтэл бэртлийг багасгах хамгийн оновчтой арга гэж үздэг. Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой гэж шинжээч нар үзэж байна. 3. Уг зам тээврийн хэрэг, осол үйлдэгдсэн зам нь нийтийн хэрэгцээний зам мөн болно. МУ-ын ЗХДүрэмд “Уурхай үйлдвэрийн дотоод тээвэр зэрэг хаалттай талбай дахь технологийн үйл ажиллагааны зориулалттай зам, мөн аж ахуйн нэгж байгууллага, хувийн эзэмшлийн хаалттай талбайг нийтийн хэрэгцээний замд тооцохгүй гэж заасан байдаг болно. 4. Техникийн шинжээч бид дүгнэхдээ энэ хэрэг, осол гарах болсон шалтгаан нөхцөлд тухайн зам дээр зам засварын ажил, үйлчилгээ эрхэлж байсан “Төгс Зам" ХХК нь МУ-ын ЗХД-ийн 3 дугаар хавсралтийн 5. Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээнэ: а/. засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих; б/. барилгын материал, тоног төхөөрөмж, ажиллаагүй машин механизмыг зорчих хэсгээс зайлуулах, хэрэв боломжгүй бол тойрч гарах чиг заасан тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед нэмэгдэл улаан гэрэл тавьж анхааруулах; гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. /1 дүгээр хх-ийн 128-129 дүгээр хуудас/, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаахяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагч нарын гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05/078/06 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 28- 29 дүгээр хуудас/, ХСИС-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч Замын цагдаагийн албаны 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 68 тоот дүгнэлтэнд жолооч Б.Ганчулууг бүрэн бус автомашин жолоодсон гэжээ.

Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан дүгнэлтээр батлагдаагүй байна. Пургон автомашины их гэрлийг хэргийн газрын үзлэгийн протоколд баруун урд гэрлийн ойр гэрэл, зүүн урд гэрлийн холын гэрэл хэвийн ажиллаж байх ба баруун урд гэрлийн холын гэрэл, зүүн урд ойрын гэрэл ажиллахгүй ...” гэсэн байхад техникийн оношлогоогоор гэрлийн чийдэн шатсан эсэх, холболтоос шалтгаалан салсан эсэхийг тогтоох шаардлагатай байсан. Үүнийг тодорхойлох бүрэн боломжтой. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй байхад бүрэн бус автомашин жолоодсон гэх үндэслэлгүй. Мөн гэрэл нь асаж байсан үгүйг тодорхойлоогүй байхад ЗХД-ийн “9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. Гэрэл асахгүй байхад саадыг харахгүйгээс мэдээгүй байх боломжтой. Замын эхлэлд замруу орохыг хориглосон тэмдэглэл гэж байдаггүй тэмдэг байдаг. Хавтаст хэргийн материалтай танилцахад тэмдэг байгаагүй талаар гэрчүүд бүгд мэдүүлсэн байх бөгөөд Замын компанийн мэргэжилтнүүд тэмдэг байсан эсэх талаар мэдэхгүй гэж хариулсан байгаа. Тэмдэг, тэмдэглэгээ тавигдаагүй замруу жолооч, зорчигч тээвэрлэхийг Замын хөдөлгөөний дүрмээр хориглоогүй. Хавтаст хэргийн материалтай танилцахад хориглох тэмдэг тавьсан гэдэг нь тогтоогдоогүй. Зам барилгын ажил эрхэлж байгаа талаар замын эхлэл, төгсгөл, орохыг хориглосон тэмдэглэлээс гадна замын бүх бартаатай хэсэгт замын анхааруулах тэмдэглэлийг тавих шаардлагатай.

Монгол улсын стандарт MNS4596-2014-аар заасан байгаа. Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд байгаа зургаас харахад зорчих хэсгийн голд овоолсон барагшин байгаа нь харагдаж байна. Жолооч зам дээр эгнээ байрлалыг зөв сонгож явсан байна. Хар өнгийн зүйл харагдах нь бусад өнгийг бодвол хамгийн бага байдаг тул арга хэмжээ авах зайнд харагдахгүй. Замын тэмдэг, тэмдэглэгээ нь стандартын дагуу тавигдсан тохиолдолд жолооч тохирсон хурдтай явж байхад автомашины хол ойрын тусгалд орж ирсэн бартааг хараад тойрч гарах, зогсох боломжтой. Зам засварын ажил хийхдээ замын тэмдэгийг стандартын шаардлагын дагуу хийж байрлуулаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан. ... гэжээ /2 дугаар хх-ийн 155-158 дугаар хуудас/, ХСИС-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч Замын цагдаагийн албаны 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 197 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Ослын газрын бүдүүвч харахад тормозны мөргүй байгаа нь саадыг арга хэмжээ авах боломжгүй ойрын зайнаас харсан байх магадлалтай гэсэн дүгнэлт /2 дугаар ХХ-196 ртал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 одугаар сарын 01-ний өдрийн 4009 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 198-200 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 одугаар сарын 02-ны өдрийн 4007 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн 95-76 ДГО улсын дугаартай УАЗ-2206 маркийн автомашин нь 2017 оны 07 дугаар сарын 31- ний өдрийн байдлаар баруун хажуудаа эвдрэл, гэмтэлтэй, зүүн ойрны гэрэл гэмтэлтэй, баруун холын гэрэл шатсан зэрэг эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Уг автомашин нь 2016 оны 05 дугаар сарын 26-нд техникийн хяналтын үзлэгээр орж тэмдэглэл даруулсан байх тул ослоос өмнө техникийн бүтэн байдлыг хангаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй. 95-76 ДГО улсын дугаартай УАЗ-2206 маркийн автомашины зүүн ойр, баруун холын, баруун оврын, дугаарын гэрлүүд асахгүй байна. Зүүн ойрын гэрлийн шон салсан нь ашиглалтын явцад, баруун холын гэрэл шатсан ослын үед үүсэн байх үндэслэлтэй. Хуурай асфальт зам дээр тормозлоход 4 дугуйн чирэгдсэн мөр зам дээр үүснэ. Зориулалтын багажгүй тул тормозны хүч, идэвхижилтийг тодорхойлох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн материалд шөнийн харанхуй үед асфальт хучилттай хар өнгийн зам дээр хар өнгийн шороо мэт зүйл асгаж овоолсон, анхааруулах тэмдэг, гэрэл ойлгогч материал бүхий хаалт хашлага байрлуулаагүй зэрэг нь нэг өнгөний давхцал үүсгэж эрүүл насанд хүрсэн хүний харах харааны боломжийг хязгаарласан шалтгаан нөхцөл бүрдүүлсэн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй гэжээ. /2 дугаар хх-ийн 201-209 дүгээр хуудас/,

2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02/36 дугаартай Төгс зам ХХзахирлын тушаал "...Төслийн багийн ахлагчаар Авто замын инженер П.Эрдэнэхоролыг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс томилсугай. ...ХАБЭА-ны дүрэм, журам, зааварчилгаа өгч, ажилтан албан хаагчдын аюулгүй байдлыг анхааран ажиллах эрхийг олгосугай” гэсэн тушаал /3 дугаар хх-ийн 206 дугаар хуудас/, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссийн 2016.12.15-ны №40/2016 дугаартай акт /2 дугаар ХХ-037 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 4-8, 12-15 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 21-22 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 36-39 дүгээр хуудас/, “Төгс Зам” ХХК-ны 2016.08.23-ны өдрийн №30-03/36 дугаартай захирлын тушаал /3 дугаар хх-206 дугаар хуудас / ,

Зүүнбаянгаас Цагаан элсний орд хүртэлх 4.2 км автозамын барилга угсралтын гэрээ /3 дугаар ХХ-211 дугаар хуудас / Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 244, 2-р хх-ийн 230, 3-р хх-ийн 45 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ганчулууг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт 95-76 ДГО улсын дугаартай УАЗ 2206 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, З.Гиймаа, Г.Тэмүүжин нарын буюу 2 хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Шүүгдэгч Б.Ганчулуу нь 2016 оны 10 дугаар сарын 01 ны өдөр 22 цагийн орчим Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрт автомашин жолоодож явахдаа зам дээр асгасан барагшинг тойрч замаас гаран автомашин нь баруун тал руугаа унаж тус машинд зорчиж явсан З.Гиймаа, Г.Тэмүүжин нарын амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Ганчулуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сайншандаас Хатанбулаг сумын чиглэлд 9 цаг гээд суудал тосчихоод нийт 9 хүнтэй 21 цаг 40 минутын үед гарсан. Зам нөхөөстэй алаг байсан. Аажуухан явж байхад гэнэт овоолсон шороо тулаад ирсэн. Сандарсандаа баруун гар тийшээ мушгаад тормоз гишгэхэд тогтсоноо буруу тийшээ саваад унасан. Лүкээрээ хүмүүсээ гаргаад бүртгэхэд нэг хүн дутсан. Харанхуй байсан учраас нэг хүнээ эрээд олоогүй. Пургоноо өргөхөд завсар нь хавчуулагдсан байсан. гэв, Хохирогч Г.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 01-нд би Сулин хээрийн отериадад ажиллаж байсан. Эхнэр хүүхэд хоёр маань хотоос Сулин руу ирж байсан. Хадам ээж Сайншандад хүргэж ирээд тэр өдрөө над руу яриад унаа олдвол гарна гэж хэлсэн. Би очиж авъя гэхэд унаа олчихлоо очиход шөл хийгээд байж байгаарай гэж хэлсэн. Би ажил ихтэй байсан, төд удалгүй ангийн захирагч дуудахаар нь очиход эхнэр хүүхэд нь осолд орсон гэж байна. Танай хоёр гайгүй юм шиг байна, юу ч гэсэн унаа аваад яв гэж хэлэхээр нь 23 цагийн үед унаагаар ирэхэд өнгөрсөн байсан. .... гэв, Хохирогч З.Жавзандуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ..Сайншандад 10 дугаар сарын 01-нд эртийн суудлаар авчирч өгчихөөд буцаад явсан байдаг. Дүү маань 21 цагийн үед Сулинхээрийн буудлаас машинд суугаад явсан. гэв, Гэрч Б.Алтанцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хамгийн арын суудал дээр зүүрмэглээд суугаад явж байхад Зүүнбаян өнгөрөөд машины эрч саараад даавилзаж байхад нь би сэрээд машин баруун талаараа унасан. Машин унасны дараа бид нар машины дээд талын салхивчаар гарсан. Гарч ирээд хүмүүсээ бүртгэтэл 1 хүүхэдтэй хүүхэн байхгүй байсан. Бид нар машинаа өргөтөл машины доор дарагдчихсан байсан бид нар өргөөд огт дийлэхгүй байсан тэгтэл хойноос машинтай 2 залуу ирж бид нартай цуг унасан фургоныг босгосон. гэсэн мэдүүлэг , Гэрч П.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016.10.01-ний өдөр ...21 цаг өнгөрч байхад ...бид нар автомашиндаа суугаад Хатанбулаг сумруу явцгаасан. ...Тэгээд Зүүнбаян баг өнгөрөөд унтаад явж байхад миний сууж явсан автомашин гэнэт тормослоод автомашин дайвалзаад эхэлсэн. Тухайн үед автомашин нилээн хэдэн удаа хоёр тийш дайвалзсан. Тэгээд нэг тэнцвэрээ олоод тогтлоо доо гэтэл автомашин баруун талаараа онхолдсон. гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016.10.01-ний өдөр ...Ганчулуугийн автомашины урд суудал дээр нь хүүхэдтэйгээ суусан. ....Тэгээд Зүүнбаян багаас баруун урагш хар аспалтан замаар явж байхад зам дээр овоолсон хар шороо байсан. Тэгээд жолооч тухайн үед гэнэт баруун гар тал руугаа дараад замын хажуу руу гарсан. Тухайн үед дээшээ доошоо ойгоод л явчихсан. Тэгээд давайлзаж байгаад хурд нь саарч ирээд хажуу баруун талруугаа их зөөлхөн унасан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Х.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Машин унасны дараа бид нар машины дээд талын салхивчаар гарсан. Гарч ирээд хүмүүсээ бүртгэтэл 1 хүүхэдтэй хүүхэн байхгүй байсан. Бид нар машинаа өргөтөл машины доор дарагдчихсан байсан. гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүмүүсээ бүртгэтэл 1 хүүхэдтэй хүүхэн байхгүй байсан. ...Машинаа өргөөд босготол яг хаалган доор нь хүүхэдтэй эмэгтэй байсан гэсэн мэдүүлэг , Гэрч М.Отгонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид нар нийт 12-лаа Сайншандаас орой 21 цаг 20 минутын орчим хөдөлсөн. гэсэн мэдүүлэг , Гэрч Г.Лхам-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 01- ний орой ...машинд суугаад нийт 12 хүн Хатанбулаг сумруу хөдлөөд явсан. Зүүнбаян сум өнгөрөөд явж байсан ба би хамгийн арын суудал дээр урагшаа хараад явж байсан би зүүрмэглээд явж байтал гэнэт машин дайвалзаад тэгээд гэнэт баруун талаараа газар унасан гэсэн мэдүүлэг, Гэрч Ш.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 01-ний орой ...Хатанбулаг сумруу хөдлөөд явсан. Би жолоочийн ард талд буруу талруу цонхон талд нь суугаад нам унтчихсан явж байтал гэнэт машин дайвалзаад тэгээд гэнэт баруун талаараа газар унахыг мэдэрсэн. ...бид нар сандраад хүүхэдтэй хүүхэн байхгүй байна гээд ...машиныг өргөсөн, босоод иртэл хүүхэдтэй хүүхэн цус нөж болчихсон байсан гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 39 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Ганчулуугийн дээрх үйлдлийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэж Дорноговь аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 643 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтээр ялласан нь үндэслэлгүй байна. Учир нь: Шүүгдэгч Б.Ганчулуу нь зорчигч тээвэрлэсэн автомашиныг жолоодож явахдаа зам засварын тэмдэг тэмдэглэгээгүй уг замын гадаргуутай ижил өнгийн барагшинг замын зорчих хэсгийн голд нь асгасан байсныг машины гэрлийн тусгалд олж харахдаа зогсоох боломжгүй зайд саадыг тойрч гарсан үйлдэл нь хэрэгт авагдсан Шүүгдэгч Б.Ганчулуугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Зам нөхөөстэй алаг байсан. Аажуухан явж байхад гэнэт овоолсон шороо тулаад ирсэн. Сандарсандаа баруун гар тийшээ мушгаад тормоз гишгэхэд тогтсоноо буруу тийшээ саваад унасан. Гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Алтанцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Осол болсны дараа буугаад харахад зам дээр шороо овоолсон байдалтай ямар ч тэмдэглэгээ байгаагүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016.10.01-ний өдөр ... Зүүнбаян багаас баруун урагш хар аспалтан замаар явж байхад зам дээр овоолсон хар шороо байсан....” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Машин унасны дараа харахад зам дээр овоолсон шороо байсан. ...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ш.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Осол болсны дараа буугаад харахад зам дээр шороо овоолсон байсан. Харанхуй орчинд ямар ч тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. ...Би эмнэлгийн УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад эмнэлэг рүү явахдаа буцаад харахад зам дээр юу ч харагдахгүй байсан..." гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2016.10.01-ний өдөр 16 цаг өнгөрч байх үед би тэр газар барагшин асгасан. Намайг тэнд замын голд нөхөөс хийнэ нөхөөсөн дээр нь барагшин асгачих гэж манай инженер Эрдэнэхорол надад хэлсэн. Би тэгэхээр нь тэр осол болсон гэх газар барагшин нэг л удаа замын голд асгасан. Би тэр барагшин асгасан гэх газраа бол тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй....” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Сайншанд сумаас Хатанбулаг сумруу хүн тээвэрт явдаг юм. ...Тэр зам дээр бол зам засварын ажил хийгдэж байгаа гэсэн тэмдэг тэмдэглэгээ бол байгаагүй..." гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэр замаар Хатанбулаг сум руу явахад байнга дайрч гардаг байсан. ...Тэнд зам засварын ажил хийгдэж байгаа талаар бол тэмдэг тэмдэглэгээ бол харагдаагүй. Харин Ганчулууг тээврийн хэрэгсэлтэйгээ тэнд онхолдсоноос хойш бол учиргүй замын тэмдэг тэмдэглэгээ хийж эхэлсэн..." гэсэн мэдүүлэг Гэрч С.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн хэргийн газрын үзлэгт нь хөндлөнгийн гэрчээр оролцсон. Тухайн үед би автомашинтай Доншен газрын тосны хойд хаалганаас замруу нийлээд зам тээврийн осол болсон гэх газар хүртэл явах үед бол ямар нэгэн замын тэмдэг тэмдэглэгээ болон зам засварын ажил хийж байна гэсэн тэмдэг бол байгаагүй. Тухайн үед тэр зам тээврийн осол болсон гэх газрын ойр орчимд бол зам засварын ажил хийж байна гэсэн тэмдэг бол байгаагүй..." гэсэн мэдүүлэг, ХСИС-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч болон Замын цагдаагийн албаны 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлтээр :...Жолооч зам дээр эгнээ байрлалыг зөв сонгож явсан байна. Хар өнгийн зүйл харагдах нь бусад өнгийг бодвол хамгийн бага байдаг тул арга хэмжээ авах зайнд харагдахгүй. Замын тэмдэг, тэмдэглэгээ нь стандартын дагуу тавигдсан тохиолдолд жолоч тохирсон хурдтай явж байхад автомашины хол ойрын тусгалд орж ирсэн бартааг хараад тойрч гарах, зогсох боломжтой. Зам засварын ажил хийхдээ замын тэмдэгийг стандартын шаардлагын дагуу хийж байрлуулаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан гэсэн дүгнэлт, ХСИС-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч болон Замын цагдаагийн албаны 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 197 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Ослын газрын бүдүүвч харахад тормозны мөргүй байгаа нь саадыг арга хэмжээ авах боломжгүй ойрын зайнаас харсан байх магадлалтай гэсэн дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 4007 дугаартай дүгнэлтэнд: ...Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэргийн материалд шөнийн харанхуй үед асфальт хучилттай хар өнгийн зам дээр хар өнгийн шороо мэт зүйл асгаж овоолсон, анхааруулах тэмдэг, гэрэл ойлгогч материал бүхий хаалт хашлага байрлуулаагүй зэрэг нь нэг өнгөний давхцал үүсгэж эрүүл насанд хүрсэн хүний харах харааны боломжийг хязгаарласан шалтгаан нөхцөл бүрдүүлсэн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ганчулууг Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Баттогтох болон иргэний хариуцагч Д.Төгсбаяр нар нь шүүгдэгч Б.Ганчулууг бүрэн бус тээврийн хэрэгсэл буюу гэрэл нь шатсан автомашин жолоодсон, зөвшөөрөлгүй хүн тээвэрлэсэн гэх байдлаар буруутган мэдүүлснийг шүүх хянаж үзээд дээрх замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж улсын яллагч яллах дүгнэлтээр яллаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгчид холбогдуулан шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэлээ. Иймд шүүгдэгч Цэерэн овогт Батнасангийн Ганчулууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруугүйд тооцож, цагаатгаж шийдвэрлэлээ. Шүүгдэгч А.Баттогтох нь шүүх хуралдаанд энэ гэмт хэрэгт заагдсан хариуцсан албан тушаалтан биш, ажил үүргийн хувьд “Дорноговь АЗЗА” ТӨХК -ийн зам засварын хариуцсан зам дээр осол болоогүй талаар мэдүүлсэн ч шүүх хэрэгт авагдсан: Шүүгдэгч А.Баттогтохын өгсөн: ... 22.7 км замыг манайх 2012 онд Доншин ХХК-тай гэрээ байгуулан барьж байгуулж эхэлсэн. Замын эхлэлээс 11.5-ыг манай байгууллага, 11.5-аас 18.5 км буюу 7 км-ыг “Төгс зам” ХХК тус тус хийсэн. Уг замын эхлэлээс 13 дахь километрт буюу 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр засварын ажил гүйцэтгэж байхад осол болж 2 хүний амь үрэгдсэн гэдгийг мэдсэн. Хэргийн газар 10 дугаар сарын 03-ны өдөр очиж үзэхэд тэмдэг тэмдэглэгээ байсан цоо шинэ нүх нь байж байсан. Улсын комисст 2016 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр ашиглалтад өгч байсан. Тэр хэсэг дээр манай ажилчдаас ажиллаж байгаагүй. Шүүгдэгч Д.Эрдэнэхоролын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... “Дорноговь АЗЗА” ТӨХК-ийн ажилтан Буянравжих гэдэг хүн над дээр ирээд шороон хаалтаа ав гэж хэлэхэд нь зам барилгын ажил дуусаагүй байхад би авахгүй гэж хэлсэн. Дараа нь ерөнхий инженер Эрдэнэбаатар яриад мөн ав гэхэд нь авахгүй гэж хэлсэн. Осол болохын урд өдөр нь Даш гэх оператор нь түрсэн байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Ш.Эрдэнэбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Уг замыг 2012 оноос эхлүүлсэн би ерөнхий инженерээр ажиллаж байсан. Осол 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарсан. Тухайн үед туслан гүйцэтгэгч компанид ажиллаж байсан бөгөөд 22.7 км замыг хэсэгчлэн хийх төлөвлөгөөтэй ажиллаж байсан. 2015 оны 06 дугаар сард тэр замыг бид хаасан байсан. 2016 оны 09 дүгээр сарын 15, 16-ны үед шороон овоолгыг авч тэмдгийг байрлуулсан чигээр нь байлгасан. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тэмдгийг замын эхлэл, төгсгөл дээр тавьсан байсан бөгөөд колонкын уулзвараас машин орж ирдэг учраас мөн тэнд замын засварын ажил хийгдэж байна гэсэн анхааруулах тэмдгийг байрлуулсан байсан гэсэн мэдүүлэг Шүүгдэгч А.Баттогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь АЗЗА төрийн өмчит байгууллагын захирлаар 2013.07.05-ны өдөр томилогдож ажилласан. ...Тухайн үед "Дорноговь АЗЗА” төрийн өмчит байгуулага нь “Доншен газрын тос” ХХК-тай гэрээ хийхдээ үйлдвэрлэл аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллыг гүйцэтгэгч байгууллага болох “Дорноговь АЗЗА” төрийн өмчит байгуулага хариуцна гэж гэрээ хийсэн. 2014 онд “Төгс зам” ХХК-тай гэрээ хийж туслан гүйцэтгэгчээр оруулсан. Тухайн үед 7 км замын ажил дээр гэрээ хийж оруулсан. Уг зам тээврийн осол болсон газрын зам тавих ажлыг хийхээр гэрээ хийсэн. Уг 7 км замын ажлаа 2014 онд хийж дуусгаад 2016 онд баталгаат засварын ажлыг гүйцэтгэж байсан. ...Тухайн хөдөлмөр хамгааллыг манай компани хариуцаж зааварчилгаа өгөх ёстой...” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд уг зам дээр хийсэн байсан замын хаалтыг Дорноговь аймгийн АЗЗА компаний шар өнгийн гредир түрж янзалж байсан. Тэгээд тэмдэглэгээ хийсэн талаар бол би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Бүргэдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай “Доншен газрын тос” ХХК нь “Дорноговь АЗЗА” төрийн өмчит байгууллагатай 2012.04.03-ны өдөр 22.7 км замын ажил хийлгэхээр гэрээ хийсэн. ...Тухайн “Доншен газрын тос” ХХК-ийн “Дорноговь АЗЗА” төрийн өмчит байгуулагатай хийсэн гэрээний гүйцэтгэх байгууллагын эрх үүрэг гэсэн дээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг 3.2, 3.3, 3.5 гэсэн заалтууд дээр тусгаж гүйцэтгэгч компани хариуцна гэсэн заалт байгаа” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед гэрээндээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг захиалагчийн үүрэг дээр нь оруулж өгснөөрөө “Дорноговь АЗЗА” ТӨХК нь тэмдэг тэмдэглэгээгээ хариуцна гэж ойлголцсон...” гэсэн мэдүүлэг , Гэрч Л.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Сайншанд сумаас Хатанбулаг сумруу хүн тээвэрт явдаг юм. ...Тэр зам дээр бол зам засварын ажил хийгдэж байгаа гэсэн тэмдэг тэмдэглэгээ бол байгаагүй..." гэсэн мэдүүлэг , Гэрч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сайншанд сум, Хатанбулаг сум хоёрын хооронд хүн тээвэрт явдаг. ...Би тэр замаар өдөр болгон явдаг байсан. Тэр замаар Хатанбулаг сум руу явахад байнга дайрч гардаг байсан. ...Тэнд зам засварын ажил хийгдэж байгаа талаар бол тэмдэг тэмдэглэгээ бол харагдаагүй. гэсэн мэдүүлэг, Гэрч С.Дашнамжилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед “Дорноговь АЗЗА” ТӨХК-ийн авто гридерчин ажилтай байсан. ...тэр хаалт шороог манай компаний ерөнхий инженер Эрдэнэбаатар нээ гэж хэлсэн. Тэгээд би тэр шороог нь авто гридерээр хусаж замыг нээж өгсөн. ...Харин шороон хаалтыг авснаас хойш 4 хоногийн дараа тэр шороон хаалтаас цааш 2.5 км зайд зам тээрийн осол гарсан байсан... гэсэн мэдүүлэг, Гэрч С.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн хэргийн газрын үзлэгт нь хөндлөнгийн гэрчээр оролцсон. Тухайн үед би автомашинтай Доншен газрын тосны хойд хаалганаас замруу нийлээд зам тээврийн осол болсон гэх газар хүртэл явах үед бол ямар нэгэн замын тэмдэг тэмдэглэгээ болон зам засварын ажил хийж байна гэсэн тэмдэг бол байгаагүй гэсэн мэдүүлэг, Гэрч З.Нандинхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би “Дорноговь АЗЗА” ТӨХК-нд 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын орон тооны ажилтнаар ажилд орсон. Тухайн хэрэг гарах үед би 2016.09.23-ны өдрөөс ээлжийн амралтаа аваад Улаанбаатар хот руу компьютерийн сургалтанд хамрагдсан ба эхнэрийн биеийн байдал өвдөөд эмнэлэг явчихсан байсан. Миний ажил үүргийн тодорхойлолтонд хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал хариуцсан ажилтан гэсэн заалт байхгүй гэсэн мэдүүлэг, Шинжээч Р.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...стандартын 4.2.22-т заасны зөрчсөн мөн 4.6.40 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн байна. ...хөдөлгөөний горим нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулагддаг улсын чанартай авто замыг миний бие нийтийн хэрэгцээний зам гэж үзэж дүгнэсэн...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 19-нйи өдрийн 68 дугаартай дүгнэлтэнд: ... Тухайн зам дээр засварын ажил, үйлчилгээ хийж байгаа аж ахуйн нэгж байгууллага нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт Иргэн, албан тушаалтаны үүрэг/ -ын 5-д заасан "Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээнэ: а/. засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 /Засварын ажил/ тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих, барилгын материал, тоног төхөөрөмж, ажиллаагүй машин механизмыг зорчих хэсгээс зайлуулах, хэрэв боломжгүй бол тойрч гарах чиг заасан тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед нэмэгдэл улаан гэрэл тавьж анхааруулах, в/. засварын ажил, үйлчилгээг дуусгасны дараа тээврийн хэрэгсэл, явган зорчигчдыг аюулгүй, хэвийн зорчих нөхцөлийг бүрдүүлэх" гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт, Замын цагдаагийн албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 643 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Техникийн шинжээч бид дүгнэхдээ энэ хэрэг, осол гарах болсон шалтгаан нөхцөлд тухайн зам дээр зам засварын ажил, үйлчилгээ эрхэлж байсан “Төгс Зам" ХХК нь МУын ЗХД-ийн 3 дугаар хавсралтийн 5. Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээнэ: а/. засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих; б/. барилгын материал, тоног төхөөрөмж, ажиллаагүй машин механизмыг зорчих хэсгээс зайлуулах, хэрэв боломжгүй бол тойрч гарах чиг заасан тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед нэмэгдэл улаан гэрэл тавьж анхааруулах; гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт, ХСИС-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч болон Замын цагдаагийн албаны 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Зам барилгын ажил эрхэлж байгаа талаар замын эхлэл, төгсгөл, орохыг хориглосон тэмдэглэлээс гадна замын бүх бартаатай хэсэгт замын анхааруулах тэмдэглэлийг тавих шаардлагатай. ...Зам засварын ажил хийхдээ замын тэмдэгийг стандартын шаардлагын дагуу хийж байрлуулаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан. ... гэсэн дүгнэлт, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссийн 2016.12.15-ны өдрийн №40/2016 дугаартай акт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч А.Баттогтох нь “Дорноговь АЗЗА” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа уг замын ашиглалтанд оруулаагүй байхдаа буюу 2016.10.01-ний өдөр МУ-ын ЗХД-ийн 3 дугаар хавсралтийн 5 дахь заалт, Монгол улсын стандарт MNS4596-2014-аар зааснаар замын хязгаарлалт хийх зорилгоор тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу тавиагүй, ХАБЭАТХ-н 28-р зүйлийн 28.1.3 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж тухайн хэсэгт хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хангуулах ажилтанг томилох албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч П.Эрдэнэхорол нь “Төгс Зам” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерийн тушаалыг албан ёсоор гардаж аваагүй, замын хаалтыг авсныг мэдээгүй зэргээр мэдүүлснийг шүүх хэрэгт авагдсан Шүүгдэгч Д.Эрдэнэхоролын өгсөн:...Би 2016.10.01-ний өдөр ...манай “Төгс зам” ХХК нь Дорноговь аймгийн АЗЗА зам ангийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. ...Уг зам тээврийн осол болсон гэх газар би Батдорж гээд жолоочоор барагшин асгуулсан. Энэ зам тээврийн осол болсон гэх газар манай “Төгс зам” ХХК нь 2016 оны 07-р сараас хойш зам засварын ажил хийж байгаа. ...Тухайн үед ажил давхцаад тэр дор нь түрж тэгшилж чадаагүй. Тэгээд тухайн үед бензин түлш нь дуусчихсан. Тухайн үед барагшины ойр хавьд бол тэмдэглэгээ хийгээгүй байсан. ....би тухайн үед нь ажилчдынхаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хариуцан зааварчилгаа өгч ажилд нь гаргадаг байсан” гэсэн мэдүүлэг, Гэрч Н.Батдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай инженер Эрдэнэхорол надад хэлсэн. Би тэгэхээр нь тэр осол болсон гэх газар барагшин нэг л удаа замын голд асгасан. Би тэр барагшин асгасан гэх газраа бол тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй. ...” гэсэн мэдүүлэг, Гэрч М.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “.... ...тухайн газар дээр талбай хариуцсан инженер Эрдэнэхорол бүх зүйл дээр хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хариуцан ажилчиддаа өглөө болгон зааварчилгаа өгч ажиллаж байсан....7,0 км замын эвдрэл гэмтлийг засах ажил хийж байхад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг талбайн инженер Эрдэнэхорол хариуцан ажиллах ёстой. ... гэсэн мэдүүлэг , Гэрч Л.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр зам дээр бол зам засварын ажил хийгдэж байгаа гэсэн тэмдэг тэмдэглэгээ бол байгаагүй..." гэсэн мэдүүлэг , Гэрч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэнд зам засварын ажил хийгдэж байгаа талаар бол тэмдэг тэмдэглэгээ бол харагдаагүй. Харин Ганчулууг тээврийн хэрэгсэлтэйгээ тэнд онхолдсоноос хойш бол учиргүй замын тэмдэг тэмдэглэгээ хийж эхэлсэн..." гэсэн мэдүүлэг , Гэрч С.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед тэр зам тээврийн осол болсон гэх газрын ойр орчимд бол зам засварын ажил хийж байна гэсэн тэмдэг бол байгаагүй..." гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:.. Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р багийн нутагт зам засварын ажил хийгдэж байх үед Эрдэнэхорол хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хариуцаж ажиллаж байсан гэсэн мэдүүлэг, Шинжээч Р.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...стандартын 4.2.22-т заасны зөрчсөн мөн 4.6.40 дугаар зүйлд заасан заалтыг зөрчсөн байна. ... гэсэн мэдүүлэг , Дорноговь аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 19-нйи өдрийн 68 дугаартай дүгнэлтэнд: ...Тухайн зам дээр засварын ажил, үйлчилгээ хийж байгаа аж ахуйн нэгж байгууллага нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралт /Иргэн, албан тушаалтаны үүрэг/ -ын 5-д заасан ...заалтыг зөрчсөн байна гэжээ, Замын цагдаагийн албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 643 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: .. Техникийн шинжээч бид дүгнэхдээ энэ хэрэг, осол гарах болсон шалтгаан нөхцөлд тухайн зам дээр зам засварын ажил, үйлчилгээ эрхэлж байсан “Төгс Зам" ХХК нь МУ-ын ЗХД-ийн 3 дугаар хавсралтийн 5 -д .....гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. ХСИС-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч болон Замын цагдаагийн албаны 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Хавтаст хэргийн материалтай танилцахад хориглох тэмдэг тавьсан гэдэг нь тогтоогдоогүй. Зургаас харахад зорчих хэсгийн голд овоолсон барагшин байгаа нь харагдаж байна. Замын тэмдэг, тэмдэглэгээ нь стандартын дагуу тавигдсан тохиолдолд жолооч тохирсон хурдтай явж байхад автомашины хол ойрын тусгалд орж ирсэн бартааг хараад тойрч гарах, зогсох боломжтой. Зам засварын ажил хийхдээ замын тэмдэгийг стандартын шаардлагын дагуу хийж байрлуулаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан. ... гэсэн дүгнэлт, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02/36 дугаартай “Төгс зам” ХХКинй захирлын тушаал: "...Төслийн багийн ахлагчаар Авто замын инженер П.Эрдэнэхоролыг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс томилсугай. ...ХАБЭА-ны дүрэм, журам, зааварчилгаа өгч, ажилтан албан хааагчдын аюулгүй байдлыг анхааран ажиллах эрхийг олгосугай” гэсэн тушаал зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.Эрдэнэхорол нь “Төгс Зам” ХХК-ийн захирлын тушаалаар хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хариуцаж ажиллахаар үүрэг хүлээсэн, зам дээрх хаалт тэмдэг тэмдэглэгээг “Дорноговь АЗЗА” ТӨХК хусаж авсаныг мэдсээр байж зам дээр барагшин асгахдаа МУ-ын ЗХД-ийн 3 дугаар хавсралтийн 5 дахь заалт, Монгол улсын стандарт MNS4596-2014-аар заасны дагуу тэмдэг, тэмдэглэгээг тавиагүй, энэ талаар “Дорноговь АЗЗА” ТӨХК-нд мэдэгдээгүй зэрэг үйлдлүүдээрээ энэ гэмт хэрэгт буруутай болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Баттогтох, П.Эрдэнэхорол нарыг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сайншанд сумын 5 дугаар багийн нутагт зам засварын ажил хийхдээ МУ-ын ЗХД-ийн 3 дугаар хавсралтийн 5. Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээнэ: а/. засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих; б/. барилгын материал, тоног төхөөрөмж, ажиллаагүй машин механизмыг зорчих хэсгээс зайлуулах, хэрэв боломжгүй бол тойрч гарах чиг заасан тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед нэмэгдэл улаан гэрэл тавьж анхааруулах; гэсэн заалтуудыг , МNS:4596-2014 Монгол Улсын стандартын 4.2.22, 4.6.40 дугаар заалтуудыг зөрчиж, тэмдгийг стандартын шаардлагын дагуу хийж байршуулалгүй, аюулгүй ажиллагааны журам зөрчиж улмаар яллагдагч Б.Ганчулуу 95-76 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, З.Гиймаа, Г.Тэмүүжин нарын амь насыг хохироосон болох нь тогтоогдож байна гэж үзлээ. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Баттогтох, П.Эрдэнэхорол нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлд “авто зам, байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй ажиллагааны журам зөрчих” гэмт хэргээр зүйлчлэх нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Шаваг овогт Адъяагийн Баттогтох, шүүгдэгч Жохон овогт Пүрэвдагвын Эрдэнэхорол нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан авто зам, байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч А.Баттогтох, П.Эрдэнэхорол нарт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баттогтоход 2 жилийн хорих ял, шүүгдэгч П.Эрдэнэхоролд 2 жилийн хорих ял оногдуулахаар санал гаргасан ба талуудын гаргасан санал дүгнэлтүүдийг үндэслэн шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шүүгдэгч А.Баттогтоход хорих ял оногдуулахгүйгээр 2 / хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч П.Эрдэнэхоролд хорих ял оногдуулахгүйгээр 2 / хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ. Б.Ганчулуугийн 286436 дугаартай жолооны үнэмлэхийг буцаан олгож, шүүгдэгч А.Баттогтох, П.Эрдэнэхорол нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг хохирогч Г.Гантулга, З.Жавзандулам нараас шүүгдэгч Б.Ганчулуу болон иргэний хариуцагч нарт холбогдуулж гаргасныг хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж нэхэмжлэл тус бүрт нь шийдвэрлэлээ. Үүнд хохирогч Г.Гантулга нь иргэний хариуцагч болон шүүгдэгч Б.Ганчулуугаас оршуулгатай холбоотой 4935030 төгрөг, суварга бариулахтай холбоотой 10000000 төгрөг нийт 14935030 төгрөгийн шаардлагаас суварга бариулахтай холбоотой 10000000 төгрөгийн зардал нь гэмт хэргийн хохиролтой хамааралгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Г-ийн хохирогчид өгсөн гэх 1500000 төгрөгийг хасч 3435030 төгрөгийн шаардлага нь үндэслэлтэй байна. Мөн хохирогч З.Жавзандуламын шүүхэд иргэний хариуцагч болон шүүгдэгч нараас 13716000 төгрөгийн нэхэмжлэл гаргасантай холбоотой нотлох баримтыг шинжлэн судалж 698455 төгрөгийн зардал нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, шатахуун 1778050 төгрөг, хүнс 9909495 төгрөг, хөшөө 1330000 төгрөг, бүгд 13017545 төгрөгийн шаардлага нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Ганчулуугаас хохирогчид өгсөн гэх 2650000 төгрөгийг хасч, 10367545 төгрөгийн шаардлага нь үндэслэлтэй байна гэж үзлээ. Ингээд хохирогч нарын нийт хохирол болох 13802575 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.Б, П.Э нарын албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон ижил нөхцөл байдлыг харгалзан иргэний хариуцагч “Төгс Зам” ХХК, “Дорноговь АЗЗА” ТӨХК-аас тус бүрээс нь 6901288 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гантулгад 3435030 төгрөгийг, хохирогч З.Жавзандуламд 10367545 төгрөгийг тус тус олгуулж, хохирогч Г.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагаас 10 000 000 төгрөгийг, хохирогч З.Жавзандуламын нэхэмжлэлийн шаардлагаас 698455 төгрөгийг, нийт 10698455 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Г-ийн эзэмшлийн 6 000 000 төгрөгийн үнэ бүхий 95-76 ДГО улсын дугаартай УАЗ 2206 маркийн тээврийн хэрэгсэлийг, Дорноговь “АЗЗА” ТӨХК-ийн эзэмшлийн 15 000 000 төгрөгийн үнэ бүхий 51-91 ДГА улсын дугаартай автомашиныг тус тус буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Б, П.Э, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Б, П.Э нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруугүйд тооцож, цагаатгасугай.

3. Шүүгдэгч Ш овогт А-гийн Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан авто зам, байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ж овогт П-ын Э-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан авто зам, байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 / хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч П.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 2 / хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, П.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

6. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, П.Э нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Г-ийн 286436 дугаартай жолооны үнэмлэхийг буцаан олгосугай.

8. Шүүгдэгч А.Б, П.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Төгс зам” ХХКаас 6901288 төгрөгийг, иргэний хариуцагч “Дорноговь АЗЗА” ТӨХК-аас 6901288 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Г.Гантулгад 3435030 төгрөгийг, хохирогч З.Жавзандуламд 10367545 төгрөгийг тус тус олгож, хохирогч Г.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагаас 10 000 000 төгрөгийг, хохирогч З.Жавзандуламын нэхэмжлэлийн шаардлагаас 698455 төгрөгийг, нийт 10698455 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

10. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Г-ийн эзэмшлийн 6 000 000 төгрөгийн үнэ бүхий 95-76 ДГО улсын дугаартай УАЗ 2206 маркийн тээврийн хэрэгсэлийг, Дорноговь “АЗЗА” ТӨХК-ийн эзэмшлийн 15 000 000 төгрөгийн үнэ бүхий 51-91 ДГА улсын дугаартай автомашиныг тус тус буцаан олгосугай.

11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б, П.Э, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД