Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2018/00125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 15-р хороо, 65-р байрны 401 тоотод байрлах, РД-6054315, Самдунг интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 11-р байрны 50 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧЖ67044208, Хасбуу овогт Лхагважавын Алтанчимэгт холбогдох

 

Сонгинохайрхан дүүрэг, 2-р хороо, Орбитын 36-625 тоотод байрлах, Л.Алтанчимэгийн өмчлөлийн 360 м.кв газарт байрлаж байгаа машин хадгалах агуулахын 2,3 дугаар  давхрын өргөтгөл барилгын гэрчилгээг Самдунг интернэшнл ХХК-ийн нэр дээр гаргуулахыг даалгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Төмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, 2-р хороо, Орбитын 36-625 тоотод байрлах, Л.Алтанчимэгийн өмчлөлийн 360 м.кв газарт байрлаж байгаа машин хадгалах агуулахын 2,3 дугаар давхрын өргөтгөл барилгын гэрчилгээг Самдунг интернэшнл ХХК-ийн нэр дээр гаргуулахыг даалгуулахаар шаардсан шаардлагаа  шүүх хуралдаан дээр өөрчилж, барилгын 2, 3 дугаар  давхрыг хамтран ажиллах гэрээгээр тохирсон хугацаагаар эзэмшүүлэхийг хариуцагчид даалгуулахаар шаардсаныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл, тайлбартаа: БНСУ-ын Самдунг интернэшнл ХХК нь Монгол улсын иргэн Л.Алтанчимэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулан, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 36-625 тоотод байрлах түүний өмчлөлийн 360 м.кв газар дээр байрлах автомашин хадгалах агуулахын дээр 2, 3 дугаар давхрын өргөтгөл барилгыг нийгмийн халамж үзүүлэх зорилгоор мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх зориулалтаар Иннова Констракшн ХХК-иар 2013-2014 оны хооронд бариулсан. Уг барилга нь БНСУ-ын Засгийн газрын байгууллага KOICA-аас хөгжиж буй орнуудад нийгмийн халамж үйлчилгээг Самдунг интернэшнл ХХК-иар дамжуулан Монгол улсын нийгмийн эмзэг бүлгийнхэнд тусламж үзүүлж, мэргэжлийн сургалтын сургуулийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар баригдсан. Барилгын газрыг өмчлөгч Л.Алтанчимаг, түүний нөхөр М.Төмөр нар нь гэрээний үүргээ зөрчиж, 2015 оны 5 сараас сургуулийн гэрэл цахилгааныг таслан, орох хаалгыг хааж, сургуулийн үйл ажиллагааг тасалдуулж байсан тул Самдунг интернэшнл ХХК нь 2015 оны 7 дугаар сард гэрээнээс татгалзаж, барилгад оруулсан хөрөнгөө хариуцагчаас  нэхэмжилж   шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүх хамтран ажиллах гэрээг цуцлах үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн.

Гэтэл Л.Алтанчимэг нь хамтран ажиллах гэрээнд заасан барилгын 2, 3 дугаар давхрыг Самдунг интернэшнл ХХК-д 5 жилээр 3 удаа сунгах нөхцөлтэйгөөр, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх  үүргээ биелүүлэхээс татгалзаад, эзэмшүүлэхгүй байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дах зааснаар ... хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авах буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна. Мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ, 92 дугаар зүйлийн 92.1 дэх зааснаар шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасны дагуу Самдунг интернэшнл ХХК уг барилгын 2, 3 дугаар давхрыг эзэмшин үйл ажиллагаа явуулахаар  шаардаж  байна.

Самдунг интернэшнл ХХК Л.Алтанчимэг нарын хооронд 2014 оны 07 сарын 01 өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн тул   барилгын 2, 3  дугаар давхрыг Самдунг интернэшнл ХХК-д   гэрээний хугацаа болох 15 жилээр эзэмшүүлэхийг нэхэмжлэгчид даалгаж  өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  тайлбартаа: Нэхэмжлэлийг Самдунг интернэйшл ХХК-тай    хамтын ажиллагааны гэрээг 2014-07-01 өдөр байгуулсан. Уг гэрээг  эхлээд Самдунг интернэйшл ХХК-тай байгуулаагүй,  түүний салбар төлөөлөгчийн газартай байгуулсан.  Салбар төлөөлөгчийн газрын зөвшөөрлийг харахад 2013, 2014, 2015 оноос 1,1 жилээр сунгалттай байсан. 2015 оноос хойш сунгалт хийлгээгүй байна. Тус төлөөлөгчийн газрын эрх 2015 онд дуусгавар болсон. Иргэний хуулийн 29-р зүйлийн 29.5-д салбар төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдийн олгосон итгэмжпэлийн үндсэн дээр явуулна гэсэн тул Самдунг интернэйшл ХХК-ийн итгэмжлэлийн үндсэн дээр гэрээ байгуулах ёстой байтал хамтын ажиллагааны гэрээг итгэмжлэлгүйгээр байгуулсан. 

 Хамтын ажиллагааны   гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан.  Хамтын ажиллагааны 2014-07-01 өдрийн гэрээнд барилгын ажил дууссан цагаас хойш 5 жилээр 3 удаа сунгах нөхцөлтэйгээр буюу нийт 15 жилийн хугацаатай Самдунг интернэйшнл ХХК эзэмшихээр гэрээ хийнэ гэсэн боловч энэ гэрээг хийгээгүй. Барилгын 3 дугаар давхрын ажил ч дуусаагүй байгаа .

Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одгариг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр уг гэрээнээс татгалзаж байгаагаа бидэнд мэдэгдэж мэдэгдэл өгсөн. Иймд энэ өдөр энэ гэрээ дуусгавар болсон. 

Самдунг олон улсын төлөөлөгчийн газар шүүхэд нэхэмжпэл гаргаж Баянгол, Хан- Уул, Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 15 өдрийн 102/ШШ2016/00630 дугаар шийдвэр гарсан. Энэ шийдвэрээр Самдунг олон улсын төлөөлөгчийн газрын 462.738.779 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 760 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар 23-ны өдрийн 001/ХТ2016/00764 дугаар тогтоол гарсан. Ингээд 3 шатны шүүхээр явж хэрэг нь хэрэгсэхгүй болсон. 

Биднийг 2015 оны 5-р сараас гэрэл цахилгаан таслан, орох хаалгыг хааж, сургуулийн үйл ажиллагааг тасалдуулсан, гэрээний үүргээ зөрчсөн гэсэн байна. Бидэнд үйл ажиллагааг нь тасалдуулсан зүйл байхгүй.      

Сургалтыг 2 дугаар давхрыг ашиглалтад орсон үеэс ажиллуулж байсан боловч архидах, ашиг олох, завхайрах газар болгосон. Монголчуудыг доромжилж байсан. Шашны үйл ажиллагаа явуулдаг юм билээ.  Автомашин хадгалах агуулах нь Алтанчимэг, Төмөр нарын өмчлөдөг газар дээр дамнаад баригдсан тул бидэнд ч өмчлөгчийн гэрчилгээ олгохгүй байгаа. Иймд хариуцагчийн өмчлөл, эзэмшилд гэрчилгээ гарахгүй байх. Шүүхийн шийдвэрийг  харья  гэв. 

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжууд, иргэний үнэмлэх, хамтын ажиллагааны гэрээ, мэдэгдэл, зөвшөөрөл, фото зураг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

 

                        ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч гадаадын хөрөнгө оруулалттай Самдунг интернэшнл ХХК, хариуцагч  Л.Алтанчимэг нар   БНСУ-ын  KOICA-ийн санхүүжилтээр нийгмийн халамж үзүүлэх зорилгоор Монгол улсад  Мэргэжлийн сургалт  үйлдвэрлэлийн сургууль ажиллуулахаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбитын 36-625 тоотод байрлах, Л.Алтанчимэгийн өмчлөлийн 360 м.кв газар дээр байрлах машин хадгалах агуулах дээр 2,3 дугаар давхар болгон барилгыг өргөжүүлэн барих ажлыг хийж байгаа, энэ барилгын ажил дууссан нөхцөлд Самдунг интернэшнл нь 5 жилийн хугацаагаар, 3 удаа сунгах нөхцлөөр нийт 15 жилийн хугацаанд сунган эзэмшихээр гэрээг 2014-07-01 өдөр байгуулсан нь зохигчийн тайлбар, бичмэл баримтуудаар тогтоогдож байх бөгөөд барилгын 3 дугаар давхрын ажил дуусаагүй боловч Самдунг интернэшнл ХХК тус байрны 2 дугаар давхарт 2014-01-01 өдрөөс МСҮТ хичээллүүлж байсан боловч 2015 оны 05 сараас хариуцагчийн нөхөр байрны цахилгааныг таслах зэргээр нэхэмжлэгчийн явуулж байсан  үйл аиллагаанд нь саад учруулсны улмаас нэхэмжлэгч хамтран ажиллах уг  гэрээнээс татгалзаж, барилгын 2,3 дугаар давхрыг барихад 2013-2014 онд зарцуулсан хөрөнгөө хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх зохигчийн байгуулсан хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд  хариуцагч Л.Алтанчимэг гэрээний үүргээ зөрчсөн нь нотлогдоогүй үндэслэлээр нэхэмжлэгчийг уг гэрээнээс татгалзах эрхгүй байна гэж үзэж шийдвэрлэсэн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна.

            Хариуцагч хэдийгээр нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүй, хамтран ажиллах гэрээг нэхэмжлэгчийн төлөөлөгч дуусгавар болгосон, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийг зөвшөөрөхгүй байгаа, архидах, ашиг олох, завхайрах  зорилгоор  үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарлаж байгаа боловч шүүх зохигчийн энэ тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн дээрх хугацаанаас хойш нэхэмжлэгчид  уг байранд үйл ажиллагаа  явуулах боломжийг хариуцагчё олгоогүй, үйл ажиллагаа явуулуулахаас цааргалж, татгалзсаар байсны улмаас нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж, шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан, 2015 онд шүүхэд хандсан цагаас хойш нэхэмжлэгчид барилгын өргөтгөсөн хэсгийг эзэмшүүлээгүй байдал  хэрэгт байгаа баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хамтран ажиллах дээрх гэрээнд барилгын ажлыг  дууссан  нөхцөлд Самдунг интернэшнл ХХК нь 5 жилийн хугацаагаар, 3 удаа сунгах нөхцлөөр нийт 15 жилийн хугацаанд  2, 3 дугаар давхрыг эзэмшихээр тохирсон байгаа байх бөгөөд хариуцагч барилгын 3 дугаар давхрын барилгын ажлыг дуусгах боломжийг  нэхэмжлэгчид олгоогүй, ашиглалтад орсон 2 дугаар давхрыг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжийг олгохгүй, гэрээний дагуу эзэмших, ашиглахад  саад учруулж байгаагаас нэхэмжлэгч  эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх, гэрээнд заасан зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 478 дугаар зүйлийн 478.9 дэх хэсэгт заасны дагуу  барилгын 2,3 дугаар давхрыг эзэмшүүлэхийг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэгч шардах эрхтэй байна.

 

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200  төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгох  нь хуульд нийцнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,