Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 649

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2018/00649

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдаанаар хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 06 дугаар хороо их тойруу 26/01-00 тоотод байрлах,  Х ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын Номт 01 дүгээр баг өөрийн байранд байрлах,  М ХХК

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 11 дүгээр байр 49 тоотод байрлах,  Г холбогдох

2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 01 дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ", 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан "Нэмэлт гэрээ"-ний үүргийн гүйцэтгэл 567 068 580 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмардорж, хариуцагч М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бауиржан, өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Намнансүрэн, өмгөөлөгч Д.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ..."Х-" ХХК нь хариуцагч "М" ХХК-тай 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг худалдахаар  01 дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан.

Тус гэрээгээр "Х-" ХХК нь "А" тал буюу худалдагч, "М" ХХК нь "Б" тал буюу худалдан авагч тал болж тусгай зөвшөөрлийн үнийг 400.000 ам доллар буюу 577.544.000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Худалдан авагч "М" ХХК нь гэрээний үнэ болох 400.000 ам доллар буюу 577.544.000 төгрөгийг гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2009 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хэсэгчилэн төлж барагдуулах, гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар төлбөрийн хоёр дахь хэсгийг төлж дуустал барьцаа үүсгэж худалдагч талд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн барьцаалах, худалдагч тал буюу "Х-" ХХК нь гэрээний зүйл болсон ашигт малтмал ашиглалтын 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны 02 дугаар сарын 15-ны дотор "М" ХХК-ий нэр дээр шилжүүлэх буюу гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх хүсэлт, өргөдлийг 2009 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хэтрүүлэлгүйгээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүргийг тус тус харилцан хүлээсэн. Талуудын дунд байгуулсан 01 дугаартай "Худалдах, худалдах авах" болон 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн "Нэмэлт гэрээ"-нүүд нь гэрээний зүйл болон төлбөрийн хэмжээ, цаг хугацаа зэрэг шинжээрээ Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-ний хэм хэмжээг агуулсан хүчин төгөлдөр хэлцэл болсон бөгөөд дээрхи гэрээ, хэлцлүүдээс үүдэлтэй аливаа маргаан бүхий асуудлууд нь Иргэний хуулийн 262, 263, 264 дүгээр зүйлүүдэд зааснаар зохицуулагдах үндэслэлтэй юм.

 "Х-" ХХК-ий зүгээс гэрээний 3.1, 3.5 дахь хэсгүүдэд заасан үүргээ бүрэн биелүүлж өөрийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг "М" ХХК-ий нэр дээр шилжүүлэн өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гэрээний 3.6 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа эрх үүрэг үүгээр дуусгавар болсон. Харин хариуцагч "М" ХХК нь 01 дугаартай гэрээний 5.2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл худалдан авсан 400.000 ам долларын төлбөрийг хэсэгчилэн төлөх үүргээ тогтоосон хугацаанд төлөөгүй, мөн гэрээний 3.4 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах үүргээ биелүүлж чадаагүй, тус үүргээ биелүүлэхээс ноцтой зайлсхийсэн тул талуудхарилцан тохиролцож 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр "Нэмэлт гэрээ" байгуулан 01 дугаартай гэрээний 5.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөх хугацаанд өөрчлөлт оруулж хугацааг 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2009 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртлэх байдлаар шинэчлэн тогтоож "Нэмэлт гэрээ"-ний 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар талуудын дунд үүссэн аливаа харилцаанд 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 01 дугаартай гэрээний бусад заалт хүчин төгөлдөр үйлчилж байхаар тогтоож өгсөн.

Монгол Улсын Их хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталсан бөгөөд Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэсэгчилэн тогтооход гэрээний зүйл болсон 7969А дугаартай талбай нь бүхэлдээ багтсан нөхцөл байдал үүссэн байдаг. Улмаар Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолуудаар батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу нөхөн олговор олгох компаниудын жагсаалтад 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч "М" ХХК бүртгэгдсэн байдаг. Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр УИХ-аас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж нөхөн олговор олгох тухай Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299; 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолууд хүчингүй болж 7969А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах хууль зүйн ү

р дагавар үүсэж улмаар хариуцагч иМ" ХХК-ий зүгээс "Х-" ХХК-иас худалдан авсан 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа хуульд заасан үндэслэл журмын дагуу ашиглах, цаашлаад худалдан авагчийн хувьд гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байсан үндэслэл арилж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх нөхцөл байдал үүссэн. Гэсэн ч хариуцагч "М" ХХК нь 2015 оны 02 дугаар сараас хойш "Х-" ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар ч харилцаа холбоо тогтоосон зүйл байхгүй атлаа гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй, манай тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулж, улмаар 2016 онд Г" ХХК-д 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн 2016, 2017 онуудад ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь "Х-" ХХК-ий хууль ёсны эрх ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн, хууль бус үйлдэл болоод байна.

Иймд Талуудын дунд 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 01 дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ", 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан "Нэмэлт гэрээ"-нүүдийг үндэслэж  567 068 580 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. /хх1-3/

Хариуцагч М ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... “Х- ХХК нь манай компанид холбогдуулж талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот Худалдах, худалдан авах гэрээ, 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Нэмэлт гэрээ гэсэн баримтыг үндэслэн үлдэгдэл 166 000 ам доллар буюу 567 068 580 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба үндэслэлээ дор дурьдсан байдлаар тайлбарлаж байна.

1. Манай компани нь 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ерөө-хэрлэн гол нэртэй газарт байрлах /511 кг алтаны нөөцтэй гэх/ 265 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий Х- ХХК-ийн эзэмшилд байсан 7969А дугаартай лицензийг 400 000 ам доллараар худалдан авахаар тохирч гэрээ байгуулмагц 15 000 ам доллар болон 03 дугаар сарын 20-ны өдөр 25 000 ам долларын төлбөрийг тус тус төлсний үндсэн дээр 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тухайн лицензийг М ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн болно. Улмаар М ХХК нь гэрээний үүрэг ёсоор тус компанид 2010 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 221 000 ам долларын төлбөрийг төлсөн боловч 2010 оны 04 дүгээр сараас эхлэн Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглох болсон бөгөөд энэ нь УИХ-аас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсантай холбоотой байсан. Засгийн газар 2011 оны 174 дүгээр тогтоолоор манай компаний худалдан авсан 7969А дугаартай талбайд үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Энэ хугацаанд Х- ХХК, захирал Л.Сэргэлэн нар манайхаас 221 000 ам долларыг аваад усанд хаясан чулуу мэт алга болж, манай компани олборлолт явуулан ашиглаж болохгүй хоосон лицензтэй үлдсэн.

Өөрөөр хэлбэл гэрээний зүйл болох манай компаний худалдан авсан /511 кг алтаны нөөцтэй гэх/ 265 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий 7969А лицензийг үндэслэн олборлолт явуулах боломжгүй болж цаашид талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болсон.

2015 онд УИХ-аас “урт нэртэй хууль”:д зохих өөрчлөлтийг оруулснаар манай компани 7969А лицензийг дахин ашиглах эрхийг “шинээр” олж авсан болно. “Шинээр” гэх болсон шалтгаан гэвэл өмнө манай компанид худалдсан 7969А дгаартай лиценз бүхий талбайн хэмжээ нийт 265 гектар гэж байсан бол 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Ашигт малтмалын газраас талбайн хэмжээг 202.7 гектар болгож өөрчилсөн.  Эндээс үзэхэд Х- ХХК нь 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг үндэслэн манай компаниас гэрээний үүрэг, үлдэгдэл төлбөр гэх мэтчилэн төлбөр шаардах эрхгүй болно.

2. Өмнө дурьдсанчлан нэхэмжлэгч Х- ХХК нь 2010 оноос хойш /хамгийн сүүлд 2010 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төлбөр авсан байна/ ямар ч холбоо барихгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихоод “удаа дараа шаардлага тавьж байсан” гэсэн зүйлийг нэхэмжлэлдээ бичснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 7969А дугаартай лицензийг худалдан авч 221 000 ам долларыг төлсөн нь манай компани, худалдан авсан лицензийг ашиглаж олборлолт явуулж чадахгүй 6-7 жил болж хохирсон нь мөн л манай компани бөгөөд харин ашиглаж болохгүй, хориглосон гэдгийг мэдсэн даруйдаа Х- ХХК-ийн захирал Л.Сэргэлэнд мэдэгдэж асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг ярилцахыг хүссэн боловч тэрээр холбоо барихгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон юм. Энэ хугацаанд буюу 2010 оноос 2017 оныг хүртэл хугацаанд Х- ХХК-ийн зүгээс манай компанид талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Нэмэлт гэрээтэй холбоотой ямар нэг шаардлагыг ирүүлж байгаагүй болно.

Гэсэн атлаа 2017 оны хавраас эхлэн залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж цагдаагийн байгууллагаар өргөдөл гаргаж, эрүүгийн хэрэг үүсгүүлэн явсан.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлсон байдаг ба хуулийн 75 дүгээр зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар заасан.

М ХХК болон Х- ХХК-ийн хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээний шаардлага гаргах хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн өдрөөс буюу 2009 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолоход 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дууссан байхаар байна.

Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан хойно ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шаардлага гаргаж байгаа нь хууль зөрчиж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Х- ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хх/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмардорж Г ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан нэхэмжлэлдээ ... “Манай “Х-” ХХК нь хариуцагч “М” ХХК-тай 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг худалдах зорилгоор 01 дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулсан.

Тус гэрээгээр манай "Х-" ХХК нь “А” тал буюу худалдагч, “М” ХХК нь “Б” тал буюу худалдан авагч тал болж тусгай зөвшөөрлийн үнийг 400.000 ам доллар байхаар харилцан тохиролцсон. Худалдан авагч “М” ХХК нь гэрээний үнэ болох 400.000 ам долларыг гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртлэх хугацаанд хэсэгчилэн төлж барагдуулах, гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар төлбөрийн хоёр дахь хэсгийг төлж дуустал барьцаа үүсгэж худалдагч талд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн барьцаалах, худалдагч тал буюу “Х-” ХХК нь гэрээний зүйл болсон ашигт малтмал ашиглалтын 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг 2009 оны 02 дугаар сарын 15-ны дотор “М” ХХК нэр дээр шилжүүлэх буюу гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх хүсэлт, өргөдлийг 2009 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хэтрүүлэлгүйгээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүргийг тус тус харилцан хүлээсэн.

Манай “Х-” ХХК-ийн зүгээс гэрээний 3.4, 3.5 дахь хэсгүүдэд заасан үүргээ биелүүлж ашигт малтмал ашиглалтын 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг “М” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа эрх үүрэг дуусгавар болсон.

Харин хариуцагч “М” ХХК нь 01 дугаартай гэрээний 5.2 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн үнэ 400.000 ам долларыг хэсэгчилэн төлөх үүргээ тогтоосон хугацаанд төлөөгүй, мөн гэрээний 3.4 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах үүргээ биелүүлж чадаагүй, тус үүргээ биелүүлэхээс ноцтой зайлсхийсэн тул талууд харилцан тохиролцож 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан 01 дугаартай гэрээний 5.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөх хугацаанд өөрчлөлт оруулж хугацааг 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2009 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртлэх байдлаар шинэчлэн тогтоож “Нэмэлт гэрээ”-ний 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар талуудын дунд үүссэн аливаа харилцаанд 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан 01 дугаартай гэрээний бусад заалт хүчин төгөлдөр үйлчилж байхаар тогтоож өгсөн.

Хариуцагч “М” ХХК-ийн зүгээс 01 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 5.1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн үнэ 400.000 ам доллараас дараахь байдлаар төлж барагдуулсан. Тодруулбал:

1. 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 25.000 ам доллар.

2. 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 85.000 ам доллар.

3. 2009 оны 05 дугааар сарын 01 -ны өдөр 16.000 ам доллар.

4. 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 20.000 ам доллар.

5. 2009 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10.000 ам доллар.

6. 2009 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 10.000 ам доллар нийт 166.000 ам долларыг худалдагч “Х-” ХХК-д бэлэн мөнгөний зарлагын баримтаар олгосон бөгөөд үлдэгдэл 234.000 ам долларыг 2009 оны 06 дугаар сараас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд огт төлж барагдуулаагүй, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч “М” ХХК-д тусгай зөвшөөрлийн төлбөрийн үлдэгдэлээ төлж барагдуулан гэрээнд заасан үүргээ биелүүлэх шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрөл бүхий талбай нь урт нэртэй хуульд бүхэлдээ багтсан учир төлбөр төлөх боломжгүй гэсэн тайлбарыг тавьсаар ирсэн.

Монгол улсын Их хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг батласан бөгөөд Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэсэгчилэн тогтооход гэрээний зүйл болсон 7969А дугаартай талбай нь бүхэлдээ багтсан нөхцөл байдал үүссэн байдаг. Улмаар Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолуудаар батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу нөхөн олговор олгох компаниудын жагсаалтанд 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч “М” ХХК бүртгэгдсэн байдаг.

Гэтэл 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр УИХ-аас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж нөхөн олговор олгох тухай Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолууд хүчингүй болж 7969А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах хууль зүйн үр дагавар үүсэж улмаар хариуцагч “М” ХХК-ийн зүгээс “Х-” ХХК-с худалдан авсан 7969А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа хуульд заасан үндэслэл журмын дагуу ашиглах, цаашлаад худалдан авагчийн хувьд гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байсан үндэслэл арилж, гэрээнд заасан үүргээ биелүүлэх нөхцөл байдал үүссэн.

Гэсэн ч хариуцагч “М” ХХК нь 2015 оны 02 дугаар сараас хойш нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар ч харилцаа тогтоосон зүйл байхгүй атлаа гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй, манай тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явуулж улмаар 2016 онд “Г” ХХК-д 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн 2016, 2017 онуудад ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь “Х-” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл болоод байна.

Иймд талуудын дунд байгуулсан 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ” 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-нүүдийг үндэслэж хариуцагч “М” ХХК болон хамтран хариуцагч “Г” ХХК-аас гэрээний үүрэгт 567.068.580 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч “М” ХХК нь гэрээний зүйл болсон 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 онд хамтран хариуцагч “Г” ХХК-д шилжүүлсэн, хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн хариу тайлбарт “...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон тусгай зөвшөөрлийн төлбөр болон тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан үйл баримтыг...” илтэд үгүйсгэж 7969А дугаартай тусгай зөвшөөрлийн нэхэмжлэгчид хамааралгүй мэтээр тайлбарлан маргаж байгаа тул тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд “Г” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцох зайлшгүй шаадлагатай гэж үзэж байна гэжээ./хх/

Хариуцагч Г ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ... “Манай Г ХХК-нь уг гэрээнд аль нэгэн тал болж оролцоогүй. Иймд гэрээг Х- ХХК-тай байгуулсан зүйл байхгүй. Улмаар бидний хооронд уг гэрээнээс үүдэлтэй ямар нэгэн үүрэг яригдах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд үндэслэлгүйгээр гэрээний үүрэгт 567 068 380 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийн манай компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх/

Нэхэмжлэгч Х- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Х- ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Ерөө Хэрээн гол нэртэй газарт 265 гектар талбай бүхий газрыг 7969/А дугаартай тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж байсан. М ХХК-тай 2009 оны 02 сарын 13-ны өдөр Х- ХХК-ийн эзэмшлийн 7969/А ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 400 000 ам доллараар худалдахаар тохиролцож, төлбөрийг гэрээ хүчин төгөлдөр болсон даруйд 15 000 ам доллар, 2009 оны 03 сарын 10-ны өдөр 185 000 ам доллар, 2009 оны 04 сарын 15-ны дотор 100 000 ам доллар, 2009 оны 05 сарын 15-ны дотор 100 000 ам доллар бэлнээр төлөхөөр тохиролцсон.

Мөн өдөр барьцааны гэрээ байгуулсан байдаг. 2009 оны 03 сарын 20-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан төлбөрийн нөхцөлд өөрчлөлт оруулсан. Төлбөрийн нөхцөлд гэрээ хүчин төгөлдөр болсон даруйд 15000 ам доллар төлсөн. 2009 оны 03 сарын 20-ны өдөр 10 000  амдоллар, 2009 оны 03 сарын 23-ны өдөр 5000 ам доллар, 2009 оны 04 сарын 01-ний өдөр 120 000 ам доллар, 2009 оны 04 сарын 20-ны өдөр 50 000 амдоллар, 2009 оны 05 сарын 10-ны өдөр 100 000 ам доллар, 2009 оны 05 сарын 30-ны өдөр 100 000 ам доллар төлөхөөр нэмэлт оруулсан.

М ХХК нь 2009 оны 03 сарын 20-ны өдрөөс 2009 оны 06 сарын 18 хүртэл 166 000 ам доллар төлсөн манайх хүлээн авсан.

Х- ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж 7969/А тусгай зөвшөөрлийг М ХХК-д шилжүүлсэн байтал хариуцагч 2009 оны 06 сараас хойш үлдэгдэл төлбөрийг төлөөгүй.

2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр урт нэртэй хууль батлагдаж, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэсэгчилэн тогтоосон.

Энэ заагт Х- ХХК-иас М ХХК-д шилжүүлсэн 7969А дугаартай талбай нь бүхэлдээ багтсан бөгөөд Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолуудаар нөхөн олговор олгох журмын дагуу нөхөн олговор олгох компаниудын жагсаалтад 7969А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч "М" ХХК бүртгэгдсэн байдаг.

2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр УИХ-аас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт орж,  нөхөн олговор олгох тухай Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолууд хүчингүй болж, 7969А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах хууль зүйн үр дагавар үүсэж улмаар хариуцагч иМ" ХХК-ий зүгээс "Х-" ХХК-иас худалдан авсан 7969/А дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайгаа хуульд заасан үндэслэл журмын дагуу ашиглаж, улмаар 2016 онд Г ХХК-д шилжүүлсэн байдаг. Иймд М ХХК, Г ХХК-иас 7969/А тусгай зөвшөөрлийг худалдан авсан гэрээний үүрэгт 234 000 ам доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар төгрөгт тооцож 567 068 580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бауиржин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Х- ХХК, М ХХК нь 2009 оны 02 сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших 265 гектар талбай бүхий 7969/А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг 400 000 ам доллараар худалдах худалдан авах гэрээ байгуулсан.Энэхүү гэрээ болон төлбөрийн нөхцлийг шинэчлэн байгуулсан нэмэлт гэрээний дагуу М ХХК нь тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр бүртгүүлэн, нийт 221 000 ам долларыг Х- ХХК-д төлсөн байдаг. Гэтэл 2009 онд урт нэртэй хууль батлагдаж 7969/А тусгай зөвшөөрлийг ашиглах боломжгүй болсон, мөн Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Энэ үеэс эхлэн Х- ХХК нь усанд хаясан чулуу мэт алга болсон. М ХХК нь ашиглаж, хэрэгжүүлэх боломжгүй 7969/А гэсэн тусгай зөвшөөрөлтэй л хоцорсон. Харин 2015 онд урт нэртэй хуульд өөрчлөлт орсноор М ХХК 7969/А тусгай зөвшөөрлийг шинээр эзэмших эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл Х- ХХК-иас худалдан авсан 265 гектар талбай 2015 онд 207 гектар талбай болж өөрчлөгдсөн байгаа.

Х- ХХК нь 2009 онд байгуулсан гэрээний үүргийг өнөөдөр нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Иргэний хуульд зааснаар гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулсан бөгөөд Х- ХХК нь 2009 онд байгуулсан гэрээний үүргийн шаардлага гаргах хугацааг 2009 оны 05 сарын 31-нээс эхэлж тоолж үзвэл  2012 оны 05 сарын 31-нд дууссан байна. Харин энэ хугацаанаас хойш 2010 оноос 2017 оны хугацаанд М ХХК-иас үүргээ биелүүлэх талаар шаардлага тавьж байсан эсэх талаар бичмэл нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.    

Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа....Х- ХХК, М ХХК-ийн хооронд байгуулсан  2009 оны 01 тоот гэрээ, нэмэлт гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн газарт гаргасан өргөдөл, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолууд болон талуудын гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаас үзэхэд зөвхөн Х- ХХК, М ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээтэй холбогдох баримтууд байна. Эдгээр нотлох баримтуудаас харахад гэрээний үүрэг нь Г ХХК-д огт хамааралгүй бөгөөд Х- ХХК-тай иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Иймд Г ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Х- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа...Х- ХХК-ийн захирал Л.Сэргэлэн нь М ХХК-ийн захирал Ц.Эрдэнээтэй төлбөрийн үлдэгдлийн нэхэмжилж утсаар удаа дараа ярьсан байдаг боловч үүнийгээ нотлох баримтаар баталгаажуулаагүй юм. Урт нэртэй хууль батлагдаж гэрээнээс татгалзах талаар санал тавьсан боловч М ХХК нь тусгай зөвшөөрлийг  банкинд барьцаалсан нөхцөл үүссэн байсан. М ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр 7969/А тусгай зөвшөөрлийн хууль ёсны эзэмшигч мөн эсэхийг дүгнэх ёстой. Гэтэл гэрээний үүргээ биелүүлээгүй байж бусдад шилжүүлсэн байх тул Ганбат  тулга ХХК-ийн хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа, маргаан бүхий нөхцөл байдал, гэрээ байгуулсан нөхцөл байдлыг дүгнэвэл нэхэмжлэл гаргах талаар хууль зөрчсөн зүйлгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч М ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт тайлбартаа...Х- ХХК-тай байгуулсан 2009 оны гэрээний зүйл болох 265 гектар талбай нь 207 гэж, мөн 511 тонн нөөц нь 284 болж тус тус өөрчлөгдөж, 2015 онд М ХХК нь 7969/А тусгай зөвшөөрлийг шинээр бүртгэгдсэн байгаа юм.

Х- ХХК, М ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний талаар маргаагүй, харин төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. 01 тоот гэрээний 3.6-д А тал нь 7969/А лицензийг Б талд шилжүүлж өгснөөр уг лицензтэй холбоотой аливаа эрх үүргээс чөлөөлөгдөнө гэж зааснаар М ХХК нь хууль ёсны эзэмшигч болж Г ХХК руу шилжүүлсэн байдаг. М ХХК нь гэрээнд заасан төлбөрөөс 221000 ам доллар төлсөн. Үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа нь  Иргэний хуулийн 74,75 дугаар зүйлд зааснаар дууссан. Харин үлдэгдэл төлбөрийг М ХХК-иас нэхэмжилж байсан эсэх, шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлж байсан талаар хэрэгт нотлох баримт хэрэгт ирүүлээгүй байна. Мөн төлбөр төлөх нөхцөл байдал, төлбөрийг хойшлуулах талаар арга хэмжээ хэрэгжүүлээгүй бөгөөд гэрээ байгуулах нөхцөл байдлын улмаас шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэсэн нь нотлогдохгүй байна. Худалдах худалдан авах гэрээний шаардлага гаргах эрх нь 2009 оны 05 сарын 30-наас хэрэгжих бөгөөд Иргэний хуульд зааснаар 3 жилийн хугацаа нь дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Г ХХК нэмэлт тайлбартаа...Гэрээний тал, төлбөр шлжүүлэх үүрэг хэнд үүсэж байгаа нь тодорхой харагдаж байна. Гэрээнд зааснаар Г ХХК нь ямар нэгэн үүрэг хүлээхгүй бөгөөд нэхэмжлэгч тал энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул Г ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х- ХХК хариуцагч М ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэл 567 068 580 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна. /хх147-150/

Дараах үндэслэлээр М ХХК-д холбогдох 567 068 580 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Г ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ерөө Хэрээн гол нэртэй газарт орших 265 гектар талбай бүхий эдэлбэрт 7969А дугаартай Ашигт малтмал  ашиглах эрхийг Х- ХХК нь 2005 оны 02 сарын 25-ны өдрөөс эзэмшиж байсан болох нь 7969А тоот гэрчилгээ, гэрчилгээний 1 дүгээр хавсралт, 2 дугаар хавсралтад бичигдсэн бичилт болон Ашигт малтмал газрын тосны хэрэг эхлэх газрын даргын 2006 оны 83 тушаал, Эрдэс баялагийн зөвлөлийн 2006 оны 06-01 тоот дүгнэлтээр тогтоогдож байна./хх68-78/

 2009 оны 02 сарын 13-ны өдөр Х- ХХК өөрийн эзэмшлийн Ашигт малтмал ашиглах 7969А тоот тусгай зөвшөөрлийг М ХХК-тай худалдах, худалдан авах тухай 01 тоот гэрээ байгуулж, Тус гэрээний 3.1-т Х- ХХК нь 7969А линцензийг хайгуулын ажлын тайлан, уулын ажлын төлөвлөгөө болон бусад холбогдох бичиг баримтын хамт 2009 оны 02 сарын 15-ны дотор М ХХК-д шилжүүлэх,

3.4-т Х- ХХК нь хуваарьт төлбөрийн хоёр дахь хэсэг буюу 185 000  ам долларыг 2009 оны 03 сарын 15-ны дотор автал М ХХК-ийн эзэмшилд байдаг Ү-2204016813 дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Токиогийн гудамж -14, Роял кэстл цогцолборын 103 дугаар байрны 902 тоот хаягт байрлах орон сууцны зориулалтай 240км үл хөдлөх хөрөнгийг барьцаална гэж, 

4.2-т гэрээ хүчин төгөлдөр болмогц М ХХК нь өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг Х- ХХК-д барьцаалах гэрээ байгуулж, барьцаагаа бүртгүүлнэ. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Х- ХХК-д хадгалуулна гэж,

5.1-т гэрээний үнэ 400 000  ам доллар,

5.2-т Төлбөрийг хэсэгчлэн төлөх бөгөөд дараах хуваарийг баримтлана,

-гэрээ хүчин төгөлдөр болсон даруйд 15 000 ам доллар, 2009 оны 03 сарын 10-ны дотор 185 000 ам доллар, 2009 оны 04 сарын 15-ны дотор 100 000 ам доллар, 2009 оны 05 сарын 15-ны дотох 100 000  ам доллар   төлөхөөр заасан байна./хх7-8/

2009 оны 02 сарын 13-ны өдөр Х- ХХК, М ХХК нарын хооронд 01 тоот худалдах худалдан авах гэрээний төлбөрийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор, Ц.Эрдэнээгийн эзэмшлийн  Ү-2204016813 дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Токиогийн гудамж -14, Роял кэстл цогцолборын 103 дугаар байрны 902 тоот хаягт байрлах орон сууцны зориулалтай 240км үл хөдлөх хөрөнгийг худалдагч талд барьцаалахаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан байна. /хх10-11/

Улмаар 2009 оны 03 сарын 20-ны өдөр талууд Нэмэлт гэрээ гэж байгуулан тус гэрээний 1 дүгээр зүйлд 2009 оны 02 сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгүүлэхгүй байхаар шийдвэрлэж, тухайн хөрөнгийн гэрчилгээг М ХХК-д шилжүүлсэн,

2 дугаар зүйлд төлбөрийн хуваарийг өөрчлөв. Гэрээ хүчин төгөлдөр болсон даруйд 15 000  ам доллар- төлөгдсөн, 2009 оны 03 сарын 20-ны өдөр 10 000  ам доллар,  2009 оны 03 сарын 23-ны өдөр 5000 ам доллар, 2009 оны 04 сарын 01-ний өдөр 120 000  ам доллар, 2009 оны 04 сарын 20-ны өдөр 50 000  ам доллар,  2009 оны 05 сарын 10-ны өдөр 100 000  ам доллар, 2009 оны 05 сарын 30-ны өдөр 100 000  ам доллар төлөхөөр тохиролцсон байна. /хх9/

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй,  эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг  тус тус хүлээнэ гэж зааснаар дүгнэвэл Х- ХХК, М ХХК-ийн хооронд байгуулагдсан ашигт малтмал ашиглах 7969А тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах тухай 01 тоот гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ гэж үзэхээр байна. 

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заажээ.

Х- ХХК, М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2009 оны 02 сарын 13-ны өдрийн  01 тоот гэрээний зүйл нь Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших бүхий 7969А дугаар бүртгэгдсэн эрх юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж, зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн эрхийг бусдад шилжүүлэх эрхтэй гэж үзнэ.

Х- ХХК, М ХХК-ийн хооронд байгуулагдсан энэхүү ашигт малтмал ашиглах 7969А тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, гэрээний талаар маргаагүй, эрх бүхий этгээдүүд нь гарын үсэг зурсан байх тул тухайн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэлээ.

Харин гэрээнд заасан төлбөр төлөх хуваарийг тогтоосон байдлыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэхээргүй байна.

Дээрх гэрээнд зааснаар нэхэмжлэгч Х- ХХК нь ашигт малтмал ашиглах 7969А тусгай зөвшөөрлийг 2009 оны 04 сарын 03-ны өдөр худалдан авагч тал болох М ХХК-д шилжүүлсэн болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралтын 8 дугаарт бичигдсэн бичилт болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар М ХХК-иас төлбөрийг шаардах эрхтэй гэж үзнэ. /хх90-93/

2009 оны 02 сарын 13-ны өдөд М ХХК-ийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ байгуулсан боловч 2009 оны 03 сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээгээр тухайн хөрөнгийг барьцаалахгүй байхаар талууд тохиролцсон бөгөөд барьцааны хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар нэхэмжлэгч нь М ХХК-ийн төлбөр төлөгдөх хамгийн сүүлчийн хугацаа болох 2009 оны 05 сарын 30-ны өдрөөс хойш 3 жилээр тооцоход 2012 оны 05 сарын 30-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан нь үндэслэлгүй байна. 

2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаж, Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг хэсэгчилэн тогтоосон бөгөөд хэсэгчлэн тогтоосон заагт 7969А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай багтжээ.

 Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299, 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 174 дүгээр тогтоолоор Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу нөхөн олговор олгох компаниудын жагсаалтад 7969А дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшигч М ХХК бүртгэгдсэн байна.

Улмаар  2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон байх бөгөөд Нөхөн олговор олгох тухай Засгийн газрын 2010 оны 299; 2011 оны 174 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгожээ.

Дээрх хууль болон Засгийн газрын тогтоолууд нь тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд хамааралтай байх бөгөөд нийтэд энэхүү илэрхий үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой гэж үзнэ. 

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.7-д тухайн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн актын үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно, мөн хуулийн 78.3-д хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацааг үргэлжлүүлэн тоолно гэж тус тус заажээ.

 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон байх бөгөөд Нөхөн олговор олгох тухай Засгийн газрын 2010 оны 299; 2011 оны 174 дүгээр тогтоолуудыг хүчингүй болсон цаг үеэс эхлэн хариуцагч М ХХК нь 7969А тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмал ашиглаж, үйл ажиллагаа яявуулах хүсэлтийг холбогдох газруудад гаргаж, тэрээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж эхэлсэн болох нь Байгаль орчин , Ногоон хөгжил, аялал жуучлалын яамны 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 04/1826 дугаартай албан тодорхойлолт, 2016 оны 04 сарын 14-ний өдрийн 04/2067 лавлагаа хүргүүлэх тухай тодорхойлолт, Техник эдийн засгийн үндэслэл хүлээн авах тухай Ашигт малтмалын газрын даргын 2016 оны Т/73 тоот тушаал зэрэг баримтуудаар нотлогдсон гэж үзлээ. /хх 102-113/

Иймд нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч М ХХК-иас гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхийн хугацаа нь тэдгээрийн хооронд байгуулагдсан 2009 оны 02 сарын 13-ны өдрийн 01 тоот гэрээ, 2009 оны 03 сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээнд заасан төлбөр төлөх хамгийн сүүлчийн өдрийн хугацаа болох 2009 оны 05 сарын 30-ны өдрөөс  2009 оны 07 сарын 16-ны өдрийн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар түр зогсож, тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт орсон 2015 оны 02 сарын 18-ны өдрөөс түр зогссон нөхцөл байдал арилсан гэж үзэхээр байна.

Хүчин төгөлдөр үйлчилсэн 2015 оны 02 сарын 18-ны өдрийн дээрх хуулиар гэрээний үүрэгт гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2018 оны 02 сарын 18-ны өдөр дуусах бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд 2018 оны 01 сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн  гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагч М ХХК-ийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэлийн үнийн дүнгийн тухайд: Хариуцагч М ХХК нь 01 тоот гэрээний үүрэгт  2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 25.000 ам доллар,  2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 85.000 ам доллар, 2009 оны 05 дугааар сарын 01 -ны өдөр 16.000 ам доллар,  2009 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 20.000 ам доллар,  2009 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10.000 ам доллар,  2009 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 10.000 ам доллар,  нийт 166.000 ам доллар төлж, нэхэмжлэгч нь хүлээн авсан болох нь нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн бэлэн мөнгөний зарлагын баримтаар тогтоогдож байна. /хх24-25/

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт 221 000 ам доллар төлсөн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 206 000  ам доллар төлөгдсөн болох тогтоогдсон гэх боловч энэ талаар нотлох баримтуудыг ирүүлээгүй байх тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан байна.

Х- ХХК, М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2009 оны 02 сарын 13, 2009 оны 03 сарын 20-ны өдрийн нэмэлт гэрээний төлбөр нь америк доллар бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үеийн ханш нь 2018 оны 01 сарын 22-ны өдрийн байдлаар 1 ам доллар 2 423.37 төгрөг байжээ. /хх37/

Иймд хариуцагч М ХХК–ийн гүйцэтгээгүй үүрэг болох 234 000 ам долларыг 567 068 580 төгрөгөөр нэхэмжилсэн нь хууль зүйн үндэстэй байна.

М ХХК нь Х- ХХК-иас 2009 оны 01 тоот гэрээгээр шилжүүлэн авсан 7969А тусгай зөвшөөрөлд заасан талбай болон нөөцийн хэмжээ багасаж, 2015 онд 7969А тусгай зөвшөөрлийг шинээр олж авсан тул нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж мөн маргасан боловч ашигт малтмал ашиглах 7969А тусгай зөвшөөрөл хүчингүй болсноор дахин шинээр олж авсан талаарх үлй баримтыг нотолсон бичмэл баримтыг ирүүлээгүй бөгөөд хариуцагч татгалзалтай холбоотой нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. 

Хамтран хариуцагчийн тухайд: 2009 оны 02 сарын 13-ны өдрийн Ашигт малтмал ашиглах 7969А тоот тусгай зөвшөөрөл худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал нь Х- ХХК, худалдан авагч нь М ХХК байхаар заасан байна.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг тодорхойлсон байх бөгөөд дээрх гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь Г ХХК-иас М ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй байна. Иймд хамтран хариуцагчаар татан оролцуулсан Г ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.7, 78.3, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М ХХК-иас 567 068 580 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, хариуцагч Г ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2 993 292 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, илүү төлсөн 6708 төгрөг,  хариуцагч М ХХК-иас 2 993 292 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х- ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН