Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 01054

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Чонос овогт В.О /РД:ЧГ81123061/-ээс 77 140 000 /далан долоон сая нэг зуун дөчин мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Боржигон овогт Ц.Б /РД:ЧИ74111014/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 766 400 /хоёр сая долоон зуун жаран зургаан мянга дөрвөн зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч В.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Лааган гудамж, 63а байр, 71 тоотод байрлах 62.92 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2202023654 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 570 492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 197 958 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч В.Огээс 543 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бөд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.