Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2018/01667

 

 

 

 

                                                                                                            

 

 

 

 

2018 оны  06 сарын 22 өдөр            Дугаар184/ШШ2018/01667            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                         

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байр, 376 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Уранчимэгийн Эрдэнэхуяг /регистрийн дугаар:УХ92062458/-ийн нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 22-40 тоот хаягт байрлах, “Ардчилалын гэгээ” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: 5440599/-д холбогдох,

 

“Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлтэй, “Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Булган, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.  

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Эрдэнэхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У.Эрдэнэхуяг нь “Ардчилалын гэгээ” ХХК-тай 2015 оны 9  дүгээр сарын 15-ны өдөр 14/283 дугаартай Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцыг худалдаж авсан. У.Эрдэнэхуяг 2015 оны 12 сарын 14-ны өдрөөс одоог хүртэл тус байрандаа амьдарч байгаа боловч “А г” ХХК-ийнажилчид элдэв шалтаг тоочин, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөд шаардлагай баримт материалыг гаргаж өгөхгүй байна.

“Ардчилалын гэгээ” ХХК нь “Төгс байдал” ХХК-иас барилгын материал аваад, төлбөрт нь дээрх байрыг өгсөн гэсэн бөгөөд төлбөр тооцооны хувьд асуудалгүй, 14/283 тоот гэрээний 2.4-т төлбөрийг 100 хувь шилжүүлсэн талаар тусгасан гэсэн тул У.Эрдэнэхуяг “Төгс байдал” ХХК-д байрны төлбөрийг шилжүүлж, 14/283 дугаартай Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг “Ардчилалын гэгээ” ХХК-тай байгуулж дээрх орон сууцыг худалдан авсан. Гэвч “Ардчилалын гэгээ” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг чинь гаргаж өгөх болоогүй, бид “Төгс байдал” ХХК-тай            л харилцана, та нартай харилцахгүй гэсэн хариуг өгч, гэрээний үүргээ ноцтой зөрчиж, өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна.

У.Эрдэнэхуяг нь анх 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцыг 42,000,000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу “Төгс байдал” ХХК-тай анх уулзсан бөгөөд уг байр нь хамгийн дээд давхарт байрлах байр байсан тул ярилцаж байгаа үнийг 38,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед “Төгс байдал” ХХК нь уг байрыг бартераар авсан байр гэдгээ хэлж байсан. Ингээд хамтдаа “Ардчилалын гэгээ” ХХК дээр очиж уулзаад мөнгөө “Төгс байдал” ХХК-д төлж болох уу гэж асуухад болно гэж зөвшөөрснийх нь дагуу төлбөрийг “Төгс байдал” ХХК-д төлж, “Арчиллын гэгээ” ХХК нь төлбөр төлөгдсөн гэж гэрээ байгуулсан. Тухайн үед уг барилгын орон сууцнуудад гэрчилгээ гараагүй байсан ба дараа нь бөөнөөр нь гэрчилгээг нь гаргана гэж хэлж байсан.

Дараа нь 2016 оны орцны үүдэнд байрны гэрчилгээнүүдийг гаргана гэсэн зар тавьсаны дагуу очиж уулзахад танайх бартерын байр учир “Төгс байдал” ХХК-тайгаа учраа олж гэж хэлсэн. “Ардчиллын гэгээ” ХХК нь өөрсдөө хүлээн зөвшөөрч “Төгс байдал” ХХК-д төлбөрийг бүрэн төлүүлж гэрээ байгуулсан атлаа гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд У.Э-ийгСонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг хариуцагч “Ардчиллын гэрээ” ХХК-д даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч “А г” ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Булган, өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Ардчилалын гэгээ” ХХК нь “Төгс байдал” ХХК-тай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тохиролцооны хүрээнд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 байр 376 тоот 2 өрөө орон сууцны байрыг “Төгс байдал” ХХК-д шилжүүлж өгөхөөр болсон. Энэхүү гэрээ “Төгс байдал” ХХК-тай “Ардчиллын гэгээ” ХХК-ийг төлөөлж, тус компанитай хамтран ажилладаг “Сипоко” ХХК байгуулсан. Гэрээнд зааснаар “Төгс байдал” ХХК нь 433,672,100 төгрөгийн бараа материал нийлүүлэх ёстойгоос 165,168,095 төгрөгийн барааг “А г” ХХК-днийлүүлээгүй бөгөөд нийлүүлэхээсээ өмнө иргэн У.Э-ийгОрон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаартай гэрээг “Ардчилалын гэгээ” ХХК-тай байгуулуулж тухайн маргаж буй орон сууцны байранд оруулсан. “Төгс байдал” ХХК нь бараа бүтээгдэхүүнээ бүрэн нийлүүлсэн тохиолдолд орон сууцны өмчлөлийг шилжүүлэх байсан.

“Төгс байдал” ХХК нь “А г” ХХК-дтохиролцсон үнэ бүхий бараа бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Мөн нэхэмжпэгч иргэн У.Эрдэнэхуяг нь Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаартай гэрээний 2.4-т орон сууцны байрны төлбөр болох 58,287,860 төгрөгийг 100 хувь хийгдсэн гэж бичигдсэн байгаа боловч тухайн орон сууцны байрны өмчлөгч “Ардчилалын гэгээ” ХХК нь энэхүү төлбөрийг бодитоор нэхэмжлэгч иргэн У.Э-гаасаваагүй. У.Эрдэнэхуяг нь төлбөрийг өмчлөгч биш “Төгс байдал” ХХК-ийн Энхпүрэвт төлсөн. “Төгс байдал” ХХК нь үлдэгдэл 165,168,095 төгрөгийн барааг “А г” ХХК-днийлүүлээгүй байхдаа 2015 оны 8 дугаар сард У.Э-тбайрыг шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээг У.Эрдэнэхуягтай байгуулж, төлбөр төлөгдсөн гэж бичсэн боловч У.Эрдэнэхуяг нь төлбөрийг “Ардчиллын гэгээ” ХХК-д төлөөгүй. Гэрээг дүр үзүүлж, өөр хэлцлийг халхавчилж байгуулсан.

“Ардчилалын гэгээ” ХХК болон иргэн У.Эрдэнэхуяг нарын хооронд байгуулсан “Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар”-тай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу энэ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 байр 376 тоот 2 өрөө орон сууцыг У.Эрдэнэхуягийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргаж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал “А г” ХХК-ийншүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Маргаан бүхий Сонгинохайрхан дүүрэг,  6 дугаар хороо Очир 2 хороолол 378 айлын орон сууцны 70 байрны 376 тоот орон сууцыг “Ардчиллын гэгээ” ХХК-ийн захиалгаар барьсан бөгөөд уг барилгыг 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр улсын комиссын 10 гишүүн үзэж, шалган хүлээн авсан.

Үүнээс өмнө “Төгс байдал” ХХК болон “Ардчилалын гэгээ” ХХК нар нь арилжааны тохиролцоог хоорондоо хийж, “Төгс байдал” ХХК нь тус тохиролцооны дагуу бараа бүтээгдэхүүнээ нийлүүлсэн учраас тус барилга бүрэн бүтэн баригдаж дуусан, улсын комисс барилгыг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн бөгөөд талуудын хооронд өр төлбөрийн асуудалгүй байсан учраас 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч У.Эрдэнэхуягтай 14/283 тоот орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гэрээний 2.4-т төлбөрийг 100 хувь шилжүүлсэн талаар тусгасан байгаа. Хэрэв “Төгс байдал” ХХК  нь бараагаа нийлүүлээгүй байсан бол улсын комисс хүлээж авахгүй бөгөөд авлаа гэхэд 2015 оны 9 сарын 15-ны өдөр нэхэмжлэгч У.Эрдэнэхуягтай 14/283 тоот орон сууцны гэрээг байгуулж, гэрээний 2.4-т төлбөрийг 100 хувь шилжүүлсэн талаар тусгахгүй байх байсан. Нэхэмжлэгч У.Эрдэнэхуяг ч ийм гэрээ байгуулж өмчлөх эрхээрээ хохирохгүй байсан.

Хариуцагчаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл түүнд хавсаргасан баримт материалд өр төлбөрийн асуудалтайг нотлох зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэгч У.Эрдэнэхуяг маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй байх эсэхэд бусдын өр төлбөрийн асуудал нөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч У.Эрдэнэхуяг нь “Ардчилалын гэгээ” ХХК-тай байгуулсан 14/283 тоот гэрээний дагуу тус орон сууцанд 2015 оноос өдийг хүртэл амьдарч байгаа нь ямар хуулийн, ямар хэм хэмжээг зөрчсөн гэж үзээд хууль бусаар эзэмшиж байгаа гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа юм бэ? ямар ч үндэслэл байхгүй байна. Харин ч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байснаар нэхэмжлэгч У.Эрдэнэхуяг, түүний гэр бүлийнхэн харьяа дүүрэг, хороондоо бүртгүүлж, улсын үйлчилгээг ойроос авч чадахгүй илүү зардал гаргаж, өдийг хүрсэн.

“Төгс байдал” ХХК-ийн “Сипоко” ХХК-тай байгуулсан гэрээнд нийлүүлэх бараа бүтээгдэхүүний 50 хувийг нийлүүлсэн тохиолдолд гэрээнд заасан орон сууцуудыг шилжүүлэн авах, захиран зарцуулах эрх үүсэхээр заасан ба “Төгс байдал” ХХК нь гэрээнд заасан барааны 50 хувиас дээшхи бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн тул захиран зарцуулах эрхтэй болсон байна. “Төгс байдал” ХХК нь Сонгинохайрхан дүүрэг,  6 дугаар хороо Очир 2 хороолол 378 айлын орон сууцны 70 байрны 376 тоот орон сууцыг У.Э-тшилжүүлэх талаар хүсэлтийг  “А г” ХХК-дгаргаж, тус компани нь зөвшөөрснөөр У.Эрдэнэхуягтай төлбөр төлөгдсөн гэж гэрээ байгуулан, байрыг шилжүүлэн өгсөн байдаг.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр   шинжлэн судлаад

                                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Эрдэнэхуяг нь хариуцагч “А г” ХХК-дхолбогдуулан “Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч “Ардчилалын гэгээ” ХХК нь нэхэмжлэгч У.Э-тхолбогдуулан “Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцыг У.Эрдэнэхуягийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч У.Эрдэнэхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахаар шаардаж байгаа гэж тайлбарласан болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа “Төгс байдал” ХХК нь “Сипоко” ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр бараа материал худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба уг гэрээнд зааснаар “Төгс байдал” ХХК нь “Сипоко” ХХК-д 433,672,100  төгрөгийн үнэ бүхий өргөлтийн насос, галын насос, цэвэр усны нөөцийн сав, давтамж хувисгуур зэрэг бараа материал нийлүүлэх, “Сипоко” ХХК нь бараа материалын үнийн дүнд 433,672,100  төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг орон сууцыг “Төгс байдал” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон ба уг орон сууцуудад маргаан бүхий Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууц багтсан болох нь хэрэгт авагдсан 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Бараа материал худалдах, худалдан авах 1508/04  тоот гэрээ, хариуцагч “А г” ХХК-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Дээр дурдсан “Төгс байдал” ХХК болон “Сипоко” ХХК-иудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т “Нийлүүлэгч тал бартерын байрны үнийн дүнгийн 50 хувьтай дүйцэх бараа материалыг захиалагч талд нийлүүлсэн  тохиолдолд байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн авна” гэж заасан ба гэрээнд заасан нийлүүлэгдэх  433,672,100  төгрөгийн бараа материалаас “Төгс байдал” ХХК нь 50 хувиас дээш төгрөгийн үнийн дүн болох 389,410,338 төгрөгийн бараа материалыг нийлүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Сипоко” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар албан бичиг, 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Бараа материал худалдах, худалдан авах 1508/04  тоот гэрээ, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

“Төгс байдал” ХХК болон “Сипоко” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Бараа материал худалдах, худалдан авах 1508/04  тоот гэрээний дагуу нийлүүлэгдсэн бараа материал нь хариуцагч “А г” ХХК-ийнбарилга, байгууламжуудад нийлүүлэгдсэн бөгөөд барилгын материалын үнэд шилжүүлэхээр тохиролцсон Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцыг “Ардчилалын гэгээ” ХХК нь бусдад арилжааны гэрээгээр худалдахыг “Сипоко” ХХК-д зөвшөөрсөн болох нь хариуцагч “Ардчилалын гэгээ” ХХК болон түүний төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүлээн зөвшөөрсөн тайлбараар тогтоогдож байгаагаас гадна “Сипоко” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар албан бичигт “... “Төгс байдал” ХХК нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлэхгүй ... хамтран ажилладаг “Ардчилалын гэгээ” ХХК-ийг хохироож байна ...” гэсэн тайлбараар нотлогдож байна.

 

Дээр дурдсанаас үзвэл “Төгс байдал” ХХК нь “Сипоко” ХХК-тай Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан ба арилжааны гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцны хувьд “Төгс байдал” ХХК нь худалдан авагч тал болох бөгөөд гэрээнд зааснаар нийлүүлэх бараа бүтээгдэхүүний 50 хувиас дээш хувийг нийлүүлснээр орон сууцыг өмчлөх эрхийг “Ардчилалын гэгээ” ХХК болон түүнийг төлөөлж гэрээ байгуулсан “Сипоко” ХХК-иас  шилжүүлэн авах эрх үүссэн байна.

 

“Төгс байдал” ХХК нь арилжааны гэрээгээр өмчлөх эрхтэй болсон Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч У.Э-т38,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, У.Эрдэнэхуяг нь 38,000,000 төгрөгийг “Төгс байдал” ХХК-д төлж барагдуулсан бөгөөд “Төгс байдал” ХХК-иас гаргасан хүсэлтийн дагуу өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгогдоогүй байсан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр “Ардчилалын гэгээ” ХХК нь У.Эрдэнэхуягтай 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Орон сууц барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, гэрээнд төлбөр төлөгдсөн болохыг дурдаж, У.Эрдэнэхуяг нь гэрээнд заасан орон сууцыг 2016 оны 3 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан “Байр эзэмшигчийн байр хүлээлцсэн акт”, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Орон сууц барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”, “Төгс байдал” ХХК-ийн захирал З.Энхпүрэвийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан “... У.Э-гаастөлбөрийг манай компани авсан ...” гэсэн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “... “Төгс байдал” ХХК нь үлдэгдэл 165,168,095 төгрөгийн барааг “А г” ХХК-днийлүүлээгүй байхдаа 2015 оны 8 дугаар сард У.Э-тбайрыг шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээг У.Эрдэнэхуягтай байгуулж, төлбөр төлөгдсөн гэж бичсэн ...” гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр У.Эрдэнэхуяг нь Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зааснаар өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч “А г” ХХК-ддаалгах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч “Ардчилалын гэгээ” ХХК нь “Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээ”-г дүр үзүүлэн байгуулсан, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан ба энэхүү гэрээ нь “Төгс  байдал” ХХК болон “Сипоко” ХХК-иудын хооронд байгуулсан Бараа материал худалдах, худалдан авах 1508/04  тоот гэрээ болон “Төгс байдал” ХХК нь У.Э-торон сууцыг худалдаж, энэ талаар “А г” ХХК-дмэдэгдсэний үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

“Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээ” нь дүр үзүүлж байгуулагдсан болон өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан гэх өөр бусад үндэслэл хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч У.Эрдэнэхуягийн нэхэмжлэлийг хангаж, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр У.Э-ийгтогтоож, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг авахад шаардлагатай баримт бичгийг У.Э-толгохыг хариуцагч “А г” ХХК-ддаалгаж, хариуцагч “А г” ХХК-ийн“Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцыг У.Эрдэнэхуягийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

“Сипоко” ХХК нь “Төгс байдал” ХХК-тай байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Бараа материал худалдах, худалдан авах 1508/04  тоот гэрээний дагуу “Төгс байдал” ХХК-иас нийлүүлэгдэх бараа бүтээгдэхүүн болон түүний үнийг гаргуулах шаардах эрхээ хэрэгжүүлэхэд шүүхийн энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                                                                                                                               ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Очир 2 хороолол, 70 дугаар байрны 376 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр У.Э-ийг тогтоож, орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг авахад шаардлагатай баримт бичгийг У.Э-толгохыг хариуцагч “А г” ХХК-ддаалгасугай.

 

            2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хариуцагч “А г” ХХК-ийн“Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 14/283 дугаар гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцыг У.Эрдэнэхуягийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч У.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагч “А г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  523,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А г” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Э-толгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

           

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.ЦОЛМОНБААТАР