Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 02570

 

 

 

 

 

 

 

 

   2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/02570

             Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 19 дүгээр байр, 17 тоотод оршин суух, С.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 86а байр, 40 тоотод оршин суух, Б.Б,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 13 дугаар гудамж, 178 тоотод оршин суух, Б.У нарт холбогдох,

 49,449,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ц, түүний өмгөөлөгч Б.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Цшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хамт ажилладаг н.Түмэнбаяраар дамжуулан Б.Утанилцсан бөгөөд тэр үед Б.Унь өөрийгөө “Эр Би Э интернэшнл” ХХК-ийн захирал гэж танилцуулж байсан. Манай компани барилгын компани, байр захиалж болно гэсний дагуу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Номун хотхоны 169 тоот 39 м.кв талбай бүхий 1 өрөө, мөн 80,77 м.кв талбай бүхий 2 өрөө сууцнуудыг захиалж, зээлийн хөрөнгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, урьдчилгаанд байр тус бүрт 500,000 төгрөг төлж, 2010 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байрандаа орсон. 2010 оны 07 дугаар сарын 21-нд 1,000.000 төгрөг, 2011 оны 08 дугаар сарын 31-нд 4,000,000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 14-нд 10,000,000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 17-нд 10,000,000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 29-нд 5,500,000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 30-нд 4,000,000 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 31-нд 500,000 төгрөг нийт 34,999,200 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг би машинаа зараад, мөн Голомт банкнаас зээл авч өгөх гэсэн боловч байрны гэрчилгээ байхгүй гээд банк зээл олгоогүй. Удалгүй Б.Унамайг дуудаж “1 өрөө байраа сулла, өөр хүнд зарахаар боллоо” гээд 2012 оны 01 дүгээр сарын 30-нд биднийг гаргасан. Үлдсэн 2 өрөө байрнаас 2012 оны 06 дугаар сарын 17-нд намайг ажилтай байхад манай гэрийн хаалгыг эвдлээд эхнэр, хүүхдүүдийг маань загнаж байгаад гаргасан байсан. Байрнаас гарахдаа өгсөн мөнгөө нэхэхэд удахгүй өгнө, санаа зоволтгүй гэсэн. Ингээд утсаа авахаа больсон. Би шүүхэд нэхэмжлэл гаргахад Б.Унь “Эр Би Э интернэшнл” ХХК-ийн захирал биш, компани нь татан буугдсан байсан. Шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн уг компани татан буугдаж, уг компанийг үүсгэн байгуулагч Б.Б, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь мөн Баасандашийн Баяртүвшин гэсэн хариу ирсэн. Б.Бгэдэг хүнийг би танихгүй, Б.Убүх мөнгөө өгсөн, мөнгө тушаасан баримтад компанийн тамга тэмдэг дарсан байдаг. Үүнээс үүдэн би тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг нь хариуцагчаар татах нь зүйтэй гэж үзээд, шүүхээс эхний удаа нэхэмжлэлээ татаад, Б.Баяртүвшинг эрэн сурвалжлуулж, хаягийг нь олоод нэхэмжлэлээ гаргаж байна. Иймд Б.Б, Б.Унараас байрны урьдчилгаанд төлсөн 34,999,200 төгрөг, хохирол буюу түрээсийн төлбөрийн 50 хувь болох 14,450,000 төгрөг, нийт 49,449,200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Эр Би Э итнтеогешнл” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Б.Ббайсан нь нотлогдож байгаа тул хариуцагч Б.У-с татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Б-ийнитгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед “Э Б Э И” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, үүсгэн байгуулагч Б.Б-ийнталаар тайлбар хийе. Компанийн өмнөөс төлбөр тооцооны асуудлаар иргэн Б.Баяртүвшингээс ямар нэгэн нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 34 дүгээр зүйлд заасан байгаа. Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ гэж тогтоосон байдаг. Иргэн, хуулийн этгээд хоёр тус тусдаа эрх зүйн харилцаанд ордог субъект юм. Компанийн өмнөөс иргэн хариуцлага хүлээх ойлголт байхгүй. Мөн Иргэний хуулийн 25 дугаар зүйлд өмчлөлөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй, тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн биеэр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаандаа бий болсон үр дагаврыг эд хөрөнгөөр хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах тодорхой зорилго бүхий тогтвортой үйл ажиллагаа явуулдаг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж заасан байдаг. Зээлийн хэлцлээс компанид тухайн орон сууцны төлбөр төлж байсан гэдэг нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримт болон хариуцагч талаас гаргаж өгсөн баримтаар хангалттай нотлогдож байдаг. Мөн орон сууц захиалгаар бариулах гэрээнд ч гэсэн “Э Б Э И” ХХК-тай байгуулсан гэдэг нь харагддаг. Иргэн Б.Бгэж хүнтэй иргэний журмаар төлбөр тооцоо төлөөд гэрээ байгуулаад байр худалдаж аваагүй гэдэг нь тодорхой байна. Тэгэхээр компанийн өмнөөс иргэн хариуцлага хүлээнэ гэсэн ойлголт байхгүй. Хууль зүйн хувьд ч байхгүй. Энэ хэрэг маань анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, дээд шүүх гэж явсан. Давж заалдах шат болон дээд шүүхээс Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасны дагуу хувьцаа эзэмшигчийн хөрөнгө нь компанийн эд хөрөнгөөс зааглагдсан эсэхийг тодруул гэж буцаасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөн хуулбар нь харагдахгүй байна, хангалттай харагдахгүй байна. Улсын бүртгэлээс ирсэн баримт мөн харагдахгүй байна. Дүгнэлт өгөх бололцоогүй байна гэсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтаас гадна шинээр нотлох баримтууд ирсэн. Тэр нотлох баримтуудыг үзэхэд “Э Б Э И” ХХК нь 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай. Дүрмийн санд байгаа эд хөрөнгө нь компьютер, принтер гэсэн эд хөрөнгүүд байсан. Б.Б-ийнэд хөрөнгөөс зааглагдсан гэдэг нь дүрмээр харагдаж байгаа. Тухайн компани нь Б.Б-ийнодоогийн амьдарч байгаа орон сууцны байранд үйл ажиллагаа явуулж байгаагүй гэдэг нь мөн тодорхой харагдана. Номун хотхонд үйл ажиллагаа явуулж байсан байдаг бөгөөд үүнээс харахад эд хөрөнгө нь тусгаарлагдсан, үйл ажиллагаа тус тусдаа байсан гэдэг нь харагдаж байна. Тухайн нөхцөл байдалд Б.Б-ийнэд хөрөнгө ямар эд хөрөнгө байсан юм, компанийн эд хөрөнгө юу юу байсан гэдгийг одоо нөхөж тогтоох боломжгүй. Хэрэгт авагдсан бичмэл баримтын хүрээнд л тогтоох боломжтой. Хэрэгт авагдсан баримтаас харахад эд хөрөнгө тусгаарлагдсан гэдэг нь харагдаж байгаа. Мөн Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т зааснаар татан буулгах комиссоос нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас ихгүй байна гэж заасан. Мөн Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т татан буулгах комисс нь компанийг татан буулгах болон нэхэмжлэл гаргах журам, хугацааг нийтэд мэдээлэх бөгөөд нэхэмжлэл гаргах хугацаа нь татан буулгах тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас доошгүй, зургаан сараас дээшгүй байна гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаас харахад татан буугдсан байдаг бөгөөд тухайн маргаантай холбоотой өр авлага гаргасан тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаж тухайн компанитай холбоотой асуудлаар өр, авлагыг шийдсэн байх ёстой. Дээрх хугацаанд нэхэмжлэгч өр, авлагын асуудлыг шийдүүлээгүй учраас С.Цнь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл С.Цхөөн хэлэлцэх хугацаанд нэхэмжлэл гаргаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт авагдсан баримтаас харахад “Э Б Э И” ХХК-ийг би төлөөлөх эрхгүй. Хэргийн бодит үнэнийг тогтоолгох зорилгоор гэрч асуулгасан. Тухайн үед мөнгийг өгч байсан эсэх талаар гэрч мэдүүлсэн. Тооцоо нийлсэн талаар тухайн үед нягтлан бодогч ажилтай байсан н.Отгонжаргал тооцоог нь бодож, борлуулалтын менежер н.Уранчимэг нь тооцоо нийлэх акт үйлдээд 34,999,200 төгрөгөөс байр ашигласны төлбөр, засварын хөлс 11,678,205 төгрөгийг суутгаж С.Ц23,320,995 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Байрны засвар, гэрээ цуцалсны алданги нийт 11,678,205 төгрөг болсон. Мэдээж байрыг анх ямар байсан тэр хэвэнд нь байлгахын тулд засвар хийх ёстой. 23,320,995 төгрөгийг С.Цхүлээлгэн өгсөн талаар гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан санхүүгийн баримт өгсөн боловч санхүүгийн баримт нь С.Цогбадрахын гарын үсэг биш гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Иймээс “Э Б Э И” ХХК-ийн боломжит бүх нотлох баримтуудыг шинээр гаргаж өгсөн. Ямар нэгэн байдлаар нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх. Нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлгүй байна гэх тайлбарыг өгч байна гэжээ.  

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Шүүхэд нэхэмжлэгч С.Цнь хариуцагч  Б.Баяртүвшин, Б.Унарт холбогдуулан зээлийн хөрөнгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн 34,999,200 төгрөгийг буцаан гаргуулах, хохирол буюу түрээсийн төлбөрийн 50 хувь болох 14,450,000 төгрөг, нийт 49,449,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ухолбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзжээ.

 

Хариуцагч Б.Бнь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “Э Б Э и” ХХК-ийн байгуулсан гэрээнээс үүдэлтэй төлбөрийг иргэн Б.Бхариуцахүй, урьдчилгаанд төлсөн төлбөрийг буцаан олгосон гэж маргасан байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С.Цнь 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 37-169 тоот 39 м.кв  нэг өрөө орон сууц, 37-175 тоот 80,72 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар “Э Б Э и” ХХК -тай тохиролцож, худалдах-худалдан авах гэрээг байгуулж, урьдчилгаанд нийт 34,999,200 төгрөгийг төлсөн боловч гэрээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул “Э Б Э и” ХХК нь нэхэмжлэгчийг 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 2012 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тус тус орон сууцнаас гаргасан үйл баримт тогтоогдсон ба талууд энэ тухайд маргаагүй.

 

Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, ““Э Б Э и” ХХК -ийг үүсгэн байгуулах шийдвэр, компанийн дүрэм, хурлын шийдвэр, хуулийн этгээдийг татан буугдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, захирал Б.Б-ийнЧингэлтэй дүүргийн татварын хэлтэст гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтаар “Э Б Э и” ХХК -ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Ббүртгэлтэй байсан, хувьцаа эзэмшигчийн хүсэлтээр тус хуулийн этгээдийг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр татан буулгасан болох нь нотлогдож байна. /хх-ийн 171, 172, 177, 178, 181, 238, 239, 240 дүгээр тал/

 

“Э Б Э и” ХХК татан буулгах мэдээллийг 2012 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Өнөөдөр сонинд нийтэлж, компанийг улсын бүртгэлээс 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хассан байна. /хх-ийн 176, 230 дугаар тал/

 

Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д “Компанийг татан буулгах үед түүний өр төлбөрийг барагдуулахдаа Иргэний хууль, энэ хууль болон бусад хуулийг дагаж мөрдөнө.”, 27.2-т “Татан буулгах комисс нь компанийг татан буулгах болон нэхэмжлэл гаргах журам, хугацааг нийтэд мэдээлэх бөгөөд нэхэмжлэл гаргах хугацаа нь татан буулгах тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас доошгүй, зургаан сараас дээшгүй байна. 27.5. Энэ хуулийн 27.4-т заасан тохиолдолд компанийн эд хөрөнгийг энэ хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу хувьцаа эзэмшигчдэд хуваарилна.” 27.4.-т “Компанийг татан буулгах тухай шийдвэр гаргах үед тухайн компани нь ямар нэгэн өр төлбөргүй бол уг компанийг татан буулгах тухай мэдэгдлийг нийтэд мэдээлэхгүйгээр татан буулгаж болно.” гэж тус тус заасан.

 

“Э Б Э и” ХХК -ийг татан буугдсан талаар Өнөөдөр сонинд 2012 оны 09 дүгээр сарын 26-ны мэдээлсэн байх боловч нэхэмжлэл гаргах журам, хугацааг нийтэд мэдээлээгүй тул компанийг Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар өр төлбөргүйд тооцож татан буулгасан гэж үзэв.

 

Хэрэгт С.Ц-ийн хүсэлтээр “Э Б Э и” ХХК -ийг буюу захирал Б.У-г эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хангаж 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5747 дугаар шийдвэр авагдсан байна.

 

Дээрх хуулийн зохицуулалт, зохигчдын тайлбар, нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч нь татан буугдсан “Э Б Э и” ХХК -д холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ.”, 9.5.-д “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна.” гэж тус тус заасан.

 

Хариуцагч Б.Бнь 2007 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Э Б Э и” ХХК -ийг үүсгэн байгуулж, улсын бүртэглд бүртгүүлснээр 1,000,000 төгрөгийн хөрөнгө бүхий, нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй 100 ширхэг хувьцаатай компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон.  /хх-ийн 239-240 дүгээр тал/ Компани  улсын бүртгэлд бүртгүүлэхдээ эд хөрөнгийн жагсаалтад 800,000 төгрөгийн үнэ бүхий пентиүм-4 компьютер 1 ширхэг, 200,000 төгрөгийн үнэ бүхий принтер 1 ширхэгийг бүртгүүлжээ. Харин компани татан буулгахад эцсийн үлдэгдэл хөрөнгө буюу эцсийн үлдэгдэл 138,527,037 төгрөг болсон нь хэрэгт авагдсан “Эр Би Э интернэшнл” ХХК-ийн хаалтын баланс /хх-ийн 186/ дугаар тал, “Өлзийт экаунт аудит” ХХК-ийн тайлан /хх-ийн 187 дугаар тал/, “Э Б Э и” ХХК -ийн 2012 оны жилийн санхүүгийн тайлан /192-195 дугаар тал/ зэргээр нотлогдож байна.

 

Хариуцагч Б.Бнь “Э Б Э и” ХХК-ийн үйл ажиллагааг удирдан явуулж, компаний хөрөнгөд өөрчлөлт орсон байхад компанийн эд хөрөнгийн өөрчлөлтийг бүртгүүлээгүй байх тул 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Бкомпанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглаагүй байна гэж үзэж хувьцаа эзэмшигч өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг хариуцах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

            Хариуцагч нь зээлийн хөрөнгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу нэхэмжлэгчээс төлсөн 34,999,200 төгрөгийг гэрээнээс татгалзсантай холбоотойгоор нэхэмжлэгчид 23,320,995 төгрөгийг бэлнээр, үлдэх 11,678,205 төгрөгийг гэрээ цуцалсантай холбоотой суутгасан гэх боловч энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Хариуцагчийн татгалзалтай холбоотой 23,320,995 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр өгсөн гэх 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Зарлагын ордер” гэх баримт /хх-ийн 249 дүгээр тал/ хэрэгт авагдсан хэдий ч энэ баримт дээрх мөнгө хүлээн авсан хүний гарын үсэг Б.Цогбадрахын гарыг үсэгтэй тохирохгүй байгааг шүүхээс томилсон шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 3474, 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4408 дугаар дүгнэлтаар гаргасан. Шүүхэд гэрч Б.Отгонжаргал 23,320,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн гэх мэдүүлэг өгсөн боловч энэ нь бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна. Мөн гэрээнээс татгалзсантай холбоотой “Э Б Э и” ХХК -д 11,678,205 төгрөгийн хохирол учирсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хохирол буюу түрээсийн төлбөрийн 50 хувь болох 14,450,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Үүнийг нотлох баримт болох “Байр түрээслэх гэрээ” нь 14,450,000 төгрөгийг түрийн төлбөрт төлсөн болохыг хангалттай нотлохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч зээлийн хөрөнгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээг хариуцагч талын буруутай үйл ажиллагаанаас цуцлагдсан болохыг нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Б.Б-с 34,999,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,450,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Б.У-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу хэргээс нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч  Б.У-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5-д заасны дагуу хариуцагч Б.Баяртүвшингээс 34,999,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ц олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,450,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч  Б.Ухолбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ц-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,190 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-с 332,946 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР