| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 188/2019/0216/Э |
| Дугаар | 496 |
| Огноо | 2019-05-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 18.7.1., |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 496
М.А, Г.Ф
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Сүхбат,
орчуулагч Б.Нандинцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дөлгөөн,
шүүгдэгч М.А,
шүүгдэгч Г.Ф,
шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Санжаажамц,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.А, Г.Ф нарт холбогдох эрүүгийн 1802003080147 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ..............., 1981 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Шинэ толгойт хороолол, 102 дугаар байрны 83 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ТЕ81050436/,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 241 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
2. Г.Ф, Румын Улсын иргэн, 1978 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Румын Улсын Граёва хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, таксины жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Румын Улс Граёва хот, Дольж Довреш бүс Жеорочел гудамжны 131 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Голден парк хотхоны 105 дугаар байрны 64 тоотод түр оршин сууж байсан, Румын Улсын иргэний үнэмлэхийн дугаар DZ 1828898, хувийн бүртгэлийн 1780220163207 дугаартай;
М.А, Г.Ф нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 19-ний өдрүүдэд гадаад улсын иргэдийн арилжааны банкны төлбөрийн картуудыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Шинэ толгойт хороолол, 102 дугаар байрны 83 тоотод хадгалсан, ашигласан гэмт хэрэгт,
мөн Сонгинохайрхан дүүрэг дэх Голомт банкны Сонгинохайрхан ТТ, Саппоро ТТ, Цамбагарав ТТ, Лорд супермаркетэд байрлах Голомт банкны АТМ-үүдээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 6.250.000 төгрөгийг хулгайлсны улмаас бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: ...............ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Ф-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ..................., Румын Улсын иргэн Г.Ф нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч ................. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Г.Ф-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Ф-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, Г.Ф нарын биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, Г.Ф нарын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 21-ний өдрийг хүртэл баривчлагдсан 2 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн соронзон туузан картын мэдээлэл уншиж, бичих боломжтой 10х17 см хар өнгийн хайрцагтай “Deftun MSR X6” гэсэн бичиглэлтэй хар саарал өнгийн usb залгууртай 1 ширхэг төхөөрөмж, 9x12 см бор өнгийн хайрцагтай Model: MIMI3008 1701091851 гэсэн дугаартай хар өнгийн usb залгууртай 1 ширхэг төхөөрөмж зэргийг хэрэгцээний дагуу Монгол банкинд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эрүүгийн 1802003080147 дугаартай хэргийн эд мөрийн баримт болох “АТМ-ээс мөнгө авч буй хяналтын камерийн бичлэг гэсэн хайрцагтай TDK Life on Record DVD+R DOUBLELAYER 8x SPEED I 8.5 GB гэсэн бичиглэл бүхий саарал өнгийн Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч нараас хураан авсан 2.016.470 төгрөгийг хохиролд тооцуулахаар “Голомт” банкинд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн газрын үзлэгээр хураагдсан 9x21.5 см цагаан өнгийн хайрцагтай 1-241 хүртэл дугаарласан 8.5x5.5 см цагаан өнгийн, хар соронзон тууз бүхий карт, “MEVIUS sky blue” нэртэй тамхины хайрцагтай 242-262 хүртэл дугаарласан, “Marlboro” нэртэй тамхины хайрцагтай 263-284 хүртэл дугаарласан, “Marlboro” нэртэй тамхины хайрцагтай буйдан доороос гэсэн бичиглэлтэй 285-299 хүртэл дугаарласан, “Caster Red 5” нэртэй тамхины хайрцагтай 300-321 хүртэл дугаарласан 8.5x5.5 см цагаан өнгийн, хар соронзон тууз бүхий карт, 8.5x5 см хэмжээтэй дөрвөлжин тооны шугамтай дэвтрийн цаасан дээр 24-28 гэж, 1-17 гэж, 6-23 гэж тус тус дугаарлан бичсэн 3 ширхэг цаас, 4x9 см хэмжээтэй цагаан өнгийн цаасан дээр 1-17, 41-53, 54-67, 18-47 карт гэж тус тус бичсэн 4 ширхэг цаас, “MEVIUS sky blue” нэртэй тамхины хоосон хайрцаг 1 ширхэг, AIRMARKET-н суудал захиалгын ажилтны нэрийн хуудас 1 ширхэг, 16x29 см хэмжээтэй бор өнгийн +17000 гэсэн бичиглэлтэй хайрцаг, TOUROPA гэсэн бичиглэл бүхий А-4 хэмжээтэй 3 хуудас нислэгийн тийз, хавтас, тасалбар зэргийг устгаж, шүүгдэгч Гаврила Флорин Эюгэн /Gavrila Florin Еugen/-ийн Raiffesen BANK 4389 5530 0327 0270 гэсэн дугаартай GAVRILA FLORIN VISA Debit гэсэн бичиглэлтэй 322 гэж дугаарласан чиптэй, туузан карт 1 ширхэг, Raiffesen BANK 4389 5530 0327 0270 гэсэн дугаартай GAVRILA FLORIN Master Card гэсэн бичиглэлтэй 323 гэж дугаарласан чиптэй, туузан карт 1 ширхэг зэргийг түүнд буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд өндөр настай аавыгаа ээжийн хамт асран халамжлах ажлыг хийдэг. Аав маань олон удаа цус харвасан, 2 удаа тархины хүнд хагалгаанд орсны улмаас байнгын хүний асрамжинд байдаг. Төрсөн эгч нар бүгд гадаадад амьдардаг тул надаас өөр аавыг минь асран халамжлах хүн байдаггүй. Ээж минь өндөр настай, даралт ихсэх өвчтэй. Ээж миний тухай одоо болтол аавд хэлээгүй байгаа ба энэ нь аавын бие муудахаас болгоомжилж байгаа юм. Намайг 2 жил 6 сарын ял эдлээд гарч ирэхэд аав минь амьд байх баталгаа байхгүй. Би өөрийн гэнэн итгэмтгий зангаасаа болж Румын Улсын иргэн Г.Ф-ний үгэнд итгэн алдаа гаргасан. Зочид буудлын бонус картаар АТМ машинаас мөнгө авч байна гэж надад итгүүлсэн. Би тухайн үед түүнийг АТМ машинаас мөнгө авахад нь хамт явсан. Би түүний үгэнд үнэхээр итгэсэн байсан ба хэрэгт холбогдон шалгагдах үедээ бүх үнэнийг олж мэдсэн. Шүүхээс надад оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч М.А, Г.Ф нарын өмгөөлөгч С.Санжаажамц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдааны явцад миний үйлчлүүлэгч М.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлүүдээ үл зөвшөөрч, Румын улсын иргэн Г.Ф нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөлгүй шүүхийн хэлэлцүүлэгт маргаж мэтгэлцсэн. ATM машинуудаас хуурамч цахим картаар 6.250.000 төгрөг буюу бага бус хэмжээний төгрөг авч ашигласнаа хүлээн зөвшөөрч Румын улсын иргэн Г.Ф гэм буруу дээр маргаагүй, хохирлыг бүрэн барагдуулсан. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр гэм буруугаа хүлээхгүй байна гэж үзэн улсын яллагч М.Ад дээрхи зүйл тус бүрт нь ял оногдуулж, нэмж нэгтгэн 3 жил 1 сарын хугацаатай хорих ял, Г.Ф-д мөн адил дээрхи зүйл тус бүрт нь ял оноож, нэмж нэгтгэн 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлэх санал гаргасныг шүүх дүгнээд М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих, 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хорих ял оноосон. Г.Ф-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих, 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаар хорих ялаар шийтгэж, нэмж нэгтгэн 3 жилийн хорих ял оноосон. Г.Ф нь хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг, ямар учраас 2 зүйлээр зүйлчилж байгааг нь ойлгодоггүй. Учир нь, хуульчдын хүрээнд ч энэ асуудал маргаан дагуулсаар ирсэн бөгөөд 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийг мөрдөгдөж ирснээс хойш дээрхи гэмт хэргийг үйлдэж ял шийтгэгдэж байсан хэд хэдэн этгээдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр буюу нэг зүйлээр зүйлчлэгдэж байсан нь судалгаагаар тогтоогдоно. Өөрөөр хэлбэл, хуурамч цахим карт ашиглаж ATM машинаас 6.250.000 төгрөг авч хувьдаа ашигласан нь хавтас хэргийн материал болон ялтан Румын улсын иргэн Г.Ф-ийн мэдүүлгээр нотлогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1-д заасан зүйл тохирч байхад хулгайн хэрэгтэй төстэй байна хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр давхар зүйлчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл эс үйлдэхүй, хохирол хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн зүйл заалт зөрчигдсөн. Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа тохиолдолд ямар учраас “Голомт” банк хохирогч болсныг тогтоох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон, эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гээд тодорхой заасан байхад “Голомт” банкны ATM машиныг эвдээд тоноогүй, ATM машиныг бүхлээр нь хулгайлж авч яваагүй байхад хулгайлах гэмт хэргээр зүйлчлэх нь үндэслэл байхгүй. Миний 2 үйлчлүүлэгч хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар ATM машинаас хулгай хийгээгүй. Харин хуурамч төлбөрийн цахим карт ашиглаж 6.250.000 төгрөгийг гадаадын иргэдийн дансан дахь мөнгөнөөс ATM машинаас дамжуулж мөнгө авсан нь шинжээчийн дүгнэлтүүдээр хөдөлбөргүй нотлогдоно. Жинхэнэ хохирогч хэн бэ гэвэл лав л “Голомт” банк биш юм. “Голомт” банк ямар эрх зүйн акт, хууль тогтоомжооор хохирогч болохыг тогтоосон баримт хэрэг дотор огт байхгүй учир жинхэнэ хохирогч нарыг тогтоож байцаагаагүй бөгөөд “Голомт” банкинд өгсөн 6.250.000 төгрөг жинхэнэ хохирогч нарын данс руу буцаагдсан гэх ямар ч баримт байхгүй. Г.Ф нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж 48 цаг саатуулагдсан бөгөөд энэ үеэс эхэлж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгч эхэлсэн бөгөөд мэдүүлэг өгөх гэхэд Румын хэлтэй орчуулагч олдоогүй бөгөөд Монгол улсад Румын Улсын Элчин сайдын яам консулын газар байхгүй гээд хэлний бэрхшээлтэй тулгарсан. Г.Ф Англи хэлээр бага сага ярьдаг гээд Англи хэлтэй орчуулагчаар дамжуулж мэдүүлэг өгсөн боловч сайн ойлголцохгүй байна гээд дахин өөр Англи хэлтэй орчуулагч оролцуулж мэдүүлэг өгсөн боловч хар ярианы хэлээр ярьж л ойлголцож байна, сайн ойлголцохгүй байна хэмээн орчуулагч нь хэлж ярьсан. Г.Ф-д Румын хэлтэй орчуулагч, эсхүл Итал хэлтэй орчуулагч олох шаардлагатай болсон. Тэгээд Итали хэлтэй Нандинцэцэг гэх орчуулагчийг олж мөрдөн байцаалт Итали хэл дээр явагдах болсон. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд хэрэг шилжүүлэхэд улсын яллагч Г.Ф-д Англи хэл дээр яллах дүгнэлтийг гардуулан өгсөн. Миний үйлчлүүлэгч уг яллах дүгнэлтийг өөрийн Румын хэл дээр, эсхүл Итали хэл дээр аваагүй учир юу ч ойлгоогүй байсан. Шүүх хуралдааны мэтгэлзээний явцад ч хэлний бэрхшээлтэй байсны улмаас урьд нь Англи хэлээр өгсөн мэдүүлэг нь буруу зөрүү, үл ойлголцол гарч ирж байсан. Шүүхээр таслагдсаны дараа хоригдож байх хугацаандаа Г.Ф нь хамт хоригдож байсан хоригдлуудаас Монгол улсад Бүгд найрамдах Румын улсын Өргөмжит консул Өлзийбатын Одонсүрэн гэх хүн байдаг болохыг мэдсэн байна. Үүний дагуу Румын Улсын Өргөмжит консул Ө.Одонсүрэнтэй уулзаж ярилцахад миний үйлчлүүлэгчийг шалгагдаж ирсэн үеэс Эрүүгийн Цагдаагийн алба болон Гадаад харилцааны яамнаас уг нь мэдэгдэх ёстой, хэрвээ мэдэгдсэн бол Г.Ф-ий эрх ашиг сонирхолыг нь хамгаалж, Румын хэлтэй орчуулагч олж өгөх бүрэн боломжтой, мөн тухайн хүнийг гэмт хэрэгт холбогдсон талаар нь Бээжин дэх Элчин сайдын яаманд мэдэгдэх үүрэгтэй байсан гэдэг. Иймд Румын Улсын иргэн Г.Ф хууль ёсны эрх ашгийг нь хамгаалж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж Румын хэлээр мэдүүлгүүдийг авч яллах дүгнэлтийг Румын хэлээр гардаж авах зэрэг шаардлагатай байна. М.А нь анх мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгсөн үеэсээ л тогтвортой мэдүүлэг өгсөөр ирсэн бөгөөд Г.Ф ч түүнд зочид буудлын урамшуулалын бонус карт хэмээн итгүүлж төөрөгдөлд оруулж, хуурч М.Аар тоглолт хийн ATM машинуудаас хамт явж мөнгө авсан. М.А ATM машинаас хамт явж мөнгө авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд гагцхүү тухайн цаг үед гэнэн итгэмтгий Монгол хүний гүндүүгүй зангаараа бонус урамшуулалын картаар мөнгө авч явж байна гэж итгэсэн нь алдаа болсон. Өөрөөр хэлбэл, нотолбол зохих байдал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм бууруугийн хэлбэрийг нь тогтоосонгүй. М.Аранжамбыг гэм буруутай гэх үндэслэлд цахим хуурамч цагаан картнууд болон хамт явсан гэх үндэслэлүүдээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Дээрхи картууд болон хамт ATM явж мөнгө авсан үйлдлүүдийг М.А өөрөө 100 хувь хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү гэнэн итгэмтгий зангаасаа болж Г.Ф-д гүн итгэж, төөрөлдөж гэмт хэрэгтэн болоод байна. Мөрдөн байцаалтын ажиллагаанд Г.Ф нь хэлний бэрхшээлийн улмаас 2 удаа Англи хэлний орчуулагчаа солиод хэл сайн нэвтрэлцэхгүй байсан тул Итали хэлний орчуулагч авч мөрдөн шалгах ажиллагаа явагдсан боловч улсын яллагч Итали хэл дээр яллах дүгнэлт үйлдээгүйн улмаас миний үйлчлүүлэгч яллагдаж байгаа зүйлээ огт ойлгоогүй. Шүүхийн хэлэлцүүлэгт ч ямар хэлээр яллах дүгнэлт авсныг асуугаагүй. М.Аранжамбын гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм бууруугийн хэлбэрийг нь тогтоосонгүй. Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй, ял оногдуулахад шууд нөлөөлсөн. Хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол жинхэнэ хохирогч нарыг байцаагаагүй зэрэг хэргийн бодит байдалтай нийцээгүй тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгон М.А, Г.Ф нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Г.Ф тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би өөрийн төрөлх хэл дээр мэдүүлэг өгч чадаагүйдээ харамсаж байна. Энд хоригдож байх хугацаандаа ялтнуудаас Румын улсын Элчин сайдын яам байдаг талаар мэдсэн. Яллах дүгнэлтийг Англи хэл дээр авсан боловч миний Англи хэлний мэдлэг сайн биш. Миний зүгээс өөрийн төрөлх хэл дээр байцаалт өгөх саналтай байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дөлгөөн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Олон улсын картын дүрэмд мастер, виза, юнион пайе картууд багтсан байдаг. Уг олон улсын картуудыг ашиглаж байгаа банк тухайн дүрэмд автоматаар нэгдэж ордог. Уг дүрэмд ямар нэг зөвшөөрөгдөөгүй гүйлгээ хийгдсэн тохиолдолд тухайн гүйлгээ хийсэн газар, банк хохирогчоор тогтоогддог. Дүрмийн дагуу “Голомт” банк хохирогчоор оролцож байгаа. “Голомт” банкинд зөвшөөрөгдөөгүй гүйлгээний мэдээлэл буюу гадаад улсын тодорхой тооны иргэдийн мэдээлэл ирсэн. Бусад ирээгүй байгаа иргэдийн мэдээлэл болон гомдол ирсэн тохиолдолд хохирлыг “Голомт” банк харилцагчид нөхөн төлдөг. Урьд нь хуурамч картын гүйлгээтэй холбоотой асуудлаар Румын улсын 6 иргэний асуудал шийдэгдсэн байдаг.” гэв.
Прокурор Ц.Сүхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хуулийг төсөөтэй хэрэглэж зүйлчилсэн зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь үнэт цаас болон цахим карт, төлбөрийн бусад хэрэгслийг хуурамчаар ашиглаж үйлдсэн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, материаллаг хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Дээрх гэмт хэргийн улмаас бусдын өмчлөх эрхэд халдсан үйл явдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж зүйлчилсэн. “Голомт” банкны төлөөлөгчийг хохирогчоор тогтоосон асуудалд тусгайлан гаргах тайлбаргүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Гаврила Флорин Эюгэний хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтнээр мэдүүлэг авах үеэс эхлэж мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд орчуулагч, өмгөөлөгч нарыг оролцуулсан. 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Гаврила Флорин Эюгэнээс мэдүүлэг авах үед Англи хэл дээр мэдүүлэг өгөх боломжтой, орчуулагчийн ярьж байгаа зүйлийг сайн ойлгож байна гэж хэлж байсан. Яллагдагчаар удаа дараа мэдүүлэг авахын өмнө ямар хэл дээр мэдүүлэг өгөх вэ, орчуулагчийг оролцуулахад татгалзах зүйл байна уу, орчуулагчтайгаа бүрэн ойлголцож байна уу гэх асуултуудыг асууж, тухайн үед өгсөн хариултын үндсэн дээр мэдүүлэг өгөх ажиллагааг үргэлжлүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд орчуулагатай холбоотой гомдол санал гарч байгаагүй. Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед Румын хэлтэй орчуулагч олдоогүй. Орчуулагч олох тал дээр тухайн үед ажиллаж байсан мөрдөгч бүхий л талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдаг. Улмаар шүүгдэгчээс Англи хэлээр яллах дүгнэлтийг орчуулж болох уу гэж асуусны үндсэн дээр яллах дүгнэлтийг Англи хэл дээр гардуулж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд яллах дүгнэлттэй холбоотой асууж тодруулах зүйл байгаа эсэх талаар шүүх бүрэлдэхүүн асууж тодруулахад ойлгож байна, асууж тодруулах зүйл байхгүй гэж мэдүүлсэн байдаг. Харин М.А нь зочид буудлын урамшууллын бонус карт хэмээн итгэж төөрөгдөлд орсны улмаас АТМ машинуудаар хамт явж мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа боловч сэдэлт санаа зорилгыг тогтоож чадаагүй гэж өмгөөлөгч гомдлоо гаргасан байна. Тухайн үйл явдал 2018 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 19-ний өдрүүдэд маш олон удаагийн үйлдлээс амжилттай болсон 78 удаагийн үйлдлээр 6.250.000 төгрөгийг авсан байдаг. Хэргийн газрын үзлэг болон шинжилгээнд хүргүүлсэн баримтаар 320 гаруй картыг ашигласан байдаг. Шүүгдэгч Гаврила Флорин Эюгэн нь Монгол улсад наадам үзэх зорилгоор ирсэн гэж мэдүүлдэг боловч ирсэн илгээмжээр тоног төхөөрөмжүүдийг авсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч М.А, Г.Ф нар нь бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 19-ний өдрүүдэд гадаад улсын иргэдийн арилжааны банкны төлбөрийн картуудыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Шинэ толгойт хороолол, 102 дугаар байрны 83 тоотод хадгалсан, банкны АТМ машинд хандалт хийх байдлаар ашигласан гэмт хэрэг,
мөн Сонгинохайрхан дүүрэг дэх Голомт банкны Сонгинохайрхан ТТ, Саппоро ТТ, Цамбагарав ТТ, Лорд супермаркетэд байрлах Голомт банкны АТМ-үүдэд хуурамчаар үйлдсэн гадаад улсын иргэдийн арилжааны банкны төлбөрийн картуудыг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, 6.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
гэрч Д.Эрдэнэтуяа /1хх 51/, Г.Сүхээ /1хх 88-90/, М.Болорцэцэг /1хх 186-187/, П.Цэнгэлмаа /1хх 188-189/, Д.Наран /1хх 194-195/, хохирогч Т.Дөлгөөн /1хх 150-151/ нарын мэдүүлгүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 3-6/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 7-20, 31-41/, хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 21-22, 2хх 10-11/, АТМ гүйлгээнүүдийн хандалтууд /1хх 30/, Монгол банкны шинжээчийн дүгнэлт /1хх 119-123/, гүйлгээний нийт хандалтууд /1хх 124-127, 154-160/, амжилтгүй хандалтууд /1хх 128-130/, амжилттай гүйлгээнүүд /1хх 131-132/,
шүүгдэгч М.А, Г.Ф нарын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.А, Г.Ф нарыг бүлэглэн, цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Харин тэдний Сонгинохайрхан дүүрэг дэх Голомт банкны Сонгинохайрхан ТТ, Саппоро ТТ, Цамбагарав ТТ, Лорд супермаркетэд байрлах Голомт банкны АТМ-үүдээс хуурамч картаар гүйлгээ хийж 6.250.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг гэж үзэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Монгол банкны шинжээчийн дүгнэлтэд “Хоосон соронзон туузан картууд дээр уг төхөөрөмжүүдийг ашиглан картын мэдээлэл суулгасан байна. Хуурамч гэдэг шинжийг бэлдэц дээр карт гаргагч, хамтран гаргагчийн нэр, картын таних тэмдэг, эсхүл олон улсын картын байгууллагын таних тэмдэг, карт эзэмшигчийн нэр /байгууллагын нэр, картын хүчинтэй хугацаа, карт гаргагчийн хаяг, холбоо барих утас, факсын дугаар, цахим шуудангийн хаяг зэрэг мэдээллүүд бүгд хэвлэгдээгүй хоосон цагаан карт байгаа дээрээс дүгнэв.” гэснээс үзэхэд хуурамч цахим хэрэгсэл ашиглаж уг залилангийн хэргийг үйлджээ.
Олон улсын визагийн дүрмээр тухайн гүйлгээ хийгдэж байгаа улсад байрлах гишүүн банк нь картын гүйлгээнд хяналт тавьж, хуурамч картаар гүйлгээ хийгдсэн тохиолдолд эрсдэлийн санд байршуулсан валютаар хохирлыг барагдуулах үүрэг хүлээжээ. Тухайн банк гүйлгээнд хяналт хэрэгжүүлж, гэмт хэргийн шинжтэй гүйлгээг илрүүлэх хүртлээ жинхэнэ карт эзэмшигч гүйлгээ хийж, мөнгө гарган авснаар ойлгодог онцлогтой.
Банкыг дээрх байдлаар хуурах, төөрөгдүүлэх байдлаар хуурамч карт ашиглан хууль бусаар мөнгө авсан үйлдлийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэв.
Иймд, шүүгдэгч М.А, Г.Ф нарын Сонгинохайрхан дүүрэг дэх Голомт банкны Сонгинохайрхан ТТ, Саппоро ТТ, Цамбагарав ТТ, Лорд супермаркетэд байрлах Голомт банкны АТМ-үүдэд хуурамчаар үйлдсэн гадаад улсын иргэдийн арилжааны банкны төлбөрийн картуудыг ашиглан 6.250.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэм хэргийн “цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн хөрөнгийг шилжүүлэн авах” гэмт хэргийн шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч М.А, Г.Ф нарын Сонгинохайрхан дүүрэг дэх Голомт банкны Сонгинохайрхан ТТ, Саппоро ТТ, Цамбагарав ТТ, Лорд супермаркетэд байрлах Голомт банкны АТМ-үүдэд гадаад улсын иргэдийн арилжааны банкны төлбөрийн картуудыг хуурамчаар ашиглан банкинд 6.250.000 төгрөгийн хохирол учруулсан энэхүү үйлдлийг цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдэж 6.250.000 төгрөгийн хохирол учруулсан байна гэж зөвтгөн дүгнэв.
Шүүгдэгч М.А, Г.Ф нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар давхар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Цахим картыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласнаар тухайн гэмт хэрэг төгсөх бөгөөд харин шунахайн сэдэлтээр тухайн хуурамчаар үйлдсэн картыг ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаар залилах гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлд заасан хуурамч цахим карт ашигласан гэх ойлголт нь хохирол шаардахгүйгээр төгс үйлдсэнд тооцогдох бол 17.3 дугаар зүйлд заасан цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн байдалд уг үйлдлийн улмаас хохирол учирснаар төгссөн гэмт хэрэгт тооцогддогоороо ялгаатай гэж үзнэ.
Шүүгдэгч М.А “...Зочид буудлын бонус картаар АТМ машинаас мөнгө авч байна гэж надад итгүүлсэн. Би тухайн үед түүнийг АТМ машинаас мөнгө авахад нь хамт явсан. Би түүний үгэнд үнэхээр итгэсэн байсан ба хэрэгт холбогдон шалгагдах үедээ бүх үнэнийг олж мэдсэн. Шүүхээс надад оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Санжаажамц “...Румын Улсын иргэн Г.Ф-ны хууль ёсны эрх ашгийг нь хамгаалж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан Румын хэлээр мэдүүлгүүдийг авч, яллах дүгнэлтийг Румын хэлээр үйлдүүлэн гардаж авах шаардлагатай байна. Итали хэл дээр яллах дүгнэлт үйлдээгүйн улмаас миний үйлчлүүлэгч яллагдаж байгаа хуулийн зүйл, заалтыг огт ойлгоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч М.А нь Г.Ф-ыг гэртээ байрлуулж, олон удаагийн үйлдлээр /карт эзэмшигчийн нэр, байгууллагын нэр, картын хүчинтэй хугацаа, карт гаргагчийн хаяг, холбоо барих утас, факсын дугаар, цахим шуудангийн хаяг зэрэг мэдээллүүд бүгд хэвлэгдээгүй хоосон цагаан карт/ хуурамч карт ашигласан нөхцөл байлаас үзэхэд түүнийг бусдад хууртагдсан буюу хуурамч карт гэдгийг мэдээгүй гэж үзэхээргүй байна. Түүнчлэн, Г.Ф-тэй хамтран олон удаагийн үйлдлээр карт ашиглан банкнаас мөнгө авах үйлдлээс зарим үйлдлүүд амжилттай, зарим үйлдлүүд амжилтгүй болсноос үзэхэд түүнийг хуурамч карт ашиглан гүйлгээ хийж мөнгө авах хууль бус үйлдлээ мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ф нь өөрийн мэдэх хэл буюу англи хэлээр мэдүүлэг өгөхийг зөвшөөрч, улмаар англи хэлний орчуулагчтай, дараа нь итали хэл дээр мэдүүлэг өгөх хүсэлт гаргаснаар итал хэлний орчуулагч оролцуулан мэдүүлэг авч, яллах дүгнэлтийг англи хэл дээр орчуулан гардуулж өгсөн байна.
Түүнчлэн, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Г.Ф нь мөрдөн шалгах ажиллагааны үед ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдсэн, сонсгосон ялын талаар ойлгож, хэргийн талаар мэдүүлэг өгсөн байдлууд тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед Г.Ф нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээж, гэм буруугаа зөвшөөрч мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүнээс мэдүүлэг авахдаа орчуулагч оролцуулсан байх тул түүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт прокуророос шүүгдэгч М.А, Г.Ф нарт холбогдох хулгайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, ...” гэснийг “...цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авсан, ...” гэж,
- тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Шүүгдэгч М.Аранжамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Г.Ф-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэснийг “шүүгдэгч М.Аранжамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Г.Ф-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж,
- тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Ф-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Ф-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч С.Санжаажамц нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ