| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 188/2018/0241/Э |
| Дугаар | 646 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 646
Б.Б, Л.Б, Г.С нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энэрэл,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,
шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх, Б.Оюунбилэг,
шүүгдэгч Л.Б, Г.С нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг,
иргэний хариуцагч С.Туул, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх, Б.Оюунбилэг, шүүгдэгч Л.Б, Г.С нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүгдэгч Л.Б, иргэний хариуцагч С.Туулын өмгөөлөгч Н.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, Л.Б, Г.С нарт холбогдох эрүүгийн 201701000122 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ......................., 1962 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, стратегич мэргэжилтэй, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны С-1 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;
2. ........................., 1961 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;
3. ......................., 1983 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 017 дугаар ангид Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 6А байрны 27 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;
Б.Б нь 2015 оны 2 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр, 2015 оны 10 дугаар сарын 28-наас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар тус тус ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт заасан “...Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ...” гэсэн, мөн Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан “...Төрийн нарийн бичгийн дарга үйл ажиллагаандаа хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, тэдгээрт нийцсэн сайдын тушаал, үүрэг даалгаврыг удирдлага болгоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч Л.Б, Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.С нартай бүлэглэн тус ангийн төсвийн хөрөнгөөр эхнэр С.Туулын үүсгэн байгуулсан “Тиара резорт” ХХК-ний “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Л.Б нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь хэсэгт заасан “...Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх...” гэсэн, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх хэсэгт заасан “...Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө...” гэсэн, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт заасан “...хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах...” гэсэн, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан “...Нягтлан бодох бүртгэлийг удирдах, зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, тус ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.С, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Б нартай бүлэглэн Б.Бд давуу байдал олгож тус ангийн төсвийн хөрөнгөөр түүний эхнэр С.Туулын үүсгэн байгуулсан “Тиара резорт” ХХК-ний “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон Б.Бы оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Г.С нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь хэсэгт заасан “...Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх...” гэсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх хэсэгт заасан “...Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө...” гэсэн, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт заасан “...хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах...” гэсэн, мөн Цэргийн нийтлэг дүрмүүдийн 30 дугаар зүйлд заасан “...Захирагдагч нь захирагчдаа албан үүргийн хувьд үг дуугүй захирагдах бөгөөд төрийн хууль, хүний эрхийг зөрчсөн тушаал шийдвэрийг биелүүлэхгүй байж болно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, тус ангийн захирагчаар ажиллаж байсан Л.Б, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Б нартай бүлэглэн Б.Бд давуу байдал олгож тус ангийн төсвийн хөрөнгөөр түүний эхнэр С.Туулын үүсгэн байгуулсан “Тиара резорт” ХХК-ний “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон Б.Бы оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Б, Л.Б, Г.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ........................... нарыг бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаар, Л.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар, Г.Сыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Б, Л.Б, Г.С нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, Л.Б, Г.С нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б, Л.Б, Г.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “Б.Б манай ангиар барилгын засварын ажил хийлгэх үед тэрээр намайг шууд удирддаг, үүрэг тушаал өгөх албан тушаалтан байгаагүй. Барилгын цэргийн 017 дугаар анги барилгын тусгай зөвшөөрөлтэй, аж ахуйн тооцоотой байгууллага. Миний хувьд ангийн захирагч төсвийг шууд захиран зарцуулагч байсныхаа хувьд бусадтай гэрээ байгуулан хөрөнгө төвлөрүүлэх эрхтэй байсан. Мөн Батлан хамгаалахын сайд тушаал гаргаж орлого олж болохыг зөвшөөрсөн байдаг. Нэгэнт гэрээ байгуулагдаж ажил гүйцэтгэсэн нь гэмт хэрэг биш гэж үзэж байна. Хийлгэсэн ажлынхаа төлбөрийг “Тиара резорт” ХХК-ний хийлгүй удааснаас иргэний хэрэг, эрүүгийн хэрэг болон хувирсан. Би ангийн санхүүгийн албаны дарга Г.Ст уг ажилтай холбоотой тушаал шийдвэр өгөөгүй, хуулийн этгээдтэй гэрээгээ байгуулсан, мөнгө нь асуудалгүй зардлаа данс тооцоондоо бүртгээрэй гэсэн. Г.С ч ерөнхий инженерээс зарцуулсан материалын баримтыг авч дансандаа бүртгэсэн. Үүнд нуусан, хаацайлсан, ашиглах ямар нэгэн зорилго байгаагүй. Хэрэгт авагдсан баримтаар намайг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар надад ашигтайгаар шийдвэрлэх боломж анхан шатны шүүхэд байсан. Хэрэв Б.Бд давуу байдал бий болгож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзвэл Эрүүгийн хуулийн 4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 1.1.3, 1.6.6 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг шүүх дүгнээгүй. Иймд Л.Б надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Г.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ангийн захирагч хурандаа Л.Б, хурандаа Б.Б нарын уулзалтын талаар тухайн үед мэдээгүй ба барилгын ажил эхэлсэн болон эхлүүлэх болсон тухай мэдээгүй. Ангийн захирагч, ерөнхий инженер нар ажлыг эхлүүлсэн байсан. 2015 оны 9 дүгээр сарын сүүлчээр тайлан гаргах үед мэдсэн ба ангийн захирагч хурандаа Л.Боос асуухад Тэрэлжид хурандаа Б.Быд жоохон ажил хийж байгаа, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Даваад мэдэгдсэн, мөнгө нь асуудалгүй гэсэн гэж хэлсэн. Хурандаа Б.Бтай би уулзаж байгаагүй, ангийн захирагч хурандаа Л.Б надад ямар нэгэн шийдвэр, тушаал өгөөгүй, хурандаа Б.Бы эхнэр С.Туулын компанийн Тэрэлж дэх амралтын газарт хэдийн миний оролцоогүй барилгын засвар үйлчилгээний ажил тодорхойгүй байдлаар эхэлж хүн хүч, барилгын материал, хоол хүнс, машин техникийн зардлууд гарсан байсан. Гэрээгүй ажилд зардал гаргаж болохгүй. Заавал гэрээтэй байх ёстой гэж шаардаж байж гэрээг байгуулуулсан. Тухайн гэрээг миний гарын үсэггүйгээр намайг оролцуулалгүй байгуулсан байсан. Дүгнэлт гаргасан гэрч Д.Ижилмөрөн нь шүүх хуралдаанд “Улсын байцаагчийн дүгнэлт гаргах үедээ Олон Улсын стандартыг мөрдлөг болгоогүй, ийм стандартаар авлагад тусгахгүйгээр тухайн тайлант онд зардалд бүртгэхийг зөвшөөрөгддийг мэдэхгүй байсан учир миний гаргасан дүгнэлт учир дутагдалтай болсон” тухайгаа ярьсан. Гэм буруутайд тооцож буй нотлох баримт улсын байцаагчийн эрхтэй Д.Ижилмөрөнгийн дүгнэлт бөгөөд энэхүү дүгнэлт нь дараа дараагийн “Аверо Аудит” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17/03 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 221 дугаартай дүгнэлтүүдийн үндэслэл болсон юм. Эдгээр дүгнэлтүүдийг гаргахдаа дээрх мэргэжлийн байгууллагууд нь анхны акт тогтоосон улсын байцаагч Д.Ижилмөрөнгийн дүгнэлтийг шууд хуулбарласан ба шүүх бүрэлдэхүүн мөн адил харгалзан үзээгүй. 2008 онд Монгол Улс нэгдэн орсон “Олон Улсын Нягтлан Бодох Бүртгэлийн тунхаглал бичиг”-ийн 11 дүгээр стандартаар “Барилгын гэрээ”-г зохицуулсан байдаг бөгөөд энэ стандартын хамрах хүрээ нь Нягтлан бодох бүртгэлийн аккуруэл сууриар санхүүгийн тайлангаа гаргаж толилуулж байгаа гэрээлэгч нь энэ стандартыг барилгын гэрээний бүртгэлд хэрэглэнэ гэсэн байдаг. Манай анги нь Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу аккуруэл сууриар тайлангаа тайлагнадаг байгууллага юм. Энэ стандартын 40, 42, 44-т тодорхой заасан байгаа. 40. Барилгын гэрээний үр дүнг найдвартай тооцоолж чадахгүй нөхцөлд: Б. Гэрээний зардлыг гарсан тайлант үед нь зардалаар хүлээн зөвшөөрөх ёстой. 42. Гэрээнд оролцогч талаас нөхөн төлөх ёстой гэрээний зардал нөхөгдөх магадлалгүй бол түүнийг зардал гэж шууд хүлээн зөвшөөрнө. Гэрээгээр гарсан зардал нөхөгдөх магадлал байх бөгөөд гэрээний зардалыг нэн даруй зардалаар хүлээн зөвшөөрвөл зохих гэрээнд дараах жишээг дурдаж болно. А. Бүрэн хэрэгжих чадамжгүй, өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр байх статусын хувьд эргэлзээтэй. 44. Барилгын гэрээний эхлэлийн үед гэрээний зардалыг барилгын гэрээний талуудаас бүрэн нөхнө гэж заасан нөхцөлд гэрээний нийт зардал нийт орлогоос хэтрэх магадлалтай байвал хүлээгдэж буй зардал гэж шууд хүлээн зөвшөөрнө гэж тус тус заасан байдаг. Дээрх гэрээт ажлын авлагыг тайлант авлагаар тусгах боломжгүй буюу маргаантай хэзээ, хэн төлөх нь тодорхойгүй, актаар ажлыг хүлээлцүүлээгүй учир цаашид ажил дууссан эсвэл цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүй учир нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар “Олон Улсын Нягтлан Бодох Бүртгэлийн тунхаглал бичиг”-ийн 11 дүгээр стандартаар “Барилгын гэрээ”-г зохицуулна гэж заасныг мөрдлөгө болгосон нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна. Өр авлагыг төлүүлэх талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч шүүхэд нэхэмжлэл гаргасан, гэр оронд нь ажилтнуудаасаа явуулж шаардлага хүргүүлж байсан. Харамсалтай нь ажил хүлээлцэх акт үйлдэх, төлбөрийг төлөх санаачлага гаргахгүй байсан. Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 2015 онд мөрдөгдөж байсан тайван цагийн орон тоогоор ангийн удирдлагад захирагч, захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, захирагчийн орлогч, ерөнхий инженер, хорооны ахлагч нар багтдаг байсан. Миний бие тухайн үед санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тухайн албан тушаал нь ангийн удирдлагад хамаардаггүй болно. Манай Зэвсэгт хүчний Барилгын Цэргийн 017 дугаар анги аж ахуйн тооцоотой, барилгын тусгай зөвшөөрөлтэй, хугацаат цэргийн алба хаагчгүй анги бөгөөд бусадтай гэрээ байгуулан барилгын засвар үйлчилгээ эрхэлдэг анги юм. Уг гэмт хэрэгт оролцсон оролцоо байхгүй тул миний үйлдэл холбогдлыг хянан үзэж цагаатгаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/...”-ийг нотолсон байх шаардлагыг хангаагүй, Ерөнхий сайдын зөвлөх нь хуулиар ямар нэгэн үүрэг даалгавар өгөх, албан тушаалын хувьд эд хөрөнгө захиран зарцуулах, албаны эрх үүргийн хувьд ямар нэгэн захиран тушаах эрх хэмжээ байхгүй, зөвхөн зөвлөх үүрэг бүхий улс төрийн албан тушаалтан байхад гэмт хэрэг үйлдсэн хугацаанд оруулж тооцсон нь үндэслэлгүй, хуулийн дээрх заалтыг хангаагүй. Шүүх энэ байдлыг шууд орхиж “...нийтийн албан тушаалтны хувьд хууль тогтоомж, дүрэм журмаар тогтоосон чиг үүрэг бүрэн эрхэд шууд хамаарахгүй...” гэж зөв дүгнэсэн атлаа үргэлжлүүлээд “...албан тушаалын дээгүүр эрх, нийтлэг давуу байдлаар нөлөөлөн...” гэж ямар ч ор үндэслэлгүй эсрэг дүгнэлт хийсэн нь хуульд заагаагүй гэмт үйлдлийн нэршил, нэр томьёо зохиож энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг шууд зөрчиж байна. Шүүх хууль тогтоомжид заагаагүй, хууль тайлбарлах эрх бүхий субьект /УИХ, ҮХЦ, УДШ/ тайлбарлаагүй буруутгал, заалтыг зохион хэрэглэж болохгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...албан тушаалын байдлаа урвуулан ашиглах...” гэдэг ойлголтыг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар “...албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг...” ойлгоно гэж тодорхойлсноос үзэхэд Б.Бы хувьд Ерөнхий сайдын зөвлөх байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан байх үндэслэлгүй болох нь шууд тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Б.Б нь Ерөнхий сайдын зөвлөх байхдаа хуулиар ямар нэгэн үүрэг даалгавар өгөх, албан тушаалын хувьд эд хөрөнгө захиран зарцуулах, албаны эрх үүргийн хувьд ямар нэгэн захиран тушаах эрх хэмжээ байхгүй, зөвхөн зөвлөх үүрэг бүхий улс төрийн албан тушаалыг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийсэн байх тухай ямар ч эрх зүйн дүгнэлт, нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт байхгүй, ийм боломж ч байхгүй. Харин Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн албан тушаалд ажиллаж байхдаа Тэрэлжид болсон асуудлыг шалгаж шийдвэрлэх, аудитын шалгалт оруулж илэрсэн зөрчлийг арилгах, бүр тухайлбал “Тиара резорт” ХХК-ийг нэр заан оруулж төлбөрийг барагдуулах үүрэг даалгавар өгсөн болох нь гэрч Д.Даваа /2хх-248-250/, гэрч Д.Ижилмөрөн /2хх-60-61/, мөн аудит томилох удирдамж баталснаар гаргасан 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 06-02/02 тоот нөхөн төлүүлэх акт /1хх-52-53/ зэрэг баримтаар шууд нотлогдож байгаа нь шүүхийн гэм буруугийн талаар хийсэн шүүх, улсын яллагчийн дүгнэлтийг шууд хангалттай үгүйсгэж байна. Хуулийн заалтыг тайлбарлах хэрэглэхэд шууд утгаар нь тайлбарлаж, хэрэглэдэг, харин аливаа хоёрдмол утга, далд санаа, ойлголтыг шүүхийн шийдвэр, тогтоол агуулж болохгүй, хэрэв ийм байдал үүсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг баримтлан шийдвэрлэх ёстой. Гэтэл дээрх үйл баримтуудаас үзэхэд Б.Б нь хуулиар эрх олгогдоогүй албаны эрхийг урвуулж албан тушаалын дээгүүр эрх, нийтлэг давуу байдлаар нөлөөлөн гэх хуульд заагаагүй үндэслэлээр, өөрийн эхнэр С.Туулын хамаарал бүхий “Тиара резорт” ХХК-ний амралтын газрын засварыг хууль бусаар хийлгэж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн шүүхийн гэм буруугийн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн үндсэн зарчмыг алдагдуулсан байх тул анхан шатны шүүхийн гэм буруугийн дүгнэлт нь үндэслэлгүй, шүүгдэгч Б.Бы гэм бурууг нотолж тогтоож чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн гэж үзэх шууд үндэслэл болж байна. Эрхэлж байсан албан тушаалын байдал, алба хашсан огноо, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаалын ялгаа, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангид байгаагүй нийтийн албан тушаалтан гэх ойлголтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг баримтлалгүй буцаан хэрэглэсэн зэрэг нөхцөл байдлууд орно. “Тиара резорт” ХХК-ний Тэрэлж дэх амралтын газарт Барилгын цэргийн 017 дугаар ангиас зарцуулсан гэх 109.415.831 төгрөг нь тухайн ангийн үйл ажиллагааны орлогоос зарлагадсан учраас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг 017 дугаар анги нэхэмжлэл гарган иргэний хэрэг маргаан үүсгүүлж шийдвэрлүүлж байсан баримт хэрэгт авагдсан бөгөөд энэ байдлаас үзэхэд аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг, тусдаа барилгын тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн хувьд Иргэний хуульд зааснаар 70.0 сая төгрөгийн гүйцэтгэл бүхий “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан, харин гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээлцэж өгч авалцаагүй маргааны улмаас үүссэн иргэний хэрэг маргааныг тодорхой албан тушаалтны хууль бус шийдвэр заавраар зогоож, ямар нэгэн эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнгүй зүйл ангиар хэрэг үүсгэн яллагдагчаар татсан үзэж байна. Иргэний нэхэмжлэл гаргахаар 017 дугаар анги нэхэмжлэгч болдог, харин хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгуулах болоход Батлан хамгаалах яам иргэний нэхэмжлэгч болдог ийм эргэлзээтэй байдлаар хэргийн хохирол шийдэгдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийг зөрчиж хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоогоогүй шийдвэр гэж үзнэ. Зөвхөн хохирогч гэх талын гаргаж өгсөн нэг талын, бодитой эсэх нь шууд эргэлзээтэй баримтуудыг үндэслэн гаргасан “Авера аудит” ХХК-ний дүгнэлт /3хх-46-79/ болон уг дүгнэлтийг үг, үсэггүй хуулбарласан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 221 тоот дүгнэлт /3хх-88-111/ нь зөвхөн цаасан дээр бичигдсэн, бодит байдлаар гарсан, зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй хуурай баримтуудыг үндэслэсэн байх ба хэрэв хохирол нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г заавал нотолж тогтоосон байх хуулийн шаардлагыг хангах үүднээс авч үзвэл зарцуулалт явагдсан газарт жэмжилт, шинжилгээ хийгдэж үүнээс үндэслэн цаасан дээрх хуурай баримт нь баталгаажиж сая нотлох баримтаар үнэлэх боломжтой болно. Гэвч энэ хэрэгт яллагдагчийн өмгөөлөгч болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан мэргэжлийн байгууллага, тухайлбал “Барилгын хөгжлийн төв”-ийг шинжээчээр томилж үнэхээр энэ хэмжээний зардал материал гарсан эсэхийг тогтоолгох хүсэлтийг шүүх үндэслэлгүй татгалзсан болно. Аливаа эрүү иргэний хэрэгт хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэлийг зөвхөн бодит, үнэн зөв нотлох баримтыг үндэслэн тогтоож шийдвэрлэдэг атал энэ удаад шүүх уг зарчмыг гажуудуулж “Ажил гүйцэтгэх гэрээ”-г дүгнээгүй, зарцуулалтын тооцоо нийлээгүй, ажил хүлээлцсэн, хүлээлгэж өгсөн баримтгүй, гэрээгээр тохиролцсон 70.0 сая төгрөгийн төсвийг хэтрүүлэн, тохиролцсон зардлаас даруй 39.0 сая төгрөгийн зардал үндэслэлгүй нэмэгдэж илүү зардал гаргасан гэх байдлаар цаасан дээр бодит бусаар тайлагнасан, энэ илүү гарсан төсөв зардлыг харилцан баталгаажуулаагүй нь энэ хэрэгт хохирлыг бодитоор тогтоогоогүй хүчээр тулгаж тогтоосон, төлүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна. Өмчийн эрх нь өмчлөгчөөс үл хамааран адил тэгш эрх эрхтэй байх ба өмчлөгчийн хөрөнгө чинээ, хаана хэнд хамаарч байгаагаас үл шалтгаалан, төр, хувийн өмчийн хэлбэрийг хамааралгүй уг өмчид учирсан хохирлыг шийдвэрлэхдээ адил тэгш эрх, шударга ёсны болон хууль ёсны зарчмуудыг
үндэслэн шийдвэрлэх ёстой бөгөөд энэ хэргийн хувьд дээрх байдлаар хохирогчийн гаргасан нэг талын бодит эсэх нь эргэлзээтэй нэхэмжлэлийг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх заалтад харшлах байдлаар шууд гаргуулахаар шийдвэрлэсэн өмчийн талаар ялгаварласан шийдвэр боллоо. Бидэнд байгаа баримтаар Б.Бы томилогдон ажиллаж байсан Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хууль бусаар, хүчээр авсан этгээд болох Х.Батбилэг нь тухайн үеийн Улсын их хурлын даргаар ажиллаж байсан М.Энхболдын төрөл садан хамаатан байх бөгөөд иргэний хэрэг маргааныг эрүүгийн хэрэг мэтээр шалгуулж, нотлогдоогүй баримтыг үндэслэж байгаа байдал нь зөвхөн албан тушаалыг нь авах хувийн ашиг сонирхлоор хийгдсэн зохиомол ажиллагаа байсан гэдэг нь Б.Быг хууль бусаар ажлаас халсан болохыг тогтоосон Захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын бүх шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр батлагдаж тогтоогдсон байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.9 дүгээр зүйлийн 1-д заасан шинжлэн судлахаас татгалзах үндэслэл болох “эсхүл шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон хэргийн нөхцөл байдал”-ыг эсрэгээр нь үнэлж, гэм буруутайд тооцож байгаа байдлаас шууд харагдаж байна. Үүнээс үндэслээд одоо хүчин төгөлдөр хэвээр байгаа Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр яаж биелэгдэх, эсвэл хүчингүй болох эсэх асуудал нь эргэлзээтэй, нээлттэй, шийдвэрлэгдээгүй үлдэж байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралд яллагдагчийн өмгөөлөх тал Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийн огноог эрүүгийн хэрэг үүсгэсэн, яллагдагчаар татсан, шүүхэд шилжүүлсэн огноонуудтай хачирхалтай байдлаар давхардаж байгаа нотлох баримтаар хангалттай нотолсон. Нэгэнт гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэр гарсан тул хорих ял эдлэхгүйн тулд өмгөөлөгчийн зөвлөгөөгөөр арга буюу 109.415.831 төгрөгийн бүрэн нотлогдоогүй баримтыг үндэслэсэн төлбөрийг төлж, хуульд заасан сонгох ял шийтгэлийн хорихоос өөр төрлийн ял шийтгүүлэх боломжийг хайхаас өөр арга үлдээгүй бөгөөд хэрэв төлөөгүй бол хорих ял авах зайлшгүй нөхцөл бүрдсэнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Эдгээр давж заалдах гомдлын үндэслэлийг сайтар магадлан хянаж Б.Бы үйлдэл холбогдол нь нотлох баримтаар нотлогдоогүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, мөн хуулийн 39.6 дугаар зүйл, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 36 дугаар бүлэг 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх нь хэргийг шүүхэд шилжүүлэх үед яллагдагч нарын өмгөөлөгчдөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргасан байтал уг хүсэлтийг үндэслэлгүйгээр хангалгүй хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн нь хэргийн бодит үнэн зөвийг тогтоож шийдвэрлэх, шүүгдэгчдийн хэрэгт оролцсон оролцоог тодорхойлох боломжийг хаасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан нотолвол зохих байдлыг анхаарч үзэлгүй, мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж, дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талыг барьж Г.Сыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Г. Сугарын хэрэгт оролцсон оролцоо, санаа сэдэл, хувийн ямар ашиг сонирхол байсан, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа хэрхэн, яаж урвуулан ашигласан ямар үйлдэл холбогдол байсан нь тогтоогдоогүй, Г.Сын үйлдэл нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, субъектив санаа зорилго байгаагүйг шүүх анхаарч үзэлгүй хэргийн бодит нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэж чадаагүйд гомдолтой байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Батлан хамгаалах яамны ахлах байцаагч Ижилмөрөнгийн гаргасан акт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан “...Олон улсын НББ-д өөрөөр заасан бол олон улсын бүртгэл стандартыг дагаж мөрдөнө...” гэснийг болон Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт 11-т зардлаар бүртгэхээр тусгахаар заасантай зөрчилдсөн, энэ талаар гэрч Ижилмөрөнгийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгг орж мэдүүлсэн мэдүүлэгт тодорхой мэдүүлсэн, мөн Г.С нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтэд тодорхой бичсэн, шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэнг шүүхээс огт анхаарч үзээгүй, энэхүү актад үндэслэн “Авера аудит” ХХК-ний 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17/03, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221 дугаартай дүгнэлт гарч, дээрх акт, эдгээр аудит, шиижээчийн дүгнэлтийг гол үндэслэл болгож Г.Сыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл шинжээч, улсын байцаагч, аудитын акт дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6-р зүйл 6.1.5, 17, 19, 27-р зүйлд заасныг болохгүй бөгөөд тодруулбал эдгээр хууль зөрчсөн тохиодолд тооцох хариуцлагыг тухайн хуульд тусгасан байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримт гэрч, шүүгдэгчдийн мэдүүлэгээс үзэхэд Г.С нь харин ч ангийн захирагч “Тиара резорт” ХХК-ний хоорондын харилцааг албажуулах, ажил гүйцэтгэж буй бол талууд гэрээ байгуулах ангиас гарч буй эд хөрөнгийн санхүүгийн анхан шатны баримтуудыг ангийн санхүүгийн зарлага гарах журмаар гарган зардалд бүртгэх, гарсан зардлын дагуу төлбөрийг авах талаар өөрийн санаачилгаар өөрийн ажлын байранд заасан болон хууль дүрэм, журамд заасны дагуу хөөцөлдөж холбогдох ажилтан, удирдлагад удаа дараа шахалт үзүүлж, шаардлага тавьж байсан нь харагдаж байтал анхан шатны шүүх эдгээрт ач холбогдол өгөлгүй Сугарыг Балдан-Очир, Батсайхан нартай бүлэглэж хэргийг үйлдсэн гэж дүгнэж, гэм буруутайд тооцож, ял оноосонд гомдолтой байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн хохирогч хэн болохыг анхаарч үзсэнгүй. Батлан хамгаалах яамны улсын байцаагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, аудитын болон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан санхүүгийн болон анхан шатны баримтуудаас харвал Зэвсэгт хүчний 017-р ангийн үйл ажиллагаанаас олсон хөрөнгөөр “Тиара Резорт” ХХК-ний засварын ажлыг хийсэн. Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч нар нь Зэвсэгт хүчний 017-р ангид 109.415.831 төгрөгийн хохирол учруулсан гэсэн атлаа Батлан хамгаалах яамны хохирогчоор тогтоож, хэргийг шийдвэрлэсэн нь энэ хэргийн хохирогч хэн болох нь тодорхой бус, хохирол гэж үзэж буй хөрөнгө нь 017-р ангийн эсхүл Батлан хамгаалах яамны аль нь болохыг тодруулаагүй, энэ талаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 553 дугаар магадлалд хуульд зааснаар шүүх өөрөө шинжээч томилж тодруулах боломжтой гэснийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй, хохирогчийн талаарх өмгөөлөгчдийн мэтгэлцээнд ач холбогдол өгөхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан хэргийг хуульд заасан журмын дагуу хянаж, шийтгэх тогтоолын Г.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнийг хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Х.Мөнгөнсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухайд гэрч Ц.Ундрахбаярын “тухайн үед ангийн захирагчаар ажиллаж байсан Л.Б дарга намайг гадуур гараад ирье гээд машинаа бариулаад гарсан. Надад хэлэхдээ Баянзүрхийн товчоо орно хүнтэй уулзана гээд товчооны тэнд Петровисын шатахуун түгээх станц дээр очсон. 16 цаг өнгөрч байхад хар өнгийн “Лексус” 570 машин ирээд даргатай утсаар яриад дагаад яв гээд бид машиныг дагаад явсан. Ингээд Тэрэлжийн орчим хар замаас салаад хар өнгийн автомашин дотроос Батсайхан гэх манай төрийн нарийн бичгийн дарга сүүлд болсон хүн бууж ирээд даргыг дуудсан. Тэр дарга нь тогтоосон газар заасан цагт бэлэн бай гэж үүрэг өгсөн гэж дарга яаараад байсан. Тэрэлжид засвар хийх үед Батсайхан гэдэг хүний амралт юм байна гэж мэдсэн” гэх мэдүүлэг, яллагдагч Л.Бын “...2015 оны 7 дугаар сарын сүүлээр байх цаг хугацааг нь нарийн сайн мэдэхгүй байна 9911-тэй дугаараас залгаад өөрийгөө Ерөнхий сайдын зөвлөх Батсайхан байна 16 цагт Баянзүрхийн товчоо дөнгөж өнгөрөөд зогсож бай би хар өнгийн машинтай очино гэж хэлсэн. Би таныг судалсан та Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч гэсэн би чамайг мэднэ гэж хэлээд миний араас дагаад яв Тэрэлжээс наана Болор зуслангийн орчим дөрвөн давхар цагаан өнгийн байшин дээр очсон. Ийм зүйл засуулмаар байна гэхэд нь би “за болох юм байна” гэсэн мэдүүлэг, гэрч Т.Сүхбаатарын “...2015 оны 8 дугаар сарын эхээр 017 дугаар ангийн ерөнхий инженер О.Сугар намайг дуудсан. Яваад ороход Ерөнхий сайдын цэргийн зөвлөх Б.Б намайг дуудсан байна. Миний машин эвдэрсэн учир чиний машинтай явья гэсэн. Тэгээд миний машинтай Тэрэлжид “Тиара резорт” компаний амралтын газар очсон. Гадаа нь ангийн захирагч Л.Б, Б.Б нар байсан. Буцаж явах үед ангийн захирагч О.Сугарт “хийгдэх ёстой ажил нилээд их байна, ажлыг яаралтай эхлүүл ...4 дүгээр бүлгийн засварчдыг ажилд гаргана. Чи ажлыг нь хариуцаад хийлгэнэ шүү...” гэсэн үүрэг өгсөн. Ирэх долоо хоногоос нь тус бүлгийн хүмүүсийг гаргаж Намхайннямбуугаар ахлуулаад ажлыг хийлгэж эхлүүлсэн...” гэх мэдүүлэг, Гэрч Б.Намхайннямбуугын “...2015 оны 8 дугаар сарын эхээр ерөнхий инженер дэд хурандаа О.Сугар намайг дуудаж, бүлгээ аваад Тэрэлжид байрлах “Тиара резорт” компаний амралтын газрын засварын ажлыг хийж гүйцэтгэ гэж мэдэгдсэн. ...засварын ажлынхаа тооцоог гаргаж ангируугаа захиалгын хуудсаар материалаа захиалдаг...” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Сын “...ангийн захирагч Л.Б Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга болох гэж байгаа хүн манайхаар ажил хийлгэх юм шиг байна гэж хэлж байсан. Би тухайн үед даргад Зэвсэгт хүчний жанжин штабын даргад мэдэгдэж зөвшөөрөл аваарай гэж хэлж байсан. Тэгээд энэ асуудал чимээгүй болсон. Дахин яригдаагүй. Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын барилгын тайланг 2015 оны 10 дугаар сард хүлээн авахад Тэрэлж Б.Б гэсэн тайлангаар 33 сая 600 мянган төгрөгийн материалын зардал гарсан байсан. Би ангийн захиргаанаас энэ ямар ажил эхэлсэн юм бэ, яагаад ийшээ материал зарцуулсан юм бэ гэж асуусан чинь Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Бы амралтын газарт ажил хийж байгаа гэж хэлсэн. Би, та Зэвсэгт хүчний жанжин штабын даргад мэдэгдэж зөвшөөрөл авсан юм уу, гэрээ байгуулсан юм уу, над дээр гэрээ нь орж ирээгүй, мөнгийг нь хэн төлөх юм бэ гэж асуухад Жанжин штабын даргад мэдэгдсэн, мөнгө нь асуудалгүй гэж Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хэлсэн. Ерөнхий инженер О.Сугарт гэрээгүй ажил дээр хамаагүй их зардал гаргаад байгаа юм биш үү гэж хэлэхэд инженер О.Сугар ...дарга надад хий гэж хэлсэн дарга өөрөө мэдэж байгаа... гэж хэлсэн, 2015 оны 10 дугаар cap, 11 дүгээр сарын тайлангаар нэмэлт зардалууд гараад байсан, би ангийн захирагчид мөнгө нь хэтэрч байнаа та ядаж энэ хүнтэйгээ гэрээ байгуул, байгуулахгүй бол болохгүй, цаашид энэ маягаар явбал юу болох вэ та гэрээ заавал байгуул гэж хэлсэн... Үүнээс хойш 2015 оны 11 дүгээр сарын эхээр байх “Тиара ресорт” болон манай анги хоорондын байгуулсан гэрээг надад өгсөн... энэ гэрээн дээр намайг байхгүй хооронд нягтлан бодогчоор гарын үсэг зуруулсан байсан... 2015 оны жилийн эцсээр нийт 109.415.831 төгрөгийн зардал гарсан... 2016 оны 1 дүгээр сарын эхээр Зэвсэгт хүчний жанжин штабын хяналт шалгалт үнэлгээний газраас манайд шалгалт орсон... тухайн үед шалгалтаар ирсэн хурандаа Ариунбаатар, дэд хурандаа Ганбат нарт Төрийн нарийн бичгийн даргын амралтын газартай холбоотой асуудал гараад байна, акт болгож өгнө үү гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Дээрх гэрчүүдийн мэдүүлэг буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Г.С нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа нийтийн албан тушаалын хувьд хууль, тогтоомж, дүрэм журмаар тогтоосон төсвийн хөрөнгийг захиран зарцуулах албаны эрх мэдлээ ашиглаж “Тиара резорт” ХХК-тай байгуулсан гэрээ нь иргэний хуульд заасан гэрээ хүчин төгөлдөр байх хуулийн шаардлага хангахгүй буюу өөрийнх нь гарын үсэг байхгүй гэрээний төлбөр төлөх нөхцлийг тодорхой зааж өгөөгүй гэрээг үндэслэн тогтоолд дурдсан хууль тогтоомжийг зөрчин ангийн захирагч Л.Бын нөлөөнд орж илт хууль бус тушаалыг биелүүлж шууд санаатай үйлдлээр Б.Бд давуу байдал олгож 017 дугаар ангид их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдохгүй байна. Учир нь, Г.С нь анхнаасаа энэхүү Б.Бтай гэрээ хийж ажилласан ажлыг Жанжин штабын даргад мэдэгдэх, илтгэн зөвшөөрөл авах ёстой гэдгийг ангийн захирагчид удаа дараа сануулсан шаардаж байсан. Мөн гэрээ байгуулахгүйгээр дээрх ажил үйлчилгээг явуулж мөнгөн хөрөнгө зарцуулж болохгүй гэдгийг мөн удаа дараа хэлж сануулан шаардсан. Энэхүү Г.Сын хууль ёсны шаардлагыг ангийн захирагч Л.Б нь хүлээн авалгүй гэрээ байгуулахгүйгээр өөрийн албан тушаалаа ашиглан ерөнхий инженер О.Сугараар дамжуулан үүрэг өгч засварын ажлыг дур мэдэн эхлүүлсэн бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Бы нөлөө шахалтанд автсан эсхүл санаатайгаар гэрээнд гарын үсэг зурах эрхгүй этгээд болох нягтлан болох өөрийн доод алба хаагчаар гарын үсэг зуруулан гэрээ байгуулан, санхүүгийн албаны дарга болох Г.Сын тавьсан шаардлагын хариуд... жанжин штабын даргад мэдэгдсэн зөвшөөрөл авсан мэтээр ...Л.Б нь өөрийн доод албан тушаалтаныг хууран мэхлэх үйлдэл гарган ....жанжин штабын даргад мэдэгдсэн гэж дээд албан тушаалтаны нэрийг барьж өөрийн удирдлагад байгаа доод албан тушаалтан Г.Сыг өөрийн үгэндээ оруулж өөрийн хууль бус үйлдлийг гүйцэлдүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 221 дугаар дүгнэлтэнд “...Авера Аудит” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17/03 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.. Зэвсэгт хүчний 017 дугаар анги нь...аж ахуйн нэгж, байгууллага болон иргэнтэй гэрээ байгуулан ажиллаж болно гэж дүгнэлт гарсаар байтал шүүхээс Г.Сыг Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 дах хэсэгт Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн гэж ял шийтгэл оногдуулах нэг үндэслэл болгосон нь хэргийн бодит нөхцөл байдалтай тохирохгүй байна. Мөн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 221 дугаар дүгнэлтэнд “...Авера Аудит” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17/03 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна 2001 оны 12 дугаар сарык 13-ны өдөр батлагдсан Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухайн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ...” гэж заасан байна. 3эвсэгт хүчний 017 дугаар анги нь аж ахуйн нэгж байгууллага болон иргэнтэй гэрээ байгуулан ажиллаж болно гэж дугнэлт /3хх-88-111/, Зэвсэгт хүчний 017 дугаар анги нь “Тиара резорт” ХХК-тай хийсэн барилгын засвар ажил гүйцэтгэх гэрээний дагуу авлагыг 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд авлага үүсгэж бүртгээгүй, харин тус авлагыг данс бүртгэлд тусгаж нөхөн төлүүлэх тухай акт 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Батлан хамгаалах яамны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Ижилмөрөн, Б.Батзориг нарын 06-02/02 дугаартай акт гарсаны үндэслэн 017 дугаар ангийн 2016 оны жилийн эцсийн тайланд авлага үүсгэж тайланд тусгасан байна гэж дүгнэжээ. Гэтэл шүүхээс Г.Сыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх хэсэгт заасан Аж ахуйн нэгж байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө... 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт заасан ...хөрөнгийн болон хөтөлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж үлдэгдэлийг баталгаажуулах, баримтжуулах ажлыг зохион байгуулах удирдах... гэсэн нь мөн хэргийн бодит байдал болон хэрэгт авагдсан нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтүүдээр Г.Сыг гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна. Учир нь, ерөнхий нягтлан бодогч буюу Санхүүгийн албаны дарга Г.С нь өөрөө биечлэн дээрх төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Б, ангийн захирагч Л.Б нарын гаргасан санхүүгийн зөрчлийн талаар Зэвсэгт хүчний жанжин штабын хяналт шалгалт үнэлгээний газраас шалгалтаар ирсэн хурандаа Ариунбаатар, дэд хурандаа Ганбат нарт Төрийн нарийн бичгийн даргын амралтын газартай холбоотой асуудал гараад байна акт болгож өгнө үү гэж өөрийн биеэр хүссэн, шалгуулсан, акт тогтоолгосон үйлдлээс тодорхой харагдаж байна. Шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шүүхээс шүүгдэгч Г.Сыг хэдийгээр Б.Быг танихгүй манай ангийн байгуулсан гэрээ шаардлага хангахгүй байсан, гэрээнд би гарын үсэг зураагүй, тухайн зөрчлийг Зэвсэгт хүчний жанжин штабын хяналт шалгалт үнэлгээний газрын санхүүгийн хяналтын тасгаас шалгалт орход зөрчлийг хэлсэн, Олон улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд авлага үүсгэлгүй зардалд бүртгэж дараа ондоо авлагад бүртгэж болно гэх тайлбарыг гаргах боловч тэрээр ангийн захирагчийн хууль бус тушаалыг биелүүлэхгүй байх үүрэг өөрт нь байсан гэж үзэн Цэргийн дотоод албаны дүрмийн 30 дахь хэсэгт заасан “...3ахирагдагч нь захирагчдаа албан үүргийн хувьд үг дуугүй захирагдах бөгөөд төрийн хууль, хүний эрхийг зөрчсөн тушаал шийдвэрийг биелүүлэхгүй байж болно.” гэсэн заалтыг зөрчсөн гэж ял шийтгэл оногдуулах үндэслэл болгосон боловч хэрэгт авагдсан гэрчүүдийн болон яллагдагч нарын өгсөн мэдүүлэгт байгаа санхүүгийн албаны дарга болох Г.Сын тавьсан шаардлагын хариуд ...жанжин штабын даргад мэдэгдсэн зөвшөөрөл авсан мэтээр ...Л.Б нь өөрийн доод албан тушаалтаныг хууран мэхлэх үйлдэл гарган ....жанжин штабын даргад мэдэгдсэн гэж дээд албан тушаалтаны нэрийг барьж өөрийн удирдлагад байгаа доод албан тушаалтан Г.Сыг өөрийн үгэндээ итгэн үнэмшүүлж, дээд албан тушаалтанд мэдэгдсэн гэх тушаал мэт үгээр өөрийн эрхэндээ оруулж өөрийн хууль бус үйлдлийг гүйцэлдүүлсэн нөхцөл байдал тогтоогдсоор байтал энэхүү нөхцөл байдлыг огт авч үзэн шалган тогтоолгүйгээр Цэргийн дотоод албаны дүрмийн 30 дахь хэсэгт заасан ...хэсгийг зөрчсөн гэж Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулсан нь мөн хууль бус шийдвэр бөгөөд шүүгдэгчийг хэргийн болсон нөхцөл байдалтай холбоотойгоор цагаатгах нөхцөл бодит байдал тогтоогдсоор байтал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр зөвхөн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргажээ. Гэтэл хэргийн нөхцөл байдалд Г.С нь өөрийн албаны даргын дээд албан тушаалтанд мэдэгдсэн, мөнгө төлөгдөнө гэсэн итгэн үнэмшүүлсэн, нөхцөл байдлыг удирдах албан тушаалтаны итгэн үнэмшүүлж хэлсэн үгээр буруугаар төсөөлж андуурсан, албан тушаалын байдлаар эрхшээлд орохоос өөр аргагүй нөхцөл байдал үүссэн зэргийг үнэлж дүгнээгүй байна. Иймд шүүгдэгч буюу 017 дугаар ангийн Санхүүгийн албаны дарга буюу ерөнхий нягтлан бодогч Г.Сын 2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь хэсэгт Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх гэсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх хэсэгт заасан ...Аж ахуйн нэгж байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө... гэсэн, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт заасан ...хөрөнгийн болон хөтөлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж үлдэгдэлийг баталгаажуулах, баримтжуулах ажлыг зохион байгуулах удирдах... гэсэн, мөн Цэргийн дотоод албаны дүрмийн 30 дахь хэсэгт заасан ...3ахирагдагч нь захирагчдаа албан үүргийн хувьд үг дуугүй захирагдах бөгөөд төрийн хууль, хүний эрхийг зөрчсөн тушаал шийдвэрийг биелүүлэхгүй байж болно... гэсэн заалтуудыг өөр өөрсдийн үйлдлээр зөрчиж үйлдлээрээ Л.Б, Б.Б нартай бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэн албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд буруутайд тооцон оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдалтай тохироогүй буюу хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байгаа бөгөөд Г.Сын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байгаа бөгөөд оногдуулсан ял шийтгэл нь хууль зүйн үндэслэлгүй байгаа бөгөөд эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх явдал байх бөгөөд Г.Ст оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчмыг зөрчиж байна гэж үзэн Г.Сын ял шийтгэлийг хүчингүй болгон цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Л.Б, Г.С нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцанд гэж 2 хэсэг газарт ажил хийлгэж нийт 109.415.831 төгрөгийн ажлыг хийлгэж их хэмжээний хохирол учруулсан гэж дурдсан ба анхан шатны шүүх ч нотлох баримтгүй, тооцоо хийгээгүй байхад анхаарч үзэлгүй нийт үнийн дүнгээр хохирол учирсан гэж дүгнэсэн. Зүй нь үнийн дүнгийн хувьд аль хэсэгт нь хэдэн төгрөгийн зардал гарсныг нарийвчлан тогтоох ёстой ба энэ нь Л.Б, Г.С нарын үйлдэл холбогдолд нөлөөлж хариуцлагын хувьд өөр нөхцөл байдал үүсэх магадлалтай. Төрийн албаны тухай хууль “4 дүгээр зүйлийн 4.2.1-д ...захирах захирагдах ёс ... “Цэргийн албаны дүрэм”-ийн 30 дугаар зүйлд ...захирагдагч нь захирагчдаа албан үүргийн хувьд үг дуугүй захирагдана, гэхдээ төрийн хууль хүний эрхийг зөрчсөн тушаал шийдвэрийг биелүүлэхгүй байж болно... гэсэн байгаа нь нэн тэргүүнд даргын өгсөн тушаал мөн шийдвэрийг ямар ч тохиолдолд үг дуугүй биелүүлэх ёстой гэсэн ойлголт юм. Л.Б барилгын ажил эхлүүлэхтэй болон ажлын явцын талаар тушаал, шийдвэр гаргаж санхүүгийн албаны дарга Г.Ст үүрэг болгоогүй. Гэрээ байгуулагдан ажил эхэлсэнээс хойш буюу байгууллагын 3 дугаар улирлын тайлан гаргах үед Г.С мэдсэн байдаг. Тэрээр Б.Бтай уулзаж, харьцаж байгаагүй. Харин ч “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3.1, 14.3.4-т заасан үүргээ биелүүлэн төлбөр мөнгийг нь төлүүлэх арга хэмжээг авч байсан байдаг. Хэрэв шүүгдэгч нарыг албан тушаалаараа холбогдсон гэж үзэж байгаа бол “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.6.1, 6 дугаар зүйлийн 6.7.1 дэх заалтуудыг шүүх хэрэглэх боломжтой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталахaap заасан бөгөөд Монгол Улсын 2008 онд нэгдэн орсон Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Тунхаглалын 11-р бүлгийн “Барилгын гэрээ”-ний 16, 40а, 40б гэсэн зүйлүүдэд заасныг баримталбал Л.Б, Г.С нарыг гэм буруугүйд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ талаар шүүхэд гэрчээр оролцсон улсын байцаагч Д.Ижилмөрөн мэдүүлсэн байдаг /хх-60-61, 247/. Барилгын цэргийн 017 дугаар анги барилгын тусгай зөвшөөрөлтэй, энэхүү үндсэн үйл ажиллагаараа орлого олох зөвшөөрлийг Батлан Хамгаалахын Сайд тушаал гарган баталдаг байна. Тус ангийн захирагч Л.Б нь төсвийн шууд захирагч бусадтай гэрээ хэлцэл байгуулах эрхтэй. Мөн тэрэлжид ажил хийх тухайгаа Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Даваад хэлж танилцуулсан байдаг. Энэ талаар шүүх хуралдаанд Д.Даваа мэдүүлсэн байдаг. Хохирогчоор Батлан хамгаалах яамыг тогтоох үндэслэлгүй. 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 06-02/02 дугаартай улсын байцаагчийн акт, “Авера Аудит” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17/03 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221 дугаар шинжээчийн дүгнэлтэд Зэвсэгт хүчний 017-р ангид авлага үүссэн, нөхөн төлүүлэх талаар дүгнэсэн байхад Батлан хамгаалах яам хохирогч болж хохирлын мөнгийг гаргуулан авах үндэслэлгүй байна. Г.Сын хувьд Б.Б, Л.Б нартай хэрхэн яаж үйлдэл, үгээрээ хэрэгт хамтран оролцсон талаар тодорхойгүй байдаг ба шүүхээс ангийн захирагчийн хууль бус тушаалыг биелүүлэхгүй байх үүрэг өөрт нь байсан гэж дүгнэжээ. Ангийн захирагч Л.Б Г.Ст тушаал шийдвэр өгөөгүй, Тэрэлжид хийлгэж байгаа ажлыг хууль бус гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, гэрээнд ч гарыг үсгээ зураагүй. Эрх мэдлээ урвуулан ашиглаж байна, миний хувийн ашиг сонирхолд хамаатай гэдгээ Г.С мэдэх боломжгүй байсан нь Б.Б, Л.Б бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. “Тиара резорт” ХХК-тай байгуулсан гэрээний хүчин төгөлдөр эсэхэд эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дүгнэлт өгөх эрхгүй болно. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Л.Б, Г.С нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Иргэний хариуцагч С.Туулын өмгөөлөгч Н.Баярсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэгт шүүгдэгч нарын бүлэглэн учруулсан гэх хохирол болон түүнийг хариуцахаар иргэний хариуцагчаар татагдсан “Тиара Резорт” ХХК-ийг 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг заавал нотолсон байх хуулийн шаардлага хангагдаагүй байхад шийдвэрлэсэн. 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан гэх асуудлыг нотлогдоогүй гэж С.Туул болон өмгөөлөгчийн зүгээс үзэж, барилгад засвар хийгдсэнээс болж учирсан гэх хохирлыг бодитойгоор буюу мэргэжлийн байгууллага /Барилгын хөгжлийн төв, Монголын Төсөвчдийн холбоо зэрэг/-ээр хөндлөнгийн хараат бус шинжилгээ хийлгэх хүсэлтийг байнга тавьж ирсэн боловч хүлээж авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн нэхэмжлэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Туул захиралтай “Тиара резорт” ХХК-нд холбогдуулан гэрээт ажлын үүргийн гүйцэтгэлд 109.415.831 төгрөгийг нэхэмжлэн иргэний хэрэг үүсгэсэн үйл баримт тогтоогддог бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 07-нд иргэний шүүх хуралдаанаас уг хурлыг хойшлуулан 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр товлохдоо нэхэмжлэгч тал болох Зэвсэгт хүчний 017 дугаар ангиас “Ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн тухай нотлох баримтыг гаргуулах”-аар шүүгчийн захирамж гарч хүчин төгөлдөр болсон боловч 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй, шүүхээс шаардсан нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн шүүхийн 183/Ш2017/07021 тоот шүүгчийн захирамжаар нотлогдсон үйл баримт тогтоогдсоор байхад зөвхөн нэг талын бичгийн баримт буюу хохирогч гэх Зэвсэгт хүчний 017-р ангиас гаргаж өгсөн бичгийн баримтууд болон эдгээр баримтыг шинжилж хийгдсэн санхүүгийн шинжилгээний дүгнэлтээр хохирол, иргэний нэхэмжлэлийн хэмжээг тогтоож байгаа нь нотлох баримт цуглуулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15-д заасан журмыг зөрчиж хэрэгт хамааралтай онцгой ач холбогдол бүхий баримтыг хянаж үнэлээгүй гэж үзнэ. Учир нь, Тэрэлж дэх объектод зарцуулсан барилгын материалын тооцоо, хүний нөөц, цалин төсөв, гүйцэтгэсэн ажлын хэр хэмжээг ажил гүйцэтгэсэн газар, обьектод нь үзлэг шинжилгээ хийж бодитоор тогтоохоос өөрөөр хохирогч гэх талын хийсвэр бичгийн баримтыг туйлын үнэн баримт гэж тогтоох, үнэлэх ямар ч боломжгүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн материалаас нэхэмжлэгч Зэвсэгт хүчний 017-р ангийн инженер Т.Сүхбаатарын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн "Тиара Резорт" ХХК буюу Тэрэлж дэх амралтын газрын ажлыг дутуу хийж гүйцэтгэснээ зөвшөөрсөн буюу дахин ямар зүйлсийг засаж янзлахаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан илэрхий баримт эрүүгийн хэрэгт авагдсан байхад үүнийг шүүхээс анхаарч үзэлгүйгээр 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэснийг хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иргэний журмаар нэхэмжлэл гаргахаар зэвсэгт хүчний 017-р анги нэхэмжлэгчээр оролцдог, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдах болоход Батлан хамгаалах яам хохирогчоор оролцож буй эргэлзээ бүхий байдалтайгаар хохирлын буюу иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэсэн нь буруу субъектыг хохирогч буюу иргэний нэхэмжлэгчээр тогтоосон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Зэвсэгт хүчний 017-р анги нь Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон барилга барих тусгай зөвшөөрлийн хүрээнд бие даасан шийдвэр гаргаж, 70 сая төгрөгийн төсөв бүхий Ажил гүйцэтгэх гэрээ байгуулах боломжтой Монгол Улсын Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан "Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэсэн нөхцлийг бүрэн хангасан субъект болохыг шүүхээс огтхон ч анхаарч үзээгүй. Нэг талын гаргаж өгсөн, үнэн зөв эсэх нь эргэлзээ бүхий баримтуудыг үндэслэн гаргасан “Авера Аудит” ХХК-ний дүгнэлт болон энэхүү дүгнэлтийг ямар ч зөрүүгүй шууд хуулбарласан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221 тоот дүгнэлтүүд нь зөвхөн хийсвэр тоон тооцооллыг гаргасан, тухайн зардлууд нь бодитойгоор гарч, Тэрэлж дэх амралтын газрын барилгын ажил, засвар зэрэгт зарцуулагдсан эсэх нь огт нотлогдож тогтоогдоогүй гэдэг нь хэнд ч болов илэрхий байна. Гэтэл ийм хийсвэр бодитойгоор нотлогдоогүй баримт дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэснийг иргэний хариуцагчийн зүгээс хэргийг бүх талаас нь бүрэн бодитойгоор, эргэлзээгүйгээр үнэлж дүгнэлгүйгээр шийдсэн гэж үзнэ. 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр болсон шүүгдэгч Б.Б, Л.Б, Г.С нарт холбогдох хэргийн гэм буруугийн хуралдааны төгсгөлд шүүхээс 109.415.831 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч С.Туул нар нь 50, 50 хувиар 2 хувааж барагдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байдал үүсгэсэн. Учир нь, мөрдөн байцаалтын явцад “Тиара Резорт” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан байдаг болохоос 45%-ийн хувьцаа эзэмшдэг С.Туулыг иргэн хүнийх нь хувьд татсан явдал байхгүй. Мөн шүүгдэгч Б.Быг ямар үндэслэлээр 109.415.831 төгрөгийн тал болох 54.707.915 төгрөгийг төлөх талаар шийдвэрлэснээ тайлбарлаагүй. Нэгэнт шүүгдэгч нарыг бүлэглэн үйлдсэн гэж шүүхээс дүгнэсэн атлаа хохирлыг ийнхүү ялгамжтай байдлаар хуваан төлүүлэх болсон үндэслэлээ мөн дурьдаагүй болно. Шүүгдэгч Б.Быг "Тиара Резорт" ХХК-ний Тэрэлж дэх амралтын газрын барилга болон өөрийн оршин суудаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны С-1 тоот байрны засварт тус тус хэдэн төгрөгийг зарцуулсан болох, хэний өмчлөл, эзэмшилд байдгийг нарийвчлан тогтоогоогүй, 109.415.831 төгрөгийн хохирлын аль хэсэг нь Тэрэлж дэх амралтын газарт хамааралтай, аль нь байрны засварт зарцуулагдсан зэрэг нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх зарчимтай нийцээгүй гэж үзнэ. Иймд дээрх үндэслэлүүдээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ гэсэн зайлшгүй нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад хохирлыг гаргуулахаар хүчээр шийдвэрлэсэн гэж үзэж, хохирлыг үнэн зөв, бодитой тогтоолгох шаардлагатай байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин нягтлан шалгуулахаар прокурорт буцаан шийдвэрлүүлэх үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Монгол улсын Зэвсэгт хүчин, Монгол төрд 30 гаруй жил ажилласан. Мөн хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж, Ардчилсан хуулиа баталж явсан. Би бол жирийн л нэг цэрэг хүн. Хэргийг шийдвэрлэхээр бол шүүх шийдвэрлэх нь ойлгомжтой. Харин хэргийн бодит байдал биш байсан шүү гэдэг үнэнийг хэлэх нь зүйтэй. Яагаад бодит байдал биш болсон юм бэ гэхээр хавтаст хэрэгт байгаа гэрч нарын мэдүүлгийг анхааралдаа авч үзээрэй. Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн цэргийн зөвлөх дэслэгч, генерал Даваа ирэхэд бүх хуулиудыг нь үзүүлсэн, хуулийн дагуу хийгдсэн гэдгийг хэлсэн. Батлан хамгаалах яамны хуулийн зөвлөх хурандаа Энхболд шүүх хуралдаанд оролцоод Авилгатай тэмцэх газраас бичиг ирсэн, Батлан хамгаалах яамыг нэхэмжлэл гарга гэж хэлсэн. Монгол Улсын Батлан хамгаалах яамтай холбогдолтой 9 хуулийн ажлын хэсгийн даргаар миний бие ажилласан. Хамгийн сүүлийн багц хуулийг миний бие Улсын Их Хуралд оруулж батлуулсан. Батлан хамгаалахын тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль хоёр тусдаа өөр хууль, харьяалсан байгууллага нь Жанжин штабын мэдлийнх учраас, Жанжин штаб түүний харьяа 017 дугаар ангийг нэхэмжлэлээ гарга гэж миний бие буцааж, Авлигатай тэмцэх газар бичиг явуулсан. Тэгтэл Батлан хамгаалах яамнаас яаадаг ч байсан гарга гэж Цэрэнбатаа гэдэг гэх хүн залгасан. Улсын байцаагч Ижилмөрөн миний өрөөнд орж ирээд төлөвлөгөөгөө үзүүлсэн. Үүнд “Тиара Резорт” ХХК-ийг шалга гэж төлөвлөгөөн дээр нь би гараар бичиж нэмж оруулаад, шалгаад ирэхэд нь үүнийг хохиролгүй болгохын тулд шүүхэд өг гэж хэлж байсан. Хэрвээ миний бие албан тушаалаа ашигласан бол өөр зохицуулалт хийж болох л байсан. Учир нь, социализмын үеийн бүтээгдэхүүн болох надад тийм сэтгэл, хүсэл байхгүй. Яг одоо Батсайханы эд хөрөнгийг шалгая гэвэл надад орох орон байхгүй. Миний нэр дээр хуримтлуулсан хөрөнгө гэж байхгүй. Гэр бүлийн маань хүн хамтарсан компани байгуулаад явсан. Яагаад энэ гэрээг хийчих вэ гэдэгт би харамсаж явдаг. Эцэст нь хэлэхэд 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр бүх хэвлэл мэдээлэл, сайтаар М.Энхболдын үеэл Батбилэг “Б.Б ял авна” гэж бичсэн. Маргааш нь шүүх хуралдаан болсон. Шүүх хурлын тогтоол бүрэн эхээрээ хэвлэл мэдээллээр гарсан. Шүүх хуралдаан болоод 14 хоногийн дараа шийтгэх тогтоолоо аваад давж заалдах гомдол гаргах гэсэн шийтгэх тогтоол 14 хоногтоо гараагүй, 20, 30, 45 хоногт ч гараагүй. Би үхэхээсээ өмнө нэр төрөө цэвэрлэхээр давж заалдах гомдол гаргасан.” гэв.
Иргэний хариуцагч С.Туул тус шүүх хуралдаанд “гаргах тайлбар байхгүй” гэв.
Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн оролцогч нар нэгдүгээрт албан тушаалаа урвуулан ашигласан буюу нийтийн албан тушаалтан мөн эсэх яригдаж байна. Хоёрдугаарт бүлэглэж үйлдсэн талаар, гуравдугаарт хохирогч хэн болох талаар гомдол гаргасан байна. Өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг анхан шатны шүүх хуралдаанд тодорхой ярьсан. Анхан шатны шүүхээс тодорхой тайлбар, дүгнэлт гаргаж шийтгэх тогтоолынхоо үндэслэл хэсэгт ийм учраас энэ хүмүүс нийтийн албан тушаалтан болох, ийм учраас албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл байна. Ийм учраас хохирогч Батлан хамгаалах яамыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэдэг байдлаар тодорхой тайлбарлаж хэлсэн. Өмгөөлөгч нарын гаргаад байгаа гомдол, тайлбар анхан шатны шүүхийн гаргасан үндэслэл бүхий тайлбар дүгнэлтэд ямар нэгэн байдлаар гомдол гаргаад байгаа зүйл байхгүй байна гэж прокурорын хувьд үзэж байна. Нийтийн албан тушаалын хувьд 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд үйлдэгдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Мөн Б.Б, Л.Б, Г.С нарын ажил албан тушаал хашиж, томилогдож байсан ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Б.Б нь 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын цэргийн зөвлөх, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байхдаа энэ хэрэгт холбогдсон. Төрийн албан тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Ерөнхий сайдын зөвлөх бол төрийн улс төрийн албан тушаалтан, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Төрийн нарийн бичгийн даргыг төрийн захиргааны албан тушаалтанд хамруулж ойлгоно гэж тодорхой заасан байна. Л.Б нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчаар тухайн гэмт хэрэгт холбогдох үедээ ажиллаж байсан. Г.С нь тухайн ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Зэвсэгт хүчний офицер гэдэгт төрийн тусгай албан тушаалтан хамаарна гэж зааснаас үзэхэд албан тушаалыг тухайн үед хашиж байсан байна. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан ямар этгээд хамаарах болохыг зохицуулсан зохицуулалт байгаа. Үүнд төрийн, улс төрийн болон захиргааны тусгай удирдах болон гүйцэтгэх албан тушаал нь нийтийн албан тушаалтанд хамаарна гэж заасан. Энэ зохицуулалтаас үзвэл хэргийн холбогдогч Б.Б, Г.С, Л.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан заасан субъект мөн байна. Авлигын эсрэг хуульд албан тушаалын байдлаа урвуулан ашиглахыг “албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж тухайн хийх ёстой үйлдлийг хийхгүй байхыг ойлгоно” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтаар Б.Б нь хуульд зааснаар нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий гэр бүлийн гишүүний компани, Хан-Уул дүүрэгт байрлах байрыг өөртөө албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглан онц их хэмжээний хохирол учруулсан. Г.С, Л.Б нарын тухайд нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүргийнхээ бүрэн эрхийг ашиглаж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг хийх ёстой үйлдэл гэж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэдэг нь тогтоогдсон. Хэрэгт хэний ашиг сонирхол байгаа юм бэ гэхээр Б.Б болон түүний гэр бүлийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд явагдаад байгаа юм. Энэ нь “үйлдлээрээ бүлэглэсэн” гэж шүүх тайлбарласан ба прокурор бас үүн дээр тайлбар өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд энэ хуульд заасан гэмт хэргийн шинжийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ гэж заасны дагуу эдгээр хүмүүсийн үйлдэл бүлэглэсэн үйлдэл байна. Хохирогчийн тухайд Зэвсэгт хүчний 017 дугаар анги нь Батлан хамгаалах яамны харьяа буюу төрийн байгууллага. Төсвийн ерөнхийлөн захирагч Батлан хамгаалах яам учраас хохирогчоор тогтоогдсон юу нь буруу байгааг ойлгохгүй байна. Хохирогч бол үндэслэлтэй тогтоогдсон гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй акт учраас заавал дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Үнэхээр эргэлзээтэй дүгнэлт гаргасан гэж шүүх үзсэн бол өмгөөлөгч нарын саналыг харгалзан дахин шинжээч томилуулах ёстой байсан. Өмгөөлөгчийн ярьж байгаагаар Захиргааны хэрэг, Иргэний хэргийн шүүхийн хэрэг энэ хэрэгт хамааралгүй учраас тайлбар хийх шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө барагдуулсан. Ял оногдуулах шүүх хуралдаанд хохирол төлбөр төлсөн учраас торгууль оногдуулж өгнө үү гэсэн тайлбар гаргасан байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаанд орж ирээд маргаад байгаа нь Эрүүгийн хуульд заасан зарчимтай нийцэхгүй байгаа учраас дахин хэлэлцүүлэх нөхцөл байдал үүсч магадгүй байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, анхан шатны шүүхийн гаргасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт гарсан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Б.Б нь 2015 оны 2 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр, 2015 оны 10 дугаар сарын 28-наас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар тус тус ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт заасан “...Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ...” гэсэн, мөн Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан “...Төрийн нарийн бичгийн дарга үйл ажиллагаандаа хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, тэдгээрт нийцсэн сайдын тушаал, үүрэг даалгаврыг удирдлага болгоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч Л.Б, Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.С нартай бүлэглэн тус ангийн төсвийн хөрөнгөөр эхнэр С.Туулын үүсгэн байгуулсан “Тиара резорт” ХХК-ний “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Л.Б нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь хэсэгт заасан “...Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх...” гэсэн, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх хэсэгт заасан “...Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө...” гэсэн, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт заасан “...хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах...” гэсэн, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасан “...Нягтлан бодох бүртгэлийг удирдах, зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тус ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.С, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Б нартай бүлэглэн Б.Бд давуу байдал олгож тус ангийн төсвийн хөрөнгөөр түүний эхнэр С.Туулын үүсгэн байгуулсан “Тиара резорт” ХХК-ний “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон Б.Бы оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Г.С нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 дахь хэсэгт заасан “...Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх...” гэсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх хэсэгт заасан “...Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө...” гэсэн, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт заасан “...хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах...” гэсэн, мөн Цэргийн нийтлэг дүрмүүдийн 30 дугаар зүйлд заасан “...Захирагдагч нь захирагчдаа албан үүргийн хувьд үг дуугүй захирагдах бөгөөд төрийн хууль, хүний эрхийг зөрчсөн тушаал шийдвэрийг биелүүлэхгүй байж болно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тус ангийн захирагчаар ажиллаж байсан Л.Б, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Б нартай бүлэглэн Б.Бд давуу байдал олгож тус ангийн төсвийн хөрөнгөөр түүний эхнэр С.Туулын үүсгэн байгуулсан “Тиара резорт” ХХК-ний “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон Б.Бы оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
гэрч Ц.Ундрахбаярын “...2015 оны 7 дугаар сарын сүүлээр байх манай ангийн захирагчаар ажиллаж байсан Л.Б дарга намайг гадуур гараад ирье гэж хэлээд, надаар автомашинаа бариулаад гарсан. Баянзүрхийн товчооны Петровисын шатахуун түгээх станц дээр очсон. 16 цаг өнгөрч байхад хар өнгийн “Lexus-570” маркийн автомашин ирээд зогссон. Тэгээд даргатай утсаар яриад дагаад яв гэсэн бололтой бид уг машиныг дагаад явсан. Ингээд Тэрэлжийн орчим хар замаас салаад хар өнгийн автомашин зогсоод дотроос нь Батсайхан гэх манай Төрийн нарийн бичгийн дарга сүүлд болсон хүн бууж ирээд даргыг дуудсан. Дарга анх явахдаа Баянзүрхийн товчоон дээр нэг даргатай уулзана гэж хэлж байсан. Тэр дарга нь заасан цагт, тогтоосон газар бэлэн бай гэж үүрэг өгсөн гээд дарга яараад байсан. ...” /3 хх 84/,
гэрч Т.Сүхбаатарын “...2015 оны 8 дугаар сарын эхээр 017 дугаар ангийн ерөнхий инженер О.Сугар намайг ажлаа хийж байхад дуудсан, яваад ороход тэрээр “Ерөнхий сайдын цэргийн зөвлөх Батсайхан намайг дуудсан байна. Миний машин эвдэрсэн байгаа учраас чиний машинтай яваадхая” гэсэн. Ингээд миний хувийн машинтай Тэрэлжид байрлах “Тиара резорт” компанийн амралтын газарт очсон. Бид хоёрыг очиход тус амралтын газар 4 давхар обьект байсан. Гадаа нь ангийн захирагч Балдан-Очир, Батсайхан нар байсан. Буцаж явах үед ангийн захирагч О.Сугарт “хийгдэх ажил нилээд их байна, ажлыг яаралтай эхэл, 4 дүгээр бүлгийн засалчдыг ажилд гаргана, чи ажлыг нь хариуцаад хийлгэнэ шүү” гэсэн үүргийг өгсөн. Ажлуудыг 2015 оны 8 дугаар сараас эхлээд 12 дугаар сард дуусгасан. Дээрх ажлын зардал мөнгийг манай байгууллагаас гаргасан. Өөрөөр хэлбэл, Батсайхан болон түүний гэр бүлээс ямар нэг барилгын материал авчирч өгсөн зүйл байхгүй. Амралтын газрын засварын ажлыг дуусгаад үргэлжлүүлээд ангийн захирагчийн өгсөн үүргийн дагуу 5-6 хүнээр гэрт нь засварын ажлыг хийсэн. Засварын ажлын материалыг тэд өөрсдөө гаргасан. Бид ажиллах хүчээ гаргаад 2015 оны 11 дүгээр сарын сүүлчээс 12 дугаар сарын дундуур хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд, Green house 1 тоотод байрлах 3 давхар барилгад засвар хийсэн. ...” /2 хх 47-48/,
гэрч Б.Намхайнямбуугийн “...2015 оны 8 дугаар сарын эхээр ангийн ерөнхий инженер, дэд хурандаа О.Сугар намайг дуудаж “бүлгээ аваад Тэрэлжид байрлах “Тиара резорт” ХХК-ний амралтын газрын засварын ажлыг хийж гүйцэтгэ” гэж мэдэгдсэн. Улмаар 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр бүлгийн 17 хүнээ аваад тэндээ байрлаж ажиллахаар ангийн портер машинтай явцгаасан. ...Барилгын засварын үед Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга асан Батсайхан ажил эхэлснээс хойш 7 хоногт 2 удаа ирдэг, хийсэн ажлын талаар үзэж хараад явдаг байсан. ...” /2 хх 56-57/,
гэрч Д.Ижилмөрөнгийн “...Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 2014, 2015 оны санхүү, аж ахуй, барилга угсралт засварын ажлын эдийн засгийн тооцоо, үр ашгийн байдалд дотоод аудит санхүүгийн хяналт шалгалтыг улсын байцаагч Б.Батзоригийн хамтаар хийсэн. ...санхүүгийн баримтуудыг үзэж шалгах явцад бараа материалын дансанд 101.172.997.4 төгрөгийг “Тэрэлж” гэж бичилт хийж зарлагадсан байсныг тодруулж үзэхэд тус анги нь 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 70.000.000 сая төгрөгийн үнийн дүнтэй барилгын засварын ажлын гэрээг “Тиара резорт” ХХК-тай байгуулсан. Гэрээнээс хөөж үзэхэд гэрээний дагуу нийт 109.415.531 төгрөгийн зардал гарсан байдаг. Зардал гаргачихаад ажлын гэрээгээ дүгнээгүй, гэрээний төлбөр төлөгдөөгүй, данс бүртгэлдээ зардалд бичсэн байсан. Ингээд улсын ахлах байцаагчийн хувьд Зэвсэгт хүчний 017 дугаар анги 2015 онд “Тиара резорт” ХХК-ний барилга засварын ажилд нийт 109.415.531 төгрөгийг өөрийн хөрөнгөнөөс зарцуулж, данс бүртгэлд авлага үүсгэлгүй зардалд бичсэн нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6.4.2-т “Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.5.1-т “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккурэл сууриар хөтөлнө”, 20.2.6-д “хөрөнгийн төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулах ажлыг зохион байгуулах, удирдах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. ...Зэвсэгт хүчний 017 дугаар анги, нөгөө талаас “Тиара резорт” ХХК хоёрын хооронд байгуулсан гэрээ өөрөө их учир дутагдалтай. Байгуулсан гэрээ нь төлбөр төлөх нөхцөлийг тодорхой зааж өгөөгүй, төлбөр төлөх нөхцөлийг тодорхой зааж өгөөгүй гэрээнд ...ангийн захирагч шууд төсөв мөнгө гаргаж болохгүй. Энэ нь төсвийн тухай хуульд батлагдсан төсвийн хүрээнд хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулна гэж байдаг. ...” /2 хх 60-61, 247/,
шүүгдэгч Л.Бын яллагдагчаар өгсөн “...2015 оны 7 дугаар сарын сүүлээр “өөрийгөө Ерөнхий сайдын зөвлөх Батсайхан байна, 16 цагт Баянзүрхийн товчоо дөнгөж өнгөрөөд зогсож бай, би өөрөө хар өнгийн автомашинтай очно” гэж хэлсэн. Ингээд орой 16 цагийн орчим Баянзүрхийн товчоо өнгөрөөд очсон чинь хар өнгийн жийп маркийн автомашин байсан. Би буугаад уулзсан чинь өөрийгөө Батсайхан гэж танилцуулсан, хар өнгийн нүдний шил зүүсэн цайвар өнгийн хувцастай туранхайдуу нөхөр бууж ирээд танилцсан. Тэгээд одоо миний араас дагаад яв гэж хэлсэн. Би түүний араас дагаад явсан чинь Тэрэлжээс наана Болор зуслангийн орчим зүүн энгэр дээр дөрвөн давхар цагаан өнгийн байшин дээр очсон. Батсайхан надад “хоёулаа энд нэг байр үзье” гээд байраа үзүүлээд “манай энэ байшин ноднин хөлдсөн, хэдэн радиаторууд солих хэрэгтэй байна” гээд 6-7 өрөөний радиатор үзүүлсэн. Мөн үзүүлсэн өрөөнүүдийнх нь зарим нэг өрөөний обой хууларсан байсан. Тэгээд “ийм зүйл засуулах хэрэгтэй байна” гэхээр нь би “за болох юм байна” гэж хэлсэн. Мөн “би удахгүй танай Төрийн нарийн бичгийн даргаар очно” гэж хэлж байсан. Маргааш нь ерөнхий инженер О.Сугарыг дуудаж “ийм албан тушаалтай хүний амралтын газарт засвар хийх үүрэг” өгсөн. ...О.Сугар үүрэг авснаас хойш 1-2 хоногийн дараа 1-2 хүн аваад амралтын газар руу явсан. Ажил эхлээд явж байгаад 2-3 хоногийн дараа О.Сугар инженер надад “даргаа, тэр дарга чинь өдөр болгон ирээд ажил нэмж хий гэсэн үүрэг өгөөд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл та нар хурдан гэрээ хий гэж хэлсэн. О.Сугар тэд нартай гэрээ хийх гэж нилээн явсан, гэрээ хийхгүй байгаад байхаар нь би Батсайхантай нэг удаа утсаар ярьсан чинь “гэрээгээ манай эхнэртэй хийчих, мөнгө бол асуудалгүй” гэж хэлсэн. Манай инженер арай гэж 1 cap гаран явж байж эхнэртэй нь гэрээ хийсэн. Гэрээ хийх үед Батсайхан Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болсон. Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч байх үед нь би мөнгөө нэхэж очихоор “мөнгө ямар ч асуудалгүй, чи зүгээр ажлаа хийж бай” гэж хэлдэг байсан. ...” /3 хх 144-148/,
шүүгдэгч Г.Сын яллагдагчаар өгсөн “...ангийн захирагч хурандаа Л.Б “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга болох гэж байгаа хүн манайхаар ажил хийлгэх юм шиг байна” гэж хэлж байсан. ...Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын барилгын тайланг 2015 оны 10 дугаар сард хүлээн авахад “Тэрэлж Батсайхан” гэсэн тайлангаар 33.600.000 төгрөгийн материалын зардал гарсан байсан. Би ангийн захирагч хурандаа Л.Боос “энэ ямар ажил эхэлсэн юм бэ, яагаад ийшээ материал зарцуулсан юм” гэж асуусан чинь тэрээр “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бы амралтын газарт ажил хийж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “та Зэвсэгт хүчний жанжин штабын даргад мэдэгдэж зөвшөөрөл авсан юм уу, гэрээ байгуулсан юм уу, над дээр байгуулсан гэрээ гэж ирээгүй, мөнгийг нь хэн төлөх вэ” гэж асуусан. Тэгэхэд “Жанжин штабын даргад мэдэгдсэн, мөнгө нь асуудалгүй гэж Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хэлсэн” гэж хэлсэн. ...2015 оны 10 дугаар cap болон 11 дүгээр сарын тайлангаар нэмэлт зардлууд гараад байсан. Энэ үед ангийн захирагчид бас “мөнгө нь одоо хэтэрч байна аа, та ядаж энэ хүнтэйгээ гэрээ байгуул, байгуулахгүй бол болохгүй, цаашид энэ маягаар явбал юу болох вэ, та заавал гэрээ байгуулах ёстой” гэж хэлсэн. ...Би ангийн захирагч хурандаа Л.Бт ерөнхий инженертэй уулзлаа, одоо 66 орчим сая төгрөгийн зардал гарсан байна. Дахин юм нэмж хийнэ гэнэ, нийтдээ 70 орчим сая төгрөг болох юм байна гэж хэлсэн. Үүнээс хойш 2015 оны 11 дүгээр сарын эхээр байх “Тиара резорт” болон манай анги хоорондоо байгуулсан гэрээг надад өгсөн. Энэ гэрээн дээр намайг байхгүй байхад нягтлан бодогчоор гарын үсэг зуруулсан байсан. 2015 оны 12 дугаар сарын тайлангаар зардал нь нэмэгдэж гарсан байсан. 2015 оны жилийн эцсээр нийт 109.415.831 төгрөгийн зардал гарсан байсан. Би цэргийн хүний хувьд ангийн захирагчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байсан. ...” /3 хх 152-153/ гэх мэдүүлгүүд,
Батлан хамгаалах яамны 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 06-02/02 дугаартай акт /1 хх 52-53/, “Авера Аудит” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17/03 дугаартай дүгнэлт /3 хх 46-79/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221 дугаартай дүгнэлт /3 хх 88-111/, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн 478/023909 дугаартай лавлагаа /2 хх 239/, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр “Ажилд томилох тухай” тушаал /2 хх 217), Монгол Улсын Батлан хамгаалах яамны сайдын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/80 дугаар тушаал /2 хх 79/, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Томилох, цэргийн цол олгох тухай” 1122 дугаар тушаал /3 хх 120/, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Томилох, шилжүүлэх тухай” 218 дугаар тушаал /3 хх 121/, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ХЭГ/1550 дугаар албан бичиг /2 хх 233/, Төрийн нарийн бичгийн ажлын байрны тодорхойлолт /2 хх 82-85/, Ангийн захирагч болон Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /3 хх 123-126/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Б, Л.Б, Г.С нарыг бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар тус тус ажиллаж байхдаа Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч Л.Б, Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.С нартай бүлэглэн “Тиара резорт” ХХК-ний “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон өөрийн оршин суух амины орон сууцны засварын ажлыг хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид их хэмжээний хохирол,
шүүгдэгч Л.Б нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа тус ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.С, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Б нартай бүлэглэн Б.Бд давуу байдал олгож “Тиара резорт” ХХК-ний “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон Б.Бы оршин суух байрны засварын ажлыг хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид их хэмжээний хохирол,
шүүгдэгч Г.С нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус ангийн захирагчаар ажиллаж байсан Л.Б, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Б нартай бүлэглэн Б.Бд давуу байдал олгож “Тиара резорт” ХХК-ний “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон Б.Бы оршин суух байрны засварын ажлыг хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид их хэмжээний хохирол тус тус учруулсан байх бөгөөд Б.Б, Л.Б, Г.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 25.000.000 төгрөгөөр торгох ялаар, Л.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 7.000.000 төгрөгөөр торгох ялаар, Г.Сыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцсон оролцоо, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Л.Б “...гэрээ байгуулагдаж ажил гүйцэтгэсэн нь гэмт хэрэг биш гэж үзэж байна. ...Хэрэгт авагдсан баримтаар намайг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт байхгүй. ...Хэрэв Б.Бд давуу байдал бий болгож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзвэл Эрүүгийн хуулийн 4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 1.1.3, 1.6.6 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг шүүх дүгнээгүй. Иймд Л.Б надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч Г.С “...Миний бие тухайн үед санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тухайн албан тушаал нь ангийн удирдлагад хамаардаггүй болно. Манай Зэвсэгт хүчний Барилгын Цэргийн 017 дугаар анги аж ахуйн тооцоотой, барилгын тусгай зөвшөөрөлтэй, хугацаат цэргийн алба хаагчгүй анги бөгөөд бусадтай гэрээ байгуулан барилгын засвар үйлчилгээ эрхэлдэг анги юм. Уг гэмт хэрэгт оролцсон оролцоо байхгүй тул миний үйлдэл холбогдлыг хянан үзэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн “...Б.Бы үйлдэл холбогдол нь нотлох баримтаар нотлогдоогүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, мөн хуулийн 39.6 дугаар зүйл, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн болохыг тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Б.Оюунбилэг “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан нотолвол зохих байдлыг анхаарч үзэлгүй, мөн хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлж, дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талыг барьж, Г.Сыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. ...Зэвсэгт хүчний 017-р ангид 109.415.831 төгрөгийн хохирол учруулсан гэсэн атлаа Батлан хамгаалах яамыг хохирогчоор тогтоож, хэргийг шийдвэрлэсэн нь энэ хэргийн хохирогч хэн болох нь тодорхой бус, хохирол гэж үзэж буй хөрөнгө нь 017-р ангийн эсхүл Батлан хамгаалах яамны аль нь болохыг тодруулаагүй, энэ талаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 553 дугаар магадлалд хуульд зааснаар шүүх өөрөө шинжээч томилж тодруулах боломжтой гэснийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй, хохирогчийн талаарх өмгөөлөгчдийн мэтгэлцээнд ач холбогдол өгөхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан хэргийг хуульд заасан журмын дагуу хянаж, шийтгэх тогтоолын Г.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Х.Мөнгөнсүх “...Онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгээгүй. ...Өөрийнх нь гарын үсэг байхгүй гэрээний төлбөр төлөх нөхцлийг тодорхой зааж өгөөгүй гэрээг үндэслэн тогтоолд дурьдсан хууль тогтоомжийг зөрчин ангийн захирагч Л.Бын нөлөөнд орж, илт хууль бус тушаалыг биелүүлж шууд санаатай үйлдлээр Б.Бд давуу байдал олгож 017 дугаар ангид их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдохгүй байна. Учир нь, Г.С нь анхнаасаа энэхүү Б.Бтай гэрээ хийж ажилласан ажлыг Жанжин штабын даргад мэдэгдэх, илтгэн зөвшөөрөл авах ёстой гэдгийг ангийн захирагчид удаа дараа сануулан шаардаж байсан. Мөн гэрээ байгуулахгүйгээр дээрх ажил үйлчилгээг явуулж, мөнгөн хөрөнгө зарцуулж болохгүй гэдгийг мөн удаа дараа хэлж сануулан шаардсан. Энэхүү Г.Сын хууль ёсны шаардлагыг ангийн захирагч Л.Б нь хүлээн авалгүй гэрээ байгуулахгүйгээр өөрийн албан тушаалаа ашиглан ерөнхий инженер О.Сугараар дамжуулан үүрэг өгч, засварын ажлыг дур мэдэн эхлүүлсэн бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Бы нөлөө шахалтанд автсан эсхүл санаатайгаар гэрээнд гарын үсэг зурах эрхгүй этгээд болох нягтлан болох өөрийн доод алба хаагчаар гарын үсэг зуруулан гэрээ байгуулан, санхүүгийн албаны дарга болох Г.Сын тавьсан шаардлагын хариуд... жанжин штабын даргад мэдэгдсэн зөвшөөрөл авсан мэтээр ...Л.Б нь өөрийн доод албан тушаалтныг хууран мэхлэх үйлдэл гарган ....жанжин штабын даргад мэдэгдсэн гэж дээд албан тушаалтны нэрийг барьж өөрийн удирдлагад байгаа доод албан тушаалтан Г.Сыг өөрийн үгэндээ оруулж, өөрийн хууль бус үйлдлийг гүйцэлдүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 221 дугаар дүгнэлтэнд “...Авера Аудит” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17/03 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. ...Г.Сын 2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2 дах хэсэгт “Төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх” гэсэн, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх хэсэгт заасан “...Аж ахуйн нэгж байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө. ...” гэсэн, 20 дугаар зүйлийн 20.2.6 дахь хэсэгт заасан “...хөрөнгийн болон хөтөлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж үлдэгдлийг баталгаажуулах, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах...” гэсэн, мөн Цэргийн дотоод албаны дүрмийн 30 дахь хэсэгт заасан “...3ахирагдагч нь захирагчдаа албан үүргийн хувьд үг дуугүй захирагдах бөгөөд төрийн хууль, хүний эрхийг зөрчсөн тушаал шийдвэрийг биелүүлэхгүй байж болно. ...” гэсэн заалтуудыг өөр өөрсдийн үйлдлээр зөрчиж үйлдлээрээ Л.Б, Б.Б нартай бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэн албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд буруутайд тооцон оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдалтай тохироогүй буюу хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байгаа бөгөөд Г.Сын үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй тул цагаатгаж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч Л.Б, Г.С нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцанд гэж, 2 хэсэг газарт ажил хийлгэж, нийт 109.415.831 төгрөгийн хохирол учруулсан гэж дурьдсан ба анхан шатны шүүх ч нотлох баримтгүй, тооцоо хийгээгүй байхад анхаарч үзэлгүй нийт үнийн дүнгээр хохирол учирсан гэж дүгнэсэн. Зүй нь үнийн дүнгийн хувьд аль хэсэгт нь хэдэн төгрөгийн зардал гарсныг нарийвчлан тогтоох ёстой ба энэ нь Л.Б, Г.С нарын үйлдэл холбогдолд нөлөөлж хариуцлагын хувьд өөр нөхцөл байдал үүсэх магадлалтай. ...Ангийн захирагч Л.Б нь Г.Ст тушаал шийдвэр өгөөгүй, Тэрэлжид хийлгэж байгаа ажлыг хууль бус гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, гэрээнд ч гарыг үсгээ зураагүй. Эрх мэдлээ урвуулан ашиглаж байна, миний хувийн ашиг сонирхолд хамаатай гэдгээ Г.С мэдэх боломжгүй байсан нь Б.Б, Л.Б нарын мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. “Тиара резорт” ХХК-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр эсэхэд эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дүгнэлт өгөх эрхгүй болно. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Л.Б, Г.С нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,
иргэний хариуцагч С.Туулын өмгөөлөгч Н.Баярсайхан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг заавал нотолсон байх хуулийн шаардлага хангагдаагүй байхад шийдвэрлэсэн. ...барилгад засвар хийгдсэнээс болж учирсан гэх хохирлыг бодитойгоор буюу мэргэжлийн байгууллага /Барилгын хөгжлийн төв, Монголын Төсөвчдийн холбоо зэрэг/-аар хөндлөнгийн хараат бус шинжилгээ хийлгэх хүсэлтийг байнга тавьж ирсэн боловч хүлээж авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. ...Тэрэлж дэх обьектод зарцуулсан барилгын материалын тооцоо, хүний нөөц, цалин төсөв, гүйцэтгэсэн ажлын хэр хэмжээг ажил гүйцэтгэсэн газар, обьектод нь үзлэг шинжилгээ хийж бодитоор тогтоохоос өөрөөр хохирогч гэх талын хийсвэр бичгийн баримтыг туйлын үнэн баримт гэж тогтоох, үнэлэх ямар ч боломжгүй. ...Зэвсэгт хүчний 017-р ангийн инженер Т.Сүхбаатарын 2017 оны 05-р сарын 23-ны өдрийн "Тиара Резорт" ХХК буюу Тэрэлж дэх амралтын газрын ажлыг дутуу хийж гүйцэтгэснээ зөвшөөрсөн буюу дахин ямар зүйлсийг засаж янзлахаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан илэрхий баримт эрүүгийн хэрэгт авагдсан байхад үүнийг шүүхээс анхаарч үзэлгүйгээр 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэснийг хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй. ...Нэг талын гаргаж өгсөн, үнэн зөв эсэх нь эргэлзээ бүхий баримтуудыг үндэслэн гаргасан “Авера Аудит” ХХК-ний дүгнэлт болон энэхүү дүгнэлтийг ямар ч зөрүүгүй шууд хуулбарласан ШШҮХ-гийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221 тоот дүгнэлтүүд нь зөвхөн хийсвэр тоон тооцооллыг гаргасан, тухайн зардлууд нь бодитойгоор гарч, Тэрэлж дэх амралтын газрын барилгын ажил, засвар зэрэгт зарцуулагдсан эсэх нь огт нотлогдож тогтоогдоогүй гэдэг нь хэнд ч болов илэрхий байна. Гэтэл ийм хийсвэр бодитойгоор нотлогдоогүй баримт дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэснийг иргэний хариуцагчийн зүгээс хэргийг бүх талаас нь бүрэн бодитойгоор, эргэлзээгүйгээр үнэлж дүгнэлгүйгээр шийдсэн гэж үзнэ. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр болсон шүүгдэгч Б.Б, Л.Б, Г.С нарт холбогдох хэргийн гэм буруугийн хуралдааны төгсгөлд шүүхээс 109.415.831 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч С.Туул нар нь 50, 50 хувиар 2 хувааж барагдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байдал үүсгэсэн. ...шүүгдэгч Б.Быг ямар үндэслэлээр 109.415.831 төгрөгийн тал болох 54.707.915 төгрөгийг төлөх талаар шийдвэрлэснээ тайлбарлаагүй. Нэгэнт шүүгдэгч нарыг бүлэглэн үйлдсэн гэж шүүхээс дүгнэсэн атлаа хохирлыг ийнхүү ялгамжтай байдлаар хуваан төлүүлэх болсон үндэслэлээ мөн дурьдаагүй болно. Шүүгдэгч Б.Быг “Тиара Резорт” ХХК-ний Тэрэлж дэх амралтын газрын барилга болон өөрийн оршин суудаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны С-1 тоот байрны засварт тус тус хэдэн төгрөгийг зарцуулсан болох, хэний өмчлөл, эзэмшилд байдгийг нарийвчлан тогтоогоогүй, 109.415.831 төгрөгийн хохирлын аль хэсэг нь Тэрэлж дэх амралтын газарт хамааралтай, аль нь байрны засварт зарцуулагдсан зэрэг нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй гэж үзнэ. Иймд дээрх үндэслэлүүдээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ гэсэн зайлшгүй нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад хохирлыг гаргуулахаар хүчээр шийдвэрлэсэн гэж үзэж, хохирлыг үнэн зөв, бодитой тогтоолгох шаардлагатай байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин нягтлан шалгуулахаар прокурорт буцаан шийдвэрлүүлэх үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэрч Ц.Ундрахбаяр, Т.Сүхбаатар, Б.Намхайнямбуу, Д.Ижилмөрөн нарын мэдүүлгүүд, Батлан хамгаалах яамны 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 06-02/02 дугаартай акт /1 хх 52-53/, “Авера Аудит” ХХК-ний 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17/03 дугаартай дүгнэлт /3 хх 46-79/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 221 дугаартай дүгнэлт /3 хх 88-111/, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн 478/023909 дугаартай лавлагаа /2 хх 239/, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 64 дүгээр “Ажилд томилох тухай” тушаал /2 хх 217), Монгол Улсын Батлан хамгаалах яамны сайдын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/80 дугаар тушаал /2 хх 79/, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Томилох, цэргийн цол олгох тухай” 1122 дугаар тушаал /3 хх 120/, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Томилох, шилжүүлэх тухай” 218 дугаар тушаал /3 хх 121/, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ХЭГ/1550 дугаар албан бичиг /2 хх 233/, Төрийн нарийн бичгийн ажлын байрны тодорхойлолт /2 хх 82-85/, Ангийн захирагч болон Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /3 хх 123-126/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б, Л.Б, Г.С нарын бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байдал, оролцсон оролцоо тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 7 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байхдаа Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч Л.Быг дуудан уулзаж, удахгүй танай яамны төрийн нарийн бичгийн даргаар очих талаараа хэлж, улмаар дагуулан явж эхнэр С.Туулын үүсгэн байгуулсан “Тиара резорт” ХХК-ний “Тэрэлж” дэх амралтын газрын барилгыг үзүүлэн засвар хийх талаар танилцуулж, барилгын ажил хийлгэсэн, уг ажлыг хийлгэж байх явцдаа 2015 оны 10 дугаар сарын 28-нд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томлигдсон, энэ хугацаанд түүнд барилыг ажил хийлгүүлэх гэрээ байгуулах талаар тус ангиас мэдэгдсэн боловч гэрээ байгуулаагүй, барилгын ажлыг хийлгүүлэхдээ Зэвсэгт хүчний 017 дугаар ангиас бүх төлбөрийг гаргуулсан, мөн гэртээ засвар хийлгүүлсэн байна.
Албан тушаалын байдал гэдэгт албан тушаалтны хашиж байгаа эрх үүрэгтэй нь шууд хамааралгүй боловч тухайн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хамааруулан авч үздэг бөгөөд шүүгдэгч Б.Б нь цэргийн өндөр цолтой, яамны төрийн нарийн бичгийн даргаар очих талаараа хэлж, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр болон даргаар ажиллаж байгаа нөлөөг ашиглан, 017 дугаар ангийн захирагч Л.Б, Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.С нартай бүлэглэн тус ангийн төсвийн хөрөнгөөр эхнэр С.Туулын үүсгэн байгуулсан “Тиара резорт” ХХК-ний “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Л.Б нь Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа шүүгдэгч Б.Бы хууль бус саналыг хүлээн авч, тус ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Ст танилцуулан, улмаар Л.Б, Г.С нар нь хуулиар хүлээсэн үүргээ үл биелүүлэн, өөрсдийн хашиж буй албан тушаалын хувьд дагаж мөрдөх хуулийн заалтуудыг зөрчин, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар ажиллаж байсан Б.Бд давуу байдал олгож тус ангийн төсвийн хөрөнгөөр түүний эхнэр С.Туулын үүсгэн байгуулсан “Тиара резорт” ХХК-ний “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон Б.Бы оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны С-1 тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулжээ.
Иймд, шүүгдэгч Б.Б, Л.Б, Г.С нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар бүрэн шалгасан, шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүдэгч нарын гэм буруу, хэргийн хохирлын талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтад нийцсэн байна гэж үзэв.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх, Б.Оюунбилэг, шүүгдэгч Л.Б, Г.С нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүгдэгч Л.Б, иргэний хариуцагч С.Туулын өмгөөлөгч Н.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бы өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх, Б.Оюунбилэг, шүүгдэгч Л.Б, Г.С нарын өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүгдэгч Л.Б, иргэний хариуцагч С.Туулын өмгөөлөгч Н.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ