| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 106/2019/0085/Э |
| Дугаар | 797 |
| Огноо | 2019-08-06 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 797
Ү.Д-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Амарзаяа,
шүүгдэгч Ү.Д-гийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Батжаргал, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 481 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ү.Д-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1708009200114 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Олгон овгийн Ү.Д-, 1991 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,
- Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 8 сарын хорих ялаар,
- Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 4 жил 2 сарын хорих ялаар тогтоосон ба 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан гэх
Ү.Д- нь:
1. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, 9-5 тоотод байрлах иргэн Г.Индрагийн эзэмшлийн өвлийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 49 инчийн “Samsung” загварын зурагт, суурин компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 970.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 2-132 тоотод оршин суух иргэн Г.Мягмарын өвлийн байр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох халивыг хэрэглэж, бусдын эд хөрөнгө болох 4 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг “Samsung” загварын зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Витсамогийн 5-575 тоотод оршин суух иргэн Ж.Отгонжаргалын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 55 инчийн “Samsung” загварын зурагт, дунд гарын мөнгөн аяга, цагаан өнгийн чулуун хөөрөг, цагаан өнгийн хаш хөөрөг, “IPad” зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 12-138 тоотод оршин суух иргэн Ө.Баярхүүгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох халивыг хэрэглэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг завдсан,
5. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун алтан өлгийн 15-209 тоотод оршин суух иргэн Г.Урандэлгэрийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 65 инчийн “Samsung” загварын зурагт, “Samsung” загварын зөөврийн компьютер, “Dell” загварын компьютерийн дэлгэц, монетон хослол, бэлэн 300.000 төгрөг, бугуйн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.040.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2а хэсгийн Баатархайрханы 1462 тоотод оршин суух иргэн Ө.Туяагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын “Dell” загварын компьютерийн дэлгэц, “Funai” загварын 40 инчийн зурагт, дунд гарын мөнгөн аяга, орчин цагийн халтар манан хөөрөг, “Garnett-2” загварын пүүз, ногоон өнгийн үүргэвчтэй цүнх зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 4.020.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, За хэсгийн Улиастайн 117 тоотод оршин суух иргэн Д.Оюунтүлхүүрийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “BSB” загварын 39 инчийн зурагт, “Sony” загварын гэрэл зургийн аппарат, 11 ширхэг дунд гарын мөнгөн аяга, “Sony Vaio” загварын зөөврийн компьютер, мөнгөн бугуйвч, цагаан алтан бөгж, мөнгөн ээмэг бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 5.020.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2017 оны 8 дугаар сарын 20-ноос 25-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 16-215 тоотод оршин суух иргэн Д.Бямбасүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 3 ширхэг мөнгөн аяга, зөөврийн компьютер, DVD тоглуулагч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 676.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2-17-750 тоотод байрлах иргэн Б.Тамирын /хохирогч, төрсөн эцэг С.Болдсайхан/ хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох их гарын орчин цагийн мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, эрт цагийн халтар манан хөөрөг, төмөрт барын нүдэн 2 ширхэг хөөрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 26.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 9-164 тоотод байрлах иргэн Б.Шинэбаярын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 51 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 931.140 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 10-243 тоотод оршин суух иргэн Ц.Саранцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 80 гр мөнгөний өөдөс зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 408.400 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 13-515а тоотод оршин суух иргэн Э.Ганбатын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, монетон хос ээмэг, монетон бөгж 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 436.000 төгрөгийн хохирол учруулсан,
13. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 2-78 тоотод оршин суух иргэн Н.Болормаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Lenovo” загварын зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 510.000 төгрөгийн хохирол учруулсан,
14. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 18-649 тоотод оршин суух иргэн Д.Энхтүвшингийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг бага гарын мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 290.000 төгрөгийн хохирол учруулсан,
15. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 5-127 тоотод оршин суух иргэн З.Отгоны хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох халивыг хэрэглэж, бусдын эд хөрөнгө болох 8 ширхэг эвдэрхий гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 194.000 төгрөгийн хохирол учруулсан,
16. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 18-648 тоотод оршин суух иргэн Д.Загджавын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох халивыг хэрэглэж, иргэн Л.Дулмаагийн бага гарын 1 ширхэг мөнгөн аяга, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, монетон ээмэг, бөгж, зүүлтний хослол /нийт 388.000 төгрөг/, иргэн Д.Загджавын дунд гарын 1 ширхэг мөнгөн аяга, их гарын 1 ширхэг мөнгөн аяга, хуримын монетон бөгж /нийт 433.000 төгрөг/ зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 821.000 төгрөгийн хохирол учруулсан,
17. 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 6-230 тоотод оршин суух иргэн Р.Мөнхзулын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Funai” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 463.600 төгрөгийн хохирол учруулсан,
18. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 25-9-260 тоотод оршин суух иргэн Г.Отгонцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Skyworth” загварын 55 инчийн хэмжээтэй зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
19. 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 25-8 тоотод оршин суух иргэн А.Дагвасүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 16 ширхэг мөнгөн аяга, мөнгөн тоногтой бүс, мөнгөн халбага зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 2.910.000 төгрөгийн хохирол учруулсан,
20. 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 3-9 тоотод оршин суух иргэн З.Баярчимэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох хатан сүйх хээтэй монетон бөгж, унждаг монетон ээмэг, мөнгөн гинжтэй кулон, мөнгөн бугуйвч, “Swarovski” шигтгээтэй бөгж, “LG” загварын гар утас, цүнх, чигчий хурууны монетон бөгж, мушгирсан хэлбэртэй монетон гинж, бөөрөнхий хээтэй мөнгөн бөгж, ээмэг, 5 хошуу кулон, эмэгтэй хүний хатан сүйх хээтэй бөгж, шигтгээ нь унасан мөнгөн бөгж, яст мэлхий хэлбэртэй мөнгөн ээмэг, никель бугуйн цаг, дөрвөлжин шигтгээтэй бөгж, ээмэг, кулон, баттерейгүй “Nokia” загварын гар утас, дотор нь байсан сим карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
21. 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянцагааны 3-14 тоотод оршин суух иргэн Б.Туяацэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 14 инчийн “Dell” загварын зөөврийн компьютер, дунд гарын 1 ширхэг болон бага гарын 1 ширхэг мөнгөн аяга, хаш хөөрөг, 19 инчийн зурагт, цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 860.000 төгрөгийн хохирол учруулсан,
22. 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баянцагааны 2-1 тоотод оршин суух иргэн А.Хишгээгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 50 инчийн “LG” загварын зурагт, “Acer” загварын компьютер, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, цүнх, ор хөнжлийн даавуу зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.469.400 төгрөгийн хохирол учруулсан,
23. 2017 оны 8 дугаар сарын 17-ноос 21-ний өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 34-2 тоотод оршин суух иргэн О.Очирсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 46 инчийн “Samsung” загварын зурагт, “Samsung” загварын 2 сим ордог гар утас, гуулин бурхан, бор өнгийн хэтэвч, виза карт, жижиг мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 484.000 төгрөгийн хохирол учруулсан,
24. 2017 оны 9 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баянцагааны 2-14 тоотод оршин суух иргэн Г.Жаргалсайханы хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 42 инчийн “Samsung” загварын зурагт, 2 ширхэг дэлгэц зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,
25. 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 32-43 тоотод оршин суух иргэн Б.Батмөнхийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Б.Батмөнхийн эзэмшлийн 42 инчийн “Skyworth” загварын зурагт, “Dell” загварын 14 инчийн компьютерийн дэлгэц /380.000/, иргэн Ч.Анхбаярын 32 инчийн “Sharp” загварын зурагт /250.000/ зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 630.000 төгрөгийн хохирол учруулсан,
26. 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаагийн 3-5 тоотод оршин суух иргэн Б.Уянгын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 4 ширхэг мөнгөн аяга, “IPhone 4” загварын гар утас, “Nokia” загварын гар утас, арьсан хэтэвч, бэлэн 3000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 988.000 төгрөгийн хохирол учруулсан,
27. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаагийн 1-13 тоотод оршин суух иргэн Ө.Цацал-Эрдэнийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох “LG” загварын 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүигээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 850.000 төгрөгийн хохирол учруулсан,
28. 2017 оны 8 дугаар сарын 17-ноос 20-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаагийн 6-7 тоотод оршин суух иргэн А.Мэндбаярын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Toshiba” загварын зөөврийн компьютер, дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга, “Canon” загварын гэрэл зургийн аппарат зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 820.000 төгрөгийн хохирол учруулсан,
29. 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 12-15 тоотод байрлах иргэн Д.Шижирбаатарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 42 инчийн LED зурагт, шүрэн толгойтой гуулин халбагатай хөөрөг, хос монетон бөгж, хос мөнгөн бөгж, мөнгөн хос ээмэг, сувдан зүүлт, 7 ширхэг мөнгөн бөгж зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 1.005.200 төгрөгийн хохирол учруулсан,
30. 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 24-7 тоотод оршин суух иргэн Б.Чулуунтуяагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох компьютер, хар хөх өнгийн чирдэг цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 222.000 төгрөгийн хохирол учруулсан,
31. 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 9-233 тоотод оршин суух иргэн Т.Сампилноровын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох зөөврийн компьютер, пүүз зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 370.000 төгрөгийн хохирол учруулсан,
32. 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 24-989 тоотод оршин суух иргэн М.Лхагвасүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Dell” загварын компьютер, “Adidas” загварын пүүз, мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 280.000 төгрөгийн хохирол учруулсан,
33. 2017 оны 8 дугаар сарын 1-нээс 6-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 2-34 тоотод оршин суух иргэн Д.Батзаяагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Dell” загварын зөөврийн компьютер, зургийн аппарат, бэлэн 40.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,
34. 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18-5066 тоотод оршин суух иргэн Б.Цогтбаярын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 41 инчийн зурагт, зөөврийн компьютер, гагнуурын аппарат, компрессор зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 1.010.000 төгрөгийн хохирол учруулсан,
35. 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18-529 тоотод оршин суух иргэн Ч.Нямцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө болох 32 инчийн зурагт, компьютерийн дэлгэц, хөөрөг, савхин куртик, мөнгөн ээмэг бөгж хослол зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 510.000 төгрөгийн хохирол учруулсан,
36. 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 36 хэсэг, Улиастайн 576 тоотод оршин суух иргэн Д.Бадамцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Haier” загварын 42 инчийн зурагт, мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 889.000 төгрөгийн хохирол учруулсан,
37. 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эрдэнэ толгойн 33-883а тоотод оршин суух иргэн Б.Болорцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Haier” загварын 42 инчийн зурагт, “Samsung” загварын 32 инчийн зурагт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 410.000 төгрөгийн хохирол учруулсан,
38. 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2а хэсэг, Баатархайрханы 923 тоотод оршин суух иргэн Н.Баасанжавын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung”, “СЗ”, “С4” загварын гар утас тус бүр 1 ширхэг, “Sky Mega” загварын гар утас 1 ширхэг, мөнгөн аяга, “Lenovo” загварын зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 1.546.626 төгрөгийн хохирол учруулсан,
39. 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 23-464 тоотод оршин суух иргэн С.Бямбажавын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох дунд гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас150.000 төгрөгийн хохирол учруулсан,
40. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амины орон сууцны 6-158 тоотод оршин суух иргэн С.Тунгалагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 40 шил архийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 870.000 төгрөгийн хохирол учруулсан,
41. 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын амины орон сууцны 4-23а тоотод оршин суух иргэн Д.Мядагмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Hisense” загварын 42 инчийн зурагт, “Lenovo” загварын зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан,
42. 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 37-499 тоотод оршин суух иргэн Р.Бүжидмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 2 ширхэг мөнгөн аяга, “Panasonic” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 432.000 төгрөгийн хохирол учруулсан,
43. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Дунд Тасганы 5-42 тоотод оршин суух иргэн Ж.Цэрэндолгорын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Funai” загварын 32 инчийн зурагт, “Sony” загварын гэрэл зургийн аппарат, хоёр нүдний дуран, “Deawoo” загварын компьютер, хөгжим зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 700.000 төгрөгийн хохирол учруулсан,
44. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын г-638 тоотод оршин суух иргэн Б.Жалбуугийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “LG” загварын 40 инчийн зурагт, “Samsung” загварын таблет, ээмэг бөгжтэй сав, бэлэн 50.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 2.250.000 төгрөгийн хохирол учруулсан,
45. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын г-11-296 тоотод оршин суух иргэн Д.Гүндэгмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох халивыг хэрэглэж, бусдын эд хөрөнгө болох 3 ширхэг домбо, Доржцэмбэ бурхан зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 5.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
46. 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, За хэсэг, Улиастайн 167 тоотод оршин суух иргэн Б.Алтансүхийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Toshiba” загварын зөөврийн компьютер, мөнгөн ээмэг, бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 470.000 төгрөгийн хохирол учруулсан,
47. 2017 оны 7 дугаар сарын 11-нээс 15-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаагийн 03-20 тоотод байрлах иргэн М.Эрдэнэчулууны эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, бэлэн 640.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 1.090.000 төгрөгийн хохирол учруулсан,
48. 2017 оны 9 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаянцагааны 4-236 тоотод байрлах иргэн М.Наранзаяагийн эзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох халивыг хэрэглэж, бусдын эд хөрөнгө болох 39 инчийн “HIsun” загварын LCD зурагт, зөөврийн компьютер, монетон ээмэг, “Nokia” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,
49. 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 3-14 тоотод оршин суух иргэн Ц.Алтанзагас /630.000/, Ц.Оюун /860.000/ нарын эзэмшлийн монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох 2 ширхэг зурагт, хөөрөг, зурагтын удирдлага, 2 ширхэг бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.490.000 төгрөгийн хохирол учруулсан,
50. 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 23-406 тоотод оршин суух иргэн Ө.Мэнд-Амарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Phillips” загварын зурагт, шарах шүүгээ, “Sony” загварын DVD тоглуулагч, индүү, “Acer” загварын компьютерийн дэлгэц, ус буцалгагч, 6 кг хонины цул мах, цахилгаан тогоо, хутга, бор өнгөтэй хөнжил, хөнжил дэвсгэрийн даавуу, буйдангийн дэр, “Экс” нэртэй 0.75 гр архи, хар өнгийн цүнх, халбага сэрээний ком, зөөлөн материалтай бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 804.500 төгрөгийн хохирол учруулсан,
51. 2017 оны 10 дугаар сарын 3-ны шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 2-988 тоотод оршин суух иргэн Д.Оюунболдын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Haier” загварын 55 инчийн зурагт, “Tab-3” загварын таблет төхөөрөмж, “Nikon” загварын гэрэл зургийн аппарат, “Samsung Galaxy S2” загварын гар утас, хар өнгийн Mini зөөврийн компьютер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 2.065.000 төгрөгийн хохирол учруулсан,
52. 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 6-127 тоотод оршин суух иргэн Б.Амаргаравын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Panasonic” загварын 49 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.399.000 төгрөгийн хохирол учруулсан,
53. 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 4-100 тоотод оршин суух иргэн Г.Цэнд-Аюушийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын 32 инчийн зурагт, 2 ширхэг цахилгаан дрилл, бор өнгийн хэтэвч, хэтэвчинд байсан бэлэн 30.000 төгрөг, хайрцагтай халбага сэрээний цуглуулга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 381.940 төгрөгийг хохирол учруулсан,
54. 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 13-1141 тоотод оршин суух иргэн Б.Нямдалайгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох “Samsung” загварын зөөврийн компьютер, мөнгөн нуухтай цагаан хөөрөг, мөнгөн эдлэлүүд зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 844.500 төгрөгийн хохирол учруулсан,
55. 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хэсгийн 1 дэх гудамжны 200 тоотод оршин суух иргэн Д.Энхчимэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө болох хэт хутга, хөөрөг, мөнгөн аяга, мөнгөн ээмэг, бөгж, “Nokia”, “LG” загварын гар утаснууд, “Samsung” загварын гэрэл зургийн аппарат, зэс домбо, бурханы суурь зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 2.862.100 төгрөгийн хохирол учруулсан зэргээр нийт 55 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосны улмаас бусдад их хэмжээний буюу 89.191.406 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ү.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ү.Д-г хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Ү.Д-гийн цагдан хоригдсон 603 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ү.Д-гээс нийт 64.897.406 төгрөг гаргуулж хохирогч Г.Индрад 970.000 төгрөг, Г.Мягмарт 560.000 төгрөг, Ж.Отгонжаргалд 1.600.000 төгрөг, Г.Урандэлгэрт 1.040.000 төгрөг, Ө.Туяад 4.020.000 төгрөг, Д.Оюунтүлхүүрт 5.020.000 төгрөг, Д.Бямбасүрэнд 686 000 төгрөг, С.Болдсайханд 11.220.000 төгрөг, Б.Шинэбаярт 931.140 төгрөг, Ц.Сарапцэцэгт 413.400 төгрөг, Э.Ганбатад 436.000 төгрөг, Н.Болормаад 510.000 төгрөг, Д.Энхтүвшинд 290.000 төгрөг, Д.Загджавд 433.000 төгрөг, Л.Дулмаад 388.000 төгрөг, Р.Мөнхзулд 463.600 төгрөг, А.Дагвасүрэнд 2.910.000 төгрөг, З.Баярчимэгт 1.468.000 төгрөг, Б.Туяацэцэгт 860.000 төгрөг, А.Хишгээд 1.469.400 төгрөг, О.Очирсүрэнд 484.000 төгрөг, Г.Жаргалсайханд 1.100.000 төгрөг, Б.Батмөнхөд 380.000 төгрөг, Ч.Анхбаярт 250.000 төгрөг, Б.Уянгад 988.000 төгрөг, Ө.Цацал-Эрдэнэд 850.000 төгрөг, А.Мэндбаярт 820.000 төгрөг, Д.Шижирбаатарт 1.005.200 төгрөг, Б.Чулуунтуяад 222.000 төгрөг, Т.Сампилноровт 370.000 төгрөг, М Лхагвасүрэнд 280.000 төгрөг, Д.Батзаяад 1 290.000 төгрөг, Б Цогтбаярт 1.010.000 төгрөг, Ч.Нямцэцэгт 510.000 төгрөг, Д.Бадамцэцэгт 889.000 төгрөг, Б.Болорцэцэгт 410.000 төгрөг, Н.Баасанжавд 1.546.626 төгрөг, С.Тунгалагт 870.000 төгрөг, Р.Бүжидмаад 432.000 төгрөг, Ж.Цэрэндолгорт 700.000 төгрөг, Б.Жалбууд 2.250.000 төгрөг, М.Наранзаяад 1.020.000 төгрөг, Ц.Алтанзагаст 630.000 төгрөг, Ц.Оюунд 860.000 төгрөг, Ө.Мэнд-Амарт 804.500 төгрөг, Б.Алтансүхэд 470.000 төгрөг, М.Эрдэнэчулуунд 1.090.000 төгрөг, Д.Оюунболдоод 2.065.000 төгрөг, Б.Амаргаравт 1.399.000 төгрөг, Г.Цэнд-Аюушт 381.940 төгрөг, Б.Нямдалайд 844.500 төгрөг, Д.Энхчимэгт 2.862.100 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Дамдинсүрэнд 350.000 төгрөг, Д.Цэрэндолгорт 300.000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг халивыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Ү.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ү.Д- гаргасан давж заалдах гомдолдоо: “...Түвшинжаргал буюу Түвшээ гэдэг ченж залуу надтай нийлж 7 удаагийн хулгайн үйлдэлд хамт оролцсон бөгөөд одоо ор сураггүй болсон. Анх Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хамт очоод түүнээс мэдүүлэг авах гэж байхад цагдаа нар надад “Түвшээ гэдэг залуугийн чинь аав нь нас барчихсан, хэд хоног татаад хэрэггүй, ченжээрээ түр явж байг” гэж хэлсэн. Тэгж явсаар байгаад өдийг хүрсэн. Байцаагч, прокурор нарт хэлэхээр ерөөсөө хүлээж авдаггүй. Түвшээ гэдэг залуу “Компьютер ланд” төв дээр засварчин хийдэг байсан. Тэрээр надтай хамтран хохирогч Мягмар, Урандэлгэр, Шинэбаяр, Дагвасүрэн нарын 16 ширхэг мөнгөн аяга, Батзаяагийн i7 үзүүлэлттэй зөөврийн компьютер, Цацал-Эрдэнийн зурагт зэргийг “Компьютер ланд” төв дээрээ таньдаг хүмүүсдээ зарсан. Түүнчлэн хохирогч Жалбуугийн гэрээс гарч ирсэн бүх юмыг тэр таньдаг хүндээ зарсан. Хохирогч Урандэлгэрийн зураг, компьютерийн дэлгэц, зөөврийн компьютер зэргийг тухайн үед Түвшээ унаж явсан “Prius 11” загварын автомашиндаа ачаад явсан. Миний бие энэ хүнтэй хамтран үйлдсэн хулгайн үйлдлүүдийн хохирлыг хувааж хариуцмаар байна.
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, дэслэгч Цолмонбаяр гэдэг хүн цагдан хорих төвийн байцаалтын өрөөнд 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр надтай ирж уулзаад “Чиний зүйл ангийг хүндрүүлэхгүй, байцаагч, прокурор нартай чинь ярьж байгаад гайгүй болгож өгнө, хэдэн хулгайн үйлдэл авчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь итгээд авсан. Миний бие хохирогч Шижирбаатар, Наранзаяа, Эрдэнэчулуунд холбогдох 3 удаагийн хулгайн үйлдлийг хийгээгүй.
Миний бие нь 2017 онд Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол гэдэг газраас Ганболд овогтой Эрдэнэбаатар гэдэг хүнтэй хамт хулгай хийсэн. Эрдэнэбаатартай санамсаргүй хориход тааралдахад “Би чамайг Өлзийт хорооллоос хулгай хийсэн үйлдэл дээр татаж хохирлоо төлүүлмээр байна. Цуг хулгай хийсэн гээд байцаалт өгчихсөн шүү” гэж хэлсэн. Энэ хэргээ нэг мөр шийдүүлмээр байна. Миний бие Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргад дээрх хулгайн үйлдлээ шалгуулах хүсэлт явуулсны дагуу 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр надаас байцаалт авсан.
Нийслэлийн онц хүнд хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Давхарбаяр гэдэг хүнд миний бие өөрийн хийсэн хулгайн үйлдлээ хэлж, шалгуулаад 2017 оны 11 дүгээр сард намайг хорихоос авч гараад зам шалгалтаар хулгай хийсэн айлдаа очоод зургаа авахуулсан билээ. Энэ хулгайн үйлдэл маань Улаанбаатар хотын Дарь-Эх гэдэг газар хийгдсэн. Тэр үйлдэл дээр бүр байцаалтаа өгчихсөн байхад хэрэг нь одоо хүртэл алга. Үүнийгээ нэмж нэгтгэн шийдүүлмээр байна.
Миний бие хийсэн үйлдлүүд дээрээ маргаагүй. Өөр үйлдлүүд ч байгаа. Иймд та бүхэн эрх зүйн байдлыг минь дордуулахгүйгээр хэргүүдийг минь нэгтгэж шийдэж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Ү.Д-гийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Ү.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Тэрээр хулгайлсан эд хөрөнгөө Түвшинжаргал гэгч ченж залууд худалдан борлуулдаг байсан нөхцөл байдал харагддаг. Иймээс Түвшинжаргал гэгч этгээд гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй...” гэв.
Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй. Шүүгдэгч Ү.Д- нь хулгайлах гэмт хэргүүдийг ганцаараа үйлдсэн болох нь тогтоогддог. Өөр хэн нэгэнтэй хамтран оролцсон асуудал байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Ү.Д- нь дангаараа 55 удаагийн үйлдлээр, 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж буюу хэрэглэхгүйгээр үйлдсэний улмаас иргэн Г.Индра, Г.Мягмар, Ж.Отгонжаргал, Г.Урандэлгэр, Ө.Туяа, Д.Оюунтүлхүүр, Д.Бямбасүрэн, С.Болдсайхан, О.Мягмарбадам, Ц.Саранцэцэг, Э.Ганбат, Н.Болормаа, Д.Энхтүвшин, З.Отгон, Л.Дулмаа, Д.Загджав, Р.Мөнхзул, Г.Отгонцэцэг, А.Дагвасүрэн, З.Баярчимэг, Б.Туяацэцэг, А.Хишгээ, О.Очирсүрэн, Б.Жаргалсайхан, Б.Батмөнх, Ч.Анхбаяр, Б.Уянга, Ө.Цацал-Эрдэнэ, А.Мэндбаяр, Д.Долгорсүрэн, Б.Чулуунтуяа, Т.Сампилноров, М.Лхагвасүрэн, Д.Батзаяа, Б.Цогтбаяр, Ч.Нямцэцэг, Д.Бадамцэцэг, Б.Болорцэцэг, Н.Баасанжав, С.Бямбажав, С.Тунгалаг, Д.Мядагмаа, Р.Бүжидмаа, Ж.Цэрэндолгор, Б.Жалбуу, Б.Гүндэгмаа, Б.Алтансүх, М.Эрдэнэчулуун, М.Наранзаяа, Ц.Оюун, Ц.Алтанзагас, Ө.Мэнд-Амар, Б.Оюунболд, Б.Амаргарав, Г.Цэнд-Аюуш, Б.Нямдалай, Д.Энхчимэг нарт нийт 89.191.406 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Хохирогч Г.Индра /1хх-ийн 12-17, 11хх-ийн 207-208/, Г.Мягмар /1хх-ийн 95, 209/, Ж.Отгонжаргал /1хх-ийн 167/, Г.Урандэлгэр /2хх-ийн 4-6, 11хх-ийн 203/, Ө.Туяа /2хх-ийн 44/, Д.Оюунтүлхүүр /2хх-ийн 80, 11хх-ийн 205/, Д.Бямбасүрэн /2хх-ийн 111, 11хх-ийн 201/, С.Болдсайхан /2хх-ийн 134, 11хх-ийн 197/, О.Мягмарбадам /2хх-ийн 227, 11хх-ийн 221/, Ц.Саранцэцэг /3хх-ийн 30/, Э.Ганбат /3хх-ийн 66, 71, 11хх-ийн 193/, Н.Болормаа /3хх-ийн 106-109, 11хх-ийн 199/, Ц.Отгончимэг /3хх-ийн 142, 11хх-ийн 215/, З.Отгон /3хх-ийн 178-180, 11хх-ийн 217/, Л.Дулмаа /3хх-ийн 214/, Д.Загджав /3хх-ийн 217/, Р.Мөнхзул /4хх-ийн 77, 11хх-ийн 232/, Г.Отгонцэцэг /4хх-ийн 133, 11хх-ийн 211/, А.Дагвасүрэн /4хх-ийн 196, 11хх-ийн 219/, З.Баярчимэг /4хх-ийн 236, 11хх-ийн 213/, Б.Туяацэцэг /5хх-ийн 33, 11хх-ийн 223/, А.Хишгээ /5хх-ийн 76, 11хх-ийн 234/, О.Очирсүрэн /5хх-ийн 120, 11хх-ийн 236/, Б.Жаргалсайхан /5хх-ийн 161, 11хх-ийн 243/, Б.Батмөнх /5хх-ийн 207/, Ч.Анхбаяр /5хх-ийн 212/, Б.Уянга /6хх-ийн 59/, Ө.Цацал-Эрдэнэ /6хх-ийн 106/, А.Мэндбаяр /6хх-ийн 145/, Д.Долгорсүрэн /6хх-ийн 181/, Б.Чулуунтуяа /6хх-ийн 232/, Т.Сампилноров /7хх-ийн 38-40/, М.Лхагвасүрэн /7хх-ийн 80/, Д.Батзаяа /7хх-ийн 109, 11хх-ийн 246/, Б.Цогтбаяр /7хх-ийн 147/, Ч.Нямцэцэг /7хх-ийн 240/, Д.Бадамцэцэг /8хх-ийн 185/, Б.Болорцэцэг /8хх-ийн 226/, Н.Баасанжав /9хх-ийн 5/, С.Бямбажав /9хх-ийн 38/, С.Тунгалаг /9хх-ийн 65/, Д.Мядагмаа /9хх-ийн 90/, Р.Бүжидмаа /9хх-ийн 154/, Ж.Цэрэндолгор /9хх-ийн 193/, Б.Жалбуу /9хх-ийн 228-231, 11хх-ийн 244/, Б.Гүндэгмаа /10хх-ийн 36/, Б.Алтансүх /10х-ийн 156/, М.Эрдэнэчулуун /10хх-ийн 250, 11хх-ийн 240/, М.Наранзаяа /11хх-ийн 66, 72, 241/, Ц.Оюун /11хх-ийн 121, 238/, Ц.Алтанзагас /11хх-ийн 124/, Ө.Мэнд-Амар /12хх-ийн 62/, Б.Оюунболд /13хх-ийн 167-168/, Б.Амаргарав /14хх-ийн 39-41/, Г.Цэнд-Аюуш /14хх-ийн 101-102/, Б.Нямдалай /14хх-ийн 162, 165/, Д.Энхчимэг /14хх-ийн 211, 214, 216/ нар нь эд хөрөнгөө алдсан цаг хугацаа, газар, алдагдсан эд хөрөнгийн онцлог, шинж байдал, үнэ өртгийн талаар тус бүр тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн мэдүүлгүүд нь:
- яллагдагч Ү.Д-гийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаарх /1хх-ийн 36, 47, 146, 196, 228, 2хх-ийн 25, 57, 93, 120, 145, 206, 3хх-ийн 86, 122, 160, 187, 235, 4хх-ийн 59, 158, 221, 5хх-ийн 14, 20, 60, 148, 189, 6хх-ийн 89, 91, 134, 168, 210, 249, 7хх-ийн 69, 102, 129, 162, 8хх-ийн 18, 206, 241, 9 хх-ийн 24, 53, 76, 104, 160, 202, 247, 10хх-ийн 45, 193, 11хх-ийн 40, 94, 164, 12хх-ийн 88, 13хх-ийн 210, 14хх-ийн 72, 133, 190, 244, 15хх-ийн 47/ мэдүүлгүүд, түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, эд хөрөнгө хулгайлан авсан газраа зааж өгч байгаа байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 49, 53, 82, 114, 149, 2хх-ийн 201, 206, 4хх-ийн 145, 213, 5хх-ийн 14, 6хх-ийн 28, 84, 128, 160, 203, 223, 8хх-ийн 221, 9хх-ийн 240, 10хх-ийн 153, 11хх-ийн 24, 88, 157, 12хх-ийн 58, 13х-ийн 162, 14хх-ийн 46, 80, 184, 216, 235, 244, 15хх-ийн 13/,
- зарим алдагдсан эд хөрөнгийг Ү.Д-гээс худалдан авсан, барьцаалж зээл олгосон талаар мэдүүлсэн гэрч Ц.Түвшинжаргал /1хх-ийн 22/, иргэний нэхэмжлэгч С.Батмөнх /1хх-ийн 99/, Д.Цэрэндолгор /1хх-ийн 169/, Э.Дамдинсүрэн /4хх-ийн 136, 11хх-ийн 230/ нарын мэдүүлгүүд,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгийн явцад илрүүлсэн гарын хээ Ү.Д-гийнхтэй тохирсон талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 4367, 5055, 02/988, 02/999, 02/1069, 05/554, 05/626, 05/638, 4663, 4508, 4766, 4361, 6277, 1597, 06/611, 5390, 02/1070, 6293 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 24, 96, 185, 217, 2хх-ийн 9, 86, 237, 3хх-ийн 79, 153, 4хх-ийн 98, 250, 5хх-ийн 167, 218, 6хх-ийн 114, 8хх-ийн 193, 10хх-ийн 1, 13хх-ийн 182, 14хх-ийн 49, 119/,
- алдагдсан эд зүйлсийн үнэлгээ /1хх-ийн 55, 132, 191, 2хх-ийн 22, 41, 77, 105, 125, 231, 3хх-ийн 40, 75, 115, 149, 185, 233, 81, 151, 204, 244, 5хх-ийн 44, 84, 125, 175, 210-211, 6хх-ийн 76, 112, 151, 195, 7хх-ийн 8, 61, 97, 111, 155, 233, 8хх-ийн 232, 239, 9хх-ийн 27, 74, 77, 106, 163, 205-207, 238-239, 10хх-ийн 54, 189, 11хх-ийн 30, 86, 146, 151, 12хх-ийн 75, 13хх-ийн 191-200, 14хх-ийн 62, 107-112, 172, 177, 181, 225, 230/ зэргээр давхар нотлогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.
Шүүгдэгч Ү.Д- давж заалдсан гомдолдоо: “...зарим хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийг шалгаж, хохирол төлбөрийг хариуцуулах, цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа өөр бусад хулгайлах үйлдлүүдийг энэ хэрэгт нэгтгэн шийдвэрлүүлэх шаардлагатай...” хэмээн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэл заасны зэрэгцээ, нэр бүхий албан тушаалтны нөлөөлөлд автаж, өөрийн хийгээгүй 3 удаагийн үйлдлийг хүлээсэн хэмээн маргажээ.
Хэргийн материалыг судлахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ү.Д-гийн үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргүүдэд өөр бусад этгээдүүд аливаа хэлбэрээр хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тэрээр сэжигтэн, яллагдагчаар өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ ганцаараа явж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд өөр хэн нэгэн уруу татаж, шахаж шаардсан зүйл байхгүй хэмээн мэдүүлж, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үед гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн талаараа тодорхой заасан зэргээр түүний давж заалдсан гомдлын үндэслэл няцаагдаж байгаагаас гадна, түүнийг өөр хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан цагдаагийн хэлтэст шалгаж байгаа талаарх баримт нотолгоо давж заалдах шатны шүүх хуралдаанд ирээгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ү.Д- нь бусдад учруулсан хохирлыг дангаар хариуцан арилгавал зохих бөгөөд өөр бусад этгээдийг хамтран хариуцагчаар татах, мөн шалгагдаж байгаа гэх зарим хэргийг 1708009200114 дугаартай энэхүү эрүүгийн хэрэгт нэгтгэн шийдвэрлэх үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.
2015 оны Эрүүгийн хуульд хулгайлах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг тогтоон хуульчилсан ба энэхүү шинжийг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон буюу бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар амьдрах боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулсан байдал, гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа, учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан үздэг.
Гэмт хэргүүдийн үйл баримт, давтамж зэргээс дүгнэвэл, шүүгдэгч Ү.Д- хувийн байдлын хувьд өмнө нь 2011 онд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсаныхаа дараа 2017 оны 7 дугаар сарын 11-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд, 55 удаагийн үйлдлээр бусдын орон байранд багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр нэвтэрч, бэлэн мөнгө, хувцас, үнэт эдлэл, цахилгаан бараа, хүнсний бүтээгдэхүүн, тоног хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас нь хөдөлгөн хууль бусаар өөрийн болгон авснаас бусдад 89.191.406 төгрөгийн хохирол учруулсан байх ба тэрээр гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг цааш худалдан борлуулах, барьцаалж зээл авах, өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах зэргээр амьдралдаа хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, хулгайлах гэмт хэргийг тодорхой цаг хугацааны давтамжтайгаар үйлдэж хууль бус аргаар олж авсан эд хөрөнгөөрөө амьжиргаагаа залгуулж, өөрөөр амьдрах боломж нөхцлийг бий болгоогүй бөгөөд энэхүү гэмт хэргийн улмаас бусдад учирч буй хохирол, хор уршгийн хэр хэмжээ байнга өсөн нэмэгдсэн байна.
Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Ү.Д-г хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ү.Д-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хэмжээний дотор 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн байна.
Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг үндэслэлтэй зөв тогтоож, шүүгдэгч Ү.Д-гийн хариуцвал зохих төлбөрийн хэмжээнээс хохирогч нарт буцаан олгогдсон зарим эд хөрөнгийн дүнг хасаж, үлдэх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Харин ийнхүү шийдвэрлэхдээ анхаарч үзэлгүй орхигдуулсан, тооцооны алдаа гаргасан дараах асуудал байна.
Тухайлбал, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчээс гаргуулж, нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олговол зохих төлбөрийн нийт дүнг “64.757.406 төгрөг” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт “64.897.406 төгрөг” гэж тусгасан нь ойлгомжгүй, эргэлзээтэй болсноос гадна, хохирогч Г.Мягмарын гэрээс алдагдсан 4 ширхэг мөнгөн аягыг барьцаалж, шүүгдэгчид зээл олгосон иргэн С.Батмөнхөөс тухайн эд хөрөнгийг хураан авч өмчлөгчид нь хүлээлгэн өгсөн, улмаар С.Батмөнхийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байхад түүний нэхэмжилсэн 210.000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь буруу болжээ.
Эдгээрийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад, иргэний нэхэмжлэгч С.Батмөнхөд 210.000 төгрөгийг олгохоор зааж, шүүгдэгч Ү.Д-гээс гаргуулвал зохих төлбөрийн нийт хэмжээг 65.632.406 төгрөгөөр тогтоон, уг мөнгийг нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор зохих өөрчлөлтийг оруулж, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 481 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад, “иргэний нэхэмжлэгч С.Батмөнхөд 210.000 төгрөг олгосугай.” гэсэн хэсгийг нэмж оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...шүүгдэгч Ү.Д-гээс нийт 64.897.406 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...шүүгдэгч Ү.Д-гээс нийт 65.632.406 төгрөгийг гаргуулж...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч Ү.Д-гийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН