Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 835

 

                                                       

 

 

 

 

                                                       

2019          8            20                                              2019/ДШМ/835                                                                                                                    

 

С.Эт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор П.Болормаа,

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хулан, түүний өмгөөлөгч Н.Хангай,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2019/ЦТ/893 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Болормаагийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогч Б.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлоор С.Эт холбогдох эрүүгийн 1806008010457 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Урианхан овгийн Сандагдоржийн Э, 1982 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Монгол наадам ОНӨТҮГ-т мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УХ;

 

С.Э нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 13 дугаар хороолол 77-401 тоотод үйл ажиллагаа явуулдаг Алтан сан актив банк бус санхүүгийн байгууллагатай 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД/65 дугаарын 20 тоот 85,36 мкв орон сууцыг барьцаалан 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж Улсын бүртгэлийн ерөнхий газарт зээлийн гэрээнд дээрх барьцаалсан орон сууцыг бүртгүүлэлгүй, улсын бүртгэгчийн тэмдэгийг хуурамчаар үйлдэн дарж уг орон сууцыг бусдад зарж Алтан сан актив банк бус санхүүгийн байгууллага буюу Б.Баярмагнайг хуурч залилан 50.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Урианхан овгийн Сандагдоржийн Эт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож С.Эыг цагаатгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч М.Э урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Болормаа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцэл бичиж байна. Яллагдагч С.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Хохирогч Б.Баярмагнайгийн “...С.Э нь зээлийн гэрээтэй хамт хийгддэг барьцааны гэрээний барьцаа хөрөнгийн жагсаалт дээр Улсын бүртгэгч 6/2-23 дугаартай тэмдэг, хажууд нь дарагдсан бүдэг дөрвөлжин тэмдэгийг хуурамчаар үйлдэн манай байгууллага дээр гэрээг авчирсан би хуурамч эсэхийг ялгаж чадахгүй учраас улсын бүртгэлд зээлийн барьцаанд бүртгэгдсэн гэж үзээд С.Эт 50.000.000 төгрөгийг өгөөд явуулсан. Зээлийн гэрээний дагуу С.Э нь эргэн төлөлтийг 1 сар хийгээд ахин төлөөгүй. Бид мөнгөө авч чадахгүй болоод зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж С.Эыг иргэний хэргийн шүүхэд хандаж хүү, алданги тооцоод 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 97.965.164 төгрөгийг С.Э төлж барагдуулахыг зөвшөөрөөд иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн албадан гүйцэтгэх шаардлага байхгүй гэж үзээд Эт итгэсэн ...барьцаанд авсан орон сууц дээр очихоор С.Э гэх хүн байхгүй гээд хаалгаа хаачихдаг. ...Гэтэл Э нь ахиад 3 сар сараар хугацаа сунгачихаач гэж хэлсэн. Хугацаа сунгаад хэдэн сар болсон. Бүр сүүлдээ байрыг шилжүүлж ав гээд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ байгуулаад манайх руу орон сууцаа шилжүүлэхээр болсон. Гэхдээ гэрээ хийгдсэн ч гэсэн бид дахин 2 сар Эт боломж олгож харсан төлөхгүй болохоор нь 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу орон сууцыг өөрийн "Алтан сан актив" банк бус санхүүгийн байгууллагын нэр шилжүүлэн авахаар гэрээнд заасан үнийн дүнгийн 1.891.600 төгрөгийн татварыг төлөөд материал бүрдүүлэн улсын бүртгэлийн ерөнхий газарт өгсөн. Гэтэл С.Э нь уг байрыг бидэнд мэдэгдэлгүйгээр өөр хүнд зарсан болохыг мэдсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газраас манайхаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүрдүүлж өгсөн маягтан дээр Алтан сан актив банк бус санхүүгийн байгууллагын зээлийн зээлийн гэрээнд бүртгэгдээгүй байна. Өмчлөгч нь С.Э биш өөр этгээдэд өмчлөх эрх шилжсэн байна гэсэн бичиг хийж өгсөн. ...Улсын бүртгэгч дээр С.Э нь үл хөдлөхийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн гэсэн материал бүрдүүлж өгөөд дахин үл хөдлөхийн гэрчилгээ аваад өөр хүнд зарсан ... манай байгууллагыг хуурч бидний 50.000.000 төгрөгийг залилж авсан учраас бид цагдаагийн байгууллагад хандсан ...Гэтэл Э нь С.Энхбат гэх хүнд байр зарахдаа гэрчилгээг гээгдүүлсэн гэж хэлэн дахин гаргуулж аваад нэр шилжүүлж өгсөн байсан. ...барьцааны гэрээний улсын бүртгэгчийн тамга тэмдэгийг С.Э нь хуурамчаар үйлдэн биднийг төөрөгдөлд оруулж олон жил явсан. Манай байгууллага гэрчилгээний эх хувь хадгалагдаж байгаа, Улсын бүртгэлийн байгууллагад барьцааны гэрээ бүртгэлтэй гэсэн итгэлтэй явсан учраас Эт залилуулах шалтгаан болоод байна. Э манай байгууллагад барьцаанд тавьсан байраа хэдийн бусдад зарчихсан мөртлөө 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр надад байраа худалдах, худалдан авах гэрээгээр худалдаад байгаа нь биднийг залилаад байна...” гэх мэдүүлэг, /1-р хх 65-66,158-159/, гэрч О.Дорждэрэмийн “...2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр С.Э манай байгууллагад ирээд зээл хүссэн. ... 2016 оны 11 дүгээр сард Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган өгч 2 тал эвлэрч Э манай нэхэмжлэлийг бүрэн барагдуулана гэж иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. ... ингээд төлөхгүй болохоор байгууллагаас барьцаанд тавьсан орон сууцаар нэхэмжлэлийг хангуулахаар С.Эт удаа дараа мэдэгдэхэд манай ах амьдарч байгаа ахыг удахгүй гаргана гэсэн. ...” гэх мэдүүлэг /1-р хх 67-68/, гэрч С.Гэсэрмаагийн “...Гэрээнд дарагдсан тэмдэг миний дугаартай боловч би бүртгээгүй байна. Тэмдэг нь миний дардаснаас арай том харагдаж байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-69/, гэрч С.Энхбатын “...би Гандан бороо хочит Ч.Батхуягтай 2014 онд танилцаж байсан... Э гэх залуугийн байрыг би худалдаж аваад танилцсан ... байраа 99.000.000 төгрөгөөр зарна гээд эзэмшигч Э гэх залуу байсан. С.Э нь ТҮЦ машинаас лавлагаа аваад өөрийнх нь нэр дээр байгаа гэдгийг нотолсон. С.Э өртөг хямдхан шүү гэж хэлээд гуйгаад байхаар нь мөнгөө зээлдүүлэх маягаар би мөнгө өгөөд барьцаанд байсан байрыг нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан ... мөнгөө өгөхгүй байхаар нь байраа суллаж өг гэдэг шаардлага тавиад байраа аваад Алтанцэцэг гэх хүнд 99.000.000 төгрөгөөр зарсан. Би Эт зээлдүүлсэн мөнгөний хүүнд нь нэг ч төгрөг аваагүй. ... Гандан бороо тэгж хүн дарамтлаад байхаар ч бие хаатай хүн биш Эыг Гандан бороод дарамтлуулсан гэдэгт итгэхгүй байна. ... хэрвээ барьцаанд байсан бол лавлагаа нь барьцаанд байна гээд л гараад ирнэ. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь эх хувиараа С.Эт өөрт нь байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх 153-154/,

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтанд: үл хөдлөх гэрчилгээ эх хувиар 000147334 С.Эын нэр дээр /1-р хх 7-9/, зээлийн гэрээ /1-р хх 11-13/, барьцааны гэрээ /1-р хх 14-16/, үл хөдлөх гэрээ худалдан худалдан авах гэрээ /1-р хх 17/, Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн захирамж /1-р хх 62/ эдгээр нотлох баримтуудад дүгнэлт хийхэд С.Э нь Алтан сан актив банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах асуудлаар залилан мэхлэх санаагаа хэрэгжүүлэн, Улсын бүртгэлийн ерөнхий газарт барьцаалж буй Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД/65 дугаарын 20 тоот 85,36 м.кв орон сууцыг бүртгүүлэлгүй, улсын бүртгэгчийн тэмдэгийг хуурамчаар үйлдэн дарж, улмаар Алтан сан актив банк бус санхүүгийн байгууллагыг залилан 50.000.000 төгрөгийн зээлийг гаргуулан авч, залилангийн үйлдэлээ иргэний харилцаа мэтээр халхавчлаж, банк бус санхүүгийн байгууллагад уг зээлийг төлөлгүй, Иргэний хэргийн шүүхээр хэлэлцүүлэн эвлэрч, хэрэгсэхгүй болгосон захирамжийг гаргасан байдал зэрэг нотлох баримтанд шүүх дүгнэлт хийлгүй Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2017/00514 дугаартай шүүгчийн захирамжийг хүчин төгөлдөр байна гэж үзсэн нь учир дутагдалтай дүгнэлт хийжээ гэж үзэхээр байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан атал шүүхээс цагаатгах тогтоолыг гаргахдаа яллагдагч С.Эын “...Гандан бороо буюу Ч.Батхуяг гэгч дарамталсан, хуурамч тэмдэгийг мөн даруулсан...” мэтээр өгсөн мэдүүлэг буюу нэг талын нотлох баримтыг үндэслэж, хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтанд дүгнэлт хийлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож, яллагдагч С.Эыг цагаатгасан тогтоолыг гаргасан нь үндэслэлгүй байна.

Хэв загвар дээж авсан тэмдэглэл /1-р хх 74-76/, 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2032 дугаартай дүгнэлтэнд “...Шинжилгээнд ирүүлсэн 2015.01.12 гэсэн огноотой №40000009-01 дугаартай "Барьцааны гэрээ" гэсэн баримтын 3 дахь хуудасны 2 дугаар талд "Барьцаа хөрөнгийн жагсаалт" гэсэн хүснэгттэй давхцан байрлах шинжилж буй тэмдэгийн дардас мэт зүйлүүдийг ердийн өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хуурамчаар үйлдсэн...” дүгнэлт /1-р хх 79-80/ зэрэг баримтуудаар С.Эын үйлдлийг давхар нотолж тогтоосон байна.

Мөн шүүхийн тогтоолд “...Ч.Батхуяг гэдэг хүн өөрийн өгсөн мөнгөө авахын тулд дээрх ажиллагаануудыг хийгээд зээл авахуулж, байрыг заруулаад байгаа нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна...” гэж дүгнэжээ.

Хэрэгт Ч.Батхуяг буюу Гандан бороо гэгчээс мэдүүлэг огт аваагүй, энэ талаар баримт байхгүй, Ч.Батхуягийн талаар гэрч С.Энхбатын мэдүүлэг /1-р хх 153-154/, мөн Ч.Батхуяг нас барсан талаарх баримт авагдсан байдаг. Гэтэл шүүхээс ямар баримтыг үнэлэн, үндэслэн дээрх дүгнэлтийг гаргасан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой ... ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Цагаатгах тогтоолд "Ж.Батбаярт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол гэжээ" хэрэгт Ж.Батбаяр гэх хүн шалгагдаагүй болохыг дурьдаж байна.

Мөн Баянгол дүүргийн прокурорын газраас яллагдагч С.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1805032411077 дугаартай хэрэг үүсгэн шалгаж, тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн боловч 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 142 дугаартай шүүгчийн захирамжид дээрх хэргийг нэгтгэн шалгуулахаар Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасныг дурьдах нь зүйтэй.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дүгээр сарын 3-ны өдрийн 893 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Хохирогч Б.Баярмагнай давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Б.Баярмагнай би Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2019/ЦТ/893 дугаар бүхий цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу энэхүу давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэг. Шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй тухайд:

Шүүгдэгч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тэгээд орон сууцны гэрчилгээ гаргуулах маягтан дээр надаар гарын үсэг зуруулсан. Миний байрны гэрчилгээний эх хувь Алтан сан актив банк бус санхүүгийн байгууллага дээр байгаа. Гэтэл дахин гэрчилгээ гаргуулсан...” гэх мэдүүлэг нь шүүгдэгч С.Э хохирогчийн барьцаа, эзэмшилд байгаа орон сууцыг мэдсээр байж хуурч, итгэл эвдэх замаар бусдад хууль бусаар шилжүүлэх идэвхитэй үйлдэл хийсэн гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрсөн.

Мөн С.Э нь "Алтан сан актив" банк бус санхүүгийн байгууллагатай орон сууцны зээл, барьцааны гэрээ хийснээсээ хойш 1 сар гарангийн дараа тус орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулж, төлбөрөөр нь өөрийн өрийг дарж дуусгасан гэх идэвхитэй үйлдлээ мөрдөн байцаалтын явцад хүлээсээр байхад шүүх бүрэлдэхүүн анхаарч үнэлээгүйд гомдолтой байна.

С.Э нь дээр дурдсан хохирогч болох "Алтан сан актив" банк бус санхүүгийн байгууллага буюу Баярмагнайг хуурч мэхэлсэн үйлдлээ мэдсээр байж үргэлжлүүлсээр байдаг бөгөөд тус банк бус санхүүгийн байгууллагатай 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" байгуулан, шүүхийн шатанд эвлэрлийн гэрээ байгуулах замаар иргэний журмаар хохирлоо барагдуулах боломжийг алдагдуулж залилан мэхлэх үйлдлээ үргэлжлүүлсээр байхад шүүх бүрэлдэхүүн анхаарч, уг нөхцөл байдлыг үнэлээгүйд гомдолтой байна.

Шүүгч шийдвэр гаргахдаа шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийг гол үндэслэлээ болгон баримтаар нотлогдоогүй асуудлаар хийсвэрлэн дүгнэлт гаргасан нь дараах баримтаас илэрхий харагдаж байна. Шүүхийн цагаатгах тогтоолын гэм буруугүй гэж дүгнэсэн гол дүгнэлт нь “...Ч.Батхуяг гэдэг хүн өөрийн өгсөн мөнгөө авахын тулд дээрх ажиллагаануудыг хийгээд зээл авахуулж, байрыг заруулаад байгаа нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна..." хэмээн ганц шүүгдэгчийн өгсөн мэдүүлэгт хөтлөгдөн хийсвэр дүгнэлт хийж бусад гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үнэлээгүй. Мөн гэм буруутай этгээдийн өөрийнх нь өгсөн мэдүүлэг гэрч, хохирогчийн мэдүүлгээс зөрүүтэй байхад шүүгдэгчийн мэдүүлгийг гол үндэслэлээ болгон цагаатгах тогтоол гаргасан нь үнэхээр учир дутагдалтай байна. Ч.Батхуяг гэдэг хүн шүүгдэгчид манай банк бус санхүүгийн байгууллагыг зааж өгч зээл авахуулан, байрыг заруулсан, шүүгдэгч нь манай байгууллагыг хуурч мэхлээд яваад байгаагаа өөрөө ч мэдээгүй гэдэг нь хэргийн үйл явц, шүүгдэгчийн хийж байсан үйлдлүүд, гэрч, хохирогчийн мэдүүлгээр нотлогдохгүй зөрүүтэй байхад шүүгч зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг хэргийн цор ганц бодит үнэн мэтээр дүгнэж шийдвэрээ гаргасан.

Хоёр. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан тухайд:

Шүүгдэгч манай банк бус санхүүгийн байгууллагад анх ирэхдээ л залилан мэхлэх гэмт хэргийн сэдлийг агуулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зээл авахдаа "Бизнест хэрэглэнэ" хэмээн худал хэлж манай байгууллагыг залилсан нөхцөл байдал хохирогч Б.Баярмагнайгийн мэдүүлэг, гэрч О.Дорждэрэмийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байхад анхаарч үзэлгүй орхигдуулсан. Хохирогч Б.Баярмагнайгийн мэдүүлэгт “...Манай нутгийн дунд сургуулийн нэг ангид сурч байсан С.Э ирж уулзаад өөрийгөө Хаан банкны захирал хийж байгаа, өөрөө банкнаас зээлтэй учраас зээл авч болохгүй байна ... Бигхом гэдэг компанид хөрөнгө оруулалт хийж төмрийн үйлдвэрлэлийн бизнес хийх гэж байгаа 50.000.000 төгрөг хэрэгтэй байна. 6 сарын хугацаатай авий гэсэн...” гэх мэдүүлэг. Шүүгдэгч ийнхүү манай байгууллага дээр ирж худал хэлэн бизнесийн зориулалтаар авсан зээлээ өөрийхөө өрөнд өгч хохирогчид худал хэлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол зүйл ярьж зээл авсан тухай үйл баримт тогтоогдоод байхад шүүхээс энэ асуудлыг анхаарч үзэлгүй орхигдуулан алдаатай шийдвэр гаргасан.

Гурав. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй тухай:

Шүүгдэгчийг “Ч.Батхуяг гэдэг хүний заавраар эдгээр ажиллагаануудыг хийсэн учраас түүний үйлдэл залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна” гэж дүгнэсэн. Гэтэл гэрч, хохирогч, шүүгдэгчээс зөрүүтэй мэдүүлэг өгөөд байхад тэдгээрийг хэрхэн үнэлсэн, шүүгдэгчийнхээс бусад мэдүүлэг худал гэж дүгнэсэн бол тухайн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан байна. Шүүгдэгч, хохирогч нар урьд бие биенийгээ таньдаг байсан, нэг ангийн хүүхдүүд тэр ч бүү хэл урьд зээлийн гэрээний харилцаанд орж байсан тухай хохирогчоос мэдүүлсэн ч шүүгч энэ баримтыг анхаарч үзэлгүй орхигдуулан шүүгдэгчийг гэм буруугүй хэмээн илт үндэслэлгүй цагаатгасан. Шүүгдэгч анх ирэхдээ худал хэлж бизнесийн зориулалтаар зээл авсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө Ч.Батхуяг гэдэг хүний зааж өгсөн банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч тэр мөнгөө өрөндөө өгсөн, мөн банк бус санхүүгийн байгууллагатай ирж уулзахдаа бизнес эрхэлж байгаа хэмээн янз бүрийн баримт материал өгч арван жилийн ангийн хүүхэд гэдгээр далимдуулан манай байгууллагыг хуурч мэхлэсээр байсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч анх ирэхдээ л худал хэлэн тэр байдал нь даамжирсаар бусдад худалдсан байраа манай байгууллагад давхар худалдаж байгаа зэрэг үйлдлүүдийг дүгнэлт хийгээгүй.

Дөрөв. Илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тухайд:

Шүүгч тухайн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал хүчинтэй байгаа гэдэг үндэслэлийг цагаатгах тогтоолынхоо үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн. Тухайн хэргийг урьд шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, магадлал байхгүй бөгөөд манай банк бус санхүүгийн байгууллага нь С.Эт залилан мэхлүүлсэн гэдгээ мэдэлгүй гэрээтэй холбоотой үүссэн маргаан гэж андуурч Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. С.Э нь манай өрийг удахгүй төлнө, цаашлаад барьцааны байраар төлбөрийг барагдуулна хэмээн биднийг үргэлжлүүлэн хуурч мэхэлж байсан. Үүнтэй холбоотойгоор манай байгууллага С.Этай шүүх болоод шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явцад эвлэрч байрыг өөрийн өмчлөлд шилжүүлэх болоход С.Э нь аль хэдийн буюу манай байгууллагаас зээл авсаныхаа дараахан н.Энхбат гэдэг хүнд зарсан болохыг нь мэдсэн. Шүүгдэгч манайд анх ирэхдээ худал хэлж зээл аван, иргэний хэргийг хянан шийдвэрлэх үед ч худал хэлж эвлэрэн, шийдвэр гүйцэтгэлийн үед ч аль хэдийн өөрийн өмчлөлд байхгүй болсон байраа өгнө гэж шийдвэр гүйцэтгэлийн явцад эвлэрэн биднийг удаа дараа хуурч мэхлэсээр байсан бөгөөд захирлын 10 жилийн найз гэдэг утгаар бид итгэсээр явсан. С.Эын манай банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан мэтээр хуурч мэхлэн тамга, тэмдэг зориудаар үйлдсэн үйлдэл, манай байгууллагад барьцаалсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ алга болгосон гэж мэдүүлээд бүртгэлийн байгууллагаас дахин шинэ гэрчилгээ авсан үйлдэл, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явцад тухайн байрыг манай байгууллагад шилжүүлнэ хэмээн хийж байсан гэрээ, итгэмжлэл зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч, хохирогчийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байхад дээрх асуудлыг тодруулалгүйгээр  С.Эыг гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэж үзэн цагаатгасан нь үндэслэлгүй байна. Иймд хэргийг үнэн бодитоор шийдэж, хохирогчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхолыг сэргээн, гэм буруутай этгээдэд зохих хариуцлагыг оногдуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Хангай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Э Алтан сан актив банк бус санхүүгийн байгууллагад анх хандахдаа бизнес эрхлэх зорилгоор 50.000.000  төгрөгийн зээлийг орон сууц барьцаалан авсан. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Батхуяг гэх хүнд дарамтлуулж өр зээлээ дарах зорилгоор тухайн мөнгийг зээлээр авсан” хэмээн мэдүүлсэн байдаг. Энэ нь анхнаасаа Алтан сан актив банк бус санхүүгийн байгууллагыг хууран мэхлэх санаа зорилготой идэвхтэй үйлдэл. Мөн Алтан сан актив банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээ болон орон сууцны барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллагаа нь хуулиараа зөвхөн С.Эын өөрийн оролцоотойгоор хийгддэг ажиллагаа. Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг түргэн шуурхай хийлгэх зорилгоор хэн нэгэн өөрийнхөө эх хувиар олгогдсон бизнесийн байгууллагатай байгуулсан гэрээ хэлэлцээрээр дамжуулан бүртгүүлэх ажиллагааг хийлгэх боломжгүй. С.Эын хийж гүйцэтгэсэн ажил үүрэг, хувийн байдлаар тодорхой илэрхийлэгддэг. Өмнө С.Э нь банк бус санхүүгийн байгууллагад ажиллаж байсан хувийн намтартай. Барьцаанд бүртгүүлэх үйл ажиллагаа зөвхөн тухайн орон сууцны өмчлөгч өөрөө бүртгүүлэх ёстой байдаг. Үүнийг мэдсэн атлаа Алтан сан актив банк бус санхүүгийн байгууллагыг хууран мэхлэх зорилгоор Батхуяг гэх хүнд дамжуулан орон сууцыг хууль бусаар Улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байх арга замыг хамтран бүрдүүлсэн гэж үзэж байна. Үүнийгээ ч шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн. Мөн Алтан сан актив банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан орон сууцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатаар батлуулж, тухайн орон сууцаа бусдад шилжүүлсэн идэвхтэй үйлдэл хийсэн. Энэ үйл ажиллагаа ямар ч тохиолдолд С.Эын оролцоогүйгээр хийгдэх боломжгүй. Анхан шатны шүүх тухайн гэмт хэргийг С.Э үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий нотолгоо байхгүй байна, эргэлзээтэй байна гэж дүгнэсэн. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгүүдээр С.Эын идэвхтэй үйлдэл байгааг нотолсон. Орон сууцыг дамжуулан худалдан авсан Энхбат “...ТҮЦ машинаас лавлагаа гаргаж өгсөн, гэрчилгээ эх хувиараа байсан...” гэж мэдүүлсэн. Гэрч Гэсэрмаа “...тухайн гэрчилгээг С.Э нь хаяж үрэгдүүлсэн, гээгдүүлсэн гэх үндэслэлээр дахин шинээр гаргаж авсан...” гэж мэдүүлсэн. С.Э, Батхуяг нарын хоорондын өр, тооцоо энэ гэмт хэрэгт ямар ч хамааралгүй бөгөөд үүнийг анхан шатны шүүх С.Эыг цагаатгах гол үндэслэлээ болгосон нь үндэслэлгүй. С.Эын залилан мэхлэх идэвхтэй үйлдэл нь бизнес хийх зээл авсан гэдгээс эхлэн 2017 оны 2 дугаар сард Алтан сан актив банк бус санхүүгийн байгууллагыг төөрөгдүүлэх, улмаар Иргэний хэргийн шүүхийг төөрөгдүүлэх замаар бусад этгээдэд худалдан борлуулсан орон сууцаараа банк бус санхүүгийн байгууллагад төлөх өр төлбөрөө эвлэрлийн гэрээ хийх замаар хаан боогдуулсан нь анхны залилан мэхлэх үйлдлүүдээ улам баталгаажуулах зорилготой давтан хийсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд түүнийг гэм буруутай үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, зээл, барьцааны гэрээ, нотариатаар батлагдсан гэрээ зэргээр бүрэн нотлогдож байгаа учраас хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй, өмгөөлөгчтэй санал нэг байна...” гэв.

 

Шүүгдэгч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхнаасаа бусдыг залилан мэхлэх санаа зорилго байгаагүй. Үл хөдлөх хөрөнгө бүртгүүлсэн асуудал ажлын цаг дуусч байсан учраас Гандан бороо “гялс бүртгүүлээд өгье” гэж хэлээд бүртгүүлээд өгсөн. Би болсон гэж бодсон. Өнөөдрийг болтол 43.000.000 төгрөг төлж барагдуулсан байгаа. Цаашид үлдсэн мөнгөө богино хугацаанд төлж барагдуулна...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх С.Эт холбогдох хэргийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон прокуророос ирүүлсэн яллах дүгнэлт зэргээр хэргийг шийдвэрлэсэн. Ингэхдээ хуулийг буруу хэрэглээгүй, бөгөөд шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн нь эргэлзээтэй байна гэж үзсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Учир нь хавтас хэргийн 52 дугаар талд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид эвлэрсэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримтууд байдаг. Зохигч сайн дураараа эвлэрсэн асуудал нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар талууд сайн дураараа эвлэрсэн, зээлийг төлсөн учир нь залилан мэхлэх үйлдэл байгаагүй. Шүүгчийн захирамжийн дагуу шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд цагдаад өгөхөөс өмнө гүйцэтгэх ажиллагааг албан ёсоор зогсоосон. Тухайн болсон асуудлын талаар хохирогч талтай тооцоо нийлж мөнгөө төлж байсан. Хавтас хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд анхан шатны шүүх хууль зүйн зөв дүгнэлт хийсэн. Хуурамчаар дарсан гэдгийг нотлох баримт хавтас хэрэгт байхгүй. Гандан бороо гэх хүний тухай улсын бүртгэлээс лавлагаа авсан боловч нас барсан байсан учраас мэдүүлэх авах боломжгүй болсон. С.Эыг гэм буруутайд тооцох нотолгоо хавтас хэрэгт байхгүй учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр С.Эт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос С.Эыг Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 13 дугаар хороолол 77-401 тоотод үйл ажиллагаа явуулдаг Алтан сан актив банк бус санхүүгийн байгууллагатай 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД/65 дугаарын 20 тоот 85,36 мкв орон сууцыг барьцаалан 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж Улсын бүртгэлийн ерөнхий газарт зээлийн гэрээнд дээрх барьцаалсан орон сууцыг бүртгүүлэлгүй, улсын бүртгэгчийн тэмдэгийг хуурамчаар үйлдэн дарж уг орон сууцыг бусдад зарж Алтан сан актив банк бус санхүүгийн байгууллага буюу Б.Баярмагнайг хуурч залилан 50.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн байна.

 

Анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан , цагаатгах тогтоолд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь буруу болжээ.

 

Залилах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигладаг шинжтэй, хохирогч өөрийн эд хөрөнгө, түүний эрхийг сайн дураараа өгсөн байдгаараа Эрүүгийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс ялгагддаг. 

 

Түүнчлэн Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн шууд санаатай, идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн байхыг шаарддаг.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заажээ.

 

Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааны цогц утгаар илэрхийлэгдэг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолдоггүй бөгөөд шүүх хуралдааны явцад уг байдлыг нотлодог юм.

 

Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодиттой шинжлэн судлаж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хооронд нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.

 

Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргахад нөлөөлөх гол хүчин зүйл юм.

 

Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг тогтоодог.

 

Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодиттой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хохирогч Б.Баярмагнайн “...С.Э ирж уулзаад өөрийгөө ХААН банкны салбарын захирал хийж байгаа, өөрөө банкнаас зээлтэй учраас зээл авч болохгүй байна. Бигхом гэдэг компанид хөрөнгө оруулалт хийж төмрийн үйлдвэрлэлийн бизнес хийх гэж байгаа. 50.000.000 төгрөг хэрэгтэй байна. 6 сарын хугацаатай авъя гэсэн. ...манайхаас тавигдах шаардлагыг Э нь хангаж байсан, өөрөө ч нөхцөлөө зөвшөөрөөд зээл авахаар болоод гэрээ байгуулсан. ...Эт өгч явуулаад Улсын бүртгэлийн ерөнхий газарт аваачиж зээлийн барьцаанд байгаа талаар бүртгүүлээд ир, тэгээд мөнгөө аваарай гэж хэлээд явуулсан. ...С.Э нь зээлийн гэрээтэй хамт хийгддэг барьцааны гэрээний барьцаа хөрөнгийн жагсаалт дээр Улсын бүртгэгч 6/2-23 дугаартай тэмдэг, хажууд нь дарагдсан бүдэг дөрвөлжин тэмдгийг хуурамчаар үйлдэн манай байгууллага дээр гэрээг авчирсан. Би хуурамч үнэн эсэхийг ялгаж чадахгүй учраас улсын бүртгэлд зээлийн барьцаанд бүртгэгдсэн гэж үзээд С.Эт 50.000.000 төгрөгийг өгөөд явуулсан. ...Шүүхээс албадан гүйцэтгүүлж болно, эсвэл өөрсдөө хоорондоо тохироод шийдэж болно гэхэд С.Э нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны дотор төлье гэж манайхтай хугацаа тохирсон. ...Энэ хугацаанд бид С.Эыг хуурамч тэмдэг дарсан гэдгийг огт мэдээгүй байсан. ...Бүр сүүлдээ байрыг шилжүүлж ав гээд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ байгуулаад манайх руу орон сууцыг шилжүүлэхээр болсон. ...2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг өөрийн Алтан сан актив ББСБ-ын нэр дээр шилжүүлэн авахаар худалдах, худалдан авах гэрээнд заагдсан үнийн дүнгээр 1.891.600 төгрөгийн татварыг төлөөд материал бүрдүүлэн улсын бүртгэлийн ерөнхий газарт өгсөн. Гэтэл С.Э нь уг байрыг бидэнд мэдэгдэлгүйгээр өөр хүнд зарсан болохыг мэдсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газраас манайхаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүрдүүлж өгсөн маягт дээр Алтан сан актив ББСБ-ын зээлийн гэрээнд барьцаанд бүртгэгдээгүй, өмчлөгч нь С.Э биш, өөр этгээдэд өмчлөх эрх шилжсэн гэсэн бичиг хийж өгсөн. Тэмдаг дарсан дугаараар нь улсын бүртгэгчтэй уулзахад энэ миний тэмдэг биш байна, жинхэнэ тэмдэг арай жижиг хэмжээтэй дардас үүсгэдэг гээд дарж үзүүлсэн. ...Би үүссэн нөхцөл байдлыг С.Эт хэлээд цагдаагийн байгууллагад хандлаа гэхэд жаахан хүлээж бай гээд л цаг хожоод яваад байсан. /1хх 66/, “...С.Э нь С.Энхбат гэх хүнд байраа зарсан байсан. Зарахдаа гэрчилгээгээ дахин гээгдүүлсэн гэж хэлэн гаргуулж аваад нэр шилжүүлээд өгсөн байсан. Манай Алтан сан актив ББСБ-тай хийсэн барьцааны гэрээг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй учраас Улсын бүртгэлийн байгууллагаас дахин гэрчилгээг олгосон байгаа юм. Барьцааны гэрээний улсын бүртгэгчийн тамга, тэмдгийг С.Э нь хуурамчаар үйлдэн биднийг төөрөгдөлд оруулж олон жил явсан. Манай байгууллагын зүгээс гэрчилгээний эх хувь манай ББСБ-д хадгалагдаж байгаа, Улсын бүртгэлийн байгууллагад барьцааны гэрээ бүртгэлтэй гэсэн итгэлтэй явсан учраас С.Эт залилуулах шалтгаан болоод байна. С.Э нь манай байгууллагад барьцаанд тавьсан байраа аль хэдийн бусдад зарчихсан мөртлөө 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр надад байраа худалдах, худалдан авах гэрээгээр худалдаад байгаа нь биднийг залилаад байна гэдгийг шууд харуулж байна...” /1хх 158/,

 

Гэрч О.Дорждэрэмийн “...зээлдэгч иргэн С.Эт зээлийн гэрээг өгч явуулаад Улсын бүртгэлийн ерөнхий газарт зээлийн барьцаанд тавьсан талаар бүртгүүлээд ир гээд явуулсан. С.Э нь Улсын бүртгэлийн байгууллагад зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 1-р хороо, Үйлдвэр ХД/65 дугаар байрны 20 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан гэж бүртгүүлсэн гээд зээлийн арын хуудсан дээр улсын бүртгэгчийн тэмдэг дарагдсан ирсэн. Манай байгууллагаас уг гэрээг үзэж нягтлаад үнэхээр зээлийн барьцаанд байгаа талаар бүртгүүлсэн гэж итгээд С.Эт 50.000.000 /тавин сая/ төгрөгийн зээлийг олгосон. ...Ингээд ахиад төлбөр төлөхгүй болохоор нь манай байгууллагаас барьцаанд тавьсан орон сууцаар нэхэмжлэлийг хангуулахаар С.Эт албан бичгээр болон, утсаар удаа дараа мэдэгдэхэд С.Э нь манай ах амьдарч байгаа, ахыг удахгүй гаргана гэж хэлсэн. Тэгээд байрыг С.Эаас манай байгууллага худалдаж авч байгаагаар худалдах, худалдан авах гэрээ хийгээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт албан бичиг хүргүүлсэн. Гэтэл уг байр нь С.Эаас өөр хүний нэр дээр гэрчилгээтэй, манай зээлийн барьцаа бүртгэгдээгүй болохыг бид мэдээд залилуулсан гэж үзээд цагдаагийн байгууллагад хандаж байна...” /1хх 68,

Гэрч С.Гэсэрмаагийн “...гэрээнд дарагдсан тамга, тэмдэг миний дугаартай боловч би бүртгээгүй байна. Тэмдэг нь миний дардаснаас арай том харагдаж байгаа нь энгийн нүдээр харагдаж байна...” /1хх 69/,

 

Гэрч С.Энхбатын “...Гандан Бороо надтай уулзаад байр зарна гэхээр нь би тэр байрыг үзсэн. Гэтэл тэр байр нь Хан-Уул дүүрэгт байдаг 3 өрөө орон сууц байсан. Байраа 99.000.000 төгрөгөөр зарна гээд эзэмшигч нь С.Э гэх залуу байсан. С.Э нь ТҮЦ машинаас лавлагаа аваад өөрийнх нь нэр дээр байгаа гэдгийг нотолсон. С.Э үнэ өртөг нь хямдхан шүү дээ гэж хэлээд гуйгаад байхаар нь мөнгө зээлдүүлэх маягаар би мөнгө өгөөд барьцаанд нь байрыг нь өөрийн нэр лээр шилжүүлж авсан. ...Надаас 99.000.000 төгрөг аваад С.Э өөрөө тэр байрандаа 1 жил орчим амьдарсан. Тэгээд мөнгөө буцааж өгөхгүй байхаар нь би байраа суллаж өг гэдэг шаардлага тавьж байгаад байрыг суллаж аваад, Алтанцэцэг гэх хүнд 99.000.000 төгрөгөөр нь зарсан. Би С.Эаас зээлдүүлсэн мөнгөний хүүнд нэг ч төгрөг аваагүй. Гандан Бороо С.Э нар ямар харилцаатай, ямар тооцоотой хүмүүс байсныг би мэдэхгүй. ...Гандан Бороо нь тэгж хүн дарамтлаад байхаар ч бие хаатай хүн биш. Харин С.Э нь хажууд нь бөх шиг л залуу байсан. Тэгэхээр Гандан Бороод дарамтлуулсан гэдэгт би итгэхгүй л байна. ...Хэрэв барьцаанд байсан бол лавлагаа нь барьцаанд байна гээд л гараад ирнэ, хоёрдугаарт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь эх хувиараа С.Эт өөрт нь байсан. Тийм л барьцаанд байсан юм бол би нэр дээрээ шилжүүлэн авч чадахгүй, цаашлаад Алтанцэцэг гэх хүнд зарж чадахүй шүү дээ...” /1хх 153/, гэсэн мэдүүлгүүдэд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2032 дугаартай шинжээч " ...Шинжилгээнд ирүүлсэн “2015.01.12” гэсэн огноотой №40000009-01 дугаартай "Барьцааны гэрээ" гэсэн баримтын 3 дахь хуудасны 2 дугаар талд "Барьцаа хөрөнгийн жагсаалт" гэсэн хүснэгттэй давахцан байрлах шинжилж буй тэмдэгийн дардас мэт зүйлүүдийг ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр ашиглан хуурамчаар үйлдсэн ..." гэсэн дүгнэлт /1хх 79, 80/ гэх мэт нотлох баримтуудыг няцаан үгүйсгэж чадаагүй байна.

 

Анхан шатны шүүх зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлж “...улсын бүртгэгчийн тэмдэг хуурамчаар дарагдсан гэдгийг мэдээгүй, хамт явж байсан Гандан Бороо хочит Ч.Батхуяг гэдэг хүн орж даруулчихаад ирэхээр нь үүнийг аваад Алтан сан актив ББСБ-гаас зээл авсан нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ бүх ажиллагааг Гандан Бороо хочтой Ч.Батхуяг гэдэг хийсэн талаар С.Э мэдүүлсэн байхад нэгэнт тэр Ч.Батхуяг гэдэг хүн нас барсан байгаа тул С.Э хийсэн байна гэж үзсэн нь буруу байна. Энэ хэргийг хэн үйлдсэн нь эргэлзээтэй, С.Э үйлдсэн гэдгийг эргэлзээгүй тогтоож чадаагүй...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэснийг зөрчжээ.

 

Түүнчлэн  хохирогч, гэрч нарын мэдүүлгээс гадна Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1480 тоот албан бичигт “...2015 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 317 дугаар нотариатчийн гэрчилсэн  худалдах, худалдан авах гэрээгээр иргэн С.Энхбат /УХ60102410/-д, ...өмчлөх эрх тус тус шилжсэн байна” гэж тусгагджээ. /1хх 155/  

 

Шүүгдэгч С.Э өөрийн Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД/65 дугаарын 20 тоот 85,36 мкв орон сууцыг 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр бусдын өмчлөлд шилжсэнийг мэдэж байсан атлаа Алтан сан актив банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргаж, улмаар 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. /1хх 17-61/

 

Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс огт дүгнээгүй бөгөөд чухам яагаад шүүгдэгч С.Э бусдын өмчлөлд шилжүүлсэн орон сууцаа 2 жил 6 сар 14 хоногийн дараа Алтан сан актив банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлэх болсон талаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.  

 

Иймд прокурор П.Болормаагийн бичсэн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны 2019/ЦТ/893 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, С.Эт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: