Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 563

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүухийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 91-75 тоотод оршин суух, Боржигон овогт Авирмэдийн Туул РД: /МТ-70042001/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг 2 дугаар хэсэг 051 тоотод оршин суухБоржигон овогт Оюунбаярын Мөнгөнтуяа РД: /ФВ-69010204/

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг 2 дугаар

051 тоотод оршин суух Боржигон овогт Нацагийн Саруулхангай /МТ- [ТГ-78223117/ нарт холбогдох

 

20.524.000 төгрөг гаргуулах тухайи иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн Ьзса Д.Алтанбагана нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэпдээ:

... Миний бие А.Туул нь 20А7 онь 01 дүгээр сарын 02-нь өдөр Эй Би Ди И ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Далангийн уурхайн ажилчдын хоолыг хийхээр харилцан тохиролцсон.

Тухайн үед миний бие бага насны хүүхэдтэй байсан тул дээр дурьдсан зжилчдын хоол хийх ажлыг гүйцэтгүүлэхээр өөрийн төрсөн дүү болох /овог ондоо/ Н.Саруулхангай болон түүний эхнэр О.Мөнгөнтуяа нарыг сарын 3 сая төгрөгийн хөлс өгч ажиллуулахаар тохирч, Эй Би Ди И" ХХК-тай гал тогоог тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгсөн.

Харин миний бие Улаанбаатар хотоос ажилчдын хоол хүнсний материалыг уурхайд очиж О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нарт хүлээлгэн өгч, ажилчдын байр болон бодит нөхцөл байдалтай танилцдаг байсан.

Н.Саруулхангай, О.Мөнгөнтуяа нар нь уг ажпын байранд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд уг хугацаанд ерөнхий захиалагч Эй Би Ди И ХХК болон гэрээ байгуулсан Очирням ХХК, Сүрлэг хангайн зам ХХК, Монголиан бүүстэр ХХК, Баян-Ундарга дриллинг ХХК, Говийн пирамид ХХК зэрэг 6 компаний ажилчдын хоолны төлбөр 131.467.500 төгрөг болсон. Үүнээс:

Сүрлэг хангайн зам ХХК-ийн хоолны төлбөрт 2017 оны 10-р сарын 03-ны

15.000.000 төгрөг, 2017 оны 10-р сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10-р сарын 25-ны өдөр 9.238.000 төгрөг, нийт 34.238.000 төгрөг, Очирням ХХК-ийн хоолны төлбөрт 2017 оны 10-р сарын 03-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10-р сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг, тус 2 компанийн нийт 49.238.000 төгрөг нь О.Мөнгөнтуяагийн Хаан банкин дахь 5303557495 тоот төгрөгийн дансанд гүйлгээ хийгдэж орж ирсэн.

Гэтэл Н.Саруулхангай, О.Мөнгөнтуяа нар нь дээрх мөнгөнөөс надад 2017 10-р сарын 05-ны өдөр 3.000.000 төгрөг, 2017 оны 10-р сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 13.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл болон бусад төлбөр нь дээрх компаниудаас төлөгдөөгүй гэж хэлэн итгүүлэн явсаар гайсан бөгөөд өөрсдийн хувийн хэрэгцээндээ зарцуулж байсан.

Иймд миний биө О.Мөнгөнтуяатай 2017 оны 12-р сарын 25-ны өдөр тооцоо хийхэд Саруулхангай, О.Мөнгөнтуяа нарын 2017 оны 01-р сарын 02-ны өдрөөс 2017 оны 06-р сарын 16-ны өдрийг хүртэлх 5 сар 15 хоногийн цалин нийт 500.000 төгрөг болох боловч С.Мөнгөнтуяа нь тооцооны алдаа гаргаж 19 600.000 төгрөг гэж бичсэн байна.

Мөн 2017 оны 06-р сарын 16-ны өдрөөс 2017 оны 10-р сарын 04-ний гоийг хүртэл Саруулхангай, О.Мөнгөнтуяа нар нь төлбөр тооцоотой мпаниудаас төлбөрөө нэхэмжпэх байдлаар ажил хийгээгүй боловч энэ .гацааны цалин гэж нэг сарын тус тусын 500.000 төгрөг, 1.000.000 төгрөгөөр тооцож 3 сар 20 хоногийн нийт 3.666.000 төгрөгийг өгөхөөр болсон.

Ингээд Н.Саруулхангай, О.Мөнгөнтуяа нарын цалинд нийт 20.166.000 төгрөг болох бөгөөд үүнээс 4.452.000 төгрөгийг урьдчилан өгсөн тул 15.714.000 төгрөгийн цалингийн үлдэгдэлтэй.

Хариуцагч О.Мөнгөнтуяагийн дансанд орж ирсэн нийт 49.238.000 төгрөгөөс А.Туул шилжүүлсэн 13.000.000 төгрөг, мөн Н.Саруулхангай, Э.Мөнгөнтуяа нарын цалингийн үлдэгдэл болох 15.714.000 төгрөгийг суутган тооцоход хариуцагч нараас 20.524.000 төгрөгийг авах ёстой байна.

Энэхүү мөнгөнөөс эхний ээлжинд 2018 оны 01-р сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийг өгч үлдэгдэл мөнгийг дахин хугацаа тохирч өгөхөөр болсон эоловч Н.Саруулхангай, О.Мөнгөнтуяа нар нь эхний төлөх мөнгийг ч өгөөгүй "өдийгүй утсаа авахаа больж, худал хэлж, утсаар ярих үедээ элдвээр хэлж, мессежээр хараал зүхэл урсган, нэг ч төгрөгийг өгөлгүй өнөөдрийг хүрч байна.

Н.Саруулхангай, О.Мөнгөнтуяа нар нь дээр дурдсан 2 компаниас ажлын төлсөнд орж ирсэн мөнгөний үлдэгдлийг хувьдаа ашигласнаас бусад ажилчдын цалин хөлс нэхэгдэж намайг болон бусдыг хохироогоод байна! гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Тухайн үед А.Туул нь төрсөн учраас, өөрийн итгэлтэй хүмүүс болох,

еөрийн төрсөн дүү Н.Саруулхангай түүний эхнэр С.Мөнгөнтуяа нарыг Дорноговь зймагт ажиллуулсан байдаг юм. Тухайн үед эдгээр компаниудаас хоолны мөнгийг авах, мөн үйл ажиллагааг хариуцажажиллуулах талаар Мөнгөнтуяад итгэмжлэн хариуцуулж өгсөн байдаг. Гэхдээ хөлсөөр ажиллах болон бусад төрлиин гэрээ бол байгуулаагүй, сар болгон Мөнгөнтуяа Саруулхангай нарт тус бүрд нь 1.500.000 төгрөгийн цалин өгч байхаар тохиролцсон гэдэг. Тухайн үедээ О.Мөнгөнтуяа, Б.Саруулхангай нар нь ажил хийгээгүй, ажил бүрэн зогссон оайсан 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04- ний өдрийг хүртэл, тухайн хоёр компаниас төлбөрөө нэхэмжпэх байдлаар ажил хийгээгүй, гэхдээ үүнд ажил хийх ёстой байсан эсвэл цалин 1.500.000 төгрөг авах оайсан гэх талаар, талууд ямар нэгэн маргаан байхгүй. Тухайн үедээ тус тусад -ь 500.000 төгрөг буюу нийлээд 1.000.000 төгрөг, нийт 3 сар 20 хоногийн нийт 3 666.000 төгрөг өгөхөөр харилцан тохирсон ажил гүйцэтгэх гэрээний талууд нь 1317 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний нэг тал нь Эй Би 1и И ХХК-г төлөөлж Амгалан буюу захиалагч, нөгөө талаас С.Туул харилцан "эхирч гэрээ байгуулсан байгаа гэрээтэй холбоотой үүссэн асуудал огт биш, эдгээртэй холбоотой асуудлаар, гэрээний талууд маргах эрхтэй. Энэ гэрээн дээр хөндлөнгөөс О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нар нь маргах боломж байхгүй.

Тухайн үедээ А.Туулын авах ёстой мөнгө нь О.Мөнгөнтуяагийн дансанд хоосон байгаа андуурах бол биш. Тухайн үедээ О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай ер нь Дорноговь аймагт уурхай дээр нь байрлаж ажиллаж байсан. Тухай бүрд тооцоогоо хийж мөнгийг өөрийн дансандаа шилжүүлж авах үүрэгтэй байсан. А-Туулын дансанд орсон зүйл байхгүй, байнга О.Мөнгөнтуяагийн дансанд орж байсан юм байна лээ.

Иймд үндэслэлгүй хөрөнгөжсөн О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нараас 524.000 төгрөг гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлага гаргасан А.Туулийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр дэмжиж оролцож байгаа тул ханган шийдвэрлэж өгнө үү! ... гэжээ.

Хариуцагч О.Мөнгөнтуяа нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд

гаргасан тайлбартаа:

... 2016 оны 12 сард манай нөхрийн эгч болох А.Туул нь бид хоёрт ажил өгөх гээд уурхай дээр буюу Дорноговь аймгийн Даланжаргалан сумын далангийн уурхай дээр очиж ажилласан. Нөхөр Н.Саруулхангай бид хоёр 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарыг бараг дуустал өдөр шөнөгүй ажиллаж хөдөлмөрлөсөн.

Өөрсдийн хүчээр хөдөлмөрлөсөн байхад А.Туулд яагаад ажил олж өгч зуучилж бүх мөнгийг өгөх ёстойг сайн ойлгохгүй байна. А.Туул болон бид нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй. А.Туул Эй Би Ди" ХХК-тай г-рээ байгуулсан гэж байгаа ч тухайн үед уурхайн удирдлагууд гэрээ байгуулаагүй хэдий ч энд тэнд ажиллагаагаа явуулж байгаагаар нь үүний дагуу миний дансаар

төлбөр тооцоогоо хийсэн болохоос А.Туулын урдуур ороод мөнгө төгрөгийг нь гзчихсан асуудал биш юм. А.Туул нь энэ талаар маргаан үүсгэж бидний хооронд л ойлголцох асуудал гараад хэрүүл хийгээд байхаар нь 17 гаруй сая төгрөгийн

мөнгө өгөх естой гэсэн зүйл санагдана.

А.Туултай гэрээ байгуулаад түүний удирдлаган дор ажиллаад байсан

асуудал биш юм. Ажил олж өгсөн гэдэг утгаар мөнгө нэхэмжилж байвал

Туулын хувьд зүгээр сууж байгаад хангалтай ашиг орлого олсон. Өөрөө гараа ч

хөдөлгөхгүй орлогыг авна гэдэг байж боломгүй зүйл. А.Туулын зүгээс эхлэлтийн

зүйлс авч өгсөн асүудал байхгүй, бүгд л тухайн уурхай дээр байгууллагаас

урьдчилгаа мөнгө авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тэнд үйл ажиллагаа явуулж байсан байгууллагууд хоолны тооцоо хийхгүй, үйл ажиллагаа орох эрсдэлтэй үөд Н.Саруулхангай бид хоёр л бүх зүйлийг зохицуулж ирсэн. Хоолны мөнгөний тооцоотой байгууллагууд хоолныхоо мөнгийг өгч чирэгдэл учруулахад би тухайн нутгийн засаг захиргааны байгууллага хяналтан дор суулт хийж, өлсгөлөн зарлаж байж олж авсан. Нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна! гэжээ.

Хариуцагч Н.Саруулхангай нь 2018 оны 6 сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

... Тус шүүхэд хандан Н.Саруулхангай надад холбогдуулан гаргасан А.Туулын тайлбартай уншиж танилцлаа. Нэхэмжпэлийн шаардпагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжпэгч А.Туул бол миний төрсөн эгч. А.Туул нь эхнэр болох О.Мөнгөнтуяа бид хоёрт ажил олж өгсөн нь үнэн. Эхнэр О.Мөнгөнтуяа бид хоёр бүхий л ажпаа биечлэн хийж гүйцэтгэсэн. Олсон орлогоосоо А.Туулд тодорхой хэмжээгээр өгөх нь зүйн хэрэг.

А.Туул нь Эй Би Ди И ХХК-тай ямар учиртай гэрээ байгуулсан талаар мэдэхгүй ямар ч байсан тухайн үед үйл ажиллагаа явуулаад байж байхад уурхайн компаниуд та нартай гэрээ байгуулаагүй хэдий ч энд үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй тооцоо хийнэ гэдэг байдлаар хандаж байсан. Бид хоёр ч мөн адил А.Туултай гэрээ байгуулаад түүний удирдлаган дор ажиллаад байсан зүйл огт байхгүй.

Бид хоёрын хувьд ариун цагаан хөдөлмөрөөрөө мөнгө олсон хүмүүс. Хэл амаар доромжилж хэрүүл тэмцэл хийсээр байгаад манай эхнэрээр гарын үсэг зуруулаад аваад явсан. Би тухайн үед хэлсэн Асуудлаа шийдвэрлэж өгөх газраар нь шийдүүлсэн нь дээр байх гэж. А.Туул өөрсдийн танил тал өөр бусад байдлаар тухайн ажпыг олж өгсөн байж болох ч яг гардан хөдөлмөр эрхэлсэн

хүмүүсийг шулах нь шударга гэж бодож байна.

Миний мөнгө гэдэг байдлаар хандаж байгаа нь зохимжгуй юм. Ажил олж өгөөд хамтарч ажилласан гэдэг байдлаар мөнгө авах ёстой бол А. Туулын хувьд хангалттай мөнгө төгрөг авсан байгууллагаас хоолны мөнгө гэж орж ирсэн мөнгийг ундсэндээ эргүүлээд хоолны түүхий эд авахад зарцуулдаг байсан. Эхнэр Мөнгөнтуяа бид хоёр энд ажиллах хугацаандаа цалин гэж тооцож авсан зүйл байхгүй.

Одоо бидний зүгээс А.Туулд өгөх мөнгөний тооцоо байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжпэгч А.Туул нь хариуцагч О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нарт холбогдуулан 20.524.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь: Иргэний хуулийн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6.-д зааснаар эд хөрөнгийг шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг - ёсны өмчлөгчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөнд тооцогдох нөхцөлүүрэг дуусгавар болсон тохиолдолд бий болох бөгөөд зохигчдын хооронд үүрэг үүссэн болон гүйцэтгэх төлбөрийг буруу дансанд зндууран шилжүүлсэн гэх хууль зүйн факт буюу үйлдэл, үйл явдал тогтоогдохгүйбайна.

Түүнчлэн зохигчдын хооронд ажилчдын хоолны мөнгийг О.Мөнгөнтуяагийн 5003557495 тоот дансанд хийж байхаар ямар нэг гэрээ, хэлцэл хийж -охиролцсон үүрэг хүлээсэн зүйл байхгүй ба данс андуурагдаж О.Мөнгөнтуяагийн 5003557495 тоот дансанд 49.328.000 төгрөг шилжиж орсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан баримтыг авч үзвэл: Сүрлэг Хангай ХХК-аас О.Мөнгөнтуяагийн 5003557495 тоот харилцах дансанд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 15.000.000 төгрөг, Ням-Очир ХХК-аас 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүрлэг хангай зам ХХК-аас 10.000.000 төгрөг, 2017-10 дугаар сарын 25-ны өдөр Ням-Очир ХХК-аас 5.000.000 төгрөг, Сүрлэг хангай зам" ХХК-аас 9.238.000 төгрөг тус тус шилжүүлсэн байна.

Харин нэхэмжпэгчийн нэхэмжлэлдээ дурьдсан ... тухайн үед миний бие оага насны хүүхэдтэй байсан учраас эдгээр компаниудаас хоолны мөнгийг авах, мөн үйл ажиллагааг хариуцаж ажиллуулах талаар Мөнгөнтуяад итгэмжлэн хариуцуулж өгсөн байсан боловч О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нар нь дээрх мөнгийг кампаниудаас төлөгдөөгүй гэж хэлэн итгүүлэн орж ирсэн мөнгийг өөрсдийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан... гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 2.5, 2.2, 3.8 дугаар зүйлийн 3.8.1-д заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байна.

Мөн нэхэмжпэгчийн шүүхэд нотлох баримтаар ... Эй Би Ди ХХК-ний ажилчдын цайны газрыг ажиллуулахаар А.Туултай хийсэн гэрээ хийсэн болно ... /үлдэгдэл цалингийн тооцоо 18.814.000 төгрөгөө авсан, үлдэгдэл 17.424.000 төгрөгийг зээл хэлбэрээр ашигласан үнэн. Энэ тооцоогоо эхний ээлжинд 1 сарын 20-ны дотор 9 саяыг өгнө үлдэгдэл мөнгө эхний мөнгө өгсний дараа дахин ^охиролцоно ... гэх агуулга бүхий гэрээ гаргаж өгсөн ч нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбартаа ... Туул нь Э.Мөнгөнтуяад мөнгө зээлсэн зүйл байхгүй, авах мөнгөө л зээл маягаар бичсэн .. гэх тайлбараар дээрх баримт үгүйсгэгдэж байх ба өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг тул шүүх энэ тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзлээ.

Иймд А.Туулийн нэхэмжпэлтэй О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нарт холбогдох 20.524.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт Эй Би Ди И ХХК-ийг төлөөлж Амгалан, нөгөө талаас А.Туул нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ болон Кетринг ХХК-ний хоолны тооцоо, Кетринг ХХК-ний авлагын дэлгэрэнгүй бүртгэл зэргийг хавсаргасан ч татварын ерөнхий газрын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 03/2484 тоотод ... Кетринг бүртгэгдсэн татвар төлөгч хуулийн этгээд Татварын бүртгэл -эгдсэн системээс олдоогүй болно, мөн Татварын ерөнхий газрын дотоод зурвас татвар харилцах газрын ...Татвар бүртгэл мэдээллийн нэгдсэн санд нэртэй аж ахуй нэгж байгууллага бүртгэлгүй байна ... гэх тодорхойлолт ирүүлснээс үзэхэд дээрх компаниудын хооронд нэхэмжлэлд дурьдсан гэрээ байгуулагдсан эсэх нь эргэлзээтэй байх тул Кетринг ХХК-ний хоолны тооцоо, Кетринг ХХК-ний

авлагын дэлгэрэнгүй бүртгэл зэргийг нотлох баримаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хүүпийн 100 дүгаар зүйлийн 100.3 дах хэоэгт зааснаар хариуцагч нар нь шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул тэдгээрийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Туулийн нэхэмжлэлтэй О.Мөнгөнтуяа, Н.Саруулхангай нарт холбогдох 20.524.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч А.Туулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260.570 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр уншин сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийнөмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эруу, Иргэний эргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.МӨНХЗУЛ