Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 386

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1988 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, Дорноговь аймаг, Улаанбадрах сум, 3-р багт оршин суух, Улаанууд овогт Нордовын Бат-Отгон /РД:ЕБ88020824/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1983 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, Дорноговь аймаг, Сайншанд сум, 2-р баг, Шизүока хороолол, 47-р байр, 9 тоотод оршин суух, Хайрхан овогт Батаагийн Шинэбаяр /РД:ЕЕ83053110/-т холбогдох

 

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Бат-Отгон, хариуцагч Б.Шинэбаяр, нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Бат-Отгон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Бат-Отгон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2009 онд Б.Шинэбаяртай танилцаж, 2010 оноос хойш хамтын амьдрал зохиосон. 2012 оны 03 дугаар сард би жирэмсэн болж, 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин Б.Чанцалдулам төрсөн. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан. Миний бие 2012 оны 07 дугаар сард Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Эрүүл мэндийн төвд ажилд орсон. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2013 оноос хойш тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин маань миний асрамжид амьдарч байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Б.Шинэбаярыг охин Чанцалдуламын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч Б.Шинэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Бат-Отгонтой 2009 онд танилцаж, 2010 оноос эхлэн хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин Чанцалдулам төрсөн. Охин Чанцалдуламыг төрөх үед би Дорнодод ажиллаж байсан учир ирэх боломжгүй, хүүхдээ ээж Бат-Отгоноор овоглосон. Чанцалдулам нь миний охин мөн,  охиноо төрсөнөөс хойш нэг л удаа харсан. Охин Чанцалдуламд хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Миний бие одоо эхнэр Сансаргэрэл, хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа тул Бат-Отгонтой цаашид хамтран амьдрах боломжгүй болно гэжээ.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Бат-Отгон нь хариуцагч Б.Шинэбаярт холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Бат-Отгон, хариуцагч Б.Шинэбаяр нар нь 2009 онд танилцаж, хамтран амьдрах хугацаанд 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин Б.Чанцалдулам төрсөн болох нь зохигчдын тайлбар, Улаанууд овогт Бат-Отгоны Чанцалдуламын №0000834643/01 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Шинэбаяр нь охин Б.Чанцалдуламыг өөрийн хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Чанцалдуламын эцэг нь Хайрхан овогт Батаагийн Шинэбаяр мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Б.Шинэбаяр нь хүүхдийн тэтгэлэг болон асрамжийн талаар маргаагүй, хүүхдэдээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн болно.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дэх хэсэгт зааснаар 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 5 настай, охин Б.Чанцалдуламыг 11 нас хүртэл нь тэдгээрийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Шинэбаяраар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Шинэбаяраас 1 жилд төлөх тэтгэлгийн үнийн /87800х12=1053600/ дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29 836 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                                

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Б.Чанцалдуламын эцэг нь Хайрхан овогт Батаагийн Шинэбаяр мөн болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 5 настай, охин Б.Чанцалдуламыг 11 нас хүртэл нь тэдгээрийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Шинэбаяраар тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Шинэбаяраас улсын тэмдэгтийн хураамж 29 836 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ