Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2523

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 2.892.565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.П олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54.000 төгрөг болон хариуцагч Э ХХК-ийн 454.850 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.935 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.П улсын тэмдэгтийн хураамжид 160 төгрөг гаргуулж улсын орлогод, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 61.071 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.П олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР

ШҮҮГЧИД Д.ЭНХЦЭЦЭГ

Ж.ЭРДЭНЭЧИМЭГ