Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 00303

 

  

 

 

 

 

2019 оны 01 сарын 22 өдөр                   Дугаар 102/ШШ2019/00303                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч нэхэмжлэлтэй       

Хариуцагч         

Хариуцагч нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянав.

        

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаарлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын төлөөлөгчийн өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус банктай 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дугаартай “Дунд хугацааны хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ” байгуулан, төгрөгийн зээлийг авсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар            

1.“Намнан трейд” ХХК, ХХК-тай байгуулсан БД:8125000746 дугаартай “Барьцаат батлан даалтын гэрээ”-гээр “Намнан трейд” ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015665 дугаартай, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, “Москва” рестораны зүүн талд байрлах 2592 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай “Нарлаг” төвийн 5 давхар барилга

2.Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг давсгэрт орших ГД:0231389 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ

3.“Эн эс ар” ХХК, ЗБ:8125000746 дугаартай “Барьцааны гэрээ”-гээр эзэмшлийн 12240Х дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл зэргийг барьцаалсан.

          Зээлдэгч гэрээнд зааснаар сар бүр зээл, хүүг төлж, 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн үндсэн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй байсан

бөгөөд төлбөрөө төлөхгүй 9 сарын хугацаа хэтрүүлэн, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, банкийг хохироож, удаа дараа сануулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд хариуцагч “Эн эс ар” ХХК-тай байгуулсан ЗГ:812000476 дугаарын  гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үлдэгдэл төлбөр 179.696.079 төгрөг 63 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг “Барьцаат батлан даалтын болон Барьцааны гэрээ”-нд заасан хөрөнгөөр хангуулж өгнө үү, гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхүлэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж оролцоно.

Хариуцагч “Эн эс ар” ХХК манай байгууллагаас 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Дунд хугацааны хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ”-г байгуулж, 690.600.000 төгрөгийг зээлсэн.

Зээлийн баталгаа болгож, зээлээ төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Барьцаат батлан даалтын гэрээ” байгуулан, “Намнан трейд” ХХК-ийн “Нарлаг” төвийн 5 давхар барилга, ГД:0231389 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, ЗБ:8125000746 дугаартай “Эн эс ар” ХХК-ийн эзэмшлийн 12240Х дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг барьцаанд тавьсан.

Гэтэл гэрээний хугацаа дууссан боловч зээлээ төлөхгүй байна.

Иймээс хариуцагчаас зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 179.696.079 төгрөг 63 мөнгийг гаргуулан, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Өнөөдрийг хүртэл компани ямар нэгэн байдлаар татан буугдаагүй, үйл ажиллагаа явуулж байна. Мөн хүүг гэрээний дагуу 8 хувиар тооцож бодсон нь үндэслэлтэй, гэжээ.

          

          Хариуцагч “Эн эс ар” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч зээл авсан талаараа маргахгүй. Зээлийн төлбөрт 170.688.376.51 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Сүүлд нэмэгдүүлсэн 9.000.000 гаруй төгрөгийг төлөх үндэслэлгүй. Гэрээгээр хүүг 8 хувиар тооцон бодсоныг зөвшөөрөхгүй, гэжээ.

 

Хариуцагч “Намнан трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл 168.347.504 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөөгчийн 8 хувиар хүүг бодсон гэх тайлбарыг зөвшөөрмөөргүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар талууд өөрсдөө нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч “сайтан дээр байгаа хүүг 8 хувиар бодохыг бүгд мэднэ гэх тайлбарыг гаргаж байгаа нь ойлгомжгүй. Шүүх сайтан дээр байгаа гэхээр нь татаж авах юмуу, эсвэл харицагч нар авчирч өгөх ёстой юу” өөрөө үүниийгээ нотлож, баримтаа өгөх үүрэгтэй. Иймээс 8 хувиар тооцож хүү, алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Мөн гуравдагч этгээдийн төлөөлөгч надад олгосон “Итгэмжлэл”-ийг хууль бус гэж маргаж байна.

“Намнан трейд” ХХК-ийн захирал С.Баяраа нас барсан. Компанийн 10 хувийг эзэмшигч У.Ганчимэгээс өөр тус компанийн үйл ажиллагааг явуулах хүн байхгүй учраас өнөөдрийг хүртэл энэ хүн компанийн татварыг төлөөд,тайлангаа өгөөд явж байгааг гуравдагч этгээд мэдэж байгаа.

Иймд “Итгэмжлэл”-ийг хуулийн шаардлага хангахгүй гэх гуравдагч этгээдийн төлөөлөгчийн тайлбартай санал нэгдэхгүй. Мөн өвийн асуудлаар маргаж байгаа, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй.

Харицагчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавьсан хөрөнгүүд, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хол давсан үнэтэй тул бүх хөрөнгөөр хангахуулахыг зөвшөөрөхгүй, гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт миний 2 хүү болох Баяраагийн Лувсанжамц, Баяраагийн Чойжамц нарын эрх ашиг хөндөгдөж байгаа. Нэхэмлэгчийн гаргасан “Эн эс ар” ХХК-д холбогдох шаардлага хамааралгүй тул маргахгүй.

“Намнан трейд” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд С.Баяраа агсан болохоос У.Ганчимэг биш. Үүнээс үзэхэд Г.Жанчивт олгосон “Итгэмжлэл” хуульд нийцэхгүй. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өвийн маргаан үүсээд, хэрэг хянагдаж байна.

Иймээс “Намнан трейд” ХХК-ийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй.

Хэрэгт авагдсан баримтуудаас шүүхийг нэг зүйлийг анхаараасай гэж хүсэж байна. Гэрээ, У.Ганчимэгийн “Намнан трейд” ХХК-ийн өмнөөс Улсын бүртгэлд гаргасан хүсэлт бусад баримтан дээрх “С.Баяраа” гэсэн гарын үсгүүд бүгд хуурамч. С.Баяраа агсаны гарын үсэг биш. Энэ нь тодорхой харагдаж байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        

Нэхэмжлэгч “Голомт” банк ХХК, хариуцагч “Эн эс ар” ХХК, “Намнан трейд” ХХК-иудад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 179.696.079 төгрөг 63 мөнгө гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч “Эн эс ар” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 170.688.376 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй,

           

“Намнан трейд” ХХК-ийн төлөөлөгч 168.347.504 төгрөгт үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрнө, төлөөлөх эрх хууль зөрчөөгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч “Голомт” банк ХХК, “Эн эс ар” ХХК-тай 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ:8125000746 дугаартай “Дунд хугацааны хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ” байгуулан, 690.600.000 төгрөгийг “Дамжуулан зээлдэх” журмын дагуу хүүг тогтоохоор, 120 сарын хугацаатай, 36 сарын дараа зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөхөөр зээлж, зээлийн барьцаа болгон “Намнан трейд” ХХК-ийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015665 дугаартай, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, “Москва” рестораны зүүн талд байрлах 2592 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай “Нарлаг” төвийн 5 давхар барилга, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг давсгэрт орших ГД:0231389 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, ЗБ:8125000746 дугаартай “Барьцааны гэрээ”-гээр Хан-Уул дүүрэг, Элст хайрга нэртэй газар орших “Эн эс ар” ХХК-ийн эзэмшлийн 12240Х дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл зэргийг барьцаалсан болох нь “Зээл болон Барьцаат батлан даалтын гэрээ”, зээл эргэн төлөх хуваарь, зохигчдын шүүхэд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээнүүд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”,

156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”,

166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт “ипотек улсын бүртгэлдбүртгүүлснээр үүснэ” гэж заасны дагуу хийгдсэн, хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болох нотлогдож байна.

       

Мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй буюу барьцаалуулагч буюу үүрэг гүйцэтгэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”,

158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт “шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана”,

169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгчийншаардлагыг хангах хугацаагболсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах эрхтэй.

 

Улмаар тус банк зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй хуулийн этгээд болох нь хавтас хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

         

Иймээс хариуцагч “Эн эс ар” ХХК зээл авсан талаар маргаагүй, талуудынхооронд байгуулсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн зээлийн гэрээний салшгүй хэсэг болох зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, 2017 оны 10 дугаар сараас хойш зээлээ төлөөгүй тул нэхэмжлэгч, хариуцагчаас зээлийн төлбөрийг шаардах, хариуцагч төлөх үүрэгтэй байна.

    

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад, “Зээлийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “ 2009 оны эхний хагас жилийн хүү 4.95 хувь, эхний 6 сар өнгөрсний дараа 6 сар тутамд зээлийн хүүг шинэчлэн тогтоож байх бөгөөд шинэчлэхдээ “Голомт” банк болон Сангийн Яамны хооронд 2006 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан “Дамжуулан зээлдүүлэх” гэрээнд Монгол Улсын Засгийн газраас 6 сарын хугацаатай банкинд тогтоож өгсөн дамжуулан зээлдэх хөрөнгийн эх үүсвэрийн хүүгийн хувь дээр 4 хувь нэмж зээлийн хүү тогтоон тооцно” гэж заажээ.

       

Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч “2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлийн хүүг 8 хувиар тооцож бодсон. Ингэж тооцох тогтоол сайтуудад тавигдсан хүн бүхэн мэдэж байгаа” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гарган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар шүүх талуудад  шүүх хуульд заасан эрхээ  зохигхэрэгжүүлэх боломжийг олгоход, нэхэмжлэгч хүүг 8 хувиар тооцох Засгийн газрын Тогтоол, “Голомт” банк болон Сангийн Яамны хооронд 2006 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан “Дамжуулан зээлдүүлэх” гэрээг нотлох баримтаар гаргаж өгөөгүй мөн шүүхэд хүсэлт гаргаж хандаагүй, гэрээний 3 дугаар зүйлийн 3.5.4 дэх хэсэгт заасан үүргээ банк биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлага зээлийн хүүг тооцсон нь тодорхойгүй байх тул хариуцагч “Эн эс ар” ХХК-ийн төлөөлөгчийн зөвшөөрлийн хэмжээнд буюу 170.688.376 төгрөг 51 мөнгөнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдсэн 9.007.703.12 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, төлбөрөө сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэх нь эрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

    

Талуудын байгуулсан гэрээний “Нийтлэг үндэслэл” хэсэгт Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийг баримтлаж,зохигчид шүүх хуралдаанд гэрээг цуцлахад зөвшөөрсөн тайлбарыг гаргаж маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

 

Мөн шүүх хуралдааны явцад “Намнан трейд” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд С.Баяраа нас барсан, нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлтийг хангуулах шаардлагын үндэслэл болсон Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг давсгэрт орших ГД:0231389 дугаартай, 600 метр квадрат тайлбайтай, Газар эзэмших эрх, “Нарлаг” төвийн 5 давхар барилгын өмчлөгч нь “Намнан трейд” ХХК болох нь Улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож, энэ талаар талууд маргаагүй болно.

       

Улмаар Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2/2159 дугаартай албан бичигт 2040999 регистрийн дугаартай “Намнан трейд” ХХК-ийг үүсгэн байгуулагч С.Баяраа, У.Ганчимэг,

   “Татан буугдсан тухай мэдээлэл”-ийн хэсэгт компани татан буугдсан талаар тэмдэглэгдээгүй, өөрчлөлт хийгдээгүй болон “Намнан трейд” ХХК-ийн төлөөлөгч Г.Жанчив “өнөөдөр компани татан буугдсан, үйл ажиллагаа зогссон асуудал байхгүй, улсад татвараа төлж байгааг гуравдагч этгээд мэдэж байгаа, өвийн маргаантай хэрэгт баримтаар өгсөн” гэх тайлбар, тухайн нөхцөл байдлаас дүгнэхэд компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, өв залгамжлалын асуудлаар маргаантай хэдий ч компанийн 10 хувийн хувьцаа эзэмшигч У.Ганчимэг компанийн өдөр тутамын ажлыг удирдан явуулж байгааг буруутгах аргагүй учраас Г.Жанчивт олгосон түүний “Итгэмжлэл”-ийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

     

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.170.465 төгрөг 13 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эн эс ар” ХХК-иас 170.688.376 төгрөг 51 мөнгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.001.392 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлээ.     

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

         1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч “Эн эс ар” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлт 170.688.376 төгрөг 51 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч “Голомт” банкинд олгосугай.

    2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүрэг, Элст хайрга нэртэй газар орших “Эн эс ар” ХХК-ийн эзэмшлийн 12240Х дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг давсгэрт орших ГД:0231389 дугаартай, 600 метр квадрат тайлбайтай, Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, “Москва” рестораны зүүн талд байрлах 2592 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай “Нарлаг” төвийн 5 давхар барилгыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.170.465 төгрөг 13 мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Эн эс ар” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 1.001.392 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА