Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01267

 

,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02657 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 261 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох,

“ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувь буюу нэг бүр нь 1195 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10,000 ширхэг хувьцааг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,д даалгах, хамтран ажиллах болон зээлийн гэрээний үүрэгт 258,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн 2018.9.26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлж өгөхийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,д даалгаж, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 30 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын  гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, , нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,, , хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар нь 2018.9.26-ны өдөр хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ байгуулсан. Хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээний 3 болон 9 дүгээр зүйлд зааснаар ,,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрийн өмчилж буй “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааны 14 хувийг, “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмчилж буй “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааны 61.11 /нийт 75.11/ хувийг, 012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл, “И Ар Си” ХХК-ийн өмчилж буй “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааны 23.89 хувийн хувьцаа зэргийг тус тус ,,,,,,,,,,,,,,,,,,,,д шилжүүлэх, харин үүний хариуд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь өөрийн өмчилж буй “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааны 30 хувийг ,,,,,,,,,,,,,,,,,,,д шилжүүлэхээр тохиролцсон байна. А тал болох ,,,,,,,,,,,,,,,,,,,ээс Б талд буюу ,,,,,,,,,,,,,,,,,,,,д шилжүүлэн өгч буй “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааны 75.11 хувь нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,оос  ,,,,,,,,,,,,,,,,,,,д шилжүүлж буй “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааны 20 хувьтай тэнцэнэ, харин үлдсэн “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааны 10 хувь нь “И Ар Си” ХХК-ийн өмчилж буй “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааны 23.89 хувьтай тэнцэнэ. Тиймээс хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д ,,,,,,,,,,,,,,,,,,,ээс ,,,,,,,,,,,,,,,,,,,,д тухайн үед бодитоор шилжүүлсэн эрх, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө зэрэг гэрээний зүйлүүдийн үнэ нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,оос  ,,,,,,,,,,,,,,,,,,,д шилжүүлэн өгч буй “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 20 хувийн хувьцааны үнэтэй тэнцүү байхаар заасан. Харин гэрээний 9 дүгээр зүйлийг “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 10 хувийн хувьцаагаар арилжих тусгай нөхцөл болзол хэмээн нэрлэж, мөн зүйлийн 9.2-т “... “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг “И Ар Си” ХХК-аас шилжүүлэн аваагүй тохиолдолд ,,,,,,,,,,,,,,,,,,, нь “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан ,,,,,,,,,,,,,,,,,,,,д шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,оос  “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааны 30 хувийг шилжүүлэн авснаар ,,,,,,,,,,,,,,,,,,, нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч болсон бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д “Б тал өөрийн эзэмшиж байгаа “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийн хувьцааг А талд шилжүүлснээр А тал “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нийт хувьцааг 100 хувь эзэмшинэ” гэж заасан. Уг гэрээний 9 дүгээр зүйлд А тал буюу ,,,,,,,,,,,,,,,,,,, нь “И Ар Си ХХК-ийн өмчилж буй “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмчлөлд холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн авч, улмаар 2018.12.31-ний өдрийн дотор уг хувьцааг Б тал буюу ,,,,,,,,,,,,,,,,ын өмчлөлд шилжүүлээгүй тохиолдолд Б тал нь дараах нөхцөл болзлоос аль нэгийг нь сонгон А талаас шаардахаар харилцан тохиролцсон байна. Үүнд: 1. А тал 1,000,000 ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг Монголбанкны тухайн үеийн ханшаар тооцон Б талд үл маргах журмаар шилжүүлэх, 2 А тал шилжүүлэн авсан “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааны 10 хувийг буцаан Б талд шилжүүлэн өгөх гэсэн болно. Иймд Б тал буюу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь гэрээний дагуу А тал шилжүүлэн авсан “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааны 10 хувийг буцаан Б талд шилжүүлэн өгөх гэсэн агуулга бүхий шаардлагыг гаргаж байна. Гэрээ байгуулах үед “И Ар Си” ХХК-ийн өмчилж буй “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааны 23.89 хувийг шууд нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д шилжүүлж өгөх боломжгүй байсан учир уг үүргийг гүйцэтгэх хугацааг тогтоож, харин ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу өөрийн өмчлөлийн “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 30 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,,,,д гэрээ байгуулснаас хойш 8 хоногийн дараа буюу 2018.10.04-ний өдөр шилжүүлж өгсөн. Энэхүү гэрээг байгуулах үед ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 20 хувийн хувьцааг эхлээд шилжүүлнэ. “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг авсныхаа дараа үлдэх 10 хувийг ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн өмчлөлд шилжүүлэх тухай санал гаргахад ,,,,,,,,,,,,,,,,,,, нь би “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааны 100 хувийн өмчлөгч болох шаардлагатай байна, гэрээ байгуулсныхаа дараа “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг “И Ар Си” ХХК-аас шилжүүлэн авахад ямар нэгэн хүндрэл гарахгүй гэх тайлбар гаргаж байсан. ,,,,,,,,,,,,,,,,,,, нь энэхүү үүргээ 2018.12.31-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмчлөлд холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн авч, улмаар Б.Батболдын өмчлөлд шилжүүлж өгөөгүй. Талууд хүсэл зоригоо бодитоор илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан учир Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д тус тус зааснаар арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,тэй байгуулсан хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар шилжүүлэн өгсөн “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувийн хувьцаагаа буцаан шилжүүлж өгөхийг шаардаж байгаа болно. Иймд “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувь буюу нэг бүр нь 1195 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10000 ширхэг хувьцааг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,д даалгаж өгнө үү. 2016.10.12-ны өдөр нэхэмжлэгч  ,,,,,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарын хооронд ТВВ1610001 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Гэрээний 2 дугаар зүйлд зааснаар  ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарын эзэмшиж буй “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн бусдад төлөх төлбөр буюу Улаанбаатар хотын банкинд төлөх ёстой 1,108,755,595 төгрөгийг төлөх, үүний хариуд  ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааны 7 хувь, “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааны 8.5 хувийг тус тус ,,,,,,,,,,,,,,,,,,,ээс шилжүүлэн авахаар тохиролцсон. Улмаар  ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2016.11.07-ны өдөр 90,000,000 төгрөг болон 4158 ам.доллар /ханш 2668.87 төгрөг, нийт 100,000,000/ тус тус “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 460021423 дугаартай дансанд шилжүүлсэн. Гэтэл гэрээ байгуулснаас хойш ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн үзэл бодол өөрчлөгдөж, ТВВ1610001 дугаартай хамтран ажиллах гэрээг цуцалъя, “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-иудын хувьцааг шилжүүлж өгөхгүй, төлсөн 100,000,000 төгрөгийг хүүгийн хамт буцаан өгнө гэсэн тул  ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь дээрх компаниудын хувьцааг шилжүүлж аваагүй, цаашид авахгүй бөгөөд ,,,,,,,,,,,,,,,,,,,д төлсөн 100,000,000 төгрөгөө хүүгийн хамт буцаан авах хүсэлтэй байгаа. Гэрээний 4 дүгээр зүйлийн 5-д Б талын үүрэг гэсэн хэсэгт “А тал үүргээ биелүүлснийхээ төлбөрт эзэмших хувьцаанаас татгалзсан тохиолдолд А талын гаргасан зардлыг сарын 2.5 хувийн хүүтэйгээр тооцон аль болох боломжит богино хугацаанд буцаан төлнө” гэж заасан. Тиймээс 2016.11.07-ны өдрөөс 2019.10.05-ны өдрийг хүртэлх 36 сарын хугацаанд ногдох 100,000,000 төгрөгийн хүү нь 90,000, 000 төгрөг бөгөөд үндсэн төлбөр 100,000,000 төгрөг, нийт 190,000,000 төгрөг нэхэмжилж байна. Мөн 2016.11.05-ны өдөр  ,,,,,,,,,,,,,,,,,,,ээс  ,,,,,,,,,,,,,,,,,,,д 50,000,000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн ба зээлийг одоо хүртэл буцаан төлөөгүй байна. Иймд 2016.11.05-ны өдрөөс 2019.10.05-ны өдрийг хүртэлх 36 сарын хугацаанд ногдох 50,000,000 төгрөгийн хүү 18,000,000 төгрөг, үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, нийт 68,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.  ,,,,,,,,,,,,,,,,,,,ээс  авсан мөнгөө ,,,,,,,,,,,,,,,,,,, буцааж өгөөгүй, ,,,,,,,,,,,,,,т “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-иудын хувьцаа аль аль нь шилжээгүй. Зохигчдын хооронд байгуулагдсан арилжааны гэрээний 7.2.5-д “,,,,,,,,,,,,,,,,,тэй байгуулсан 2016.10.12-ны өдрийн хамтран ажиллах гэрээн дээрх бүх үүргийг ,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,ийн өмнөөс бүрэн хариуцаж үл маргах журмаар биелүүлнэ” гэсэн байгаа учир хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,ээс нийт 258,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ,,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан ,,,,,,,,,,,,,,,той 2016.07.28-ны өдөр №8 дугаартай “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг хамтран худалдан авч, түүний хувьцааг эзэмших гэрээг байгуулсан. Гэрээгээр ,,,,,,,,,,,,,,,,,,, худалдан авах үнийн 70 хувийг төлж түүнд оногдох хувьцааг, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,үлдэх 30 хувийг төлж түүнд оногдох хувьцааг тус тус эзэмшиж, тус компанийн Улаанбаатар хотын банкинд төлөх 1,103,082,223 төгрөг болон бусад өр төлбөрийг хувааж төлөхөөр тохирсон. 2016.08.09-ний өдөр “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг 500,000 ам.доллараар хамтран худалдан авч, гэрээ зурагдсан өдөр урьдчилгаа 10 ам.доллар, компанийн эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлснээр үлдэгдэл төлбөр 499,990 ам.долларыг худалдагч талын дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Дээрх 2016.08.09-ний өдрийн “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр ,,,,,,,,,,,,,,,,,,,ийг, 30 хувийн хувьцаа эзэмшигчээр ,,,,,,,,,,,,,,ыг 2016.11.01-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн гүйцэтгэх захирлаар 70 хувийн хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,,,,, бүртгэгдсэн. Компанийг худалдан авсан тул ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар нь “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Улаанбаатар банкинд төлөх 1,103,082,223 төгрөгийн өр төлбөрийг ,,,,,,,,,,,,ээр төлүүлэхээр болж 2016.10.12-ны өдөр №ТВВ1610001 дугаартай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээнд  ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь А тал, ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар нь Б тал болон оролцож, А тал Улаанбаатар банкинд төлөх өр төлбөрийг төлөх, түүний хариуд Б тал хувьцаа шилжүүлэн өгөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас худалдагч “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” компани нь 2016.8.09-ний өдрийн “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг хүчингүй болгож, цуцалсан тухай мэдэгдлийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,болон ,,,,,,,,,,,,,,,,,,, нарт ирүүлсэн. “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг худалдан авсан гэрээг худалдагч тал хүчингүй болгож, цуцалсан учир ,,,,,,,,,,,,,,тэй байгуулсан хамтран ажиллах гэрээ мөн хэрэгжих боломжгүй болсон бөгөөд  ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Улаанбаатар банкинд төлөх өрнөөс 100,000,000 төгрөгийг компанийн өмнөөс шилжүүлсэн нь үнэн. 2016.08.09-ний өдрийн “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээ нэгэнт хүчингүй болж, цуцлагдсан учир ,,,,,,,,,,,,,,,,,,, “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийг ганцаараа худалдан авах саналыг “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” компанид тавьснаар 2017.06.09-ний өдөр “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” компанитай “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг дахин байгуулж, компанийг дангаараа худалдан авсан. ,,,,,,,,,,,,,,,,,,, нь компанийн 100 хувийн эзэмшигч болсон тул “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн Улаанбаатар банкинд төлөх 1,103,082,223 төгрөг болон бусад өр төлбөрийг төлж барагдуулсан. ,,,,,,,,,,,,,,,,,,, “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь түүний өмчлөлийн “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тамга, тэмдгийг барьцаалан авч, хэрэв “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн 30 хувийн хувьцаа болон тамга, тэмдгээ авмаар байгаа бол “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК болон Шийр амны MV-012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг өгөхийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2018.9.26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүч хэрэглэн байгуулсан. Тус гэрээний 8.2.5-д Б тал нь өөрт хадгалагдаж байгаа “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тамга тэмдгийг гэрээний дагуу хувьцааны шилжилт Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст бүртгэгдмэгц А талд хүлээлгэн өгнө гэж тусгасан нь дээрх үйл баримтыг буюу хүч хэрэглэж хийсэн хэлцэл болохыг давхар нотолно. Уг хүч хэрэглэсэнтэй холбоотой Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ,,,,,,,,,, гэдэг хүнтэй холбоотой хүч хэрэглэсэн баримтыг шүүхэд гаргаж өгч үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Шүүгч ,,,,,,,,,,,,тай холбоотой баримтыг ,,,,,,,,,,,,,,,,,,,ээс өгсөн даруйд дээрх шүүгч ,,,,,,,,,, нь хавтаст хэрэгт байгаа баримтыг нэг бүрчлэн мэдэж, хэргийн оролцогч биш атлаа шүүхэд 2 тайлбар ирүүлсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь ямар ч төлбөрийн чадваргүй атлаа “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийг хамтран худалдан авна гэх саналыг анхнаасаа худлаа тавьж, бүх төлбөрийг надаар төлүүлж, компанийн хувьцааг олж авах гэсэн санаа зорилготой байсан болох нь тодорхой болсон. ,,,,,,,,,,,,,,,,,,, “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн хууль ёсны 100 хувийн хувьцаа эзэмшигч атлаа компанийнхаа 30 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,,,,,оос  авахын тулд түүнд олон сая төгрөгөөр үнэлэгдэх “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК болон Шийр амны MV-012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг, уурхайн байгууламж, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл зэрэг эд хөрөнгийг өгч, өөрийн компанийнхаа 30 хувийн хувьцааг авахаар хийсэн хэлцэл нь хуульд үл нийцэх, хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь хүчингүй болсон хэлцлээр олж авсан компанийн 30 хувийн хувьцааг эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрхгүй атлаа хууль ёсны 100 хувь өмчлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,д хүч хэрэглэж, компанийн тамга, тэмдэг барьцаалж, ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн 100 хувь худалдаж авсан компанийн хувьцааг надад арилжаалж хийсэн 2018.9.26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлэн өгөхийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,д даалгаж, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн 30 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоож өгнө үү. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд  ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь №ТВВ1610001 тоот гэрээний үүргээ биелүүлэхгүй, мөн түүний найз гэх ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,уг гэрээний нэг тал болон оролцож гарын үсэг зурсан. Иймд дээрх гэрээний үүргийг  ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь шаардах эрхгүй ба хэрэв шаардлага гаргах бол ,,,,,,,,,,,,,,,,,,,,оос  шаардах нь зүйтэй. 50,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,зээлж авсан ба мөнгө хүлээн авсан баримтад ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гарын үсэг зурсан. Уг зээлийн мөнгийг ,,,,,,,,,,,,,,,,,,, хүлээн аваагүй тул мөн ,,,,,,,,,,,,,,,,,,,,оос  шаардах нь зүйтэй гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК гэх компанийг Австрали улсын “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” компаниас худалдан авах гэрээг боловсруулах явцад дээрх компанийн хувьцааг хамтран худалдан авах санал тавьсан ба миний бие зөвшөөрснөөр 2016.08.09-ний өдөр “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийг 500,000 ам.доллараар хамтран худалдан авч, гэрээ зурагдсан өдөр урьдчилгаа 10 ам.доллар, компанийн эрхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлснээр үлдэгдэл төлбөр 499,990 ам.долларыг худалдагч талын дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Дээрх 2016.08.09-ний өдрийн “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр ,,,,,,,,,,,,,,,,,,,ийг, 30 хувийн хувьцаа эзэмшигчээр ,,,,,,,,,,,,ыг 2016 оны 10 дугаар сард улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн гүйцэтгэх захирлаар 70 хувийн хувьцаа эзэмшигч ,,,,,,,,,,,,,,,,,,, бүртгэгдсэн. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас худалдагч “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” компани нь 2016.08.09-ний өдрийн “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, цуцалсан. Гэрээний үүрэг биелэгдээгүйн улмаас нэгэнт цуцлагдсан учир ,,,,,,,,,,,,,,,,,,, “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг дангаараа худалдан авахаар болж, 2017.6.09-ний өдөр “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” компанитай “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг байгуулж, хууль ёсны цорын ганц хувьцаа эзэмшигч болон. ,,,,,,,,,,,,,,,,,,, “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн өмчлөлийн “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,”   ХХК-ийн тамга, тэмдгийг барьцаалан авч, хэрэв “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн 30 хувийн хувьцаа болон тамга, тэмдгээ авмаар байгаа бол “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК болон Шийр амны MV-012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг өгөхийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2018.9.26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүч хэрэглэн байгуулсан. ,,,,,,,,,,,,,,,,,,, “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хууль ёсны 100 хувийн хувьцаа эзэмшигч атлаа компанийнхаа 30 хувийн хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,,,,,оос  авахын тулд түүнд олон сая төгрөгөөр үнэлэгдэх “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК болон Шийр амны MV-012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг өгч, өөрийн компанийнхаа 30 хувийн хувьцааг авахаар хийсэн хэлцэл нь хуульд үл нийцэх, хүчин төгөлдөр бус хэлцэл болно. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь хүчингүй болсон гэрээг үндэслэж олж авсан “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 30 хувийг буцаагаад ,,,,,,,,,,,,,,,,,,,д арилжиж, хариуд нь эд хөрөнгийг нь авч байгаа нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын арилжиж байгаа “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн 30 хувь нь түүний өмчлөлийн биш болсон байхад “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон ,,,,,,,,,,,,,,,,,,,д өөрт нь арилжаалаад байгаа нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа хувьцаатай хамт компанийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг зэргийг шаардсан боловч Компанийн тухай хуульд зааснаар хувьцааг компанид оруулсан хувь хүний эд хөрөнгө гэж ойлгох тул хувьцаатай хамт эд хөрөнгийг нэг бүрчлэн шаардах шаардлагагүй гэж үзээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа зөвхөн хувьцаа 75.11 хувийг буцаан шаардсан. Тусгай зөвшөөрөл нь “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн байгаа тул өөрийнхөө эзэмшилд байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шаардах шаардлагагүй гэж үзсэн. Иймд хүчингүй болсон хэлцэл буюу 2016.08.09-ний өдрийн “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр олж авсан компанийн 30 хувийн хувьцааг эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрхгүй атлаа хууль ёсны 100 хувь өмчлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,д хүч хэрэглэж, компанийн тамга, тэмдэг барьцаалж, өөрийнх нь компанийн хувьцааг өөрт нь арилжаалж хийсэн 2018.9.26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлэн өгөхийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,д даалгаж, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн 30 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,ын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...надад хүч хэрэглэж, сүрдүүлж, тамга, тэмдэг барьцаалж дарамтлан арилжааны гэх гэрээг байгуулсан хэмээн тайлбарласан хэдий ч уг тайлбар нь Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох аль үндэслэлд хамаарахыг тодорхой заагаагүй байна. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.3-т заасан зохицуулалтаас үзвэл арилжааны гэрээг 2018.9.26-ны өдөр байгуулсан бөгөөд ,,,,,,,,,,,,,,,,,,, нь хүчинд автаж уг гэрээг байгуулсан гэж үзэж байгаа бол 2019.9.26-ны өдрийн дотор гомдлын шаардлага гаргах бүрэн эрхтэй байжээ. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т хэлцэл хийгч этгээд хүч хэрэглэсэн тухай гомдлын шаардлагыг нэг жилийн дотор гаргахаар зохицуулсан нь хүчинд автсан гэх гэрээний нэг талыг хамгаалах зорилготой, гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,, нь ийнхүү гомдлын шаардлага гаргаагүй, харин ч арилжааны гэрээний дагуу “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч болж, улмаар хувьцаагаа гуравдагч этгээдэд бэлэглэлийн журмаар шилжүүлсэн байна. Түүнчлэн нөгөө тал буюу ,,,,,,,,,,,,, , эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж, ,,,,,,,,,,,,,,,,,,,тэй арилжааны гэрээ байгуулсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүйгээс гадна Иргэний хуульд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох бусад үндэслэлийг нотолсон хангалттай үнэн зөв, эргэлзээгүй, бодит байдалд нийцсэн нотлох баримт байхгүй юм. 2018.9.26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг байгуулахад шүүгч ,,,,,,,,,,,, огт оролцоогүй ба тэр өөрөө энэ тухай тайлбараа бичгээр шүүхэд хоёр удаа гаргасан байгаа. ,,,,,,,,,,,,,,,,,,, нь хүнд дарамтлуулж, хүчинд автаж гэрээнд гарын үсэг зурах этгээд огт биш. Арилжааны гэрээ байгуулах үед “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК байсан бөгөөд арилжааны гэрээ байгуулсны үр дүнд ,,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрөө “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК болон түүнийн охин компани болох “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,”   ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Улмаар ,,,,,,,,,,,,,,,,,,, нь “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон түүний охин компани болох “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмшигч болсноор “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тамга, тэмдгийг түүнд шилжүүлэн өгөх нь гарцаагүй, зүй ёсны хийгдэх, хэлбэр төдий үйлдэл байсан тул энэхүү нөхцөл байдлыг баталгаажуулах зорилгоор арилжааны гэрээний 8.2.5-д Б тал нь өөрт хадгалагдаж байгаа “,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тамга, тэмдгийг гэрээний дагуу хувьцааны шилжилт Улсын бүртгэлийн ерөнхий газар, хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст бүртгэгдмэгц А талд хүлээлгэн өгнө гэсэн заалтыг түүнийг санаачилгаар гэрээнд оруулсан. Хүсвэл тухайн этгээд тамга, тэмдгээ хуульд заасан журмын дагуу дахин гаргуулж авах боломжтой байдаг. “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” компанийн захирал ,,,,,,, ,,,,,,,,,, Монгол Улсын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарын хооронд 2016.08.09-ний өдөр байгуулагдсан “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах гэрээний зүйл нь буюу худалдаалагдаж буй зүйл нь “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн бүх хувьцаа байх бөгөөд худалдагч тал нь “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” компанийн захирал ,,,,,,,,,, ,,,,,,,,,, , худалдан авагч тал нь Монгол Улсын иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар юм. Уг гэрээнд талууд бүгд гарын үсгээ зурж хүчин төгөлдөр болсон байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1-д заасан шаардлагад нийцэж байна. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн хувьцааны 30 хувийг хуульд заасан хэлцлийн үндсэн дээр олж авсан бөгөөд уг өмчлөх эрхээ 2016.11.01-ний өдөр хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлснээр баталгаажуулсан юм. “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захирлаар өмнө нь ажиллаж байсан Ж.Т,,,,,,,,, нь 2016.11.01-ний өдрийн “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнийг бүртгэсэн улсын бүртгэлийн талаар гомдол гаргаснаар 2016.12.28-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/742 дугаар тушаалаар бүртгэлийг хүчингүй болгосон учраас ,,,,,,,,,,,,,,,,,,, бид хоёр хамтран Захиргааны хэргийн шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/472 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэр гартал гэрээний төлбөр болох 499,990 ам.долларыг төлөх боломжгүй болсныг тухайн үед нь “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” компанид мэдэгдэж, захиргааны хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд тэдэнтэй хамтран ажиллаж, байнга мэдээлэл өгч, харилцаж байсан бөгөөд энэ хугацаанд “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” компанийн зүгээс гэрээний төлбөр хийхийг бид хоёроос нэг ч удаа шаардаагүй ба шаардах ч эрхгүй байсан юм. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” компани гэрээнээсээ татгалзаж, гэрээг цуцалсан гэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд гэрээний нэг тал болох миний оролцоогүйгээр тэд дангаараа гэрээг цуцлах эрхгүй болохыг холбогдох хуульд тодорхой заасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.05-ны өдрийн 720 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...”,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,”  компанийн захирлуудын 2016.08.09-ний өдрийн шийдвэрээр тус компанийн захирал А,,,,,,,, ,,,,,,,,,,д, ,,,,,,,,,  ,,,,,,,,,, , Б,,,,,,,,, К,,,,,,,,, нар тус компанийн захирал ,,,,,,,,,, ,,,,,,,,,,д эрх олгосны дагуу “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,”  компанийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал ,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нь өөрийн эзэмшлийн бүх хувьцааг ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарт худалдсан байна. “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн нийт хувьцаа, түүнийг дагалдах эд хөрөнгө нь талуудын хооронд гэрээ байгуулсан 2016.08.09-ний өдрөөс эхэлж иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарын өмчлөлд шилжсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 334 дүгээр тушаалын 13 дугаар хавсралтаар ХХК болон “ГХо” ХХК нь хоёр өөр хэлбэрийн хуулийн этгээд болохыг баталсан байх тул гадаадын хөрөнгө оруулалттай “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн бүх хувьцаа 100 хувь Монгол Улсын иргэдэд худалдагдсанаар улсын бүртгэлийн хувьд тус компанийн хэлбэр өөрчлөгдсөн байна. Ийм учраас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ гэж заасны дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар шинээр дотоодын хөрөнгө оруулалттай ХХК байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуулийн үндэслэлтэй байна хэмээн дүгнэсэн юм. Улмаар энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 40 дугаартай тогтоолоор хэвээр баталж, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн хувьцааны 30 хувийг хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгсөн байна. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,, нь өөрийнхөө эрхийг хамгаалсан Улсын Дээд шүүхийн 40 дугаартай тогтоолыг хүчингүй болгох зорилгоор шинээр илэрсэн нөхцөл байдал гэсэн үндэслэлээр 2017.06.09-ний өдөр ,,,,,,,, ,,,,,,,тэй хуурамчаар байгуулсан хууль бус гэрээгээ ашиглан захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон Ж.Т,,,,,,,,,аар Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргуулан, хэргийг дахин хянан хэлэлцүүлсэн. Энэ үед ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь хэлэлгүй нууцаар ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,тэй харилцаж, түүнтэй 2017.6.09-ний өдөр “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн хувьцааг 100 хувь өөртөө авах тухай гэрээг байгуулсныг олж мэдсэн юм. Улсын Дээд шүүх уг хуурамч гэрээг нотлох чадваргүй, өмнө хийгдсэн улсын бүртгэлийн үгүйсгэх шинэ нотлох баримт биш гэж үзэж, Ж.Т,,,,,,,,,ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ,,,,,,,,,,,,,,,ын хувьд дээрх шийдвэр гарсан өдөр нь ,,,,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,, тэй мэйлээр харилцаж, “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн 30 хувийн хувьцааны төлбөр болох 150,000 ам.долларыг шилжүүлэхэд бэлэн болсноо түүнд мэдэгдэж, гэрээнд заасны дагуу уг төлбөрийг шилжүүлэх дансны мэдээллийг ирүүлэхийг хүссэн. Энэ тухай мэйлийг 4 дүгээр сарын 22-ны өдөр дахин түүнд явуулсан боловч тэрээр дансны мэдээллээ ирүүлээгүй болно. Улсын Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарсаар байтал ,,,,,,,,,,,,,,,,,,, нь дээрх хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр бүртгэлийг дахин хүчингүй болгож, хуурамч гэрээгээ ашиглан дахин бүртгэл хийлгэх аргаар “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааг 100 хувь өөртөө авахаар санаархаж байсан. ,,,,,,,,,,  ,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,д төлбөр хийх дансны мэдээлэл өгөхгүй байсныг ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн дээрх үйлдэлтэй холбоотой гэж хожим 2018.9.05-ны өдөр ,,,,,,,,  ,,,,,,,,,,,,ээс ,,,,,,,,,,,,,,,,,,,,д бичсэн захидлаас ойлгосон. Энэхүү маргаанд ,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,той хамтран нэхэмжлэгчээр оролцож, “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн хувьцааны 70 хувийг мөн адил хууль ёсоор олж авсан хэмээн маргаж байсан атлаа одоо ,,,,,,,,,,,,,,,ыг 30 хувийн хувьцааг өмчлөх эрхгүй, эрхгүй болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаж буй нь огт үндэслэлгүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн сөрөг нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд тэр 2016.8.09-ний өдрийн “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг хүчингүй болсон гэж бичсэн байх боловч түүнийг нотлох нэг ч баримт гаргаагүй байна. Харин уг гэрээ хүчин төгөлдөр байгааг шүүхийн шийдвэр болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт байгаа баримт бичгүүд хөдөлбөргүй нотолж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02657 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 126,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2018.09.26-ны өдөр байгуулагдсан хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 14 хувийн хувьцааг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,д, “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 61.11 хувийн хувьцааг “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д тус тус буцаан шилжүүлж өгөхийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д даалгаж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн 30 хувийн хувьцааг буцаан шаардах эрхгүй болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206,250 төгрөг, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,448,000 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 688,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,ээс улсын тэмдэгтийн хураамжид 790,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,т, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,оос  улсын тэмдэгтийн хураамжид 676,872 төгрөг гаргуулж хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,оос  улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 85,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 261 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02657 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 2,829,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 261 дүгээр магадлалыг дор дурдсан үндэслэлээр хариуцагч, нэхэмжлэгчийн хувьд эс зөвшөөрч энэхүү гомдлыг бичиж байна.

...Нийслэлийн Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,ын хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, надтай 2018.09.26-нд байгуулсан УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө,  хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээний дагуу “И Ар Си” ХХК-ийн эзэмшилд бүртгэгдсэн “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нийт хувьцааны 23,89 хувийн хувьцааг миний эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийг хэлэлцсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.06-ны өдрийн 183/ШШ2019/02657 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр, мөн шүүхэд буцаах шийдвэр гаргав,  энэ шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.

   1. Давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг гаргах, шүүх хуралдааныг явуулахдаа оролцогчдыг мэтгэлцэх боломжоор бүрэн хангаагүй нь ихээхэн анхаарал татаж байна. Шүүгч ,,,,,,,,,,,,тай нэг шүүхэд хамт ижил албан тушаал хашдаг шүүгчид асуудлыг шийдвэрлэсэн учир түүний нөлөөнд автаж шүүх хуралдааныг үндсэндээ хаалттай явуулахаас өөр аргагүйд хүрсэн бололтой. Үүнийг шүүх хурлын видео бичлэгээс харж бас нотолж болох юм. Мөн нөгөө өнцгөөс нь дүгнэж үзвээс Монголын шүүгчдийн зарим хэсэг өөрсдийн бүлэглэлийн сүлжээтэй болсны баримт ч гэж тайлбарлаж болох юм.

   2. Шүүгч ,,,,,,,,,,,,,ын нөлөөлөлд автсан түүний зөвлөмж дарамт шахалтаар энэхүү шийдвэрийг гаргажээ гэж үзэх үндэслэлтэй байна. 261  дүгээр магадлалын 9-р хуудасны доод, 10-р хуудасны эхний хэсэгт /...2018.9.26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ байгуулахад шүүгч ,,,,,,,,,,,,,,,,, огт оролцоогүй ба тэр өөрөө энэ тхай тайлбараа шүүхэд 2 удаа гаргасан байгаа. ,,,,,,,,,,,,,,,,,,, хүнд дарамтлуулж хүчинд автаж гэрээнд гарын үсэг зурах хүн биш гэж тэмдэглэсэн байна. Энэхүү тэмдэглэлээс үзэхэд шүүгч ,,,,,,,,,,,,,,, шүүх санаачлаагүй байхад өөрөө биечлэн ,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийн талаар шүүхэд 2 удаа бичгээр тайлбар гаргасан нь энэ асуудалтай өөрөө гүн хамааралтай болохыг нотолж байгаа баримт гэж үзэж байна. Мөн ,,,,,,,,,,,,,,,,,, надтай биечлэн уулзах, утсаар дарамтлах зэргээр сандарч тэвдэж байсан нь бас л үүний нэг нотолгоо юм. Түүнчлэн түүний дүү ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,миний эзэмшлийн компанийн тамга тэмдгийг надад өгөхгүй ашигласны гадна, ах ,,,,,,,,,,,,,,,аар дарамтлуулсан бичлэгийг нотлох баримтаар тооцоогүй нь бүр ч хачирхалтай. Намайг хүчинд автаж гэрээнд гарын үсэг зурах хүн огт биш гэсэн дүгнэлтийг шүүх ямар баримтад үндэслэн хийх болов гэдэг нь бүр ч сонирхолтой. Давж заалдах шатны шүүх өндөр үүрэг хариуцлага хүлээсэн шүүх миний талаар субъектив үнэлгээ хийснийг санамсаргүй үнэлгээ гэж үзэх боломжгүй юм.

   3. Давж заалдах шатны шүүх өмнө дурдсанчлан ,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийн шаардлагыг ямар ч аргаар хамаагүй бүхэлд нь хангуулах зорилготой байсан учир гол нотлох баримтууд болох гэрээний заалтуудыг харьцуулсан нэгдмэл дүгнэлт хийхийн оронд хов жив цуглуулсан байдлаар асуудалд хандах, сөрөг нэхэмжлэл гаргасан надтай холбогдох баримт сэлтийг үл хайхрах зэргээр оролцогчдын тэгш байдлыг хуулиар хамгаалах заалтыг ноцтой зөрчсөнийг онцлон тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв. Тухайлбал ,,,,,,,,,,,,,,,,,,, “Монголиан ресорсес корпорэйшн” компанитай “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эрх шилжүүлэх түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг 2016.8.09-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,той нэг тал болж байгуулсан атлаа жилийн дараа дангаараа тус компанитай гэрээг шинэчлэн хийхдээ энэ тухайгаа ,,,,,,,,,,,,,,,,,,,,д огт мэдэгдээгүй нь түүнийг тухайн асуудалд шударга бус хандсан гэж үзэхэд хүргэж байгаа юм гэж дүгнэж шүүхэд цугларсан зарим нотлох баримтуудыг ,,,,,,,,,,,,,,,,,,ын эрх ашгийг хөндсөн тохиолдолд хүчээр үгүйсгэж байгаа нь ,,,,,,,,,,,,,,,,,,ын захиа даалгаврыг биелүүлэхийн төлөө муйхарлан зүтгэж байгаа баримт гэж үзэхээс өөрөөр тайлбар хийх ямар ч боломжгүй юм. Австрали Улсын “Нелсон ресорсес лимитед” компанийн 2017.6.09-ний өдрийн захирлуудын шийдвэрээр Монгол Улсын “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг ,,,,,,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,,,,,, нарт худалдсан өнөөдрийг хүртэл хангагдаагүй байгаа гэрээг хүчингүйд тооцож шийдвэрлэснээс гадна ,,,,,,,,,,,,,,,,,,,,д уг гэрээг хүчингүй болгох асуудлыг урьдчилан удаа дараа мэдэгдэж байсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч үүнийг нотлох баримт гэж үнэлэхгүй байгааг юу гэж үзэх вэ...

4. Миний бие 2017.06.09-ний өдөр “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” компанитай “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээг дахин байгуулж компанийг дангаараа худалдан авсны гадна тус компанийн Улаанбаатар хотын банкинд төлөх 1,103,082,283 төгрөг болон бусад өр төлбөрийг төлж барагдуулсан юм. Ингэснээрээ ,,,,,,,,,,,,,,,,,,,,д өмнөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбогдох их хэмжээний хохирлоос аварч чадсан. Үүнийг шүүх бас л анхаарч хайхарч үзсэнгүй. “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 100 хувийн эзэмшигчээр бүртгүүлэх гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,миний өмчлөлийн “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тамга тэмдгийг барьцаалан авч, хэрэв “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 30 хувийн хувьцаа болон тамга тэмдгээ авмаар байгаа бол “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК болон Шийр амны МҮ012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг өгөхийг шаардаж нэхэмжлэлийн шаардлагын үндэс болгож буй 2018.9.26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүч хэрэглэн байгуулсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ,,,,,,,,,,,,,,,,,,тай холбоотой хүч хэрэглэсэн баримтуудыг шүүхэд өгч үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Мөн л шүүгч ,,,,,,,,,,,,,,,,,,ын эрх ашгийг хамгаалаад өнгөрсөн. ,,,,,,,,,,,,,,,,,, энэ үеэс эхлэн хэргийн оролцогч биш атлаа 2 удаа шүүхэд сайн дураараа тайлбар бичиж өгөх зэргээр албан тушаалаа ил тод байдлаар илтэд ашиглан нөлөөлөх болсон юм. Мөн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ямар ч төлбөрийн чадваргүй болохоо харуулсан. Энэ бүгдээс эцэслэн дүгнэж үзэхэд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,, нар бүх төлбөрийг надаар төлүүлэх 30 хувийн хувьцааг хүч хэрэглэх замаар авах миний амьдралыг бүхэлд нь сүйрүүлэх зорилготой чиглэлтэй байсан нь тодорхой байгаа юм. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,миний итгэл үнэмшил дээр тулгуурлан тамга тэмдгийг хүчээр хууран мэхлэн авч ах ,,,,,,,,,,,,,,,,,, нь байнга заналхийлэх болсон нь хүч хэрэглэсэн үйлдэл биш гэж үү... Өнөөдөр ч энэ асуудал Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 261 дүгээр магадлалаар дахин давхар нотлогдлоо.

5. ,,,,,,,,,,,,,той холбоотой хэрэг маргаан удаан хугацаагаар сунжран үргэлжлэх явцад ,,,,,,,,,,,,,,,,,,ын эрх мэдэл албан тушаалаа ашигласан оролцоо сонирхол, идэвх, эд мөнгөний шунал нь улам бүр тодорч нэмэгдсээр байгаа юм. Миний бие энэ байдалд дүгнэлт хийж Монгол Улсын Ерөнхийлөгчид Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ,,,,,,,,,,,,,,,,,,ын хууль бус үйлдлийн талаар бичсэн гомдлын дагуу Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэл явуулж эхлээд байна. ,,,,,,,,,,,,,,,,,,той холбогдох өмнө дурдсан иргэний хэрэг маргааныг ,,,,,,,,,,,,,,,,,,ын асуудал хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдсэний дараа авч үзэх нь үнэнд илүү нийцсэн шударга шийдвэрийг шүүхээс гаргахад тус болно гэдгийг үүгээр уламжлан албан ёсоор мэдэгдэж байна. Бусад тайлбарыг өмгөөлөгч нар гомдолдоо тодорхой дурдсан болохыг онцлон анхаарч асуудлыг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт гүнээ найдаж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Батхуягийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцээгүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, ,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан.

Магадлал дараах байдлаар хуульд нийцээгүй.

1. Анхан шатны шүүх “,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нар 2016.08.09-ний өдөр “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр худалдагч Австрали улсын “Нелсон ресорс лимитэд” компани гэрээнээс татгалзаж, компанийн захирлуудын зөвлөлөөс гэрээг хүчингүй болгож, ,,,,,,,,,,,,,,,,,,,д компанийн бүх хувьцааг худалдахаар шийдвэр гарган, гэрээг шинэчилж түүнтэй 2017.06.09-ний өдөр “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг байгуулж, холбогдох баримт, албан бичгийг Апостил гэрчилгээгээр баталгаажуулсан байна. Тус гэрээний дагуу нэмэлт өөрчлөлт улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй” гэсэн дүгнэлтийг хийж хэргийг зөв шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх компанийн дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа тул гэрээ хүчин төгөлдөр бус байна гэх утга, агуулга бүхий үндэслэлгүй дүгнэлтийг хийж, компанийн дүрмийн өөрчлөлт, түүнийг бүртгэх бүртгэлтэй холбогдох хуулийн зүйлийг буруу тайлбарлан хэлцэл хийгч талуудын хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулан хийсэн хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээг үгүйсгэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтээс үзвэл зохигчдын маргаж буй гэрээний эрх зүйтэй холбогдох маргааныг бүртгэлтэй холбож, бүртгэл бус бүртгэл хийх үндэслэл болсон гэрээ, түүний хүчин төгөлдөр бус байдлын талаар маргаж буйг буруу тодорхойлж, дүгнэн, нэгэнт бүртгэл хийгдэж баталгаажсан байх тул гэрээ хууль зөрчсөн буюу хүчин төгөлдөр бус хэлцэл байх нь хамааралгүй мэтээр тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь 2016.08.09-ний өдрийн “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээний дагуу 150,000,000 ам.доллар төлөх үүрэгтэй байсан боловч төлөөгүй, төлөх гэсэн боловч боломж олдоогүй гэсэн тайлбарыг өгдөг. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь дээрх төлбөрөө төлөөгүй атлаа өөр ямар үндэслэлээр “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрхтэй талаар үндэслэл бүхий тайлбар, түүнийг нотолсон нотлох баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгч шаардлагын үндэслэл болон сөрөг шаардлагын татгалзлаа нотолж чадаагүй. Давж заалдах шатны шүүх “,,,,,,,,,,,,,,,,,, нь 30 хувийн хувьцааг эзэмших эрхгүй гэж шууд дүгнэх боломжгүй, учир нь 2018.09.26-ны өдрийн хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээнд талуудын хооронд урьд байгуулагдсан 4 гэрээнд заасан эрх, үүргийг өөр нөхцөлөөр хэрэгжүүлэхээр тохиролцсон байна” гэж дүгнэсэн боловч энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн “... гэрээнд заасан эрх, үүргийг өөр нөхцөлөөр хэрэгжүүлэхээр тохиролцсон гэх боловч уг гэрээнд заасан эрх үүргийг хэрхэн ямар байдлаар хэрэгжүүлэхээр тохиролцсон талаар гэрээнд тусгасан байдал тодорхойгүй, нэхэмжлэгч энэ талаар тайлбарлаж чадахгүй байх тул дүгнэлт өгөх боломжгүй юм” гэсэн дүгнэлтийг үгүйсгэж чадаагүй байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 12 дахь талд “Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,ын “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувь буюу нэг бүр нь 1195 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10,000 ширхэг хувьцааг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,д буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,д даалгах тухай шаардлагын тухай гээд 14 дэх талд “,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна” гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн шийдвэрлэсэн. Шүүх үндсэн болон сөрөг шаардлагын үндэслэл болсон хэлцлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэж буй тохиолдолд шаардлага тус бүрийг буюу нэг утга, агуулгыг тогтоох хэсэгт давхардуулж, тусгайлан заах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд шүүх нэгэнт ,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дүгнэн шийдвэрлэж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэсэн байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй гэж үзэхгүй бөгөөд хэрэв тогтоох хэсэгт тусгайлан заах шаардлагатай гэж үзвэл дээд шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх бүрэн боломжтой бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагагүй.

4. Анхан шатны шүүх 2018.09.26-ны өдрийн гэрээг хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн бөгөөд үүнд хариуцагчийн зүгээс гомдол гаргаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй дээрх нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй гэж шийдвэрийг хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

5. Талууд 2018.09.26-ны өдөр хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ байгуулахад “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцаа ,,,,,,,,,,,,,,,,,,, /70%/ болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,/30%/ нарын эзэмшилд байсан, уг гэрээнд өөр тал оролцоогүй бөгөөд тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхэд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй буюу сөргөөр нөлөөлөхгүй, тиймээс зохигч болон “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн гүйцэтгэх захирал ,,,,,,,,,,,,,,,,,,, өөрөө энэ талаар хүсэлт гаргаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал ...өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр... гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан ба заавал оролцуулахыг шаардаагүйгээс гадна зохигчид болон гуравдагч этгээд өөрөө энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байхад шүүхийг буруутгаж, шийдвэрийг хүчингүй болгох нь хуульд нийцэхгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ,,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.31-ний өдрийн 261 дүгээр магадлалыг хариуцагчийн өмгөөлөгч би эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй атал давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах" гэсэн, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй" гэсэн хууль зүйн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянавал хэсэгт “... ,,,,,,,,,,,,,,,,,, нь 2018.9.26-ны өдөр буюу маргаж буй гэрээ байгуулагдах үед “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрхгүй байсан гэж шууд дүгнэх боломжгүй, шүүх ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,, ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,” компанитай байгуулсан гэрээгээр худалдаж авсан “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 30 хувийн хувьцааны үнийг төлөөгүй тул гэрээ цуцлагдаж, 2017.6.09-ний өдөр гэрээ шинэчлэгдэж байгуулагдсанаар 30 хувийн хувьцааг эзэмших эрхгүй болсон атал 2018.9.26-ны өдөр 30 хувийн хувьцааг худалдах гэрээ хийсэн нь хууль бус гэж дүгнэхдээ дээр дурдсан нөхцөл байдлуудыг эрх зүйн талаас нь хэрхэн тайлбарлаж, дурдсан дүгнэлтэд хүрсэн нь тодорхойгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүх “...Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, нар Австрали улсын “ ,,,,,,,,,, ,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,”  компанитай байгуулсан 2016.8.09-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Австрали улсын “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” компанийн захирлуудын зөвлөлөөс ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нартай байгуулсан “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг хүчингүйд тооцож, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,тэй “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээг 2017.6.09-ний өдөр шинэчлэн байгуулж, “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн бүх хувьцааг түүнд худалджээ. Иймд нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, нартай байгуулсан “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг дуусгавар болсон, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,, “ ХХК-ийн хувьцааны 30 хувийг эзэмших эрхгүй болсон, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцааны 30 хувийг эзэмших эрхгүй болсон байна"  гэж он цагийн дараалал, эрх зүйн үр дагаварт үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх ,,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан 2018.9.26-ны өдрийн УБ/189 дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хууль зөрчсөн хэлцэл байна гэж үндэслэлтэй дүгнэлт хийж энэ шийдвэрээ дэлгэрэнгүй тайлбарлаж шийдвэрээ гаргасан. Түүнчлэн 2017.6.09-ний өдрийн байдлаар “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцаа болон түүнд хамаарах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүд нь ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн өмчлөлд байсан тул ,,,,,,,,,,,,,,,,,,,, Австрали улсын “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” компанийн хооронд байгуулагдсан “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ гээд гэрээний дагуу нэмэлт өөрчлөлт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж зөв дүгнэсэн. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5 дахь заалтыг зөрчөөгүй. Учир нь шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, учир нь хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна” гэж тодорхой дүгнээд энэхүү дүгнэлтээ шийдвэрийн Тогтоох нь хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдлаар тодорхой тусгасан. Өөрөөр хэлбэл, гомдолд дурдаад байгаа нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхисон асуудал огтхон ч байхгүй. Магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэсэн хууль зүйн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа яг ямар хуулийг хэрхэн буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар магадлалын Хянавал хэсэгт огтхон ч дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс гаргасан. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэгт цугларсан баримтын хүрээнд хяналтын шатны шүүхээс маргааны үйл баримтад хууль хэрэглээний дүгнэлт хийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндсэн нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, маргааны үйл баримтыг бүрэн тогтоож, эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,ээс 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа бөгөөд өөрийгөө 2016.08.09-ний өдрийн гэрээ болон түүний үндсэн дээр хийгдсэн улсын бүртгэлээр “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 30 хувийг эзэмших эрхтэй болсон гэж, харин хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,ээс дээрх УБ/189 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж байх ба үндэслэлээ 2016.08.09-ний өдрийн гэрээг тухайн гэрээний худалдагч тал болох “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК нь цуцалж, 2017.06.09-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,тэй шинэчилсэн гэрээ байгуулснаар тэрээр “ ,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон гэж маргаж байгаа энэ тохиолдолд хэргийн үйл баримтыг цаг хугацааны хувьд дэс дараалалтайгаар бүрэн тодруулан тогтоож, эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөх нь зүйтэй. Тухайлбал,

  • ,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд анх 2015.05.19-ний өдөр байгуулагдсан 15/88 дугаартай “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хувьцаа хувааж эзэмших тухай “Хамтран ажиллах гэрээ”-ний хэрэгжилт /хариуцагчаас маргаан бүхий УБ/189 гэрээний 8.2.5 дахь заалтад “Б тал нь өөрт хадгалагдаж байгаа “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн тамга тэмдгийг гэрээний дагуу хувьцааны шилжилт Улсын бүртгэлийн ерөнхий газар,...-т бүтгэгдмэгц А тал хүлээлгэн өгнө” гэсэн нь тухайн гэрээг хүч хэрэглэн хийсэн хэлцэл болохыг нотолж байгаа гэж тайлбарласан/,     
  • 2016.07.28-ны өдөр ,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан 8 дугаартай “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийг хамтран худалдан авч, түүний хувьцааг хуваан эзэмших тухай гэрээний эрх зүйн үр дагавар, 
  • 2016.08.09-ний өдрийн “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай “,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарын хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн үр дагавар,
  • Уг гэрээ болон 2015 оны 15/88 дугаар хамтран ажиллах гэрээний дагуу хийгдсэн 2016.11.01-ний өдрийн улсын бүртгэлийн үр дагавар, мөн уг бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн газрын даргын 2016 оны А/472 тушаалыг хүчингүй болгуулахаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,болон ,,,,,,,,,,,,,,,,,,, нараас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн үйл баримт, үр дагавар,
  • 2017.06.09-ний өдрийн “,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,  ,,,,,,,,,,,,,” ХХК болон ,,,,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээний үр дагавар,
  • Дээрх гэрээний талаар 2017.07.25-нд “,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн захирал ,,,,,,, ,,,,,,,,,,,ээс ,,,,,,,,,,,,,,,,,,,,д мэдэгдсэн захидал /5 дахь хавтаст хэргийн 230 дахь тал/, түүнд ,,,,,,,,,,,,,,,ын зүгээс ямар арга хэмжээ авсан, тухайн гэрээтэй маргасан эсэх,
  • Талуудын хооронд 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаар гэрээ байгуулагдах болсон үндэслэл, тухайн гэрээнд “2015 оны 15/88, 2016 оны 2016.07.28-ны өдрийн гэрээнд заасан эрх, үүргийг өөр нөхцөлөөр хэрэгжүүлэхээр тохиролцсон”-ыг, мөн гэрээний 7.2.6 дахь заалт, болон бусад гэрээний үүргийн хэрэгжилт, түүний эрх зүйн үр дагавар,
  • Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,ээс “,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн хувьцааг худалдан авсан бүх төлбөрийг /500,000 ам.доллар/ бүрэн төлсөн эсэх, хэзээ бүрэн төлсөн, уг төлбөрийг 2017.06.09-ний гэрээний дагуу төлсөн, эсхүл 2018.09.26-ны өдрийн УБ/189 гэрээний дагуу “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авсны дараа төлсөн эсэхийг тодруулах,
  • Хариуцагч маргаан бүхий гэрээг “дарамтанд орсны улмаас байгуулсан” гэх үндэслэлийг тодруулж дүгнэлт өгөх.

            Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан бусад үндэслэлийг, тухайлбал сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн ашиг сонирхол хөндөгдөх эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэхийг тодруулах, хариуцагчийн гаргасан “,,,,,,,,,,,,,,,,,, нь “ ,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн 30 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоолгох” гэсэн сөрөг шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэл эсэх, зөрчигдсөн ямар эрхээ сэргээлгэхээр шаардаж байгаа зэргийг тодруулах, мөн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэрлэхийг орхигдуулсан зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгах нь зүйтэй.

Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагч, түүний өмгөөлөгч нараас “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр” хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 261 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 2,829,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.МӨНХТУЯА

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                                             Х.СОНИНБАЯР