Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 624

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 106 дугаар зүйлийн 106.1, 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар, нэхэмжлэгч А.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээг цуцлах хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.А-аас Сүбарү Форестер маркийн УНВ0252 улсын дугаартай автомашиныг гаргуулж нэхэмжлэгч А.Гантулгад олгож, нэхэмжлэгч А.Г-аас 18,900,000 төгрөг гаргуулж, хариуцагч Б.А-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн дутуу төлсөн 238,500 төгрөгийг нэхэмжлэгч А.Г-аас гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлүүлж, хариуцагчийнсөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нийт 252,450 төгрөг, хариуцагчаас 237,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

  1. Зохигчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.УНДРАА