Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2770

 

 

 

 

 

     2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2018/02770

                       Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:М.Ө-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч:Ш.Б,

Хариуцагч:Б.А нарт холбогдох

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 10-А байрны 40 тоотод байрлах, 3 өрөө орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагч Ш.Б, Б.А, өмгөөлөгч Г.Байгальмаа, Э.Хашчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 14-А-40 тоотод байрлах 3 өрөө орон сууц /Ү-2205003877/ -ны хамтран өмчлөгч байсан боловч хамтран өмчлөгч Ш.Байгальмаа гэгч нь хууль бусаар хуурамч гарын үсэг зурах замаар намайг уг орон сууцны хамтран өмчлөгчөөс 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хасуулсан байсан.Би цагдаа, шүүхийн байгууллагаар дээрх хууль бус үйлдлийг шалгуулсаны эцэст Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 565 тоот шийдвэр гарч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 14-А-40 тоот орон сууцны өмчлөлөөс намайг хамтран өмчлөгчөөс гаргасан тухай 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Ш.Бгаас гаргасан гэрлэлт цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон юм.Шүүхийн энэхүү шийдвэрийн дагуу Нийслэлийн улсын бүртгэлийн газар нь намайг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороололын 14-А-40 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр 2015 оны 11 дугаар сарын 30-ны өдөр нэмж бүртгэж эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003877 дугаарт бүртгэж 000464642 дугаарын гэрчилгээ олгосон болно.Нэгэнт шүүхээс бидний гэрлэлтийг цуцалсан мөн 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа цаашид хамтдаа амьдрах хүсэл сонирхолгүй бидний хооронд гэр бүлийн болон бусад ямар нэгэн харилцаагүй болсон юм.Одоо Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороололын 14-А байрны 40 тоот 40 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Байгалмаа овогтой Ариунболд, Мягмаржав овогтой Өлзийсайхан, Шарав овогтой Байгалмаа бид бүртгэлтэй байгаа юм.Иймд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003877 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 14а байр 40 тоотод байрлах 40 м.кв 3 өрөө орон сууцнаас надад ногдох хэсгийг гаргуулж өгнө үү.Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг төлсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар шинжээч томилуулж уг орон сууцны зах зээлийн бодит үнэлгээг гаргуулсаны дараа тэмдэгтийн хураамжийг нөхөн төлөхөд татгалзахгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:М.Ө Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 14-А-40 тоотод байрлах 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч байсан боловч хамтран өмчлөгч Ш.Байгальмаа гэгч нь хууль бусаар хуурамч гарын үсэг зурж түүнийг уг орон сууцны хамтран өмчлөгчөөс 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хасуулсан байсан.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 565 тоот шийдвэр гарч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 14-А-40 тоот орон сууцны өмчлөлөөс намайг хамтран өмчлөгчөөс гаргасан тухай 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Ш.Бгаас гаргасан гэрлэлт цуцлуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон юм. Шүүхийн энэхүү шийдвэрийн дагуу Нийслэлийн улсын бүртгэлийн газар нь М.Өыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороололын 14-А-40 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэмж бүртгэж эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003877 дугаарт бүртгэж 000464642 дугаарын гэрчилгээ олгосон болно.Нэгэнт шүүхээс тэдний гэрлэлтийг цуцалсан,  2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтдаа амьдрах хүсэл сонирхолгүй, ямар нэгэн харилцаагүй болсон юм.Одоо Баянгол дүүргийн  6 дугаар хороо, 10 дугаар хорооллын 14-А-40 тоот 40 м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Байгалмаа овогтой Ариунболд, Мягмаржав овогтой Өлзийсайхан, Шарав овогтой Байгалмаа нар бүртгэлтэй байгаа юм.Иймд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205003877 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 14а байр 40 тоотод байрлах 40 м.кв 3 өрөө орон сууц болох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс М.Өд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү, тухайн орон сууцны өргөтгөлөөс оногдох хэсгийг шаардаагүй гэв.

            Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа:Миний ээж Ш.Байгальмаа нь миний зөвшөөрөлгүйгээр 2008 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж оруулсан хэлцэл дээр М.Өыг өмчлөгчөөр оруулахдаа миний гарын үсгийг дуурайлган зурж, тухайн байрны хамтран өмчлөгч Б.А надаас огт зөвшөөрөл аваагүй байдаг.Нэгэнт М.Ө нь манай байрны өмчлөгчөөр нэмэгдэхдээ нэг ч төгрөгөөр худалдаж аваагүй, ээжтэй минь хамтран амьдарч байхдаа хамтран өмчлөгчөөр үндэслэлгүйгээр бүртгүүлсэн тул би миний өмнөөс хуурамч гарын үсэг зурсан ээждээ холбогдуулан 2008 оны 04 дугээр сарын 03-ны өдрийн орон сууцны хамтран өмчлөгчөөр нэмж оруулсан хэлцлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/00152 дугаар "Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр үндэслэлгүйгээр уг хөрөнгийн өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн М.Өыг хассан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ш.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 14-а байрны 40 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг миний аав Р.Шарав насаараа улсад хөдөлмөрлөж байж хотын захиргаанаас авсан юм.Би Өлзийсайханы дарамтанд орж хүүгийнхээ зөвшөөрөлгүй түүний орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд нэмүүлсэн.Би өөрийн буруу үйлдлийг ухаарч байна, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би ээжийг Өлзийсайхан ахтай гэр бүл болоход дургүй байсан.Миний зөвшөөрөлгүй нэрийг нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд нэмсэн байсан.Би одоо өөрийн гэр бүлтэйгээ энэ байранд амьдарч байна.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ө хариуцагч Ш.Б, Б.А нарт холбогдуулан Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 14-А байрны 40 тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий орон сууцнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх М.Өы Ш.Бд холбогдуулан гаргасан орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагатай, Ш.Бгийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрлэлт цуцлуулах тухай сөрөг шаардлагатай хэргийг шийдвэрлэсэн байна.

Дээрх шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар шийдвэрээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 14-А байрны 40 тоотод байршилтай, 3 өрөө орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай 2010 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хүчин төгөлдөр бус гэж үзэж, М.Ө, Ш.Б нарын гэрлэлтийг цуцалж, орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай 2008 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Ш.Бгийн сөрөг шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 495 дугаар магадлалаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 565 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт “Ш.Бгийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай 2008 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсөн байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд М.Ө нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 14-А байрны 40 тоотод байршилтай,  40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж, нэгэнт Ш.Бгаас гэрлэлтээ цуцлуулсан тул энэхүү дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ шаардаж байх боловч шүүх энэхүү үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх боломжгүй байна.

Р.Шарав Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 14-А байрны 40 тоотод байршилтай,  40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий орон сууцыг Нийслэлийн өмч хувьчлах товчооны 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 тоот тогтоолоор хувьчлан авсан болох нь 0025483 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 14-А байрны 40 тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий орон сууцыг 1998 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Р.Шаравт эзэмшүүлж ОСА 14 дүгээр контортой гэрээ байгуулсан болох нь хавтаст хэргийн 158 дугаар талд авагдсан 880250 дугаартай баримтаар нотлогдож байна.

Мөн Р.Шарав, Ө.Алтансүх нар Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 14-А байрны 40 тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий орон сууцны өмчлөгч болсон тул 14991 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг тэдэнд 1999 оны 6 дугаар сарын 15-ны өдөр олгосон байна.

Орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах тухай 2005 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хэлцлээр Ө.Алтансүх өөрийн хүсэлтээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 14-А байрны 40 тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий орон сууцны өмчлөгчөөс хасагдсан байна.

Р.Шарав Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 14-А байрны 40 тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн тул эрхийн улсын бүртгэлийн Y-2205003877 дугаарт бүртгэж, 000142782 дугаартай гэрчилгээг 2005 оны 6 дугаар сарын 21-ний өдөр олгосон байна.

Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 14-А байрны 40 тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий орон сууцны өмчлөгч Р.Шарав нь орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлээр Ш.Б, Б.А нартай хамтран дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчилж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000142798 дугаартай гэрчилгээг 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдөр олгосон байна.

Өв залгамжлах эрхийн 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 013 дугаартай гэрчилгээгээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 14-А байрны 40 тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий орон сууцыг Р.Шаравын охин Ш.Б, зээ хүү Б.А нарт өвлүүлэн улмаар эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олгосон байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн хуралдаанд Ш.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаа мэдүүлэхдээ “Ш.Б нь М.Өтай 2007 оны 9 сард танилцаж, 11 сараас хамт амьдарч, 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан” гэж тайлбарласан байна.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаа гэдэгт Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойшхи хугацаа хамаардаг болно.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг” хэлнэ гэж заасан байна.

Нөгөө талаар Ш.Б, Б.А, М.Ө нарын хооронд 2008 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хийгдсэн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцлээр М.Өыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 14-А байрны 40 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэмж 2008 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна.

Иймд Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 14-А байрны 40 тоотод байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь талийгч Р.Шараваас өвлөж авсан Ш.Б, Б.А нарын хуваарьт хөрөнгө байна.

Нөгөө талаар дээрх үл хөдлөх хөрөнгө нь Ш.Б, Ш.Өлзийсайхан нарыг гэр бүл болсноос хойш буюу 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс хойш бий болсон хөрөнгө биш байх тул М.Өы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1-т зааснаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 14-А байрны 40 тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө бүхий орон сууцнаас өөрт ногдох хэсгээ гаргуулах тухай М.Ө-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар М.Ө-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

         

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН