Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 0044

 

 

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч  Ч.Алтанцэцэг, шүүгч Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга: Ц.Золзаяа

улсын яллагч: Н.Амарсанаа

иргэдийн төлөөлөгч: С.Содномдорж

шүүгдэгч О.Энхтулга, М.Жавхлан нарын өмгөөлөгч:  Ж.Болдбаатар

шүүгдэгч Б.Баяржаргалын өмгөөлөгч:  Ш.Мягмарцэрэн

шүүгдэгч Б.Пүрэвдоржийн өмгөөлөгч: Р.Оюунбадам

шүүгдэгч Б.Бат-очирын өмгөөлөгч: Я.Баярсайхан

шүүгдэгч: М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Мөнхтүвшингийн Жавхлан, Гөрөөчин овогт Отгонбаатарын Энхтулга нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн  192.2, мөн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан хэрэгт Жанцан овогт Батжаргалын Баяржаргалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан хэрэгт Урианхай овогт  Билэгдэмбэрэлийн Пүрэвдоржид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан хэрэгт Дайртан овогт Бат-Эрдэнийн Бат-Очир нарт тус тус холбогдуулж яллах

дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601000103  дугаартай хэргийг 2017 оны 01

 

дүгээр сарын 04-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Мөнхтүвшингийн Жавхлан,1997 оны 9 дүгээр сарын  17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-н харьяа Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн их сургуулийн менежментийн 2 дугаар курст суралцдаг, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт  Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо  Баянмонгол хороололын 408-58 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: УЗ 97091711,

         2.Шүүгдэгч: Монгол  Улсын иргэн, Гөрөөчин овогт  Отгонбаатарын Энхтулга, 1993 оны  4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой, мэргэжилгүй, УБИС-н  4 дүгээр курст суралцаж байгаа. ам бүл  3, эцэг, эхийн  хамт Сүхбаатар дүүргийн  2   дугаар хороо  5 дугаар хороолол Усны гудамжны  2-б дугаар байрны  52 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, РД: УИ93040514,

        3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Жанцан овогт  Батжаргалын Баяржаргал, 1994 оны  8 дугаар сарын 14-ний өдөр Дархан-уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай  дунд   боловсролтой, зочид буудлын зохион байгуулагч мэргэжилтэй, Дипломат ХХК-н Темпле  баарны  менежер ажилтай, ам бүл  3, эх, дүү нарын хамт Сүхбаатар  дүүргийн  13  дугаар  хороо  Рашааны 8 дугаар гудамжны 452  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт  зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг ялаа 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр эдлэж дууссан, РД:ТЕ94081437/

       4.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Урианхай овогт Билэгдэмбэрэлийн Пүрэвдорж,1995 оны  8 дугаар сарын  10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн  хамт Баянгол дүүргийн  3  дугаар хороо  73 дугаар байрны 604 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:УТ95081019/

         5.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дайртан овогт  Бат-Эрдэнийн Бат-Очир,1995 оны  6 дугаар сарын 19-ний  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой, үсчин мэргэжилтэй,эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын  хамт  Баянгол дүүргийн  01  дүгээр хороо  2 дугаар хороолол Хатанбаатар Магсаржавын гудамжны 21-а дугаар байрны 49 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 6 дугаар хороо 52-02  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД: УШ95061976/

Холбогдсон хэргийн талаар:

           М.Жавхлан, О.Энхтулга нар нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аман хуур хотхоны орчимд Б.Баяржаргалаас НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламж бүхий 2 хэсэг нийт 0.6 грамм мөс гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар худалдан авч 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл биедээ болон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баян-Монгол хорооллын 408-ийн 58 тоотод хадгалсан,

           Б.Баяржаргал нь 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Аман-Хуур хотхоны орчимд НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламж бүхий 2 хэсэг нийт 0.6 грамм мөс гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч биедээ хадгалан улмаар М.Жавхлан, О.Энхтулга нарт 300.000 төгрөгөөр борлуулсан,

          Мөн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар болон 2.8 грамм өвс гэх мансууруулах бодисыг Б.Пүрэвдоржоос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдрийг хүртэл биедээ хадгалсан,

         Б.Пүрэвдорж нь  2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар болон 2.8 грамм өвс гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч биедээ хадгалсан,

           2016 оны 08 дугаар сарын 11-ны өдөр НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвч гэх мансууруулах бодисыг  Б.Бат-Очироос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар авч цагаан өнгийн цаасанд ороож тамхины хэлбэрт оруулан 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 3 дугаар хороо 73-602 тоотод хадгалсан, 

          2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2.5 см-ийн диаметртэй төмөр саванд хийсэн НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх мансууруулах бодисыг Б.Бат-Очироос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар авч 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл биедээ хадгалсан,

          2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 435.9 грамм өвс гэх мансууруулах бодисыг Б.Бат-Очироос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл биедээ хадгалсан,

           Б.Бат-Очир нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 435.9 грамм өвс гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж цуглуулан бэлтгэн олж авч 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 52-02 тоотод хадгалсан,

         2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч биедээ хадгалсан,

         2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2.5 см-ийн диаметртэй төмөр саванд хийсэн НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн олж авч биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

          Шүүгдэгч М.Жавхлан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Одоо нэмж тайлбарлах зүйл байхгүй. Үнэн зөвөөр нь шийдэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч О.Энхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөн адил мэдүүлэг нэмэлт тайлбар өгөхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

        Шүүгдэгч Б.Баяржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч О.Энхтулга, М.Жавхлан нартай 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Амар хотхоны ойролцоо уулзсан. Тухайн үед надад ямар ч хар тамхи зарж борлуулсан үйлдэл байгаагүй. Шүүгдэгч Б.Пүрэвдоржоос би савтай өвс авсан. Үүндээ маш их харамсаж байгаа. Энэ өвсийг 05 дугаар сарын 04-ний өдөр авсан. Түүнээс биш би хар тамхи зарж борлуулсан үйлдэл байхгүй. Улсын төв мөрдөн байцаах газраас Мөнхжин гэдэг байцаагч надаас мэдүүлэг авсан. Шүүгдэгч М.Жавхлан, О.Энхтулга нар хаанаас мөс авч зарсан бэ гэж асуухад би зараагүй гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн төлөөлөгч нар миний утаснаас шүүгдэгч М.Жавхлан, О.Энхтулга нарыг барьж авсан гэв.

          Шүүгдэгч Б.Пүрэвдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би шүүгдэгч Б.Бат-Очиртой уулзахдаа 400 грамм өвс аваагүй. Харин надад 200 грамм өвс байсан. Тэгээд шүүгдэгч Б.Бат-Очирын өвс нь нэмэгдээд 400 грамм орчим өвс болсон. Төмөр саванд байсан шавар гэх бодисыг би өөрөө хуулж авсан. Үүнд шүүгдэгч Б.Бат-Очир ямар нэгэн оролцоо байхгүй  гэв.

  Шүүгдэгч Б.Бат-Очир  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би шүүгдэгч Б.Пүрэвдоржийнд 200 грамм өвстэй очсон. Тэгээд явахдаа тэр өвсөө гэрт нь үлдээгээд явсан гэв. 

         Шүүгдэгч М.Жавхланөмнөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 04 дүгээрсарын 27-ны өдөр анх Баяржаргалаас мөс гэх бодисыг 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсан мөсөө би  5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хэрэглэж амжаагүй, биедээ хадгалж байсан. 5 дугаар сарын 04-ний орой Энхтулга, Эрдэнэбулган, Чулуунбаттай хамт харих гээд явж байхад Баяржаргал надруу залгаад “мөсөө хэрэглээгүй бол би буцаагаад мөнгийг чинь өгөөд авъя” гэхээр нь Баяржаргалтай Их дэлгүүрийн усан оргил дээр уулзахаар тохирсон. Тэгээд тохирсон газраа очоод хүлээж байхад хөдөлгөөнт эргүүлийнхэн, дараа нь энгийн хувцастай 2 цагдаа хүрч ирээд намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Би урьд нь энэ зүйлийг хэрэглэж байгаагүй гэв.

          Шүүгдэгч О.Энхтулга өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ:Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр би урт түрийтэй гутал өмссөн байсан. Машинд байхад Жавхлан ардаас аваад нуугаарай гэхээр нь би сандарсандаа болоод гутлынхаа түрийнд уг шидсэн зүйлийг нь нуусан. Би урьд өдөр нь сонирхоод жоохон хэрэглэж үзсэн гэв.

        Шүүгдэгч Б.Баяржаргал өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт   мэдүүлэхдээ: Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн192.2 дахь хэсгээр зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. БиЭнхтулга, Жавхлан нарт мөс гэдэг зүйлийг зарж борлуулаагүй. 5 дугаар сарын 03-ны өмнөх өдөр би Пүрэвдоржтой уулзаж өвсийг тамхинд ороож байгаад хамт татсан. Намайг 5 дугаар сарын 03-ны өдөр нь гэртээ байж байхад Пүрэвдорж залгаад гэртээ байна уу, гэрийн чинь гадаа ирчихлээ, гараад ир гэсэн. Намайг гараад ирэхэд Пүрэвдорж байхгүй, энгийн хувцастай цагдаа нар намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр аваачсан. Цагдаа нар надаас Энхтулга, Аюушжав, Амархүү гэх мэт хүмүүсийн нэр асуугаад байсан. Тэгэхээр нь би тэдгээр хүмүүсийг мэдэхгүй гэж хариулсан. Байцаагч нь миний утаснаас Энхтулга руу яриад хаана байгаа юм бэ гэж асуухад нь Энхтулга Их дэлгүүр дээр байна гэж хэлэхэд нь намайг орхиод гараад явсан гэв. 

          Шүүгдэгч Б.Пүрэвдорж өмнөх  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны  8 дугаар сарын 11-ний өдөр миний биед байсан 400 грамм өвсийг Бат-Очирынх гэж айж сандараад мэдүүлсэн.Надаас хураагдсан байсан өвсний тал хувь нь өмнө нь надад байсан. Би өвсийг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 65 дугаар байрны ар талаас ургаж байхад нь түүж авсан. Би кино болон дуун дээр гарч байсан болохоор нь сонирхоод түүж авсан. Үлдсэн өвсийг нь Бат-Очир надад авчирч өгсөн. Надаас хураагдсан гэх шаврыг би өвс татдаг усан тамхины гол хоолойноос нь хусч авсан. 8 дугаар сарын 11-ний өдөр Бат-Очир над руу залгаад өвс байна уу гэж асуухаар нь би манайд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Бат-Очир манайд ирэхдээ өөрт байсан 200 грамм өвсөө манайд үлдээсэн. 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэл би тухайн өвсийг өөртөөхадгалжбайсан. Надад их хэмжээний өвсбайсан болохоор нь айгаад өөртөө байсан өвсөө хаяхгэжбайхадбайрны урдаас намайгэнгийн хувцастай цагдаа нар барьсангэв.

            Шүүгдэгч Б.Бат-Очир өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:8 дугаар сарын 06-ны өдөр 6 дугаар бичил хороололд байх байрны сааданд өвс ургасан байхаар нь би сонирхоод түүсэн. 08 дугаар сарын 11-ний өдөр би Пүрэвдорж руу залгаж өвс олсон гэж  хэлсэн. Тэгээд Пүрэвдоржийн гэрт намайг очиход Пүрэвдоржид өөрт нь өвс байсан. Би 08 дугаар сарын 15 болон 16-ны өдрүүдэд Пүрэвдоржтой уулзаагүй. Би шавар гэх бодисыг Пүрэвдоржид өгөөгүй. Миний түүсэн өвс 400 грамм байгаагүй. 08 дугаар сарын 24-ний өдөр над руу улсын мөрдөн байцаах газраас залгаад лавлах зүйл байна гэхээр нь Их дэлгүүр рүү би очсон гэв.

          Шүүгдэгч  М.Жавхлан мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 4 сарын 27-ны өдөр Эрдэнэбулган, Энхтулга,Чулуунбат нарын хамт гадуур явж байтал орой 22 цагийн үед Баяржаргал над руу залгаад мөнгө байна уу, надад миний яриад байсан нөгөө юм байна, чи мөнгөтэй бол ирээд авчих, би чамд үзүүлье гэж хэлэхээр нь энэ өдөр мөнгө байсан болохоор юу ч гэсэн уулзаад үзье гэж бодоод Баяржаргалтай уулзахаар болсон. Тэгтэл Баяржаргал намайг машинтай явж байвал замаараа Пүрэвдорж гээд залууг аваад ирээч гэхээр нь Улаанбаатар их дэлгүүрийн урд талаас Пүрэвдорж гэж залууг аваад Аман хуур хотхон руу явсан. ...Ингээд Аман хуур хотхонд ирээд Пүрэвдорж бид 2 машинаас буугаад Баяржаргал надтай уулзаад би 300,000 төгрөг өгөхөд надад 2 жижиг ууттай, цайвар цагаан өнгийн давс шиг зүйл өгсөн. Тэндээсээ би машиндаа суугаад бид 4 машинтай гадуур явж байгаад харисан. 2 ширхэг ууттай зүйлээ би куртикний халаасандаа хадгалж байгаад хэд хоногийн дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Эрдэнэбулган,Энхтулга,Чулуунбат бид 4 уулзаад PC тоглож байгаад нилээн орой PC-ээс гарч ирэхэд Баяржаргал над руу залгаад нөгөө юм чинь байгаа юу, хэрэглэсэн үү гэхээр нь би хэрэглээгүй, яг хэвээрээ байгаа гэхээр нь за за тэгвэл аваад ир би чамд мөнгийг чинь буцаагаад өгчихье гэхээр нь хэлсэн газар нь яваад очтол хөдөлгөөнт эргүүлийн цагдаа зогсоосон. Цагдаа хараад би айж сандарсандаа 2 ууттай мөсөө машины голын хайрцган дээр тавиад энийг нуучих гэхэд Энхтулга сандарсандаа нэгийг нь аваад гутлынхаа түрийнд хийсэн. Нэг нь голын хайрцагны ундаа тавидаг хэсэгт үлдсэн. Удалгүй энгийн хувцастай цагдаа нар ирээд бид нарыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү авч явсан... Би гар утас авах гээд хадгалж байсан мөнгө байсан юм, тэрийгээ Баяржаргалд өгсөн. Надад бэлэн 200,000 төгрөг байсан Эрдэнэбулганаас 100,000 төгрөг зээлээд 300,000 төгрөг болгож өгсөн. ...Би хэрэгт холбогдсондоо их гэмшиж байна, надад хэцүү байна” гэжээ. /1-хх-ийн 191-192/

          Шүүгдэгч О.Энхтулга мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ :...2016 оны 4 сарын 27-ны өдөр би Жавхлан, Эрдэнэбулган, Чулуунбат нарын хамт гадуур явж байгаад шөнө 01.00 цагийн үед Жавхлан Аман хуур хотхон ороод, хүнтэй уулзаадахъя гэж хэлсэн. Замаараа Баяржаргалын найз Пүрэвдорж гэж залууг аваад Аман хуур хотхон руу явсан. ...Удалгүй Аман хуур хотхонд очоод Жавхлан буугаад Баяржаргалтай уулзаад Пүрэвдорж нь буусан. Тэгээд Жавхлан буцаж машинд суугаад тэндээсээ бид нар гэр гэртээ харьцгаасан. Дараа нь 2016 оны 5 сарын 04-ний өдөр мөн бид 4 уулзаад гадуур явж, PC тоглож байгаад 23.00 цагийн үед гарч ирэхэд  Жавхлан Фонтам орж хүнээс юм авна гэхээр нь тийшээ явцгаасан. Зам дээр хөдөлгөөнт эргүүлийн цагдаа зогсооход Жавхлан гэнэт сандраад 2 ширхэг ууттай юм хойноос шидэхээр нь би нэг ууттайг нь аваад гутлынхаа түрийнд хийчихсэн юм. Тэгэж байтал цагдаа нар бид нарыг бариад үзлэг хийсэн” гэжээ. /1-хх-ийн 197-198/

           Шүүгдэгч Б.Баяржаргал мөрдөн байцаалтад    мэдүүлэхдээ:“...Би 2016 оны 5 сарын 03-ны өдөр найз Аюушжавын хамт Home Plaza-ын хажуу талын нэг байрны гадаа машинтай очоод би машинаас буугаад Пүрэвдоржтой уулзаж бид 2 гадаа цаасанд ороосон Каннабис өвс татаад салахдаа би Пүрэвдоржоос жижиг төмөр савтай өвс болон асаагуурт наасан шаварыг аваад салаад буцаж машинд суугаад гэртээ хүргүүлсэн. Аюушжав намайг Пүрэвдоржтой уулзаж, өвс татаад савтай өвс болон шавар авсан гэдгийг мэдээгүй. Пүрэвдоржоос авсан асаагуурт наалттай шавар нь халаасанд байхдаа миний нүдний дусаагуурт наалдсан байна лээ. Маргааш нь буюу 05 сарын 04-ний өдөр Пүрэвдорж өдрөөс хойш над руу залгаад хаана байгаа юм, очлоо, өчигдрийн өгсөн юм байгаа биз дээ гэхээр нь заза би гэртээ байна гэж хэлсэн. Орой 18.00 цагийн үед Пүрэвдорж ирчихлээ гэхээр нь гэрээсээ гараад очтол 2 цагдаа бариад авсан. Тэгээд төлөөлөгч нар намайг Энхтулга, Жавхлан нарыгаа дууд гээд байхаар нь би Энхтулга руу залгаж байгаад Их дэлгүүрийн зүүн урд талын зам дээр уулзсан. Би Жавхлан, Энхтулга нарт мансууруулах бодис зарж борлуулаагүй. Бидний дунд өр авлага, өс хонзонгийн асуудал огт байхгүй. Хамгийн гол нь намайг утас руу нь ярьж байгаад цагдаад бариад өгснөөс болоод тэгэж хэлээд байгаа болов уу гэж бодож байна“ гэсэн мэдүүлэг. /1-хх-ийн 205-211/

          Шүүгдэгч Б.Пүрэвдорж мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: ..Надад сонсгож буй Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж ял сонсгож байгааг ойлгож мэдлээ. Хүлээн зөвшөөрч байна. Надад энэ асуудалтай маргах зүйл байхгүй. Би Баянзүрх

дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байх Саруул хотхонд Баяржаргалтай  5 сарын 03-ны өдөр уулзаж хамт өвс татсан боловч ямар нэгэн зүйл өгч явуулаагүй. Харин миний цүнхнээс хураагдсан 435.9 грамм өвсийг  8 сарын 16-ны өдөр Бат-Очироос авсан, гэрээс хураагдсан тамхины хэлбэрт оруулсан өвсийг 8 сарын 11-ний өдөр Бат-Очироос авсан, жижиг бөөрөнхий савтай шаврыг 8 сарын 15-ны өдөр Бат-Очироос авсан, эдгээрийг хэрэглэхдээ манай гэрээс хураагдсан тугалган цаас болон хуйлсан мөнгөн дэвсгэрт зэргийг ашигласан. Бат-Очир бид хоёр 10 жилдээ 7-р ангиасаа хойш нэг сургуульд сурч төгссөн, дотно найз нөхдийн харьцаа холбоотой хүмүүс. Миний хувьд Бат-Очирыг гэмт хэрэгт гүтгэх ямар ч шаардлага байхгүй, бид 2 сайн найзууд. Гэхдээ нөхцөл байдал ийм дээрээ тулаад би цагдаа нарт баригдаж, шалгагдаад мэдүүлэг өгч байгаа учир үнэнээ л хэлж байна. Би найзыгаа өмгөөлөөд худлаа хэлж болох байсан ч цагдаагийн байгууллагыг хүндлээд анхнаасаа үнэнээ хэлсэн. Хөх өнгийн ууттай өвсийг Бат-Очир надад өгсөн, би өөр хүний юмтай хольж хутгаагүй, цэвэр Бат-Очирынх байгаа юм.2016 оны 4 сарын 27-ны өдөр би Баяржаргалтай утсаар ярихад Ээгий чамайг очиж авна Аман хуур хотхонд хүрээд ир гэхээр нь очсон. Тэнд очоод Баяржаргал тэнд байдаг нэг хүнээс мөс авсан бололтой Ээгийд мөсөө өгсөн. Ээгий тэр мөсийг авчихаад энэ байх ёстой хэмжээнээсээ бага байна гэж хэсэг маргалдаж байх хооронд нь би алхаад гэр лүүгээ харисан. Машин дотор Ээгий, би мөн нэг залуу жолоо бариад, нэг залуу нь жолоочийн хажууд сууж байсан. Нүдний шилтэй бүдүүн залуу нь жолоо бариад, хажууд нэг туранхай бор залуу сууж байсан. Тэр 2 Ээгийгийн дүү нь гэж байсан. Баяржаргал хэнээс мөс авсаныг мэдэхгүй байна. Би өвсийг хамгийн анх 2012 онд хэрэглэж эхэлсэн гэжээ. /1-хх-ийн 212-217/

         Шүүгдэгч Б.Бат-Очир мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ:...Миний хувьд  8 сарын 06-ны өдөр бичил хорооллийн арктай байрны ард тамхи татаад сууж байхад өмнө нь интернэтээс харж байсан каннабис өвс ургасан байсныг түүж аваад уутанд хийсэн. Гэхдээ миний баримжаагаар 453.9 грамм бол байгаагүй, үүнээс бага байсан гэж бодож байна. Яагаад гэвэл би 4-5 ширхэг өндөр ургасан байсныг авч түүсэн болохоор тийм их хэмжээтэй болох учиргүй. Түүсэн өвсөө цүнхэндээ хийчихсэн байж байгаад гэртээ аваачаад хэсэг хугацаанд мартсан байсан. Ингээд найз Пүрэвдоржийн төрсөн өдрийн маргааш нь билүү нөгөөдөр нь түүсэн өвсөө санаад Пүрэвдоржид өвс байгаа талаараа хэлэхэд Пүүжээ гэрт аваад хүрээд ир гэж хэлэхээр нь би тэдний гэр рүү нь өвсөө аваад очсон. Намайг Пүүжээгийн гэрт очиход Пүүжээд өвс гэх мансууруулах бодис ширээн доор нь цаастай байсан мөн ундааны хуванцар сав байсан бөгөөд дээр нь тугалган цаас тавьж байгаад өвснөөсөө хийгээд татсан. Бид 2 өвсөө татчихаад би явахдаа ууттай өвсөө үлдээгээд явсан. Пүрэвдорж бид хоёр 7-р ангиасаа нэг ангид сурч хамт төгссөн. Дотно найз нөхдийн харьцаа холбоотой байдаггэжээ./1-хх-ийн 222/

         Б.Баяржаргалаас асууж авсан тайлбар/ 1-р хх-н 3-5/

         Б.Баяржаргалын биед үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-н 6-7/

Хүний шээснээс хар тамхи  сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест хэрэглэсэн тухай тэмдэглэлд: Б.Баяржаргалаас тестээр шалгахад ТНС тэмдэгтэй Каннабис бодис хэрэглэсэн болох нь тогтоогдож байх тул тэмдэглэл болгон бичив гэжээ.

        Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 11-29/: Б.Баяржаргалаас түр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн байна.

          Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: О.Энхтулгын зүүн хөлний шагай хэсгээс оймсон дотроос жижиг цагаан өнгийн ууттай нутаг зүйл нэг ширхэг гарч ирсэнийг түр хураан авч тэмдэглэл үйлдэв гэжээ./ 1-р хх-н 32-36/

 Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд : Т.Эрдэнэбулганы жолоодож явсан гэх 10-20 УБИ дугаартай Тоёота ланд круйзер маркийн автомашинд үзлэг хийсэн байна./  1-р хх-н 37- 42/

        М.Жавхлангийн шээснээс дээж авч тестээр шалгахад хэрэглээгүй байна гэсэн байна. / хх-н 43-46/

          10-20 УБИ дугаартай Тоёота ланд круйзер маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоол тэмдэглэл, үнэлгээ / 1-р хх-н 47-52/

          Хүний биед үзлэг хийх тухай тэмдэглэлд: Б.Пүрэвдоржийн биедүзлэг хийсэн байна/  1-р хх-н 54-57/

        Нэгжлэг хийх тогтоолд : Б.Пүрэвдоржийн  Баянгол дүүргийн 3-р хороо 73-602 тоот орон сууцанд нэгжлэг хийсэн байна./ 1-р хх-н 58-64/

         Хүний биед үзлэг хийх тухай тогтоолд: Б.Бат-Очирын биед үзлэг хийсэн, нэгжлэг хийх тогтоол, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл / 1-р хх-н 65-76/

  Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол / 1-р хх-н 77-78/

          Иргэний нэхэмжлэгч Д.Үржинханд  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016  оны 05 дугаар сарын 04-ний өдөр манай нөхөр бид 2 ажил дээрээ хамт ажлаа  хийж байгаад нөхөр маань түрүүлээд гэртээ очоод хоолоо хийж байя гээд машины түлхүүр аваад 22.00 цагийн үед ажлаас гарсан. Би ажлаа дуусаад  00.00 цагийн үед гэртээ орж ирэхэд хүү маань гэрт байгаагүй. Ааваас нь асуух гэтэл унтаж байсан. Гар утасгүй явж байсан болохоор залгаад нэмэргүй байсан. Өглөө нь нөхөр бид 2 ажилдаа явахаар грашдаа ортол машин байгаагүй. Дээшээ гараад нөхрийн түлхүүр тавьсан газрыг хартал түлхүүр нь байгаагүй тул хүүгээ унаад явсан юм байна гэж бодсон. Ингээд ажил дээрээ байж байтал үдээс хойш 14.00 цагийн үед танихгүй дугаараас Булгаа залгаад Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр байна та хүрээд ирээч гэхээр нь машин тэрэгтэй явж байгаад мөргөлдсөн юм болов уу гэж бодоод нөхөр бид 2 цагдаа дээр очтол 3 найзынхаа хамт мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон гээд байж байсан.  Гэхдээ би хүүгээ хэрэг хийсэн гэж итгээгүй. Болсон асуудлын талаар өөрөөс нь асуухад ээж ээ би уг нь гэрээсээ гарах бодолгүй байсан юмаа. Манай гэрийн утас руу найзууд залгаад хороололд дуудахаар нь яваад очсон чинь нэг нь миний бичиг баримтаар ломбарданд эд зүйл тавьсан байсан болохоор намайг бичиг баримтаа аваад ир гээд байсан юм. Надад мөнгө байгаагүй болохоор аавыг орж ирэхээр нь машины  түлхүүрийг нь нууцаар  аваад гялс явчихаад ирье гэж бодсон юм гэж хэлсэн. Мөн ямар учиртай хэрэгт холбогдоод байгаагаа хэлээгүй.  Эрдэнэбулган 1997 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэт хотод манай гэр бүлийн том хүү болж төрсөн. 2001 онд манайх Улаанбаатар хотод нүүж ирээд хүүгээ 4 дүгээр цэцэрлэгт оруулсан. Би өөрөө тэр цэцэрлэгт арга зүйчээр ажилладаг байсан юм. 2003 онд Нийслэлийн 50 дугаар сургуульд элсэн ороод манай гэр Баянгол дүүрэг рүү нүүгээд хүүгээ 4 дүгээр ангиас нь 51 дүгээр сургууль руу шилжүүлсэн.  51 дүгээр сургуульд 1 жил сураад Эрдмийн далай цогцолбор сургуульд элсэн орж 2014 онд 11 дүгээр ангиа төгссөн. Сургуулиа төгсөх хүртэл ангийн дарга хийдэг байсан. Спорт, урлагийн арга хэмжээнд идэвхитэй оролцдог, дуу дуулах шүлэг унших сонирхолтой хүүхэд байгаа юм.  Сургуулиа төгсөөд аавынхаа компанийг өвлөж авахаар Техник технологийн дээд сургуулийн авто замын барилгын инженерийн ангид орсон. Одоо 3 дугаар дамжаанд орно. Хүү маань үг дуу цөөтэй, төлөв даруу зантай, эцэг эхийнхээ үгэнд сайн ордог, гэр бүлийн хүмүүжил сайтай хүүхэд. Манай хүү тамхи татдаг. Гэхдээ хар тамхины төрлийн зүйл хэрэглэж байна уу гэх сэжиг таамаг надад төрж байсангүй, төрүүлэхээр зүйл ч хийж байгаагүй. Би багш хүн учраас тийм зүйлтэй хатуу тэмцэх болно гэжээ.  / 1-р хх-н 80 /

          Гэрч  Т.Эрдэнэбулган мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр над руу Чулуунбат залгаад уулзаж орой жоохон сууя шоудъя, бид хэд хэдэн төгрөгтэй байна чи хэдэн төгрөг олоод хүрээд ирээч гэхээр нь би гэрээсээ гараад Гар утасаа 120,000 төгрөгийн барьцаанд тавиад 30,000 төгрөгийг нь найз Сод-Эрдэнэд зээлүүлээд үлдсэн 80,000 төгрөгөө аваад Чулуунбат, Энхтулга,Жавхлан 3-тай 17.00 цагийн үед уулзсан. Тухайн үед надад байсан 19,000 төгрөгөө нийлүүлээд мөнгөө Чулуунбатад өгсөн. Эхлээд хоол идчихээд дараа нь PC тоглож байгаад орой 23.00 цагийн үед гараад явж байтал намайг гэрээс дуудаад байхаар нь явах гэж байтал Жавхлан гялс замаараа нэг хүн аваад Аман хуур хотхон орох хэрэгтэй байна гэхээр нь Улаанбаатар их дэлгүүрээс Пүүжээ гэж залууг авч машиндаа суулгаад Аман хуур хотхонд очсон. Тэнд очоод Пүүжээ, Жавхлан 2 машинаас буугаад хүнтэй уулзъя гэсэн. Тэр 2 Баяраа гэж залуутай уулзаж байгаад удалгүй Жавхлан машинд буцаж суугаад бид нар тэндээс хөдөлсөн. Эхлээд 100  айл орж Энхтулгыг гэрт нь буулгаад, дараа нь Баянзүрх дүүрэг орж Чулуунбатыг буулгаж өгчихөөд Баянмонгол хороолол орж Жавхланг буулгаад хамгийн сүүлд би гэртээ харьсан. Үүнээс хойш би хэд хоног гар утасгүй байсан болохоор  5 сарын 04-ний өдөр гэрийн утас руу Энхтулга, Чулуунбат 2 залгаад бичиг баримтаа аваад хүрээд ир, ломбарднаас юмаа авмаар байна гээд байхаар нь би ээжийн машиныг грашнаас авч гараад 3,4-р хороололд Чулуунбат,Энхтулга 2-той уулзахаар 23.00 цагийн үед гэрээсээ гарсан. Намайг очиход Жавхлан ирчихсэн тэр 3 хамт байсан. Тэндээсээ ломбард руу нь явах гэтэл мөнгөө үрээд дутчихлаа дараа нь авъя гэхээр нь би ээжийн машиныг нууцаар аваад гараад ирсэн байсан болохоор хурдан харихгүй бол болохгүй, та нарыг очих газарт чинь буулгаж өгчихөөд явлаа гэж хэлсэн. Тэгвэл бид 3-ыг цирк дээр буулгаад өгчих тэндээсээ цаашаа явна гэхээр нь циркийн баруун талд зогстол, Энхтулга,Жавхлан 2 зүүн талд нь байх ахмадын эмийн сангийн үүдэнд очоод зогсчих гэхээр нь тэнд нь зогсох гэтэл цагдаа нар ирээд бид нарыг саатуулсан. Тэгтэл Энхтулгын гутлын түрүй болон машины голын хайрцагнаас ууттай мансууруулах бодис хураалаа гэж хэлсэн” гэжээ. /1-хх-ийн 81-82, 199-204/

          Гэрч  Д.Болормаа  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: М.Жавхлан 1997 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр амаржих газар төрсөн. Бага насаа эцэг эхийн гараар болон 35 дугаар цэцэрлэгээр хүмүүжсэн. 2007 онд Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн 1 дүгээр ангид элсэн ороод 6 дугаар ангиасаа 1дүгээр сургууль руу шилжин суралцаж байгаад ахлах ангидаа Шинэ үе сургуулийг 2014 онд 11 дүгээр анги төгссөн. Доороо олон дүүтэй болохоор гэр орны ажилд сайн дүү нараа харж ханддаг болохоор манай найзууд болон ах дүү хамаатан садангууд нь их сайн байдаг. 10 жилдээ сурч байхдаа гадаад хэл, нийгмийн ухаан, компьютерийн хичээлд сонирхолтой анги хамт олноо манлайлж аливаа олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж оролцдог сагсан бөмбөг, хөл бөмбөг тоглох дуртай тэмцээн уралдаанд орж байр эзэлж медаль авч байсан. Элсэлтийн Ерөнхий шалгалтаар нилээн өндөр оноо авч дээгүүр жагссан бөгөөд өөрийнхөө сонирхолоор одоогийн сурч байгаа ангидаа 2014 онд элсэн ороод одоо 2 дугаар курсээ энэ жил төгсөж байна. Хүү маань өмнө нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж хэл ам хэрүүл шуугиан үүсгэж эцэг эхийнхээ чихийг халууцуулж байгаагүй. Архи уудаггүй, хааяа тамхи татаад байгаа харагддаг юм гэхдээ миний хажууд болон гэртээ татаж байгаагүй. Би өөрөө багш хүн болохоор хүүгээ чанга гараар бариад байхыг боддоггүй насанд хүрсэн айлын том хүүхэд болохоор биеэ даагаад өөрөө өөрийгөө аваад явчих хэмжээний чадвартай болсон гэж итгэл хүлээлгэсэн. Гэтэл хар тамхитай холбоотой хэрэгт шалгагдаж байгаа талаар сонсоод хүнд туслаа, итгэж чадахгүй байна. Манай эргэн тойрны бүх хүмүүс Жавхланг ам уралдан магтацгаадаг эрэгтэй хүүхэд гэхэд гэр орноо хэнээр ч хэлүүлэхгүй цэвэрлэж цэгцэлж дүү нараа авч хардаг мундаг гэж ярьцгаадаг. Нэг жилийн өмнөөс ШУТИС дээр хүүхдүүд хар тамхины хэрэгт их холбогдож мансууруулах бодис хэрэглээд байна гэж сонсогдоод байдаг болсон болохоор би хүүгийнхээ сургуулийг буруу сонгочих уу даа гэж бодогдох болсон. Ер нь хүнд орчин их чухал байдаг гэж би боддог. Хүүхдүүдээ аль болох хүмүүжилтэй мэдлэг боловсролтой хүн болгох талаас нь их анхаарч гэр бүлийх нь аятай таатай орчинг бүрдүүлж халуун дулаан уур амьсгалтай байлгахыг хичээдэг. Манай гэр бүлд Жавхланд буруу үлгэр дууриал үзүүлээд цааш түлхэх хүн нэг ч байхгүй. Гэвч насанд хүрсэн хүүхдээ алхам тутамд нь хамт байгаад анхаарал халамж тавиад байх боломж тэр бүр байхгүй учир нүднээс далд юу хийгээд явдагийг нь мэдэхгүй юм. Аав нь өөрийх нь төрсөн эцэг биш гэдгийг өсвөр насандаа мэдээд өөрт нь их хүнд туссан гэхдээ өөрт нь яг л төрсөн эцэг шиг нь хандаж хайрлаж хүмүүжүүлдэг. 2016 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Жавхлан хичээлээ тараад Зайсан руу эмээ өвөөгийх рүүгээ очиж хононо гэж хэлсэн маргааш нь буюу 5 дугаар сарын 5-ны өдөр 15.00 цагийн үед надруу залгаад хэрэгт холбогдчихлоо Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр хүрээд ир гэхээр нь очиж хүүгээ авсан. Болсон асуудлын талаар асуухад нэг найзаараа хүргүүлэх гээд машинтай нь явж байгаад унтчихсан байсан нэг сэрэхэд цагдаа зогсоочихсон бүгдийг нь барьж аваад саатуулсан гэж хэлсэн гэжээ.  / 1-р хх-н 85-86/

         Гэрч  Т.Чулуунбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Эрдэнэбулган, Жавхлан,Энхтулга бид 4 хамт Эрдэнэбулганы   машинтай Жавхлангийн цуглуулж байсан мөнгөөр нь гар утас авах гээд явж байтал Жавхлан намайг Аман хуур хороололд хүргээд өг, тэнд очих хэрэгтэй байна гэхээр нь 13-р хорооллын Аман хуур хотхоны ойролцоо 01.00 цагийн үед ирэхэд Жавхлангийн хуурай ах Баяраа гээд залуу машины цонхоор шагайж хараад бид нартай мэндэлсэн. Жавхлан машинаас буугаад 3-4 метрийн зайд Баяраа ахтайгаа уулзаад 5-10 минут болохоор нь бид нар харилаа шүү гэхэд за за  би хамт явъя намайг гэрт буулгаад өг гээд Жавхлан машинд суусан. ...Миний бодлоор энэ өдөр Жавхлан тэр ууттай цайвар зүйлийг авсан гэж бодож байна. Дараа нь Жавхлангийн ярианаас сонсоход бас энэ өдөр авсан гэж хэлж байсан. 2016 оны  5 дугаар сарын 04-ний өдөр Эрдэнэбулганы унаж байсан Ланд-200 машинд Жавхлан,Энхтулга бид 3 суугаад Эрдэнэбулганаар хүргүүлэхээр болсон. Их дэлгүүрийн ойролцоо явж байтал Жавхлан байж байгаарай энд түр зогсчих, нэг хүнтэй яаралтай уулзах хэрэгтэй байна гэхээр нь Их дэлгүүрийн урд талын усан оргилуурын баруун талын Голомт банктай байрын аркны доор зогссон. Тэр үед миний нойр хүрээд би унтчихсан байсан, нэг сэрэхэд Их дэлгүүрийн урд талын Айр маркетын ойролцоо замын цагдаа зогсооход би сэрсэн. Яг машин зогсоход Жавхлан сандраад хүүе энийг аваарай гээд урагшаа Энхтулга руу нэг юм дамжуулж байсан. Тэгтэл 2 ах бид нарыг машинаас буулгаад Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс дээр авч ирээд саатуулсан. Замын цагдаа машин зогсоогоод Эрдэнэбулганыг бичиг баримтаа шалгуулж байх хооронд Жавхлан энийг наанаа нуучих гээд Эрдэнэбулганд юм өгсөн. Яг юу байсаныг би хараагүй. Дараа нь харахад жижиг ууттай цайвар цагаан, нунтаг зүйл байсан. Эрдэнэбулганыг би хэрэглээгүй гэж бодож байна. Учир нь миний хажууд Энхтулга, Жавхлан 2 ч тэр зүйлээ гаргаж ирээгүй, хэрэглээгүй болохоор Эрдэнэбулган хаанаас юугаа хэрэглэх билээ. Би хэрэг болсон өдөр юу болоод байгааг ч ойлгоогүй, учрыг нь олохгүй байсан. Тухайн үед Жавхлан Энхтулга 2 биедээ мансууруулах бодис хадгалж байна гэж би огт мэдээгүй, цагдаад баригдсаны дараа л мэдсэн. Хэрэв би хууль бус зүйл хадгалж байгааг мэдсэн бол хамт явахгүй байсан” гэжээ. /1-хх-ийн 87-88/ / 1-р хх-н 87-88/

          Гэрч С.Гэрэлцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Миний хүү Отгонбаатарын Энхтулга нь 1993 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бага насаа 164 дүгээр цэцэрлэгээр болон эцэг эхийн гар дээр хүмүүжиж өнгөрөөсөн. 2000 онд Орос хэлний сургалттай Радуга сургуульд элсэн ороод 9 дүгээр ангиа онц төгсөөд 10 дугаар ангид суралцалгүйгээр шалгалтаа өгч алгасаад 11 дүгээр ангиасаа Искра лицей сургуульд элсэн орж суралцаад 2010 онд төгссөн. 10 жилийн сургуулиа төгсөөд конкурс өгөөд бүх улсын сургуулиудад тэнцээд МУИС-ийн Солонгос хэлний ангийг авч дунд нь 2 жилийн чөлөө аваад ангиа солиод одоо орос хэлний ангид дахин 1 дүгээр курссээс нь эхлэн суралцахаар болсон. Хүү маань 10 жилийн сургуульд байхдаа урлаг, спортын авьяастай, сагсан бөмбөг тоглодог, шүлэг уншдаг, уран зохиол англи хэл орос хэлний сонирхолтой хүүхэд байсан болохоор одоо мэргэжил эзэмших гээд гадаад хэлээр гүнзгийрүүлэн сурч байна. Миний хүү их тусархаг, дөлгөөн зантай, огцом түргэн уур уцаар байхгүй хамт олон найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй олон найз нөхөдтэй амны тамхи бол хааяа татаад байдаг архи дарс огт хэрэглэдэггүй юм. Хүүгээ хэрэгт холбогдсон талаар сонсоод итгээгүй. Энэ явдалыг сонсоод бие маань өвдсөн гэжээ.  / 1-рхх-н 89/

          Гэрч  Б.Одончимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Баяржаргал нь 1994 оны 8 сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн. Дархан-Уул аймагт аав ээжийнхээ хамт амьдарч байгаад 3 настай байхад нь эцэг эх нь салаад Дарханаас ээжтэйгээ хамт ирээд манай гэрт амьдарч эхэлсэн. Сургуульд орох жилд нь Баяржаргалын ээж гадагшаа явж сургуульд сурна гэж яваад Баяржаргал манайд үлдээд одоог хүртэл амьдарч байна. Одоо Баяржаргалын ээж нь сүүлд суусан нөхрийнхөө хамт Турк улсад ажиллаж амьдарч байгаа, 6 настай дүү нь энд эмээ, өвөө дээрээ байдаг гэсэн. Баяржаргал нь 56-р сургуулийг төгссөн. Хэдэн онд төгссөнийг сайн санахгүй байна, сургуульд сурч байх дундуур нь Баяржаргалын ээж нь Туркээс ирээд хүүгээ өөр дээрээ авна гэж авч яваад 1 жил орчим болоод Баяржаргал буцаад ирсэн. Баяржаргал нь үеэлүүд болон хамаатан садангуудаасаа надтай илүү ойр дотно байдаг. Тогтсон ажил төрөл гэх зүйл байхгүй, энд тэнд олдсон ажлаа хийгээд л явдаг. Дүү маань их зөөлөн, сайхан сэтгэлтэй хүүхэд, багаасаа эцэг эхээсээ тустаа байсан болохоор биеэ даачихсан, хэрсүүд хүүхэд. Сагсанбөмбөг тоглох дуртай, чөлөөт цагаараа зааланд найзуудтайгаа их тоглодог. Өмнө нь ял шийтгэл авахад нь мэдсэн. Тэр цагаас хойш Баяржаргалыг дахин ийм зүйл хэрэглэхгүй байгаа гэж бодож байсан юм. Түүнээс надад мэдэгдэх зүйл байдаггүй. Манайх 2 өрөө байр бөгөөд нэг жижиг өрөөнд нь Баяржаргал бид 2 хамт байдаг. Түүний хувцас эд зүйлсээс дээрх зүйлс гарч ирж байгаагүй. Бодвол бид нараас нуудаг байх. Айлд амьдарч байгаа хүн чинь тиймэрхүү хууль бус зүйлийг аль болох мэдэгдэхгүй байхыг хичээдэг эсвэл манай гэрт авч ирдэггүй байх гэж бодож байна. Баяржаргал өөрөө ажил хийгээд яваад байдаг болохоор бид нар халаасны мөнгө өгч байгаагүй. Ээжээс нь бас хааяа мөнгө ирдэг байх. Хэдэн төгрөг юунд зарцуулдаг талаар мэдэхгүй байна, ямартаа ч манайд байр хоолны мөнгө гэж өгдөггүй, өөрийнхөө хэрэгцээг л хангадаг. Баяржаргал бид нарт хэлэхдээ хүний юм авч явж байгаад баригдсан гэж хэлснээс өөр нарийн ширийн зүйлээ хэлээгүй гэжээ. /хх-н 91--92/

         Гэрч  Ю.Күндыз мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …Би Баяржаргалыг хар тамхины асуудлаар 1 жилийн өмнө шоронд ороод гарахыг нь мэдэж байгаа. Гарч ирээд хаширсан байх, засарсан байх, дахиж энэ зүйлийг хэрэглэхгүй байгаа гэж итгэсэн. Би ер нь Баяржаргалыг хүнд хэцүү үед нь тус дэм болъё л гэж бодож мөнгө төгрөггүй болсон үед нь өөрөөсөө мөнгө төгрөг хүртэл өгч байсан удаатай, сүүлд ч гэсэн цагдаа дээр байна, батлан даагч олдохгүй байна, хурдан хүрээд ир чамаас өөр тус болох хүн алга гээд гуйгаад байхаар нь би ирж батлан даалтанд авсан. Түүнийг хэл ам татлахгүй өөрөө ирээд шалгагдаад байж чадах байх л гэж итгэсэн. Харин Баяржаргал хэнтэй, хаанаас ийм зүйл олж аваад хэрэглээд байдгийг нь би мэдэхгүй гэжээ./ 1-р хх-н  93/         

        Гэрч  Б.Аюушжав  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …Энэ өдөр Баяржаргал бид 2 уулзаад ойр зуурын юм ярьж, гадуур явж байтал орой  22.00 цагийн үед Баяржаргал Пүрэвдоржтой очиж уулзаатахъя гэхээр нь за за гээд хамт явсан бөгөөд тухайн үед би ахынхаа машиныг түр унаж байсан болохоор бид 2 хамт Home Plaza-ын баруун талын Нархан хотхоны зогсоол дээр очсон. Тэгтэл Баяржаргал Пүрэвдоржтой уулзаад ирье гэж машинаас буугаад нэг их удалгүй буцаад ирэхээр нь бид 2 гадуур явж байгаад, би маргааш нь цэрэг татлагатай байсан болохоор гэртээ харьж амарлаа гээд Баяржаргалыг хүнсний 50-р дэлгүүрийн гадаа буулгаж өгөөд би гэртээ харисан. Үүнээс хойш 10-аад хоногийн дараа Баяржаргалтай уулзахад хэрэгт холбогдсон, Пүрэвдорж намайг цагдаад бариад өгчихлөө гэж хэлж байсан. Баяржаргал уулзах ажил байна гэхээр нь би хүргэж өгсөн. Баяржаргал утсаар ярихдаа чи хэнтэй байгаа юм, хаана байгаа юм, гялс очоод авчихъя, эндээс хөдөллөө гэх мэт зүйл ярьж байсан болохоор надад тийм ч сэжигтэй санагдаагүй. Надад юу авах гэж байгаа, ямар зорилгоор уулзаж, юу авах гэж байгаа талаараа хэлээгүй. Уулзсаныхаа дараа нь ч гэсэн юу авсан гэдгээ хэлээгүй.  Баяржаргалын өгсөн энэ тайлбар бол ор үндэслэлгүй зүйл байна. Би Баяржаргалд мансууруулах бодис зарж борлуулж байсан асуудал огт байхгүй. Би өөрөө ч энэ зүйлийг хэрэглэдэггүй. Баяржаргал мэдүүлэг өгөхдөө айж сандарсан юм уу, манарсан юм уу мэдэхгүй яагаад ингэж худал зүйл ярисныг би ойлгохгүй байн. Борхүү гэж хүн танихгүй. Харин Тэмүүлэн манай найз байгаа юм, одоо Солонгос улсад 3 сарын гэрээгээр ажил хийж байгаа. Тэмүүлэнд ч гэсэн хар тамхитай холбоотой асуудал байхгүй гэж би бодож байна. Бүгдийг нь худал мэдүүлэг өгч гүтгэсэн байна. Тэмүүлэн 3 сарын гэрээ нь дуусаад Монголд ирнэ, барны зөөгч хийдэг нэг залуу байдаг. Би тийм ч дотно биш болохоор сайн танихгүй. Борхүү гэж хүн огт танихгүй. Би төрсөн ах, бэр эгч, ахын 2 нялх хүүхэдтэй бөөнөөрөө амьдарч байж тийм зүйлийг гэртээ хадгалж байх ямар ч боломж байхгүй, угаасаа хадгалах санаа зорилго, шаардлага ч байхгүй гэжээ./ 1-р хх-н  94-95/

       Гэрч А.Билэгдэмбэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:...Би 2015 оны зунаас хүүгээ ямар нэг зүйл хэрэглэж байна уу гэхээр сэжиг төрж ажиглаж эхэлсэн. Хүү маань тамхи татдаггүй мөртлөө халааснаас нь байнга асаагуур гарч ирдэг болсон, хувцаснаас нь эвгүй үнэр гарч гэртээ ирэхгүй хэд ч хоногоор хамаагүй алга болдог, миний ээмэг, бөгжийг барьцаанд тавьж үгэнд орохоо болиод ирэхээр нь болохоо больж байна даа гэж бодож эхэлсэн. Б.Пүрэвдорж нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо 73-602 тоотод ганцаараа амьдарч байгаа. Би хамгийн сүүлд хүүтэйгээ 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэрт нь  очиж уулзсан, гэрт нь хүн амьдардаг юм уу гэмээр бохир заваан болсон үнэр гэж дотор муухай оргимоор болсон байсан. Ерөнхийдөө болохгүй бүтэхгүй хүүхдүүдтэй найзлаад байна, хааяа нэг тааралдаад харахад биеэр нь шивээс болсон хачин хүүхдүүдтэй хамт явж байдаг болсон” гэжээ.  /1-хх-ийн 96-97/

         Гэрч Баянзүрх дүүрэг цагдаагийн 3 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч ажилтэй Э.Анарболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  10-20 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж яваа 4 залуу хар тамхи, мансууруулах бодис олж аваад, машиндаа хадгалаад хэрэглээд байгаа талаар мэдээлэл авагдсан тул шалгасан. Ингээд 05 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Их дэлгүүрийн зүүн урд талын ахмадын эмийн сангийн хажууд 10-20 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Сүхбаатар дүүргийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаагаар түр зогсоолгон, зугтаах эрсдэлээс урьдчилан сэргийлж, тэдгээр залуусыг барьж авсан юм. Машиныг зогсоож, газар дээр нь үзлэг хийх гэсэн боловч зам дээр хөдөлгөөн ихтэй, хүн хөл ихтэй байсан тул тэндээсээ машиныг нь авч явж, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтсийн байранд ирж үзлэгийг эхэлсэн. Үзлэг хийхэд машины голын хайрцагны ундаа тавидаг бөөрөнхий хэсэгт нэг жижиг ууттай, цайвар цагаан зүйл, шалавчны дээрх хөх өнгийн, хоосон капсул мэт зүйл, 100-тын мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, 10-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг хураан авсан. О.Энхтулгын биед үзлэг хийхэд баруун хөлний оймсны түрүйнээс ууттай цайвар өнгийн талстлаг зүйл гарч ирсэнийг хураан авч тэмдэглэлд тусгасан. Гэвч тэмдэглэлийг бичихдээ тээврийн хэрэгслээс хураан авсан эд зүйлсийг хүний биед үзлэг хийж хураан авсан зүйлстэй нэг тэмдэглэл болгон бичсэн байна. Тухайн үед жижүүрийн мөрдөн байцаагч дуудлаганд явсан байсан тул миний бие өөрөө хөндлөнгийн гэрч нарыг байлцуулж эд зүйлсийг хураан авсан байгаа. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийхдээ тэмдэглэлийг хөтлөөгүй. Тухайн үед манай хэлтэст 2 ширхэг тестр байсныг хэрэгт гол ач холбогдолтой байж болзошгүй гэж үзэн Баяржаргал, Энхтулга нарын шээсэнд тестэрээ ашигласан юм” гэжээ. /1-хх-ийн 98/

          Гэрч  Г.Мягмаргэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …2016 оны 08 сарын 17-ны өдөр би найзынхаа лагер дээр очиж хонох гэж байсан юм. Замаараа Пүрэвдоржтой уулзаж нүүрнийхээ саванг очиж авах гээд гэрт нь очиж уулзахаар машинтайгаа гэрийх нь үүдэнд очсон. Би гэрт нь очоод үүдэнд чинь ирчихлээ гараад ир гэхэд удалгүй Пүүжээ гарч ирсэн. Бид 2 дөнгөж уулзах гэж байтал Пүүжээ цагдаа нарт баригдсан. Би тухайн үед юу болоод байгааг ч ойлгоогүй хамт цагдаагийн хэлтэс дээр ирээд болж байгаа асуудлыг ойлгосон. Би Пүрэвдоржийг мансууруулах бодис хэрэглэдэг гэж мэдээгүй…” “…Миний харснаар гэртээ л байдаг хүн. Бид 2 үерхээд удаагүй, тийм ч дотно биш байсан болохоор нарийн асуудлыг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан үерхэх хугацаанд хэд хэдэн удаа утсаа авахгүй, таг алга болж байгаад сүүлд нь юу ч болоогүй юм шиг ярьж байсан. Харин гадуур гарахдаа үргэлж хар үүргэвчээ үүрээд явж байдаг, би ухаж үзээгүй болохоор дотор нь юу байгааг мэддэггүй, гэтэл цагдаа дээр ирээд үзлэг хийхэд дотроос нь мансууруулах бодис гарч ирсэн байна. Тустаа хонож байхдаа утсаар ярихад л нэг найз ирчихсэн байна, найзтайгаа хамт хоносон гэдэг байсан, одоо бодвол найзууд нь Пүүжээг ганцаараа амьдардаг болохоор нь далимдуулж мансууруулах бодисоо хэрэглэх гэж очдог байсан байх…” “…Пүрэвдорж нь их дотогшоогоо, бүрэг дуугүй хүн шиг санагдсан. Уг нь бол элдэв муухай ааш зан байхгүй, боловсон, соёлтой, хүнтэй эвтэй харьцаатай байдаг. Надтай хамт байх хугацаандаа ямар нэгэн болохгүй зүйл хэрэглэж байгаагүй гэжээ. / 1-р хх-н 99/

          Гэрч  Д.Энхмаа  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:…Хүү маань 1995 оны 6 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бага насаа 164-р цэцэрлэгээр болон эцэг, эхийн гараар хүмүүжсэн бөгөөд хүүгийнхээ төрсөн эцгээс 4 настай байхад нь салсан. Миний хүү 5 настайгаасаа 13 нас хүртлээ эмээ өвөө дээрээ өсч, би Япон улс руу ажиллахаар явсан. Би 2008 оны үед Монголд ирээд бага охиныхоо аав болох Чадраабалтай гэр бүл болж одоо 4-үүлээ нэг ам бүл болон амьдарч байна. Бат-Очир нь 2012 онд Оюуны төв сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн их сургуулийн машин механизм инженерийн ангид 2 жил суралцаад сургуулиасаа гарсан. Багаасаа хөгжмийн сонирхолтой хүүхэд байсан бөгөөд нэг хамтлагтай болоод хөгжим тоглодог болоод сургуулиасаа гарсан юм. Урлагийн арга хэмжээнд байнга оролцдог, сургуульдаа хамт олон, багш нарынхаа дунд нэр хүнд сайтай, нийгмийн идэвхитэй хүүхэд байгаа юм. 2015 онд Матрикс салоны үсчний курыг төгсөөд Grease салонд 4 сар дагалдан үсчин хийж байгаад 2 сарын өмнө гараа хугалаад ажлаасаа түр чөлөөлөгдсөн байгаа. Миний хүү их зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархаг, өрөвч, үгэнд сайн ордог, айлын том хүүхэд болохоор гэрийн ажилд сайн, аливаа юманд гарын ур дүй сайтай, тэр дундаа цахилгааны ажилд тусалдаг, ажил төрөл голохгүй хийдэг, багаасаа биеэ даагаад хэрсүүд өсчихсөн……Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй. Өмнө нь нэг удаа Батзориг гээд байцаагч дээр шалгагдаж байхдаа надад хэлэхдээ найзуудтайгаа хамт явж байгаад нэг удаа л сорж үзсэн гэж хэлж байсан. Дахиж би хүүгээ энэ зүйлээс хол байгаа гэж итгэж байсан…” “…Бат-Очирт өөрийн гэсэн орлого байхгүй, би халаасных нь мөнгийг өгдөг. Хувцас авахаар бол би хамт дэлгүүр ордог, бусад үед автобус, хоолны мөнгө гэж авдаг. Өдөрт 2000 төгрөг л өгдөг. Чөлөөт цагаа ихэвчлэн найзуудтайгаа өнгөрүүлдэг. Гэрээсээ гарч гадуур хонодог тохиолдол байдаг. Сүүлийн үед Пүүжээгийн /Пүрэвдоржийн/ гэрт хоноод ирлээ гэж хэлдэг байсан гэжээ.  /хх-н 100-101/

          Гэрч Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст мөрдөн байцаагч ажилтай О.Чулуунбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2016 оны 05 дугаар сарын 05-ны өглөө эрүүгийн төлөөлөгч дэслэгч Анарболд тээврийн хэрэгсэл болон 5 залуу хүлээлгэн өнгөрсөн шөнийн хар  тамхитай холбоотой материал шүү гэсэн. Эрүүгийн төлөөлөгч нар биед нь үзлэг хийгээд хурааж авах юмаа хураагаад авчихсан гэж хэлсэн. Надад 2ширхэг ууттай цагаан өнгийн талстлаг зүйл болон хөх өнгийн капсулыг Энхтулга болон түүний сууж явсан машинаас хурааж авсан гээд 4 залуутай хүлээлгэж өгсөн. Харин Баяржаргал гэж залууг бөөрөнхий савтай өвс, цагаан өнгийн асаагуур, ногоон өнгийн савтай нүдний дусаалга, тамхи ороодог цаас, шүүлтүүр зэргийн хамт өгсөн ба гар утсыг нь өөрт нь буцааж өгсөн байсан. Ингээд би хүлээж авсан эд зүйлсдээ үзлэг хийгээд шинжээч томилсон. Манай хэлтэст 2 ширхэг тест байсан бөгөөд тухайн үед Энхтулга, Баяржаргал нарт нь хэрэглэсэн байгаа. Шинжилгээний дүгнэлтээр хураагдсан эд зүйлсээс мансууруулах төрлийн бодис илэрсэн тул харъяаллын дагуу Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтэс рүү шилжүүлсэн”  гэжээ. /1-хх-ийн 102/

         Шинжилгээ хийх шинжээ томилох тогтоол /хх-н 103/

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 4096 дугаартай дүгнэлт:

         Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн дугуй төмөр хайрцаг доторхи ногоон өнгийн хатаасан ургамал мэт зүйл, цагаан өнгийн асаагуурын хажуу хэсэгт нь наалдсан бор хүрэн өнгийн зүйл, ”V.ROHTO13 ml”гэсэн бичигтэй ногоон өнгийн хуванцар савны тагны  доод талд 2 хэсэг газарт наалдсан байсан бор хүрэн өнгийн зүйл зэргийн найрлаганд дельта-9 тетрагодроканнабинолийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын ”Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвец”-ын жагсаалтанд багтдаг болно. АК6109212 серийн дугаартай 10-тын мөнгөн дэвсгэртээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрэхгүй байна гэжээ./1-хх-ийн 104-106/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 107/

           Шинжээчийн 4068 тоот  Дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн Б.Баяржаргалын шээсэнд Тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын ”Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд хамаарна гэжээ./1-р хх-ийн 108/

            Шинжилгээ хийлгэх тогтоол / 1-р хх-н 109/

 Шинжээчийн 4097 тоот  Дүгнэлтэд:

Шинжилгээнд ирүүлсэн АQ8703248 гэсэн серийн дугаартай Монгол улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, JN3343261 гэсэн серийн дугаартай Монгол улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, АМ0551509 гэсэн серийн дугаартай Монгол улсын 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртэнд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шижилгээнд тэнцэхгүй.

Шинжилгээнд ирүүлсэн тод цэнхэр өнгийн капсул 1 ширхэг, 3х2 см хэмжээтэй гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл, 3.5х1 см хэмжээтэй гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн 3х2 см хэмжээтэй гялгар цагаан өнгийн зүйл, 3.5х1 см хэмжээтэй гялгар ууттай цагаан өнгийн нунтаг зүйлд метамфетамин илэрсэн.

Метамфетамин нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.

Шинжилгээнд ирүүлсэн тод цэнхэр,цэнхэр өнгийн капсулд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй гэжээ. / 1-р хх-н 110-112/ 

 Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 113/

Шинжээчийн 4067 тоот   Дүгнэлтэд: 1.Шинжилгээнд ирүүлсэн О.Энхтулгын шээсэнд метамфетамин тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Метамфетамин тетрагидроканнабинол нь сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд хамаарна гэжээ. /1-р хх-ийн 114/

Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-н 115/

Шинжээчийн 4447 тоот  Дүгнэлтэд:

 1.Шинжилгээнд ирүүлсэн М.Жавхлангийн шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис /АМР, ВАR, BZO, СОС, МАМР, МDМР, МDМА, МОR, МТD, РСР, ТНС/ илрээгүй гэжээ. /1-р хх-ийн 116/

 Шинжилгээ хийлгэх  тогтоол /хх-н 117/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 657 тоот дүгнэлтэд :

1.М.Жавхлан нь урд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2.Одоо М.Жавхлан нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

           3.М.Жавхлан нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

          4.М.Жавхлан нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

          5.М.Жавхлан нь мансуурах дон болон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байна.

         6.Мансууруулах донтой эсвэл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал эмгэг нь Монгол улсад эмчлэгдэх боломжтой. СЭМҮТ-д энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой юм.

         7.М.Жавхланд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна гэжээ. / 1-р хх-н 118-119/

          Шинжилгээ хийлгэх  тогтоол /хх-н 120/

     Шүүх сэтгэц эмгэг судлалын 695 тоот  дүгнэлтэд :

 1.Б.Баяржаргал нь  сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байгаагүй  байна.

        2.Одоо Б.Баяржаргал нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

        3.Б.Баяржаргалнь  үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

        4.Б.Баяржаргал нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

        5.Б.Баяржаргал нь мансуурах донтой болон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэггүй байна.

        6.Мансууруулах дон,  мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай байдлыг  Монгол улсад эмчлэгдэх боломжтой. Энэ төрлийн эмчилгээг СЭМҮТ-д  хийж гүйцэтгэх боломжтой юм.

 7.Б.Баяржаргалд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах  шаардлагагүй байна гэжээ. / 1-р хх-н 121-122/

          Шинжилгээ хийлгэх  тогтоол /хх-н 123/

     Шүүх сэтгэц эмгэг судлалын  690 тоот дүгнэлтэд :

          1.О.Энхтулга нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.

          2.О.Энхтулга нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

          3.О.Энхтулга нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

         4.О.Энхтулга нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

         5.О.Энхтулга нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх баримт мэдээлэл үгүй байна.

         6.О.Энхтулга мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх баримт мэдээлэл үгүй байна. Монгол улсад эмчлэгдэх боломжтой. СЭМҮТөвд эмчлэгдэх боломжтой

         7.О.Энхтулгад сэтгэцийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэжээ. / 1-р хх-н 124-125/

      Шүүх сэтгэц эмгэг судлалын  883 тоот дүгнэлтэд :

        1.Б.Пүрэвдорж нь 2012 оноос каннабис гэх сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэдэг болсон байна.

         2.Одоо Б.Пүрэвдорж нь каннабинойдын хэтрүүлэн хэрэглээтэй байна.

         3.Б.Пүрэвдорж нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

         4.Б.Пүрэвдорж нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

         5.Б.Пүрэвдорж нь каннабинойдын хэтрүүлэн хэрэглээтэй байна.

         6.Б.Пүрэвдорж нь мансууруулах эсвэл сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байна.

         7.Б.Пүрэвдоржид сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна гэжээ. / 2-р хх-н 187-190/

Харьцуулах шинжилгээнд хэв хэлбэр авах тогтоол / 1-р хх-н 126-127/

Шинжилгээ хийлгэх  тогтоол / 1-р хх-н 128/

  1.  2016.8.25-ны өдрийн 7258 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Шинжилгээнд ирүүлсэн ”15 хөх өнгийн уутнаас авсан 2.7 гармм дээж №15 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, ”16” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, ”17”  гэсэн хаягтай цагаан өнгийн цаасанд ороосон ногоон өнгийн ургамал мэт зүйл, АН8140635 серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, AG9867382 серийн дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт, ”18” гэсэн хаягтай тугалган цаас, ”19” гэсэн хаягтай тугалган цаас, ”20” гэсэн хаягтай дугуй хэлбэртэй төмөр сав зэргээс дельта-9 тетрагидроканнабинолын агуулга илэрч байна. ”Пүрэвдорж” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинолын агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын ”Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. ”Б.Аюушжав” гэсэн хаягтай шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрээгүй./ 1-р хх-н 129-134/

             Шинжилгээ хийлгэх тогтоол / 1-р хх-н 135/

           2016.8.25-ны өдрийн 7257 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.1.2.3.4 Шинжилгээнд ирүүлсэн АК1270118 гэсэн серийн дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, хөх өнгийн хуванцар сав, 2 ширхэг цагаан өнгийн талстлаг зүйл,3 хэсэг хагарсан, тарианы шил зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрэхгүй байна гэжээ.  / 1-р хх-н 136-138/

         Шинжилгээ хийлгэх тогтоол /1-р хх-н 139-140/

        1.2016.8.30-ны өдрийн 7421 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Б.Бат-Очирын гэх шээс нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн Б.Бат-Очирын гэх шээсэнд тетрагидроканнабинолын агууламж /ТНС/  илэрсэн.

3.Тетрагидроканнабинол нь ТНС 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно гэжээ./ 1-р хх-н 141/

   Шүүх сэтгэц гэм судлалын 855 тоот дүгнэлт:

1.Б.Бат-Очир нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримтгүй байна.

2.Одоо  Б.Бат-Очир нь сэтгэцийн эмгэггүй байна.

          3.Б.Бат-Очир нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна.

          4.Б.Бат-Очир нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

          5.Б.Бат-Очирт мансуурах донтой эсвэл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй байна.

           6.Б.Бат-Очирт мансууруулах донтой эсвэл мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байгаа тул эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна.

           7.Б.Бат-Очирт сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэжээ. / 1-р хх-н 142-144/

   Шинжээчийн дүгнэлтийг оролцогчдод  танилцээлсэн тухай тэмдэглэл/ 1-р хх-н 146-151/

            Мэдээлэл авах тухай албан бичиг/ 1-р хх-н 223-229/

О.Энхтулгыг С.Сарангэрэл, С.Гэрэлцэцэг нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /1-р хх-н 152-154/

М.Жавхланг  Д.Болормаа, Ш.Бямбаноров  нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /1-р хх-н 155-157/

Б.Баяржаргалыг  Б.Одончимэг,Ю.Күндыз нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /1-р хх-н 160-163/, хойшлуулашгүйгээр баривчлах тогтоол 1-р хх-н 164-167/

        Б.Пүрэвдоржийг хойшлуулашгүйгээр баривчлах тогтоол, цагдан хорьсон тогтоол, өөрчилсөн тогтоол /1-р хх-н 168-179/

       Б.Бат-Очирыг хойшлуулашгүйгээр баривчлах тогтоол, Д.Батсүрэн, Д.Энхмаа нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол/1-р хх-н 180-185/

  М.Жавхланг сэжигтнээр тооцож,байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/ 1-р хх-н 186-192/,

          О.Энхтулгыг сэжигтнээр тооцож, байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол,яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/ 1-р хх-н 193-198/,

Б.Баяржаргалыг  сэжигтнээр тооцож, байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол,яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/ 1-р хх-н 205-211/,

           Б.Пүрэвдоржийг  сэжигтнээр тооцож, байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол,яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/ 1-р хх-н 212-217/,

        Б.Бат-Очирыг  сэжигтнээр тооцож, байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол,яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/ 1-р хх-н 218-221/,

М.Жавхлангийн иргэний үнэмлэхийн лавлагаа/ 1-р хх-н244, 247 /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: урьд ял шийтгэгдэж байгаагүйг тодорхойлсон байна/ хх-н 245/,Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 408-25 тоотод ам бүл 6-уулаа оршин суудаг болохыг тодорхойлсон тус хорооны Засаг даргын 2016.7.21-ний өдрийн 1271 тоот албан бичиг / 1-р хх-н 246/, сургуулийн тодорхойлолт/ 1-р хх-н 248-250/

О.Энхтулгын иргэний үнэмлэхийн лавлагаа/ 2-р хх-н 01,3/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / 2-р  хх-н 2/,хувийн байдлын талаарх баримтууд /2-р хх-н 4-15/, 2011.9.16-ны өдрийн 244 дугаартай Хан-Уул дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар / 2-р хх-н 56-60/

Б.Баяржаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа/ 2-р хх-н 50/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас : урьд нэг удаа ял шийтгэгдэж байсан байна./ 2-р хх-н 51/, 2015.5.27-ны өдрийн 700 дугаартай Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар / 2-р хх-н 54-55/

Б.Пүрэвдоржийн төрсний бүртгэлийн лавлагаа/ 2-р хх-н 71/иргэний үнэмлэхийн лавлагаа/ 2-р хх-н 73, 75/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: ял шийтгэгдэж байгаагүйг тодорхойлсон байна./ 2-р хх-н 74/хувийн байдлын талаарх баримтууд : үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл гэх мэт / 2-р хх-н 76-84/

Б.Бат-Очирын төрсний бүртгэлийн лавлагаа /2-р хх-н 85/,иргэний үнэмлэхийн лавлагаа/  2-р хх-н 86/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: ял шийтгэгдэж байгаагүйг тодорхойлсон байна/ 2-р хх-н 87/, хувийн байдлын талаарх баримтууд / 2-р хх-н 88-107/

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх  мэдээлэл авах тогтоол / 2-р хх-н 110/-150/

Эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол / 2-р хх-н 184/ Б.Баяржаргалын олж авсан мөс гэх мансууруулах бодисын эх сурвалжийг тусгаарлан хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр/ зэрэг болно.

          М.Жавхлан нь О.Энхтулгатай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аман хуур хотхоны орчимд Б.Баяржаргалаас НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламж бүхий 2 хэсэг нийт 0.6 грамм мөс гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар худалдан авч 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл биедээ болон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баян-Монгол хорооллын 408-ийн 58 тоотод хадгалсан,

          О.Энхтулга  нь М.Жавхлантай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аман хуур хотхоны орчимд Б.Баяржаргалаас НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламж бүхий 2 хэсэг нийт 0.6 грамм мөс гэх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар худалдан авч 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл биедээ болон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баян-Монгол хорооллын 408-ийн 58 тоотод хадгалсан,

           Б.Баяржаргал нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Аман-Хуур хотхоны орчимд НҮБ-ын 1971 онысэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетаминий агууламж бүхий 2 хэсэг нийт 0.6 грамм мөс гэх бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авч биедээ хадгалан улмаар М.Жавхлан, О.Энхтулга нарт 300.000 төгрөгөөр борлуулсан,

          Мөн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар болон 2.8 грамм өвс гэх мансууруулах бодисыг Б.Пүрэвдоржоос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч 2016 оны 5 дугаар сарын 04-ний  өдрийг хүртэл биедээ хадгалсан,

           Б.Пүрэвдорж нь Б.Бат-Очиртой бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар болон 2.8 грамм өвс гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч биедээ хадгалсан,

           2016 оны  8 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвч гэх мансууруулах бодисыг  Б.Бат-Очироос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар авч цагаан өнгийн цаасанд ороож тамхины хэлбэрт оруулан 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 3 дугаар хороо 73-602 тоотод хадгалсан, 

          2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2.5 см-ийн диаметртэй төмөр саванд хийсэн НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх мансууруулах бодисыг Б.Бат-Очироос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар авч 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл биедээ хадгалсан,

          2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 435.9 грамм өвс гэх мансууруулах бодисыг Б.Бат-Очироос борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл биедээ хадгалсан,

            Б.Бат-Очир нь Б.Пүрэвдоржтой бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 06-ны өдөр НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 435.9 грамм өвс гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж цуглуулан бэлтгэн олж авч 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 52-02 тоотод хадгалсан,

         2016 оны  8 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч биедээ хадгалсан,

         2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2.5 см-ийн диаметртэй төмөр саванд хийсэн НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн олж авч биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай  тогтоогдож байна.

          Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

           Шүүгдэгч М.Жавхлан нь Б.Баяржаргалаас хоёр жижиг гялгар уутанд хийсэн бодисыг худалдаж авахаар явахад нь О.Энхтулга  хамт явсан, мөн шоудах гээд уг бэлдмэлийг авч явж байхад нь тэднийг зогсоон шалгах үед  А.Энхтулга руу нэг ширхэг ууттайг шидэхэд аваад гутлын түрийндээ хийсэн үйлдлийг нь  бүлэглэсэн гэж үзэж мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн олж  авсан, хадгалсан гэж зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч  Б.Пүрэвдорж,  Б.Бат-Очир нар нь  уг бэлдмэлийг олж авч Б.Пүрэвдоржийн гэрт хадгалж, хэрэглэхэд бэлтгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон ба тэдний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

       Б.Баяржаргал болон түүний өмгөөлөгч нар нь мансууруулах үйлчилгээтэй бодисыг М.Жавхланд зарсан талаар нотлох баримт байхгүй, үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, зараагүй  учир Б.Баяржаргалд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгох санал гаргасаныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь Б.Баяржаргалаас дээрх зүйлийг авсаныг М.Жавхлангийн энэ бэлдмэлийг хэрэглэхэд нойр хүрч ядардаггүй гэсэн учир миний шалгалт дөхсөн шалгалтанд бэлдэх зорилгоор худалдан авсанаа мэдүүлсэн мэдүүлэг болон О.Энхтулга,Т.Чулуунбат, Т.Эрдэнэбулган нарын хамт очиж байсан, мөн машин дотор орсон хойноо хэмжээг бага байгаа талаар ярилцаж байсан  талаар мэдүүлсэн  мэдүүлгээр болон тухайн үед яах гэж ирсэн талаар мэдүүлж чадахгүй байгаа байдал  зэргээр тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хэдийгээр энэ хэргийн холбогдогч  ч гэсэн өөрийн эд зүйл худалдаж авсан хүнээ шууд мэдүүлсэн, мөн өөрийн мөнгөний талаарх эх сурвалжаа мэдүүлсэн  байхад үүнийг үгүйсгэх ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Б.Баяржаргалыг М.Жавхланд худалдсан байна гэж шүүх дүгнэв.

         Шүүгдэгч Б.Баяржаргалд холбогдох  хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэг, мөн хуулийн  тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг нь хүндэд нь багтаах журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

         Энэ хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохиролгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

       Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дугуй хэлбэртэй, төмөр савтай 2.8 грамм өвс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, VAUEN гэсэн бичигтэй 7 ширхэг шүүлтүүр, Кing Size Slim гэсэн бичигтэй тамхи ороодог цаас, V Ronto гэсэн бичигтэй ногоон өнгийн нүдний дусаалга /шавар гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис наалдсан/, Хамгийн сайн асаагуур гэсэн бичигтэй асаагуур /шавар гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис наалдсан/, АК6109212 серийн дугаартай 10 төгрөгний хуйлсан мөнгөн дэвсгэрт, 2 ширхэг гялгар ууттай метамфетамины агууламжтай 0.6 грамм мөс гэх мансууруулах бодис, JN3343261, АQ8703248 серийн дугаартай 2 ширхэг 100-тын мөнгөн дэвсгэрт /мансууруулах бодис илрээгүй/, АМ0551509 серийн дугаартай 10 төгрөгний хуйлсан мөнгөн дэвсгэрт /мансууруулах бодис илрээгүй/, ямар нэгэн бичиглэлгүй, хөх өнгийн гялгар ууттай 435.9 грамм Каннабис нэртэй цайвар ногоон өнгийн өвс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байснаас шинжилгээнд 0.2 грамм хоргодож 435.7 грамм үлдсэнийг эд мөрийн баримтаар тооцсон /шинжилгээгээр мансууруулах бодис илэрсэн/, ¹20 гэж дугаарласан 2.5 см-ын диаметртэй дотроо шар бор өнгийн зүйлээр бохирлогдсон төмөр сав /шинжилгээгээр мансууруулах бодис илэрсэн/, 19 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан, дотроо хар бор өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг өнгийн тугалган цаас, /шинжилгээгээр мансууруулах бодис илэрсэн/, ногоон өнгийн дугуй хэлбэртэй хуванцар сав, гуя хэсгийг нь хайчлан давхарлаж хийсэн биений өнгөтэй шилэн трико, толгой нь эвдэрсэн улаан өнгийн асаагуур, ¹16 гэж дугаарласан өвс мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут/шинжилгээгээр мансууруулах бодис илэрсэн/, AQ9867382 серийн дугаартай 10 төгрөгний хуйлсан мөнгөн дэвсгэрт, АН81400635 серийн дугаартай үзүүр хэсэг нь харлаж шатсан 20 төгрөгний мөнгөн дэвсгэрт/шинжилгээгээр мансууруулах бодис илэрсэн/, ¹17 гэж дугаарласан, 7 см урттай цагаан өнгийн цаасаар ороож тамхины хэлбэрт оруулсан Каннабис өвс /шинжилгээгээр мансууруулах бодис илэрсэн/,¹18 гэж дугаарласан 10х5 см хэмжээтэй, тэгш бус ирмэгтэй, голдоо 3 ширхэг бөөрөнхий хэлбэртэй харлаж шатсан мөнгөлөг өнгийн тугалган цаас /шинжилгээгээр мансууруулах бодис илэрсэн/ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар устгах нь зүйтэй гэж үзэв.

    Б.Баяржаргалаас М.Жавхланд зарсан  мансууруулах үйлчилгээтэй бодисын үнэ болох 300.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийн үнэ гэж үзсэн тул  Б.Баяржаргалаас 300.000 төгрөгийг  гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

 Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулахаар шийдвэрлэв.

О.Энхтулга нь 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож  ирсэн байна.

 Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй бол ялгүй болно гэж заасны дагуу О.Энхтулга нь энэ хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

      Шүүх шүүгдэгч  М.Жавхлан, О.Энхтулга нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

        Шүүх шүүгдэгч Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1  дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

           Б.Баяржаргал нь дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 700 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт  зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг ялаа 2015 оны 8 сарын 28-ны өдөр эдлэж дууссан байна. 2015 он 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай  парламент  байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно гэсэн заалтыг үндэслэн Б.Баяржаргалын 2015 оны 8 дугаар сарын  28-ны өдрөөс ялтай байдал нь эхлэн тоологдож байсан 5 жилийн хугацааг хэрэгсэхгүй болсон тул Б.Баяржаргалыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

           Шүүх шүүгдэгч  Б.Баяржаргалд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж  байгаа зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж  ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн   283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Мөнхтүвшингийн Жавхлан, Гөрөөчин овогт  Отгонбаатарын Энхтулга, Урианхай овогт Билэгдэмбэрэлийн Пүрэвдорж ,  Дайртан овогт  Бат-Эрдэнийн Бат-Очир нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн олж авсан, хадгалсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг, Жанцан овогт Батжаргалын Баяржаргалыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн олж  авсан, хадгалсан, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн олж, авсан, хадгалсан, борлуулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар М.Жавхлан, О.Энхтулга нарыг тус бүр 6 / зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар Б.Баяржаргал, Б.Пүрэвдорж, Б.Бат-очир нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дэх хэсэгт зааснаар Б.Баяржаргалыг 5 жил 01 сарын  хугацаагаар  хорих ялаар тус тус   шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Баяржаргалд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 01 сарын  хугацаагаар  хорих ялд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 5 жил 01 сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар М.Жавхлан, О.Энхтулга нарыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд баривлах ялыг ганцаарчлан тус тус эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дэх хэсэгт зааснаар Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52.5 дах хэсэгт зааснаар  Б.Баяржаргалд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар  М.Жавхлангийн цагдан хоригдсон 79 хоног,  О.Энхтулгын цагдан хоригдсон 79 хоног,  Б.Пүрэвдоржийн цагдан хоригдсон 91 хоног,  Б.Бат-Очирын цагдан хоригдсон 82 хоног, Б.Баяржаргалын цагдан хоригдсон 82 хоногийг  тус бүрийн хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ  хэрэгт эдмөрийн баримтаар хураагдан ирсэн дугуй хэлбэртэй, төмөр савтай 2.8 грамм өвс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, VAUEN гэсэн бичигтэй 7 ширхэг шүүлтүүр, Кing Size Slim гэсэн бичигтэй тамхи ороодог цаас, V Ronto гэсэн бичигтэй ногоон өнгийн нүдний дусаалга /шавар гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис наалдсан/, Хамгийн сайн асаагуур гэсэн бичигтэй асаагуур /шавар гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис наалдсан/, АК6109212 серийн дугаартай 10 төгрөгний хуйлсан мөнгөн дэвсгэрт, 2 ширхэг гялгар ууттай метамфетамины агууламжтай 0.6 грамм мөс гэх мансууруулах бодис, JN3343261, АQ8703248 серийн дугаартай 2 ширхэг 100-тын мөнгөн дэвсгэрт /мансууруулах бодис илрээгүй/, АМ0551509 серийн дугаартай 10 төгрөгний хуйлсан мөнгөн дэвсгэрт /мансууруулах бодис илрээгүй/, ямар нэгэн бичиглэлгүй, хөх өнгийн гялгар ууттай 435.9 грамм Каннабис нэртэй цайвар ногоон өнгийн өвс гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байснаас шинжилгээнд 0.2 грамм хоргодож 435.7 грамм үлдсэнийг эд мөрийн баримтаар тооцсон /шинжилгээгээр мансууруулах бодис илэрсэн/, ¹20 гэж дугаарласан 2.5 см-ын диаметртэй дотроо шар бор өнгийн зүйлээр бохирлогдсон төмөр сав /шинжилгээгээр мансууруулах бодис илэрсэн/, 19 гэж дугаарласан тогоо хэлбэрт оруулсан, дотроо хар бор өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг өнгийн тугалган цаас, /шинжилгээгээр мансууруулах бодис илэрсэн/, ногоон өнгийн дугуй хэлбэртэй хуванцар сав, гуя хэсгийг нь хайчлан давхарлаж хийсэн биений өнгөтэй шилэн трико, толгой нь эвдэрсэн улаан өнгийн асаагуур, ¹16 гэж дугаарласан өвс мэт зүйлээр бохирлогдсон гялгар уут/шинжилгээгээр мансууруулах бодис илэрсэн/, AQ9867382 серийн дугаартай 10 төгрөгний хуйлсан мөнгөн дэвсгэрт, АН81400635 серийн дугаартай үзүүр хэсэг нь харлаж шатсан 20 төгрөгний мөнгөн дэвсгэрт/шинжилгээгээр мансууруулах бодис илэрсэн/, ¹17 гэж дугаарласан, 7 см урттай цагаан өнгийн цаасаар ороож тамхины хэлбэрт оруулсан Каннабис өвс /шинжилгээгээр мансууруулах бодис илэрсэн/,¹18 гэж дугаарласан 10х5 см хэмжээтэй, тэгш бус ирмэгтэй, голдоо 3 ширхэг бөөрөнхий хэлбэртэй харлаж шатсан мөнгөлөг өнгийн тугалган цаас /шинжилгээгээр мансууруулах бодис илэрсэн/ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгасугай.

9.Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нар нь  бусдад төлөх төлбөргүй   болохыг  тус тус дурьдсугай.

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дах хэсэгт зааснаар Б.Баяржаргалаас 300.000 төгрөгийг хурааж улсын орлогод оруулсугай.

11.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир нарт авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж , эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тус тус  тоолж эдлүүлсүгэй.

12.Шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

13.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

14. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Жавхлан, О.Энхтулга, Б.Баяржаргал, Б.Пүрэвдорж, Б.Бат-Очир  нарт авсан  цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                             С.ПҮРЭВСҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                     Д.МӨНХТУЯА