Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1907

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, худалдагч тал Б.Пүрэвжаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхтулга, худалдан авагч Т.Намжилмаа нарын хооронд байгуулагдсан, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан өлгий 36 гудамж, 608б тоот 160 м.кв талбайтай газрыг 21,250,000 төгрөгөөр худалдах-худалдах авах тухай 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлйн 227.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Пүрэвжаргал, Э.Мөнхтулга нараас 21,567,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Намжилмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,161,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,590 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Пүрэвжаргал, Э.Мөнхтулга нараас улсын тэмдэгтийн хураамжид 265,785 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Намжилмаад олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.