Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2019/00279

 

 

 

 

 

 

   2019 оны 01 сарын 24 өдөр

      Дугаар 181/ШШ2019/00279

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, “Уран Ган” ХХК-ийн байр, 1 тоот хаягт оршин суух, Л.З нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Архивын 30-46 тоот хаягт оршин суух, Хөнхөрөө овогт Ч.Б-д холбогдох,

Ч.Б-н эзэмшиж буй И.Н ХХК-ийн нийт хувьцааны 40 хувь болох 1200000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг Л.Зд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, И.Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Ч.Б-г хасаж, Л.Зг хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.З би Ч.Б-тэй харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Зайсангийн аманд байрлах 3.3 га талбайтай 414 тоот гэрчилгээ бүхий иргэн Ж.Ц-н нэр дээрх аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхийг Л.З миний нэр дээр шилжүүлэхээр 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Бидний дунд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 1.2-т “Газар ашиглагч нь /Л.Зг ойлгоно/ өөрийн газар дээр хөрөнгө оруулах баталгаа болгон нийт 650 000 ам.долларыг 2 хувааж өгснөөр 2 тал тэнцүү эрхтэй болно”, мөн гэрээний 2.1-д “Энэхүү гэрээг байгуулснаас хойш ажлын 3 хоногт багтаан Б талд А тал 400 000 ам.долларыг хөрөнгө оруулалтын баталгааны урьдчилгаа болгон хүлээлгэн өгнө” гэж тус тус заасны дагуу гэрээ байгуулснаас хойш нэг хоногийн дараа Ч.Б-д 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээнд заасан 400 000 ам.долларыг аав Б.Лх-р дамжуулан бэлнээр хүлээлгэн өгсөн.

Хөрөнгө оруулалтын гэрээний үлдэгдэл төлбөр болох 250 000 ам.долларыг гэрээний 2.5-д “Газар ашиглах гэрчилгээ хөрөнгө оруулагчийн нэр дээр шилжсэнээс хойш ажлын 3 хоногт багтаан 250 000 ам.долларыг газар эзэмшигчид хөрөнгө оруулалтын баталгаа болгон өгнө” гэсний дагуу төлөхөөр болсон. Харин Ч.Бнь гэрээний 3.1-д “Хөрөнгө оруулалтын урьдчилгааг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор газар ашиглах гэрчилгээг А талын нэр дээр шилжүүлэн өгнө” гэснийг өнөөдрийг хүртэл гүйцэтгэхгүй байна. Тухайн үед Ч.Бнь урьдчилгаа төлбөрийг авсны дараа “...Л.З чиний нэр дээр гэрчилгээ гарсан байгаа...” гэж байсан ч энэ нь худал байсан ба харин өөрийн Ихэр нева ХХК-ийн нэр дээр Байгаль орчны яамны 661 дугаар гэрчилгээг шинээр гаргуулж шилжүүлэн авсан байдаг.

Гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл тасалдаагүй бөгөөд 2008 оны 6 дугаар сард О.Ү гэх хүн Ч.Б-тэй хамт ирж манай аав Б.Л бид нартай уулзаж, авсан мөнгөө буцааж хүүгийн хамт 2008 оны 9 дүгээр сарын 10-ны дотор төлж дуусгана, төлж чадахгүй бол 2 хоногийн дотор 3.3 га газрыг захиран зарцуулах эрхийг шилжүүлэх бөгөөд хэрэв үүнээсээ татгалзвал Ч.Бзалилан хийснээ зөвшөөрч байна гэж бичиг хийж өгсөн нь биелэгдээгүй. 2009 оны 3 дугаар сард Ч.Бнь дээрх 3.3 га газрыг ашиглах эрхтэй болсон И.Н ХХК-ийн бичиг баримт, тамга тэмдгийг авчирч өгөн газар шилжүүлж өгөх үүргийг гүйцэтгэх баталгаа болгон компанийхаа 60 хувийн хувьцааг манай аав Б.Л-н нэр дээр шилжүүлэхээр амлаж 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Улсын мөрдөн байцаах газарт хувьцаагаа шилжүүлэхээр баримтанд гарын үсэг зурж, эцэг Б.Л-д И.Н ХХК-ийнхаа 60 хувийн хувьцааг шилжүүлсэн. Үүний дагуу Л.З би тус газар ашиглах гэрчилгээний хугацаа дуусгавар болж хураагдах болоод байсан тул өөрийн нэр дээрх Д.О ХХК-иар И.Н ХХК-нд хүсэлт явуулж, мөн БОяамны нөхөн сэргээх хандивт 3 сая төгрөг хандивлаж БО яамнаас манай компанид тус газар ашиглах эрхийг сэргээж, И.Н ХХК-иас шилжүүлэн өгсөн. Гэвч Ч.Бнь 2013 онд И.Н ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмших болсон Б.Л-н гарын үсгийг хуурамчаар зурж материал бүрдүүлэн шинээр тамга тэмдэг хийлгэн миний компаний дээр шилжин ирсэн Байгаль орчин Ногоон хөгжлийн яамны шийдвэрийг хүчингүй болгуулах зэргээр өнөөдрийг хүртэл маргалдаж байна.

2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш Ч.Бнь уг газарт нэг ч төгрөг зарцуулаагүй ба өнөөдрийг хүртэлх бүх хугацаанд би болон аав Б.Л нар нь зардлыг төлж, мөн дэд бүтэц зэрэгт 1 тэрбум төгрөгийн зардал гаргаад байна. Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар Л.З, Ч.Бнарын хооронд 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Ихэр нева ХХК-ийн нэр дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд байрлах 3.3 га талбай бүхий газар ашиглах эрхийг Л.З миний нэр дээр шилжүүлэхийг Ч.Бболон И.Н ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

2018 оны 03 сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа: Ч.Б-н эзэмшиж буй И.Н ХХК-ийн нийт хувьцааны 40 хувь болох 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг Л.З надад шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, И.Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Ч.Б-г хасаж, Л.Зг хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах болгон өөрчилсөн шаардлага гаргасныг нь дэмжиж байна гэв.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Згийн нэхэмжлэлтэй Ч.Б-д холбогдох нэхэмжлэлийн шарадлага нь Л.З, Ж.Ц нарын хооронд 2007.11.01-нд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах явдал бөгөөд энэхүү гэрээнд заасан 400 000 ам.долларыг тооцож 2009.09.10-нд байгуулсан гэрээгээр Л.Згийн эцэг Б.Л И.Н ХХК-ийн 60 хувийн хувьцааг Ч.Б-сшилжүүлсэн байдаг юм.

2007.11.01-ний гэрээний асуудал болон 2009.09.10-нд Б.Л-д Ихэр нева ХХК-ийн 60 хувийн хувьцаа шилжүүлсэн маргаанд Ч.Бнэхэмжлэл гарган Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2017.06.27-ны өдөр шийдвэрлэгдэж, нэхэмжлэгчийн гомдлоор 2017.10.09-нд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатын шүүхээр шийдвэрлэсэн ба одоо нэхэмжлэгчийн гомдлоор хяналтын журмаар Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдэх гэж байгаа.

Иймд нэг зүйлийн маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад Л.З нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул ИХШХШТ хуульд заасны дагуу түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: Ч.Бнь 2008.08.09-ний өдөр Ж.Цэ-г төлөөлж Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд байрлах 414 дугаартай газрыг захиран зарцуулах үйлдэл хийх эрх олгосон Ж.Ц-н итгэмжлэлийн үндсэн дээр 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б.Л-тэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ба энэхүү гэрээгээр 2 талын эрх үүргээ тохирсон байна. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэсэн хуулийн заалт байна. Өөрөөр хэлбэл дээрх гэрээний үүргийг иргэн Ж.Ц-с хангуулах хуультай.

Ч.БИхэр нева ХХК-ийг 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ганц гишүүнтэй, өөрийн 100 хувийн хөрөнгөөр үүсгэн байгуулсан. Ихэр нева ХХК-ийн хувьцааны 40 хувь болох 400 ширхэг хувьцааг иргэн Л.З өөртөө авч И.Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Ч.Б-г хасаж, Л.Зг хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг эрх мэдэл, бусад байдлаар хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарлаж хуулиар олгосон хувийн өмчийг дээрэмдэх гэж байгаа үйлдэл байна.И.Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч.Б-г Б.Л 2009 онд цагдаагийн байгууллагаар эрүүгийн хэрэг үүсгэж залилан мэхэлсэн асуудлыг шалгуулна гэж дарамталж байгаад компаний хувьцааны 60 хувийн хувьцааг хөрөнгө оруулалт нэрээр өөрийн нэр дээр болгосон. Улсын мөрдөн байцаах газарт Ч.Б-г ар гэрийн гачигдлаар хөдөө явсан хойгуур нөхөр М.Э-г авчирч маргаан шийдвэрлэх нэртэйгээр 2009.03.30-ны өдөр өөрийн хүү болох Л.Згийн өгсөн гэх 400 000 ам.долларын оронд компаний 60 хувийг шилжүүлэн авч цагдаагийн байгууллагад гаргасан гомдлоо татаж авахаар тохиролцож Б.Л, Ч.М, М.Э нар гарын үсэг зурсан байдаг. Тухайн үед М.Э Ч.Б-г төлөөлөх эрхгүй этгээд байсан болно.

2009.04.10-ны өдөр Ч.Б-г ирсний дараа Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ гэгчээр халхавчилж И.Н ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг авсан ба тэр даруй улсын бүртгэлд бүртгүүлж зохих өөрчлөлтийг хийсэн. Ч.Б-сХөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ гэгчээр халхавчилж И.Н ХХК-ийн нийт хувьцааны 60 хувийг Б.Лх-д шилжүүлсэн боловч анхан шатны шүүхээс 2009.04.10-ны өдрийн гэрээгээр Б.Лх2007 оны 11 дүгээр сард шилжүүлэн өгсөн 400 000 ам.долларын хөрөнгө оруулалтанд компаний нийт хувьцааны 60 хувь болох 1 800 000 төгрөгийн үнэ бүхий 600 ширхэг хувьцааг эзэмших, үүсгэн байгуулагч нийт хувьцааны 40 хувь болох 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг эзэмшихээр тохиролцсон байна. 2007.11.01-ний өдөр Л.З болон Ж.Ц нарын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээг дүгнэж уг гэрээний эрх үүргийг талууд шинээр байгуулагдсан гэрээгээр өөртөө шилжүүлэн авсан гэрээ гэж үзэхээр байна гэж шүүх хууль зүйн дүгнэлт хийсэн ба давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно.

Л.З 400 000 ам.долларын хөрөнгө оруулсан гэрээний эрхийг өөрийн эцэг Б.Л-д шилжүүлж Б.Л И.Н  ХХК-ийн 60 хувийн хувьцааг авч үүргийн гүйцэтгэлээ хангуулсан байгаа ба дахин 40 хувийн хувьцааг авах эрх Л.Зд байхгүй байна. Харин Л.З И.Н ХХК-ийн эзэмшдэг тусгай хамгаалалттай газар ашиглах 661 тоот гэрчилгээг хуурамчаар үйлдэж өөрийн Д.О ХХК-ийн газар мэтээр бичиг баримт үйлдэж нэхэмжлэлд дурьдсан М.Ю ХХК-иас 20.0 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийлгэж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгаа болно.

Ч.Б М.Ю ХХК-иас хөрөнгө оруулалт оруулахаас өмнө 2013 оны 5 дугаар сард хуурамч бичиг баримт үйлдсэн тухай цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба Чингэлтэй дүүргийн прокурорын газраас ...... дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж одоо тус прокурорын хяналтанд хянагдаж байна.

И.Н ХХК-ийн эзэмшдэг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд байрлах 3.3 га газрыг хууль бусаар Д.о ХХК-д шилжүүлсэн болох нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 135 дугаар шийдвэр болон УДШ-ийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2016.06.27-ны өдрийн 228 дугаартай тогтоолоор тогтоогдож БОЯ-ны сайдын 2016.10.10-ны өдрийн А/68 тоот тушаалаар И.Н ХХК-ийн нэр дээр газар ашиглах гэрчилгээ гарсан байгаа болно.

Иймд Л.Згоос гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэн тайлбар гаргаж байна гэжээ.

Шүүх, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Л.З нь хариуцагч Ч.Б, И.Ннарт холбогдуулан Л.З, Ч.Бнарын хооронд 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулж,И.Н ХХК-ийн нэр дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд байрлах 3.3 га талбай бүхий газар ашиглах эрхийг Л.Згийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч болох И.Н ХХК-иас татгалзаж, зөвхөн хариуцагч Ч.Б-д холбогдуулан анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Ч.Б-ийн эзэмшиж буй И.Н ХХК-ийн нийт хувьцааны 40 хувь болох 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг Л.Зд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, И.Н ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Ч.Б-г хасаж, Л.Зг хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах болгон өөрчилсөн ба энэхүү өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг нь түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд дэмжсэн.

          Хариуцагч Ч.Бболон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар Л.Згийн гаргасан нэхэмжлэл шаардлага нь эрх мэдэл, бусад байдлаар хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарлаж хуулиар олгосон Ч.Б хувийн өмчийг дээрэмдэх гэж байгаа үйлдэл гэж тайлбарлан маргадаг.

          2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Л.З, Ж.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бнарын хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй, харилцан зөвшөөрдөг.

         Уг гэрээнд зааснаар талууд ...Зайсангийн аманд байрлах 3.3 га газарт хөрөнгө оруулалт хийж обьект барих зорилготой, ...Л.З нь 650 000 ам долларыг хоёр хувааж төлөх, ийнхүү төлснөөр хоёр тал тэнцүү эрхтэй болох талаар тохиролцоо тусгагдсан байна. 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Л.З нь Ж.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-д 400 000 ам.долларыг төлсөн талаархи баримт хэрэгт авагджээ.\хх-5, 7-8\ Ж.Ц нь 2012 онд нас барсан байна.

          Үүний дараа 2008 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Б.Л, нөгөө талаас О.Үнар, уг гэрээг харилцан зөвшөөрч Ч.Бнар оролцож, “Баталгаа гаргах гэрээ”-г байгуулсан байх бөгөөд Ч.Бнь 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзсан тул урьдчилгаа болгон авсан 400 000 ам.долларыг 2008 оны 9 дүгээр сарын 10-ны дотор төлөх, хугацаанд нь төлж барагдуулбал ...Л.Зтой хийсэн гэрээ дуусгавар болно, харин хугацаандаа төлөхгүй бол ...3.3 га газрыг иргэн Б.Л-д шилжүүлнэ..., О.Ү баталгаа гаргаж байна... гэсэн агуулга бүхий хэлцлийг хийсэн ба энэхүү хэлцэл хүчин төгөлдөр байна.\хх-9\

         Ч.Бнь 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр И.Н  ХХК-ийг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дүгнэсэн.

          Ч.Бнь 400 000 ам.долларыг хугацаандаа буцааж өгөөгүй байх бөгөөд 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ихэр нева ХХК-ийн 100 хувийн үүсгэн байгуулагч Ч.Бболон Б.Лнарын хооронд Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж, уг гэрээнд “...Б.Л нь 400 000 ам.долларыг 2007 оны 11 дүгээр сард шилжүүлэн өгсөн болохыг дурьдаж, оруулсан энэ хөрөнгийн хэмжээгээр Ихэр нева ХХК-ийн 60 хувийн хувьцааг Б.Л эзэмшиж, 40 хувийн хувьцааг үүсгэн байгуулагч Ч.Бэзэмших эрхтэй...” болохыг зааж, талууд гэрээнд гарын үсгээ зуржээ. Улмаар уг гэрээний дагуу Л.Згийн эцэг Б.Лнь И.Н  ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн талаар анхан болон давах, хяналтын шатны шүүхийн дүгнэсэн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолууд тус тус хэрэгт авагдсан байна./хх-12-14, 101-104, 150-153/

          Ч.Бнь Ж.Ц-ыг төлөөлж гэрээнд оролцсоноор ...газар дээр обьект барих талаар мэдсэн, үүнтэй холбоотой 400 000 ам.долларыг хүлээж авсан, дараа нь гэрээнээс татгалзаж, авсан мөнгийг буцааж өгөхөөр тохиролцсон боловч хугацаандаа өгөөгүй, улмаар оруулсан мөнгөн хөрөнгийг тооцож, Л.Згийн эцэг Б.Л-г И.Н ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч гэж үзэж, дүрэмдээ өөрчлөлт оруулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт Ч.Б-н хүсэл зоригийн дагуу хийгдсэн болох нь дээр дурдсан үндэслэл, нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогджээ.

         Нэхэмжлэгч Л.Згийн эцэг Б.Л нь хариуцагч Ч.Б-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг нэхэмжлэгч Л.Зд Иргэний хуулийн 123 дугаар зүйл, мөн хуулийн үүргийн нийтлэг зохицуулалтуудад заасны дагуу Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр олгосон нь хуульд нийцсэн байна.

         Иймээс, 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Л.З, Ж.Ц-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бнарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний 3.1-д “Хөрөнгө оруулалтын урьдчилгааг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор газар ашиглах гэрчилгээг А талын нэр дээр шилжүүлэн өгнө” гэж заасан үүргийг хариуцагч Ч.Ббиелүүлээгүй, гүйцэтгэхгүй байгаа гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нэхэмжлэгч Л.Згийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

          Тэрээр, гэрээний 2.5-д “Газар ашиглах гэрчилгээ хөрөнгө оруулагчийн нэр дээр шилжсэнээс хойш ажлын 3 хоногт багтаан 250 000 ам.долларыг газар эзэмшигчид хөрөнгө оруулалтын баталгаа болгон өгнө” гэж заасан ба уг заалтыг нэхэмжлэгч Л.З нь хариуцагч Ч.Б гэрээний 3.1-т заасан үүргийг нь гүйцэтгүүлж, газрыг Л.Згийн нэр дээр шилжүүлэн авсны дараа 250 000 ам.доллыг Ч.Бэ-д  өгнө гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тус тус хүлээн зөвшөөрч тайлбарласан нь хууль зөрчихгүй.

          Иргэний хуулийн 206 дугаар зүйлд “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасны дагуу хариуцагч Ч.Бнь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх зарчимтай байх тул түүний татгалзал үндэслэлгүй байна.

          Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон    

                                                                                                       ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.8, 220 дугаар зүйлийн 220.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Б эзэмшиж буй И.Н ХХК-ийн нийт хувьцааны 40 хувь болох 1 200 000 төгрөгийн үнэ бүхий 400 ширхэг хувьцааг Л.Зд шилжүүлэхийг хариуцагч Ч.Бээжинхүүд даалгаж, Ихэр нева ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс Ч.Б-г хасаж, Л.Зг хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Згийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Ч.Б-сулсын тэмдэгтийн хураамжийн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Зд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулсан сонсгомогц хүчинтой болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг гардуулах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

 

 

        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ТҮМЭНЦЭЦЭГ