Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2019/02801

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 16 өдөр         Дугаар 101/ШШ2019/02801             Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Туул 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, Бовогт С.М /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороо, 0 хотхон, 0дугаар байр, 0 тоотод оршин суух, Э овогт Б.М /РД:0/-т холбогдох,

 

6,600,000 төгрөг гаргуулах үндэсэн нэхэмжлэлтэй, С.Мт холбогдох 6,888,615 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч М. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Бага тойруу гудамж, 0 дугаар байр, 0 тоотод байрлах Тэлэмүгэн цайны газрыг сарын түрээсийн төлбөрийг 1.200.000 төгрөгөөр тооцож 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 11.500.000 төгрөгийг иргэн Д.О-д хүлээлгэн өгсөн. Иргэн Д.О нь намайг байлцуулан тухайн байрыг цайны газрын зориулалтаар засаж тохижуулсан төлбөрөө аваад үлдсэн 1.500.000 төгрөгийг байрны эзэн Б.М, Б.М нарт хүлээлгэн өгснөөр тэдний хоорондын тооцоо дуусч миний бие тухайн объектыг түрээслэн ажиллуулах болсон. Түрээслэх хугацаанд буюу 2015 оны 11 дүгээр сарын 25-нд Б.М-ийн данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч тодорхой шалтгааны улмаас цаашид түрээслэн ажиллуулах боломжгүй болсон тул Б.М-тэй харилцан ярилцаж дараагийн түрээслэгчийн төлсөн төлбөрөөс үлдэгдэл тооцоог төлж дуусгахаар тохиролцсон.

Б.М нь тухайн цайны газрыг 2015-12-10-ны өдрөөс У гэх хүнд түрээслүүлж сарын 1.300.000 төгрөгөөр тооцож зургаан сарын төлбөрт 7.800.000 төгрөг авсан байсан. Гэтэл Б.М “...түрээслэгч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байна. Өгсөн нь энэ шүү” гээд миний данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн.

Хариуцагч нь энэ оны 06 дугаар сард дараагийн Л гэх түрээслэгчээс 2 сарын түрээсийн төлбөр 2,300,000 төгрөг, барьцаа 1,300,000 төгрөг нийт 3,600,000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Бид Б.М-ийн дараа дараагийн түрээсийн орлогоос миний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар өмнөхийн адил ярилцаж тохиролцсон боловч одоог хүртэл төлж дуусгаагүй байна.

Иймд иргэн Б.М-ээс миний өгсөн нийт 12,500,000 төгрөгөөс түрээсэлсэн төлбөр 300,000 төгрөг, эргүүлэн өгсөн 5,600,000 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр 6,600,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Б.М-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 28 дугаар байрны 38 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай байрыг түрээслэхээр болж, иргэн н.Оюунгэрэлд 11,500,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн. Хариуцагч Б.Мт 1,500,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн байдаг. Хариуцагч Б.М нь түрээсийн гэрээ байгуулахгүй байсан учраас нэхэмжлэгч нь түрээслэхээ болиод, мөнгөө буцааж авъя гэсэн. Нэхэмжлэгч нь дээрх мөнгийг түрээсийн төлбөр гэж өгсөн. Хариуцагч Б.М нь түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчид төлж байсан. Одоо үлдэгдэл төлбөрийг Б.Мээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөнгийг нь н.Оюунгэрэл гэдэг хүнд өгсөн асуудал байдаг. н.Оюунгэрэл нь тус байранд засвар хийгээд цайны газраар түрээслэхээр бэлэн болгосон. Энэ засварынхаа зардлыг С.М-ээс авсан байдаг. Өмчлөгч Б.М н.О-д цайны газрыг тохижуулж, засвар хийсний төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдсөн байдаг. Б.М нь үүнийг мэдэж байсан. Үүнийг хариу тайлбар дээрээ дурддаг. Б.М нь С.Мт чи түрээслэхээ больж байгаа бол дараагийн түрээслэгчийг олж, түрээслүүлээд төлсөн төлбөрөө олоод ав гэсэн хэлцэл хийгдсэн байдаг. Үүний дагуу дараагийн түрээслэгчид түрээслээд мөнгөө авч байсан. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 6,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Д.О, С.М нартай түрээсийн гэрээ байгуулаагүй, харин Д.О-ийн хувьд засвар эхлээд хийгээд дараа нь түүнийгээ түрээсэнд тооцохоор ярьж байсан нь үнэн. Гэхдээ хэдэн төгрөгийн засвар хийсэн нь тодорхойгүй, түүнийг би хүлээн аваагүй, би өөрөө түрээслэхээ болилоо, харин засварын мөнгөө С.М-ээс авахаар боллоо гээд алга болсон.

Гэхдээ С.М-т мөнгө өгөх ёстой юм байлгүй гэж бодоод н.У-аас авсан 2,000,000 төгрөгийг өгсөн. Дараа нь н.Л-ээс эхлээд 500,000 төгрөг дараа нь н.Л болон эхнэр, миний бие хамтран байлцах үед н.Л-ээс шууд С.М-т 3,600,000 төгрөг өгсөн. Түрээсийн гэрээтэй н.У-аас ашиглалтын зардал 788,615 төгрөгийг би авах ёстой байтал С.М нь би н.У-тай тооцоо хийгээд, хүлээн авлаа, түүнийг явуулчихлаа гэсэн.

Иймд өөрийнх нь хүлээн зөвшөөрч байгаа н.У-аас авч өгсөн 2,000,000 төгрөг түүний болон н.Л-ийн мэдүүлгээр нотлогдсон 4,100,000 төгрөг, өөрийнх нь тайлбар болон н.Л-ийн мэдүүлгээр нотлогдож байгаа н.Уранбаярын төлөх ёстой өмнөөс нь тооцоо хийхээр тохирсон 788,615 төгрөг нийт 6,88,615 төгрөгийг С.Мээс гаргуулж өгнө үү гэжээ.

   Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн ах тархины хорт хавдар туссан тул би ар гэрийн асуудалтай байсан. Би тэгээд дүүгээ зар өгөөд тус байрыг түрээсэл гэж хэлсэн. н.О гэдэг хүнээр засвар хийлгэхээр болсон. Ус алдсан байсан гэсэн би түүнийг мэдээгүй. н.Оюунгэрэл шагайгаар татсан ус алдаад, их муухай болсон байсан гэж хэлдэг. Гэхдээ СӨХ-оос үүнийг засаж өгсөн. Ер нь би н.О нь засвар хийсэн гэдгийг зөвшөөрдөг. Би н.О-д ширээ сандал авч тавиарай гэж би хэлээгүй. Би гэрээ хийхээр очиход С.М байсан. Би н.О гэдэг хүнийг цагдаад өгмөөр Байна гэхэд С.М нь түүнийг цагдаад өгч хэрэггүй. Надтай гэрээ байгуулчих гэсэн. Би чи н.О мөнгө өгсөн гэдгээ нотлоод аваад ир гэсэн. С.М нь бичиг бичүүлээд аваад ирсэн. н.М-ийн хийсэн засвар дээр үнэлгээний байгууллагад хандаад, үнэлгээ хийлгэсэн. Гэтэл уг үнэлгээ нь н.О-ийн нэхэмжилсэн 12,000,000 төгрөгийн тал хэмжээнд гарсан. Тэр байранд хоёр жил шахуу байсан. Би өөрөө үндэслэлгүй хөрөнгөжөөгүй. Би тус байранд дахин засвар хийсэн. н.Л-тэй н.О бас л өгсөн өгөөгүй гэх маргаантай байсан. н.Л үүнийг шүүх дээр ирээд гэрчилсэн байдаг. Шүүх хурлын процессыг харахаар би С.М-т мөнгө өгөх ёстой гээд мөнгө өгсөн. Би н.О-д мөнгө өгөх ёстой байсан юм байна лээ. С.М-т өгсөн мөнгөө буцааж авах хүсэлтэй байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл С.М нь Б.М-тэй нь ямар нэгэн гэрээ хийгээгүй. Нэхэмжлэгч нь Б.Мт 11,500,00 төгрөгийг өгөөгүй. Харин н.О гэдэг хүнд 11,500,000 төгрөг хүлээлгэж өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь н.О-д мөнгөө өгсөн учраас н.О-ээс мөнгөө авах ёстой учраас хариуцагч Б.М болон н.О-ийн асуудал нь тусдаа асуудал байна. н.О-ийн хийсэн засвар дутуу хийгдээд, хариуцагчид таалагдаагүй.  Хариуцагч Б.М нь дахин тус газарт 20,000,000 төгрөгөөр супер засвар хийлгэсэн. н.О-ийн хийсэн засварын ажлыг 6,000,000 төгрөгөөр хийсэн гээд эрх бүхий газар үнэлсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагч Б.М нь С.Мт мөнгийг төлж байсан гэдэг. Б.М нь н.О засвар хийсэн учраас хийсэн засварт тохирох 6,000,000 төгрөгийг төлсөн. Өмчлөгч бусдын хийсэн буруутай үйлдлийг хариуцна гэсэн зүйл байхгүй. Түрээслэгч хэн байсан ч хамаагүй түрээсийнхээ мөнгийг өгөх ёстой. Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-д зааснаар эдгээр хүмүүс нь түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд н.Оюунгэрэл нь Б.М болон С.М нартай түрээсийн гэрээ байгуулаагүй байна. Хариуцагч нь С.М-т мөнгө өгөх ёстой гэж ойлгоод 3,500,000 төгрөг С.Мт өгсөн байдаг. н.У-аас ашиглалтын зардал гээд 788,615 төгрөгийг аваад С.М нь аваад Б.М-т өгөөгүй. Үүнийг тайлбартаа бичсэн байдаг. Нэхэмжлэгч нь уг байрыг нэг сар түрээслээд, түрээсийн мөнгөө өгөөгүй. Нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулаагүй тул нэг сарын түрээсийн төлбөр болох 1,500,000 төгрөгийг авч чадахгүй байгаа. Нэхэмжлэгч С.Мээс 6,888,615 төгрөгийг нэхэмжилж байна. н.У-аас 2,000,000 төгрөгийг аваад, С.М-т өгсөн. н.Л-ээс нийт 4,100,000 төгрөгийг аваад С.Мт өгсөн. Нэхэмжлэгч С.М нь н.У-аас ашиглалтын төлбөр 788,615 төгрөгийг авсан. Нэхэмжлэгч С.М-ээс 6,888,615 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

            ҮНДЭСЛЭХ нь:

            Үндсэн нэхэмжлэлийн хувьд

             Нэхэмжлэгч С.М хариуцагч Б.М-т холбогдуулан түрээсийн төлбөр 6,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

            Хариуцагч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчээс 6,888,615 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ “Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Бага тойруу гудамж, 0 дугаар байрны 0 тоотод байрлах Тэлэмүгэн цайны газрыг нэг сарын 1,200,000 төгрөгөөр тооцож, Д.О хүлээлгэн өгсөн. Д.О нь тухайн байрыг засаж тохижуулсан төлбөрөө аваад үлдэгдэл 1,500,000 төгрөгийг байрны эзэн Б.М, Б.М нарт өгсөн. Байрыг түрээслэх хугацаанд Б.М-т 1,000,000 төгрөгийг өгсөн, цаашид түрээслэн ажиллуулах боломжгүй болсон тул Б.Мээс 5,600,000 төгрөг авсан үлдэгдэл 6,600,000 төгрөг гаргуулна” гэжээ.

            Үүнээс үзэхэд Д.О-д шилжүүлсэн 6,600,000 төгрөгийг Б.Мийн эд хөрөнгөнд орсон гэж үзэж шаардсан байна.

 

            Хариуцагчийн өмчлөлийн Тэлэмүгэн цайны газрыг нэхэмжлэгч С.М түрээслэх зорилгоор Д.О-д 11,500,000 төгрөг, Б.Мт 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй байна.

 

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заажээ.

 

            Өөрөөр хэлбэл хэн нэгэн этгээд нөгөөдөө хөрөнгө шилжүүлж өгөх үүрэггүй атлаа шилжүүлснээс нөгөө тал хөрөнгөжсөн  тохиолдолд уг шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхийг олгосон хуулийн зохицуулалт юм.

 

            Хэрэгт авагдсан баримт болон, зохигчийн тайлбараар С.М 11,500,000 төгрөгийг Б.М бус Д.О гэх хүнд өгсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчид мөнгө төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй, мөн хариуцагч Б.Мийн цайны газрын зориулалттай байранд Д.О засвар хийсэн нь тогтоогдож байна.

 

            Хариуцагч Б.М өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр тодорхой хэмжээний мөнгийг нэхэмжлэгч С.М-т шилжүүлсэн байна.

            Нэхэмжлэгч С.М 11,500,000 төгрөгийг Д.О-д өгсөн байх тул уг мөнгийг хариуцагч Б.М хариуцах үндэслэлгүй байх тул 6,600,000 төгрөг гаргуулах тухай С.М-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Сөрөг нэхэмжлэлийн хувьд: 

            Хариуцагч Б.М сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн цайны газрын түрээслэгч н.У-аас 2,000,000 төгрөг, н.У-аас ашиглалтын зардал 788,615 төгрөгийг би авах байтал С.М авсан, мөн түрээслэгч н.Л-с түрээсийн төлбөр 4,100,000 төгрөгийг нэхэмжлэгч авсан тул нийт 6,888,615 төгрөгийг С.М-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.

 

Хариуцагч Б.М нь нэхэмжлэгч С.Мт мөнгө өгсөн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдохгүй байх тул түрээсийн гэрээний дагуу н.У, н.Л нараас төлбөрөө шаардах нь зүйтэй байна.

           

            Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагч нарын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1.-д зааснаар Б-ээс 6,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар С.М-ээс 6,888,615 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.М-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгч С.Мээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн120.550 төгрөг, хариуцагч Б.Мээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.167,84 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4., 119., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО