Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2019/03146

 

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2019/03146

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч Ш.Оюунтуул, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 0 дүгээр хороо, 0 дугаар хэсэг, Оргил хотхон 0 дүгээр байр, 0 тоотод оршин суух, Н.Б ургийн овогтой Б.Э /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 0 дүгээр хороо, Жалханц хутагт дамдинбазарын гудамж, 0 дугаар байранд байрлах, Б.Ц БСБ /РД: 000000 /,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0 байр, 0 тоотод оршин суух,  М ургийн овогтой Б.Б /РД:ЙР66031001/ нарт холбогдох,

Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгах, 72,324,950 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Хариуцагч Б.Ц БСБ-ын Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайг эзэмших, ашиглахдаа уг байрны баруун талын хаалгаар буюу тусдаа орц гарц ашиглахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.У, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, иргэдийн төлөөлөгч С.У, гэрч Ж.Б, Б.Б, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                               

Нэхэмжлэгч Б.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.Э-ийн зүгээс Б.Ц БСБ болон Б.Б нарт холбогдуулан дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд:

1.Хариуцагч Б.Б болон Б.Ц БСБ-ын хууль бус үйлдлийн улмаас иргэн Д.Тбат, Б.Э нарын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн оффиссийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх түрээсийн гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болгосон тул 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 2 жилийн хугацаанд олох байсан орлого 72,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр 247,950 төгрөг, нотариатын төлбөр 77,000 төгрөг, нийт 72,324,950 төгрөг гаргуулах,

 

2.Дундаа хэсгээр хамтран өмчилдөг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай, 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд аливаа үйлдлээр саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгах тухай шаардлага гаргасан.

 

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар дэлгэрэнгүй тайлбар хийж байна. Тус үл хөдлөх хөрөнгө нь 2010 онд ашиглалтад орсон. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Б болон түүний нөхөртэй харилцан тохиролцож тус үл хөдлөх хөрөнгийн 4 давхрын 401-403 тоот 200 м.кв талбай бүхий хэсгийг худалдан авч өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Тухайн жилдээ Б.Б нь өөрийн худалдсан үл хөдлөх хөрөнгийг цэцэрлэгийн үйл ажиллагаанд ашиглахаар Б.Э-тай түрээсийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч Б.Э нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц Хутагт Дамдинбазарын гудамж, 63 дугаар байрны 4 дүгээр давхрын 401, 402, 403 тоотод байршилтай, улсын бүртгэлийн Ү-2205036842 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч юм. 2010 оны 12 дугаар сарын 7-ны өдөр иргэн Б.Бтай ажлын байр түрээслэх гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай түрээслүүлсэн. Нэхэмжлэгч нь 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн шүүхэд анх нэхэмжлэл гаргаж Б.Бгаас түрээсийн гэрээний үүрэгт 7,800,000 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр хандсаныг 3 шатны шүүхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр түрээсийн байрыг Б.Б гийн эзэмшлээс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд Б.Б нь захиргааны хэргийн шүүхэд Б.Э-ийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээ, холбогдох бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс тус тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Б ч өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөөд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаагүй байдаг. Тухайн хөрөнгө нь Б.Э-ийнөмч мөн гэдэг нь нотлогдсон.

 

Б.Э нь шүүхийн ажиллагаа дуусч, Б.Б-гийн эзэмшлээс өөрийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлсний дараагаар Н.Гантулга гэх иргэнтэй түрээсийн гэрээ байгуулсан ба Н.Гантулга түрээсийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах гэхэд Б.Б нь барилгын 4 давхар руу гарах хэсэгт өрлөг өрж, саад болсон байдаг. Үүнтэй холбоотой мөн иргэний хэргийн шүүхэд хандсан. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2596 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 161 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолуудаар өрлөг өрсөн хэсгийг өмнөх байдалд сэргээж, хохирлыг Б.Бгаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Б.Б нь шүүхийн шийдвэр магадлал, тогтоолыг сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, Б.Бгаас нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 32,322,283 төгрөгийг гаргуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон үйлдлийг таслан зогсоох ажиллагаа хийгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гол үндэслэл нь тухайн 63 дугаар байр руу орж, гарах төв орц, гарцын 3 хаалганы түлхүүрийг Б.Э нь хүлээж авсан. Шүүхийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийгдсэн.

 

Үзлэгийн явцад аль хаалганы түлхүүрүүдийг авсан талаар тодорхой тайлбарласан. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслүүлэхээр Д.Т-тай2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Сарын түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, түрээсийн гэрээний урьдчилгаанд 6 сарын төлбөр болох 18,000,000 төгрөгийг дансаар хүлээн авсан. Д.Тнь урьдчилгаа мөнгөө өгсөн тул үйл ажиллагаа явуулах байраа үзэх, завсар үйлчилгээ хийх шаардлагатай байна гээд миний бие Д.Т-ын хамт түрээсийн байранд очиход Бөмбөөхөн цэцэрлэг боловсрол сургалын байгууллагын удирдлагуудын зүгээс оруулахаас эрс татгалзсан үйлдлийг гаргаж Танайх баруун талын хаалгаар орж гар, энэ бол цэцэрлэгийн үйл ажиллагаа явагдаж байгаа газар тул та нарыг гол хаалгаар оруулахгүй гэж хэлсэн. Д.Т нь нэгэнт түрээсийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах боломжгүй болсон тул түрээсийн гэрээнээс татгалзаад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд түрээсийн гэрээний урьдчилгаанд төлсөн 18,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн шийдвэрээр Б.Э-аас 18,000,000 төгрөгийг гаргуулж Д.Т олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүх хуралдаанд Бөмбөөхөн цэцэрлэг боловсрол сургалын байгууллагыг үүсгэн байгуулагч н.Артагийг гэрчээр оролцуулсан. Н.А нь уг барилгын 1-3 давхар, 5 давхарт сургуулийн өмнөх боловсролын Бөмбөөхөн цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Цэцэрлэг нь онцгой орчин, бага насны хүүхэд хүмүүждэг тул хамаагүй хүмүүс явуулдаггүй. Тиймээс цэцэрлэгийн төв хаалгаар оруулахгүй гэдэг мэдүүлгийг өгч байсан. Нэгэнт хэрэг явдал ийм болсон учир нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж 18,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 247,000 төгрөгийн хамт Д.Т-д олгосон. Б.Э тухайн байрны 4 давхрыг 2008 оноос хойш өмчилж байгаа боловч тус объектод 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Нэг ч удаа өөрийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхээ бүрэн хэмжээнд хэрэгжүүлж чадаагүй. Бөмбөөхөн цэцэрлэг боловсрол сургалын байгууллага, Б.Б нар нь түрээслэгч нарыг оруулахгүй гэж хэл ам хийж, хууль бус үйлдэл гаргадаг. Энэ нь эргээд нэхэмжлэгч Б.Э-ийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд шууд саад, хохирол учруулж байгаа үйлдэл болж байна. Хариуцагч нарын хууль бус үйлдлийн улмаас Д.Т-тай байгуулсан түрээсийн гэрээ хэрэгжих боломжгүй болсон.

 

Иймд гэм хорын хохиролд 72,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 247,950 төгрөг, нотариатын зардал 77,000 төгрөг, нийт 72,324,950 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 63 дугаар байрны 401-403 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгийн эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь саад болохгүй байхыг хариуцагч нарт даалгаж өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд дараахь тайлбарыг гаргаж байна. Баруун талын хаалгыг ашиглах боломжтой учраас баруун талыг хаалгыг ашиглана уу гэх шаардлагыг гаргаж байна. Х ХХК-ийн гаргасан барилгын анхны скиз зургаар баруун талын хаалга нь аваарын зориулалттай орц гарцыг үндсэн орц гарцны зориулалтаар ашиглах боломжгүй. 4 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулахаар бол уг шат нь тохиромжгүй шат учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 72,324,950 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхэд нь саад болохгүй байхыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 хэсэгт заасны дагуу өмчлөх эрх нь зарчмын хувьд өмчлөлийн зүйлийг өмчлөгч чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй ч эвтэй найртай зэрэгцэн оршиход хөршүүд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй байдаг гэдгийг дурдах нь зүйтэй байх. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд хариуцагч талаас ямар байдлаар саад учруулсан бэ?, үүнийг ямар баримтаар нотолж байна гэх асуудал гарч ирнэ. Нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахад хариуцагч нарын зүгээс учруулсан саадыг нэхэмжлэлд бичсэнээр тус үл хөдлөх хөрөнгийн 4 давхрын өмчлөгч Б.Энь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээг Д.Т-тайбайгуулж, тус гэрээний урьдчилгаа төлбөрт 18,000,000 төгрөгийг авсан байна. Түрээслэгч Д.Т нь уг байранд үйл ажиллагаа явуулахаар очиход нэхэмжлэгчийн төлөөлөгч хамт очсон гэж байна. Гэтэл Д.Т гэрчээр ... урьдчилгаа мөнгөө авах гэж шүүхэд хандсан..., тэнд цэцэрлэг байдаг гэж надад хэлээгүй..., би уулзана гэж очоогүй..., итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх залууг явуулсан..., би гаднаас нь тус барилгыг харсан..., 200 м.кв талбай байгаа гэхээр нь түрээсэлсэн...., орж үзээгүй нэг удаа очиж гаднаас нь харсан гэж мэдүүлсэн байдаг. Гэрчийн дээрх мэдүүлэг, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 30ж/7051 тоот албан бичиг, цагдаагийн ажилтан Ц-ийн гаргасан тодорхойлолт, Нийслэлийн боловсролын газрын болон цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор түрээсийн гэрээ байгуулсан Д.Т-ын хамт нэхэмжлэгчийг очиход хариуцагч талаас оруулахгүй байсан гэдэг нь тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Э-аасХан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 00513 дугаар шийдвэрээр 18,000,000 төгрөгийг гаргуулж, Д.Т-дгаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг өнөөдөр гаргаж буй нэхэмжлэлийн нотлох баримт гэж үзэж байна. Шүүхийн энэ шийдвэрээр Б.Энь түрээслэгчид түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөөгүй учраас Д.Т түрээсийн гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөрт төлсөн 18,000,000 төгрөгийг буцааж авахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн харагдаж байна. Тус шийдвэр нь хариуцагч нарын буруутай хууль бус үйлдэл байсан үйл баримтыг тогтоосон нотлох баримт биш юм. Харин өмчлөгч Б.Энь түрээсийн гэрээ цуцлагдсанаас хойшхи хугацаанд өөрийн өмчийг захиран зарцуулах боломжтой байсан боловч уг эрхээ хэрэгжүүлэхээр ямар нэгэн үйлдэл хийгээгүй байна. Ийм учраас 72,000,000 төгрөгийн гэм хор учруулсан гэж нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Хэрэв хариуцагч гэм хор учруулсан ямар нэгэн үйлдэл хийснээс нэхэмжлэгч талд хохирол учирсан бол түүнийгээ нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад болохгүй байхыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг мөн гаргасан байна. Тус шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02596 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож эрх зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээсэн байна. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж дууссан. Харин нэхэмжлэгчийн энэ шаардлагын тухайд үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулахад хариуцагч талаас ямар нэгэн саад урчуулсан үйлдэл хийсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагч тал нь хүүхдийн боловсролын байгууллага учир үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан нэг орцыг ашиглах шаардлагатай нөхцөл байдал тогтоогдсон байхад нэхэмжлэгч тал энэ онцлогийг харгалзан хөрш залгаа өмчлөгчийн эрхийг харилцан хүндэтгэн саад болохгүй байх эрх үүргийг хуулиар зааж өгсөн байгааг анхаараагүй байна.

 

Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 хэсэгт хоёр талаас харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ. гэжээ, мөн хуулийн 135 дугаар зүйлийг 135.1 хэсэгт хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй гэж заасан байна. Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байр нь тусдаа орц, гарцтай бөгөөд барилгын баруун талд болон голд нэг нэг хаалгатай учир энэ 2 хаалгаар орсон шатыг дундаа хэсгээр өмчлөгч нар юм. Энэ хоёр хаалгаар барилгын бүх давхарт гарах боломжтой. Хариуцагч нь тус барилгын 1, 2, 3, 5 дугаар давхарын өмчлөгч бөгөөд олон жил цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 хэсэгт цэцэрлэг нь барилга байгууламж, сургалтын орчны стандарт, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын норм нормативыг өмчийн хэлбэр харгалзахгүй дагаж мөрдөнө. гэж заасан байна. Мөн сургалт хүмүүжлийн байгууллагын барилга, байгууламж, барилгын норм ба дүрмийн 3 дугаар зүйлийн 3.9 дэх хэсэгт сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагыг бие даасан тусдаа барилгатай байхаар төлөвлөж байгуулна, мөн 3.6 дахь хэсэгт цэцэрлэг, бага сургууль, ажилчдын сууцыг нэгдсэн эзэлхүүнээр төлөвлөвөл цэцэрлэгийн барилгад бие даасан гарц төлөвлөнө. гэж тус тус заасан байна. Иймд уг барилгын 2 шатыг нэхэмжлэгч хариуцагч нар дундаа хэсгээр өмчилж байгаагийн хувьд адил эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй хэдий ч хөрш залгаа өмчлөгч нь хүүхдийн байгууллага, цэцэрлэг ажлуулдаг тул хуульд заасан тусгай нөхцөл шаардлага тавигдсан байгаа зэргийг харгалзан харилцан эрх үүргийг нь хүндэтгэх үүрэгтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2 хэсэгт Хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 хэсэгт Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй, ингэхдээ хэсгээр өмчлөгч нь бусад өмчлөгчид мэдэгдэх үүрэгтэй. гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүй бусдад өмчлөлийн эд хөрөнгөө түрээслүүлэхдээ түрээслэгч болон Б.Ц БСБ, Б.Б нарт огт мэдэгдээгүй. Б.Энь хөрш залгаа өмчлөгчийн хүүхдийн цэцэрлэг ажиллуулдаг онцлог байдлыг мэдэж байсан, дундаа хэсгээр өмчлөх орц, шат, хонгилыг ашиглах тэгш эрхтэй ч уг барилгын 1, 2, 3, 5 давхрын өмчлөгч Б.Ц БСБ-ынүйл ажиллагаа явуулах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байх үүргээ мөн адил биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хоёр талаас нэгэн зэрэг ашиглах боломжтой орц, гарц, шатыг Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1 хэсэгт заасны дагуу тэгш эрхтэй ашиглах эрхтэй бөгөөд хөрш залгаа үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийг энэ эрхээ хэрэгжүүлэхэд нөгөө өмчлөгч саад болохгүй байх үүрэгтэй юм. Баруун талын орц, гарц, шатыг ашиглан барилга руу нэвтрэх боломжтой байхад заавал цэцэрлэгийн хүүхдүүдийн ордог нэг орц, шатаар орно гэж шаардлага тавьж байгаа нь Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2 хэсгийг зөрчиж, үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээслэхдээ түрээсийн зүйлийг хүлээлгэж өгөөгүй, түрээслэгчид хүүхдийн цэцэрлэг ажилладаг гэдгийг огт хэлээгүй учраас гэрээ цуцлагдсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байдаг. Дундаа хэсгээр өмчлөгчийн хувьд талууд уг барилгын 2 гарц, шатыг нэг нэгээр нь эзэмших, ашиглах бүрэн боложтой байхад цэцэрлэгийн хүүхдүүд ордог шатаар орж гарна гэж нөгөө өмчлөгчийн хуулиар тогтоосон эрх үүргийг хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа нь хууль бус үйлдэл юм. Нэгэнт түрээсийн гэрээг цуцлагдсан нөхцөлд нэхэмжлэгч өөрийн өмчөө ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрх нь нээлттэй байсан төдийгүй энэ эрхээ хэрэгжүүлээгүй байж хариуцагч тал түүнийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн мэтээр гэм хорын хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Харин нэхэмжлэгч түрээсийн гэрээ цуцлагдсанаар өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан ч хариуцагч гэм хор учруулсан мэтээр мөнгөн төлбөр нэхэмжилж байгаа нь бусдаас мөнгө авч ашиг олох хялбар боломж мэтээр харагдаж байна. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар саад учруулсан гэм буруутай үйлдэл хийсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч дараахь сөрөг нэхэмжлэлийг гаргасан байгаа. Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайг эзэмших, ашиглахдаа уг байрны баруун талын хаалгаар буюу тусдаа орц гарц ашиглахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ц БСБ гаргасан байгаа. Уг сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь тусдаа орц, гарцтай, өөрөөр хэлбэл барилгын баруун талд болон барилгын голд нэг, нэг хаалга байгаа. Энэ хоёр хаалгаар барилгын бүх давхарт гарах боломжтой юм. Б.Э-тай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа орц, гарцны асуудлыг тусгайлан тохиролцоогүй бөгөөд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж эхлэх үед гадаадад байсан. Барилгын голд байрлах хаалгаар цэцэрлэгийн үйл ажиллагааг явуулаад олон жил болж байгаа бөгөөд 4 давхрын 200 м.кв талбайг оффисын зориулалтаар ашиглахад барилгын баруун талын орц, гарцыг ашиглах бүрэн боломжтой. Цэцэрлэг нь бага насны хүүхүүдэд үйлчилдэг онцлогтой, сургалт хүмүүжлийн байгууллага учир эрх бүхий байгууллагаас цэцэрлэгийн барилга, үйл ажиллагаанд тодорхой шаардлага тавьдаг. Тухайлбал: Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д цэцэрлэг нь барилга байгууламж, сургалтын орчны стандарт, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын норм нормативыг өмчийн хэлбэр харгалзахгүй дагаж мөрдөнө, Сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламж барилгын норм ба дүрэм 3.9 хэсэгт сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагыг бие даасан тусдаа барилгатай байхаар төлөвлөж байгуулна, мөн цэцэрлэг, бага сургууль, ажилчдын сууцыг нэгдсэн нэг эзэлхүүнээр төлөвлөвөл цэцэрлэгийн барилгад бие даасан гарц төлөвлөнө гэж тус тус заасан байдаг. Тиймээс цэцэрлэг нь тусдаа орц гарцтай байхыг хууль, журмаар шаарддаг учраас нэг орц гарыг хамтран ашиглах боломжгүй. Иймд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайг эзэмшиж, ашиглахдаа уг байрны баруун талын хаалгаар буюу тусдаа орц, гарц ашиглахыг нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

  

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

 Нэхэмжлэгч Б.Энь хариуцагч Б.Ц БСБ, Б.Б нарт холбогдуулан 72,324,950 төгрөг гаргуулах, Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулахгүй байхыг хариуцагч нарт даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,

 

Хариуцагч Б.Ц БСБ нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайг эзэмших, ашиглахдаа уг барилгын баруун талын хаалгаар буюу тусдаа орц гарц ашиглахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч Бөмбөөхөн цэцэрлэг боловсрол сургалтын байгууллага, Б.Б нар нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 63 дугаар байрны 1, 2, 3, 5 давхарт цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх шалтгаанаар тус барилгын урд талын голын хаалгаар орж, гарахад саад учруулж байна. Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн тус барилгын 401-403 тоот үл хөдлөх хөрөнгийг Д.Т-д2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай, нэг сарын 3,000,000 төгрөгөөр тохиролцож, түрээсийн гэрээ байгуулан 6 сарын төлбөрт 18,000,000 төгрөгийг авсан. Хариуцагч нар түрээслэгчийг түрээсийн зүйлээ эзэмших, ашиглахад саад учруулснаас түрээслэгч гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 18,000,000 төгрөгөө буцааж авсан. Хариуцагч нарын хууль бус үйлдлээс болж олох байсан орлого 72,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 247,950 төгрөг, нотариатын зардал 77,000 төгрөг, нийт 72,324,950 төгрөгөөр хохирлоо гэж,

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөөгүй ба татгалзлын үндэслэлээ ... Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 63 дугаар байрны 1, 2, 3, 5 давхарт Бөмбөөхөн цэцэрлэг боловсрол сургалтын байгууллага цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг. Барилга баруун болон урдаа гэсэн хоёр хаалгатай. Нэхэмжлэгч барилгын баруун хаалгаар орох, гарах боломжтой. Урд хаалгаар оруулахгүй гэж саад хийсэн зүйл байхгүй. Цэцэрлэг нь бага насны хүүхэд хүмүүждэг сургалтын байгууллага тул хууль, журам, барилгын норм дүрэмд заагдсан тусгай шаардлагуудын дагуу гадны хүнийг цэцэрлэгийн хаалгаар оруулах боломжгүй гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000124832 тоот гэрчилгээ, Б.Ц БСБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, зохигчдын тайлбараар хариуцагч Б.Ц БСБ нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 1, 2, 3, 5 давхарт цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулдаг, үүсгэн байгуулагч нь С.Артаг, цэцэрлэгийн эрхлэгчээр Б.Бг томилсон, нэхэмжлэгч уг байрны 4 дүгээр давхрын 401-403 тоот, 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэх үйл баримт тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасны дагуу эрх нь зөрчигдсөн этгээд эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээлгэхээр шүүхэд хандах, мөн хуулийн 106 дугаар зүйлд 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч А.Энх-Амгалан нь шаардах эрхтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгөд шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр үзлэг хийхэд /1 дүгээр хавтаст хэргийн 152-160 дугаар тал/ ертөнцийн зүгээр урд талын голд том, баруун талд урагш харсан жижиг хаалгатай байх бөгөөд энэ хоёр хаалгаар барилгын 1-ээс 5 дугаар давхарт гарах шаттай байна. Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д Хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг болон хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа хашаа буюу бусад байгууламжийг хөршүүд тэгш эрхтэй ашиглах бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байх үүрэгтэй гэжээ.

 

Хариуцагч Бөмбөөхөн цэцэрлэг боловсрол сургалтын байгууллага нь нэхэмжлэгч Б.Э-ийнүл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа гэх шалтгаанаар барилгын урд талын голын хаалгаар оруулахгүй, гаргахгүй саад учруулсан болох нь шүүхэд гэрч Б.Б... 2018 оны 4 дүгээр сард Модны 2-ын зам дагуу даргын эхнэрийн ажлын обьектод очсон. Ажлын байрны өрөө онгорхой байна уу гэж шалгахаар очсон, намайг үүдэн дээр нэг эмэгтэй оруулахгүй байсан тул буцаад явсан гэх, Г.Б-ийн .. хавар би барилга барихаар мөнгө хайж байгаад Энхтайвантай уулзсан, тэрээр надад үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байна, тухайн барилгыг очоод үз, тэгээд барилгыг барьцаанд тавьж мөнгө олгоё гэж ярилцсан. Хэн билээ Артаг ч билүү Асгай ч билүү тэр хүнтэй ярьж бид энэ хөрөнгийг хөрөнгө оруулалт маягаар ашиглах гэсэн юмаа гэж хэлсэн чинь та нар наад барилгаа ашиглаж чадахгүй ээ, орц гарц байхгүй ээ, цэцэрлэг байгаа юм. Хэрвээ та нар дээшээ гарахаар бол галын шатаар гар гэж хэлсэн. Эхлээд жоохон хэрүүл хийх маягийн юм ярьсан, сүүлдээ нийлж бизнес хийх гэж байгаа юмаа гэж учирлаж тайлбарласан. Би хоёр дахь удаагаа ярьсан чинь чи хол бай, энэ барилгыг ашиглаж чадахгүй гэж хэлсэн. Нэг удаа цэцэрлэгийн үүдээр орсон чинь тухайн үед ажиллаж байсан шиг санагдаж байна. Нэг багш нь цааш оруулахгүй байсан учраас цаашдаа ашиглаж болохгүй юм байна, болъё гээд больсон гэх мэдүүлэг, хариуцагчийн төлөөлөгчийн ... цэцэрлэг нь бага насны хүүхэд хүмүүждэг сургалтын байгууллага, хууль болон журмаараа тусдаа орц гарцтай байх ёстой. ... цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа учир урд талын голын орц гарцыг 2 байгууллага ашиглах боломжгүй гэх татгалзал, сөрөг нэхэмжлэл зэргээр нотлогдож байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Э нь Д.Т-тай 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 63 дугаар байрны 4 давхрын 401, 403 тоот, 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөө 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар, түрээсийн төлбөр сард 3,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, түрээсийн гэрээ байгуулжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар тал/ Түрээслэгч Д.Тнь түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй болсон гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, 6 сарын түрээсийн төлбөрт төлсөн 18,000,000 төгрөгийг Б.Э-аасбуцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 183/ШШ2018/00513 дагаар шийдвэрээр Б.Э-аас 18,000,000 төгрөгийг гаргуулж Д.Т-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч түрээсийн гэрээний дагуу 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүртэл буюу шүүхийн шийдвэр гарах хүртэл 6 сарын хугацаанд 18,000,000 төгрөг олох байсан орлогоор хохирсон байдал тогтоогдож байна. Талууд түрээсийн гэрээний хугацааг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлүүлэхээр тохиролцсон ч энэ хугацаанд олох байсан орлогоор хохирсон гэж үзэх боломжгүй. Учир нь гэрээ цуцлагдаж цаашид үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал бий болсныг нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарахад мэдсэн. Үүнээс хойш хариуцагчийн буруугаас орлого олох боломжгүй болж 54,000,000 төгрөгөөр хохирсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн хариуцагч Б.Б нь хариуцагч Б.Ц БСБ-ын эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд өмчлөгчийн эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд иргэнийхээ хувьд саад учруулсан нь нотлогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтыг бүрдүүлэхэд гарсан зардалд 77,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь мөнгөн тасалбарын баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.6-д Бусдын эрхийг зөрчсөн этгээд нөгөө этгээдийнхээ эрхийг мэдэж байсан боловч санаатай зөрчсөн бол эрх бүхий этгээд эд хөрөнгийн хохирлоос давсан ашгийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж зааснаар шаардах эрхтэй. Харин хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 247,950 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах боломжгүй, учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 183/ШШ2018/00513 дагаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн зардлыг хариуцагч Б.Э-аас гаргуулахаар шийдвэрлсэн. Тухайн маргаанд хариуцагч Б.Э-ийн татгалзал үндэслэлгүйг тогтоож, шүүхийн зардлыг хариуцуулахаар шийдвэрлсэн байх тул хариуцагч нараас шүүхийн зардалд 247,950 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

 

Иймд Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Энь хоёр орц гарцаар орох, гарах зэрэг эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг хариуцагч Бөмбөөхөн цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагад даалгаж, хариуцагч Б.Ц БСБ-аас18,077,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54,247,950 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасны дагуу эрх нь зөрчигдсөн этгээд эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээлгэхээр шүүхэд хандах, мөн хуулийн 106 дугаар зүйлд 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Сургалт-хүмүүжлийн байгууллагын барилга төлөвлөлтийн норм ба дүрэмд заасны дагуу цэцэрлэгийн барилгад бие даасан гарц төлөвлөсөн байх шаардлага нь цэцэрлэг, сургалтын үйл ажиллагаа явуулж буй этгээдэд хамаарна. Энэ шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хязгаарлаж орох, гарахад саад учруулж буй үйлдлийг хууль бус гэж үзэх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1, 495 дугаар зүйлийн 495.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Ц БСБ-аас18,077,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 54,247,950 төгрөгт болон хариуцагч Б.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Э нь Баянгол дүүрэг 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт дамдинбазарын гудамж 63 дугаар байрны 4 давхрын 401-403 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах, захиран зарцуулахад саад учруулахгүй байхыг хариуцагч Б.Ц БСБ-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Б-д холбогдох хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Э-аа сулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 589,800 төгрөгийг, хариуцагч Б.Ц БСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц БСБ-аас 248,335 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР

                       ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНТУУЛ

                                                                             Н.ХАНГАЛ