Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00290

 

                         ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,  нарын нэхэмжлэлтэй

                                     иргэний хэргийн  тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч,  П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 139/ШШ2020/00657 дугаар шийдвэртэй,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны  өдрийн 218/МА2020/00028 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,  нарын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,, т холбогдох

7,385,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,  нар нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ээс 7,660,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн өмнө нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа 275,000 төгрөгөөр бууруулж 7,385,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 139/ШШ2020/00657 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ээс 5,500,000 (таван сая таван зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,  нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,885,000 (нэг сая найман зуун наян таван) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны  өдрийн 218/МА2020/00028 дугаар магадлалаар Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 139/ШШ2020/00657 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэддулам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.21-ний өдрийн 139/ШШ2020/00657 дугаар шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.22-ны өдрийн 218/МА2020/00028 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх “...Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,  нар нь 2017.03.14-ний өдөр 5,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлэх барьцаат зээлийн гэрээ байгуулсан. ,,,,,,,,,,,,,,,, ийн дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн нийт 5,910,000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн байна гэж дүгнэн, ...,,,,,,,,,,,,,,,,  нь 2017.03.14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ хүлээн зөвшөөрч сар бүрийн хүүг төлж явсан бөгөөд 2019.05.16-ны өдрийн байдлаар зээл 5,500,000 төгрөг төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч гэрээг шинэчлэн байгуулсан гэж дүгнэн ...хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, ээс 5,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. ,,,,,,,,,,,,,,,,  нь анх ,,,,,,,,,,,,,,,, тай 2017.03.14-ний өдөр 5,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлэх барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний хугацаа 1 сар бөгөөд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,,  нь зээл, зээлийн хүүг бүрэн төлж барагдуулсан байхад шүүх зээлдэгч ,,,,,,,,,,,,,,,, ийн дансаар болон бэлнээр гэх тэмдэглэгээтэйгээр 150,000-500,000 төгрөгийн үнийн дүнтэйгээр 20 удаагийн, нийт 5,910,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн зээлийн төлөлтийг зээлийн хүү гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээний хугацааг талууд сунгасан талаар тохиролцоо хийгдээгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, өмнөх зээлийн гэрээний хугацаа дууссан байхад шүүх хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.

4.2. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэнгүй. Энэ нь нэхэмжлэгч нар 2020.09.01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2017.03.14-ний өдрийн барьцаат зээлийн гэрээг үндэслэж зээлийн гэрээний төлөгдөөгүй үндсэн төлбөр гэж 5,500,000 төгрөг нэхэмжилсэн байхад шүүхээс 2019.05.16-ны өдрийн гэрээний дагуу 5,500,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэснийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийсэнгүй. 2019.05.16-ны өдрийн зээлийн гэрээ нь 2017.03.14-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний үргэлжлэл (шинэчлэн байгуулсан) гэх үндэслэл тогтоогдоогүй, 2019.05.16-ны өдрийн гэрээгээр зээлдэгчид мөнгө шилжүүлж өгөөгүй гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, гэрээ хэрэгжээгүй байхад гэрээний үүргийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, шаардах эрхгүй тул 2019.05.16-ны өдрийн зээлийн гэрээг үнэлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,  нарын хооронд 2017.03.14-ний өдөр, ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд 2019.05.16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд тус тусдаа үүргийн харилцаа үүссэн байхад анхан шатны шүүхээс 2019.05.16-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулсан гэрээ нь ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,  нарын хооронд 2017.03.14-ний өдөр байгуулсан гэрээний үргэлжлэл гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.3. Учир нь эхнэр ,,,,,,,,,,,,,,,,  нь өөрийнхөө нэрийн өмнөөс 2019.05.16-ны өдөр нөхөр ,,,,,,,,,,,,,,,, д ,,,,,,,,,,,,,,,, тэй зээлийн гэрээг шинэчилж байгуулах эрхийг олгоогүй, Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар зөвшөөрлөөр хийсэн хэлцэл гэдэг нь нотлогдохгүй байхад, дээрх 2019.05.16-ны өдрийн ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,  нарын хооронд байгуулагдсан гэрээг шинэчилж хийсэн гэрээ гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Гэр бүлийн гишүүд бие биенээ итгэмжлэлгүйгээр төлөөлөх хууль зүйн зохицуулалт байхгүй, эхнэр ,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,  нарын хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг нөхөр ,,,,,,,,,,,,,,,, шаардах эрхгүй. ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,  нарын хооронд байгуулсан 2019.05.16-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг эхнэр ,,,,,,,,,,,,,,,,  шаардах эрх тус тус байхгүй гэж үзэж байна. Иймд  анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

5. Нэхэмжлэгч тал “гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,  нараас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,, т холбогдуулан 7,385,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас 5,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, үлдэх 1,885,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгч нараас “... ,,,,,,,,,,,,,,,,  2017.03.17-ны өдөр над руу яриад мөнгөний хэрэг байна та зээлчих гэхээр нь эхнэр ,,,,,,,,,,,,,,,, д хэлсэн, тэгээд манай эхнэртэй тохиролцоод сарын 8 хувийн хүүтэй зээл авсан. Эхний 3 сард нь хүүгээ өгч байгаад сүүлдээ хүүгээ багасгаад 2 жил гаруй хүү өгч сунгаад явж байсан. 2019.05.16-нд харилцан тохиролцож дахин гэрээ хийсэн. Зээлийн гэрээнд хүү 8 хувь байсныг 5 хувь болгож, өмнөх хүүгийн тооцоо өндөр гарсан болохоор багасгаад 5,500,000 төгрөгийг 5 хувиар тооцохоор болсон. Уг гэрээний дагуу 2019.05.27-нд 5 сарын хүү гэж 275,000 төгрөг төлсөн, үүнээс хойш төлөлт хийлгүй сураггүй болсон. Иймд үндсэн зээл 5,500,000 төгрөг, хүү 2,160,000 төгрөг, нийт 7,660,000 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 275,000 төгрөгийг хасаад нийт 7,385,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,  “...Миний бие 2017.03.14-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,, тай гэрээ байгуулж 5,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Үүнээс хойш зээлийн гэрээг сунгаагүй. Энэхүү гэрээний дагуу би нэхэмжлэлд хавсаргаж өгсөн барьцаат зээлийн гэрээнд тэмдэглэгдсэн нийт 6,350,000 төгрөг, мөн нэмж 2 удаагийн төлөлт хийж, 7 сая орчим төгрөгийг төлсөн. Анх гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан учраас надаас илүү хугацааны хүү нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлд дурдагдсан 2019.05.16-ны өдрийн зээлийн гэрээний дагуу би нэхэмжлэгчээс нэг ч төгрөг зээлж аваагүй. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2017.03.14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ хүлээн зөвшөөрч сар бүрийн хүүг төлж байсан бөгөөд 2019.05.16-ны өдөр талууд гэрээгээ дүгнэн, зээлийн хүүг бууруулан тухайн өдрийн байдлаар зээл 5,500,000 төгрөг болсныг хүлээн зөвшөөрч, гэрээг шинэчлэн байгуулж гарын үсэг зурсан болох нь нотлогдсон, ийнхүү гэрээг шинэчлэн байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасантай харшлахгүй, талуудын хооронд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ, зохигч шинэчилсэн гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан бөгөөд түүнээс хойш сунгаагүй, хариуцагч уг гэрээний дагуу 1 сарын хүү 275,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1., 282.3.-т заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 5,500,000 төгрөгийг шаардах эрхтэй.

10. Дээрх үйл баримт, хууль зүйн үндэслэлээр “... ,,,,,,,,,,,,,,,,  нь анх ,,,,,,,,,,,,,,,, тай 2017.03.14-ний өдөр 5,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, зээлдэгч нь зээл, зээлийн хүүг бүрэн төлж барагдуулсан байхад шүүх хариуцагчийн төлсөн нийт 5,910,000 төгрөгийг зээлийн хүү гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээний хугацааг талууд сунгасан талаар тохиролцоо хийгдээгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-д заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үгүйсгэгдэнэ.

11. Тодруулбал, хариуцагч 2017.03.14-ний өдрийн зээлийн гэрээгээ тухай бүр он, сар, өдрийг тэмдэглэн сунгаж, хүү төлж, гарын үсэг зурж байсан, 2019.05.16-ны өдөр мөн гэрээ байгуулж, гарын үсэг зурж, тухайн гэрээний дагуу нэг сарын хүү төлсөн атлаа эдгээр үйл баримтыг үгүйсгэн, “анхны гэрээг 1 сарын хугацаатай байгуулсан, дахиж сунгаагүй тул үндсэн зээлээ төлж байсан, хоёр дахь гэрээг өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулаагүй, хүчин төгөлдөр бус” гэж маргаж буй үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.      

12. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “талууд 2017.03.14-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлсэн мөнгө, хүүгийн хэмжээгээ дүгнэж, 2019.05.16-ны өдөр шинэчилж гэрээ байгуулсан тул уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна” гэж тайлбарлан, тухайн хоёр гэрээнд хамааралтай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.2-т заасан гомдол үндэслэлгүй.

13. Мөн, нэхэмжлэгч нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг “гэр бүлийн дундын эд хөрөнгө” гэдэг утгаар хамтран нэхэмжлэл гаргасныг үндэслэлтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүйгээс гадна нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,  нь 2017.03.14-ний өдрийн зээлийн гэрээнд, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, нь уг гэрээний үргэлжлэл болох 2019.05.16-ны өдрийн гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж тус тус гарын үсэг зурсан байх тул эдгээр гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг хамтран шаардах эрхтэй. Иймд “...гэр бүлийн гишүүд бие биенээ итгэмжлэлгүйгээр төлөөлөх хууль зүйн зохицуулалт байхгүй, эхнэр ,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,  нарын хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг нөхөр ,,,,,,,,,,,,,,,, нь, нөхөр ,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,  нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг эхнэр ,,,,,,,,,,,,,,,,  нь шаардах эрх байхгүй...” (Тодорхойлох хэсгийн 4.3-т) гэх гомдлыг хангах боломжгүй юм.

14. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 139/ШШ2020/00657 дугаар шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны  өдрийн 218/МА2020/00028 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ