Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00546

 

                                   ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй иргэний

                                                      хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/02087 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00249 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-иудад холбогдох

12,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,гийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгэрэл, өмгөөлөгч Д.Алтансүх, гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-иудад холбогдуулан нийт 12,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/02087 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас нийт 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, үлдсэн 5,000,000 (таван сая) төгрөгийг гаргуулах, “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 214,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 134,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэсэн.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00249 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/02087 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,гийн 7,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-иудад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 134,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.  

4. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,, 2022.03.10-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.04.01-ний өдрийн 001/ШХТ2022/00338 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.

5. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.14-ний өдрийн 00249 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1. Би 2020.04.12-ны өдөр Япон улсаас “Тоуоtа lite ace” маркийн, арлын S412М0012751 тоот дугаартай, 2014 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, бензин хөдөлгүүртэй автомашиныг импортлон оруулж ирсэн. Энэхүү автомашиныг “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аар дамжуулан авч 2020.04.24-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,т 12,500,000 төгрөгөөр лизингээр худалдан борлуулсан. ,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай 2020.04.24-ний өдөр 407202733 тоот зээлийн гэрээ, 2020.04.27-ны өдөр 407202733 тоот, 7,500,000 төгрөгийн дүнтэй, 12 сарын хугацаатай, 2,90 хувийн хүүтэй фидуцийн гэрээ байгуулах замаар худалдан авч, урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д төлсөн ба 7,500,000 төгрөгийн дүнтэй зээлээ сар бүр хуваарийн дагуу тогтмол төлж уг зээл хаагдсан байна. Харин төлбөрийн зарим хэсэг болох 7,500,000 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь иргэн ,,,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,,, руу шилжүүлээгүй нь анхан шатны шүүхээр тогтоогдсон. Миний импортоор оруулж ирсэн дээрх автомашин 77-03 УАК улсын дугаартай замын хөдөлгөөнд оролцож байгаа. Автомашинаа худалдан борлуулснаас хойш миний бие гар дээрээ нэг ч төгрөгийн төлбөр хүлээн аваагүй бөгөөд энэ асуудлаар ,,,,,,,,,,,,,,,,,,тай уулзах үед “Ах аа дүү нь ямар ч асуудалгүй зээлээ банк бусдаа төлж байгаа шүү дээ”, “Та банк бус руугаа л хандаж мөнгөө авах ёстой байх” гэж ярьдаг. Харин “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас мөнгөө авахаар утсаар удаа дараа ярих үед иргэн надтай хамааралгүй шалтаг, шалтгаан хэлж хохироосоор байсан.

5.2. Тухайлбал, миний бие энэхүү асуудлаар 2020.07.22-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захиргаанд өргөдөл гаргасан бөгөөд компани 2020.08.03-ны өдөр NС-02/134 тоот бичигтээ “ “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д ажиллаж байсан ажилтан ,,,,,,,,,,,,,,,,,,тай холбоотой ашиглангийн асуудал Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгуулж байгаа, хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдтэл мөнгө өгөх боломжгүй” гэж тайлбарлаж бусдын зардлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Миний хувьд хэн нэгэн иргэн ,,,,,,,,,,,,,,,,,, гэгчтэй ямар нэгэн байдлаар иргэний харилцаанд ороогүй бөгөөд зөвхөн “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай тохиролцсон ёсоор энэ байгууллагын орон тооны эдийн засагч, ажилтантай холбоотой ажиллаж машинаа дамжуулан худалдсан, тус компани миний машиныг дамжуулан борлуулахдаа хүүгийн орлогоо тооцон алдагдалгүй авсан нь үнэн болно. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 12,500,000 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас гаргуулахаар хүсэлт өгч байсан ба ,,,,,,,,,,,,,,,,,, урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК төлсөн, тэрхүү төлбөр нь ,,,,,,,,,,,,,,,,,, миний данс руу орж улмаар “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эдийн засагч ,,,,,,,,,,,,,,,,,,ын данс руу буцаан шилжүүлсэн асуудлаа Цагдаагийн  байгууллагаар шалгуулж хохирлоо арилгуулах боломжтой гэж үзсэн тул нэгэнт миний данс руу 5,000,000 төгрөг орж ирсэн нь үнэн тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар шийдсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,ын заавраар түүний өгсөн дансанд буцаан шилжүүлгийг хийсэн бөгөөд би энэ  байгууллагатай яг ийм байдлаар харилцан, хамтран ажилладаг байсан тул ажиг сэжиг төрөлгүй шууд шилжүүлсэн байдаг.

5.3. Компани урьдчилгаа төлбөрийг зээлийн дүнтэй нийлүүлэн машинаа зарж байгаа эзэн рүү нь шилжүүлснээр худалдах ажиллагаа дуусдаг байсан. Нэхэмжилсэн 7,500,000 төгрөгийн хувьд анхан шатны шүүх дээр “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн төлөөлөгч “энэхүү 7,500,000 төгрөгийг “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн ,,,,,,,,,,,,,,,,,,ын данс руу шилжүүлсэн, та аваагүй юм уу? гэж үл мэдсэн байдлаар тайлбар хэлж байсан нь шүүхийн шатанд тогтоогдоогүй, тэрхүү шилжүүлсэн гэх данс нь өөр компанийн данс (“,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн данс) болж таарсан юм. ,,,,,,,,,,,,,,,,,,ыг гуравдагч этгээдээр татан оролцуулснаар үнэн бодит байдлыг анхан шатны шүүх тогтоосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд үнэн зөв гарсан гэж үзэж байна.

- Давж заалдах шатны шүүх ,,,,,,,,,,,,,,,,, , “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд лизингийн гэрээ байгуулагдсан байдалд дүгнэлт хийхдээ алдаа гаргасан. “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь өмчлөгчийн хувиар лизингийн гэрээ хийсэн байхад яагаад иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,гийн төлбөрийг төлөөгүй мөртөө өмчлөгч болсон асуудалд анхаарал хандуулах ёстойг орхигдуулсан.

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлыг гэрээний харилцаагаар шийдвэрлэж “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг асуудлаас цэвэр мултрах боломж олгож байна. Анхан шатны шүүх ,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,ын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д тээврийн хэрэгслийг шилжүүлсэн боловч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь ,,,,,,,,,,,,,,,,,,т 7,500,000 төгрөгийг бодитоор шилжүүлээгүй бөгөөд 7,500,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,аар төлүүлж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж зөв дүгнэсэн.

-Ямар хэлцлээр “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,гийн тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,тай лизингийн гэрээ хийсэн асуудалд огт буруу дүгнэлт өгсөн. Иргэн ,,,,,,,,,,,,,,,,,, болон “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь тээврийн хэрэгслийг лизингээр худалдан борлуулах харилцан ашигтай гэмээр хэлцлийг хийсэн нь тодорхой бөгөөд гагцхүү бичгээр хийгдээгүй байдаг.

-Хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсанаар “Манай компани гэрээний үүргээ биелүүлж ,,,,,,,,,,,,,,,,,,т зээлийг олгосон” гэдэг, тэгвэл ,,,,,,,,,,,,,,,,,, гуравдагч этгээдийн хувиар шүүхэд тайлбарлаж шүүх хуралдаанд оролцохдоо зээлийг түүнд олгож, бэлэн мөнгийг шилжүүлээгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн.

-Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хариуцагчаар аль этгээдийг татаж байгаа нь анхан шатны шүүх хуралдааны үеэр тогтоогдсон гэснийг шүүх хүлээн авсан байна.

5.4. Гэтэл энэхүү маргаан 2 дахь удаагаа анхан болон давж заалдах шатны шүүхээр хянагдсан бөгөөд иргэн ,,,,,,,,,,,,,,,,,, миний хувьд урьдын тогтсон уламжлал ёсоор “Да хүрээ” техникийн захад байрлах “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн эдийн засагч дээр орж “иргэн ,,,,,,,,,,,,,,,,,, миний машиныг танай зээлээр худалдан авах хүсэлтэй байна” гэж уулзсан бөгөөд улмаар мөнгөө авч чадахгүй байсан тул 2020.07.22-ны өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн захиргаанд өргөдөл гаргасан. Компани 2020.08.03-ны өдөр NC-02/134 тоот хариу бичигтээ “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д ажиллаж байсан ажилтан ,,,,,,,,,,,,,,,,,,тай холбоотой асуудал үүссэн тул дотооддоо асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгуулж байгаа, хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдтэл мөнгө өгөх боломжгүй гэж хариу ирүүлсэн тул аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой зарим хэсгийг нь хасаж 7,500,000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Ингэхдээ ,,,,,,,,,,,,,,,,,,тай лизингийн гэрээ байгуулсан “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг хамтран хариуцагчаар хэрэг маргаанд татан оролцуулсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх харьяалал, хоёр компанийн чухам аль нь хариуцагч эсэхийг тодруулах нь зүйтэй хэмээн анхан шатны шүүхэд буцаасан. Энэ дагуу иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,тай лизингийн гэрээ байгуулсан “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлон Сүхбаатар дүүргийн шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ хамгаалуулахаар иргэн миний хувьд авсан,  өгсөн нь тодорхой энэхүү маргааныг хурдан хугацаанд эцэслэн шийдүүлж мөнгөө авч шударга ёс тогтоно хэмээн найдаж байсан боловч давж заалдах шүүх асуудлыг (залилагч) алдсан биш авсан талд ашигтайгаар шийдвэрлэж иргэн намайг хохироосон. Нэгэнт ,,,,,,,,,,,,,,,,,, хэрэг маргаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа үед асуудлыг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байсан байна.

5.5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харвал ,,,,,,,,,,,,,,,,,, 2020.04.12-ны өдөр Япон улсаас “Тоуоtа lite ace” маркийн, арлын S412М0012751 тоот дугаартай, 2014 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, бензин хөдөлгүүртэй автомашиныг импортлон оруулж ирсэн. Энэхүү өөрийн өмчөө “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д худалдах борлуулах зорилгоор шилжүүлсэн, “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,тай лизингийн гэрээ байгуулсан, ,,,,,,,,,,,,,,,,,, гэрээний үүргээ биелүүлж зээлээ төлж барагдуулсан, миний бие машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан болон 5,000,000 төгрөгийн асуудлаа ,,,,,,,,,,,,,,,,,,аас эрүүгийн хэргийн хүрээнд шийдүүлэх болсон, компани өөрийн өмчийн бус автомашиныг иргэнд зээлээр худалдаж үндсэн зээлээ өгөлгүйгээр хүүгийн болон бусад орлого олж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг нь харагддаг. Анхан шатны шүүх нотлох баримт,  нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар зэргийг зөв үнэлж зохигч нарын иргэний эрх зүйн харилцааны онцлог, тухайн байгууллага, хувь хүний ажил хэргээ явуулдаг дотоод соёл, хэв шинж, тухайн үеийн нөхцөл байдлыг зөв тодорхойлж шийдсэн. Нийслэлийн шүүх энэхүү шийдвэрийг хэрэгсэхгүй болгосныг шударга ёсны зарчмыг хөсөрдүүлж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар анхан шатны шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээр дүгнэлт хийж шийдвэр гаргах эрхээ зөв зүйтэй хэрэглэсэн. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.14-ний өдрийн 00249 дүгээр магадлалыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.02-ны өдрийн 181/ШШ2021/02087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг дэмжиж оролцов.

7. Хариуцагч тал “нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй” гэсэн тайлбарыг гаргав.

ХЯНАВАЛ:

8. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

9. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,гаас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-иудад холбогдуулан нийт 12,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас нийт 7,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 5,000,000 төгрөг болон “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

10. Нэхэмжлэгчээс “... 2020.04.12-ны өдөр Япон улсаас ... “Toyota lite ace” маркийн автомашиныг импортлон оруулж ирсэн. “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аар дамжуулан уг машиныг 2020.04.24-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,т 12,500,000 төгрөгөөр зээлээр худалдан борлуулсан. ,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай 2020.04.24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 7,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 2,9 хувийн хүүтэй зээлж үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож фидуцийн гэрээ байгуулсан. ,,,,,,,,,,,,,,,,,, автомашины зээлийн урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөгийг миний дансаар дамжуулж “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д төлсөн ба хуваарийн дагуу cap бүр төлөлтийг тогтмол төлсөн. Гэвч тус санхүүгийн байгууллагаас автомашины төлбөрийг шилжүүлэн өгөөгүй. Энэ асуудлаар ,,,,,,,,,,,,,,,,,,тай уулзахад “... зээлээ банк бус санхүүгийн байгууллагад төлж байгаа, та банк бус санхүүгийн байгууллагаас мөнгөө авах ёстой байх ... гэсэн. “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д 2020.07.22-ны өдөр өргөдөл гаргасан боловч албан бичгээр “... “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д ажиллаж байсан ,,,,,,,,,,,,,,,,,,тай холбоотой асуудлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байгаа, хэрэг шийдвэрлэгдэх хүртэл хариу өгөх боломжгүй...” гэсэн нь шударга бус бөгөөд бусдын зардлаар үндэслэлгүй хөрөнгөжсөөр байна. ,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Иймд хариуцагчаас автомашины үнэ 12,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэсэнд,

хариуцагч нар “... ,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай 2020.04.24-ний өдөр автомашиныг худалдан авахаар зээлийн гэрээ байгуулсан. Урьдчилгаа төлбөр 5,000,000 төгрөг “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн дансанд орж ирээгүй. “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас ,,,,,,,,,,,,,,,,,,т 7,500,000 төгрөгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн. ,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай иргэний эрх зүйн болон гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй. Нэхэмжлэгч нь хариуцагчаар “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК эсхүл “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн алинд нь холбогдуулж, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж маргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ,,,,,,,,,,,,,,,,,, тайлбартаа “... ,,,,,,,,,,,,,,,,,,гаас 2020.04.25-ны өдөр “Toyota lite ace” маркийн автомашин авахаар “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас зээл авсан. Автомашины үнийг ,,,,,,,,,,,,,,,,,,д өгөөгүй байна. Энэ асуудлаар “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас лавлахад “... бид нар мэдэхгүй, төв газар мэдэж байгаа...” гэсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,тай хамт 2021.01.05-ны өдөр “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д очиж дансаа шалгуулахад “Гигант брос” ХХК-ийн данс болохыг мэдсэн...” гэжээ.

11. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

12. Тус шүүхийн дүгнэсэнчлэн, нэхэмжлэгч нь гуравдагч этгээдтэй 2020.04.24-ний өдөр “Тоёота лайте эйсе” (Toyota Lite ace) маркийн автомашиныг 12,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, гуравдагч этгээд нь төлбөрийн урьдчилгаа 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлж, үлдэгдэл 7,500,000 төгрөгийг зээлээр төлөхөөр харилцан тохиролцон тухайн өдрөө хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэгчийн автомашиныг фидуцийн гэрээний зүйл болгосон. Хариуцагч зээлийн гэрээний дагуу 7,500,000 төгрөгийг гуравдагч этгээдийн 407202732 тоот түр дансанд байршуулсан боловч гуравдагч этгээд уг мөнгийг бэлнээр аваагүй, харин тухайн дансанд зээлийн эргийн төлөлтийг хийж байсан үйл баримт тогтоогджээ. Хариуцагчаас “зээлийн гэрээний дагуу гуравдагч этгээдэд мөнгийг шилжүүлсэн, өөрийнхөө Мост Мони данснаас захиран зарцуулах боломжтой” гэх боловч гуравдагч этгээдийн “зээлийг бодитоор аваагүй, шилжүүлсэн гэх данс нь “Гигант брос” гэдэг компанийн данс байсан” гэсэн гуравдагч этгээдийн тайлбарыг баримтаар үгүйсгээгүй буюу гуравдагч этгээд нь тухайн зээлийг өөрөө авч, захиран зарцуулсан гэдгийг нотлоогүй, харин “...зээлийг авах боломжтой байсан, уг дансанд одоо байгаа эсэхийг мэдэхгүй...” гэсэн тайлбар өгч буй нь хангалтгүй.

13. Иймд, “... нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д тээврийн хэрэгслийг шилжүүлсэн байх боловч хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь гуравдагч этгээдэд 7,500,000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэлгүй, уг зээлийг гуравдагч этгээдээр төлж барагдуулснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1 “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон”, 493 дугаар зүйлийн 493. “Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө” гэж заасны дагуу хариуцагчаас өөрийн эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй.

14. Тодруулбал, энэхүү маргааны тухайд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа, гуравдагч этгээд болон хариуцагчийн хооронд зээлийн гэрээний харилцаа тус тус үүсэн ба гуравдагч этгээд нь нэхэмжлэгчид хариуцагчаас авсан зээлээр автомашины үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж хариуцагчид өөрийн автомашиныг шилжүүлсэн, харин хариуцагч гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу зээлийг бодитоор олгоогүйгээс гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ бодитоор биелүүлээгүй, гэвч гуравдагч этгээдийн хувьд хариуцагч байгууллагыг түүнд олгох зээлийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж ойлгон зээлийг төлсөн, үүний үр дагаварт хариуцагч олгоогүй зээлээ бусдаар төлүүлсэн, харин нэхэмжлэгч өөрийн худалдсан автомашины үнийг авч чадалгүй хохирсон байна. Үүнээс үзвэл, гуравдагч этгээд болон хариуцагчийн хооронд үүссэн (зээлийн гэрээний) үүргийн харилцаа өнгөн дээрээ дуусгавар болсон мэт харагдавч бодит байдал дээр зээлийн гэрээний үүрэг бодитоор хэрэгжээгүй буюу угтаа гуравдагч этгээдийн хувьд хариуцагчийн өмнө зээл төлөх үүрэг үүсээгүй байсан байна. Гэвч бодит байдал дээр гуравдагч этгээд нь өөрийн аваагүй зээлийг хариуцагчид эргэн төлж, автомашины өмчлөгч болсон, хариуцагч нь өөрөөс олгоогүй зээлийг хүүгийн хамт буцаан авч үндэслэлгүй хөрөнгөжсөн, харин нэхэмжлэгч нь автомашиныхаа төлбөрийг хариуцагч, гуравдагч этгээдийн хэн алинаас аваагүй тул тэрээр хариуцагчаас “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэсэн үндэслэлээр өөрийн эд хөрөнгийн үнийг шаардаж буй нь дээрх хуулийн агуулгад нийцэхээр байна.

15. Гэтэл давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгч болон хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд гэрээний болон гэрээний бус үүрэг үүсээгүй тул зээлийн мөнгөн хөрөнгө болох автомашины төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас “үндэслэлгүй хөрөнгөжсөн” үндэслэлээр шаардах эрх бүхий этгээд биш байх бөгөөд ,,,,,,,,,,,,,,,,,,аас түүнд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т зааснаар шаардах эрх шилжүүлсэн гэх байдлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нар нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан эсхүл үүргээ биелүүлээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК, “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдсон...” гэсэн дүгнэлтээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

16. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь нэг ашиг сонирхолтой оролцож буй энэ тохиолдолд “гуравдагч этгээдээс нэхэмжлэгчид шаардах эрхээ шилжүүлээгүй” гэх дүгнэлт үндэслэл муутай болохоос гадна Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 хэрэглэх ёстой хэм хэмжээ биш байна. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-ийн дагуу шаардлага гаргаж буй этгээд нь “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж үзэж буй этгээдтэйгээ заавал ямар нэгэн эрх зүйн буюу үүргийн харилцаанд оролцсон буюу үүрэг үүссэн байх албагүй, үүрэг үүсээгүй үндэслэл ч хамаардаг.

17. Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 5,000,000 төгрөгийг болон хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчийн хэн аль нь гомдол гаргаагүй болно.

18. Иймд, “давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэгэнт ,,,,,,,,,,,,,,,,,, хэрэг маргаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа үед асуудлыг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байсан...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5-д заасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй.

19. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00249 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/02087 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ЭРДЭНЭСУВД

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ                            

                            ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                       П.ЗОЛЗАЯА 

                                                                                                       Д.ЦОЛМОН