Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2020/00017

           2019         12          24    

                                   181/ШШ2020/00017

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НГ-д холбогдох,

Санал болгох хурал хийлгүйгээр Баянзүрх дүүрэг, 21-р хороо, гудамж, тоот газар, үл хөдлөх хөрөнгийг Д.Г-ны өмчлөлд шилжүүлсэн буруутай үйлдлийг тогтоож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь иргэн Т.Д, Б.Б, Д.Г нарт 40 гаруй сая төгрөгийн төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан. Нэг төлбөр авагч Т.Д нь Г.Бминий бусад өр төлбөрийг Б.Б, Д.Г нарт төлөөд миний өмчлөлийн БЗД-ийн 21-р хороо, гудамжны  тоот газар, үл хөдлөх хөрөнгийг авна гэсний дагуу шийдвэр гүйцэтгэгч Ц-тай тохиролцсон байсан. Энэхүү тохиролцоог яаж хийх ёстойг НШГА-ны шийдвэр гүйцэтгэгч Ц-ийн зөвлөснөөр гүйцэтгэсэн. Гэтэл Г.Б миний төлбөр хаагдаагүй байна.

Тэр үед манай хашаа байшинг 45 000 000 төгрөгөөр авъя гэсэн О гэдэг хүнийг би олж шийдвэр гүйцэтгэгч Ц-тай уулзсан бөгөөд НШГА-д удаа дараа ирэхэд шийдвэр гүйцэтгэгч гадуур ажилтай гээд уулзаагүй.

Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Ц-ын заавараар хийсэн үйлдлээр миний эд хөрөнгийг Д.Г-д шилжүүлэн намайг их хэмжээний өртэй үлдээсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн бусдыг хохироосон санаатай үйлдэл гэж үзэж байна.

Хэрэв миний хашаа байшинг О гэдэг хүн худалдан авсан бол миний бие бусдад ямар нэгэн өр төлбөргүй байх байсан бөгөөд хэрэв шийдвэр гүйцэтгэгчийн заавраар нотариатаар ороод төлбөр авагч Т.Д миний өр төлбөрийг төлж барьцааны хөрөнгийг авахгүй гэвэл шийдвэр гүйцэтгэгч ШШГТХ-д зааснаар санал болгох хурлыг зохион байгуулж миний өр төлбөрт байгаа хөрөнгийг төлбөр авагч Т.Д, Д.Г, Б.Б нарын хэн нь авахыг санал болгох хурлаар шийдэх учиртай байсан болно.

НШГА санал болгох хурлыг хийгээгүйгээс Г.Б миний бие ихэд хохирч 20 гаруй сая төгрөгийн өр төлбөртэй үлдсэн байгаа нь НШГА-ны шийдвэр гүйцэтгэгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавих албан тушаалтнуудын буруутай үйлдэл гэж үзэж байна.

Иймд санал болгох хурал хийлгүйгээр БЗД-ийн 21-р хороо, гудамжны тоот газар, үл хөдлөх хөрөнгийг Д.Г-ны өмчлөлд шилжүүлсэн НШГА-ны буруутай үйлдлийг тогтоолгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Н шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзориг шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны     дугаар захирамжаар 20 366 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 259,790 төгрөгийн хамт гаргуулан Д.Гнд, тус шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн    дугаар захирамжаар 4 000 000 төгрөгийг гаргуулан Б.Бд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн     дугаар захирамжаар 18 200 000 төгрөгийг гаргуулан Т.Д-нд олгохоор тус тус шийдвэрлэсэн. Эдгээр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаануудыг 1 шийдвэр гүйцэтгэгч явуулж байсан ч тус тусдаан шийдвэр гүйцэтгэх ажилагааны хэрэг нээгдэж, ажиллагаа нь тус тусдаан явагдаж байсан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны         дугаар захирамжаар 20 366 500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 259,790 төгрөгийн хамт гаргуулан Д.Г-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 07 дугаар capын 27-ны өдрөөс явуулж төлбөр төлөгч Г.Б-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Баянзүрх 21 хороо,           гудамж        тоот үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн           тоот тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн          тоот хураах тогтоолоор хураан үнийн саналыг авч анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй тул хоёр дахь дуудлага худалдаанд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр оруулсан боловч мөн худалдан борлогдоогүй. Иймд Төлбөр төлөгч Г.Б-г санал болгох комиссын хурлыг товлосон хугацаанд тус албанд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн         албан тоотоор, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн         албан тоотуудаар тус тус мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд хүрэлцэн ирээгүй.

Төлбөр төлөгч Г.Б  2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлбөр авагч Д.Г-ны хамт тус албанд өөрийн биеэр хүрэлцэн ирж барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо,         гудамж         тоот 279 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг талууд харилцан тохиролцсон тул төлбөр авагч Д.Г-ны өмчлөлд шилжүүлэх хүсэлтийг Баянгол дүүргийн тойргийн нотариатч Б.О-аар гэрчлүүлэн өгсний дагуу 2017 оны 02 дугаар сарын         албан тоотуудын дагуу барьцаа хөрөнгө төлбөр авагчийн өмчлөлд шилжсэнээр гүйцэтгэх баримт бичиг дуусгавар болсон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул Н-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 21-р хороо,   гудамжны      тоотын газар, үл хөдлөх хөрөнгийг Д.Г-ны өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай Г.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх найзтайгаа ярилцаад Г.Б-ийн газрыг авах хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх газар гаргаж өгч байсан нь үнэн. Баасан гариг байсан учир амралтын өдрүүдээр явж газрын үнэ судалсан. Бид хоёрын бодож байсан үнэд хүрэхгүй байсан, мөн мөнгө төгрөг олдохгүй байсан учир Даваа гарагт авахаа болилоо гэдгээ хэлсэн. Г.Б  нь шүүхийн шийдвр гарсан өдрөөс хойш 200 000 орчим төгрөгийг л төлж барагдуулсан байгаа. Одоо бол шийдвэр гүйцэтгэх газрын тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэжээ.

Гуравдагч этгээд Ц.О ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Д.Г-ны өмчлөлийн           улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 21-р хороо,     гудамж     тоот хаягтай гэр бүлийн хэрэгцээний газрыг худалдах, худалдан авах гэрээг холбогдох хуулийн дагуу хийж 31 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тус газар дээр ялзарсан шополоор барьсан хаалга цонхгүй балгас байсныг нурааж, Хаан банкнаас /хамар хашаанд байрлах О  төвийг барьцаалбар хийж/ 200 000 000 төгрөгийн зээл авч 3 давхар байшин барьж, шинээр барьсан байшингаа дахин Хаан банкинд зээлийн барьцаанд тавьж 40 000 000 төгрөг авсан ба одоогоор 240 000 000 төгрөгийн банкны зээлтэй ба сард 7 500 000 төгрөгний зээл төлж байна.

Ц.О-ын хувьд нь Д Гаас уг газрыг худалдан авсан бөгөөд ИХ-ийн 90.1-д заасны дагуу дээрхи газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа, эзэмших эрхтэй шудрага өмчлөгч юм. Ц.О  нь худалдан авсан газраа өмчлөх эрхээ баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Гэтэл Г.Б  гэгч нь үл хөдлөх хөрөнгийг Д.Г-ны өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан байна. Г.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34.3-т заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайлбал 2017.04.28-ны өдөр 377 дугаартай мэдэгдэх хуудсаар шийдвэр гүйцэтгэх байгууллага түүний гомдолд хариу өгсөн нь баримтаар тогтоогдсон, бөгөөд Г.Б  нь шүүхэд 2017.05.17-ны өдөр нэхэмжлэл гаргасан /19 хоногийн дараа/ байдаг. Нэгэнт хуульд заасан хугацаанд Г.Б гомдлоо шүүхэд гаргаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байхад нэхэмжлэлд бичсэн гомдлын үндэслэл болох санал болгох хурлыг мэдэгдээгүй гэж маргаж байгаа асуудлыг авч үзэх, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд харин хуульд заасан хугацааг хэтрүүлж шүүхэд гомдол гаргасан нь хүндэтгэх шалтгаантай байсан эсэх, хугацааг сэргээх үндэстэй эсэхэд л дүгнэлт өгч шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Түүнчлэн Г.Б санал болгох хурлыг мэдэгдээгүй гэж маргадаг боловч түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд харин шийдвэр гүйцэтгэх байгууллагаас түүнд санал болгох комиссын хурлыг товлож 3/37738, 3/38470 тоот албан бичгүүдийг түүнд хүргүүлсэн боловч тэрээр хуралд өөрөө ирээгүй болох нь нотлогдсон байдаг.

Хэдийгээр бие даасан шаардлага гаргаагүй З-ч этгээдийн хувьд ИХШХШТХ-ийн 29.4-т заасан эрх эдлэж үүрэг хүлээдэг боловч нэхэмжлэгч Г.Б-ийн хувьд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн түүнийг сэргээх хүндэтгэх шалтгаан байгаа эсэхийг нотолсон баримтаа гаргаж өгөөгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Г.Б нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд газраа Г гэгчид барьцаанд тавьж зээл авчихаад түүнийгээ төлөөгүй учир шүүхийн шийдвэр гарч төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахаар заасан байдаг. Г.Б гэгч нь Гнд өгөх төлбөртөө дээрхи газрыг шилжүүлэн өгөхийг зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүсэлт гаргасан байдаг бөгөөд энэ хүсэлтийг үндэслэн газар өмчлөх эрх хуулийн дагуу түүнд шилжиж улсын бүртгэлт бүртгэгдэн баталгаажсан байдаг. Хэдийгээр Г.Б газраа өөрөө хүсэж Гны төлбөрт газраа шилжүүлсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг боловч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаж цаг хугацаа хожиж бусдад хүндрэл учруулж байгаа нь зүйд нийцэхгүй байна.

Энэ байдлаас болж жирийн нэг шудрага иргэн Ц.О /газрыг худалдан авсан/ уг газар дээр барилга барих зорилгоор банкнаас олон сая төгрөгийн зээл авсан боловч Г.Б-ийн үндэслэлгүй нэхэмжлэлээс болж уг газрыг эзэмшиж ашиглах боломж хязгаарлагдаж /шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гарч/ банкны хүүгийн өрөнд орж ч 2-3 жил турш хохирч байна.

Иймд Г.Б нь өөрөө хүсэж төлбөр авагч Гнд газраа шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байдаг боловч худлаа ярьж бусдыг хохироож шийдвэр гүйцэтгэлийн байгууллагыг ямар нэгэн аргаар няцааж өөрт ашигтай байдлаар асуудлыг шийдвэрлэх гэсэн явуургүй арга мэх гэж үзэж байгаа тул түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь хуульд төдийгүй үнэнд нийцнэ гэж үзэж байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б хариуцагч н холбогдуулан Санал болгох хурал хийлгүйгээр Баянзүрх дүүрэг, 21-р хороо,   гудамж,  тоот газар, үл хөдлөх хөрөнгийг Д.Г-ны өмчлөлд шилжүүлсэн буруутай үйлдлийг тогтоож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Г.Б нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг хариуцагч н эс зөвшөөрч, Г.Б шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэлээр гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Г.Б-ийн нэхэмжлэлийг тус шүүх 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан байна. /1-р хх-1, 8х/

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан.

Г.Б нь 2017.04.17-ны өдөр н-д “...Т.Д, Д.Г, Б.Б нарын төлбөрт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэх боловч миний төлбөрийг хаагаагүй байна гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус үйлдлийг шалгаж гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдол гаргасныг хүлээн авч, 2017.04.17-ны өдрийн удирдамжийн дагуу шалгалт явуулж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017.04.28-ны өдөр 377 дугаартай “Мэдэгдэх хуудас”-аар “...шийдвэр гүйцэтгэгчийн үйлдэл хууль зөрчөөгүй байна” гэсэн хариуг Г.Бд 2017.05.01-ны өдөр хүлээлгэн өгсөн байна. /2-р хх-106-109х/

Нэхэмжлэгч Г.Б нь уг хариуг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор буюу 2017.05.08-ны өдрийн дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй байсан боловч шүүх 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гомдлыг буюу нэхэмжлэлийг хүлээн авсан байна.

Г.Б нь шүүхэд гомдлоо /нэхэмжлэл/ хүргүүлэхээр 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх”-д гэсэн хаягаар буухиа шуудангаар илгээснийг шүүхийн бичиг хэрэг 2017.05.10-ны өдөр хүлээн авч, 2017.05.12-ны өдөр Иргэний бүртгэлийн системээр хуваарилсан болох нь Монгол шуудан ХК-ийн 2019.06.18-ны 08/513 дугаартай “Тодорхойлолт”, түүний хавсралт /2-р хх-118-119х/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд нэхэмжлэл хүлээн авсан огноо /1-р хх-1х ар тал, 2х/ зэргээр тогтоогдож байх тул уг 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдрөөс 5 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааг Г.Бн хүсэл зоригоос хамааралгүйгээр өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Г.Б-ийн гомдол гаргах эрхийн хугацаа 2017.05.08-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд уг хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээ улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй байсны улмаас эгчээсээ мөнгө зээлсэн гэж тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлд төлбөрийн чадваргүй тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, хойшлуулах, хэсэгчлэн төлүүлэхээр зохицуулсан байдаг тул улсын тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй байсан гэдгийг гомдол гаргах хугацааг хэтрүүлэх “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Г.Б-ийн гомдол гаргах эрхийн хугацааг сэргээх хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүх гомдолд хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлэх нь шүүхэд гомдол гаргах эрхээ алддаг тул шүүх нэхэмжлэлд бичсэн гомдлын үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй болдог юм.

Иймээс нэхэмжлэгч Г.Б-ийн н-д холбогдуулан гаргасан Санал болгох хурал хийлгүйгээр Баянзүрх дүүрэг, 21-р хороо,   гудамж,   тоот газар, үл хөдлөх хөрөнгийг Д.Г ны өмчлөлд шилжүүлсэн буруутай үйлдлийг тогтоох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан н-д холбогдуулан гаргасан Санал болгох хурал хийлгүйгээр Баянзүрх дүүрэг, 21-р хороо,   гудамж,   тоот газар, үл хөдлөх хөрөнгийг Д.Г-ны өмчлөлд шилжүүлсэн буруутай үйлдлийг тогтоох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай Г.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Г.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.ОЮУНТУЯА