Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 97

 

 

 

Б.У, Б.Э, Б.Х,

Ё.Ц, С.Б, Н.М, С.Т

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Оргил-Очир,

хохирогч Б.Байгалмаа, Б.Баярсайхан, Б.Баттөр, Д.Цэрэндэндэв, Л.Бадамрагчаа,

хохирогч А.Цэдэнжав, түүний өмгөөлөгч  Р.Энхтүвшин,

хохирогч Х.Гансүхийн өмгөөлөгч Д.Мядагбадам,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Төмөрбаатар, хохирогч Г.Пүрэвсүрэн нарын өмгөөлөгч М.Хувцагаан /ҮД:0480/,

хохирогч Ч.Оюунбилэгийн өмгөөлөгч Ж.Батзоригт,

хохирогч Ц.Гүнчин-Ишийн өмгөөлөгч Д.Барсүрэн,

иргэний хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, Ч.Регзэн,

шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Д.Даваа,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар,

шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг,

шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч  Г.Тунгалаг,

шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/1149 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У, Б.Х, Б.Э, С.Б, Ё.Ц, С.Т, шүүгдэгч С.Б өмгөөлөгч Д.Тунгалаг, шүүгдэгч С.Т-ын өмгөөлөгч И.Чимэдбадам, шүүгдэгч Ё.Ц өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.Х-ийн өмгөөлөгч Г.Тунгалаг, шүүгдэгч Б.У-ийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хохирогч А.Цэдэнжав нарын гаргасан гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Б.У, Б.Э, Б.Х, Ё.Ц, С.Б, Н.М, С.Т нарт холбогдох эрүүгийн 20831293 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Бошгот овгийн Б.У-г, 1977 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, хүүхдүүдийн хамт,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 141/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 6 сарын хорих ял оногдуулсаныг Татварын өршөөл үзүүлэх тухай 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн;

 

2. Шар хоньт овгийн Б.Х, нь 1973 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг.

 

3. Элжигин овгийн Б.Э, 1970 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орос хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.

Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2004 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 1 жил 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;

 

4. Чой овгийн Ё.Ц, 1970 оны 12 дугаар сарыню 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, эгч, дүү, хүүхдийн хамт амьдардаг.

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан;

 

5. Сартуул овгийн Н.М, 1974 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 5 сарын хугацаагаар хянан харгалзсан;

 

6. Наран овгийн С.Т, 1986 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

7. Хэрээд овгийн С.Б, 1961 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, эх, нөхөр, хүү, ач охины хамт амьдардаг.

I. Шүүгдэгч Б.У нь:

ганцаараа давтан үйлдлээр:

1. Д.Гантуяагаас 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “уурхайд цэвэр ус нийлүүлнэ, мөнгө хэрэгтэй байна” гэж зээлэх нэрийдлээр 30,000,000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилж, 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. М.Мөнхбаяраас 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “алтны компанид гэрээ хийж нийлүүлнэ” гэж хүнд даацын автомашины 1200-Р-20 хэмжээтэй 64 ширхэг дугуйг хуурч мэхлэх аргаар залилж, 28,160,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Т.Мөнхнарангаас 2008 оны 6 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 30-ны хооронд итгэл эвдэх аргаар “алтны компанид ус нийлүүлдэг” гэж 52 удаагийн үйлдлээр нийт 551,192,200 төгрөгийг авснаас 443,464,500 төгрөгийг буцаан өгч, үлдэгдэл 107,727,700 төгрөгийг өгөлгүй залилсан,

4. Ариунтуяагаас 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “бизнесээ өргөжүүлнэ” гэж 47,000,000 төгрөгийг авснаас 10,800,000 төгрөгийг буцаан өгч, 36,200,000 төгрөгийг өгөлгүй итгэл эвдэх аргаар залилсан,

5. Э.Энхбатаас 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “иргэн Э.Хулангийн орон сууцыг барьцаанд тавьж зээл авна” гэж 25,000,000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилсан,

6. Д.Халиунаагаас 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “усны наймаа хийдэг, ус авах мөнгөгүй болчихлоо” гэж 10,000,000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилсан,

7. Ч.Гэрэлмаагаас 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 7,490,000 төгрөгийг зээлэх нэрээр авч, итгэл эвдэх аргаар залилсан,

8. Макс импекс ХХК-иас 2010 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд борлуулагч Б.Баттулгаас 48 тонн элсэн чихрийг итгэл эвдэх аргаар залилж, 29,280,000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Ч.Нэргүйгээс 2008 оны 6 дугаар сард тэтгэврийн зээлийг нь барьцаалан 2,000,000 төгрөгийг, 2008 оны 9 дүгээр сард түүний орон сууцыг “Тэлмэн Хас” ББСБ-д барьцаалуулж 20,000,000 төгрөгийн зээл авахуулж, тус тус итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилаж, нийт 22,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Ж.Мягмаржаваас 2008 оны 6 дугаар сараас 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд “хамтдаа бизнес хийнэ” гэж 23,300,000 төгрөгийг авч, итгэл эвдэх аргаар хуурч мэхлэх замаар залилсан,

11. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт, 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Х.Баярмаад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 73 байрны 82 тоотод байх 57 м.кв 2 өрөө орон сууцыг “өөрийн өмчлөлийнх” гэж итгүүлэн 15 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлж, хүүнд нь тус байранд амьдруулна гэж хуурч мэхлэх аргаар 15,00,000 төгрөгийг залилсан,

 

Ё.Ц-тэй бүлэглэн давтан үйлдлээр:

1. Т.Ганчимэгээс 2011 оны 8 дугаар сард “түлшний наймаа хийдэг” гэж итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар 40,000,000 төгрөгийг залилсан,

2. Ч.Оюунбилэгээс 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “уул уурхайн компанитай, танай байрыг худалдан авна” гэж итгэмжлэл хийлгүүлэн авч, бусдад зээлийн барьцаанд тавьж өмчлөх эрхийг нь итгэл эвдэх аргаар залилж, 230,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Д.Лхагванямаас 2012 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “түлшний наймаа хийнэ” гэж 37,137,100 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилсан,

 

Д.С, М.И нартай бүлэглэн:

1. “Гүнзэгэстэй” ХХК-ний захирал Д.Цэрэндэндэвт 128,000 литр түлш худалдахаар 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр тохирч, түүнээс урьдчилгаа 17,500,000 төгрөгийн төлбөрийг Хаан банкны дансаар авсны дагуу 14,000 литр түлш нийлүүлэн итгэлийг нь олж, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “түлш хямд үнээр зарна” гэж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын Хас банкны дансаар 70,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч мэхлэх аргаар залилсан гэмт хэрэгт,

 

II. Шүүгдэгч Б.Х нь:

 

ганцаараа давтан үйлдлээр:

1. Г.Пүрэвсүрэнгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж, түүнийгээ ашиглан 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Капитал банкинд барьцаанд тавьж, 40,000,000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилж, 46,812,396 төгрөгийн хохирол учруулсан,

2. “Нарийн боовны үйлдвэрийн захирал хийдэг, 100 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авах гээд төсөл бичээд шалгарсан тул барьцаа хөрөнгө хэрэгтэй” гэж Ш.Болормаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 50-41 тоот 2 өрөө орон сууцыг 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буман дусал” банк бус санхүүгийн байгууллагад 25 сая төгрөгийн барьцаанд тавиулж 13,000,000 төгрөгийг, 2012 оны 9 дүгээр сарын дундуур 650,000 төгрөгийг тус тус, нийт 13,650,000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилсан,

3. 2013 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 14-2-40 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн Ү-2203016860 дугаартай гэрчилгээг хуурамчаар үйлдэж, түүнийгээ ашиглан “манай охин гадаадад сургуульд явах гэж байгаа, банкинд мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч мэхлэн Б.Нямаад барьцаанд тавьж, 25,000,000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авсан,

4. 2015 оны 4 дүгээр сард С.Баатарсүрэнд “Хил Хамгаалах ерөнхий газарт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх 1 тэрбум 400 гаран сая төгрөгийн тендер авсан” гэж хуурамч гэрээ, Хаан банкны дансны хуулгыг үзүүлэн итгэл төрүүлж, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэргийг хуурамчаар үйлдэн ашиглаж, нийт 113,340,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хуурч мэхлэх аргаар залилсан,

5. 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд “Хил хамгаалах ерөнхий газрын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендер авсан” гэж худалдах, худалдан авах хуурамч гэрээ, Хаан банкны дансны хуулгыг үзүүлэн Б.Байгалмаад итгэл төрүүлж, 98,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хуурч мэхлэх аргаар залилсан,

6. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 1716 дугаар байрны 33 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, барьцааны гэрээн дээрх тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, хохирогч Б.Баттөрд барьцаалан хуурч мэхлэх аргаар 40,000,000 төгрөгийг залилсан,

7. 2013 оны 12 дугаар сард М.Урангоогийн Ү-2204018553 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 1716 байрны 33 тоот 3 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр хуурамчаар үйлдэн ашиглаж Г.Гантөмөрөөс 25,000,000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилсан,

8. 2010-2012 оны хооронд “бизнес хийх эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, удахгүй өгнө” гэж итгэл эвдэх аргаар хуурч мэхлэн Б.Баярцэцэгээс Сүхбаатар дүүргийн нутагт 13,300,000 төгрөг, 3,500,000 төгрөг, 11,000,000 төгрөгийг тус тус, нийт 27,800,000 төгрөгийг залилсан,

9. 2014 оны 4 дүгээр сард “бизнес хийх эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, удахгүй өгнө” гэж итгэл эвдэх аргаар хуурч мэхлэн Б.Мөнхжаргалаас 20,000,000 төгрөгийг залилсан,

10. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 171/6 байрны 33 тоот 3 өрөө орон сууцны өмчлөлийн гэрчилгээг хуурамчаар гаргаж, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Э.Батнавчаас 17,500,000 төгрөгийг залилсан,

11. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 8 дугаар сард С.Баттунгалагийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 16 дахь хэсэг, Хоршооллын хотхон 48 дугаар байрны 15 тоот орон сууцыг “Гурван титэм” ББСБ-д 35,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, 13,500,000 төгрөгийн хохирлыг С.Баттунгалагт учруулсан,

-2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр хуурамч бичиг баримт үйлдэж ашиглан Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мон сант алдар” хадгаламж зээлийн хоршооноос 15,000,000 төгрөгийг залилсан,

 

Б.Этай бүлэглэн:

1. 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Л.Бадамрагчаа, Б.Лхагвасүрэн, Л.Хулан нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 54-53 тоот 40.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг “барьцаанд тавьж, бага хүүтэй зээл авч өгнө” гэж итгэл төрүүлэн Б.Эы нэр дээр шилжүүлэн, хуурч мэхлэх аргаар өмчлөх эрхийг нь залилж, 135,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2011 оны 4 дүгээр сард Л.Бадамрагчаа, Б.Лхагвасүрэн, Л.Хулан нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 54-53 тоот 40.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг “Хас банк”-д барьцаанд тавин зээл авч, барьцааны гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар залилж, “Хас” банкид 52,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2010 оны 5, 6 дугаар сард “жижиг, дунд үйлдвэрийн зээл бүтэхээр боллоо” гэж Г.Пүрэвсүрэнгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар өмчлөх эрхийг залилж, 107,630,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Н.М-тэй бүлэглэн:

1. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 39-37 тоот дахь Ү-2204011431 дугаартай орон сууцны хуурамч гэрчилгээг үйлдэн 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б.Отгонбаярт үзүүлж “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлэн хуурч мэхлэх аргаар 30,000,000 төгрөгийг залилсан,

 

Д.С-тай бүлэглэн:

1. 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуурамч гэрчилгээ ашиглан 0088 УБВ улсын дугаартай “Тоёота ланд крузер-200” маркийн автомашиныг барьцаанд тавьж,  “Эксим финанс” ББСБ-аас 20,000,000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт,

 

III. Шүүгдэгч Б.Э нь Б.Х-тэй бүлэглэн:

 

1. 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Л.Бадамрагчаа, Б.Лхагвасүрэн, Л.Хулан нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 54-53 тоот 40.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг “барьцаанд тавьж, бага хүүтэй зээл авч өгнө” гэж итгэл төрүүлэн Б.Эы нэр дээр шилжүүлэн, хуурч мэхлэх аргаар өмчлөх эрхийг нь залилж, 135,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

2. 2011 оны 4 дүгээр сард Л.Бадамрагчаа, Б.Лхагвасүрэн, Л.Хулан нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 54-53 тоот 40.6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг “Хас банк”-д барьцаанд тавин зээл авч, барьцааны гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар залилж, “Хас” банкид 52,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. 2010 оны 5, 6 дугаар сард “жижиг, дунд үйлдвэрийн зээл бүтэхээр боллоо” гэж Г.Пүрэвсүрэнгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар өмчлөх эрхийг залилж, 107,630,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

IV. Шүүгдэгч Ё.Ц нь:

 

ганцаараа давтан үйлдлээр:

1. Б.Бат-Эрдэнээс 2011 оны 12 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зээлийн гэрээгээр халхавчлан 8,000,000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3,300 ам.доллар буюу 4,578,024 төгрөг, нийт 12,578,024 төгрөгийг залилсан,

2. 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр С.Цэрэндуламын Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 38/а байрны 40 тоот 3 өрөө орон сууцыг С.Түвшинбаярт 10,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт барьцаалж, 3,100,000 төгрөгийг нь хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар залилсан,

Д.С-тай бүлэглэн:

1. 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “АНУ-ын визэд орох гэсэн чинь банкны дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж “Төрийн банк”-ны салбарын дансандаа А.Цэдэнжавыг хуурч 40,000,000 төгрөг байршуулуулан хуурч мэхлэх аргаар 40,000,000 төгрөгийг залилсан,

2. 2014 оны 5 дугаар сард “хямд үнэтэй шатахуун нийлүүлнэ” гэж Б.Батсайханаас “Хаан банк”-ны дансаар дамжуулан 14,657,200 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилсан,

3. 2013 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Х.Гансүхийн 5,000,000 төгрөгийн зээлийг “банкны зээл чөлөөлж өгнө” гэж хуурч, Х.Гансүхийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-68 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг нь барьцаанд авч хуурч мэхлэх аргаар өмчлөх эрхийг нь залилан авч, 107,000,000 төгрөгийн хохирол учруулсан, 

4. 2013 оны 10 дугаар сард Х.Гансүхийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-68 тоотод байх 3 өрөө орон сууцыг “Гансүх миний нөхөр, энэ байрыг танд барьцаанд тавьж зээл авъя” гэж Ц.Эрдэнэбатаас 60,000,000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилсан,

5. 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 224 тоот 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, О.Дуламсүрэнд барьцаалан хуурч мэхлэх аргаар 30,000,000 төгрөгийг залилсан, 

6. 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдөр О.Гантулгад “хямд үнэтэй түлш худалдана” гэж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Дорнын-Их транс” компаний дансаар 29,755,000 төгрөгийг авч, хуурч мэхлэх аргаар залилсан,

 

Б.Утэй бүлэглэн:

1. Т.Ганчимэгээс 2011 оны 8 дугаар сард “түлшний наймаа хийдэг” гэж итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар 40,000,000 төгрөгийг залилсан,

2. Ч.Оюунбилэгээс 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “уул уурхайн компанитай, танай байрыг худалдан авна” гэж итгэмжлэл хийлгүүлэн авч, бусдад зээлийн барьцаанд тавьж өмчлөх эрхийг нь итгэл эвдэх аргаар залилж, 230,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Д.Лхагванямаас 2012 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “түлшний наймаа хийнэ” гэж 37,137,100 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилсан гэмт хэрэгт,

 

V. Шүүгдэгч Н.М нь:

 

ганцаараа давтан үйлдлээр:

-Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 39-37 тоот дахь Ү-2204011431 дугаартай орон сууцны гэрчилгээг хуурамчаар үйлдэн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ч.Оргилсайханд үзүүлэн “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлж, хуурч мэхлэх аргаар 30,000,000 төгрөгийг залилсан,

2. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 114-48 тоот дахь Ү-2204007669 дугаартай орон сууцны хуурамч гэрчилгээг үйлдэж, 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Б.Доржгочоод үзүүлэн “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлж, хуурч мэхлэх аргаар 30,000,000 төгрөгийг залилсан,

3. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 114-48 тоот дахь Ү-2204007669 дугаартай орон сууцны хуурамч гэрчилгээг үйлдэж, 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Б.Болор-Эрдэнэд үзүүлэн “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлж, хуурч мэхлэх аргаар 2,000,000 төгрөгийг залилсан,

4. Б.Мөнхжаргалтай байгуулсан 40 сая төгрөгийн зээлийн гэрээнд 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр барьцаалсан байсан, захиран зарцуулах эрхгүй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 114-48 тоот орон сууцыг иргэн Ж.Болормаад барьцаалж, 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Ж.Болормаагаас 35,000,000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилсан,

 

Б.Х-тэй бүлэглэн:

1. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 39-37 тоот дахь Ү-2204011431 дугаартай орон сууцны хуурамч гэрчилгээг үйлдэн 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Б.Отгонбаярт үзүүлж “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлэн хуурч мэхлэх аргаар 30,000,000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт,

 

VI. Шүүгдэгч С.Т нь:

 

ганцаараа:

1. 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “манай Баяраа гэдэг ах Аж үйлдвэрийн яаманд ажилладаг, би өөрөө банкинд ажилладаг тул жижиг, дунд үйлдвэрийн зээл хурдан бүтээж өгнө” гэж хэлэн, иргэн Н.Нямдоржоос хуурч мэхлэх аргаар 10,000,000 төгрөгийг зээлийн гэрээ хийн залилсан,

 

С.Б, Д.С нартай бүлэглэн:

1. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 136 дугаар байрны 08 тоот орон сууцны гэрчилгээг зээлийн барьцаанд тавих зорилгоор хуурамч итгэмжлэл үйлдэн Б.Уянгын нэр дээр шилжүүлж, улмаар өөрийгөө Б.Уянга нэрээр танилцуулан Ц.Гүнчин-Ишээс 40,000,000 төгрөгийг зээлийн гэрээгээр халхавчлан залилсан,

 

С.Б-тай бүлэглэн:

1. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, мянган автомашины зогсоол дээр Б.Баярсайханаас “Тоёото Марк-Х Зио” маркийн автомашиныг 18,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг төлөхгүйгээр зээлийн гэрээг Б.Уянга гэгчийн нэр дээр байгуулан авч, уг автомашиныг хуурамч баримт бүрдүүлэн “Үлэмж Их Оргил” банк бус санхүүгийн байгууллагад 8,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, Б.Баярсайханд 18,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Д.С-тай бүлэглэн:

1. 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт зээлийн гэрээгээр халхавчлан “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж итгүүлэн Б.Энхтуяагаас 2,500,000 төгрөг, Б.Төрсайхан, Б.Эрдэмбилэг нараас нийт 2,020,000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт,

 

VII. Шүүгдэгч С.Б нь:

 

С.Т, Д.С нартай бүлэглэн:

1. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, 136 дугаар байрны 08 тоот орон сууцны гэрчилгээг зээлийн барьцаанд тавих зорилгоор хуурамч итгэмжлэл үйлдэн Б.Уянгын нэр дээр шилжүүлж, улмаар өөрийгөө Б.Уянга нэрээр танилцуулан Ц.Гүнчин-Ишээс 40,000,000 төгрөгийг зээлийн гэрээгээр халхавчлан залилсан,

 

С.Т-тай бүлэглэн:

1. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, мянган автомашины зогсоол дээр Б.Баярсайханаас “Тоёота Марк-Х Зио” маркийн автомашиныг 18,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг төлөхгүйгээр зээлийн гэрээг Б.Уянга гэгчийн нэр дээр байгуулан авч, уг автомашиныг хуурамч баримт бүрдүүлэн “Үлэмж Их Оргил” банк бус санхүүгийн байгууллагад 8,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, Б.Баярсайханд 18,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас:

Шүүгдэгч Б.Х, Ё.Ц, Б.Э, Н.М, С.Т, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар,

Б.Уийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Э-ыг бусадтай бүлэглэн 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Л.Бадамрагчаа, Б.Лхагвасүрэн, Л.Хулан нарыг залилсан гэх, мөн 2010 оны 5 сард хохирогч Г.Пүрэвсүрэнг залилсан гэх,

-шүүгдэгч Б.Хг бусадтай бүлэглэн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Эксим Финанс” ББСБ-ыг залилсан гэх үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

-Прокуророос шүүгдэгч Б.Х, Ё.Ц, Б.Э, Н.М, С.Т, С.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Уийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилж,

- шүүгдэгч Б.У, Б.Х, Ё.Ц, Н.М, С.Т нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг дангаар болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С.Быг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Эыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “залилах” гэмт хэргийг бусадтай бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э, Н.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Уийг 7 /долоон/ жил 5 /таван/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Хг 7 /долоон/ жил 5 /таван/ сарын хугацаагаар, шүүгдэгч Ё.Цг 7 /долоон/ жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Тыг 3 /гурван/ жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Быг 2 /хоёр/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Б.Х, Ё.Ц, С.Т, С.Бнарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон шүүгдэгч Б.Уийн 808 /найман зуун найм/ хоног, Ё.Цгийн 840 /найман зуун дөч/ хоног, Б.Хгийн 214 /хоёр зуун арван дөрөв/ хоног, С.Тын 28 /хорин найм/ хоног, С.Бын 152 /нэг зуун тавин хоёр/ хоногийг тус тус тэдгээрийн эдлэх хорих ялд оруулан тооцож,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон,  

шүүгдэгч Б.Уээс нийт 219.634.500 төгрөг гаргуулж, 7.490.000 төгрөгийг хохирогч Ч.Гэрэлмаад, 20.040.000 төгрөгийг хохирогч Ч.Нэргүйд, 10.000.000 төгрөгийг хохирогч Д.Халиунаад, 30.000.000 төгрөгийг хохирогч Д.Гантуяад, 5.126.000 төгрөгийг хохирогч Ж.Мягмаржавт, 25.060.000 төгрөгийг хохирогч М.Мөнхбаярт, 23.280.000 төгрөгийг хохирогч “Макс-Импекс” ХХК-д, 19.500.000 төгрөгийг хохирогч Н.Энхбатад, 29.820.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Төмөрбаатарт, 15.568.500 төгрөгийг хохирогч Д.Лхагванямд, 33.750.000 төгрөгийг хохирогч Д.Цэрэндэндэвт,

шүүгдэгч Б.Хгээс нийт 255.390.000 төгрөг гаргуулж, 40.000.000  төгрөгийг хохирогч “Капитал банк”-д, 25.000.000 төгрөгийг хохирогч Э.Нямаад, 33.800.000 төгрөгийг хохирогч Б.Баттөрд, 13.500.000 төгрөгийг хохирогч С.Баттунгалагт, 12.000.000 төгрөгийг хохирогч “Мон сан алдар” ХЗХ-д, 51.840.000 төгрөгийг хохирогч С.Баатарсүрэнд, 42.000.000 төгрөгийг хохирогч Б.Байгалмаад, 22.250.000 төгрөгийг хохирогч “Хас банк”-д, 15.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Н.Мд,

шүүгдэгч Ё.Цгаас нийт 78.586.000 төгрөг гаргуулж, 5.000.000 төгрөгийг хохирогч Т.Ганчимэгийн хууль ёсны төлөөлөгч З.Төмөрбаатарт, 15.568.500 төгрөгийг хохирогч Д.Лхагванямд, 20.000.000 төгрөгийг хохирогч А.Цэдэнжавт, 10.000.000 төгрөгийг хохирогч Ц.Эрдэнэбатад, 11.250.000 төгрөгийг хохирогч О.Дуламсүрэнд, 3.700.000 төгрөгийг хохирогч Б.Батсайханд, 13.067.500 төгрөгийг хохирогч О.Гантулгад,

шүүгдэгч Б.Эаас нийт 22.250.000 төгрөг гаргуулж “Хас банк”-д,

шүүгдэгч Н.Мэс нийт 58.800.000 төгрөг гаргуулж, 22.500.000 төгрөгийг хохирогч Б.Доржгочоод, 28.800.000 төгрөгийг хохирогч Ч.Оргилсайханд, 7.500.000 төгрөгийг хохирогч Ж.Болормаад,

шүүгдэгч С.Таас нийт 10.250.000 төгрөг гаргуулж, 6.000.000 төгрөгийг хохирогч Ц.Гүнчин-Ишид, 4.250.000 төгрөгийг хохирогч Б.Баярсайханд,

шүүгдэгч С.Баас нийт 17.750.000 төгрөг гаргуулж, 10.500.000 төгрөгийг хохирогч Ц.Гүнчин-Ишид, 7.250.000 төгрөгийг хохирогч Б.Баярсайханд тус тус олгуулж, 

- Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар,

хохирогч Ч.Оюунбилэгийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар хэсэг, Сэлбийн 12-129 тоот 384 м.кв талбайтай, үйлчилгээ болон хувийн сууцны зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг, 

хохирогч Ч.Лхагвасүрэн, Л.Хулан, Л.Бадамрагчаа нарын Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 54 дүгээр байрны 53 тоот орон сууцны өмчлөх эрхийг,

хохирогч Х.Гансүхийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 49-68 тоот орон сууцны өмчлөх эрхийг,

хохирогч Г.Пүрэвсүрэнгийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг тус тус сэргээж, өмчлөх эрх сэргээсэнтэй холбоотой бусад асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхийг оролцогч нарт мэдэгдэж,

-хохирогч нарын өмчлөх эрхийг сэргээсэнтэй холбоотойгоор иргэний хариуцагч Х.Гансүхээс 27,000,000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Эрдэнэбатад, иргэний хариуцагч Л.Бадамрагчаагаас 7,946,782 төгрөг гаргуулан хохирогч “Хас банк”-д тус тус олгуулж,

- нэр бүхий хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Уийн өмчлөлийн Шарф маркийн зурагт 1ш, Монел маркын индүү, зурагтын тавиур, ус цэвэршүүлэгч, мөлхөө хэлбэртэй хоёр талдаа жижиг шилтэй нүүртэй хаалгатай, дороо 12 шургуулгатай, 2 өсгөгчтэй тавилга, 4 хөлтэй шилэн ширээ, 4 сандал, гар хийцийн гал тогооны тавилга, шарф маркийн шарах шүүгээг битүүмжилсэн, шүүгдэгч Б.Хгийн өмчлөлийн 1565,05 кг хагас баялагийн Анар чулууг битүүмжилсэн, шүүгдэгч Н.Молор-Эрдэнийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 114-48 тоот Ү-2204007669 бүртгэлийн дугаартай, мөн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23в-39 тоот Ү-2205001687 бүртгэлийн дугаартай орон сууцыг битүүмжилсэн, шүүгдэгч Ё.Цгийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205026712 дугаартай, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, ХД-19В дугаар бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн, хохирогч Л.Бадамрагчаа нарын Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 54-53 тоот орон сууцны зориулалттай орон сууцыг захиран зарцуулах эрхийг 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс хязгаарласан /шүүгдэгч Б.Хгийн нэр дээр/, шийдвэрүүдийг тус тус хэвээр үлдээж, мөн мөрдөн байцаах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Уээс 859.050 төгрөг, М.Болорзаяагаас 500.000 төгрөгийг хураан авч Төрийн сан банк дахь 900096187 тоот дансанд байршуулсан бөгөөд тус хэрэгт шалгагдаж байсан М.Ичинхорлоогоос хохиролд 800.000 төгрөгийг хүлээлгэн өгснийг Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст хадгалагдаж байгааг тус тус дурдан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,

- хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Хас банк”-ны зарлагын баримт, дүрс бичлэг бүхий 7 ширхэг CD, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 00095388, Ү-2201008099 дугаартай гэрчилгээ, Н.Өлзийтогтохын 0257093, Б.Уламбаярын 0002230001 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, “256” гэсэн дугаартай нотариатчийн тэмдэгийн дардас, Ж.Сайнхүү гэсэн бичигтэй тамгын дардас, “УСНД  27” гэсэн бичигтэй тэмдэгийн дардас, Нотариатын тэмдэг, он, сар, өдрийн дардас, 193395 гэсэн дугаартай Оросын холбооны улсын диплом, хавсралтын хамт, Ц.Болдын ШУТИС-ийн бакалаврын диплом, D200317622 дугаартай хавсралтын хамт, Г.Амарсанаагийн МУИС-ийн бакалаврын диплом, хуулбар 200204160 хавсралтын хамт, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 000013151 дугаартай гэрчилгээний хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 00124555 дугаартай гэрчилгээний хуулбар, Ашигт малтмалын хайгуулын лицензийн гэрчилгээ, 6864 дугаартай хавсралт 1, 2, Улсын бүртгэлийн 9016001011 дугаартай гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн 9011081140 дугаартай гэрчилгээний хуулбар, Ажлын гэрчилгээ 1 хуудас /бичилт хийгдээгүй хоосон бланк/, Г.Шаравын 407655 дугаартай дипломын хуулбар, Д.Ганхуягийн 2225 дугаартай дипломын хуулбар, Гадаад хэл дээр бичигдсэн 3 хуудас материал, 000170223 дугаартай Б.Х нарын нэртэй 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуурамч тэмдэг, дардас бүхий барьцааны болон зээлийн гэрээ 2 хуудас, хуурамч эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ 1 ширхэг, хуурамч лавлагаа 2 ширхэг, хуурамч эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ 4 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.У, Б.Х, Ё.Ц, С.Т, С.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдгээрийг цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Бнь гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх цаг хугацаанаас тогтвортойгоор үнэн зөвөөр мэдүүлэг өгч байсан бөгөөд түүний гаргасан мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар давхар нотлогддог. Үүнд:

1. С.Бнь 1999 оноос Нарантуул захад жинсэн өмдний 2 лангуу түрээслэн бизнесийн үйл ажиллагаа тогтвортой явуулж байсан бөгөөд энэ нь Нарантуул групп ХХК-ны 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 972 тоот “Содов овогтой Батбаяр тус худалдааны төвийн жинсэн өмдний 35, 36 дугаар лангууг 1999 оноос 2016 оны 5 сар хүртэл түрээсэлсэн нь үнэн болно” гэх албан бичгээр нотлогдсон.

Тэрээр бизнесийн үйл ажиллагаандаа шаардлагатай санхүүжилт хайж байхдаа анх С.Т, Л.Саран нартай 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Зар мэдээ” сонины “Зээлд зуучлан, зээл чөлөөлнө, зээлд шаардлагатай материал бүрдүүлэн зээл гаргана” гэсэн зарын дагуу 80656616 дугаартай утас руу холбогдсон. Энэ дугаарыг охинд нь Д.Саран авч өгсөн болохыг нь шүүх хуралдаан дээр шүүгдэгч С.Т мэдүүлсэн.

Өмгөөлөгчөөс “Зар мэдээ” сонины газарт хүсэлт гаргаж авсан хариу 2017 оны 01 сарын 30-ны өдрийн 01\18 дугаартай албан бичгээр С.Бын гэмт хэрэгт оролцоогүй болох нь нотлогддог.

С.Бнь С.Тын гуйлтаар 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт мянган автомашины зогсоол дээр Б.Баярсайханаас Тоёота Марк X зио маркийн автомашиныг 18,500,000 төгрөгөөр зээлээр худалдан авахад очиж гарын үсэг зурсанаас өөр үйлдэл хийгээгүй бөгөөд харин зээлийн гэрээг Б.Уянгын нэр дээр байгуулж байгааг мэдэж байсан боловч С.Тын “...одоо бусдад зараад дундаас нь 500,000 төгрөг унагаад авчихна... авах хүн нь бэлэн байгаа...” гэсэн үгэнд итгээд явсан байдаг.

Харин С.Бнь дээрх автомашиныг С.Т хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Үлэмж Их Оргил” банк бус санхүүгийн байгууллагад 8,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан талаар огт мэдээгүй.

Хохирогч Б.Баярсайхан нь машинаа С.Тт өгч явуулсан мөн зөвхөн түүнтэй холбогдож байсан талаараа мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаан дээр энэ талаар тодорхой мэдүүлж байсан байна.

Иймд хохирогчийн эзэмшлийн Тоёото Марк X зио маркийн автомашиныг залилан авсан үйлдлийг С.Т нь санаачлан Сарантай бүлэглэн миний үйлчлүүлэгч С.Бын итгэж өгсөн бичиг баримтуудыг ашиглан үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

2. Шүүгдэгч С.Бнь шүүгдэгч С.Т, Д.Сарантай бүлэглэн хохирогч Ц.Гүнчин-Ишээс 40,000,000 төгрөг авсан цаг хугацаанд хамт байгаагүй, харин цэцэрлэгийн өдөрлөгт ач охиныхоо хамт оролцож байсан болох нь Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, цэцэрлэгийн өдөрлөгийн цагийн хуваарь гэх эдгээр бичгийн баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна.

Шүүгдэгч С.Т нь хохирогч Ц.Гүнчин-Ишээс залилан авсан төгрөгийн 34,000,000 төгрөгийг С.Бт өгсөн тэрээр Нарантуулын лангууны түрээсийн өрөнд өгсөн гэж мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар огт нотлогдохгүй байна.

Харин шүүх хуралдаанд гэрч Тунгалаг “...Би Батбаяр гэдэг хүнийг огт танихгүй, харж байгаагүй. Харин Уянга буюу Тамирыг танина, харж байсан...” гээд заасан бөгөөд хохирогч Ц.Гүнчин-Ишээс мөнгө авахад тэрээр хамт явж зуучилж өгсөн талаараа дэлгэрэнгүй мэдүүлснээс гадна хавтаст хэрэгт авагдсан мөнгө хүлээлцсэн 2015.12.23-ны өдрийн акт, хохирогч Ц.Гүнчин-Ишийн мэдүүлэг зэрэг баримтуудаар С.Бын хохирогч Ц.Гүнчин-Ишийг залилсан гэмт хэрэгт оролцоогүй болох нь хөдөлбөргүй тогтоогддог.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад өмгөөлөгчийн зүгээс “Нарантуул трейд” ХХК-ны эрх бүхий албан тушаалтнаас албан тоот авч хэргийн материалд хавсаргуулсан бөгөөд лангууны түрээсийн мөнгө олон сар жилээр үргэлжлэн өр болон хуримтлагддаггүй болохыг тогтоосон.

Шүүгдэгч С.Бнөхөр, хүүхэд, ач, өндөр насны тэтгэвэрт суудаг ээж болон дүүгийн хүүхэд зэрэг 7 ам бүл энэхүү Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 136 дугаар байрны 08 тоот 3 өрөө байранд амьдардаг болох нь хороо хорины тодорхойлолтоор, мөн тэдний гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдоно.

Шүүгдэгч С.Бнь зээл авахаа больсон талаар С.Т, Д.Саран нарт олон удаа /тухайлбал 2016.3.17, 3.20/-д утсаар бичиг баримтаа буцаан авах талаар хэлж, шаардаж байсан хэдий ч тэднээс буцаан авч чадаагүй байж байгаад гэрт нь Гүнчин-Иш ирсэнээр тэднийг мөнгө авсан талаар анх мэдсэн байдаг. Энэ байдлыг гэрч С.Уянга мөн мэдүүлдэг.

Шүүгдэгч С.Баас шүүгдэгч С.Т болон Д.Саран нар зээл гаргаж өгөх, холбогдох бичиг баримт бүрдүүлэхэд шаардлагатай хэмээн 200,000 төгрөг бэлнээр Үл хөдлөх хөрөнгийн газарт ажилладаг Алтантуяагийн ХААН банк 5025754884 дугаартай данс руу 800,000 төгрөг “Өргөө” кинотеатрийн өмнө байрлах ХААН банкны салбараас шилжүүлэн тус тус авсан болох нь тогтоогддог.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт С.Бын мэдүүлсэн ХААН банк дахь 5025754884 дугаартай дансны эзэмшигч хэн болох мөн 2015 оны 9 дүгээр сараас хойших цаг хугацаанд Үл хөдлөх хөрөнгийн газарт Аптантуяа гэгч байцаагч ажиллаж байсан эсэхийг шалгаж тогтоолгох хүсэлт гаргасан боловч ажиллагаа хийгдээгүй.

Миний үйлчлүүлэгч С.Бнь зээлийн материал бүрдүүлэх зорилгоор С.Т, Д.Саран нарт шилжүүлсэн 1,000,000 төгрөгөөс "...зээлээ авахаа болилоо, өгсөн мөнгөө буцаан авмаар байна...” гэж 300,000 төгрөгийг өөрийн дансаар буцаан авсан талаар удаа дараа тогтвортой мэдүүлж, энэ нь С.Бын эзэмшлийн дансны хуулгаар нотлогдсон болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч С.Бын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1149 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ..” гэв.

 

Шүүгдэгч С.Тын өмгөөлөгч И.Чимэдбадам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

  1. С.Т нь 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Нямдоржтой зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөг авсан. Зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан үйл явдал тогтоогдсон. Харин залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нотлох баримтаар тогтоогдоогүй. Энэ үйлдлийн нотлох баримт нь Нямдоржийн мэдүүлэг, зээлийн гэрээ, төлж барагдуулсан гэсэн Нямдоржийн тодорхойлолт болно.
  2. 2016 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 7-ны өдрийн хооронд Эрдэмбилэг нь өөрийн төрөл Төрсайханы данс руу мөнгө шилжүүлээд Энхтуяад дамжуулсан. Энхтуяа нь эвлэрүүлэн зуучлалын байгууллагад нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгүуллага барагдуулсан. Төрсайхан, Эрдэмбилэг нарт 1,020,000 төгрөгийг С.Т төлж барагдуулсан. Энэ үйлдлийн нотлох баримт нь хохирогч нарын мэдүүлэг л байдаг учир залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэнийг гэмт хэргийн обьектив болон субьектив шинжүүдийг нотлох баримтаар хөтөлбөргүй нотолж чадаагүй гэж үзнэ. Хэрэв гэм буруутай гэж үзэх гэж байгаа бол дахин мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх хүсэлтийг гаргаж байсан. Энэ үйлдлүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байгаа бол хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтээ дэмжиж байгаа юм.
  3. С.Т нь 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.Баярсайханы Тоуота marк X zio маркийн автомашиныг Батбаяр, Саран нартай бүлэглэн худалдах ба худалдан авах гэрээн дээр өөр хүний өмнөөс гарын үсэг зурсан.
  4. Мөн 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Гүнчин-Ишээс 40,000,000 төгрөг залилан авахад оролцсон талаар өөрөө мэдүүлдэг.

Гэхдээ энэ 2 үйлдлийн улмаас учирсан хохирлыг тогтоож чадаагүй болно. Тухайлбал: С.Т нь Б.Баярсайханаас авсан автомашиныг "Үлэмж Их Оргил" ББСБ-д 8,000,000 төгрөгийн барьцаанд тавьж, зээлийн гэрээ байгуулахад оролцоогүй бөгөөд гэрчийн мэдүүлгүүдийг мухарлан шалгаж таньж олуулах ажиллагаа хийгээгүй, мөн хуулийн байгууллагаас битүүмжилсэн байсан автомашиныг 8,000,000 төгрөгөөр бусдад худалдсан байхад "Үлэмж Их оргил" ББСБ-ыг хариуцагчаар татаагүй. "Үлэмж их оргил" ББСБ-ыг иргэний хариуцагчаар татвал миний үйлчлүүлэгч С.Тын эрх зүйн байдал тодорхой хэмжээгээр дээрдэх боломжтой билээ. Хохирогч Гүнчин-Ишээс 40,000,000 төгрөг авахад Тунгалаг гэдэг эмэгтэй байлцаж 2,000,000 төгрөг авсан талаар шүүх хурал дээр гэрчийн мэдүүлэг өгсөн байхад иргэний нэхэмжлэгчээр татаж оролцуулаагүйгээс хохирлын төлөх хэмжээ өөр гарч байгаа болно. С.Т гэм буруугийн талаар маргаж байгаа болно. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 135 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаасан С.Ттай холбогдох хэсэгт ямарч ажиллагаа хийгээгүй бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа болно.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ё.Цгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийтгэх тогтоолд Ё.Цд холбогдох үйлдэл холбогдлыг шийдвэрлэхдээ хэт яллах талыг барьж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөвөөр үнэлж дүгнэлгүй, прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан үйлдэл тус бүрд гэм буруутай гэж дүгнэсэн гэж үзэж байна. Тухайлбал:

  1. Ё.Ц нь өөрийн төрсөн эх Ц.Лхамжавын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг урьд нь барьцаанд тавьсан нөхцөл байдлыг нуун, аливаа эрхийн зөрчилгүй гэж төөрөгдөлд оруулан хохирогч Б.Бат-Эрдэнийг хуурч, гэрээгээр халхавчлан түүнээс 12.578.024 төгрөгийг залилж авсан гэх хэргийн талаар:

2012 онд Ё.Ц нь өөрийн төрсөн ээж Ц.Лхамжавын хашаа байшинг зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан Б.Бат-Эрдэнэд барьцаалж, уг 12.578.024 төгрөгийг зээлж авсан. Тухайн үед буюу 2012 оны 5 дугаар сард Эрүүгийн 20831293 дугаартай хэрэг шүүхээр таслагдаж, Ё.Ц нь цагдан хоригдсоны улмаас Б.Бат-Эрдэнээс зээлж авсан мөнгийг хугацаандаа буцаан төлж чадаагүй асуудал үүссэн. Хохирогч Б.Бат-Эрдэнэ нь хүчин төгөлдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу Иргэний хэргийн шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байсан боловч Ё.Ц эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа байдлыг ашиглан тус асуудлыг цагдаагийн байгууллагаар дамжуулан шалгуулах нь хохирол мөнгийг хурдан хугацаанд гаргуулах боломжтой гэж үзэж цагдаад хандсан байдаг. Уг нь бол Б.Бат-Эрдэнэ иргэний шүүхэд хандаж, барьцааны эд зүйлсээр хохирлыг барагдуулж авах боломжтой байсан ба Иргэний хуулийн 154.3 дахь хэсэгт “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно”, 154.5 дахь хэсэгт “Энэ хуульд заасан тохиолдолд барьцааны нэг зүйлийг хэд хэдэн этгээдэд барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд шаардлагыг барьцааны гэрээг байгуулсан дарааллаар хангана” гэж тодорхой тусгасан.

Өөрөөр хэлбэл, нэг барьцааны зүйлийг хэд хэдэн этгээдэд барьцаалж болох талаар хуульчилсан байх ба Ё.Ц нь барьцаанд тавьсан нөхцөл байдлыг нуун, аливаа эрхийн зөрчилгүй гэж төөрөгдөлд оруулан хохирогч Б.Бат-Эрдэнийг хуурч, гэрээгээр халхавчлан залилсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэв бусдыг анхнаасаа залилан мэхлэх санаа зорилготой байсан бол өөрийнхөө төрсөн ээжийн амьдардаг хашаа байшинг барьцаалж, уг асуудалд оролцуулахгүй байх байсан. Цэцэгмаагийн дээрх үйлдэл нь анхнаасаа залилан мэхлэх санаа зорилго агуулагдаагүй, тухайн үеийн нөхцөл байдлын улмаас зээлж авсан мөнгөө хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Энэ асуудал нь хүчин төгөлдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээтэй, барьцаалуулагч гэрээг хүлээн зөвшөөрсөн, иргэд хоорондын гэрээтэй холбоотой иргэний эрх зүйгээр зохицуулагдах харилцаа байсан тул дээр үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

  1. А.Цэдэнжавд 40.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийн талаар миний үйлчлүүлэгч Ё.Ц нь 2 сая төгрөгийг Сарангаас бэлнээр авсан байдаг ба үлдэгдэл мөнгөн дээр Саран нь өөрөөсөө мөнгө нэмж 55 сая төгрөг болгоод 2014.8.4-ний Оюун гэх хүний дансруу шилжүүлсэн гэх ба Д.Саран нь энэ талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд удаа дараа мэдүүлж байсан болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж тодорхой тусгасан. Гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэх гэдэг нь тухайн гэмт этгээд нь тухайн үйлдэлд өөрийн үг хэл яриагаар болон идэвхтэй үйлдлээрээ хамтран оролцсон байхыг ойлгодог.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд Ё.Ц нь тус үйлдэлд хэрхэн оролцсон талаар, тухайн гэмт хэргийг үйлдэхэд хэрхэн нөлөөлсөн талаар, хохирогчид итгэл үнэмшил төрүүлсэн эсэх, хохирогчтой ярилцаж, түүнийг хуурч мэхэлсэн эсэх талаар ямар ч баримт авагдаагүй ба зөвхөн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хамт байсан гэх л үйл баримт тогтоогддог. Ё.Ц нь Д.Сарангийн дээрх гэм буруутай үйлдэлд ямар нэгэн үгээр, идэвхтэй үйлдлээр хамтран оролцоогүй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй тул дээрх үйлдлээс Ё.Цд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

  1. 2012 онд миний үйлчлүүлэгч Ё.Ц нь Д.Лхагванямтай харилцан тохиролцож, хямд үнээр шатахуун худалдан авч, бусдад зарж ашгаа авахаар тохиролцсон. Ингэхдээ шатахуун худалдаж авах мөнгийг Д.Лхагваням нь гаргахаар тохирсон ба Д.Лхагваням нь мөнгийг гаргаж байгаа учраас өөрт учрах эрсдлээс сэргийлж надад мөнгийг зээлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулсан юм. Ингээд хэд хэдэн удаа шатахуун худалдан авч, бусдад зарж борлуулан Лхагванямд 6 сая төгрөгийн ашиг өгсөн /уг мөнгө нь Лхагванямд хохирол төлсөн гэдгээр явж байгаа/. Уранчимэг нь Д.Лхагваням болон Цэцэгмаа нарын харилцан тохиролцож, шатахуун худалдаж авах, худалдаалах асуудал хамааралгүй ба Д.Лхагваням, Цэцэгмаа нар гэрээ байгуулах үед Уранчимэг нь хамт явж байсан учраас хэрэгт оролцсон гэж үзэж байгаа. Мөн энэ шалтгааны улмаас 2012.5.21-ний өдөр буюу Цэцэгмаа нарын хэрэг шүүхээр шийдэгдэж, Цэцэгмаа нь цагдан хоригдсон өдөр Уранчимэгийг олж, уулзан түүнтэй надтай байгуулсантай адил гэрээг хүчээр хийсэн байдаг. Уг асуудлыг Цэцэгмаа нь дангаар үйлдсэн гэдгээ удаа дараа мэдүүлсэн, Д.Лхагванямтай гэрээ байгуулж мөнгийг авсан хүн нь Цэцэгмаа ганцаараа байхад Уранчимэгтэй бүлэглэсэн мэтээр дүгнэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Д.Лхагваням болон Ё.Цгийн хооронд харилцан тохиролцсон шатахуун авч, зөрүү үнэ нэмж ашиг олсон асуудал байдаг. Иймд Цэцэгмаа, Д.Лхагваням нар нь нэг удаад л шатахуун авахаар хамтарсан уу, эсхүл өмнө нь бас шатахуун авч бусдад зарж байсан уу гэдэг асуудлыг тогтоох шаардлагатай.

Уг асуудал нь иргэд хоорондын зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлэн авсан, мөн бичгээр гэрээ байгуулаагүй боловч хамтарч ажиллаж шатахуун худалдаалж байсан, шатахуун худалдаалахаар тохиролцсон асуудал нь иргэд хоорондын гэрээний эрх зүйтэй харилцаатай, иргэний журмаар шийдвэрлүүлэх харилцаа байх тул дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний үйлчлүүлэгч Цэцэгмаа нь дээрх төлбөр болох 31,137,100 төгрөгийг төлж барагдуулах асуудалд ямар нэгэн маргаангүй болно.

Мөн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн 20831293 дугаартай хэрэгт Ё.Цд холбогдох үйлдлүүдэд холбогдуулж, дараах мөрдөн байцаалтын ажиллагааг хийж гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал:

1. Б.Батсайханд 10,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт анх хямд үнэтэй түлш худалдаж авахаар Б.Батсайхан нь Оюунцэцэгтэй утсаар ярьсан ба Оюунцэцэг нь би завгүй байна, өөр хүн явуулж уулзуулъя гэж ярьсан байдаг. Тэгээд Цэцэгмаа, Саран хоёрт Батсайханы утас 99092054 гэх дугаарыг өгөөд очиж уулз гэж хэлсэн байдаг. Цэцэгмаа, Саран нар нь Оюунцэцэгийн хэлсний дагуу Б.Батсайхантай тохиролцсон шатахуун нийлүүлж, 10 сая төгрөгийг Сарангийн дансаар ашиг гэж аваад 9 сая төгрөгийг Төв шуудан ХХК-ийн хажууд байрлах М.Ойлын төв салбар дээр очиж Оюунцэцэгт бэлнээр өгсөн.

Гэтэл шатахуун нийлүүлэх үед үнэ өсөж, 10,400,000 төгрөгийн шатахууныг дутуу нийлүүлсэн асуудал үүссэн.

Анх Цэцэгмаа, Саран нар нь Батсайхантай Оюунцэцэг ярьж, хэлсний дагуу уулзсан. Батсайханы дугаарыг Оюунцэцэг нь өгсөн, энэ талаар хэргийн хоёр холбогдогч болон хохирогч Батсайхан нар мэдүүлгээ өгсөн, Оюунцэцэг нь ашиг гэж 9 сая төгрөгийг бэлнээр авсан, үүнээс 3.5 сая төгрөгийг буцаан өгсөн ба М.Ойлоос шатахуун нийлүүлэх асуудлыг Оюунцэцэг хариуцаж, шатахуунаа нийлүүлсэн байдаг. Гэтэл Оюунцэцэг гэх хүнийг одоог хүртэл нэг ч удаас байцаагаагүй хэргийн нотлогдвол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэхээр байна.

2. О.Гантулгад түлш нийлүүлэн гэж 29,755,000 төгрөгийг залилсан гэх хэрэг Цэцэгмаа, Саран нар нь О.Гантулгад хэд хэдэн удаа түлш нийлүүлсэн ба шатахууны үнэ огцом өссөнтэй холбоотойгоор зөрүү үнийн дүнд дээрх хохирол учирсан байдаг. Мөн тухайн үед буюу О.Гантулгад шатахуун нийлүүлсэн асуудалд Хишигсүрэн нь Цэцэгмаа, Саран нартай хамтарч оролцсон. Энэ талаар Цэцэгмаа, Саран нар нь 2017.4 сард болсон шүүх хуралдааны үед “Хишигсүрэнгийн нөхөр Эрдэнэбулганы данс руу 13 сая төгрөгийг О.Гантулгаас шилжүүлж авсан. Тухайн мөнгөнөөс Саран, Цэцэгмаа, Хишигсүрэн нар нь тус тус 3,200,000 төгрөгийг аваад үлдэгдэл мөнгийг жолооч Ганболдод өгсөн” талаар мэдүүлдэг. Гэтэл хэрэг шүүхээс буцсанаас хойш энэ асуудлаар хэргийн холбогдогч Саран, Цэцэгмаа нараас мэдүүлэг аваагүй, Хишигсүрэнгээс тус үйлдэлтэй холбоотой мэдүүлэг аваагүй, Хишигсүрэнгийн нөхөр Эрдэнэбулганы дансны мэдээллийг шалгаж үзээгүй, хэргийн нотлогдвол зохих байдал буюу хэрэг үйлдэгсэн байдал /хэн үйлдсэн, хэрхэн ямар аргаар үйлдсэн/ тогтоогдоогүй байна.

3. Б.Утэй бүлэглэн 2011.8 дугаар сард “Түлшний наймаа хийдэг" гэж итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар Т.Ганчимэгээс 40,000,000 төгрөгийг залилсан үйлдэлд миний үйлчлүүлэгч Ё.Ц нь оролцоогүй, тус гэмт хэргийг Б.У нь ганцаараа үйлдсэн байхад миний үйлчлүүлэгчтэй бүлэглэн үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Хэргийн бодит байдлыг авч үзвэл дээрх асуудал нь Т.Ганчимэг, Б.У нарын л хоорондын асуудал. Мөнгийг Т.Ганчимэгээс яллагдагч Б.У авсан байдаг, Б.У нь 2017.4.27-ны өдрийн шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “тус хэргийг ганцаараа үйлдсэн, Ё.Ц нь энэ хэрэгт хамааралгүй” гэж мэдүүлсэн ба хохирогчид учруулсан хохирлыг өөрөө төлнө гэдгээ илэрхийлж байсан. Миний үйлчлүүлэгч Ё.Ц нь дээрх үйлдэлд оролцоогүй болохоо удаа дараа мэдүүлж байсан ба Ё.Цг хэрэгт холбогдуулах болсон үндэслэл нь ганцхан хохирогч Т.Ганчимэгийн тухайн үед Ё.Ц нь Б.Утэй хамт явж байсан гэх мэдүүлэг л байдаг. Б.Утэй хамт байсан гэдгээр шалтаглаж миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр үзэж, миний үйлчлүүлэгч дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх хангалттай нотлох баримтгүй, хавтаст хэрэгт Ё.Ц дээрх хэргийг үйлдсэн гэх нэг ч баримт байхгүй байхад үндэслэлгүйгээр яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд энэ асуудлаар хэргийн холбогдогч нараас дахин мэдүүлэг авахуулах, хэргийг Б.У нь ганцаараа үйлдсэн эсэх асуудлыг нарийвчлан шалгах шаардлагай тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж холбогдогч, хохирогч нараас дахин мэдүүлэг авахуулах шаардлагатай байна.

Эрүүгийн 20831293 дугаартай хэргийг өмнө нь хэд хэдэн удаа шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж прокурорт буцааж байсан боловч, хэргийн ээдрээ төвөгтэй байдал, зарим холбогдогчид дахин гэмт хэрэг үйлдсэн байдлаас шалтгаалан өмнөх үйлдлүүдтэй холбоотой нэмэлт ажиллагаа хийлгүй зөвхөн шинээр хийсэн үйлдлийг нэгтгэн шалгаж хэргийг дахин шүүхэд шилжүүлдэг, зайлшгүй хийх шаардлагатай мөрдөн байцаалтын ажиллагааг орхигдуулдаг нөхцөл байдал тогтоогддог.

Тухайлбал: 2018.01.25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн 210 дугаартай захирамжаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүхээс прокурорт, прокуророос мөрдөн байцаалтад буцааснаас хойших хугацаанд миний үйлчлүүлэгч Ё.Цд холбогдох үйлдэл холбогдлыг шалгаж тодруулах, гэрч, хохирогч, холбогдогчоос мэдүүлэг авах зэрэг ямар ч ажиллагаа хийлгүй, зөвхөн тус хэрэгт шинэ хэрэг нэгтгэж, тус хэрэгт ач холбогдолтой ажиллагааг явуулж, хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.02.19-ний өдрийн 139 дугаартай магадлалаар эрүүгийн 20831293 дугаартай хэргээс яллагдагч Д.Саранд холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэхээр шийдсэн. Миний үйлчлүүлэгч Ё.Ц болон тус шүүгдэгч Б.У нарын үйлдлийг тэдгээрийн үйлдэлд ямар ч хамааралгүй шүүгдэгч Б.Э, Б.Х, С.Б, Н.М, С.Т нарын үйлдсэн үйлдлүүдтэй нэгтгэн шийдвэрлэх нь Ё.Ц, Б.У нарын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хоорондоо ямар ч хамааралгүй, үйлдэл холбогдлыг болон гэмт хэрэг хамтран үйлдээгүй холбогдогчдын хэргийг нэгтгэсэн нь хэргийг улам ээдрээ төвөгтэй болгож, миний үйлчлүүлэгч Ё.Цгийн эрх ашгийг хохироож байна гэж үзэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” гэх заалт, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно" гэх заалтыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2019/ШЦТ/1149 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрүүгийн 20831293 дугаартай хэргээс шүүгдэгч Ё.Ц, Б.У нарт холбогдох хэргийг тусгаарлан, прокурорт буцаан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгч Г.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгчөөс гомдол гаргаж байна.Үүнд:

1. Шүүгдэгчийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ял эдлүүлэхээр заахдаа ялыг хөнгөрүүлэн үзвэл зохих хүчин зүйлс байгааг үл харгалзан хорих ялын бараг дээд хэмжээгээр ял эдлүүлэхээр заасанд гомдолтой байна.

Тухайлбал, уг шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудаас, анх удаа ял шийтгүүлж байгаа, бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдсэн хохирлоо төлж барагдуулахад хүрэлцэхүйц хэмжээний үнэлгээ бүхий “Хагас үнэт эрдэнэс болох 1565,05 кг гоёлын анар чулуу” гэх эд хөрөнгийг, мөн Төв аймгийн Эрдэнэ суманд орших Б.Хгийн өмчлөлийн 0,5 га газар зэрэг эд хөрөнгийг битүүмжлүүлсэн байгаа байдлаараа хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь биелэгдэх үндэслэл бүхий баталгаатай зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүйд гомдолтой байна.

46 дугаар хавтас хэргийн 45 талд 2016.5.25-ны өдөр УМБГ-с Төв аймгийн Улсын бүртгэл, статистикийн газар руу Эрдэнэ суманд орших 0,5 га өмчлөлийн газрыг битүүмжлэхээр албан тоот явуулж битүүмжилсэн баримт байх атал шүүх энэ хөрөнгө битүүмжлэгдсэн талаар тогтоолдоо дурдалгүй орхигдуулсан байна.

Мөн хохирогч Баатарсүрэн, Баттөр, Байгальмаа нар төлбөртөө тооцож, газар авахаар тохиролцож хэлцэл хийж, гэрчилгээнүүдийг хүлээн авсан байгаагаа шүүх хуралдаан дээр илэрхийлж байхад тэдгээрийг төлбөр төлсөнд тооцохгүйгээр шийдвэрлэсэн. Хас банкны зээл төлөгчийн дансанд Хишигсүрэнгийн зүгээс 10,285,810 төгрөг төлөгдсөн байгаа нь дансны хуулгаар нотлогдсоор атал энэ төлбөрийг Хишигсүрэнгийн төлөх хохирлоос хасч тооцсонгүйд гомдолтой байна.

Хохирогч Болормаа, Гантөмөр, Баярцэцэг, Мөнхжаргал, Батнавч нарт төлөх төлбөр дууссан байгааг харгалзан үзсэнгүй.

2. Шүүгдэгчийн холбогдон шалгагдаж буй хоёр тусдаа гэмт хэргийг энэ хэрэгт нэгтгүүлэн шалгуулахаар урьд нь гарсан гурван удаагийн хүчин төгөлдөр шүүхийн тогтоолуудыг прокурор эс биелүүлсэн байхад шүүх энэ байдалд дүгнэлт хийлгүй орхигдуулж хууль зөрчсөнөөр шүүгдэгч хэд хэдэн тусдаа таслан шийдвэрлэх тогтоолоор ял авч болзошгүй байдал үүсч түүний эрх зүйн байдал ноцтой дордохоор нөхцөл байдал үүсгэж байгаад гомдолтой байна.

Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст а/х н.Батзаяа мөрдөж, х/п н.Уянга хянаж буй Б.Х, С.Оюунсүрэн нарт холбогдох иргэн Б.Хувьзаяагаас 33 сая төгрөгийг нь орон сууцны зээлэнд хамруулж өгнө гэж 2015 онд мэхлэн авсан гэх утгатай гэмт хэрэг шалгагдаж буй талаар холбогдох баримт хэрэгт авагдсан, мөн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст хошууч н.Саранбаатар мөрдөж, прокурор н.Чимгээ хянаж байгаа, Б.Х нар нь иргэн Нямсүрэнгээс 2014 онд 25 сая төгрөгийг нь хятад ажилчдын квот олж өгнө гэж мэхлэн авч завшсан гэх утгатай хэрэг шалгагдаж байгаа талаар холбогдох баримтыг мөн хэрэгт гарган өгсөөр байтал шүүх энэ асуудлыг анхааран үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь ЭХ-н 6.9 дүгээр зүйлийг буруу хэрэглэж хууль зөрчсөн явдал боллоо.

Үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж тооцож байгаа тохиолдолд шүүгдэгчийн тусдаа шалгагдаж байгаа хэргүүдийг нэгтгэн нэг мөр шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул түүнийг хүчингүй болгуулж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Уийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Бумсүрэн овогтой Уранчимэг нь 2008 оны 6 сараас 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд ганцаараа 11 удаагийн үйлдлээр, бусадтай бүлэглэн 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж нийт 711.294.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлгийн хүрээнд Б.Уийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл хүлээлгэх боломжгүй байсан бөгөөд уг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” буюу хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэм хэмжээг бүрэн үндэстэй тогтоогоогүй гэж үздэг юм.

Б.Ут холбогдох хэргийг шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ хэт яллах талыг барьж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөвөөр үнэлж дүгнэлгүй, прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан үйлдэл тус бүрд гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Уг хэргийг өмнө нь хэд хэдэн удаа шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байсан боловч хэргийн ээдрээ төвөгтэй байдал, зарим яллагдагч дахин гэмт хэрэг үйлдсэн байдлаас шалтгаалан өмнөх үйлдлүүдтэй холбоотой нэмэлт ажиллагаа хийлгүй зөвхөн шинээр хийсэн үйлдлийг нэгтгэн шалгаж, хэргийг дахин шүүхэд шилжүүлж, зайлшгүй хийх шаардлагатай мөрдөн байцаалтын ажиллагааг орхигдуулж байсан нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулах нөхцөл байдлыг бий болгосон. Хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.01.25-ны өдрийн 210 дугаартай захирамжаар уг хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч хэргийг мөрдөн байцаалтад буцааснаас хойших хугацаанд миний үйлчлүүлэгч Б.Ут холбогдох үйлдэл холбогдлыг шалгаж тодруулах, гэрч, хохирогч, холбогдогч нараас мэдүүлэг авах зэрэг ямар ч ажиллагаа хийлгүй, хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн юм. Б.Уийн хувьд энэ хэргийн 8 холбогдогчоос зөвхөн Саран, Цэцэгмаа нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байдаг ба шүүгдэгч Ё.Ц ч мөн адил зөвхөн Саран, Уранчимэг нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байдаг. Б.У, Цэцэгмаа нарын хэргийг Сарантай бүлэглэн үйлдсэн гэж үзэж хэргийг нэгтгэн шалгаад, шүүхэд шилжүүлсэн бөгөөд Б.У нь бусад шүүгдэгч нартай огт хамааралгүй юм.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.02.19-ний өдрийн 139 дугаартай магадлалаар эрүүгийн 20831293 дугаартай хэргээс яллагдагч Д.Саранд холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэхээр шийдсэн. Гэтэл миний үйлчлүүлэгч Б.Ут холбогдох хэргийг ямарч хамааралгүй шүүгдэгч Б.Э, Б.Х, С.Б, Н.М, С.Т нарын үйлдсэн үйлдлүүдтэй нэгтгэн шийдвэрлэсэн нь түүний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөнөөс гадна, оногдуулсан ял шийтгэлийн бодлогод эсрэгээр нөлөөлсөн гэж үзэх үндэстэй байна. Анхан шатны шүүх Б.Уийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бага насны хүүхдүүд нь асран хамгаалагчгүйгээр үлдэж байгаа болон тэрээр гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулж, мөн тодорхой хугацаанд төлөхөө илэрхийлж байгаа байдлуудыг харгалзан үзэлгүйгээр, хэт яллах талыг баримталж, хүнд ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэх заалтыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.01-ний өдрийн 2019/ШЦТ/1149 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрүүгийн 20831293 дугаартай хэргээс шүүгдэгч Б.У, Ё.Ц нарт холбогдох хэргийг тусгаарлан, прокурорт буцааж, Д.Саранд холбогдох хэрэгтэй нэгтгэн шалгах, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэх заалтын дагуу Б.Ут оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7 жил 5 сарын хорих ял авсан. Энэ хорих ял нь илтэд хууль зөрчиж ялалсан зүйлүүд байгаа учир дор дурдсан гомдол гаргаж байна.

Үүнд: 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Пүрэвсүрэнгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хуурамч гэрээ хийж барьцаанд тавьж 40,000,000 төгрөгийн зээл авсан гэх хэрэг дээр үнэхээр хуурамч юм бол тэр гэрээг үнэн зөв гэж гэрчилсэн нотариатыг яагаад шалгаж Пүрэвсүрэн өөрийн биеэр гарын үсэг зурсан талаар мэдүүлэг авахгүйгээр зөвхөн гарын үсгийн шинжилгээгээр нэг талыг барьж хуурамч гэж тогтоож буй нь учир дутагдалтай.

Хас банкнаас авсан зээлд Б.Э нь ямар ч холбоогүй байхад 22,250,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь бас учир дутагдалтай байна. Хас банкны ажилчид зээлийн судалгаа хийж явахад Б.Этай уулзаж байсан эсэх, зээл авахад зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан, тэр бүү хэл надтай гэр бүлийн баталгаа байгаа эсэх талаар ямар ч бодит нотолсон баримтгүйгээр хамтран амьдрагч гэх шалтгаанаар татан оруулж ирсэн.

Мөн Хас банкинд төлөх төлбөрийг нотлох баримт байсаар байхад зөрүүтэй гаргажээ.  Хас банкинд нийт 52,000,000 төгрөгийг төлөх ёстой үүнээс 22,250,000 төгрөгийг Б.Э, 22,250,000 төгрөгийг Хишигсүрэн миний бие, 7,946,782 төгрөгийг  Бадамрагчааг төлөхөөр шийдвэрлэсэн байна. Гэтэл энэ мөнгөн дүнгүүдийг нийлүүлээд үзэхэд 52,446,782 төгрөг болж байна.

Гэтэл миний бие Хишигсүрэн нь шүүх хурал дээр Хас банкинд 10,285,810 төгрөг төлсөн гэх нотлох баримтыг Хас банкны дансны хуулгаар нотлогдож байгааг гаргаж өгсөөр байтал төлбөр дээр хэтэрхий олон төгрөгийн зөрүүтэй байна.

4. 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  нэгдүгээр шүүхийн “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд тухай” 661 дугаартай тогтоолд заасан Б.Х нь 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр гадаад ажилчдын урилга гаргаж өгнө гэж 23,000,000 төгрөг залилан мэхэлсэн гэмт хэрэг, Чингэлтэй дүүргийн 2014250003975 дугаартай хэрэг зэрэгтэй энэ хэргийг нэгтгээгүй. Нямсүрэнгийн энэ хэрэг нь алга болсон байж болзошгүй гэсэн шалтгаанаар өнөөг хүртэл миний үндсэн хэрэгт нэгтгэн шалгахгүй өнөөг хүрсэн юм.

Нямсүрэнтэй холбоотой хэргийн 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2014250003975 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоолын хувь /41-р хх 112/ байгаа юм.

Мөн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаарт хэлтэст шалгагдаж байгаа иргэн  Т.Хувьзаяатай холбоотой 33.000.000 төгрөг залилсан гэх 201525030211 тоот хэргийг прокурор нэгтгэн шалгаж  өгөхгүй байгаа юм. Иргэн Хувьзаяа нь өнөөдрийг хүртэл надаас мөнгө нэхэж дүүргийн прокурор болон Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргадаг юм. Иргэн Хувьзаяатай холбоотой хэргийн материал нь хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг.

2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай” 537 дугаартай захирамжид заасан зарим ажиллагааг бүрэн бус хийсэн.

Эрүүгийн хэргүүдийг нэгтгэхдээ, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр  зүйлийн 124.3-т заасныг зөрчиж тогтоол үйлдээгүй.

2016 оны  8 дугаар сарын 6-ны өдрийн Сонгинохайрхан  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай” 209 дугаартай захирамжийн ажиллагааг бүрэн бус хийсэн. Эрүүгийн хэргүүдийн нэгтгэхдээ, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3-т заасныг зөрчсөн.

2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийг мөрдөн байцаалтанд буцаах тухай 88 дугаартай тогтоолын ...Шүүгдэгч Б.Хгийн шалгагдсан гэх, Нямсүрэн, Оюунсүрэнтэй холбоотой үүссэн түдгэлзүүлсэн гэх хэргүүдэд зохих ажиллагааг (хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн эсэхийг тодруулж) хийх нь зүйтэй... гэж заасныг мөн хийж гүйцэтгээгүй.

Шүүх намайг үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн ял оноосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5-д “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэснийг зөрчиж надад 3 шийтгэх тогтоолоор 3 удаа ял сонсоход хүргээд байна. Шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилхаас бус шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэргийг хэрхэх асуудлыг дээрх зүйл хэсэгт зохицуулаагүй энэ тохиолдолд холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж нэг тогтоолоор гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхээс өөр арга байхгүй харагдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3-д “хэд хэдэн шийтгэх тогттоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялыг энэ хуулиар тогтоогдсон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж заажээ. Гэтэл эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар бол хорих ялын дээд хэмжээ 8 жил, доод хэмжээ 2 жил авсан ялын хэмжээ 7 жил 5 сар нэгтгэгдээгүй байгаа хоёр хэргийг  шүүхээр эцэслэн шийдвэрлэн ял оногдуулахад хүрвэл багаар бодоход 4 жил болж ялын тогтоосон дээд хэмжээ болох 8 жилээс илүү гарч байгаа нь эрх зүйн байдлыг маань дордуулж байна.

Мөн 20831293 тоот Уранчимэг нарт холбогдох Эрүүгийн хэргийн 59 дүгээр хавтас хэргийн 224 дүгээр талд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай холбоотой хилийн хорионы тухай прокурорын тогтоол эх хувиараа авагдсан байгаа нь энэ хэрэгт прокурор, мөрдөн байцаагч нар хэр анхаарал тавьж ажил үүргээ яаж биелүүлж байгаа нь харагдаж байна.

Миний хэрэгт авагдсан хуурамч гэх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, лавлагаа, нотариат, үл хөдлөхөд бүртгэсэн гэсэн тамга дардсуудыг хэн хийдэг талаар тодруулж авч үздэггүй. Гэтэл миний эдгээр зүйлүүдийг хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урд байрлах “Шонхор” төв дотор суудаг, компьютерийн үйлчилгээ үзүүлдэг Дарьсүрэн гэх эмэгтэй хийж өгдөг. Энэ Дарьсүрэнтэй Н.М анх намайг танилцуулж хуурамч дардас хийлгэж өгч байсан. Энэ бүхнийг хийлгүүлэх гэж би гамгүй их мөнгө зарцуулсан. Иймээс энэ хүнийг татаж шалгуулах хүсэлтэй байна.

 Ер нь энэ хэрэгт олон жил болсон удсан гэх талаас нь авч үзэж байгаа  нь өрөөсгөл юм. Хэрвээ бүх нотлох баримт төлбөр тооцоог ямар ч маргаангүй хийж шүүхэд ирүүлсэн бол дахин дахин шүүхээс буцах явдал гарахгүй байсан.

 Мөн энэ тогтоолоос харахад бид бүгд хамтарч бүлэглэн хэрэг үйлдээд байгаа мэт харагдаж байна. Гэтэл Уранчимэг, Цэцэгмаа, Батбаяр,Тамир нарыг би огт танихгүй.

Энэ хэрэгт /20831293/ миний бие Д.Сарантай зөвхөн “Эксим финанс” ББСБ-ын хэргээр хамтран нэгтгэгдэж байсан бөгөөд шүүх хуралдаанаар Д.Сарангийн “Эксим финанс” ББСБ-ыг залилсан гэх үйлдэлд Б.Х нь хамаагүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд миний хэргийг 20831293 тоот хэргээс тусгаарлаж мөрдөн байцаалтад буцааж өгнө үү? Энэ хавтаст хэрэгт байгаа зөвхөн надтай холбоотой хэргүүд л гэхэд нотлох баримт дутуу нэг талыг барьсан шүүхийн тогтоол, захирамжуудыг огт биелүүлдэггүй зүйлүүд удаа дараа гарч байгаад харамсалтай байна. Шүүх хурал дээр хохирогч Хас банкны өмгөөлөгч М.Баярхүү хүртэл манай банкнаас гаргаж өгсөн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байгаа нь үнэн юм гэж хэлж байхад л шүүх шийтгэх тогтоол гаргаж байгаа нь хуулинд хэр нийцэх юм бол гэж бодож байна. Иймд Монгол Улсын хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш гэсэн үгийг л бодож байна даа. Иймээс хуулийн дагуу өөрт холбогдох хэргүүдийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул дахин мөрдөн байцаалт явуулж өгнө үү. ...” гэв. 

                                      

Шүүгдэгч Б.У давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна.

Үүнд: Миний холбогдсон энэ гэмт хэрэгт 2008 оноос эхэлсэн ба тухайн үед би Вельмон трейд  ХХК-ний Хатантуул цэвэр усны үйлдвэрт борлуулагч, тооцооны нягтлан бодогч, энэ хэрэгт холбогдогч байсан Ч.Бадмаанямбуу нь тус компаний ерөнхий нягтлан бодогч хийж байсан. Тухайн үед энэ компаний ерөнхий захирал Жао овогтой Оргил нь Хятад хүн байсан болохоор бүх л эрх мэдэл ерөнхий нягтлан Ч.Бадмаанямбууд байсан.

Миний холбогдсон эдгээр үйлдлүүдийн ихэнх нь Ч.Бадмаанямбуугийн оролцоотой байдаг. Энэ хүний оролцоо эрх мэдэл их байсан. Сүүлдээ алдагдалд орсноор л өндөр хүүтэй хугацаа багатай, мөнгө авснаар сүүлдээ худлаа ярьж ийм буруутай болсон. 

Шүүх шийтгэх тогтоолд намайг энэ цэвэр усны бизнест байгаагүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Ч.Бадмаанямбуу нь тухайн үйлдвэрээс 0,33 литрийн савлагаатай цэвэр усны үйлдвэрийн үнэ 200 төгрөг байхад 20 хувь хямдруулж 160 төгрөгөөр мөнгөө тушаагаад л үйлдвэрээс цэвэр усаа гаргаад л маш их хэмжээгээр зардаг байсныг бид 2 сайн мэдэж байсан.

Ч.Бадмаанямбуугийн хэлснээр тайлан балансыг хийгээд татвараа нууж дарагдуулсан хэрэгт орж  байсан. Их эрх мэдэлтэй эгч байсан, надад тайлан сайн хийсэн гээд цалингаас гадна мөнгө өгч байсан. Би 26 настайдаа энэ эгчтэй хамт ажиллаж эхэлсэн. Гэтэл энэ их тооцоо төлбөр над дээр үлдсэнд би гомдолтой байна. Ингээд холбогдсон асуудлын талаар дэлгэрэнгүй бичье. Үүнд:

Хохирогч Ч.Нэргүйгийн хувьд Ч.Бадмаанямбуугийн төрсөн ах Нэргүй бүх байцаалтдаа төрсөн дүүдээ итгэж байраа барьцаалж, зээл авч өгсөн гэсэн байдаг. Гэтэл Ч.Бадмаанямбууг 2006 онд үйлдсэн гэмт хэрэг хийсэн нь нотлогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгохдоо бид хоёрын холбоотой бүх хохирлын тооцоог над дээр үлдээсэн. Улсын яллагч Т.Оргил-Очирт удаа дараа ингэж болохгүй, бодит байдал, үнэнтэй нийцэхгүй байна гэж гомдол гаргасан боловч авч хэлэлцээгүй.

Цэвэр усны ажил 4 сараас эхлээд 10 сар хүртэл л үргэлжилнэ. Улирлын чанартай, манай компаний цэвэр ус монголын хамгийн анхны цэвэр ус, Бороо тоур ХХК, Си би Эс Монгол  ХХК, Айван хой Майнз  ХХК  гээд бүгд л авдаг байсныг Ч.Бадмаанямбуу бид 2 ашиглаж л энэ ажлыг хийсэн нь үнэн. Иймд Ч.Нэргүйн  тухайн үед өөрийн гэсэн Хаан банкны данс байхгүй байсан болохоор охин Н.Мөнхжаргалын 5084016461 тоот дансанд Ч.Нэргүйн хохирлыг бүрэн барагдуулсан ба одоо нэхэж байгаа мөнгө ор үндэсгүй бөгөөд охин Н.Мөнхжаргалын дансаар орсон, гарсан бүх мөнгийг тооцож мөрдөн байцаагчтай тооцоо нийлэхэд 8,450,000 төгрөгийн хүү илүү төлсөн байдаг. Ер нь яагаад ингэж авсан өгсөн гэсэн зөрүү гарч байна гэхээр тооцоо нийлж хохирогч болон надаас байцаалт авч хохирлын тооцоо тулгаагүй болохоор ийм маргаан өдийг хүртэл явж байна. Хохирогчийн хэлсэн үгээр явж байгаад гомдолтой байна.

Мөрдөн байцаагч прокурор нь ажлаа хийхгүй байгаас энэ хэрэг олон жил болж байна.  Шүүхэд 2 удаа шилжүүлсэн. Шүүхийн гаргасан захирамж, шийдвэрийн дагуу ямар ч ажиллагаа хийгдэхгүй  байсаар өдийг хүрлээ. Өнөөдөр өндөр ял шийтгэл хүлээсэнд миний буруу байгаа. Гэхдээ нэгэнт гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийн асуудлаас хамаарч их бага хэмжээний ял оногдуулдаг гэдгийг мэдлээ. Тийм болохоор хохирогч нэг бүрээс дахин байцаалт авч хохирлын тооцоог ямар нэгэн маргаангүй болсон тохиолдолд гомдол алга  даанч арай хэтэрхий  зөрүүтэй  үйлдлийн хувьд  хэн нэгнийх нь гэм бурууг нэгэн дээр нь бүхэлд нь тохож ял шийтгэлийн хувьд хүндрүүлсэнд гомдолтой байна.

Энэ хохирогчийн хувьд эцэст нь дүгнэж хэлэхэд хохирол бүрэн төлөгдсөн байна. Н.Мөнхжаргалын  5084016461 тоот Хаан банкны данс руу Ч.Бадмаанямбуу бид 2 хамгийн түрүүнд хийж байсан. Энэ гэмт хэрэгт Ч.Бадмаанямбуу нь 100 хувь оролцоотой гэдэг нь хохирогч нарын мэдүүлгээс тодорхой харагдаж байна.

Тухайн үеийн Вельмон Трейд  ХХК-ийн захирал Ж.Оргил заримдаа Э.Оргил ч гэж  байцаалт өгсөн байдаг. “Ч.Бадмаанямбуу нь 5 сараас эхлэн огцом мөнгөжиж хар шинэ  машин авч унаад” гэсэн байцаалт 1 дүгээр хавтас хэрэгт байдаг.

Иймд бид хоёрт холбогдох үйлдэл болон хохирлын тооцоог дахин нягтлан шалгуулах хүсэлтэй байна. Ч.Бадмаанямбуу 2012 оны 8 дугаар сард  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 10 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж байсныг дурдахыг хүслээ. Ч.Бадмаанямбуутай холбоотой 8 үйлдлээс 4 үйлдэл нь 2016 онд хэрэгсэхгүй болж,  4 үйлдэл нь одоо над дээр үлдсэн байдаг. 

Хохирогч Д.Гантуяагийн хувьд миний танил эгчийн найзын хүүхэд. Тухайн үед Ч.Бадмаанямбуу бид 2 нь мөнгөний өрөнд ороод байсан үед байраа барьцаалж зээл авъя гээд би энэ мөнгийг олоход Ч.Бадмаанямбуу нь өөрийн байраа надад итгэмжлэл хийж өгсөн 30,000,000 төгрөг аваад бид 2 хувааж авсан. Ч.Бадмаанямбуу нь Баянзүрх дүүрэгт байрлах 2 өрөө 57 мкв байраа барьцаалж Д.Гантулгад барьцаат зээлийн гэрээ хийж түүний барьцаанд бүртгүүлсэн байсныг сайн мэднэ. Тухайн мөнгөнөөс 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 5087012678 тоот өөрийн Хаан банкны дансаараа 2,500,000 төгрөгийг өөрийн найз Отгоны дансаар 10,680,000 төгрөг хавтас хэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгтээ би дансаа бичүүлж авсан одоо санахгүй байна. Ингээд 13,180,000 төгрөгийг авсан байхад энэ төлбөр бүхэлдээ намайг төлөхөөр тогтоол гарсанд гомдолтой байна. Ер нь өөрийнхөө байрыг барьцаанд тавихыг зөвшөөрч байнга хамт явж тэр өдөр мөнгөөө авсан байхад  би энийг бүхлээр нь хариуцахгүй.

Ч.Бадмаанямбуугийн үйлдлийн хэрэгсэхгүй болгохдоо Д.Гантуяа хохирогчийн барьцаанд бүртгэлтэй орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлж өгсөн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж боддог. Хохирогч Д.Гантуяа нь барьцаатай зээлийн гэрээтэй гээд шүүх хуралдаанд ирдэггүй. Ч.Бадмаанямбууг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хохирогч нарт танилцуулаагүйн улмаас хохирогч Д.Гантуяа нь өнөөдрийг хүртэл мэдээгүй яваа. Хэрэг шийдэгдэхэд хохирлоо барагдуулна гээд итгэсээр яваа, гэтэл барьцааг нь аль хэдийн суллаж өгсөн нь буруу гэж бодож байна. Иймд энэ хохирогчийн хохирлыг Ч.Бадмаанямбуу  13,180,000 төгрөг,  миний хувьд 16,820,000 хариуцан төлөх болохоор шийтгэх тогтоол буруу гарсан гэж үзэж байна.

Макс Импекс ХХК-ний хохирлын хувьд мөн л адил Ч.Бадмаанямбуутай яг хувааж төлөх ёстой. Макс Импекс ХХК-ийн борлуулагч Х.Баттулга нь Ч.Бадмаанямбуугийн гэрт хамт амьдардаг түүний найзын дүү нь юм. Х.Баттулга нь надад хэзээ ч бараа зээлээр өгөхгүй яагаад гэвэл Ч.Бадмаанямбуу энэ хэргийг сэдэж зохион байгуулсан. Бид хоёр хамт зарсан, мөнгийг хувааж авсан. Шүүхийн шийтгэх тогтоолд хавтас хэргүүдэд нотлох баримтуудыг нилээн сайн дурдсанд баяртай байна. Энэ нь юу вэ гэвэл Макс Импекс ХХК-тай бараа бүтээгдэхүүн зээлээр нийлүүлж байсан гэрээ 1хх 59-61 хуудсанд байдаг. Энэ гэрээ Ч.Бадмаанямбуу нь миний бүх мэдээллийг бөглөсөн байдаг. Би тэр гэрээг хийгээгүй бүр сүүлд хавтас хэргээс мэдсэн. Халиун-Төгс ХХК нь Ч.Бадмаанямбуугийн өөрийн компани захирал нь өөрөө байгууллагуудтай гэрээ хийж бараа авдаг. 1хх 64 хуудсанд Халиун-Төгс  ХХК-ний захирал Ч.Бадмаанямбуу нь төлбөр төлөх  талаараа баталгаа гаргаж өгсөн нь мөн 2хх 135-138 хуудсанд 6 сая төгрөг төлсөн баримт байдаг. Энэ мөнгийг бид 2 хамт төлсөн, энэ хүн бид хоёрын бүх зүйл дээр хамтарч үйлдсэн хувааж төлбөр, хохирлыг барагдуулах ёстой. Энэ бол бодит үнэн. 1-р хх 59-61 хуудсанд байгаа Макс Импекс ХХК, Халиун-Төгс ХХК-ний хоорондын бараа бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ нь дээрх дармал үсгээр бичсэн нь Ч.Бадмаанямбуугийн өөрийнх нь гараар бичсэн бичиг, би хэзээ ч дармалаар бичиж үзээгүй. Гэтэл өөрөө гэрээ хийж, компаний тамга дарсан нь өөрөө энэ хэргээс зайлсхийж миний регистр, овог, нэрийг бичсэн нь намайг хэрэгт хийж өөрөө хамаагүй гэдгээ л нуусан байна. Тэр гэрээ хийж, гарын үсгийг шинжилж судлуулж хэний өмнөөс хэн гэрээ хийсэн, хэн хохирч байгаа талаар дахин мөрдөн байцаалт явуулах хүсэлтэй байна. Энэ төлбөрийг Ч.Бадмаанямбуу бид хоёр хувааж төлөх болохыг 2012 оны 8 дугаар сарын Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолд бид хоёрыг хуваан төлөх шийдвэр гарч байсныг дурдахыг хүслээ.

Хохирогч Ж.Мягмаржавын хувьд Ч.Бадмаанямбуу бид хоёртой нэг компанид хамт ажиллаж байсан хүн. Хохирогч байцаалтдаа 1хх 156-160 хуудсанд үнэнийг хэлсэн байдаг. Ч.Бадмаанямбуу бид хоёрын хамтарч байсан. Уранчимэг нь надруу Ч.Бадмаанямбуу нь  тийшээ тэдэн төгрөг хий, тэг, ингэ гээд хэлдэг байсныг баталсан байдаг. Энэ хохирогчийн хувьд шийтгэх тогтоолд бичигдсэн хохирлын тооцоо зөрүүтэй байна. Миний хувьд  5,800,000 орчим төгрөг төлөх ёстой нарийн сайн санахгүй байна. 2015 оноос хойш надаас хэн ч байцаалт аваагүй. Үйлдэлд нэмэгдсэн үед л байцаалт авсан бусдаар төлбөр тооцоо төлсөн талаараа огт байцаалт өгөөгүй болохоор зарим нэгэн баримтыг давхардуулсан байна.

Хохирогчтой тооцоо нийлж, байцаалт өгсөн бол ийм зөрүү гарахгүй байх байсан гэж бодож байна.

Хохирогч М.Мөнхбаярын хувьд 28,160,000 төгрөгийн хохирол учруулсан нь үнэн.  Шүүх хуралдааны явцад  500,000 төгрөгийн хохирол барагдуулсан байхад 25,060,000 төгрөг гэж шийтгэх тогтоолд дурдсныг бодоход би 2,600,000 төгрөгийн хохирол төлсөн эсэхээ сайн санахгүй байна. Энэ хохирогчийн талаар болон надаас 2017 оноос хойш нэг ч байцаалт аваагүй болохоор сайн санахгүй байна. Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа 25,060,000 төгрөг гэж хохирол төлүүлэх талаар дурдсан нь ямар нотлох баримт, юунд үндэслэн энэ тооцоог гаргасныг мэдэхгүй байна. Шүүх хурлаар гэм буруугүйд тооцоод 5 хоногийн хугацаа аваад энэ хохирогчийн хамгийн сүүлд өгсөн мэдүүлгээс хаяг утсыг нь олоод холбогдох гэсэн боловч хаяган дээрээ байхгүй, утаснууд нь ашиглалтад байхгүй гэсэн хариулт өгч байсан учраас холбоо тогтоож чадаагүй. 4 хх 183-184 хуудаснаас утас  хаягийг нь олж түүнээс хойш энэ хохирогчоос нэг ч байцаалт аваагүй надаас ч байцаалт аваагүй 10 жил болсон болохоор хэдийд хэдэн төгрөг яаж өгснөө үнэхээр санахгүй байна. Миний хувьд энэ хүн байцаалт өгөөгүй удсан учраас хохирлыг тооцоо нь яг хэд гэдгийг мэдэхгүй байна. 

Хохирогчийн хувьд байрны эзэн Хулан, түүний охин Эрдэнэ-Ундрах нар нь анхнаасаа өөрийн эзэмшлийн Налайх дүүрэгт байрлах орон сууцаа битүүмжлэлтэй гэдгийг хамгийн ихээр мэдэж байсан. Шүүх шийтгэх тогтоолд гэм буруутайд тооцохдоо өмчлөгчид хэлээгүй гэдгээ ор үндэсгүй байнга хамт явж байсан. Хохирлын тооцооны хувьд байрны эзэн болох Ч.Хуланг 36 хх 242-243 хуудас мэдүүлэгтээ хэлсэн байдаг. 6,800,000 төгрөг Б.Уээс авсан, төлнө, хэнд өгөхөө мэдэхгүй байна гэсэн байдаг. УМБГ-н байцаагч Манлай нь Ч.Хуланг иргэний хариуцагчаар татсан байдаг. Тиймээс энэ хохиролд төлөх төлбөрөөс Ч.Хулан 6,800,000 төгрөг төлөх тул шүүх шийтгэх тогтоолдоо хасаж тооцохгүй бүхэлд нь над дээр үлдээсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн Ч.Хулан 2014 онд байраа зарсан байдаг. Энэ талаар хохирогч Н.Энхбат удаа дараа гомдол гаргасан боловч үр дүнд хүрээгүй. 57 хх 145 дугаар хуудсанд байгаа мэдүүлэгт “...Уранчимэг, Эрдэнэ-Ундрах, Хулан нараас нэхэмжлэнэ...” гэсэн байдаг. Иймд Н.Энхбатад төлөх тооцоог шийтгэх тогтоолд дан ганц над дээр бичсэн, мөн л миний тооцоогоор 22,000,000 төгрөг төлөх ёстой  бөгөөд үүнээс 6,800,000 төгрөгийг Хулан төлнө, үлдэгдэл 15,200,000 төгрөгийг би төлөх болно. Шийтгэх тогтоолд бичигдсэн хохирлын тооцоо буруу байна.

Хохирогч Төмөрбаатарын хувьд яллах дүгнэлтэд 40,000,000 төгрөг гэж тооцсон байж шүүхийн явцад миний хувьд түүний охин болох Т.Ганхишиг /нас барсан/-ийн Хаан банкны дансанд хийж баримтыг гаргаж өгснийг шүүх бүхэлд нь 13,180,000 төгрөгөөр тооцсон байдаг. Гэтэл 40,000,000-13,180,000/баримттай/=26,820,000, 26,820,200-7,500,000=19,320,000-7,500,000 төгрөг төлөх нь Гаарав овогтой Энхтуяаг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг өмгөөлөгч хавтас хэргийн тоотыг бичнэ. Ингээд үлдэгдэл 19,320,000-5,000,000-14,320,000 шийтгэх тогтоолд Ё.Ц төлөхөө илэрхийлсэн байдаг тул хасч тооцно. Ингээд эцэст нь 14,320,000 төгрөг төлөх нь бодит тооцоо. Гэтэл 29,820,000 гэж буруу тооцсон байна. Энэ хохирогчийн охины байцаалтад Г.Энхтуяа, Г.Энхцэцэг нар нь зээлсэн мөнгөнөөс байнга авч байсан бөгөөд эргэн төлөхөд бүгд алга болсон ба Гааравын Энхтуяа нь иргэний хариуцагчаар тагтагдсан тогтоолоор 7,500,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч илэрхийлснийг хасаагүй бичсэн байна. Яах аргагүй энэ мөнгөнөөс авсан нь үнэн. Миний хувьд 14,320,000 төгрөг төлөх нь үнэн. Хохирогчийн өмгөөлөгч Г.Энхтуяа эгчийн талаар иргэний хариуцагчаар татсан тогтоолыг маш сайн мэдэж байдаг. Би шүүх шийтгэх тогтоолдоо дурдах байх гэсэн дурдаагүй байна.

Хохирогч Лхагванямын хувьд оролцоо байхгүй. Цэцэгмаатай хамт явж байсан  гэдгээр л намайг холбогдуулсан. Хохирогч Лхагваням байцаалтадаа /27хх 66-71/-д хэлсэн байдаг. 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Цэцэгмаа явсан гэдэг, тэгээд Б.Утэй гэрээ хийсэн гэдэг нь үнэн. Хамт явсан болгон хэргийг хамт хийсэн гэсэн үг биш. Энэ хохирогч намайг гүтгэж худал мэдүүлэг өгсөн байдаг.  

Цэцэгмаа ч аль 2012 онд өгсөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт байнга л үнэнээ хэлдэг. Саяны шүүхийн хэлэлцүүлэгт миний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг Цэцэгмаагаас  асуухад би хариуцна, Уранчимэг огт хамаагүй л гэдэг. Иймд шийтгэх тогтоолд дурдсан 15,568,500 төгрөгийг би хариуцахгүй. Энэ бол Цэцэгмаа, Лхагваням, Цэрэндэв гурвын хооронд болсон тооцооны асуудал. Лхагванямын мэдүүлэгт Цэрэндэв нь Цэцэгмаагийн Хаан банкны дансаар 30 гаран сая төгрөг хийсэн гэсэн байдаг. Цэцэгмаа өөрөө байнга хэлдэг.

Цэрэндэндэв гэдэг хохирогчийн хувьд хамгийн харамсалтай, гомдолтой үйлдэл.  Цэрэндэндэв хохирогчийн мэдүүлэг /53хх 55,56,57/ энэ хэргийг жинхэнэ үйлдсэн гэх М.Ичинхорлоогийн /53хх 124, 146, 147/-д өгсөн мэдүүлгүүд дээрээс үнэхээр  үнэн  талийгаач М.Ичинхорлоо анх байцаалтаа яг л үнэн зөвөөр нь өгсөн. Миний хувьд 2016 оны 7 дугаар сарын 6-ны үеэр Саранхүүгийн мөнгө 18,000,000 төгрөг зээлээд олоод өгөөч гэхэд би зээлж өгсөн 5,000,000 төгрөг нэмж өгье гэхээр нь би тухайн үед найз Б.Тунгалагаас зээлж  өгсөн. Наадмаас өмнө надад нэг сая төгрөг хүү гэж өгөөд наадмын дараа том ажил бүтээнэ гээд 18 саяыг 23 сая болгож өгнө гэхээр нь итгээд хүлээсэн. Гэтэл баярын дараа 7 дугаар сарын 22-ны өдөр дуудаад мөнгөө ирж аваарай гэхэд нь дагаж яваад мөнгө авсан. Өөр зүйл болоогүй. Ичинхорлоогийн хажууд за үлдсэн мөнгө чинь, хүү нь энэ гээд 5,000,000 төгрөг нэмж 23,000,000 төгрөг авсан. Энэ үйлдлийг би бүхэлдээ хүлээн зөвшөөрөхгүй. Би Саранд зээлсэн мөнгөө л авсан. Гэтэл намайг гүтгэсэнд маш их гомдолтой байна. Хохирогч  Цэрэндэндэв, М.Ичинхорлоо нар ер нь л үнэнийг хэлдэг.

 Хохирогч Халиуны хохиролд тооцоо зөрүү байхгүй хүлээн зөвшөөрч байна.  Хохирогч Гэрэлмаад 7,490,000 төгрөгөөс 2018 онд 300,000 төгрөг төлсөн. Шийтгэх тогтоолд гэм буруутайд тооцсон хохирогч нарын талаар тодорхой бичлээ.

Шүүхийн шийтгэх тогтоолд миний цагдан хоригдсон хоногийн тооцоог  дутуу  тооцсон  байна.  2009 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр батлан даалтад гарсан байхад 2009 оны 8 сарын 13-ны өдөр прокурор санал болгосон өдрөөр тооцсон байна.

Тийм болохоор миний цагдан хоригдсон хоног нийт 828 хоног болж байна. Шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийн гүйцэтгэгчдийн гэмт үйлдлийг нэгтгэн зүйлчилж  гүйцэтгэгч тус бүрийн ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасныг миний хувьд ялгамжтай хандсангүй гэж үзэж байна.

Миний холбогдсон үйлдлүүдийн хувьд тухайн үед ажил хийж байсан нь үнэн энэ үйлдлүүдэд  миний хувьд нэг ширхэг хуурамч бичиг баримт байхгүй гэх зэргийг харгалзан үзээгүйд гомдолтой байна.

 Иргэний хариуцагчаар татаж хохирогчид хохирол төлүүлэхийн тухайд Гаарав Энхтуяа, Ч.Хулан нарыг дурдсангүй.

1хх 250 дахь хуудсанд миний нөхөр байсан Г.Түмэнжаргалыг батлан даалтад гаргахад барьцаа болгон 1,000,000 төгрөг авсан байдаг ба 20,000 төгрөгийн дэвсгэртээр 50 ширхэгийг серийн дугаараар нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч ахмад Гансүх авсан байдаг. Гэтэл 2010 онд УМБГазар хэрэг шилжиж ирэхэд УМБГ-ын нярав хүлээн авсан байдаг. Гэтэл одоо хаана яваа нь тодорхойгүй. Шийтгэх тогтоолд хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө түүнийг хэрхэн шийдвэрлэх тухайд гэсэн хэсэгт огт дурдагдаагүй нь хаана ямар дансанд байгааг олж тогтоолгох хүсэлтэй байна.

 Миний үйлдэл холбогдолд дан ганц намайг гэм буруутайд тооцсон хохирлыг бүгдийг төлүүлэхээр бичиж, хохирогч Ч.Нэргүй, Д.Гантуяа, Макс Импекс ХХК нарын хохирол болон үйлдлийг би ганцаараа хүлээн зөвшөөрөхгүй. Гомдолтой байна. Ч.Бадмаанямбуутай хамт үндсэн төлбөрийг хуваан төлөх болно.

Цэцэгмаатай бүлэглэсэн гэх Лхагванямын 15,568,500 төгрөг төлөх тогтоол гарсныг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Д.Сарантай бүлэглэсэн гэх Цэрэндэндэвт 33,750,000 төгрөг төлөх тогтоол болон гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ яллах дүгнэлтэд бичигдсэн 7 холбогдогчоос  миний хувьд Цэцэгмаатай хамааралтай бусад нь бүгд танихгүй хүмүүс байдаг. Гэтэл эдгээр хүмүүстэй бүлэглэн хэрэг үйлдсэн юм шиг харагдаж байна.  Мөн олон жил болсон гэдэг утгаар нь хэргийн мөн чанар бодит байдал үнэн зөв эсэх,  хохирлын тооцоо маргаангүй эсэх зэргийг нарийн сайн нягталж үзэлгүйгээр 2018 оны 12 сарын 5-ны өдөр мөрдөн байцаалтад буцаасан шийдвэрт прокурор эсэргүүцэл бичсэнийг  хүлээн авч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 сарын 26-ны өдрийн шийдвэрийг үндэслэж  анхан шатны шүүх шийтгэл тогтоол гаргасан нь буруу гэж үзэж гомдол гаргаж байна. Миний хувьд 3-17 насны 3 хүүхэдтэй 68 настай аав, ээжийн хамт амьдардаг. Миний хувьд Ч.Бадмаанямбуу энэ хэрэгт хамааралтай гэдгийг дахин хэлж хохирлыг хамт төлөх ёстой нь бодит үнэн ба шийтгэх тогтоолд дурдсан хохирлын тооцоонууд зөрүүтэй байгааг үндэслэн надад холбогдох үйлдэл холбогдлыг тусгаарлан мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсч байна. Ч.Бадмаанямбууг хэрэгт татан оролцуулж хохирлыг бодитоор хуваан гаргаж, бусад хохирогчийн хохирлын тооцоог үнэн зөвөөр  гаргуулах хүсэлтэй ба ингэсэн тохиолдолд хохирлоо төлөх боломжтой байна. ...” гэв. 

 

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг тухайн орон сууцыг урьд нь өмчилж байсан, шүүгдэгч Б.Хтэй ямар нэгэн хамааралгүй мэтээр бодит байдлыг нуун банкны мэргэжилтнүүдийг хууран, төөрөгдөлд оруулж, нэгдмэл санаа зорилгоор “Хас банк”-д хохирогч Л.Бадамрагчаа нарын үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж 52,000,000 төгрөгийг авч хохирол учруулсан гэм буруутай...” гэж дүгнэхдээ дараах нотлох баримтуудыг үндэслэсэн болохоо шийтгэх тогтоолд дурдсан байна. Үүнд, хохирогч Э.Мөнхнаран /51хх 124/, гэрч Л.Ширчмаа /40хх 38-40/, гэрч Г.Отгонбаяр /38хх 140/ нарын мэдүүлэг, 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Хас банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ /39хх 191-200/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 1652 дугаартай шүүгчийн захирамж /39хх 140/ зэрэг болно.

Хас банкнаас зээл авахад миний бие зээл авагч, батлан даагч аль алинаар нь ороогүй, барьцаа хөрөнгөний өмчлөгч нь ч би байгаагүй болохоор банктай байгуулсан гэрээ надтай хамаагүй юм. Энэхүү гэрээтэй холбогдуулан гаргасан шүүгчийн захирамж ч надтай хамаа байхгүй.

Хохирогч Э.Мөнхнаран болон гэрч Л.Ширчмаа нарын мэдүүлгүүдэд намайг буруутгах нэг ч үг байхгүй, миний нэрийг ч дурдаагүй, түүнчлэн миний бие эдгээр хүмүүсийг огт танихгүй, эдгээр хүмүүс болон бусад Хас банкны ажилтнуудтай нүүр тулан уулзах нь байтугай утсаар ч ярьж байгаагүй, ямар нэгэн тайлбар энэ тэр бичгээр гаргаж өгч байгаагүй байхад “...шүүгдэгч Б.Э нь ...Б.Хтэй ямар нэгэн хамааралгүй мэтээр бодит байдлыг нуун банкны мэргэжилтнүүдийг хууран, төөрөгдөлд оруулж... ” гэж дүгнэсэн нь хачирхалтай. Юунд үндэслэж ийм дүгнэлт гаргана вэ. Банкны ажилтнуудыг шалгалт хийхээр тэр байранд очиход Бадамрагчаа, Лхагвасүрэн нар өөрсдөө байсан гэдгийг Э.Мөнхнаран, Л.Ширчмаа нар мэдүүлээд байгаа шүү дээ. Би биш харин Бадамрагчаа, Лхагвасүрэн нар банкныхныг төөрөгдүүлээд байгаа юм биш үү. Урьд нь энэ байрны өмчлөгч байснаараа Хас банкны хэрэгт буруутан болж байгаа учир шалтгааныг ойлгохгүй байна. Намайг тэр байрны өмчлөгч байх үед Хас банкнаас зээл авах тухай ямар ч яриа байгаагүй. Харин Эрэл банкнаас зээл авах тухай яригдаж байсан ба энэ тухай миний бие 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ /38хх 204-205/ дурдсан байгаа.

Гэрч Г.Отгонбаярын мэдүүлэг бол ор үндэсгүй, бодит байдалтай үл нийцэх, зохиомол мэдүүлэг. Би тэр байрыг зарах гээд Отгонбаярт үзүүлсэн, тэгэхдээ ордер нь хаана байна гэхэд барьцаанд байгаа гэж хэлсэн. Отгонбаяр банкны зээлээр тэр байрыг авчихаад байрандаа оръё гэхэд нь хүмүүст түрээслүүлчихсэн байгаа, түр хүлээж бай гэж би хэлсэн энэ тэр бол ор үндэсгүй худал зүйлс. Тухайн үед, өөрөөр хэлбэл байр миний өмчлөлд байх үед тэр байрыг барьцаалан Эрэл банкнаас зээл авах тухай л Б.Х надад хэлж байснаар ойлгож, нэг удаа Эрэл банкны ажилтнуудад тэр байрыг үзүүлж байсан. Г.Отгонбаяр нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийгөө энэ хэрэгт оролцоогүй, гэмгүй хүн мэтээр харагдуулаад, намайг гүтгэж, миний хийгээгүйг хийсэн болгож, хэлээгүйг хэлсэн болгож хилсдүүлсэн. Миний бие болон Б.Х нь Г.Отгонбаярын талаар өмнө нь шүүх хуралдаанууд дээр нэг бус удаа мэдүүлж байсан ба Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 94 тоот тогтоолд тусгайлан заан тэмдэглэж, Отгонбаярыг энэ хэрэгт оролцсон эсэхийг шалгаж тогтоохыг прокурорт үүрэг болгосон боловч хүчин төгөлдөр шүүхийн тогтоол өдийг хүртэл биелэгдээгүй.

Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэсэн заалт, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1-д заасан “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушааалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” гэсэн заалтууд хуульд байгаа.  2018 оны 12 дугаар сард болсон шүүх хурал болон 2019 оны 10 дугаар сарын 31-ний шүүх хурал дээр би шүүх бүрэлдэхүүнд гэрчийн мэдүүлэг худал, зохиомол болохыг хэлсэн. Гэрчийн энэхүү мэдүүлэгтэй танилцуулаагүй, үүнтэй холбогдуулж надаас ямар ч мэдүүлэг, тайлбар аваагүй бөгөөд биэнэхүү мэдүүлгийг 2018 оны 12 дугаар сард болсон шүүх хурлын өмнө хавтаст хэрэгтэйгээ танилцаж байгаад олж үзсэн.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар бол “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбарлуулах, тодруулах зорилгоор мэдүүлэг авна...” гэсэн байдаг. Гэтэл Г.Отгонбаярын мэдүүлгийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж хэн ч үзээгүй бөгөөд тэр байтугай шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанаар бол нотлох баримтын тоонд орчихсон байгаа. Иймээс би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл авах эрх, ямар хэрэгт яллагдаж байгаагаа, ямар болж бүтэхгүй үйлдэл хийсэн болоод ингэж хардагдаж сэрдэгдэж яваагаа мэдэх эрхийг минь зөрчлөө. Гэрчийн мэдүүлэг буюу нотлох баримтыг шалгуулах хүсэлт гаргах эрхийг минь зөрчсөн. Отгонбаярын мэдүүлэг бол хууль зөрчин авсан мэдүүлэг. Отгонбаяр тухайн үед нотариатчаар ажиллаж байсан. Нотариатч бол хуульч хүн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4.2-т зааснаар бол “...өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгэж байх явцад тухайн хэргийн байдлыг мэдэх болсон өмгөөлөгч, хуульч...”-аас гэрчийн мэдүүлэг авч болохгүй бөгөөд үүнийг нотлох баримтаар тооцох ёсгүй. Нотариатч Отгонбаяр хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлаа хийж байхдаа энэ хэрэг явдалд оролцож, хэргийн байдлыг сайн мэдэх болсон учраас хэргээс өөрийгөө яаж цэвэрхэн авч гарахаа мэдэж байна шүү дээ.

Мөн шүүхийн шийтгэх тогтоолд “...Хэрэгт авагдсан дээрх баримтаар Б.Х нь иргэн Г.Отгонбаяртай зээлийн харилцаатай байсан, хохирогч Л.Бадамрагчаа нарын үл хөдлөх хөрөнгийг “Хас банк”-ны барьцаанд тавихаас өмнө нөхөр Б.Эрдэнэбупганы нэр дээрээс иргэн Г.Отгонбаярын өмчлөлд шилжүүлсэн, улмаар түүнээс худалдах худалдан авах гэрээгээр буцаан өөрийн нэр дээр шилжүүлэн авчээ. Ийнхүү Б.Эаас Г.Отгонбаярт, Г.Отгонбаяраас Б.Хд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 54-53 тоот 3 өрөө орон сууцыг шилжүүлэх гэрээг тус тус 1,000,000 төгрөгийн үнэтэйгээр хийжээ. Энэхүү нөхцөл байдлыг шүүгдэгч Б. Эрдэнэбулган мэдэж байсан нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд гаргасан мэдүүлэг, тайлбар, холбогдох гэрээг байгуулсан байдал зэргээр тогтоогдсон.” хэмээн дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Миний бие тэр байрыг Г.Отгонбаярт шилжүүлээгүй бөгөөд Б.Х нь Г.Отгонбаяртай зээлийн харилцаатай байсан, надаас Г.Отгонбаярт, Г.Отгонбаяраас Б.Хд тэр байр шилжсэн гэдгийг тухайн үед мэдээгүй, дараа нь Б.Х надад энэ бүхнийг хэлсэн. Энэ бүхнийг сонсож мэдсэнээрээ би буруутан болж байна.

Миний бие 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ /38 хх 204-205/ Эрэл банкныхан тэр байранд ирээд явснаас хойших болсон явдлыг мэдэхгүй гэж мэдүүлсэн, мөн та уг байрыг Г.Отгонбаяр гэдэг хүнд шилжүүлсэн байдаг шүү дээ гэсэн мөрдөн байцаагчийн асуултад “би энэ талаар мэдэхгүй” гэж хариулсан байгаа. Мөн Б.Х нь Б.Э энэ хэрэгт огт оролцоогүй бөгөөд Г.Отгонбаяр нотариатч байсан болохоор нэр шилжүүлэх ажлыг зохицуулсан гэж удаа дараа мэдүүлсээр байгаа билээ. Тийм ч учраас миний бие Г.Отгонбаяр бид хоёрын хооронд байгуулсан гээд байгаа орон сууц худалдах, худалдан авах гэрээн дээр зурагдсан гарын үсэг минийх мөн эсэхийг шинжлэн судлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг 2017 оны 4 сард болсон шүүх хурал дээр ч, 2018 оны шүүх хурал дээр ч, 2019 оны шүүх хурал дээр ч хэлсээр байсан ба Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 94 тоот тогтоолд Отгонбаярыг энэ хэрэгт оролцсон эсэхийг шалгаж тогтоохыг үүрэг болгосон нь ч үүнтэй холбоотой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Шүүх хуралдаан дээр энэ хэргийн талаар яригдсан боловч ямар ч мэтгэлцээн болоогүй, хохирогчийн зүгээс ч тэр, прокурорын зүгээс ч тэр намайг энэ хэрэгт буруутгах нэг нотлох баримт битгий хэл нэг ч үг дуугараагүй гэдгийг онцлон дурдая. Анхан шатны шүүх миний хүсэлтийг анхаарч үзэхгүй, хуурамч зохиомол гэрчийн мэдүүлгээр намайг яллаж, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн бус дутуу хийгдсэн болохыг мэдсээр байж ийнхүү шийтгэх тогтоол гаргасан нь намайг хэлмэгдүүлсэн, миний эрхийг ноцтойгоор зөрчсөн, шударга ёс гажуудсан явдал гэж үзэн гомдолтой байна.

Мөн хохирлын мөнгөн дүнг ч буруу гаргасан байна. Шүүхээс нийт хохирол болох 52,000,000 төгрөгөөс Л.Бадамрагчаагийн төлөх 7,500,000 төгрөгийг хасаад үлдсэн дүнг Б.Х бид хоёрт тэнцүүлэн хувааж хүн тус бүрийг 22,250,000 төгрөгийг төлөх шийдвэр гаргасан. Гэтэл Б.Х нь зээлийн төлбөр болгож нийт 10,285,810 төгрөгийг Хас банкинд тушаасныг хассангүй. Ийнхүү төлсөн болохыг батлах дансны хуулгыг эх хувиар нь шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн байгаа.

...2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 537 дугаартай захирамж болон 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 209 дугаартай захирамжид “...Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн 661 дүгээр шүүхийн тогтоолд дурдагдсан зарим ажиллагааг бүрэн бус хийсэн. ...Эрүүгийн хэргүүдийг нэгтгэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг нэгтгэх тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор тогтоол гаргахаар заасан байхад тогтоол үйлдээгүй байна...” гэж заасан. Энэ бүхэн бол миний хэрэгтэй холбоотой зайлшгүй хийх ёстой хууль ёсны шаардлага бөгөөд үүнийг анхаарахгүй орхих нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн асуудал гэж үзэж байна.

Иймд зөвхөн Б.Хгийн нөхөр нь юм чинь мэдэж байсан байж таараа гэдэг байдлаар нялзааж байгаа энэ хэрэгт намайг гэм буруутай хэмээн шийдвэр гаргасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2019/ШЦТ/1149 дугаартай шийтгэх тогтоолын Б.Э надад холбогдох заалтыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч С.Бдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2015 оны 9 дүгээр сарын 29-ний зар мэдээ сонин дээр гарсан “...зээлд зуучилна, зээл чөлөөлнө, зээлд шаардлагатай материал бүрдүүлнэ...” гэсэн зарын дагуу 80166665 дугаарт залгаж Тамир, Саран нартай холбогдсон. Би банкнаас 7-8 сая төгрөгийн зээл авах хүсэлтэйгэээ хэлээд, дараа нь ээжийнхээ хамт очиж Тамир, Сарантай уулзсан. Тэд миний бичиг баримтыг үзээд болно гээд зээл хөөцөлдөх болсон. Би урьд өмнө нь Саран, Тамир хоёрыг огт таньдаггүй байсан. Тамир өөрийгөө банкинд ажилладаг, одоогоор бага насны хүүхэд хараад чөлөөтэй байгаа гэж хэлсэн. Харин Саран танил ихтэй, бид хоёр банкны зээлийг маш шуурхай гаргаад 8-10% авдаг гэж хэлсэн. Эхлээд тэд миний бичиг баримтыг Ариг банк руу оруулсан гэтэл бүтээгүй. Тэд надаас бичиг баримт бүрдүүлэхэд хэрэгтэй гээд бэлнээр 200.000 төгрөг авсан дараа нь дахин 800.000 төгрөг үл хөдлөхөд хэрэгтэй гээд дансаар авсан. Алтантуяа гэдэг хүний данс байсан. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Тамир над руу залгаад Төмөр замын гаалийн газрын баруун талд байдаг 1000 авто машины зогсоол дээр ирж уулзах хэрэгтэй байна гэхээр нь би очсон. Тэнд Тамир, Саран хоёр Сарангийн хөх өнгийн машин дотор байсан. 18,500,000 аваад 19 сая болгоод өдөрт нь эзэнд нь буцаагаад өгнө гээд намайг маш их ятгаж, гуйж надад үнэмшил төрүүлсэн. Би эд нар хүнд банкнаас зээл ч гаргаад, бас машин тэрэг аваачиж өгөөд хувь авдаг, зуучлагч юм байна гэж бодоод тус болж байна гэж ойлгоод нотариат дээр очоод гарын үсэг зурсан. Би Тамирт чи өөрийнхөө нэр дээр зээл аваарай, хүүхдийн нэр Уянга дээр авч болохгүй гэдгийг хатуу сануулсан. Тамир гэрээгээ аваад явсан. Дараа нь би Баярсайханы дугаарыг асуухад надад өгөөгүй, хэд хоногийн дараа Тамираас хүний машин яасан бэ гээд асуухад нөгөө хүн нь авахаа больсон гэхээр нь буцаагаад өг хүний үнэтэй машин сэвтээнэ, эд ангийг нь алдаж сүйд болно гэхэд Тамир миний Солонгос явсан эгч авна гэсэн гэж хэлсэн. Би дахин хэд хоногийн дараа буцаагаад өг гэж шаардсан. Тамир би Баярсайхан эгчтэй байраар солих талаар тохирсон, Баярсайхан эгч зөвшөөрсөн, Баярсайхан эгчийн хүүхдүүдэд байр хэрэгтэй л байж таараа, та ердөө ч санаа зовох хэрэггүй гээд байсан. Гэтэл дараа нь 461-р ангид хоригдсон хоригдож байх хугацаандаа би Сарантай эргэлтэд гарч таарсан. Би Сарангаас Баярсайханы машиныг буцааж өгсөн үү? гэхэд Тамир аваад явсан Үлэмж их оргил гэх газар 8 сая төгрөгийн барьцаанд тавиад  Цэцэгмаа 500000 би 500000 төгрөг аваад үлдсэн 7 саяыг Тамир аваад явсан гэсэн. Машин бас Тамирт байгаа. Би зээл авахгүй гэж удаа дараа байрныхаа бичиг баримтыг шаардаж байхад Тамир өгөхгүй мөн зээл авахгүй болсон тул би өөрийн өгсөн нэг сая төгрөгөөс 300.000 төгрөгийг буцааж авсан.

Тамир миний бичиг баримтыг өгөхгүй ипотекийн зээл зогсоод байх үед манай байрны бичиг баримтыг ашиглан хувь хүн Гүнчин-Иш ламаас 40 сая төгрөг авсан болохыг би сүүлд 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Гүнчин-Иш лам зээлийн хүүгээ авах гэж манайд орж ирэхэд нь мэдсэн. Тамир, Саран хоёр Гүнчин-Иш ламаас 40 сая төгрөгийн зээл авахдаа 12 дугаар сарын 23-нд банкин дээр өгч авалцсан байдаг би тэр өдөр мэдээгүй. Би хувь хүнээс хэзээ ч зээл авахгүй байсан банкнаас зээл авах л хүсэлтэй байсан. Би 12 дугаар сарын 23-ны өдөр охины шинэ жилийн баярт оролцоод орой гэртээ ирсэн. Өглөө цэцэрлэгт очиж хүүхдийн үс самнах хувцас чимэглэх гээд өдөржин болсон. Энэ тухай Баянгол дүүргийн 85-р цэцэрлэгийн тодорхойлолт байгаа. Банкинд энэ хүмүүсийн дунд намайг байгаагүй гэдгийг шүүх хурал дээр Тунгалаг гэдэг хүн ирж гэрчилсэн. Тэр хэлэхдээ Уянга гэж Тамирыг мөнгө авсан болохыг гэрчилсэн бас зар мэдээ сонины газраас энэ зар гарсан нь үнэн болохыг  гэрчилсэн тодорхойлолт авсан байгаа. Батбаяр ямар ч  мөнгө аваагүй гэсэн Сарангийн гар бичмэл байгаа. ...” гэв. 

 

Шүүгдэгч Ё.Ц  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2011 оны 12 дугаар сарын 21-нд Б.Бат-Эрдэнээс өөрийн ээжийн нэр дээр байдаг хашаа байшинг барьцаалж 12,578,024 төгрөгийг барьцааны гэрээ, зээлийн гэрээ байгуулж авсан. Уг зээлийг авахдаа өмнө нь Б.Одонтуяад барьцаанд тавьсан байснаа барьцаанаас Б.Бат-Эрдэнээр чөлөөлүүлж авсан. Б.Бат-Эрдэнэ Б.Одонтуяагаас зээлийг чөлөөлөхдөө зээлийн барьцаанд байсан гэдгийг сайн мэдэж байсан. Одонтуяа нь дуусгавар болсон барьцааны гэрээ, хашаа байшингийн гэрчилгээг Бат-Эрдэнэд өгч надтай хамт хийсэн гэрээг нууцалсан. Дараа нь Бат-Эрдэнэ надтай хамт гэрээ хийж барьцааны гэрээ, зээлийн гэрээ Одонтуяагийн гэрээ дуусгавар болсон баримт зэргийг өөрөө авч гэрчилгээг барьцаанд авсан. 2018 оны 9 дүгээр сарын 20-нд Бат-Эрдэнэ мөнгөө төлж үл хөдлөхийн гэрчилгээгээ барьцаанаас авсан. Бат-Эрдэнэ хохирол, гомдолгүй гэж баримт гаргаж өгсөн байгаа. Намайг үл хөдлөхийн гэрчилгээг урьд нь зээлийн барьцаанд тавьснаа нуун эрхийн зөрчилгүй гэж төөрөгдөлд оруулж  залилсан гэсэн нь үндэслэлгүй. Бат-Эрдэнэ нь Одонтуяад барьцаалсан зээлийг чөлөөлж урьд нь Одонтуяад барьцаанд байсныг мэдэж байсан. Одоо Бат-Эрдэнэд төлөх төлбөр байхгүй.

Ч.Цэрэндулам нь өмнө нь Хас банкинд 5,000,000 төгрөгийн зээлтэй байсан. Уг зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс зээлийн муу түүхтэй болсон байсан. Миний зээл төлөөлүүлэх зарын дагуу уулзаад салсан. Цэрэндулам зээлийн муу түүхтэй учир хувь хүнээр чөлөөлүүлээд тэр хүндээ барьцаанд тавъя гэж ярилцаад Түвшинбаяр, Цэрэндулам Хас банкны 5 саяын зээлийг чөлөөлүүлэхээр 10 саяын зээл авсан. Түвшинбаяр, Цэрэндулам байраа барьцаалж 30 саяын гэрээ хийсэн. Энэ үед Түвшинбаяр машинаа зарна, та авчих, мөнгийг нь Цэрэндуламын 10 саяын гэрээн дээр нэмж хийе гэж ярилцаад 30 саяын гэрээ хийж нотариатаар орсон. Цэрэндулам өөрөө мэдэж байж гэрээ хийснээ мэдээгүй гэж мэдүүлэг өгсөн байна. Би Түвшинбаярын машиныг буцааж өгөөд  Цэрэндулам, Түвшинбаяр нар 30 саяын гэрээгээ цуцалаад 10 саяын гэрээ байгуулсан.  Би Цэрэндуламаас анх ярилцсанаараа чөлөөлүүлж барьцаанд тавьж өгсний дагуу 5%-г авахаар тохирсон байснаас 3,100,000 төгрөгийг авсан. Намайг цагдаад шалгагдаж байгааг мэдээд миний энэ байдлыг ашиглаж өөрөө хохироогүй байж Цэрэндуламын өмнөөс хохирол нэхэмжилж байгаа гэж мэдүүлэг өгсөн байсан. Цэрэндулам бас өөрөө ямар ч зээл аваагүй  гэж мэдүүлэг өгсөн байна. Энэ үйлдлийг залилсан гэж гэм  буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

А.Цэдэнжав нь Сарангийн дансанд 40 сая төгрөг байршуулж, эхнээсээ дансанд байршуулж мөнгө авах хүртлээ Саран өөрөө явж өөрийнхөө дансанд хийлгэж авсан.  Намайг Сарангийн энэ үйлдэлд хамт явсан гэж үзээд гэм буруутайд тооцсон. Хохирлын 4 сая төгрөгийг Сарантай хувааж төлөхөөр шийдвэрлэсэн. Би Сарангаас авсан 2 сая төгрөгөө хариуцан төлөх ёстой. Саран 36 сая төгрөгийг барилгын материал, цемент зардаг Оюунд өгсөн. 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай” 537 дугаартай захирамж /41 хх 190-194/, 2016 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай” 88 дугаартай тогтоол /57 хх 181-183/ удаа дараагийн шүүх хурлаар Оюуныг шалгах шийдвэр гарч байсан ч одоо болтол энэ талаар нэг ч мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Оюуныг болон миний оролцсон оролцоог шалгуулах хүсэлтэй байна.

Ц.Эрдэнэбатад төлөх 60 сая төгрөгийг Саран бид хоёр хувааж төлөх ёстой. Би өөрийн төлөх ёстой 25,000,000 төгрөгийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг иргэний шүүхээр эвлэрэлийн гэрээ байгуулж, шүүхийн шийдвэр гаргуулж төлж байгаа. 2018 оны 4 сарын 19-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний анхан шатны шүүхийн захирамж /56 хх 46-47/.

О.Гантулгад түлш нийлүүлдэг байсан. Тухайн үед түлшний үнэ нэмэгдсэнээс үнийн зөрүү гарч алдагдалд орсон. Гантулга нь их хэмжээгээр олон удаа түлш авч байсан.  Анхнаасаа Гантулгыг залилан мэхлэх санаа байгаагүй. Хямд үнэтэй түлш авч өгч үнийн дүн дээр 50, 100 төгрөг нэмж ашиг харж, Гантулга ч хямд түлш авч цаашаа уурхайд борлуулж ашиг олдог байсан.. Саран бид хоёрыг эхний ээлжийн түлшийг нийлүүлж, дараагийн түлшийг нийлүүлэхгүй, төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй байна. Яг энэ үед 2016.07.22-ны өдөр хэрэг шүүхэд шилжээд бид бүгд хоригдсон. Ингээд Гантулгын 29,755,000 төгрөгийг төлж чадаагүй. Гантулга нь Сод Монгол болон Дорнын их Транс ХХК-д  хэдэн удаа мөнгө тушаасан, хэдэн удаа түлш ямар үнээр авсан гэдгийг мөрдөн байцаалтад шалгаж тогтоосон бол энэ нь залилан мэхлэх үйлдэл мөн үү, үгүй юу гэдэг нь нотлогдох байсан. Энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү?

О.Дуламсүрэнгийн 30 сая төгрөгийг залилсан гэх үйлдэлд Саранг ямар байр тавьж байгааг мэдээгүй. Дараа нь мэдсэн. Эмээлт захад түүхий эдийн наймаа хийдэг Саран гэдэг хүн надтай уулзаж мөнгө зээлсэн гэж Дуламсүрэн анхны мэдүүлэгтээ хэлсэн. Саран би  Цэцэгмаатай хамт мөнгөө хувааж авсан гэж худал мэдүүлсэн байна. Энэ байрны гэрчилгээг хуурамчаар хэн хийсэн, улсын бүртгэлийн тамга тэмдгийг хэн хийж оролцсон гэдгийг  шалгаж тогтоогоогүй. Саран Дуламсүрэнд 12,800,000 төгрөг төлсөн гэж мэдүүлэг өгсөн. Дуламсүрэн 7,500,000 төгрөгийг төлсөн гэж мэдүүлсэн. Ийм зөрүүтэй мэдүүлэгтэй байхад Дуламсүрэнгийн дансны хуулгаар  шалгаж болох байсан боловч зөвхөн хохирогчийн үгээр хохирлыг тооцсон. Саран Дуламсүрэнд өгөх 17,200,000 төгрөгөөс дутуу үлдэгдэлтэй, энэ мөнгийг Саран өөрөө хариуцаж төлнө гэж мэдүүлэг өгдөг. Энэ талаараа надад баримт үйлдэж нотариатаар батлуулж өгсөн. Энэ хохирлын тооцоог үнэн зөв гаргуулан хуурамч гэрчилгээ хийсэн хүнийг  нь шалгаж тогтоож байж гэм буруутайд тооцох нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хишигсүрэн, Молор-Эрдэнэ, Тамир, Батбаяр гэх хүмүүстэй хамт яллах дүгнэлт үйлдсэн нь намайг тэдэнтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн мэт харагдуулж байна. Би Б.Утэй хамааралтай бусад хүмүүсийг огт танихгүй юм.

Бусдад учруулсан хохирол нөхөн төлсөн баримт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийг гүйцэтгэхэд оролцсон үүрэг оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдууна” гэснийг харгалзан үзээгүй гэж миний хувьд бодож байна. Энэ бүгдийг харгалзан үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэргийн бодит байдал, хохирлын тооцоог үнэн зөв гаргуулж өгөхийг хүсч байна. Би нийт 840 хоног цагдан хоригдсон биеийн байдал муу байгаа. Цагдан хорих 461-р ангийн эмнэлэгт 16 хоног хэвтсэн. Зүүн талын бөөр чулуутай, цөс элсэн чулуутай, ходоод шархтай, умайд 6,7 хэмжээтэй гистатай, умайд 1,7 хэмжээтэй уйланхайтай, артерийн даралт ихэсдэг гэсэн оноштой. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж, хэрэгт оролцсон оролцоо хохирлын тооцоог  зөв гаргаж өгөхийг хүсч байна. ...” гэв. 

           

Шүүгдэгч С.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний хийсэн үйлдэл буюу иргэн Нямдорж, Энхтуяа, Төрсайхан, Эрдэмбилэг нараас нотариатаар баталгаажуулж нийт 14,520,000 төгрөг зээлж авсан. Иргэн Энхтуяагийн үйлдэл дээр иргэний хэргийн шүүхээс гаргасан тогтоолын дагуу тухайн төлбөрийг бүрэн барагдуулсан боловч прокурор эрүүгийн хэргээр яллах дүгнэлт үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 дахь удаа яллаж байгаад гомдолтой байна. Иймд энэ 2 иргэний үйлдлийг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү? Иргэн Гүнчин-Ишийн үйлдэл дээр зээл зуучлагч Тунгалаг гэх эмэгтэй мөрдөн байцаалт, шүүхийн шатанд удаа дараа 2,000,000 төгрөг авсан гэдгээ мэдүүлсэн байдаг. С.Бнадад 2,000,000 төгрөг өгсөн. Би мөрдөн байцаалтын шатанд төлөх төлбөрөө хүүтэй нь 4,000,000 төгрөг болгож барагдуулсан. 2017 онд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тухайн иргэнийг иргэний хариуцагчаар  татаж үндэслэлгүй авсан 2,000,000 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан боловч одоог хүртэл шүүхийн тогтоолыг хэрэгжүүлээгүй байгааг харгалзан үзэж иргэн Тунгалагаас тухайн мөнгийг гаргуулахыг хүсч байна.

Мөн иргэн Баярсайханаас Батбаяртай зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж Toyotа mark x zio маркийн авто машиныг авсан нь үнэн. Үлэмж их оргил ХХК-д барьцаанд тавьж 8,000,000 төгрөг авсан талаар огт мэдэхгүй. Тухайн байгууллагын ажилтан буюу гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Онон “...2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тоёота марк экс зио авто машиныг Баярсайхан гэх 50 орчим насны намхан, махлаг, богино үстэй, шар царайтай хүн, түүнтэй хамт явсан 40 орчим насны махлаг бүдүүн хүн байсан...” гэх мэдүүлэг нь прокурорын “...С.Б, С.Т нар нь Д.Баярсайханы нэрээр “Үлэмж их оргил” ХХК-д тухайн авто машиныг барьцаанд тавин 8,000,000 төгрөгийг авсан нь тогтоогдож байна...” гэх дүгнэлтээс зөрүүтэй.

“Үлэмж их оргил” ХХК-д хохирогч Б.Баярсайхан Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс тухайн машиныг зарж борлуулж болохгүй гэсэн битүүмж тавьсан албан бичиг өгсөн боловч энэ байгууллагын ажилтан Д.Онон мэдсээр байж өөрийн төрсөн аавдаа зарж борлуулсан байна. Тухайн үед би 2015 онд 29 настай байсан.

Гэрч Д.Ононгийн мэдүүлснээр 8,000,000 төгрөгийн зээл авсан хүмүүсийг 40-50 насны хүмүүс байсан гэдэг. Тухайн үед мөрдөн байцаагч гэрчээр таньж олуулах үйл ажиллагааг явуулж үнэн зөвөөр нь тогтоох бүрэн боломж байсан боловч уг ажиллагааг огт хийгээгүй хэн нь байсныг нотолж тогтоогоогүй байж прокурор намайг байсан гэж дүгнэсэнд маш их гомдолтой байна.

2017 онд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Үлэмж их оргил” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж шалгах тогтоол гарсан боловч одоог хүртэл  уг тогтоол хэрэгжээгүй байгааг үндэслэн хэргийг мөрдөн байцаалтад буцааж үнэн зөвөөр нь тогтоож өгнө үү? Би өөрийн авсан 5,000,000 төгрөгийг мөрдөн байцаалт болон прокурорын шатанд төлж барагдуулсан боловч анхан шатны шүүхээс үнийн дүнг хувь тэнцүүлэн тогтоож өгсөний дагуу өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхийн тулд иргэн Гүнчин-Ишд 3,000,000 төгрөг Баярсайханд 4,000,000 төгрөгийг завсарлагааны 5 хоногт төлж барагдуулсан. Нийт 12,000,000 төгрөг өгсөн.

Миний бие 2018 оны 7 дугаар сард Төгс-Ялгуун гэх эмэгтэйчүүдийн эмнэлэгт оношлуулж савны 2 хэсэг хавдартай нь оношлогдсон. Үүнээс хойш 2019 оны 7 дугаар сард буюу жилийн дараа дахин нарийвчлан үзлэгт хамрагдсан боловч тухайн хавдар нь умайн хүзүүндээ үсэрхийлж 5 хэсэг болж тасарсан байсан. Би 2 наснаас 10 насны 4 хүүхэдтэй. Миний дөрвөн хүүхдийн сурч боловсрох эцэг эхээрээ хайрлуулах эрхийг, миний биеийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн хэргийг үнэн зөвөөр нь шалгуулж өгөхийг эрхэм шүүгч нараасаа чин сэтгэлээсээ гуйж байна. ...” гэв.

 

Хохирогч А.Цэдэнжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Шүүх намайг залилан мэхэлсэн Ё.Цг гэм буруутайд тооцон, түүнээс 20 сая төгрөгийг хохирогч надад олгуулахаар шийдвэрлэхдээ хохирол учруулсан асуудалд Төрийн банкийг ямар ч буруугүй, иргэний хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасанчлан хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болсон.

Учир нь: Шийтгэл тогтоолын 66-67 дугаар хуудсанд бичигдсэн хохирогч Цэдэнжавын мэдүүлэг, Төрийн банкны дипозит бүтээгдэхүүний журмын 5.7 дугаар заалт /56 хх 37-45/, Төрийн банкны 13 дугаар хороолол тооцооны төвийн харилцагчийн үйлчилгээний төвийн мэргэжилтэн У.Халиунаад сахилгын шийтгэл оногдуулсан тухай Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2014.8.15-ны өдрийн Б/1411 дугаартай тушаалын хуулбар /33 хх 72/, Харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт /36 хх 63/, гэрч А.Мөнгөнтүлхүүрийн мэдүүлэг /26 хх 22/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Төрийн банкны ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, бүтээгдэхүүний журам зэргийг баримталж ажиллаагүй үйлдлүүд нь надад хохирол учрахад нөлөөлсөн, ялангуяа үлдсэн 4.0 сая төгрөгийн хохирол нэмж учрахад зайлшгүй нөлөөлсөн юм. Би Төрийн банкны ажилтнуудаас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт заасанчлан мөнгө байршуулахдаа дахин дахин лавлан асууж, хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлогыг /ялангуяа 4.0 сая төгрөгийн хохирлоос/ хангалттай хийсэн гэж үзэж байгаа тул шүүх Төрийн банкыг иргэний хариуцлагаас чөлөөлөх биш, Иргэний хуулийн 498 дугаар зүлийн 498.1 дэх хэсэгт зааснаар буруутайд тооцож, буруутай хэмжээгээр ч гэсэн хохирлын төлбөрийг Төрийн банкнаас гаргуулаагүйд гомдож байгаа юм.

Төрийн банк нь Монгол банкнаас тусгай зөвшөөрөл авсан арилжааны банкны хувьд Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар өөрийн үйл ажиллагааны тухай мэдээллийг харилцагч этгээдэд үнэн зөвөөр мэдээлэх үүрэгтэй бөгөөд Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт болон Монгол банкны Ерөнхийлөгчийн 2007 оны 312 дугаар тушаалын хавсралтын 1.3.3-т зааснаар “тухайн банкнаас үйлчилгээ авч байгаа данстай буюу дансгүй этгээдийг харилцагч гэж үзнэ” гэж заасны дагуу Төрийн банкны ажилтнууд гүйлгээ хийхийн өмнө болон дараа асуусан асуултуудад маань хариулт өгч, надтай удаа дараа харьцаж байсны зэрэгцээ ажилтандаа сахилгын шийтгэл авсан тушаал нь үүний нотолгоо болж байна.

2. Шүүх Ё.Цгийн битүүмжлэгдсэн эд хөрөнгийг худалдан борлуулж, хохирогч нарын төлбөрт олгуулахаар заахгүй битүүмжлэлтэй чигээр нь үлдээхээр шийдвэрлэсэн нь хохирогч  нарын хүсэлтийг аль болох шуурхай шийдвэрлэхгүй улам хохироож байгаад гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ё.Цгийн надад учруулсан гэх 20.0 сая төгрөгийн 50 хувиас доошгүй буюу ядаж 10.0 сая төгрөгийг гаргуулан олгуулах, Төрийн банкнаас (ажилтнуудынх нь гаргасан гэм буруугийн хэр хэмжээтэй уялдуулан) Ё.Цгийн битүүмжлэгдсэн эд хөрөнгийг чөлөөлж худалдан борлуулах замаар төлбөрийг барагдуулах заалтууд оруулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч А.Цэдэнжавын өмгөөлөгч Р.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлын талаарх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт  хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй гэж гомдол гаргасан. Учир нь, хохирогч А.Цэдэнжав банкнаас хэд хоног битүүмж тавьж, хаалт хийдэг талаар асуухад “Англи хэл дээр бол 7 хоног, монгол хэл дээр 3 хоног таны дансыг битүүмжилнэ” гэж банкны ажилтан мэдээлэл өгсний дагуу Саран, Цэцэгмаа нарт 40,000,000 төгрөгийг байршуулан өгч туслалцаа үзүүлсэн. Үүний 36,000,00 төгрөгийг Саран, Цэцэгмаа нар тэр дор нь авсныг мэдээд А.Цэдэнжав үлдсэн 4,000,000 төгрөгийг битүүмжилсэн банкнаас хүссэн ч банк ажиллагаа хийгээгүйн улмаас мөн тэдэнд мөнгөө алдахад нөлөөлсөн. Төрийн банк Монгол банкаас тусгай зөвшөөрөл авч ажилладаг нийтлэг үнэн зөв мэдээллийг өгч ажиллах үүрэгтэй байгууллагын хувьд худал мэдээлэл өгсөн, харилцагчийн үйлчилгээний ажилтан, банк хариуцлага хүлээж, буруутай хэмжээгээрээ хохирол төлбөрийг барагдуулах ёстой гэж үзэж байна. Хэдийгээр Саран, Цэцэгмаа нар буруутай ч банк харилцагчийн үйлчилгээний ажилтнаа буруутгаж сахилгын шийтгэл оногдуулсан ч өөрөө тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээх ёстой. Хохирогч А.Цэдэнжав нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт зааснаар өөртөө хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, өөрийн хийж чадах арга хэмжээг авсан учир шүүх Төрийн банкид хариуцлага хүлээлгэх ёстой байсан. Мөн битүүмжилсэн эд хөрөнгөөс хохирлыг яаж гаргуулах талаар шүүх шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна. ...” гэв.

 

Хохирогч Б.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Бхэрэгт хамааралгүй байх үндэслэл байхгүй. Учир нь, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр С.Т, С.Бнар над дээр ирээд “хуриманд явах гэж байгаа тул яаралтай мөнгө хэрэгтэй байна. Байраа барьцаанд тавьж зээл авах гэж байгаа” хэмээн итгэл үнэмшил төрүүлж ярихаар нь би нөхрийнхөө хамт гэрт нь очиж байрыг, бичиг баримтын хамт үзсэн. ...” гэв.

 

Хохирогч Б.Баттөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүгдэгч Б.Хд 30,000,000 төгрөг зээлүүлээд 10 гаруй жил болж байна. Анхан шатны шүүхээс надад 33,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Б.Х надад өгөх мөнгөний оронд 3 газар өгсөн. Нэг нь Төв аймгийн Эрдэнэ суманд байрлалтай 10,000,000 төгрөгийн үнэ бүхий газар, Ар гүнтэд байрлалтай 10,000,000 төгрөгийн үнэ бүхий газруудыг тус тус цахимаар шилжүүлэн өгсөн ч бодит байдал дээр надад учирсан хохирол төлөгдсөн гэж үзэхэд хэцүү байна. Үлдсэн 13,000,000 төгрөгийн хохирлыг яаж авахаа мэдэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.

 

 Хохирогч Б.Байгальмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тийтгэх тогтоолоор надад олгохоор шийдвэрлэсэн хохирлоо яаралтай барагдуулах хүсэлтэй байна. ...” гэв.

 

Хохирогч Л.Бадамрагчаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Х, Б.Э нар надад хохирол учруулсан гэмт хэрэгт хамтран оролцсон бөгөөд Б.Э тус хэргийн гол эзэн нь байж “би хамаагүй” гэж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.Э Хас банкид учруулсан хохирлыг төлөх ёстой. Учир нь, байрны ордерийг анх Б.Эд шилжүүлж, Б.Э нь бусдад дамжуулан залилсан. 2014 оны Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргий анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор улсын яллагчаас Б.Эд 12 жилийн хугацаагаар хорих ял, Б.Хд 14 жилийн хугацаагаар хорих ялын санал тавьсан ч  “хамтран оролцсон зүйл тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлээр Б.Эд хариуцлага хүлээгээгүй. Харин Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хохирогч нарыг хамгаалсан, үндэслэлтэй шийдвэрлэлээ гэж үзэж байна. ... Би 2012 он хүртэл хугацаанд залилуулж байгаагаа мэдээгүй. Хас банкны Мөнхнаран гэх эдийн засагчийг манайд ирж хэлэхэд л мэдсэн. Банкны зээлийн төлбөрт 59,000,000 төгрөг гарсан байсан. Банк зээлийн хүүний төлбөрийг нэмж тооцсон байх гэж бодсон. ...” гэв.

Хохирогч Д.Цэрэндэндэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд хохирлоо барагдуулчихвал өөр зүйлгүй. ... Ичинхорлоо, Саран, Хишигсүрэн нар мөнгийг яаж хувааж авсныг мэдэхгүй. Өөрсдөө хэргээ хүлээн зөвшөөрөхдөө “Ичинхорлоо 24 сая төгрөгийг, Саран, Хишигсүрэн нар тус бүр 23 сая төгрөгийг авсан” гэж ярьдаг. Саран, Хишигсүрэн нар шүүх хуралдаан товлогдмогц эвлэрлийн журмаар тохиролцож, учруулсан хохирлоо график тогтоон барагдуулъя гэдэг ч одоог хүртэл хохирол төлбөр барагдуулсан зүйл байдаггүй. ...” гэв.

 

Хохирогч Х.Гансүхийн өмгөөлөгч Д.Мядагбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Гансүхийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 49-68 тоот 3 өрөө орон сууц Эрдэнэбатын өмчлөлд шилжсэн. Эрдэнэбатаас Булганбаатарын нэр дээр шилжсэн. Булганбаатар нь өөрийн өмчлөлийн орон сууцнаас Х.Гансүхийг албадан нүүлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр тус тус хянан хэлэлцэгдэж, одоо Улсын Дээд шүүхэд хянагдаж байна.

Энэ хооронд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарсан. Тус шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчсөн зүйл байхгүй тул хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэвэл Улсын Дээд шүүхэд хянагдаж байгаа иргэний хэрэгт нэмэртэй байна. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Төмөрбаатар, хохирогч Г.Пүрэвсүрэн нарын өмгөөлөгч М.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.У нь давж заалдах гомдолдоо талийгаач Ганчимэгийг залилан мэхэлж 40,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ талийгаачийн дансаар 13,180,000 төгрөгийг төлсөн. Энхтуяа 7,500,000 төгрөгийг төлөх ёстой, 5,000,000 төгрөгийг Ё.Ц төлөхөө илэрхийлсэн, эцэст 14,320,000 төгрөгийн хохирол төлбөр төлөх үлдсэн байхад 29,820,000 төгрөг гэж буруу тооцсон гэсэн байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр талийгаач Ганчимэг цагдаагийн байгууллагад хандсан ба 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ “...Б.У, Ё.Ц нар нь бид хоёр түлшний наймаа хийнэ гэж байрыг нь барьцаанд тавиулж, 40,000,000 төгрөг авсан. Миний гар дээр нэг ч төгрөг тавиагүй...” гэсэн мэдүүлэг, “би байраа авмаар байна, өндөр настай аав, бага насны хүүхэдтэйгээ гурвуулаа орох оронгүй болчихлоо” гэж нэхэмжилж байсан. Ингэхдээ 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Б.У, Ё.Ц нар “байрыг чинь Чулуунбаатараас авч өгнө” гээд баталгаа бичиж өгсөн тухай баримтыг хавсаргаж өгсөн байдаг. Хохирогч Ганчимэгийн дансанд Хаан банкны тоот дансаар Б.У гэх нэрээр 12 удаа, Урнаа гэх хүний нэрээр 6 удаа тус тус мөнгө орж ирсэн. Гэтэл Уранчимэг нэртэй хүн манай улсын хэмжээнд хичнээн байдаг, тэдгээрээс ялгахын тулд овог нэр, регистрийн дугаараар шалгах ёстой. Ганчимэг нэгэнт амь насаа алдсан учраас үүнийг ашиглаж мөнгө төлсөн гэж байна. Ганчимэгийг нас барснаас хойш түүний дансанд Уранчимэгээс ямар ч мөнгө орж ирээгүй байдаг. Анхан шатны шүүхээс Б.У, Ё.Ц нараас гаргуулж Ганчимэгийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Ё.Ц 5,000,000 төгрөг төлөхөө илэрхийлсэн.

Шүүгдэгч Б.Хгийн үйлдлээс болж Г.Пүрэвсүрэнд хохирол учирсан. Г.Пүрэвсүрэн өөрийн өмчөө шилжүүлээгүй байхдаа бэлэглэлийн гэрээ хийсэн байдаг. Уг гэрээ нь 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2011 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл хугацаанд хүчинтэй гэрээ юм. Гэтэл энэ гэрээг байгуулахаас өмнө 2011 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хуурамч гэрээ байгуулж, Капитал банкаас 40,000,000 төгрөг авсан байдаг. Үүнийг шүүгдэгч Б.Х хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч банкид учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн байдаг тул Б.Хд холбогдох энэхүү шийдвэр үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй. Б.Хд холбогдох хэргийг тусгаарлах талаар гаргасан гомдлын тухайд, тус гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул үүнийг хүлээж авах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. ...” гэв.

 

Хохирогч Ч.Оюунбилэгийн өмгөөлөгч Ж.Батзоригт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлын хувьд Б.У, Ё.Ц нар залилан мэхэлсэн гэм буруутай гэдгийг тогтоосон. “Шүүгдэгч Б.У, Ё.Ц нар зохиомол байдлыг зориудаар бий болгож, Ч.Оюунбилэгийг хуурч итгэмжлэл хийлгэн авч, түүний үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг бусдын үүргийн гүйцэтгэлд шилжүүлэн залилсан байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шийтгэх тогтоолын 77 дугаар хуудсанд хохирогч Ч.Оюунбилэгийн 230,000,000 төгрөгийн үнийн дүнтэй Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 12 дугаар хэсэг, Сэлбийн 12-129 тоотод байрлах 384 м.кв талбайтай, үйлчилгээний хувийн орон сууцны зориулалттай хоёр давхар орон сууцны өмчлөх эрхийг сэргээсэн. Цаашилбал, үүнийг өмчлөл хууль ёсоор сэргэсэн гэж үзэх үндэслэлгүй байгаа тул Иргэний хуулийн холбогдох заалттай харшлахгүйн тулд өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын 9 дэх заалтад “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хохирогч Ч.Оюунбилэгийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээх хууль зүйн үндэслэлтэй байна” гэж шийдвэрлэснийг өмгөөлөгчийн хувьд  хууль ёсны байна гэж дүгнэсэн.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зүйл байхгүй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

Хохирогч Ц.Гүнчин-Ишийн өмгөөлөгч Д.Барсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Таас 6,000,000 төгрөг, С.Баас 10,500,000 төгрөг гаргуулж Ц.Гүнчин-Иш-д олгохоор шийдвэрлэсэн. Хэргийн материалаас үзэхэд С.Т нь Ц.Гүнчин-Ишээс 40,000,000 төгрөг залилсан байдаг ба үлдсэн хохирол төлбөрийг яаж гаргуулах талаар дурдаагүй. Ийм учраас С.Т, С.Бнар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн учраас Ц.Гүнчин-Иш-д учирсан хохирлыг хувааж төлөх нь зүйтэй гэж шүүхийн шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байсан гэж үзэж байна. С.Т 3,000,000 төгрөгөөс гадна 1 сая төгрөг төлсөн байдаг. Шүүгдэгч нар болон тэдгээрийн ар гэрийнхэн Ц.Гүнчин-Иш-д учруулсан дутуу хохирол төлбөрийг төлнө гэдэг ч шүүхийн шийтгэх тогтоолд хохирогчид учруулсан нийт хохирлыг буцаан гаргуулах талаар дурдаагүй байдаг учраас төлөхгүй байгаа. ...” гэв.

 

Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Регзэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн банкны зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч А.Цэдэнжавын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу банк битүүмж хийгээгүй, тухайн үйлдлээс шууд шалтгаалж хохирол учраагүй байна” гэж дүгнэсэн. Шүүгдэгч Д.Саран, Ё.Ц нар нь А.Цэдэнжавын мөнгийг хуурч мэхлэх аргаар Д.Сарангийн дансанд хийснээр гэмт хэрэг төгссөн буюу Д.Сарангийн дансанд мөнгө орсноор А.Цэдэнжавд шууд хохирол учирсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Эы өмгөөлөгч Ж.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлчлүүлэгч Б.Эы гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна.

1. Прокуророос шүүгдэгч Б.Эыг 3 үйлдэлд буруутгасан ч 2 үйлдлийг нь гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэг үйлдэл болох Хас банкид 52,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Хэдийгээр, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч Б.Эыг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Учир нь, хавтас хэрэгт шүүгдэгч Б.Эыг буруутгаж буй Төрийн банкны ажилтан Ширчмаа, Мөнхнаран нарын мэдүүлэг л байдаг. Гэтэл эдгээр мэдүүлгүүдэд Б.Эы нэрийг ч дурдаагүй, харин хохирогч болох Бадамрагчаа, түүний нөхөр, охин Хулан нар нь гэртээ байдаг ба түрээсэлж байгаа гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн гэсэн мэдүүлэг тодорхой байдаг учраас гэмт хэргийн шинж, гэм буруутайд тооцох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2. Миний үйлчлүүлэгчийн ярьсан Отгонбаяртай холбоотой асуудлын талаар, анхан шатны шүүхээс Отгонбаярыг шалгуулахаар мөрдөн байцаалтад хоёр ч удаа буцаасан ч түүнийг шалгасан зүйл байдаггүй.                    

3. Түүнчлэн, шүүгдэгч Б.Эы гэр бүлийн хүн болох шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгч Г.Тунгалагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Б.Х нь дахин гэмт хэрэгт шалгагдаж, яллагдагчаар татагдсан байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, хохирол учруулсан ч гэсэн шүүгдэгчид хуульд заасан эрх, үүрэг бий. Энэ нөхцөл байдлыг нь харгалзаж түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй шийдвэрийг гаргаж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Уийн өмгөөлөгч Д.Даваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Уийн үйлдсэн хэргийн талаар шийтгэх тогтоолын 3, 4 дүгээр талд бичигдсэн. 4 дүгээр талд бичигдсэн Ё.Цтай бүлэглэн давтан үйлдлээр гээд 4 үйлдэл бичигдсэний 4 дэх үйлдэл болох Д.Цэрэндэндэвийг мэхэлж 70,000,000 төгрөгийг залилсан гэх үйлдэлд, Б.У нь Д.Цэрэндэндэвээс мөнгө залилан авсан тухай мэдүүлэг байхгүй. Тухайлбал, 53 дугаар хавтас хэргийн 58 дугаар талд байх яллагдагчийг байцаасан тэмдэглэлд Ичинхорлоо Б.Утэй бүлэглэн Д.Цэрэндэндэвээс мөнгө залилан авсан тухай огт мэдүүлээгүй. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн өгсөн Д.Цэрэндэндэвийн “та өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байна уу, Б.У, Ё.Ц нарт 2011 оны 11 дүгээр сард 37,187,100 төгрөгийг залилан авч хохирол учруулсан үйлдэлд танд учруулсан хохирол байсан уу“ гэхэд Д.Цэрэндэндэвээс “энэ үйлдлийн улмаас надад ямар ч хохирол учраагүй, цагдаа намайг яагаад хохирогчоор тогтоож байгааг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг байдаг. Шийтгэх тогтоолд дурдагдсан үйлдэл холбогдол, Д.Цэрэндэндэв, Ичинхорлоо нарын мэдүүлгүүдийн хоорондын уялдаа холбоо гэж зүйл байхгүй юм. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Уийн холбогдсон хэргийг шалгахдаа хэн, ямар хохирлыг, хэнд, ямар байдлаар учруулсныг шалгаж тооцоололгүйгээр мэдүүлэг авсан гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.Уийн хамт ажиллаж байсан Бадмаанямбуутай Нэргүй, Гантуяа нарын хохирол болон “Макс Импекс” ХХК-д учруулсан хохирлыг хамтран хариуцах ёстой гэсэн давж заалдах гомдлын тухайд, шийтгэх тогтоолын 16 дугаар талд байх нотлох баримтуудыг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан тайлбарлах шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 1 дүгээр хавтас хэргийн 59-61 дэх талд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Макс импекс” ХХК болон “Халиун төгс” ХХК нарын хооронд хийгдсэн бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ байдаг. Уг гэрээг “Макс импекс” ХХК-ийн захирал Цэрэнжигмид /гарын үсэг зурагдаагүй/, “Халиун төгс” ХХК-ийг төлөөлж Бадмаанямбуу гэсэн гарын үсэгтэй, 60 дугаар талд Б.Баттулга гэсэн хүн нэрээ бичсэн, 61-р талд “Уранчимэг” гэсэн гарын үсэг байдаг. Гэтэл Б.У “би гарын үсэг зураагүй, хамтран ажиллах гэрээ байгуулах бүхий л асуудлыг Бадмаанямбуу хариуцаж хийсэн. Би доод албан тушаалтан нь байсан учраас Бадмаанямбуугийн хий гэсэн бүгдийг хийдэг байсан” гэж тайлбарладаг. Тэгэхээр дээрх гэрээн дээрх Уранчимэгийн гарын үсэг түүнийх мөн эсэх нь тодорхой бус байх тул үүнийг шалгах ёстой. Нөгөө талаар 1 дүгээр хавтас хэргийн  64 дэх талд авагдсан 2008 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хийгдсэн “Бараа бүтээгдэхүүний төлбөр хийх тухай баталгаа” байдаг. Үүн дээр “Халиун төгс” ХХК-ийг төлөөлж Бадмаанямбуу гээд гарын үсгээ зурж, утасны дугаар 88068044 гэж бичсэн байдаг. Энэ нотлох баримтаас харахад Б.У, Бадмаанямбуу нар нь хамтарч ажилладаг байсан тул хохирлыг хувааж төлөх ёстой гэж үзэж байгаа шүүгдэгчийн гомдол үндэслэлтэй байна.

Хохирогч Нэргүйн хохирлын хувьд 1 дүгээр хавтас хэргийн 126-127 дахь талд Нэргүйн өөрийн мэдүүлэг байдаг. Бадмаанямбуугийн зөвхөн өөрийнх нь мэдүүлгээр хийсэн хяналтын прокурорын 44 дүгээр тогтоолоор Бадмаанямбууд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, Б.Уийг хохирогч Гантуяагаас 30,000,000 төгрөг залилсан гэх 1 дүгээр хавтас хэргийн 123 дахь талд Бадмаанямбуугаас Б.Ут үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг хийсэн байдаг. Эндээс үзэхэд Бадмаанямбууг хэрэгт хамааралгүй гэж үзэх үндэслэл байгаа эсэх, шийтгэх тогтоолын 83 дугаар талд 33,750,000 төгрөгийг хохирогч Д.Цэрэндэндэвт олгохоор заасныг хэн төлөх эсэх нь тодорхойгүй зэргийг шүүх үндэслэлтэй эсэхийг шалган, үнэн зөвийг тогтоож, дүгнэлт хийж өгөхийг хүсэж байна. Хохирогч Д.Цэрэндэндэвийн 3 удаагийн мэдүүлэгт Б.Уээс хохирол гаргуулах тухай байдаггүй тул шүүгдэгч Б.Уийн төлөх хохирлын асуудлыг дахин шалгуулмаар байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Б.У, Ё.Ц нарын хэргийг тусгаарлан шалгаж өгөхийг хүссэн шүүгдэгч Б.Уийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.Молор-Эрдэнийн өмгөөлөгч Л.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай үйлчлүүлэгч болон миний зүгээс бие даасан гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа учраас шүүгдэгч Н.Мд холбогдох хэсгийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

Прокурор Т.Оргил-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 1149 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.Уийн хувьд, Бадмаанямбуу гэх хүнийг энэ хэрэгт хамтран оролцсон тул холбогдуулан шалгаж өгөөч гэсэн зүйл ярьдаг. Прокуророос Бадмаанямбууг  тухайн хэрэгт яллагдагчаар татан шалгах явцад зарим хэрэгт хамтран оролцсон үйлдэл нотлогдоогүй үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шийдвэр одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Мөн Бадмаанямбуугийн хувьд хохирогч нартай ямар нэгэн хохирлын маргаан байхгүй байсан учраас прокурорын шатанд Өршөөл үзүүлэх тухай хуулиар түүнд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон. Энэ нь шүүгдэгч Б.Уийн маргаж байгаа асуудалтай ямар ч хамааралгүй юм.

Шүүгдэгч Ё.Цгийн хувьд, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хохирлын тооцоог дахин тогтоож өгөхийг хүссэн давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, тухайн хэргийг өмнө нь хянан хэлэлцсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 135 дугаартай магадлалаар “хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, шаардлагатай ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн байна” гэж дүгнэсэн. Мөн анхан шатны шүүх хохирогч болон хэрэгт цугларсан бодит нотлох баримтууд дээр үндэслэж хохирлын тооцоог дүгнэж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.Х болон түүний өмгөөлөгч нарын гаргасан Баянзүрх болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа, мөн эрүү үүсгэж шинээр яллагдагчаар татсан хэргүүдийг нэгтгэн шалгуулах тухай давж заалдах гомдлын хувьд 20831293 эрүүгийн дугаартай хэрэгт шүүгдэгч Б.Хгийн үйлдлүүдийг үргэлжилсэн нэг үйлдэл байна гэж үзэх үндэслэл байхгүй учраас тус гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Мөн Б.Хд холбогдох хэргийг тусгаарлан, нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэх үндэслэлгүй. Учир нь, анхан шатны шүүх хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзэж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгчийн дурдсан анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн үнэт чулууны элэгдэл, хорогдолтой холбоотой асуудлын  тухайд, шийдвэр гүйцэтгэлийн журмаар үнэт чулуунд элэгдэл, хорогдлын асуудал үүссэн нөхцөлд хариуцсан этгээдэд жич хариуцлага хүлээлгэн шалгуулж болох юм.

Иймд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

 

Шүүгдэгч Б.У нь:

1. Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч З.Ариунтуяагаас 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “бизнесээ өргөжүүлнэ” гэж 47,000,000 төгрөгийг зээлж байна гэж авсан болох нь хохирогч З.Ариунтуяагийн мэдүүлэг /1хх208, 6хх206/,  хохирлын тооцоо нийлсэн баримт /6хх207/ зэргээр, 

2. Хамаатны эгч Д.Өлзийбаяраар дамжуулан Ч.Гэрэлмаатай танилцаж, улмаар 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Ч.Гэрэлмааг “3 хоногийн дараа 8 сая төгрөг болгож өгнө” гэж төөрөгдөлд оруулан 7,490,000 төгрөгийг  нь авсан болох нь хохирогч Ч.Гэрэлмаагийн мэдүүлэг /30хх146/, /51хх131/, хохирогч Ч.Гэрэлмаагийн ээж Д.Өлзийхишигийн “2008  оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 7.490.000 төгрөгийн зарлага”-ын талаарх дансны хуулга /30хх156/, Б.Уээс Д.Өлзийбаярт гаргаж өгсөн “...Гэрлээд 20.000.000 төгрөг, Д.Өлзийбаярт 38.000.000 төгрөг өгөх үнэн болно. 2010.3.25...” гэх баталгааны бичиг /30хх 148/ зэргээр,

3. “Алтны уурхайд бараа нийлүүлэхэд мөнгө хэрэг болоод байна. Мөнгө зээлээч, хүүтэй нь өгнө” гэж хохирогч Ч.Нэргүйгээс 2008 оны 6 дугаар сард тэтгэврийн зээлийг барьцаалан 2,000,000 төгрөгийг, мөн 2008 оны 9 дүгээр сард түүний орон сууцыг “Тэлмэн Хас” ББСБ-д барьцаалуулж, 20,000,000 төгрөгийг нийт 22,000,000 төгрөгийг итгэл эвдэх аргаар авсан болох нь хохирогч Ч.Нэргүйгийн мэдүүлэг /1хх126-127/, Тэлмэн хас” ББСБ болон иргэн Ч.Нэргүй нарын хооронд 2008 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /1хх 8/, Ү-0001778556 дугаартай бүртгэгдсэн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 16 дугаар байрны 8 тоот 2 өрөө байрыг “Тэлмэн хас” ББСБ-д барьцаалсан барьцааны гэрээ /1хх129/, “Тэлмэн хас” ББСБ-д иргэн Ч.Нэргүйгийн зээлийн хүү төлсөн баримт /1хх130/, Ч.Нэргүйн 2008, 2009 онд тэтгэврийн зээл авсан тухай Хадгаламж банкны тодорхойлолт /1хх134,135/, Ч.Нэргүйн төрсөн дүү Ч.Бадмаанямбуугийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /37хх125-136/ зэргээр, 

4. Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Т.Мөнхнарангаас 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны хооронд “Алтны компанид ус нийлүүлдэг” гэж төөрөгдөлд оруулан итгэл эвдэх аргаар 107,727,700 төгрөгийг нь авсан болох нь хохирогч Т.Мөнхнарангийн мэдүүлэг /4хх203-209/, шүүгдэгч Б.Ут мөнгө өгч, авч байсан талаарх гар бичвэр /4хх191, 196/, хохирогч Т.Мөнхнарангийн “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх197-201/, хохирогч Т.Мөнхнаран, шүүгдэгч Б.У нарын тооцоо нийлсэн баримт /7хх9-10/ зэргээр,

5. Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Д.Халиунаагаас 2008 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Усны наймаа хийдэг, ус авах мөнгөгүй болчихлоо” гэж хуурч 10,000,000 төгрөгийг авсан болох нь хохирогч Д.Халиунаагийн мэдүүлэг /30хх 142/, /51хх 134/, Б.Уийн бичсэн “...Халиунд 12,000,000 төгрөг төлөх болно...” гэсэн баталгааны бичиг /30хх 148/ зэрэг нотлох баримтаар,

6. Хохирогч Д.Гантуяаг “уурхайд цэвэр ус нийлүүлнэ, мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч, итгэмжлэл, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, зээлийн гэрээ хийх зэргээр төөрөгдөлд оруулж, 30,000,000 төгрөгийг нь авсан болох нь хохирогч Д.Гантуяагийн мэдүүлэг /1хх 124/, гэрч Ч.Чулуунцэцэгийн мэдүүлэг /1хх 120/, Д.Гантуяагаас Б.Ут 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 33,750,000 төгрөгийг 1 сарын хугацаатай хүүгүй зээлсэн зээлийн гэрээ, Ч.Бадмааннямбуугаас Б.Ут үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавих итгэмжлэл /1хх121-123/ зэрэг нотлох баримтаар,

7.  Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “хамтдаа бизнес хийнэ” гэж төөрөгдөлд оруулан хохирогч Ж.Мягмаржаваас 2008 оны 6 дугаар сараас 11 дүгээр сарын 6-ны хооронд итгэл эвдэх аргаар 23,300,000 төгрөгийг нь авсан болох нь хохирогч Ж.Мягмаржавын мэдүүлэг /1хх156-160/, /51хх128/, мөнгөн шилжүүлгийн баримтууд /1хх162-166/, Ч.Бадмаанямбуугийн зөөврийн компьютерт байсан гэх мөнгөний тооцоо бүхий хүснэгтийн хуулбарыг хүлээн авсан тэмдэглэл /1хх168-170/ зэрэг нотлох баримтаар,

8. Хохирогч М.Мөнхбаярыг “алтны компанид гэрээ хийж нийлүүлэх газар байгаа” гэж төөрөгдөлд оруулж, 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүнд даацын автомашины 1200-Р-20 хэмжээтэй 64 ширхэг дугуйг “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр халхавчлан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 28.160.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч М.Мөнхбаярын мэдүүлэг /4хх 183-184/, гэрч Х.Ганболдын мэдүүлэг /4хх 185-186/, 2009 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 64 ширхэг дугуйг худалдах, худалдан авах тухай гэрээ /4хх 177/, “Энэр эновейшн” ХХК-ний албан бланк дээрх дугуйны төлбөрийг хийх график гаргасан албан бичиг /4 хх178/, 1 ширхэг дугуйг 440.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /4 хх 177/ зэрэг нотлох баримтаар, 

9. 2010 оны 10 дугаар сарын 15-наас 16-ны өдрүүдэд Макс импекс” ХХК-ийн борлуулагч Б.Баттулгаас “бараа бэлтгэн нийлүүлэх гэрээгээр “халхавчилж, 48 тонн элсэн чихрийг итгэл эвдэх аргаар авч, “Макс импекс” ХХК-д 29,280,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Оросоогийн мэдүүлэг /1хх46-47/, 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Макс импекс” ХХК-ийг төлөөлж борлуулагч Б.Баттулга, “Халиунтөгс” ХХК-ийг төлөөлөн Б.У нарын хооронд 48 тонн элсэн чихэр зээлээр нийлүүлсэн тухай бараа бэлтгэн нийлүүлэх гэрээ /1хх 59-61/, 2008 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “48 тонн элсэн чихэр 1кг х 610=29 280 000 төгрөг, Хүлээн авсан “Халиун төгс” ХХК” гэх зарлагын баримт /1хх 62/, Б.Баттулгын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2хх 135-138/ зэрэг нотлох баримтаар,

10. “Иргэн Ч.Хулангийн орон сууц барьцаанд тавьж зээл авна” гэж хохирогч Н.Энхбаттай уулзаж, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 25.000.000 төгрөгийг авсан болох нь хохирогч Н.Энхбатын мэдүүлэг /26хх 61-62/, /51хх 145х/, гэрч Ч.Хулангийн мэдүүлэг /26хх63-64/, /36хх242-243/, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66-12 тоот Y-2207003158 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан гэрээнүүдийн хуулбар, итгэмжлэл /26хх49-54/ зэрэг нотлох баримтаар,

11. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Х.Баярмаад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 73 байрны 82 тоотод байх 57 м.кв байр 2 өрөө орон сууцыг “өөрийн өмчлөлийнх” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 15,000,000 төгрөгийг авсан болох нь хохирогч Х.Баярмаагийн мэдүүлэг /62хх 19/, гэрч Г.Солонгын мэдүүлэг /62хх 20-21/, гэрч П.Болормаагийн мэдүүлэг /62хх 59/, зээлийн гэрээ /62хх 5/ зэрэг нотлох баримтаар,

 

шүүгдэгч Б.У, Ё.Цтай нар нь бүлэглэн:

1. “...түлшний наймаа хийдэг, түлшиндээ хийж эргэлдүүлнэ...” гэж Т.Ганчимэгт итгүүлэн, хуурч 2011 оны 8 дугаар сард хохирогч Т.Ганчимэгийн орон сууцыг нь зээлийн барьцаанд тавиулан 40,000,000 төгрөгийг залилсан болох нь хохирогч Т.Ганчимэгийн мэдүүлэг /26хх36-37/, хохирогч Т.Ганчимэгийн төрсөн эцэг З.Төмөрбаатарын хохирогчоор өгсөн мэдүүлэг /30хх233-234/, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Т.Ганчимэг, Ё.Ц, Б.У нарын хооронд байгуулсан 65.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /26хх26/ зэрэг нотлох баримтаар,

2. “...уул уурхайн компанитай, танай байрыг худалдан авна...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Ч.Оюунбилэгийг төөрөгдөлд оруулан хуурч 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр итгэмжлэл хийлгэн, түүний 230,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар хэсэг, Сэлбийн 12-129 тоот 384 метр кв талбайтай үйлчилгээ болон хувийн сууцны зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх, газар эзэмших эрхийг авсан болох нь хохирогч Ч.Оюунбилэгийн мэдүүлэг /29хх 38-40, 32хх 2-3/, /45хх 210/, итгэмжлэлийн хуулбар /29хх 22/, гэрч Ц.Цэцэг-Ундралын мэдүүлэг/29хх 114/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 796 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /29хх 21/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан талаархи баримтуудын хуулбар /29хх 42-62/, “Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар хэсэг, Сэлбийн 12-129 тоот 384 метр кв талбайтай үйлчилгээ болон хувийн сууцны зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгийг 230.000.000 төгрөгөөр үнэлсэн” эд зүйлийн үнэлгээ /29хх 105/ зэрэг нотлох баримтаар,

3. Урьдын харилцаанд үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, “...түлшний наймаа хийнэ...” гэж төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Д.Лхагванямаас 2012 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хуурч 37,137,100  төгрөгийг авсан болох нь хохирогч Д.Лхагванямын мэдүүлэг /27хх 66-71/, /51хх 133/, гэрч Б.Шинэбаярын мэдүүлэг /27хх 87-89/, зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн тухай баримт /27хх 27-29/, “...40.000.000 сая төгрөг алдангийн хамт төлнө...” гэх Б.Уийн бичсэн тодорхойлолт /27хх 30/ зэрэг нотлох баримтаар,

 

шүүгдэгч Б.У нь Д.Саран, /М.Ичинхорлоо/ нартай бүлэглэн:

1. Урьдын харилцаанд үүссэн итгэлийг урвуулан ашиглаж,Гүнзэгэстэй” ХХК-ний захирал Д.Цэрэндэндэвийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “...түлш хямд үнээр зарна...” гэж төөрөгдөлд оруулан хуурч, 70,000,000 төгрөгийг авсан болох нь хохирогч Д.Цэрэндэндэвийн мэдүүлэг /53хх 55/, /53хх 56/, /53хх 57/, М.Ичинхорлоогийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /53хх 124/, /56хх 146-147/, Д.Сарангийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /56хх 140-141/, 70,000, 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн “Хас банк”-ны төлбөрийн баримт /53хх 36/, 69,999,800 төгрөгийн зарлага гарсан, зарлагыг М.Ичинхорлоо гарын үсэг зурж авсан тухай баримт /53хх 42/ зэрэг нотлох баримтаар, 

 

шүүгдэгч Б.Х дангаараа:

1. Урьдын харилцаанд үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Х.Бадамрагчааг “...барьцаанд тавьж, 15 сая төгрөгийн зээлийг бага хүүтэйгээр авч өгнө...” гэж төөрөгдөлд оруулан хуурч, 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Л.Бадамрагчаа, Б.Лхагвасүрэн, Л.Хулан нарын өмчлөлийн 135,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 54-53 тоот 40,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Эы нэр дээр шилжүүлэн авч хохироосон болох нь хохирогч Л.Бадамрагчаагийн мэдүүлэг /38хх 102-103, 104-105/, /45хх 215/, хохирогч Ч.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /41хх 224-225/, хохирогч Л.Хулангийн мэдүүлэг /41хх 227-228/, /51хх 132/, 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /38хх 88-89/, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 54-53 тоотод байрлах, 57.7 м.кв орон сууцыг 135,000,000 төгрөгөөр үнэлсэн “Лэндс” ХХК-ний тайлан /38хх 122/, Б.Эы сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /51хх 166/ зэрэг нотлох баримтаар,

2. 2010 оны 5-6 дугаар сард “...жижиг, дунд үйлдвэрийн зээл бүтэхээр боллоо...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, Г.Пүрэвсүрэнгийн өмчлөлийн 107,630,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2010 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлэн авч хохироосон болох нь хохирогч Г.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /38хх 110-111/, /51хх 121/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2013 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 1117 дугаар шинжээчийн дүгнэлт /38хх 149/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 667 дугаар шийдвэр /38хх 78-79/, бэлэглэлийн гэрээний хуулбар /39хх154-159/, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоотын хашаа байшинг 107,629,691 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ/40хх 182-187/ зэрэг нотлох баримтаар,

 3. Иргэн Г.Пүрэвсүрэнгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоотод байх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэж, түүнийгээ ашиглан “Капитал банк-ийг хуурч, 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Капитал банк”-аас 40,000,000 төгрөгийг авсан болох нь хохирогч байгууллагын төлөөлөгч Ц.Энхбаярын мэдүүлэг /41хх217-218/, Ж.Мөнхжаргалын мэдүүлэг /51хх126/, иргэний нэхэмжлэгч С.Баатарсүхийн мэдүүлэг /38хх114/, 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Капитал банк” ХХК болон “Эф И Эс Кэй Өү” ХХК-ний захирал Б.Х нарын  хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ /39хх 78-102/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 1117 дугаар шинжээчийн дүгнэлт /39хх 151-153/ зэрэг нотлох баримтаар,

4. “...Нарийн боовны үйлдвэрийн захирал хийдэг, 100 сая төгрөгийн хөнгөлөлтэй зээл авах гээд төсөл бичээд шалгарсан тул барьцаа хөрөнгө хэрэгтэй” гэж хохирогч Ш.Болормааг хуурч, “...чиний 25 сая төгрөгийн зээлийг чинь хаагаад өгнө гэж” төөрөгдөлд оруулж 2011 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Ш.Болормаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 50-41 тоот 2 өрөө орон сууцыг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буман дусал” банк бус санхүүгийн байгууллагад 25 сая төгрөгийн барьцаанд тавиулж 13,000,000 төгрөгийг, 2012 оны 9 дүгээр сарын дундуур 650,000 төгрөгийг, нийт 13,650,000 төгрөгийг залилсан болох нь хохирогч Ш.Болормаагийн мэдүүлэг /38хх 92-93/, /51хх 139/, 2011 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн “Буман дусал” ББСБ-аас 25 сая төгрөгийг Ш.Болормаа зээлсэн баримт /38хх43/ зэрэг нотлох баримтаар, 

5.  Хохирогч Б.Баярцэцэгийг 2010-2012 оны хооронд “бизнес хийх эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, удахгүй өгнө” гэж хуурч, итгэл эвдэх аргаар залилж, түүнээс 3,300,000 төгрөг, 3,500,000 төгрөг, 11,000,000 төгрөг буюу нийт 27,800,000 төгрөгийг авсан болох нь хохирогч Б.Баярцэцэгийн мэдүүлэг/41хх 231-232/, 51хх 127/, гэрч Ц.Даваагийн мэдүүлэг /38хх 129/, барьцааны гэрээ /39хх 53-60, 173-175/ зэрэг нотлох баримтаар,

6. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 171/б байрны 33 тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, Э.Батнавчаас 15,000,000 төгрөгийг залилан авсан болох нь хохирогч Э.Батнавчийн мэдүүлэг /46хх 238-239, 47хх 58/, зээлийн гэрээ /46хх 229/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 3457 дугаартай шинжээчийн дүгнэлт, хуурамч гэрчилгээ /46хх 242-244/, барьцааны гэрээ /46хх 245/ зэрэг нотлох баримтаар,

7. 2013 оны 6 дугаар сард “манай охин гадаадад сургуульд явах гэж байгаа, банкинд мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж хохирогч Б.Нямааг төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 14-2-40 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн Ү-2203016860 дугаартай хуурамч гэрчилгээг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 21,000,000 төгрөгийг, 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 4,000,000 төгрөгийг, нийт 25,000,000 төгрөгийг нь хуурч авсан болох нь хохирогч Б.Нямаагийн мэдүүлэг /40хх 88/, /51хх 120/, мөнгө шилжүүлсэн баримтууд /40хх76/, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 14-2-40 тоот байрны үл хөдлөх хөрөнгийн Ү-2203016860 дугаартай хуурамч гэрчилгээний хуулбар /40хх 79/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 2584 дугаартай шинжээчийн дүгнэлт/40хх 94-95/ зэрэг нотлох баримтаар,

8. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 171б дугаар байрны 33 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Баттөрийг хуурч, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан хохирогч Б.Баттөрөөс 40,000,000 төгрөгийг залилан авсан болох нь хохирогч Б.Баттөрийн мэдүүлэг /44хх 158, 51хх 122 зээлийн гэрээ, хуурамч гэрчилгээ, барьцааны гэрээ /44хх 103-106/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 4182 шинжээчийн дүгнэлт /44хх 114-115/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 391 дугаартай шүүгчийн захирамж /44хх 100/ зэрэг нотлох баримтаар,   

9. иргэн М.Урангоогийн Ү-2204018553 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 171/б байрны 33 тоот 3 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр хуурамчаар үйлдэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэх аргаар Г.Гантөмөрөөс 25,000,000 төгрөгийг залилан авсан болох нь хохирогч Г.Гантөмөрийн мэдүүлэг /42хх 135-136/, зээлийн гэрээ, барьцааны гэрээ/42хх 132-134/,  хуурамч гэрчилгээний хуулбар/44хх 162/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2414 дугаар шинжээчийн дүгнэлт/42хх 201-202/ зэрэг нотлох баримтаар, 

10. “Бизнес хийх эргэлтийн мөнгө хэрэгтэй байна, удахгүй өгнө” гэж хуурч, итгэл эвдэх аргаар хохирогч Б.Мөнхжаргалаас 20,000,000 төгрөгийг авсан болох нь хохирогч Б.Мөнхжаргалын мэдүүлэг /44 хх 167-168/, /51 хх 130/, барьцааны гэрээ/44хх 164/, зээлийн гэрээ /44хх 165/, барьцаат зээлийн гэрээг сунгах тухай Б.Хгийн гар бичвэр /44хх 166/ зэрэг нотлох баримтаар,

11. 2014 оны 8 дугаар сард хохирогч С.Баттунгалагийг итгэл эвдэх аргаар төөрөгдөлд оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний  Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 16 дахь хэсэг, Хоршооллын хотхон 48 дугаар байрны 15 тоот орон сууцыг “Гурван титэм” ББСБ-д 35,000,000 төгрөгийн барьцаанд тавиулж, 13,500,000 төгрөгийг залилсан болох нь хохирогч С.Баттунгалагийн мэдүүлэг /46хх 158-159/, /46хх 222/, “...Батаа овогтой Хишигсүрэн би Сайжрах овогтой Баттунгалагаас 25.000.000 төгрөг авсан ба 2016 оны 2 дугаар сарын 5-ны  дотор 10.000.000 төгрөгийг буцаан төлөх бөгөөд үлдэгдэл 15.000.000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 1-ны дотор буцаан төлөхөөр харилцан тохиролцов. Хэрэв энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд хуулийн дагуу шийдүүлэхэд гомдох зүйл үгүй болно...” гэсэн Б.Хгийн бичсэн баримт /46хх 132/, С.Баттунгалагийн Голомт банкны дансны хуулга /46хх1 35-136/, гэрч Б.Гантулгын мэдүүлэг /46хх161-162/, 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 4024 дугаар захирамж /46хх 133-134/ зэрэг нотлох баримтаар,

12. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар хорооллын 171б байрны 33 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгч нь Б.Хгийн өмч болох тухай орон сууцны хуурамч гэрчилгээг ашиглан 2015 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мон сант Алдар” хадгаламж зээлийн хоршооноос 15,000,000 төгрөгийг залилан авсан болох нь хохирогч М.Батмөнхийн мэдүүлэг /42 хх 154-155, 51хх129/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2414 дүгээр шинжээчийн дүгнэлт /42хх 201-202/ зэрэг нотлох баримтаар,

 

13. 2015 оны 4 дүгээр сард С.Баатарсүрэнд “Хил Хамгаалах ерөнхий газарт бараа бүтээгдэхүүн нийлүүлэх 1 тэрбум 400 гаран сая төгрөгийн тендер авсан” гэж хуурамч гэрээ, “Хаан банк”-ны дансны хуулгыг үзүүлэн хуурч, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа зэргийг хуурамчаар үйлдэн ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 113,340,000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг залилан авсан болох нь хохирогч С.Баатарсүрэнгийн мэдүүлэг /42хх 145-146/, /44хх 169/, 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн С.Баатарсүрэнд 170,000,000 төгрөгийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 14-2-И-40 тоот Y-2203016860 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөхийн гэрчилгээг барьцаалсан барьцааны гэрээ /42хх 71-72/, 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн бараа материал худалдах, худалдан авах гэрээ /42хх 96-106/, “...2015 онд “Өндөр овоо” ХХК болон Б.Хтэй бараа бүтээгдэхүүн худалдан авах нийлүүлэх гэрээ байгуулаагүй. Хил хамгаалах Ерөнхий газрын даргаар Д.Гантөмөр гэдэг хүн ажилладаггүй болохыг уламжлая” гэсэн Хил хамгаалах Ерөнхий газрын 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичиг /43хх 38/ зэрэг нотлох баримтаар,

14. 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд “Хил хамгаалах ерөнхий газрын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендер авсан” гэж худалдах, худалдан авах хуурамч гэрээ, Хаан банкны дансны хуулгыг үзүүлэн хуурч мэхлэх аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Б.Байгалмаагаас 98,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг залилсан болох нь хохирогч Б.Байгалмаагийн мэдүүлэг /42хх 150-151, 44хх 154/, Зарлагын баримт /42хх112-114/, гэрч О.Сүхболд /42хх 161/, гэрч Л.Ганболд /42хх 163-164/ нарын мэдүүлэг, “...Б.Хгийн нөхөр Б.Э, охин Х.Цэлмэг, хүргэн Одгийв нар 98.000.000 сая төгрөгийг төлж барагдуулах болно...” гэсэн баталгаа /42хх 117/, эд зүйлийн үнэлгээ /43хх 89/ зэрэг нотлох баримтаар,

 

шүүгдэгч Б.Х, Б.Э нар бүлэглэн:

1. Л.Бадамрагчаа, Б.Лхагвасүрэн, Л.Хулан нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 54-53 тоот 40,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр өмчлөгчийг нь шилжүүлэн барьцаалбар болгож, Хас банк-аас 52,000,000 төгрөгийг зээл, барьцааны гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар авсан болох нь хохирогч байгууллагын төлөөлөгч Э.Мөнхнарангийн мэдүүлэг /51хх124/, гэрч Л.Ширчмаа /40хх 38-40/, гэрч Г.Отгонбаяр /38хх 140/ нарын мэдүүлэг, барьцаат зээлийн гэрээ /39хх 191-200/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 1652 дугаартай шүүгчийн захирамж /39хх 140/ зэрэг нотлох баримтаар, 

 

шүүгдэгч Б.Х, Н.М нар бүлэглэн:

1. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 39-37 тоот дахь улсын бүртгэлийн Ү-2204011431 дугаартай орон сууцны хуурамч гэрчилгээг 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Б.Отгонбаярт үзүүлж “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлэн хуурч мэхлэх аргаар 30,000,000 төгрөгийг залилан авсан болох нь хохирогч Б.Отгонбаярын мэдүүлэг /49хх 69, 50хх34/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт /49хх 74-75/, зээлийн гэрээ, барьцааны гэрээ /49хх 60,79/ зэрэг нотлох баримтаар, 

 

шүүгдэгч Н.М нь:

1. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 114-48 тоот дахь Ү-2204007669 дугаартай орон сууцны лавлагааг хуурамчаар үйлдэн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Б.Доржгочоод үзүүлэн “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч мэхлэх аргаар 30,000,000 төгрөгийг залилан авсан болох нь хохирогч Б.Доржгочоогийн мэдүүлэг /49хх164, 50хх41, 50хх118/, зээлийн болон барьцааны гэрээ /50хх 52-54/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 5659 дугаартай шинжээчийн дүгнэлт /50 хх 72-73/ зэрэг нотлох баримтаар, 

2. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 39-37 тоот дахь Ү-2204011431 дугаартай орон сууцны хуурамч гэрчилгээ, лавлагааг 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ч.Оргилсайханд үзүүлэн “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэх аргаар 30,000,000 төгрөгийг залилан авсан болох нь хохирогч Ч.Оргилсайханы мэдүүлэг /49хх 29-30/, /50хх 36/, /51хх 117/, 3ээл болон барьцааны гэрээ /49хх 17-20/, Хаан банк зарлагын баримт /49хх 21/, гэрч О.Отгонбаярын мэдүүлэг /49хх31/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 2569 дугаартай шинжээчийн дүгнэлт /49хх 34/ зэрэг нотлох баримтаар, 

3. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 114-48 тоот дахь Ү-2204007669 дугаартай орон сууцны хуурамч гэрчилгээг үйлдэн 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Б.Болор-Эрдэнэд үзүүлэн “уг орон сууцыг барьцаалж байна” хэмээн итгүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэх аргаар 2,000,000 төгрөгийг залилсан болох нь хохирогч Б.Болор-Эрдэнийн мэдүүлэг /49 хх 222, 50хх 39/, зээлийн болон барьцааны гэрээ /49хх 52-55/, 2014 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн 2568 дугаартай шинжээчийн дүгнэлт /49хх 34/ зэрэг нотлох баримтаар,

4. 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ж.Болормаад захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, эрхийн зөрчилтэй үл хөдлөх хөрөнгө барьцаалж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Ж.Болормаагаас 35,000,000 төгрөгийг залилан авсан болох нь хохирогч Ж.Болормаагийн мэдүүлэг /55хх131/, Н.Молор-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /56хх153/, зээлийн гэрээ /55хх 119/, барьцааны гэрээ /55хх 120/ зэрэг нотлох баримтаар,

 

шүүгдэгч С.Т нь:

1. 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр иргэн Н.Нямдоржоос “манай Баяраа гэдэг ах Аж үйлдвэрийн яаманд ажилладаг. Би өөрөө банкинд ажилладаг тул жижиг, дунд үйлдвэрийн зээл хурдан бүтээж өгнө” гэж хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэх аргаар 10,000,000 төгрөгийг зээлийн гэрээ хийн залилан авсан болох нь хохирогч Н.Нямдоржийн мэдүүлэг /55 хх 89-90/, С.Тын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /56 хх 156/, зээлийн гэрээ /55хх 60/, шүүгдэгч С.Тын баталгаа гэсэн баримт /55хх 61/ зэрэг нотлох баримтаар,  

 

шүүгдэгч С.Т, С.Бнар нь Д.Сарантай бүлэглэн:

 1. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 136 дугаар байрны 08 тоот орон сууцны гэрчилгээг зээлийн барьцаанд тавих зорилгоор хуурамч итгэмжлэл үйлдэн Б.Уянгын нэр дээр шилжүүлж, улмаар өөрийгөө Б.Уянга нэрээр танилцуулан иргэн Ц.Гүнчин-Ишээс 40,000,000 төгрөгийг зээлийн гэрээгээр халхавчлан залилсан болох нь хохирогч Ц.Гүнчин-Иш /48хх 208, 47хх 215-221/, гэрч Ч.Цэнд-Аюуш /48хх 183-184/, Б.Уянга /48хх 185-186/  нарын мэдүүлгүүд, С.Тын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /47хх 235-239/, 2015.10.20-ны өдрийн Ч.Цэнд-Аюуш, Ц.Содов, С.Батжаргал нараас Б.Уянгад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13б дугаар байрны 08 тоот орон сууцыг барьцаанд тавих, гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон гэх хуурамч итгэмжлэл /48 хх 17/, зээлийн гэрээ /48хх 19/, барьцааны гэрээ /48хх 20/, зарлагын баримт /48хх 25/ зэрэг нотлох баримтаар, 

шүүгдэгч С.Т, С.Бнар бүлэглэн:

1. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт мянган автомашины зогсоол дээр Б.Баярсайханаас Тоёото “Марк-Экс зио” маркийн автомашиныг 18,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийг төлөхгүйгээр зээлийн гэрээг Б.Уянга нэр дээр байгуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч өмчлөх эрхийг залилсан болох нь хохирогч Б.Баярсайхан /48 хх 37/, /48хх 207-208/, гэрч Д.Онон /48хх 40/ нарын мэдүүлгүүд, зээлийн гэрээ /48хх 58/, итгэмжлэл /48 хх 60/ зэрэг нотлох баримтаар,  

 

шүүгдэгч С.Т нь Д.Сарантай бүлэглэн:

1. 2016 оны 1 дүгээр сараас 2 дугаар сарын хооронд “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Б.Энхтуяагаас 2,500,000 төгрөг, Б.Төрсайхан, Б.Эрдэмбилэг нараас нийт 2,020,000 төгрөгийг залилсан болох нь хохирогч Б.Энхтуяа /48хх 162/, /48хх 216/, хохирогч Б.Төрсайхан/48хх 212, 165/, хохирогч Б.Эрдэмбилэг /48хх 209, 168/, холбогдох мөнгө хүлээлцсэн баримтууд/48хх 173-175/ зэрэг нотлох баримтаар, 

 

шүүгдэгч Ё.Ц нь:

1. 2011 оны 12 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зээлийн гэрээгээр халхавчлан 8,000,000 төгрөг, 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3,300 ам.доллар буюу 4,578,024 төгрөг, нийт 12,578,024 төгрөгийг залилсан болох нь хохирогч Б.Бат-Эрдэнэ /27хх 72-76/, /32хх 18, 51хх 147/, зээлийн болон барьцааны гэрээ /27хх 54-58, 205-206/ зэрэг нотлох баримтаар, 

2. 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр С.Цэрэндуламын Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 38/а байрны 40 тоот 3 өрөө орон сууцыг С.Түвшинбаярт 10,000,000 төгрөгийн барьцаанд тавиулж 3,100,000 төгрөгийг хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан болох нь хохирогч Ч.Цэрэндуламын мэдүүлэг /54хх 213-214, 215/, гэрч С.Түвшинбаярын мэдүүлэг /54хх 230/, Ё.Цгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /55хх 39-40/, зээлийн гэрээ /54хх 235/, барьцааны гэрээ /54хх 234/, итгэмжлэл /54хх 236/ зэрэг нотлох баримтаар,

 

шүүгдэгч Ё.Ц нь Д.Сарантай бүлэглэн:

1. 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Төрийн банкны салбарт “АНУ-ын визэнд орох гэсэн чинь банкны дансанд мөнгө байршуулах хэрэгтэй байна” гэж А.Цэдэнжаваас зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэх аргаар 40.000.000 төгрөгийг залилсан болох нь хохирогч А.Цэдэнжав /36 хх 19-20, 51 хх 146/, иргэний хариуцагч Э.Идэрчулуун /56хх 46-47/, гэрч У.Халиунаа /36хх 21/, гэрч А.Мөнгөнтүлхүүр /36хх 22/ нарын мэдүүлгүүд, Д.Сарангийн дансанд 40 сая төгрөг шилжүүлсэн тухай баримт  2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн кассын орлогын баримт /36хх 44-46/, Д.Сарангийн депозит дансны хуулга /36хх 47/ зэрэг нотлох баримтаар, 

2. 2013 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “банкны зээл чөлөөлж өгнө” гэж Х.Гансүхийн 8,000,000 төгрөгийн зээлийг чөлөөлөн өгч, улмаар түүний барьцаа болгож байна гэж Х.Гансүхийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-68 тоотод байх 3 өрөө орон сууцыг бусдад барьцаанд тавьж итгэлийг урвуулан ашиглаж өмчлөх эрхийг бусдад шилжүүлэн залилсан болох нь хохирогч Х.Гансүх/36хх 212-213/, /51хх123/, гэрч М.Одон /36хх 214-215/ нарын мэдүүлгүүд, итгэмжлэл/36хх 226/, улсын бүртгэлийн гэрчилгээ /36хх 222/, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-68 тоот 3 өрөө байр комисс 70.000.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /37хх 112, хохирогч өөрөө 110 сая төгрөгөөр үнэлсэн/ зэрэг нотлох баримтаар,

3. 2013 оны 10 дугаар сард Х.Гансүхийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-68 тоотод байх 3 өрөө орон сууцыг “Гансүх миний нөхөр, энэ байрыг танд барьцаалуулан тавьж зээл авъя” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэх аргаар Ц.Эрдэнэбатаас 60,000,000 төгрөгийг залилсан болох нь хохирогч Ц.Эрдэнэбатын мэдүүлэг /37хх26-29/, /37хх203/, тус мөнгийг төлөх баталгаа болгон Ё.Цгийн бичсэн тодорхойлолт /58хх 175/, орон сууц худалдах, худалдан авах гэрээ /58хх 177/, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /58хх 178/ зэрэг нотлох баримтаар,

3. 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны 224 тоот 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, иргэн О.Дуламсүрэнд барьцаалан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч мэхлэх аргаар 30,000,000 төгрөгийг залилсан болох нь хохирогч О.Дуламсүрэн /54хх 5-7/, гэрч О.Эрдэнээ /54хх 8/, гэрч Н.Оюунцэцэг /54хх 9/ нарын мэдүүлгүүд, Д.Саран /54хх 25, 56хх 140/, Ё.Ц /56хх 144/ нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, зээлийн болон барьцааны гэрээ /53хх 248-249/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 6362 дугаар шинжээчийн дүгнэлт /54хх14/ зэрэг нотлох баримтаар,

3. 2014 оны 5 дугаар сард “хямд үнэтэй шатахуун нийлүүлнэ” гэж Б.Батсайханаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Хаан банкны дансаар дамжуулан 10.400.000 төгрөгийг залилсан болох нь хохирогч Б.Батсайханы мэдүүлэг /36хх 144-145, 37хх 23-24, 51хх 142/, орлогын баримт /36хх 137, 36хх 137/, Д.Сарангаас Б.Батсайханд 3 сая төгрөг хүлээлгэн өгсөн баримт /36хх 145-146/ зэрэг нотлох баримтаар,

4. урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, О.Гантулгад хямд үнэтэй түлш худалдана гэж 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Дорнын-Их транс компанийн дансаар 29,755,000 төгрөгийг дамжуулан авч залилсан болох нь хохирогч О.Гантулгын мэдүүлэг /54хх 83-84/, Д.Саран /56хх 140/, Ё.Ц /56хх 144/ нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, дансны хуулга /54хх 67/ зэрэг хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Прокуророос шүүгдэгч Б.Х, Ё.Ц, Б.Э, Н.М, С.Т, С.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар, Б.Уийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн байх ба тэдний гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “...арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял...” нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж хорих ялын хугацаа нь хөнгөрсөн байх тул Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасанд нийцүүлэн анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэлд Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Уийн 2008 оны 6 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүртлэх хугацаанд дангаараа 11 удаа, бусадтай бүлэглэн 4 удаа, нийт 15 удаагийн үргэлжилсэн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хоёр өөр цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулийн зүйл, хэсгээр прокуророос зүйлчлэн ирүүлснийг анхан шатны шүүх Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж үзэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх ба энэ нь шүүгдэгч Б.Уийн эрх зүйн байдлыг дээрдүүлжээ.

 

Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эсхүл баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар нэр бүхий хохирогч нарыг төөрөгдөлд оруулан хуурч, тэдний эд хөрөнгө, эсхүл эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан:

- шүүгдэгч Б.Уийн 2008 оны 6 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүртлэх хугацаанд дангаараа 11 удаа, бусадтай бүлэглэн 4 удаа, нийт 15 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 722,094,800 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь,

- шүүгдэгч Б.Хгийн 2010 оны 5 дугаар сараас 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд дангаараа 14 удаагийн, бусадтай бүлэглэн 2 удаагийн, нийт 16 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 770,920,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь,

- шүүгдэгч Б.Эы 2011 оны 4 дүгээр сард бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр 52,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь,

- шүүгдэгч Н.Молор-Эрдэнийн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хугацаанд дангаараа 4 удаагийн, бусадтай бүлэглэн 1 удаагийн, нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 127,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь,

- шүүгдэгч С.Бын 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд бусадтай бүлэглэн 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 58,500,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь,

- шүүгдэгч С.Тын 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын хугацаанд дангаараа 1 удаагийн, бусадтай бүлэглэн 3 удаагийн, нийт 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 73,020,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь,

- шүүгдэгч Ё.Цгийн 2011 оны 8 дугаар сараас 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хугацаанд дангаараа 2 удаагийн, бусадтай бүлэглэн 9 удаагийн, нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 562,970,124 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь тус тус Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, эсхүл баримт бичиг ...ашиглаж, ...эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол...” гэсэн хүндрүүлэх шинжтэй байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Б.Эд холбогдуулан ирүүлсэн Б.Хтэй бүлэглэн 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Л.Бадамрагчаа, Б.Лхагвасүрэн, Л.Хулан нарыг залилсан, мөн 2010 оны 5 дугаар сард хохирогч Г.Пүрэвсүрэнг залилсан гэх хоёр үйлдлийг, мөн шүүгдэгч Б.Хгийн Д.Сарантай бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр “Эксим Финанс” ББСБ-ыг залилсан гэх үйлдлийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

 

Шүүгдэгч Н.Молор-Эрдэнийн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хугацаанд үйлдсэн, шүүгдэгч Б.Эы 2011 оны 4 дүгээр сард үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял”-тай байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын ... дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон ... гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар заасан тул шүүгдэгч Н.М, Б.Эрдэнбулган нарын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрчээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр шүүгдэгч Н.М, Б.Э нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөн шийдвэрлэсэн анхан шатны шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ут 7 жил 5 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Хд 7 жил 5 сарын хугацаагаар, шүүгдэгч Ё.Цг 7 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Тыг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Быг 2 жил 3 сарын хугацаагаар буюу хорих ялыг ялгамжтай оногдуулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогч нарт учруулсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн  аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч нар “хохирлыг буруу тооцсон, шүүх иргэний хариуцагч, зарим хохирогч нараас төлбөр гаргуулаагүй” гэсэн давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Шүүх хохирогч нарт учирсан хохирлоос хавтас хэрэгт байгаа баримт, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон хохирлыг хасаж, үлдэх хохирлыг гэм буруутай шүүгдэгч нараас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба гэмт хэргийн улмаас үүдэн гарсан хор уршиг, шууд хохирлоос бусад энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлээгүй иргэний нэхэмжлэлээ жич нэхэмжлэх нь зүйтэй болно.

 

Ё.Ц, Д.Саран нарын хохирогч А.Цэдэнжавт учирсан 40,000,000 төгрөгийн хохирлыг гэм буруутай Ё.Цгаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, Д.Сарангийн нэр дээрх “Төрийн банк”-ны дансанд 40,000,000 төгрөгийг хийснээр уг дансан дахь мөнгийг захиран зарцуулах эрх Д.Саранд үүссэн тул  Д.Сарангийн данснаас мөнгийг авч захиран зарцуулсан үйлдэлд “Төрийн банк”-ийг буруутгах үндэслэл байхгүй.

 

Шүүгдэгч Б.У, Ё.Ц нарын “...уул уурхайн компанитай, танай байрыг худалдан авна...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Ч.Оюунбилэгийг төөрөгдөлд оруулан хуурч 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдөр итгэмжлэл хийлгэн, түүний 230,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар хэсэг, Сэлбийн 12-129 тоот 384 метр кв талбайтай үйлчилгээ болон хувийн сууцны зориулалттай 2 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг залилсан,

шүүгдэгч Б.Хгийн урьдын харилцааны явцад бий болсон Х.Бадамрагчаагийн итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Х.Бадамрагчааг “...байрыг нь барьцаанд тавьж, 15 сая төгрөгийн зээлийг бага хүүтэйгээр авч өгнө...” гэж төөрөгдөлд оруулан хуурч, 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Л.Бадамрагчаа, Б.Лхагвасүрэн, Л.Хулан нарын өмчлөлийн 135,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 54-53 тоот 40,6 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Эы нэр дээр шилжүүлэн авч хохироосон,

шүүгдэгч Б.Хгийн 2010 оны 5-6 дугаар сард “...жижиг, дунд үйлдвэрийн зээл бүтэхээр боллоо...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Г.Пүрэвсүрэнг төөрөгдөлд оруулан хуурч, Г.Пүрэвсүрэнгийн өмчлөлийн 107,630,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 4-156 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч хохироосон,

шүүгдэгч Б.Хгийн Д.Сарантай бүлэглэн 2013 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “банкны зээлийг нь чөлөөлж өгнө” гэсэн зарынх нь дагуу холбогдсон Х.Гансүхийг “5,000,000 төгрөгийн зээлийг чөлөөлж өгч, нэмж 3 сая төгрөгийн зээл өгнө” гэж төөрөгдөлд оруулан хуурч, Х.Гансүхийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 49-68 тоотод байх 70,000,000 төгрөгийн (хохирогч 110,000,000 төгрөгийн үнэлгээтэй гэж маргадаг) 3 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг итгэмжлэл хийлгэж авч, захиран зарцуулж хохироосон үйлдлүүдийн хохирогч нарын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин шүүхийн энэхүү үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхүүдийг сэргээж шийдвэрлэх болсон үндэслэл нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг шийдвэрлэх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх (адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр) буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэсэн зохицуулалтууд тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн өмчлөх эрх сэргээсэн заалт дээр тус Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийн журамлах нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзээд тус заалтыг нэмсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулав.

 

Өмчлөх эрхийг шилжүүлж авсан шүүгдэгч нар цааш уг өмчлөх эрхийг ашиглан бусдад учруулсан хор уршгийн талаар иргэний нэхэмжлэл гаргах, бусад гэм хорын хохирлын талаар жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрх нь эрх бүхий этгээдүүдэд нээлттэй.

 

Д.Сарангийн яллагдагчаар мэдүүлсэн “...Хас банк руу Ичинхорлоо ороод 70 сая төгрөгийг бэлнээр нь аваад торонд хийгээд гарч ирээд ...Уранчимэгт 23 сая, би 23 сая, Ичинхорлоо 24 сая төгрөг аваад салсан...” /54 хх 25/, М.Ичинхорлоогийн яллагдагчаар мэдүүлсэн “...Ард кино театрын Хас банк руу оруулаад “Могул гүрэн” компаний дансаар мөнгө орсон байгаа, гаргаад аваад өгөөч гэхээр нь банкнаас авч гарч ирээд 24.000.000 төгрөгийг надад өгөөд, үлдсэн 46.000.000 төгрөгийг Саран өөрөө аваад салаад явсан. ...Сарангаас авсан мөнгөнөөс 2.500.000 төгрөг үлдсэн байсныг хураалгасан. Үлдсэн мөнгийг нь үрчихсэн...” /53хх124/ зэрэг мэдүүлгүүдээр хохирогч Д.Цэрэндэндэвээс авсан 70,000,000 төгрөгийг хувааж, 24,000,000 төгрөгийг М.Ичинхорлоо, 23,000,000 төгрөгийг яллагдагч Д.Саран, 23,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.У захиран зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.Уранчимэгээс түүний захиран зарцуулсан хэмжээгээр хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.

 

Харин тус хэрэгт яллагдагчаар татагдсан байхдаа нас барсан яллагдагч М.Ичинхорлоогийн хариуцан арилгах хохирлыг Иргэний хуулийн дагуу зохих этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх хохирогч Д.Цэрэндэндэвийн эрх нь нээлттэй юм.  

Мөн энэ шийдвэрлэж буй 20831293 дугаартай эрүүгийн хэргээс тусгаарлагдсан яллагдагч Д.Саранд холбогдох хохирлыг жич тухайн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхдээ шүүх шийдвэрлэхээр байна.

 

Шүүгдэгч Б.Х, Ё.Ц, С.Б, С.Т нарын цагдан хоригдсон хугацааг зөв тооцжээ.  

 

  Шүүгдэгч Б.Уийн цагдан хоригдсон хоногийг шийтгэх тогтоолд 808 хоног гэж дутуу тооцсон байх тул 2009 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2009 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэлх 20 хоногийг нэмж, нийт 828 хоног цагдан хоригдсон /2 хх 22, 25/ талаархи өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулав.

 

     Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгч Б.У, Б.Х, Б.Э, С.Б, Ё.Ц, С.Т, С.Бын өмгөөлөгч Д.Тунгалаг, шүүгдэгч С.Тын өмгөөлөгч И.Чимэдбадам, шүүгдэгч Ё.Цгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгч Г.Тунгалаг, шүүгдэгч Б.Уийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хохирогч А.Цэдэнжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 2019/ДШМ/1149 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...Б.Уийн 808 /найман зуун найм/ хоног, ...” гэснийг “...Б.Уийн 828 /найман зуун хорин найм/ хоног, ...” гэж,

 

тогтоох хэсгийн 8 дахь заалтын “...шүүгдэгч Б.Уээс нийт 219.634.500 төгрөг гаргуулж, ...33.750.000 төгрөгийг хохирогч Д.Цэрэндэндэвт,...” гэснийг “...шүүгдэгч Б.Уээс нийт 208,884,500 /хоёр зуун найман сая найман зуун наян дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулж, ...23,000,000 төгрөгийг хохирогч Д.Цэрэндэндэвт,...” гэж, “...хохирогч Э.Нямаад...” гэснийг “...хохирогч Б.Нямаад...” гэж,

 

тогтоох хэсгийн 9 дэх заалтын “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.У, Б.Х, Б.Э, С.Б, Ё.Ц, С.Т, С.Бын өмгөөлөгч Д.Тунгалаг, шүүгдэгч С.Тын өмгөөлөгч И.Чимэдбадам, шүүгдэгч Ё.Цгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгч Г.Тунгалаг, шүүгдэгч Б.Уийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хохирогч А.Цэдэнжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

              ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

              ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ