Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192

 

 

 

 

 

 

  2020             2              11                                       2020/ДШМ/192

 

           Б.А, Н.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч, хохирогч Б.А, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх,

шүүгдэгч, хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр,

нарийн бичгийн дарга .Б.Эрхэс нарыг оролцуулан,

                                                                                                    

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.А даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 923 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч, хохирогч Б.Аын өмгөөлөгч Ч.Мөнхсүхийн гаргасан давж заалдах гомдлоор Б.А, Н.Бнарт холбогдох 1911016530931 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Г овгийн Б-н А, 1976 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

2. Х овгийн Н-ийн Б, 1975 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, Сурагчийн ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Н.Б нь 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвижих-Эрдэнэ” ХХК-ийн байранд иргэн Б.Атой ажлын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь баруун гарын 4 дүгээр хуруунд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

Б.А нь 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвижих-Эрдэнэ” ХХК-ийн байранд иргэн Н.Быг оногдсон ажлаа сайн хийсэнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь баруун гарын зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.А, Н.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г овгийн Б-н Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн полсо 8 сантиметрийн өргөнтэй 1 метр урттай төмөр 1 ширхэг, ажлын резинэн бээлий 1 хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Сод-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Бын хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “...Н.Бнь 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвижих-Эрдэнэ” ХХК-ийн байранд иргэн Г.Атой ажлын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар төмрөөр цохиж эрүүл мэндэд нь баруун гарын 4 дүгээр хуруунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Дээрх үйлдлийг нотлогдсон гэж улсын яллагчийн зүгээс үзсэн боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Быг тус гэмт хэргийг үйлдсэн гэх баримт авагдаагүй байна.

Шүүгдэгч Н.Бын “Сүүлд нь би уурандаа гаднаас орж ирээд үүдний хэсэгт байсан хогийн савны тагийг  аваад шидсэн. Гэхдээ Б.Аын толгой дээгүүр нь гараад өнгөрсөн, оноогүй” гэх,

гэрч Б.Ганболдын “...чанга дуу гарахаар нь гайхаад очиход Н.А наад талд нь зогсож байсан. Н.Бүүдний хаалганы дэргэд 1 метр урттай төмөр барьсан зогсож байсан” гэх,

гэрч Даваанямын “...Н.Бнь уурлаж Б.А ахад хандан “Чи миний хийж байгаа ажлыг заахгүй” гээд хэрүүл маргаан үүсгээд бие биенээ заамдаж харагдсан. Түүнээс хойш би юу болсныг хараагүй” гэх зэрэг мэдүүлгүүдээс үзэхэд Н.Быг Б.Атой ажлын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар төмрөөр цохиж эрүүл мэндэд нь баруун гарын зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь, хохирогч Б.Аын “...би Н.Бын шанаа руу гараараа 1 удаа шанаадсан. Тэгээд бид хоёр харилцан бие биеэ заамдалцаж, харилцан бие биеэ өшиглөж цохиж байгаад гараад явсан. Би үүдэн хэсэгт өрөм дээр юм хийгээд сууж байхад гаднаас Н.Борж ирээд хогийн савны таг аваад толгой руу цохисон. Мөн үүдэн хэсэгт байсан төмрийг аваад над руу дайрахаар нь би гараараа хааж байгаад гараа урчихсан. Энэ үеэр Ганболд дундуур орж салгасан. Н.Бнад руу төмөр барьж дайрахад нь би гараараа хамгаалж байгаад баруун гарын ядам хурууны дотор талын арьс нь шалбарч зүсэгдсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 7061 дугаартай дүгнэлт,

гэрч Д.Даваанямын “...хэрүүл маргаан үүсгээд бие биенээ заамдаж харагдсан. ...Н.Бах хогийн савны тагаар А ахыг цохиход А ах гараараа хааж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Э.Энхтөрийн “...Н.Бах хогийн савны тагаар Б.А ахыг цохиж байхыг харсан. Тэгээд дундуур нь Ганболд орж салгасан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Ганболдын “...чанга дуу гарахаар нь гайхаад очиход Н.А наад талд зогсож байсан. Н.Бүүдний хаалганы дэргэд 1 метр урттай төмөр барьсан зогсож байсан...” гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Бын өгсөн “...гадаа утсаар дуудлага өгчихөөд орохдоо үүдэнд байсан төмрийг аваад гартаа барьчихсан дотогшоо ороход Ганболд дундуур орж, миний гарт байсан төмрийг салгасан. Би тухайн үед уур хүрсэн, бачимдсан байсан” гэх мэдүүлэг, Н.Бын хохирогчоор өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Б.Аын өмгөөлөгч Ч.Мөнхсүх гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан гэж үзэж байна. Уг гэмт хэргийн субъектив талын үндсэн шинж нь “гэмт буруугийн зөвхөн санаатай хэлбэртэй байдаг” байхаар тодорхойлсон. Хэрэв болгоомжгүй гэм буруугийн хэлбэртэй үйлдсэн байвал гэмт хэрэг болох бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 7061 дугаартай дүгнэлтэд дурдсанаар дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд 1 метр урттай төмрөөр цохиж тус гэм хор учирсан болохыг нотолж байна.

Хэрэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг хангалттай авагдсан.

гэрч Э.Энхтөрийн “...Намайг багаа дээшээ болгоод харахад Н.Б, А ах хоёр бие биеэ заамдаж, Н.Бах хогийн савны тагаар Б.А ахыг цохиж байхыг харсан. Тэгээд дундуур нь Ганболд ах орж салгасан. Харин Б.А ах дараа нь баруун гарын 4 дүгээр хурууны дотор талын арьс нь урагдаж, цус гарчихсан түүнийгээ долоогоод сууж байхыг харсан” гэх мэдүүлэг,

гэрч Б.Ганболдын “...чанга дуу гарахаар нь гайхаад очиход Б.А наад талд нь зогсож байсан, Н.Бүүдний хаалганы дэргэд 1 метр урттай төмөр барьсан зогсож байсан” гэх,

гэрч Даваанямын “...хэрүүл маргаан үүсгээд бие биеэ заамдаж байгаа харагдсан. Н.Бах хогийн савны тагаар Б.А ахыг цохиход, Б.А ах гараараа хааж байсан.” гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Бын “гадаа утсаар дуудлага өгчихөөд буцаж ороход үүдэнд байсан төмрийг аваад гартаа барьчихсан дотогшоо ороход Ганболд дундуур орж миний гарт байсан төмрийг салгасан. Би тухайн үед уур хүрч бачимдсан байсан” гэх мэдүүлгүүд болон Н.Бын хохирогчоор өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.  

Н.Бын дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хариуцлага тооцохгүй, гэм буруугүй гэж тооцсон нь тухайн үйлдлээрээ дахин хэдэн хүнийг хохироох, түүнээс учрах хор уршгийг тооцолгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг зөрчсөн гэж үзэх хангалттай үндэслэлтэй байна.

Иймд, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид хоёрын дунд болсон маргаан тэр өдөр үүсээгүй. Урьд нь Бт мөнгө завшихаа болих хэрэгтэй гэж хэлж байсан юм. Түүнээс хойш миний үгнээс зөрж, хэрүүл болсоор байгаад сүүлдээ зодоон болсон. Би олон сар тэвчиж ирсэн. Би мөрдөн байцаагч болон шүүх хуралдаанд үнэнийг мэдүүлж ирсэн. Шүүгдэгч Н.Бнь цохисон болохоо хэлээд хэргээ хүлээх ёстой гэж бодож байна” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Н.Бтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг барьж цохисон гээд байгаа төмөр нь гараараа хааж дийлэхээргүй 10 кг жинтэй төмөр байдаг. Би Аод гэмтэл учруулаагүй. Манай үйлдвэрт Аын гар зүсэгдэж болох төмөр олон байдаг. Үйлдвэрт ирмэг, үзүүртэй төмөр материалаар хаалга хийдэг бөгөөд зүгээр ажлаа хийж байхдаа нэг төмөр шүргэхэд гуя, гараа зүсдэг. Ийм байдлаар А гараа зүсчихээд, заль зохиож намайг гэмтээсэн болгож харагдуулж байна. А өөрөө намайг цохиогүй болохыг мөрдөн байцаагчид мэдүүлсэн байдаг” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Н.Бын өмгөөлөгч П.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрч Энхтөр болон Давааням нар нь Аын ажилтан бөгөөд яг ижил мэдүүлгийг өгсөн. Хавтаст хэргийн 40-41 дүгээр талд гэрч Ганболд мэдүүлэхдээ “гэнэт хүмүүсийн дуу чангараад байхаар нь очсон чинь Бах газар суучихсан, А урд нь зогсож байгаа харагдсан. Би Аыг түлхсэн, Бах гараад явсан” гэдэг. Ганболд яагаад Аыг түлхсэн бэ, яагаад Бгазар сууж байсан бэ гэдэг асуудал тодорхой харагдана. Гэрч Энхтөр, Давааням хоёр яг адилхан мэдүүлэг өгдөг. Уг хоёр гэрчийн мэдүүлэг шинжээчийн дүгнэлттэй зөрдөг. А, Бнарын гэмтэлд шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Хавтаст хэргийн 52 дугаар талд Бын биед “зүүн хацар 1х1 см хэмжээтэй, гүн улайлт, эрүүний баруун дээд хэсэгт 1х2 см хэмжээтэй улаан, ягаан өнгийн зулгаралт, баруун гарын хэсгээр бага зэрэг хавдсан, гар бүрэн атгахгүй, зүүн гарт зулгаралттай” гэх дүгнэлт гарсан. Гэрч Давааням, Энхтөр, шүүгдэгч А нарын мэдүүлэгт дурдсан шиг харилцан зодолдсон бол Бын биед учирсан гэмтэлтэй яг адилхан гэмтэл Аод учирсан байх ёстой байсан. А толгойдоо цохиулсан юм бол толгой хэсэгт нь хавдалт, заамдалцсан бол хүзүүн дээр нь улайлт, цохисон бол шанаанд нь ямар нэгэн гэмтэл учирсан байх ёстой. Гэтэл Аын биед уг гэмтлүүд байгаагүй. Шинжээчийн дүгнэлтэд “баруун гарын 4 дүгээр хурууны доод гуравдугаар үе дээр 1х0.2 см хэмжээтэй гүн улайж хавдсан шарх үүссэн. Энэ нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэдэг. Уг төмөр нь 8 см өргөнтэй, 0.5 см зузаантай, жингийн хавтас хэрэгт тогтоогоогүй. Анхан шатны шүүх хуралдааны үед төмрийг барьж үзэхэд их хүнд төмөр байсан. Яг яаж цохисон талаар Аоос асуухад “төмөр бариад далайсан, таван хуруугаараа хаасан, дунд хуруу болон ядам хурууны голоор орсон, төмөр босоо байрлалаар орсон” гэдэг. Босоо байрлалаар цохисон бол ядам хурууны доор хөндлөн үүссэн шарх яаж үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Быг төмөр бариад Аыг цохисон болохыг Ганболд болон Давааням, Энхтөр нар нь гурвуулаа хараагүй гэдэг. Хавтаст хэргийн 26 дугаар талд А мэдүүлэхдээ “Бтөмөр барьж над руу дайрсан зүйл байхгүй, ажил хийж байх явцдаа миний уур хүрээд Быг цохисон” гэсэн байдаг” гэв.

                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Н.Быг 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвижих-Эрдэнэ” ХХК-ийн байранд иргэн Б.Атой ажлын таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь баруун гарын 4 дүгээр хуруунд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Аыг 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвижих-Эрдэнэ” ХХК-ийн байранд иргэн Н.Быг оногдсон ажлаа сайн хийсэнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь баруун гарын зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх, Н.Бт холбогдох хэргийн нөхцөл байдал болон түүний гэм буруу, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байдалд бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэргийн материалыг судлан үзэхэд, гэрч Б.Ганболдын “...би очоод хартал Н.Бах газар суучихсан, Б.А урд талд зогсож харагдсан, хоорондоо маргалдсан харагдсан. Б.А ахыг цааш нь түлхсэн чинь Н.Бгараад явсан. Ингээд би буцаж очоод ажлаа хийж байтал ойролцоогоор 10-аад минутын дараа дахин чанга чимээ гарахаар нь гайхаад очтол Б.А наад талд зогсож байсан, Н.Бүүдний хаалганы дэргэд 1 метр урттай төмөр барьсан зогсож харагдсан.” /хх 40-41/,

 

гэрч Э.Энхтөрийн “...намайг багаа дээшээ болгоод харахад Н.Б, А ах хоёр бие биеэ заамдаж, Н.Бах хогийн савны тагаар Б.А ахыг цохиж байхыг харсан.” /хх 32-33/,

 

гэрч Д.Даваанямын “...Н.Бах уурлан Б.А ахад хандан “чи миний хийх ажлыг заахгүй шүү” гээд хэрүүл маргаан үүсгээд бие биенээ заамдаж харагдсан. ...миний харсан зүйл гэвэл Н.Бах хогийн савны тагаар Б.А ахыг цохиход Б.А ах гараараа хааж харагдсан. Тухайн үед Б.А ахын баруун гарын 4 дүгээр хурууны дотор талын арьс нь урагдаж цус гарчихсан, мөн өмсөж байсан резинен бээлий нь давхар урагдчихсан байсан бөгөөд Н.Бахыг төмөр бариад дайрахад нь гараараа хааж байгаад урчихсан гэж хэлж байсан.” /хх 37/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Б.Аын биед баруун гарын 4 дүгээр хуруунд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 7061 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 57/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо шүүх бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлж, үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй Н.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Иймд прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Ч.Мөнхсүхийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.А, Н.Бнарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 923 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.А, Н.Бнарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.А, Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                     ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                     ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ