Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 438

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2020/00182/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... өргөн чөлөө ... байранд байрлах ЖДҮХС /РД:..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... тоотод байрлах “ДЗГ” ХХК /РД:.../,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хотхоны ... байрны ... тоотод оршин суух Б овгийн Т-ийн Т /РД:..., утас: .../,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хотхоны ... байрны ... тоотод оршин суух Б овгийн Б-гийн Г /РД:..., утас: .../ нарт холбогдох

 

“Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 527,595,218 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 “...Нэхэмжлэгч ЖДҮХС нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...ДЗГ ХХК нь ЖДҮХСгаас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ...тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 500,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй “Монгол дархан бэлэг дурсгалын үйлдвэр өргөтгөх” төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд:

-Т.Тын өмчлөлийн ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, Дархан номин худалдааны төвийн урд байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай, 436.66 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Т.Тын өмчлөлийн ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол ... хотхоны ... байр, ... тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай, 174 мкв талбайтай амины орон сууц,

-”ДЗГ” ХХК-ийн өмчлөлийн ... аймгийн ... сум ... багт байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай 663.12 мкв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Т.Тын эзэмшлийн .... аймаг, ... сум, ... баг, ... хотхон ... тоот хаягт байрлалтай, нэгж талбарын ..., гэрчилгээний ... дугаартай, 212 мкв талбайтай Амины орон сууцны зориулалттай, эзэмшлийн газар зэргийг барьцаалуулан зээлийг авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт 10,208,273 төгрөг төлж барагдуулсан байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж, зээлийн хугацаа 694 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч, зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд сан зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

-2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ...тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах,

-2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах,

-Үндсэн зээлийн 500,000,000 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 26,274,499 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 1,300,719 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 527,595,218 төгрөг, Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох

-Т.Тын өмчлөлийн ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, Дархан номин худалдааны төвийн урд байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай, 436.66 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Т.Тын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, ... хороолол ... байр, ... тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай, 174 мкв талбайтай амины орон сууц,

-”ДЗГ” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн ... сум ... багт байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай 663.12 мкв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Т.Тын эзэмшлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, ... баг, ... хотхон ... тоот хаягт байрлалтай, нэгж талбарын ..., гэрчилгээний ... дугаартай, 212 мкв талбайтай амины орон сууцны зориулалттай, эзэмшлийн газар зэргээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл зээлийн гэрээ буюу хуульд заасан баримтыг бүрдүүлж, хариуцагч нараас нэмж нэхэмжилнэ...” гэжээ.

 

Хариуцагч “ДЗГ” ХХК, Б.Г нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Манай компани өмнө нь ЖДҮХСгийн нэхэмжлэлд тайлбар хүргүүлэхдээ 2020 оны 4-р сард нэхэмжилсэн үнийн дүнтэй төлбөр тооцоог барагдуулах тайлбар хүргүүлж байсан билээ. Гэтэл 2020 оны 3-р сарын 5-ны өдрийн хурлаар Гадаадын хөрөнгө оруулалтын эх үүсвэр шийдэгдэж бид энэ эх үүсвэрээс төлбөрийг барагдуулах байсан боловч Шинэ төрлийн корона вирус дэгдэж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хөрөнгө оруулалтын хурал 5-р сарын 1 хүртэл хойшлогдлоо. Иймээс энэ хугацаанд зээл болон зээлийн хүү алдангийг төлөх боломжгүй байдал үүсч нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж байна.

Тус аж ахуйн нэгж нь ЖДҮХСгаас удаа дараа зээл аван зээлийг зориулалтын дагуу ашиглан жижиг дунд үйлдвэрлэлээ өргөжүүлэн зээлийг хугацаанд нь төлж байсан билээ. Энэ удаагийн 500 сая төгрөгийн зээлийг ч мөн адил зориулалтын дагуу ашигласан. Гэтэл зээл ашиглах явцад барилгын ажил удааширсан, учир нь анх хүссэн зээлийн хэмжээ хэт багаар батлагдсанаас үүдэн 12х24 хэмжээтэй 460мкв талбайтай ажлын байр барих ажил удааширч, мөн эргэлтийн хөрөнгө хүрэлцэхгүйн улмаас орлого багасаж эхэлсэн. Энэ талаар ЖДҮХСд удаа дараа хүсэлт тавьж барьцаа хөрөнгийн чанар үнэлгээ нэмэгдсэнийг дурьдаж дутагдаж байгаа санхүүгийн эх үүсвэрийг нэмж олгон үйл ажиллагааг тогтвортой явуулах талаар хүсэлт тавьж байсан. Гэтэл бодит байдалд дүн шинжилгээ хийж манай Жижиг, дунд үйлдвэрлэлд дэмжлэг туслаж үзүүлэхгүй ямар нэгэн арга хэмжээ авалгүй явсаар хуулийн байгууллагад хандаж байгаад гомдолтой байна. Бид 20 гаруй жил энэ үйлдвэрлэлийг хөл дээр нь босгох гэж амаргүй олон нугачааг туулж татвар, нийгмийн даатгал, цалин түрээс, түүхий эд материалын үнийн хөөрөгдөл зэрэг нугчуулсаар 10-15 хүний ажлын байрыг хадгалж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулан ажиллаж байна. Бидний энэ байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг буцааж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч “ДЗГ” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

“ ... Хуралдаанд хууль зүйн туслалцаа авах шаардлагатай байгаа бөгөөд өмгөөлөгч П.Батжаргалыг өмгөөлөгчөөр авахаар утсаар ярьж тохирсон билээ. Өмгөөлөгч П.Батжаргал нь Улаанбаатар хотруу ажлаар явсан учраас шүүх хуралдаанаас өмнө амжиж ирээгүй болно. Харилцах утас: ... Манай компани гадаадын хөрөнгө оруулалт авахаар төлөвлөж эхний шатны хурал 1-р сарын эхээр болж махны үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулалт авах шалгуурт тэнцсэн билээ. Гэтэл шинэ төрлийн вирус дэгдэж хөл хорио цээр тавигдсантай холбогдож хөрөнгө оруулалтын ажил 5-р сарын 1 хүртэл хойшилсон байсан. Гэтэл 2020 оны 4-р сарын 10-ны өдрийн 11 цагт Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар яаралтай цахим хурал зарласан тул зайлшгүй оролцох шаардлагатай болсон нь энэ удаагийн шүүх хуралдааныг хойшлуулах хоёрдох шалтгаан болж байна. Иймд бидний энэ байдлыг харгалзан үзэж энэ удаагийн шүүх хуралдааныг хойшлуулж бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Зээлийн гэрээний 2.1.5, 4.3.4-т тус тус зааснаар шаардах эрх үүссэн. Эхний хэдэн сард 12 дугаар сард нь зээлийн хүүгээ төлдөг байсан, дараа нь 13 дахь сараас нь эхлээд үндсэн зээл болон түүний хүүг  нэмж авдаг болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч нар зээлийн төлөлтөө хийгээгүй 694 хоногийн зөрчил үүссэн байсан. Энэ зөрчлийн хоног 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тооцогдсон. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ЖДҮХС нь хариуцагч “ДЗГ” ХХК,  Б.Г нарт холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 527,595,218 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан  байна.

 

 Нэхэмжлэгч ЖДҮХС нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. “Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай дансыг Засгийн газрын тусгай сан”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2. Тусгай санг хуулиар байгуулж, татан буулгана, мөн зүйлийн 5.3.5. ЖДҮХС нь тусгай сангийн төрөл гэснээр 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн тул шаардах эрхтэй. /хэргийн 4 дүгээр хуудас/ Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 “тодорхой хугацааны дараа төсөвт буцаан төвлөрүүлэх нөхцөлтэйгөөр олгож байгаа улсын төсвийн шилжүүлгийг буюу  эргэн төлөгдөх зээл”  буюу мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 “ЖДҮХС нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зориулалттай байна” 16.6.1 “жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгоно”  гэснээр талуудын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байгуулсан “Зээлийн гэрээ”-ний 3 дугаар зүйлд зааснаар 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, Монгол дархан, бэлэг дурсгалын үйлдвэр өргөтгөх зориулалттай 500,000,000 төгрөгийн зээлийг зээлдэгч  “ДЗГ” ХХК,  Б.Г нарт олгосон, талууд энэ талаар маргаангүй байна. /хэргийн 11-16 дугаар хуудас/

Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 “зээлийн санхүүжилтийг Зээлийн гэрээ байгуулж эрх бүхий байгууллагуудад бүртгүүлж ирснээс хойш ажлын 10 хоногийн дотор зээлдэгчийн дансанд гэрээний зүйл 500,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ зээлдүүлэгч сан биелүүлсэн, харин гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 “авсан зээлээ гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх” үүргээ зээлдэгч биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар зээлдэгч зээл төлөх үүргээ үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх учиртай.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хавсралтад заасан зээл төлөх хуваарийг зээлдэгч удаа дараа зөрсөн, зээлийн хугацаа 694 хоног хэтэрсэн гэж зээлдүүлэгч сан  нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсныг зээлдэгч “ДЗГ” ХХК,  Б.Г нар үгүйсгээгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг шаардаж байгаа нь үндэслэлтэй.

 Зээлдэгч “ДЗГ” ХХК, Б.Г гэрээний үүргийг биелүүлээгүй шалтгааныг “зээл ашиглах явцад барилгын ажил удааширч, анх хүссэн зээлийн хэмжээ хэт багаар баталснаас үүдэн 460 м.кв талбайтай ажлын байр барих ажил удааширч, эргэлтийн хөрөнгө хүрэлцэхгүйн улмаас орлого багасч ирсэн” гэж тайлбарлан, гэрээний зүйл 500,000,000 төгрөгийг төлөх талаар маргаагүй, хүү 26,274,499 төгрөг төлөхөөс татгалзаж байна гэж нэмэлт тайлбар ирүүлсэн боловч татгалзлаа нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ирүүлээгүй болно.

Зээлийн гэрээний 3.3-т “нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Зээл, хүүг буцаан төлөх хууваарьт хугацаандаа хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно” гэснээр нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү 1,300,719 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг “гэрээний үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг нэг удаа тооцох, мөн нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа тул” хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч зээлдэгч “ДЗГ” ХХК,  Б.Г нараас зээл 500,000,000 төгрөг, хүү 26,274,499 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч зээлдүүлэгч ЖДҮХСд олгож, нэмэгдүүлсэн хүү 1,300,719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Талууд  2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байгуулсан “Зээлийн гэрээ”-ний        3 дугаар зүйлд зааснаар 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, Монгол дархан, бэлэг дурсгалын үйлдвэр өргөтгөх зориулалттай олгосон 500,000,000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг Т.Тын өмчлөлийн ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, Дархан номин худалдааны төвийн урд байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай, 436.66 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... аймаг, Дархан сум, ... баг, ... хороолол ... байр, ... тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн                     ..., гэрчилгээний ... дугаартай, 174 мкв талбайтай амины орон сууц, ДЗГ ХХК-ийн өмчлөлийн ... аймгийн ... сум ... багт байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай 663.12 мкв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Т.Тын эзэмшлийн ...  аймаг, Дархан сум, ... баг, ... хотхон ... тоот хаягт байрлалтай, нэгж талбарын ..., гэрчилгээний ... дугаартай, 212 мкв талбайтай амины орон сууцны зориулалттай, эзэмшлийн газар зэргээр хангуулахаар мөн өдрийн ... тоот барьцааны гэрээний зүйл болгосон байна.

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, гэрээний 5.1.2-т зааснаар барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагаа бусад үүрэг гүйцэтгэгчээс тэргүүн ээлжинд хангуулах эрхтэй тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 1... зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэснээр барьцааны зүйлийг дуудлага худалдаа явуулах этгээдээр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар  төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгч ЖДҮХС Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4... зүйлийн 41.1.3-т зааснаар чөлөөлөгдсөн, хариуцагч зээлдэгч “ДЗГ” ХХК, Б.Г нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн 526,294,499 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 2,789,422 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.

Хариуцагч “ДЗГ” ХХК “Хуралдаанд хууль зүйн туслалцаа авах шаардлагатай байгаа бөгөөд өмгөөлөгч П.Батжаргалыг өмгөөлөгчөөр авахаар утсаар ярьж тохирсон билээ. Өмгөөлөгч П.Батжаргал нь Улаанбаатар хотруу ажлаар явсан учраас шүүх хуралдаанаас өмнө амжиж ирээгүй болно. Манай компани гадаадын хөрөнгө оруулалт авахаар төлөвлөж эхний шатны хурал 1-р сарын эхээр болж махны үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулалт авах шалгуурт тэнцсэн билээ. Гэтэл шинэ төрлийн вирус дэгдэж хөл хорио цээр тавигдсантай холбогдож хөрөнгө оруулалтын ажил 5-р сарын 1 хүртэл хойшилсон байсан. Гэтэл 2020 оны 4-р сарын 10-ны өдрийн 11 цагт Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар яаралтай цахим хурал зарласан тул зайлшгүй оролцох шаардлагатай болсон нь энэ удаагийн шүүх хуралдааныг хойшлуулах хоёрдох шалтгаан болж байна. Иймд бидний энэ байдлыг харгалзан үзэж энэ удаагийн шүүх хуралдааныг хойшлуулж бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү “ гэсэн хүсэлтийг ирүүлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар “эрх зүйн туслалцаа авах, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтийг урьд нь гаргах буюу санал  болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаархи нотлох баримтыг хүсэлтэд хавсаргаж ирүүлээгүй тул шүүх хуралдааныг хариуцагч нарын оролцоогүйгээр хянан шийдвэрлэж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар зохигч талаас урд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний  хуулийн 28... зүйлийн 281.1 ., 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар “ДЗГ” ХХК, Б.Г нараас 526,294,499 төгрөгт төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЖДҮХСд олгож, үлдэх хэсэг 1,300,719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох Т.Тын өмчлөлийн ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, Дархан номин худалдааны төвийн урд байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай, 436.66 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол ... байр,  ... тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай, 174 мкв талбайтай амины орон сууц, ДЗГ ХХК-ийн өмчлөлийн ... аймгийн ... сум ... багт байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай 663.12 мкв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Т.Тын эзэмшлийн .. аймаг, ... сум, ... баг, ... хотхон ... тоот хаягт байрлалтай, нэгж талбарын ..., гэрчилгээний ... дугаартай, 212 мкв талбайтай амины орон сууцны зориулалттай, эзэмшлийн газар зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг ДУАШШГГ-т даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 4... зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ЖДҮХС нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ДЗГ” ХХК, Б.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,789,422 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

           

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1... зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан, гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ