Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00289

 

                                               ****, **** **** ****  ****гийн

                                     нэхэмжлэлтэйиргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

  ****-Уул аймаг дахь сум ****ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2020 оны  07 дугаар сарын 07-ны өдрийн 802 дугаар шийдвэр,

****-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар магадлалтай,

****, **** **** **** ****гийн нэхэмжлэлтэй,

“ **** **** ****” ХХК, ****, **** нартхолбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 527,595,218 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэйиргэний хэргийг

Хариуцагч “ **** **** ****” ХХК-ийн төлөөлөгч ****ийн гарга **** гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, М.Цэцэгсүрэн,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. ****, **** **** **** ****нь “ **** **** ****” ХХК, ****, **** нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 527,595,218 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаард ****ыг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. ****-Уул аймаг дахь сум ****ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 802 дугаар шийдвэрээрИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “ **** **** ****” ХХК, ****нар үндсэн зээл 500,000,000 төгрөг, хүү 26,294,499 төгрөг, нийт 526,294,499 төгрөгийг нэхэмжлэгч ****, **** **** **** ****д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүү 1,300,719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох ****ийн өмчлөлийн ****-Уул аймаг, **** сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол, **** номин худалдааны төвийн урд байрлалтай, улсын бүртгэлийн Ү2003020534, гэрчилгээний 000536576 дугаартай, 436.66 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ****-Уул аймаг, **** сум, 13 дугаар баг, 10 дугаар хороолол Батур 4 байр, 2 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2003019313, гэрчилгээний 000536329 дугаартай, 174 м.кв талбайтай амины орон сууц, “ **** **** ****” ХХК-ийн өмчлөлийн ****-Уул аймгийн Хонгор сум 1 дүгээр багт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2005000775, гэрчилгээний 000429043 дугаартай 663.12 м.кв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ****ийн эзэмшлийн ****-Уул аймаг, **** сум, 13 дугаар баг, Батур хотхон 4-2 тоот хаягт байрлалтай, нэгж талбарын 4505701541, гэрчилгээний 000662040 дугаартай, 212 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай, эзэмшлийн газар зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг ****-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ****, **** **** **** **** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “ **** **** ****” ХХК, ****нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,789,422 төгрөгийг гаргуулж Төрийн ****гийн орлого болгожшийдвэрлэжээ.

3. ****-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар магадлалаар ****-Уул аймаг дахь сум ****ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 802 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “ **** **** ****” ХХК, ****нар үндсэн зээл 500,000,000 төгрөг, хүү 26,294,499 төгрөг, нийт 526,294,499 төгрөгийг нэхэмжлэгч ****, **** **** **** ****д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүү 1,300,719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч “ **** **** ****” ХХК, ****нараас үндсэн зээл 500,000,000 төгрөг, хүү 26,294,499 төгрөг, нийт 526,294,499 төгрөгийг гаргуулан ****, **** **** **** ****д олгож, нэмэгдүүлсэн хүү 1,300,719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч ****ийн давж заалд **** гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,100 төгрөгийг Төрийн ****гийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч “ **** **** ****” ХХК-ийн төлөөлөгч **** хяналтын журмаар гарга **** гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь 2019.06.18-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2016/3/121 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж 2019.05.30-ны өдрийн байдлаар 522,160,941 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч тал гэрээгээ цуцал **** байж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 527,595,218 төгрөг болсноос илүү 5,434,304 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүү 1,300,719 төгрөгийг хасч тооцсон, одоо үлдэгдэл 4,133,585 төгрөгийг хасч өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч “ **** **** ****” ХХК-ийн төлөөлөгч ****ийн хяналтын журмаар гарга **** гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “ **** **** ****” ХХК, **** нар үндсэн зээл 500,000,000 төгрөг, хүү 26,294,499 төгрөг, нийт 526,294,499 төгрөгийг нэхэмжлэгч ****, **** **** **** ****д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүү 1,300,719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “ **** **** ****” ХХК, **** нар үндсэн зээл 500,000,000 төгрөг, хүү 26,294,499 төгрөг, нийт 526,294,499 төгрөгийг нэхэмжлэгч ****, **** **** **** ****д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүү 1,300,719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч “ **** **** ****” ХХК, **** нараас үндсэн зээл 500,000,000 төгрөг, хүү 26,294,499 төгрөг, нийт 526,294,499 төгрөгийг гаргуулан ****, **** **** **** ****д олгож, нэмэгдүүлсэн хүү 1,300,719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,300,719 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хангагд **** хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

7. Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цуглар **** нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

8. ****, **** **** **** **** “ **** **** ****” ХХК, ****нар 2016.12.23-ны өдөр 2016/3-121 дугаартай зээлийн болон барьцааны байгуулж, 500,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг батал **** байна.

Зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заа ****тай нийцсэн гэж үзнэ.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заа **** зээлийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

9.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн ав **** эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуул ****д тооцно” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шинж бол зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авч захиран зарцуул **** байхыг ойлгоно.

9.2. ****, **** **** **** **** нь 500,000,000 төгрөгийг зээлийн гэрээний 3.2-т гэрээг эрх бүхий байгууллагуудад бүртгүүлж ирснээс хойш ажлын 10 хоногийн дотор зээлдэгчийн дан ****д шилжүүлнэ гэж заасныг биелүүлсэн байх бөгөөд зээлдэгч нар уг мөнгийг хүлээн ав **** үйл баримтын талаар маргаагүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тусзаа **** үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна.

10.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагд **** зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргийг үндэслэж, нэхэмжлэгчийг гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийг зээлдэгч нараас шаардах эрхтэй гэж дүгнэснийг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

Учир нь зээлийн гэрээний 13.5-т “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт нь гагцхүү бичгээр үйлдэж, талуудын бүрэн эрхт төлөөлөгч нар гарын үсэг зур **** тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзнэ” гэж заажээ.

Хариуцагч нар зээлийн гэрээнд заа **** зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, ****, **** **** **** ****тай харилцан тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруул **** баримт хэрэгт авагдаагүй байх тул зээлийн гэрээний хавсралт 1 болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгчийн үүргийг тодорхойлно.

11. Талуудын хооронд байгуул **** гэрээний 2.1.12-т “зээл буцаан төлөх хуваарь-Зээлийн гэрээнд хугацааны дотор зээлийн төлбөрийг хэсэгчлэн төлөх, хугацаа болон хэмжээг тодорхойлсон талуудын тохиролцоог ойлгоно” мөн гэрээний 4.1-д “зээлдэгч ав **** зээлээ энэ гэрээний хавсралт 1-д заа **** хуваарийн дагуу төлж дуусгавар болно” гэж хүсэл зоригоо илэрхийлж, зээл буцаан төлөх хуваарийг харилцан тохиролцон байгуулжээ.

Түүнчлэн зээлийн гэрээний 6.2.2-т зааснаар зээлдэгч нар гэрээнд заа **** хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг ****, **** **** **** ****гийн Төрийн **** дахь 900037019 тоот дан ****д сар бүрийн 20-нд үл маргах журмаар төлөх хүлээсэн байна.

“ **** **** ****” ХХК, ****нар зээлийн гэрээнд заа **** хуваарийн дагуу зээлийг төлөх үүргээ биелэлгүй зээл буцаан төлөх хугацааг 694 хоног хэтрүүлснийг дээр дурд **** гэрээний үүрэг, түүнчлэн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заа **** хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байна. 

12. Байгуул **** гэрээгээ цуцлах эсэх нь талуудын хүсэл зоригт хамаарах бөгөөд маргаан гар **** тохиолдолд цуцлагд **** гэж үзэх, хуульд нийцэж буй эсэх тухай дүгнэлт хийж, үр дагаврыг шүүхээс шийднэ. 

Талуудын хооронд байгуул **** зээлийн гэрээ нь хиймэгц биелэх бус харин урт хугацааны гэрээ байх тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т заа **** зохицуулалт хамаарна.

Зээлийн гэрээний 2.1.9-д “Ноцтой зөрчил-зээлдэгч үндсэн өр, хүүгийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн болон зээлийн төлбөрийн хуваарийг 3-с дээш удаа зөрчсөнийг ойлгоно”, 8.1.1-д “Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт 1-д заа **** зээл буцаан төлөх хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн” бол гэрээний үүргийг зөрчсөнд тооцохоор тохиролцсон байх бөгөөд мөн гэрээний 10 дугаар зүйлд гэрээг дуусгавар болох, цуцлах үндэслэлүүдийг нэрлэн заажээ. 

Нэхэмжлэгч зээлийн гэрээний 4.3.2, 7.1.4, 9.2.3, 10.2.1, Иргэний хуулийн 205, 227 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтад зааснаар хариуцагч нараас зээл эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлаж, түүнээс үүсэх үр дагавар, хохирлыг шаардах эрхтэй.  

13. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын үндсэн зээлийн болон хүүгийн дүнг маргаагүй байдлыг энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруул **** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заа **** үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

14. Хэрэгт авагд **** баримтын хэмжээнд зээлийн гэрээний 2.1.3, 2.1.4, 3.1, 4.1, 4.3.2-т тус тус зааснаар хариуцагч нарын үүргийг тодорхойлж, зээлийн үүрэг болон үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлага 526,294,499 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны магадлал Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-дзаа **** зохицуулалт, тэдгээрт заа **** ойлголт, шаардлага, агуулгад нийцсэн байна.

15.Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шийдвэр гаргахдаа Иргэний хуулийн 174, 175, 242дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

16. Хариуцагч “ **** **** ****” ХХК-ийн төлөөлөгч ****ийн хяналтын журмаар гарга **** гомдолд дурд **** “...илүү гэх  5,434,304 төгрөгийн...” талаар зохигч анхан шатны журмаар хэргийг хэлэлцэхэд мэтгэлцээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т “...давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заа **** бөгөөд  давж заалдах шатны шүүх “ **** **** ****” ХХК-ийн төлөөлөгч ****ийн гомдолд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

17. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн шаардлага зээлийн хүү26,274,499 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөгийг нийлүүлж хүү 26,294,499 төгрөг гэж бичсэн, “ **** **** ****” ХХК, **** нар үүргээ зөрчсөний улмаас учир **** хохирол нотариатын зардалд Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байх тул хяналтын шатны шүүхээс зөвтгөх шаардлагатай гэж дүгнэлээ.

18. Дээр дурдсанаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч “ **** **** ****” ХХК-ийн төлөөлөгч ****ын хяналтын журмаар гарга **** гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ****-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, ****-Уул аймаг дахь сум ****ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 802 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч “ **** **** ****” ХХК, **** нараас зээл 500,000,000 төгрөг, зээлийн хүү26,274,499 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөгнийт 526,294,499 төгрөгийг гаргуулан ****, **** **** **** ****д олгож, нэмэгдүүлсэн хүү 1,300,719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч “ **** **** ****” ХХК-ийн төлөөлөгч ****ийнхяналтын журмаар гарга **** гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаархариуцагч “ **** **** ****” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 81,100 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН