Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1268

 

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01268

 

 

“ИЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00903 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ИЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “МТИ” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 160 500 000 төгрөгийг, түрээсийн гэрээний үүрэгт 74 064 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, мөн түрээсийн гэрээг дуусгавар болсонд тооцуулах, гэрээний хавсралтад заагдсан эд хөрөнгийг хүлээж авахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Цэцэгмаа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Жавхлантөгс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Ганчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ИЦ ХХК, “МТИ” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу нийт 200 000 000 төгрөгийн хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж тавилга бусад эдийг акт үйлдэн хүлээлгэн өгсөн юм. Гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг гэрээ байгуулж гарын үсэг зурсаны дараа хүлээн авсан. “МТИ” ХХК нь гэрээний үлдэгдэл 150 000 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлбөр хийх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг ирүүлснийг манай компани зөвшөөрсөн боловч хариуцагч өнөөг хүртэл төлбөрийг төлөгдөөгүй байна. Иймд гэрээнд заасны дагуу “МТИ” ХХК-иас дээрхи гэрээний төлбөр болох 150 000 000 төгрөг, гэрээгээр тохирсон алдангИЦ 10 500 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.

Мөн өдөр “ИЦ” ХХК нь “МТИ” ХХК-тай 2016 оны 11 сарын 23-ны өдөр 2016/11 дугаартай Түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр “ИЦ” ХХК-ийн байрны 1 ба 2-р давхрын 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эх хөрөнгийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 3 жилийн хугацаатайгаар түрээслүүлэхээр, сарын түрээсийн төлбөрт 12 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. “МТИ” ХХК нь 2016 оны 12 сараас 2017 оны 6 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн боловч 2017 оны 7 сараас өнөөдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй байна. Түрээсийн гэрээний 2.5 дахь хэсэгт тухайн түрээсийн төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор урьдчилсан байдлаар бэлнээр төлөх эсвэл “ИЦ” ХХК-ийн дансанд шилжүүлэхээр заасан, мөн гэрээний 3.3.3 дахь хэсэгт түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлнө гэж заасан. Иймд “МТИ” ХХК-иас түрээсийн үндсэн төлбөр 72 000 000 төгрөг, алданги 2 064 000 төгрөг нийт 74 064 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бИЦ гэрээний дагуу бүх эд хөрөнгийг шилжүүлж, хүлээлгэж өгсөн. Мөн энэ гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг хариуцагч “МТИ” ХХК нь тоног төхөөрөмж худалдан авах үнэ гэж шилжүүлсэн. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй ба одоог хүртэл уг обьектыг цоожлоод явсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:ИЦ”” ХХК-ийн тавьсан зарын дагуу “МТИ” ХХК нь тэдний өмчлөл эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу-43 хаягт байрлах 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтын үл хөдлөх эд хөрөнгийг тус объектод байршуулж суурилуулсан бүх тавилга, тоног төхөөрөмжийн хамт сарын 12 000 000 төгрөгөөр түрээслэх, ашиглалтын зардлаа түрээслэгч тал нь хариуцахаар тохиролцож 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулсан байдаг.

Мөн өдөр тус түрээсийн гэрээний барьцаа болгож түрээсэлж буй обьект дотор байрлуулж, суурилуулсан хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээг байгуулж 50 000 000 төгрөгийг барьцаа болгож “ИЦ” ХХК-д шилжүүлсэн. Одоо ч түрээсэлсэн обьектод бИЦэнд худалдсан гээд байгаа бүх зүйл нь жагсаалтаараа байж л байгаа, бИЦний хувьд баарны зориулалтаар ажиллаж байсан газрыг түрээсэлсэн болохоос доторхи тавилга, тоног төхөөрөмжийг худалдаж аваагүй. Ийм хүсэл зориг ч хэн алинд нь байгаагүй. Гагцхүү барьцаа болгож энэ гэрээг хийж 50 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн.

Хөгжимүүд бүрэн ажиллахгүй, LED дэлгэцүүд нь тохиргоо байхгүй, нэг болон хоёр давхарын зүүн хэсэг нь паар нь зад хөлдсөн, 00-уудын хаалга бүгд эвдрэлтэй, гэрлүүд шатсан, гар хатаагч ажиллагаа байхгүй, текний гэрлүүд бас шатсан, нийт цахилгааны монтаж муудсныг шинээр хийж, үүд болох нэг давхар хөлдөлт үүссэн учир цаашИЦ үйл ажиллагаа явуулахын тулд хуучин гипсэн хавтан, хөлдсөн паар гэх мэт нэг давхарийн 200 м.кв талбайд 40 080 000 төгрөгийн засвар хийсэн.

БИЦ үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө өөрсдөө авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/112 тоот тушаалаар уг зөвшөөрлийг хүчингүй болгосон. Ингээд тус обьект нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн түгжээтэй өнөөдрийг хүрч байгаа бөгөөд ашиг орлого муутай байсан хэдий ч бИЦ түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлж байсан бөгөөд үйл ажиллагаа явуулаагүй тул түрээсийн төлбөр нэхэмжилснийг зөвшөөрөхгүй.

Тухайн үед уг баар, үйлчилгээний зориулалттай обьектыг түрээслүүлнэ гэсэн зарын дагуу очиж л түрээсийн гэрээ байгуулсан болохоос уг эд хөрөнгүүдийг худалдан авах ямар ч хүсэл зориг байгаагүй. Иймд хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2016/11 дугаартай түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтанд заагдсан эд хөрөнгийг хүлээж авахыг “ИЦ” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 294 дүгээр зүйлийн 294.2.1, 295 дугаар зүйлийн 295.4, 292 дугаар зүйлийн 292.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МТИ” ХХК-аас 24 064 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ИЦ” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МТИ ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 160 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “ИЦ” ХХК-ийн, нэхэмжлэгч “ИЦ” ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтанд заагдсан эд хөрөнгө хогшилыг хүлээж авахыг “ИЦ” ХХК-д даалгах тухай хариуцагч “МТИ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ИЦ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 488 720 төгрөгийг, хариуцагч “МТИ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 228 150 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч “МТИ” ХХК-иас 528 270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ИЦ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь баарны зориулалттай тоног төхөөрөмжийг хариуцагчИЦ худалдахаар тохиролцож, талуудын хүсэл зориг нэгдсэний үндсэн дээр 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба тоног төхөөрөмжийн үнэнд хариуцагч 200 000 000 төгрөг төлөхөөр, нэхэмжлэгч эд зүйлийг хүлээлгэн өгөхөөр тохиролцож, төлбөрт 50 000 000 төгрөг өгсөн үйл баримт тогтоогдсон байхад үүнд эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Дээрх гэрээний дагуу талууд үйлчилгээний зориулалттай байрыг хүлээлгэн өгч, хүлээн авахдаа хавсралт үйлдэж нийт 100 нэр төрлийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг хүлээлцсэн актын үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна" гэж дүгнэсэн байгаа бөгөөд энэхүү хавсралт нь Түрээсийн гэрээний хавсралт бус Хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээний хавсралт бөгөөд шүүх үүнийг буруу дүгнэсэн.

Нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч "Эхлээд хөгжим худалдах, худалдан авах гэрээ хийгдээд дараа нь түрээсийн гэрээ хийгдсэн. Эхлээд н.Баасанпүрэв хөгжим худалдаж авья гэж байсан. Дараа нь гэрэл нь таалагдаж байна гэсэн. Уг нь бИЦ баар түрээслэнэ гэж зар өгсөн бөгөөд түүний дагуу н.Баасанпүрэв нь ирсэн гэв" гэж мэдүүлэг өгсөн байхад шүүх хэргийг дүгнэхдээ үүнийг анхаарч үзсэнгүй. БИЦ худалдах, худалдан авах гэрээг хийчихээд буюу "МТИ" ХХК-д гэрээний дагуу тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн бөгөөд манай компанИЦ 200 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Тэрхүү тоног төхөөрөмжийг хариуцагч компани ч гэсэн хүлээж авсан. Тухайн хүлээж авсан тоног төхөөрөмжийг "МТИ" ХХК нь манай компанитай түрээсийн гэрээ байгуулахдаа худалдах, худалдан авах гэрээгээр авсан тоног төхөөрөмжийг барьцаалсан юм. Иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаанд тавих нь түүний эрхийн асуудал байхад шүүх эсрэгээр нь дагалдах хэрэгсэл буюу тоног төхөөрөмжийн хамт обьектыг түрээсэлсэн, худалдах, худалдан авах гэрээний хүсэл зориг агуулагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Мөн "МТИ" ХХК нь манай обьектыг түрээслэхээс өмнө "Ориент стар" ХХК түрээслэн баарны үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд гэрээний хугацаа дуусахад "Ориент стар" ХХК-иас түрээсийн төлбөр, ашиглалтын зардал зэрэг авалгыг тухайн тоног төхөөрөмжИЦ оруулан манай компани худалдах, худалдан авах гэрээгээр авсан ба тоног төхөөрөмжийн үнийн дүнгийн зөрүү мөнгийг өгсөний дагуу манай компани тухайн тоног төхөөрөмжийг хууль ёсны дагуу худалдан авсан юм. Гэтэл шүүх өмнө нь баарны үйл ажиллагаа эрхэлж байсан обьектыг дагалдах хэрэгсэл тоног төхөөрөмжийн хамт баарны зориулалтаар түрээсэлсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

Хариуцагч нь 50 000 000 төгрөгийг хөгжим гэрэл, тоног төхөөрөмжийн үнэ гэж өгөөд худалдаж авсан эд зүйлээ өмчлөлдөө авсан ба акт үйлдэж хүлээлгэн өгсөн, үлдсэн 150 000 000 төгрөгийн төлбөрийг график гарган цувуулж төлөхөөр тохиролцож, тохиролцсон хугацаа дуусахад төлбөр төлөх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг хариуцагч тавьж, нэхэмжлэгч түүнийг нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд нэхэмжлэгчийн гаргасан баримтаар тогтоогдсон ба хариуцагч энэ баримтыг няцааж ямар нэгэн баримт гаргаагүй, байхад талуудын хооронд үүссэн нөхцөл байдлыг буруу дүгнэснээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх талаарх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг дүгнэсэн дүгнэлтийг харахад энэ гэрээг байгуулагдсан гэж үзээгүй хэмээн ойлгогдож байх бөгөөд энэ нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байна гэснээс харагдаж байна.

Хариуцагчийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт тооцож төлсөн 50 000 000 төгрөгийг шүүх юуны төлбөр гэж дүгнэсэн нь ойлгомжгүй ба Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.5 дахь хэсэгт заасны дагуу харилцан тооцох ёстой гэж дүгнэн түрээсийн төлбөрөөс хасч тооцсон, гэтэл энэ 50 000 000 төгрөг нь хариуцагчийн маргаж байгаа шиг барьцаанд тавьсан эд зүйл биш бөгөөд хариуцагч үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй байгааг шүүх анхаарсангүй, илтэд хариуцагчийн талд ашигтай шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргалаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч “ИЦ” ХХК нь хариуцагч “МТИ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 160 500 000 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 74 064 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч барьцаанд өгсөн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дуусгавар болсонд тооцуулах, гэрээний хавсралтад заагдсан эд хөрөнгийг хүлээж авахыг “ИЦ” ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Түрээсийн болон Хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэх бичгийн нотлох баримт хэрэг авагдсан байна.

Талууд түрээсийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, харин худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч байгуулсан гэж тайлбарласан бол хариуцагч уг гэрээг байгуулах хүсэл зоригийг илэрхийлээгүй тул байгуулаагүй гэж маргасан.

Тэдгээрийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний гол нөхцөл болох түрээсийн зүйл нь түрээслэгчийн өмчлөлд байдаг,  Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу 43 хаягт байрлах үйлчилгээний зориулалттай барилгын 1200 м.кв талбай бүхий,  баарны үйл ажиллагаа явуулах боломжтой үл хөдлөх эд хөрөнгө, түрээсийн хугацааг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ий өдрийг хүртэл 3 жил, түрээсийн төлбөр сарын 12 000 000 төгрөгийн талаар талууд тохиролцож, хүсэл зоригийг илэрхийлж, гэрээг бичгээр үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 318.3 дах хэсэгт заасантай нийцсэн байна. Иймд анхан шатны шүүх уг түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгаас үзвэл түрээсийн гэрээг цуцлаагүй, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй гэж түрээсийн төлбөрт 2017 оны 07 дугаар сараас нэхэмжлэл гаргасан хугацаа болох 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацаагаар тооцож 72 000 000 /12 000 000Ч6 сар/ төгрөгийг шаардсан ба хариуцагч уг төлбөрийг төлөхгүй гэж эсэргүүцсэнээ 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээг дуусгавар болгосонд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаснаар илэрхийлсэн байна.

Нэхэмжлэгч талаас түрээсийн гэрээг цуцлах хүсэл зоригийг илэрхийлээгүй тул хариуцагч түрээсийн төлбөрийг төлөхгүй байх нөхцөл байдал хууль болох гэрээгээр үүссэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх ёстой юм.

Хариуцагч компани нь түрээсийн зүйлийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ашиглах боломжгүй болсон нөхцөл байдал нь хариуцагчийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсонтой холбоотой болох нь хариуцагч талын өөрийнх нь тайлбараар тогтоогдож байна. Харин хариуцагч нь нийтийн эрх зүйн хүрээнд тусгай зөвшөөрөл цуцлагдсантай холбоотойгоор түрээсийн зүйлийг ашиглах боломжгүй болсон гэх үндэслэлээр гэрээ цуцлах тухай саналыг нэхэмжлэгч талд 2017 оны 6 дугаар сард гаргасан гэж тайлбарлах /хх 32 дах тал/ боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Хариуцагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх байдал нь нэхэмжлэгч талаас хамааралгүй тул энэ үндэслэлээр хариуцагч гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхгүй болно.

Иймд дээрх үйл баримтыг анхан шатны шүүх дүгнэж хариуцагч талаас түрээсийн гэрээний үүрэгт 72 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч хууль буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөх боломжтой. Нэхэмжлэгчийн түрээсийн гэрээний үүрэг шаардах эрх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар үндэслэгдэх юм. Гэтэл нэхэмжлэгч талаас гэрээг цуцалж дуусгавар болгоогүй байхад анхан шатны шүүх хариуцагч хөлс төлөх үүргээ хэрэгжүүлээгүй нь  нэхэмжлэгч талаас  Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түрээсийн гэрээг дуусгавар болгосон гэж, улмаар дуусгавар болгоогүй гэрээний маргаанд мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасан гэрээг дуусгавар болсон нөхцөлд эд хөрөнгийг буцаан төлөх хүртэл хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийн хүрээгээр дүгнэсэн нь алдаа гаргажээ.   

Түрээсийн гэрээний төлбөр төлөх үүргийн зөрчилтэй холбоотой алдангийг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэхдээ нэхэмжлэгчИЦ энэ шаардах эрх үүссэн талаар дүгнэлгүй орхигдуулсныг залруулах боломжтой байна.

Талууд түрээсийн гэрээний 3.3.3-т: “Түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй хэтэрсэн хоног тутам 0,1 хувийн алданги төлнө” гэж тохиролцсон үүрэг нь гэрээний 3.3-т заасан түрээслэгч талын үүрэгт хамааруулан зохицуулсан байх ба энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр байгуулах, мөн зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлтод нийцсэн байх тул нэхэмжлэгч нь алдангийг шаардах эрхтэй ба хариуцагч түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн тул алдангИЦ 2 064 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр  хангах үндэслэлтэй.

Талууд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хөгжим, гэрэл тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэх бичгийн баримт үйлджээ. Худалдагч тал болох “ИЦ” ХХК нь гэрээний 3 хавсралтад заасан эд хөрөнгийг нэр төрөл, тоо ширхэгээр нь худалдан авагч тал болох “МТИ” ХХК-д хүлээлгэж өгөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хавсралтаар хүлээлгэж өгсөн гэж нотлох баримтыг хэргийн 117-124 дэх талд авагдсан гэж тайлбарлахад хариуцагч нь энэ хавсралт нь түрээсийн гэрээний хавсралт гэж маргасан.

Эд хөрөнгийн жагсаалт үйлдэж бүрдүүлсэн энэ баримт нь ямар гэрээний хавсралт болох талаар бичигдээгүй, маргалдагч талууд өөрт ашигтай байдлаар холбогдох гэрээний ард хавсаргаж нотлох баримтаар ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал худалдах, худалдан авах гэрээний ард хавсаргасан бол хариуцагч тал нь түрээсийн гэрээний ард хавсаргасан байх ба хоёр өөр гэрээний хавсралт нэг агуулгатай байна.

Эд хөрөнгийн жагсаалт үйлдсэн хавсралт гэх баримтаас үзвэл түрээсийн байрны өрөө тус бүрт /доод, дээд заал гэж хувааж, доод дээд давхар бүрт байгаа өрөө болгоныг тодорхойлсон/ байгаа эд хөрөнгийг нэрлэн заасан байдлаас иш татвал ОО-ийн өрөөний шээлтүүр, угаалтуур, суултуур гар хатаагч зэрэг эд хөрөнгийг нэрлэн заасан, Санхүүгийн өрөөнд санхүүгийн тайлан 2011-2015, тусгай зөвшөөрөл гэх баримтууд, Санхүүгийн өрөөний хажуудах агуулахын хөгжим гэрлийн хэсгийн шитны хайрцаг, Заалан дах агааржуулагч зэрэг эд хөрөнгөөс дүгнэвэл түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох эд хөрөнгө болон нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд хамаарах санхүүгийн бичиг баримт байгаа зэргээс дүгнэвэл энэ хавсралт нь түрээсийн гэрээний хавсралт гэх хариуцагчийн тайлбар илүү үндэслэлтэй байна.

Иймд худалдах, худалдан авах гэрээний зүйл болох эд хөрөнгө нь тодорхойгүй, гэрээнд заасан хавсралтаар хүлээлгэж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй зэргийг харгалзаж анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хэрэгжээгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Улмаар хэрэгжээгүй гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хариуцагч талтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зарим зүйл нь нэхэмжлэгчийн өмчлөлд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу “Ориент стар” ХХК-иас шилжсэн байна. Ирээдүйд бий болох эд хөрөнгийн талаар худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг хуулиар хориглоогүй бөгөөд “Ориент стар” ХХК нь нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх явцад хийсэн салгаж болох салгаж болохгүй засан сайжруулалт нь хариуцагч “МТИ” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний зүйл болох нь эргэлзээтэй юм. Иймд “Ориент стар” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хавсралт, түүнд дурдсан эд хөрөнгө нь “МТИ” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хавсралттай байсан гэдгийг шууд нотлохгүй юм.

Түүнчлэн хэрэгжээгүй гэрээний үүргийг хүлээлгэхээр тооцоо нийлэх акт үйлдэж байгаа нь түрээслэгч талын эрх ашгийг хөндсөн гэж дүгнэхээр байна. 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний үнийг хариуцагчаас шаардах эрхгүй тул үндсэн үүрэг 150 000 000 төгрөг, алдангИЦ 10 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, мөн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

            Хариуцагч нь 50 000 000 төгрөгийг түрээсийн гэрээний барьцаа гэж шилжүүлсэн гэж тайлбарласан бол нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний төлбөр гэж маргасан.

            Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хэрэгжээгүй тул хариуцагч нь үнэ төлөх үүрэггүй юм. Иймд хариуцагчаас нэхэмжлэгчИЦ шилжүүлсэн 50 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.5 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчийн  төлөх түрээсийн гэрээний үүргээс хасч шийдвэрлэсэн нь зөв байна.

            Түрээсийн гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн Хорин долдугаар бүлэгт түрээсийн гэрээг цуцлах зохицуулалт үгүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлсөх гэрээг цуцлах журмыг хэрэглэнэ.

Хариуцагч нь түрээсийн гэрээ цуцлах тухай 2017 оны 06 дугаар сараас эхэлж нэхэмжлэгч тал мэдэгдсэн гэх боловч нотлоогүй тул түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсонд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

Харин хариуцагч сөрөг нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргаснаар түрээсийн гэрээг цуцлах эрхийг хэрэгжүүлсэн, уг сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч хүлээн авсан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр гэрээ цуцлах мэдэгдлийг хүргэгдсэн  гэж дүгнэх нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дах хэсэгт заасантай нийцэх юм. Энэ өдрөөс хойш 3 сарын хугацааны дараа түрээсийн гэрээ цуцлагдах тул эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хүсэл зориг илэрхийлэгдсэн, эд хөрөнгийг хүлээн авах үүрэг үүссэн гэж үзнэ.

Түрээсийн гэрээний зүйл болох эд хөрөнгийг хүлээн авахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл нь түрээсийн гэрээг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсонд тооцуулах шаардлагатай холбоотой гэх агуулгаар анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтыг ойлгомжгүй тодорхойлсон болон хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөхдөө давж заалдах шатны шүүх өөрчлөн найруулах нь зүйтэй гэж үзэв.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00903 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 292 дугаар зүйлийн 292.5, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МТИ” ХХК-иас 24 064 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ИЦ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч “Мөнхтэнгэрийн ивээл” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 160 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “ИЦ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж

2 дахь заалтын “243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “МТИ ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 160 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “ИЦ” ХХК-ийн,” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ИЦ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжИЦ 1 210 450 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                                                       

                        ШҮҮГЧИЦ                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА