Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/01842

 

 

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/01842

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж,тус шүүхийнхуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн .......байрлах И ХХК /РД:2615258/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...............тоотод байрлах  М ХХК /РД:5454512/-д холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 160.500.000 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 76.064.000 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцаанд өгсөн 50.000.000 төгрөгийг буцаан гаргуулах, түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтад заагдсан эд хөрөнгө хогшлыг хүлээж авахыг И ХХК-д даалгахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж /ШТЭҮД:000/, хариуцагчийн төлөөлөгч Л.Гг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И ХХК-ийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч МХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 200.000.000 төгрөгийн хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад хогшлыг акт үйлдэн хүлээлгэн өгсөн юм. Гэрээний дагуу 50.000.000 төгрөгийг гэрээ байгуулж гарын үсэг зурсны дараа И ХХК хүлээн авсан. М ХХК нь гэрээний үлдэгдэл 150.000.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлхуваарийн дагуу төлж барагдуулахаар гэрээнд тусгагдсан боловч 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл төлбөр хийх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/01 албан тоотоор ирүүлж И ХХК зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл төлбөр төлөгдөөгүй байна. Иймд гэрээнд заасны дагуу М ХХК-иас дээрх гэрээний үлдэгдэл төлбөр болох 150.000.000 төгрөг, түүний алданги 10.500.000 төгрөг, нийт 160.500.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Гэвч давж заалдах шатны шүүхээс шийтний хайрцаг, аваарын гэрэл, өдрийн гэрэл, пускатель, кондишн, угаалтуур, тосгуур, суултуур, шээлтүүр, гар хатаагч, санхүүгийн тайлан 2011-2015, тусгай зөвшөөрөл зэрэг эд зүйлс түрээсийн гэрээний зүйл болох баарны зориулалттай байрны бүрдэл хэсэгт хамаарна гэж үзсэн учир дээрх эд зүйлсийг худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн үнийн дүнгээс хасаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж болох хөрөнгүүдийн үнэлгээг нэмэхэд 194.300.000 төгрөг байгаа бөгөөд үүнээс гэрээ байгуулахад 50.000.000 төгрөг өгсөнийг хасахад 144.300.000 төгрөг болж байгаа юм. Иймээс М ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох 144.300.000 төгрөг дээр алданги 10.101.000 төгрөг, нийт 154.401.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Мөн И ХХК болон М ХХК нарын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 2016/11 дугаартай түрээсийн гэрээг байгууллсан юм. Энэхүү гэрээгээр И  ХХК-ийн байрны 1 ба 2 давхрын 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатайгаар байгуулсан бөгөөд эхний хоёр жил сарын 12.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Түрээсийн 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 06 дугаар сар хүртэлх төлбөрүүдийг төлсөн боловч 2017 оны 07 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл нийт 6 сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй байна. Түрээсийн гэрээни 2.5 дахь хэсэгт тухайн сарын түрээсийн төлбөрийг сар бүрийн 5-ны дотор урьдчилсан байдлаар төлөх эсвэл И ХХК-ийн Голомт банкны 0000000000 тоот дансанд шилжүүлнэ гэж заасан, мөн гэрээний 3.3.3 дахь хэсэгт түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлнө гэж заасны дагуу 2.064.000 төгрөгийн /12.000.000 төгрөг х 0.1%х172 хоног/ алданги, 6 сарын төлөгдөөгүй түрээсийн төлбөр 72.000.000 төгрөг, нийт 74.064.000 төгрөг болж байгаа юм. Иймд түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл, хугацаа хэтэрсэн хоног тутмын алданги болох 74.064.000 төгрөгийг М ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М ХХК шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: И ХХК-ийн нэхэмжлэлтэй М ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2016 оны 10 дугаар сарын эхээр фэйсбүүк дээр Брикс буюу АВА клубийг түрээслэнэ гэсэн зар явж байсан. Миний бие тус зар дээр байсан зуучлагч эмэгтэйн 88113285 дугаарын утсанд холбогдож улмаар өөрийн биеэр очиж үзэхээр болсон. Самбасанчир гэдэг обьектийн эзэн намайг тус бааранд хүлээж байхаар тохирсны дагуу очиход 50 гаруй насны хүн энэ үл хөдлөх газар болон барны эзэн гээд хүлээгээд сууж байсан. Самбасанчир гэдэг ахтай цаг орчим уулзаж суусан. Тэр ах зар тавьсан чинь маш их хүн түрээслэхээр сонирхож байгаа болохоор сонирхож байгаа байгууллагуудыг сонгон шалгуурлна, хэрвээ танай компани тэнцвэл би дуудна гээд явуулсан. Хэд хоногийн дараагаас Самбасанчир ах /нэхэмжлэгч И  ХХК-ийн захирал Д.Ц-гийн нөхөр/ залгаж шалгаруулалт явуулсан, маш олон компани санал гаргасан, тэр дундаас танай компанийг сонгон шалгаруулалтанд тэнцүүллээ гэж хэлсний дагуу дахин уулзалт хийсэн. Энэ уулзалтаар гарч болох асуудал, цаашид ажиллуулахад ямар нэгэн хүндрэл саад учрах талаар ярилцсан. Самбасанчир ах хэлэхдээ баарны үйл ажиллагаа явуулахад хажуу залгаа байрны иргэн Одгэрэл гэж хүн хэл ам хийдэг байсан, бид тохиролцоод мөнгө төгрөг өгөн, мөн техник тоног төхөөрөмж гаргаж байр болон обьектын ханыг нурааж тусгаарласан, түүнээс хойш иргэн О гэгч нь хэл ам хийхээ больсон гээд дүү нарт л гэж хэлэхэд унтраастай байгаа машинд бензин хийгээд түлхүүрийг нь түлхэх л та нарт дутуу байна, ашиг орлого дээр айх зүйл байхгүй гэж бид нарт итгүүлсэн, бид ч түрээслэхээр болж засаж сайжруулах ажлыг өөрийн зардлаар хийхээр тохиролцсон. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр түрээсийн гэрээг хоёр жилийн хугацаатай байгуулж, сарын түрээсийн төлбөр нь ашиглалтын зардлыг хассан дүнгээр сардаа 12.000.000 төгрөг байхаар тохиролцсон. Тус гэрээний дагуу Сүхбаатар ......................... байрлах 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалтын байрыг түрээслэгч нь албан өрөө, баарны үйл ажиллагаа явуулах чиглэлээр эзэмшиж ашиглахаар болсон бөгөөд тус обьектэд байрлах бүх зүйлийг /сандал ширээ, шалны хувин, лааны суурь, халбага сэрээ гэх мэт/ бүх зүйлийг жагсаан бичиж 5 хуудас хавсралт бүхий түрээсийн гэрээг хийж нотариатаар батлуулсан. Тэрнээс хойш бид хавсралтад заасан түрээсийн обьектод байсан эд зүйлсийг нэг бүрчлэн хүлээж аваагүй. Мөн өдөр маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээг байгуулж түрээсийн гэрээний барьцаа болгож 50.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр түрээслэгчид өгсөн. Нэхэмжлэгч ч нэхэмжлэлдээ энэ талаар дурдсан байна. Мөн түрээсийн гэрээний 2.6 дахь заалтанд түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлуудыг бүрэн барагдуулах хүртэл түрээсийн байрны барьцаа болгож тухайн байранд байгаа 200.000.000 төгрөгийн үнэ бүхий баарны гэрэл, тоног төхөөрөмж болон эд хогшлыг барьцаална хэмээн тусгасан байгаа. Бид 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн засварын ажил эхэлж, 40.080.000 төгрөгөөр тек, шал, хана, тааз, гэрэл, цахилгаан гэх мэт ажлууд хийж гүйцэтгэсэн болно. Энэ хугацаанд бар үйлчилгээний тусгай зөвшөөрөл хотын захиргаанаас хүссэний дагуу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/166 тогтоолоор албан ёсоор зөвшөөрөл гарсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн барны үйл ажиллагаа эхлүүлсэн. Эхний гурван сар орлогогүй алдагдалтай ажиллаж байсан боловч бид түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлуудаа боломжоороо цаг тухайд нь төлж ирсэн. Өөрөөр хэлбэл түрээслэгч нь баар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж байсан бзх үед түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нийтдээ түрээслэгчид 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 76.800.000 төгрөгийн түрээсийн төлбөр төлсөн. Ашиглалтын зардалд 40.080.000 төгрөг төлсөн. Эрхэм ах Самбасанчир нь анхнаасаа худлаа ярьсан болох нь үйл ажиллагаа эхэлсэн 7 хоногоос л мэдэгдсэн. Нэгэнт түрээсэлсэн барьцаа 50.000.000 төгрөгөө өгчихсөн учраас түрээслэгч Самбасанчир ахад хандаж иргэн О гэдэг хүний хэл амыг байхгүй болгож өгөөч гэсэн шаардлага тавьсан. С ах яаж аргалсныг мэдэхгүй, 1 сарын хугацаанд О гэгч нь чимээгүй байсан боловч түүнээс хойш захирагчийн ажлын алба, цагдаа бүх л байгууллагад гомдол тасралтгүй гаргасаар бидний тусгай зөвшөөрлийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн захирагчийн албанаас хүчингүй болгосон бөгөөд тэр цаг мөчөөс цоожтой өнөөг хүрч байна. Бидний хувьд түлхүүрээ аваад л засварын ажлыг хийх явцдаа тусгай зөвшөөрлөө хөөцөлдөж, нойр хоолгүй ажиллаж байсан бөгөөд нөгөө магтаад байсан хөгжим нь ажиллахгүй, LED дэлгэцүүд нь тохиргоо байхгүй, нэг давхар болон хоёр давхрын зүүн хэсэг нь паар нь зад хөлдсөн, 00-уудын хаалга бүгд эвдрэлтэй, гэрлүүд шатсан, гар хатаагч ажиллагаа байхгүй, текний гэрлүүд бас шатсан, нийт цахилгааны монтаж муудсан /бид шинээр хийсэн/, тэгээд үүд болох нэг давхарт хөлдөлт үүссэн учир бид цаашид үйл ажиллагаа явуулахын тулд хуучин гипсэн хавтан, хөлдсөн паар гэх мэт нэг давхрын 200 м.кв талбайг 100 хувь шинээр засвар оруулсан. Энэ нь 40.080.000 төгрөгийн өртөг шаардсан. Нэг давхрын засвар дууссаны дараагаар бид нар үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ засвараа С, Ц нарт үзүүлсэн. Мөн бид маркетинг, менежмент тал дээр сошиал, TV, радиод тодорхой хэмжээний хөрөнгө санхүү гаргаж ажиллаж байсан боловч 2017 оны 6 дугаар сард нөгөө л иргэн Одгэрэлийн гомдлоор үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл маань байхгүй болсон бөгөөд энэ талаар түрээслэгч Ц захиралд иргэн О-ийн гомдлыг байхгүй болгож өгөх хэрэгтэй талаар хэлэхэд хамтраад мөнгө гаргаж иргэн О өгөх санал тавьсан бөгөөд бидний хувьд зөвшөөрөөгүй бөгөөд энэ асуудлаа түрээслэгч тал өөрсдөө л шийдэх ёстой гэсэн шаардлага тавьсан боловч энэ асуудал шийдэгдээгүй. Иймээс бид түрээслэгч талд түрээсийн гэрээгээ цуцлах талаар 6 дугаар сараас эхэлж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл байраа хүлээж авахгүй төлбөрөө нэхэж байгаа. Бид гэрээгээ цуцлах санал тавьсан боловч обьектоо хүлээж аваагүй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөг хүртэл тус обьект хаалттай өнөөг хүрч байна. Энэ хугацаанд түрээсийн байран дахь баарны үйл ажиллагаа зогссон байгааг мэдсээр байж С, Ц нар нь обьекьоо хүлээн авахаас татгалзаж, удаа дараалан өөрт ашигтай байдлаар гарын үсэг зуруулахыг шаарддаг байсан нь өнөөдрийн нэхэмжлэлээс ямар муухай санаатай байсан нь харагдаж байна. Бидний хувьд баарны зориулалтаар обьект түрээсэлсэн болохоос нэхэмжлэлд дурдсан хөгжим, гэрэл тавилга, эд хогшил зэргийг С ах болон нэхэмжлэгч И  ХХК-ийн захирал Д.Ц нараас худалдаж авах сонирхол, хүсэл эрмэлзэл огтоос байгаагүй, барьцаа болгож 50.000.000 төгрөг авах зорилгоор түрээсийн гэрээ байгуулдаг өдөр худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Мэдээж бид ашиг олоод мөнгөө түрээслэгчид төлбөрийг нь өгөхгүй байгаа асуудал огт байхгүй байхад түрээсийн байранд байгаа бүх хуучин эд хогшлоо зарсан үлдэгдэл 150.000.000 төгрөг, бас дээрээс нь алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. С гэдэг хүн анх бидэнтэй уулзаж бүх юмаа тайлбарлаж рекламдсан, тэгээд биднийг орсноос хойш эхнэр Ц-г урдаа тавьж бичиг цаас болон мөнгөөр дарамталдаг байсан. Сүүлдээ аргагүйн эрхэнд нэг болон хоёрдугаар давхарт хийсэн засварууд энэ бүгдийгээ нэхэмжлэхгүйгээр түрээслэгчил үлдээгээд гэрээгээ цуцлая гэсэн боловч нэхэмжлэгч Цэцэгмаа болон нөхөр С нар нь санаатайгаар хүлээж аваагүй. Бид ийм байдалд орно гэдгээ төсөөлөөгүй өнөөдрийг хүрсэн байна. Иймд бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөгүйгээс гадна сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс түрээсийн төлбөр 65.508.188 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Түрээсийн төлбөр 2017 оны 7 дугаар сараас хойш төлөгдөөгүй гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагч тал 2017 оны 7 дугаар сард тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан тул энэ хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байсан боловч Иргэний хуулийн 294 дүгээр зүйлд зааснаар тооцоод 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр түрээсийн гэрээг цуцалсан гэж үзэж, энэ өдрөөр түрээсийн гэрээ дуусгавар болсонд тооцоход түрээсийн төлбөр 65.508.188 төгрөг болж байгаа учраас энэ хэмжээгээр хүлээн зөвшөөрч байгаа. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т зааснаар гэрээг цуцлах 3 сарын хугацааны дээд хязгаарыг тогтоосон тул хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэйбайна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас салгаж үл болох угаалтуур, жорлон, сэнс, гэрэл зэрэг эд зүйлсийн төлбөрийг нэхэмжлэхээ болъё гэдэг агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэж ойлголоо. Худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн 200.000.000 төгрөгөөс 50.000.000 төгрөгийг өгсөн учраас түүнийг хасах нь ойлгомжтой. Үлдсэн 150.000.000 төгрөгөөс 6.000.000 орчим төгрөгийг хасаж, алдангийн хамт шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч И ХХК-ийн Сүхбаатар дүүргийн .................. 1100м.кв талбай бүхий обьектыг О ХХК-д түрээсэлсэн талаарх баримтууд хэрэгт байгаа. О ХХК-иас өөрийн хөрөнгөөр тохижуулаад зоогийн газраар түрээсэлж байгаад 4 сард түрээсийг төлж чадахгүй болсон. Ингээд нэгэнт төлбөрөө төлж чадахгүй болсон учраас И  ХХК-иас О ХХК-тай тохиролцоод тохижуулсан хөрөнгийг түрээсийн төлбөрт тооцоод тодорхой хэмжээний эд хөрөнгийгбуцааж өгөхөөр гэрээ байгуулж, тухайн байранд байгаа баарны гэрэл, тоног төхөөрөмж, эд хогшлыг 200.000.000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулсан өдрөөс худалдах, худалдан авах гэрээ байгуулаад түрээсийн гэрээний 2.6-т түрээсийн гэрээ ашиглалтын зардлыг бүрэн барагдуулах хүртэл түрээсийн гэрээний барьцаа болгож тухайн байранд байгаа 200.000.000 төгрөгийн үнэ бүхий барны гэрэл, тоног төхөөрөмж, эд хогшлыг барьцаална гэж заасны дагуу 50.000.000 төгрөгийг өгсөн байдаг. Худалдах, худалдан авах гэрээний дагуу хийгдсэн хэлцэл маань өөрөө хэлбэрийн шаардлага хангах ёстой. Хэлбэрийн шаардлагын хувьд бичгээр хийгдэж, худалдсан эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн байхыг шаарддаг. Нөгөө талаас үнийг төлсөн байхыг шаарддаг. Худалдах, худалдан авах гэрээний хавсралт, түрээсийн гэрээний хавсралт хоёр яг адил, ямар ч ялгаагүй. Тэгэхээр хариуцагчийн зүгээс талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Нэгэнт И  ХХК-иас засан сайжруулсан хөрөнгө оруулалтын эд хөрөнгийг салгаж болох, болохгүйгээр худалдан авснаар түүний үр шимийг өөрөө хүртэхээр болж, бусдад баарны зориулалтаар ашиглуулах, түрээслэх бодит нөхцөл бий болсон. Энэ үүднээс түрээсийн гэрээний зориулалтыг баарны зориулалтаар ашиглана гэж заасан байгаа. Нэхэмжлэгч талаас түрээслүүлээд түрээсийн төлбөрөө төлж чадахгүй бол оруулсан хөрөнгө оруулалтыг түрээсийн төлбөрт тооцож аваад түүнийгээ бусдад худалдсан гээд ярьж байгаа нь боломжгүй. Үүнд хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй. Түрээсийн гэрээнд 200.000.000 төгрөгийн эд хөрөнгө барьцаална гэж заасны учир юу вэ?. Нэхэмжлэгч дээрх эд хөрөнгийг хүлээж өгсөн гэж байгаа боловч хариуцагч тал хүлээн аваагүй. 200.000.000 төгрөгийн барьцаанд 50.000.000 төгрөгийг барьцаалаад уг эд хөрөнгийг ашиглаад үйл ажиллагаа явуулсан. Гэрээ байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 200.000.000 төгрөгөөс 150.000.000 төгрөг төлөгдөөгүй. Нэхэмжлэгч талаас ямар нэгэн байдлаар эд зүйлсээ буцааж авах шаардлага тавиагүй. Гэтэл гэнэт түрээсийн гэрээний харилцаа дуусахад 200.000.000 төгрөгөө авъя гэсэн. Тохирсон хугацаа түрээсийн гэрээний хугацаа дуусах хугацаанд дууссан. Энэ хугацаанд төлбөрөө авахгүй яасан юм бэ, боломж байсан. Бусдад зарсан алдагдлаа хариуцагчаас авна гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин түрээсийн төлбөрт 65.508.188 төгрөгийг төлөхийг звөшөөрч байна. Барьцаанд төлсөн мөнгийг түрээсийн төлбөрт шилжүүлж тооцоход татгалзах зүйлгүй. Худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотйо нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч МХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: МХХК нь И ХХК-ийн өмчлөл эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу-43 хаягт байрлах 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг тус обьектод байршуулж суурилуулсан бүх тавилга тоног төхөөрөмжийн хамтын сарын 12.000.000 төгрөгөөр түрээслэхээр болж, ашиглалтын зардлаа түрээслэгч тал нь хариуцахаар тохиролцож 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хоёр жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Мөн өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус гэрээний барьцаа болгож түрээсэлж буй обьект дотор байрлуулж суурилуулсан хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад хогшил худалдах, худалдан авах гэрээг байгуулж 50.000.000 төгрөгийн барьцаа хөрөнгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ныөдөр И ХХК-д шилжүүлсэн. МХХК-иас 50.000.000 төгрөг хүлээн авсан талаараа И ХХК маргаагүй. Одоо ч түрээсэлсэн обьектод бидэнд худалдсан гээд байгаа бүх зүйл нь жагсаалтаараа байж л байгаа, бидний хувьд баарны зориулалтаар ажиллаж байсан газрыг түрээсэлсэн болохоос доторх тавилга тоног төхөөрөмжийг худалдаж аваагүй. Ийм хүсэл зориг ч хэн алинд нь байгаагүй. Гагцхүү барьцаа болгож энэ гэрээг хийж 50.000.000 төгрөг хүлээлгэж өгсөн. Иймд хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, түрээсийн гэрээний барьцаанд өгсөн 50.000.000 төгрөгийг нэхэмжлэгч И ХХК-иас гаргуулж өгнө үү. Хариуцагч МХХК-иас түрээсийн гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаснаар түрээсийн гэрээ цуцлагдсан гэж үзэж, түрээсийн төлбөрт 65.508.188 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр МХХК болон И ХХК-ийн хооронд байгуулагдсан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу-43 хаягт байрлах 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг түрээсэлсэн түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс дуусгавар болсонд тооцож, МХХК нь түрээсийн гэрээнээс татгалзсан татгалзлыг хүлээн авахыг буюу түрээсийн гэрээний хавсралтад заагдсан эд хөрөнгө хогшлыг хүлээж авахыг И ХХК-д даалгахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгч И ХХК шүүхэд урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: И ХХК нь Либерти бридж ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зуучлалын гэрээ байгуулсан. Зуучлалаар дамжуулан М ХХК-ийн захирал У.Б, менежер н.Б нар баар түрээслэх хүсэлт гаргаж тус байрыг хамт ирж үзэн тухайн үед уг байрыг урьд нь түрээслэж байсан О ХХК-ийн хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшлыг худалдан авах хүсэлт тавьсан юм. Дээрх хөгжим, гэрэл, тоног төхөрөөмж, тавилга бусад эд хогшлын өмчлөгч О ХХК нь И ХХК-д төлбөрийн үлдэгдэлтэй, уг зүйлсээ худалдан борлуулсны дараа тооцоо хийх санал тавьж, үнэгүй.мн зарын дагуу хүмүүс ирж үзэн 200.000.000 төгрөгөөр худалдахаар зар тавьсан байсан. М ХХК-ийн захирал У.Б дээрх зүйлсийг худалдан авахаар санал тавьж өөрсдийн ажиллуулдаг хуучнаар Ленин клубын урд залгаа байрлах 3 баарыг үзүүлэн мөн тухайн байранд байрлах компанийн албан тасалгаанд баарны түрээсийн төлбөр боломжийн байгаа буюу 1 м.кв талбайн сарын түрээс 10.000 төгрөг байгаа талаар болон худалдан авч байгаа баарны хөгжим, гэрэл, тоноглол нь сүүлийн үеийн 2015 оноос хойших загвар тул анхаарал татаж байгаа талаар ярьж, дараа нь холбогдох мэргэжлийн хүмүүсээ дуудан И ХХК-ийн байранд уг зүйлсийг газар дээр нь шалгаж үзүүлэн үйл ажиллагаа эхлүүлэх 40 ширхэг CD хуурцагнууд, түлхүүрийг манай компанийн ажилтан С.Энхбатаас хүлээн авсан юм. М ХХК-ийн захирал У.Б нь манай компаний баарыг боль гэтэл түрээслэх болно, манай компани олон баар ажиллуулдаг туршлагатай компани гэж ярьж байсан болохоор М ХХК-тай хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээ, мөн түрээсийн гэрээ гэсэн хоёр тусдаа гэрээ байгуулахаар тохиролцсон. Хөгжим гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулж төлбөрт 200.000.000 төгрөг төлөхөөр, урьдчилгаа 50.000.000 төгрөг төлөөд үлдсэн төлбөрийг гэрээний 3.2 дахь заалтад заагдсан хуваарийн дагуу төлөх нөхцөлөөр тохиролцсон юм. Гэрээ байгуулсны дараа М ХХК-ийн захирал У.Б-ийн данснаас хөгжим, гэрэл, тоног төхөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээ урьдчилгаа төлбөрт 30.000.000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр И ХХК-ийн захирал Д.Ц-аагийн Голомт банкны 1179098552 тоот данс руу хөгжимний урьдчилгаа гэсэн тайлбартай шилжүүлсэн ба 20.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. М ХХК нь гэрээний үлдэгдэл 150.000.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөрхүртэл хуваарийн дагуу төлж барагдуулахаар гэрээнд тусгагдсан боловч төлбөр хийх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/01 албан тоотоор И ХХК-д ирүүлснийг зөвшөөрч хугацааг нь сунгасан. М ХХК нь И ХХК-ийн байрны 1, 2 дугаар давхрын 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар түрээслэхээр 2016/11 тоот түрээсийн гэрээг байгуулан гэрээний 2.6 заалтын дагуу түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлуудыг бүрэн барагдуулах хүртэл түрээсийн байрны барьцаа болгож тухайн байранд байгаа 200.000.000 төгрөгийн үнэ бүхий баарны гэрэл, тоног төхөөрөмж болон эд хогшлыг барьцаална гэсэн нь уг зүйлсийг МХХК худалдан авсныг давхар нотолж байгаа тул худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Тооцоо нийлсэн хоёр акт байгаа бөгөөд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр, мөн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн актуудад захирал У.Б нь гарын үсэг зурж баталгаажуулсан боловч компанийн тамга өөр байранд байгаа гээд дарж өгдөггүй байсан. Мөн И ХХК-ийн зүгээс захирал Д.Ц   нь өөрийн биеэр авч очсон тооцоо нийлсэн актанд шүүхийн баримт бүрдүүллээ гээд гарын үсэг зурахаас У.Б нь удаа дараа татгалзаж байсан. 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актанд М ХХК-ийн менежер Б өөрийн гараар бичиж, захирал У.Б гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээг талууд байгуулан, нотариатаар гэрчлүүлсэн. Түрээсийн гэрээг үл хөдлөхөд албан ёсоор бүртгүүлсэн. Гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 150.000.000 төгрөгийг төлөх хугацааг хойшлуулах талаар М ХХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн албан тоот ирүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болох нь нотлогдоно. Төлбөрийн үлдэгдэл байгааг нотолсон 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актанд МХХК-ийн захирал У.Б  гарын үсэг зурж баталгаажуулсан. МХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2016/11 дугаартай түрээсийн гэрээг байгуулсан байдаг бөгөөд тус гэрээний 2.6 дахь заалтанд түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлуудыг бүрэн барагдуулах хүртэл түрээсийн байрны барьцаа болгож тухайн байранд байгаа 200.000.000 төгрөгийн үнэ бүхий баарны гэрэл, тоног төхөөрөмж, эд хогшлыг барьцаална гэж заасны дагуу уг эд хогшлыг М ХХК худалдан авсныг нотолж байгаа юм. Худалдан авагчийн өмчлөлд эдгээр хөрөнгүүд шилжиж байгаа учраас тэр хөрөнгүүдийг хариуцагч талаас түрээсийн төлбөрийг төлөхгүй бол барьцаална гэсэн агуулгаар энэ заалтыг оруулсан. Худалдах, худалдан авах гэрээ анхнаасаа хийгдээгүй түрээсийн гэрээ байгуулагдсан бол бид нар өөрсдийн хөрөнгөө барьцаалах тухай заалт оруулахгүй. Тийм ч учраас тзрээсийн гэрээнд ийм зохицуулалтыг оруулсан юм. Иймд хариуцагчийн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзээд байгаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдсон нөхцөл байдал байхгүй учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. МХХК-ийн хөгжим, гэрэл, тоног төхөрөөмж, тавилга бусад эд хогшил худалдан авах хүсэлтийн дагуу И ХХК нь О ХХК-тай хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга, бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээ байгуулан И ХХК нь гэрээний төлбөрт 200.000.000 төгрөгийг төлж барагдуулсан юм.Түрээслүүлсэн байрны зэргэлдээ орших 28 дугаар байрны 5 дугаар орцны 4 давхрын оршин суугч Д . О нь баар цаг хэтрүүлэн ажиллаж, дуу чимээ их байгаа талаар гомдол гаргасны дагуу И ХХК-ийн удирдлага удаа дараа уулзаж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тохиролцсон боловч түрээслүүлсэн газарт үйл ажиллагаа явуулж байгаа М ХХК нь өглөөний 08 цаг хүртэл ажиллан цаг хэтрүүлэн ажилласан тул тухайн байрны оршин суугч Д.О  нь дахин гомдол гаргаж, баарны үйл ажиллагааг зогсоолгосон. Манай компанийн зүгээс цаг хэтрүүлэн ажиллаж байгаа талаар удаа дараа сануулж байсан боловч баар ингэж ажиллахгүй бол орлого олдоггүй юм гэсэн тайлбарыг өгч байсан. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа И ХХК-ийн зүгээс хөгжим, эд хогшил, түрээсийн төлбөрөө төлөхийг шаардаж, хаалгыг давхар цоожлон хамгаалалтанд авсан. Манай компани нь баарын түлхүүрийг солиогүй бөгөөд энэ нь үндэслэлгүй юм гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ХХК нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч МХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 160.500.000 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 74.064.000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 154.401.000 төгрөг, түрээсийн гэрээний үүрэгт 74.064.000 төгрөг гаргуулахаар, хариуцагч М ХХК-иас сөрөг нэхэмжлэлийн түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтад заагдсан эд хөрөнгө хогшлыг хүлээж авахыг И ХХК-д даалгахыг хүссэн шаардлагаас татгалзаж, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцаанд өгсөн 50.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар тус тус шаардаж байх ба энэхүү үндсэн нэхэмжлэлийн зарим хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тэй .

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Түрээсийн гэрээний үүрэгт 74.064.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Зохигчдын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр түрээсийн гэрээ бичгээр байгуулагдсан байх ба хариуцагч М ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, .............. тоот хаягт байрлах нэг ба хоёрдугаар давхрын 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрыг албан өрөө, баарны үйл ажиллагаа явуулах зориулалтаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 жилийн хугацаатай, эхний хоёр жилд нэг сарын 12.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, түрээсийн гэрээгээр тогтоогдож байна. /1 хав, хуу-163-164, 2 хав, хуу-23-27/

Дээрх түрээсийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Нэхэмжлэгч И ХХК-иас хариуцагч МХХК-ийг 2017 оны 07 дугаар сараас хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 7 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр 72.000.000 төгрөг, төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 2.064.000 төгрөг, нийт 74.064.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч МХХК-иас сөрөг нэхэмжлэл гаргаснаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ цуцлагдсан тул 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 65.508.188 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байна.

ал үндэстэй .

Хариуцагч М ХХК нь түрээсийн гэрээг цуцлах тухай саналаа нэхэмжлэгчид бичгээр мэдэгдээгүй, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас түдгэлзүүлсэн нь түрээслүүлэгчтэй хамааралгүй байх тул гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлэх ёстой. /хх-1 хав, хуу-188-195/

Гэвч нэхэмжлэгч И ХХК-иас талуудын хооронд байгуулагдсан түрээсийн болон худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлүүдийг тус шүүхэд гаргасан, үүнтэй холбоотойгоор худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцаанд өгсөн 50.000.000 төгрөгийг буцаан гаргуулах, түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтад заагдсан эд хөрөнгө хогшлыг хүлээж авахыг И ХХК-д даалгахаар 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч тал гардан авсан байх тул уг өдрөөр түрээсийн гэрээ цуцлах тухайгаа түрээсийн гэрээний 4.3-т зааснаар мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч И ХХК нь түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсонд тооцуулахыг хүссэн хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гардан авсан тул уг өдрөөр талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн түрээсийн гэрээ цуцлагдсан гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч М ХХК-иас түрээсийн төлбөр төлөгдөөгүй 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээ цуцлагдсан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч И ХХК-д төлж барагдуулах үүрэгтэй байх тул хариуцагч М ХХК-иас дээрх 5 сар, 14 хоногийн түрээсийн төлбөр 65.600.000/12.000.000х5=60.000.0000, 12.000.000:30=400000х14 хоног=5.600.000, 60.000.000+5.600.000=65.600.000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгох үндэслэлтэй.

Мөн талууд түрээсийн гэрээний дугаар 3.3.3-т түрээсийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон тул хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс түрээсийн гэрээ цуцлагдсан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацааны алданги 2.040.000 /12.000.000х0.1=12000х167=2.040.000/ төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас төлөгдөөгүй хугацааны түрээсийн төлбөр 65.600.000 төгрөг, төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс тооцсон алданги 2.040.000 төгрөг, нийт 67.604.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 154.401.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Зохигчдын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч МХХК нь нэхэмжлэгч И ХХК-ийн Сүхбаатар дүүргийн  ....... тоот хаягт байрлах нэг ба хоёрдугаар давхрын 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байранд байрлах 100 нэр төрлийн хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, тавилга, бусад эд хогшлыг нийт 200.000.000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон болох худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт зэргээр нотлогдож байна. /1 хав, хуу-4-8, 2 хав, хуу-32-43/

Нэхэмжлэгч И ХХК-иас хариуцагч М ХХК-ийг худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээний үлдэгдэл төлбөр 160.000.000 төгрөгийг алданги 10.500.000 төгрөг, нийт 160.500.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн гэрээний үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох шийтний хайрцаг, пускатель, кондишн, угаалтуур, тосгуур, суултуур, шээлтүүр, гар хатаагч, санхүүгийн тайлан 2011-2015, тусгай зөвшөөрөл зэргийн үнийг хасаж 144.300.000 төгрөг, алданги 10.101.000 төгрөг, нийт 154.401.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч МХХК-иас бидэнд баарны хөгжим, гэрэл, тавилга, эд хогшлыг худалдаж авах хүсэл зориг байгаагүй, гагцхүү барьцаа болгож бидэнтэй энэхүү худалдах, худалдан авах гэрээг хийсэн бөгөөд бид барьцаанд 50.000.000 төгрөгийг шилжүүлсэн, худалдан гээд байгаа эд зүйлүүдийг нэг бүрчлэн хүлээж авсан зүйл байхгүй, одоо тус обьектэд бидэнд худалдсан гээд байгаа бүх зүйл байгаа тул худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж

Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

Учир нь нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдсан эд хөрөнгийг хариуцагч М ХХК-ийн өмчлөлд шилжүүлээгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 24 3.1-т худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч нь гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу гэрээ байгуулснаас хойш ажлын 3 хоногийн дотор эд хогшил, тоног төхөөрөмжийг гэрээгээр тодорхойлсон тоо ширхэг, чанар, үзүүлэлтийн дагуу актаар хүлээлгэн өгсөн болох нь тодорхойгүй байна.

Түүнчлэн худалдах, худалдан авах гэрээний зүйл гэж тодорхойлсон зарим эд хөрөнгө болох шийтний хайрцаг, аваарын гэрэл, өдрийн гэрэл, пускатель, кондишн, угаалтуур, тосгуур, суултуур, гар хатаагч, хөгжим зэрэг түрээсийн гэрээний зүйл болох баарны зориулалттай байрнаас салгаж болохгүй, түүний бүрдэл хэсэгт хамаарахаар байхад эрхийн доголдолтой эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний зүйл болгосон нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл түрээсийн үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй түүний бүрдэл хэсгийг худалдахаар тохиролцсон байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс түрээсийн гэрээний үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж болох хөрөнгүүдийг тооцоход 194.300.000 төгрөг болсоноос гэрээ байгуулахад өгсөн гэх 50.000.000 төгрөгийг хасч худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 144.300.000 төгрөг шаардаж байгаа боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд 100 нэр төрлийн хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил 200.000.000 төгрөгийн үнэтэй гэж зааснаас эд хөрөнгө тус бүр ямар үнэтэй байх талаар талууд тохиролцоогүй, эд хөрөнгө тус бүрийг бүртгэж худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй зэргээс үзэхэд эд хөрөнгийг худалдан авах хүсэл зориг байгаагүй, тийм ч учраас эд хөрөнгө тус бүрийг бүртгэн тоолж, түүнийг үнийг харилцан тохиролцож тогтоолгүйгээр бүхэлд нь Ориент старХХК-иас шилжиж ирсэн жагсаалтын дагуу бичиж 200.000.000 төгрөгийн үнэтэй байхаар гэрээнд тусгаж, хавсралт үйлджээ.

Хэдийгээр хариуцагч М ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр эд хөрөнгийг 200.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан боловч дээрх хөдлөх эд хөрөнгүүд түүний өмчлөлд шилжээгүй, түүнд хүлээлгэж өгөөгүй, зарим эд хөрөнгө нь шилжих боломжгүй эрхийн доголдолтой эд хөрөнгүүд байна.

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хууль зөрчиж, дүр үзүүлж хийгдсэн хэлцэл байх тул нэхэмжлэгч И ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 144.300.000 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцсон алданги 10.101.000, нийт 154.401.000 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч М ХХК-иас худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцаанд өгсөн 50.000.000 төгрөгийг буцаан гаргуулах, түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтад заагдсан эд хөрөнгө хогшлыг хүлээж авахыг И ХХК-д даалгахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтад заагдсан эд хөрөнгө хогшлыг хүлээж авахыг И ХХК-д даалгах тухай шаардлагаас татгалзаж, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцаанд өгсөн 50.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хангах нь зүйтэй гэж үзэв.

Учир нь зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээгээр Сүхбаатар дүүргийн ................тоот хаягт байрлах нэг ба хоёрдугаар давхрын 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байранд байрлах 100 нэр төрлийн хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, тавилга, бусад эд хогшлыг нийт 200.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар талууд тохиролцсон боловч нэхэмжлэгч нь гэрээнд заасан эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн байдал тогтоогдохгүй, худалдах, худалдан авах гэрээний зүйл гэж тодорхойлсон зарим эд хөрөнгө болох шийтний хайрцаг, аваарын гэрэл, өдрийн гэрэл, пускатель, кондишн, угаалтуур, тосгуур, суултуур, гар хатаагч, хөгжим зэрэг түрээсийн гэрээний зүйл болох баарны зориулалттай байрнаас салгаж болохгүй, түүний бүрдэл хэсэгт хамаарахаар байхад эрхийн доголдолтой эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний зүйл болгосон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээнд 100 нэр төрлийн хөгжим, гэрэл тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил 200.000.000 төгрөгийн үнэтэй гэж зааснаас эд хөрөнгө тус бүр ямар үнэтэй байх талаар талууд тохиролцоогүй, эд хөрөнгө тус бүрийг бүртгэж худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй зэргээс үзэхэд эд хөрөнгийг худалдан авах хүсэл зориг байгаагүй, тийм ч учраас эд хөрөнгө тус бүрийг бүртгэн тоолж, түүнийг үнийг харилцан тохиролцож тогтоолгүйгээр бүхэлд нь Оны ХХК-иас шилжиж ирсэн жагсаалтын дагуу бичиж 200.000.000 төгрөгийн үнэтэй байхаар гэрээнд тусгасан атлаа дээрх хөдлөх эд хөрөнгүүд худалдан авагчийн өмчлөлд шилжээгүй, түүнд хүлээлгэж өгөөгүй, зарим эд хөрөнгө нь шилжих боломжгүй эрхийн доголдолтой эд хөрөнгүүд байжээ.

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх хууль зөрчсөн, дүр үзүүлсэн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч И ХХК-иас 50.000.000 төгрөг гаргуулж хариуцагч МХХК-д олгож, хариуцагч МХХК-ийг Сүхбаатар дүүргийн .....................  тоот хаягт байрлах нэг ба хоёрдугаар давхрын 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байранд байрлах 100 нэр төрлийн хөгжим, гэрэл тоног төхөрөөмж, тавилга бусад эд хогшлыг хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч И ХХК-д даалгах нь зүйтэй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба хариуцагч М ХХК нь түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтад заагдсан эд хөрөнгө хогшлыг хүлээж авахыг И ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.488.720 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.228.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 495.970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д, нэхэмжлэгч И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 343.150 төгрөг гаргуулж хариуцагч М ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний эрэг шүүхэд янан ийдвэрлэх ухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М  ХХК-иас 67.604.000 /жаран долоон сая зургаан зуун дөрвөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.460.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан зохигчдын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан хөгжим, гэрэл, тоног төхөөрөмж, тавилга бусад эд хогшил худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, нэхэмжлэгч И ХХК-иас 50.000.000 төгрөг гаргуулж хариуцагч МХХК-д олгож, хариуцагч МХХК-ийг Сүхбаатар дүүргийн ......................... тоот хаягт байрлах нэг ба хоёрдугаар давхрын 1200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байранд байрлах 100 нэр төрлийн хөгжим, гэрэл тоног төхөрөөмж, тавилга бусад эд хогшлыг хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгч И ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК нь түрээсийн гэрээг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсонд тооцуулж, гэрээний хавсралтад заагдсан эд хөрөнгө хогшлыг хүлээж авахыг И ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаарнэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.488.720 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.228.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 495.970 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д, нэхэмжлэгч И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 343.150 төгрөг гаргуулж хариуцагч М ХХК-д тус тус олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. х ш х ш т 120 120.2 , , 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, د