Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
Хэргийн индекс | 101/2018/01398/И |
Дугаар | 101/ШШ2020/00814 |
Огноо | 2020-02-05 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2020/00814
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: К Банк
Хариуцагч: Б.Б
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон банкны Эрх хүлээн авагчийн төлөөлөгч *******,******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К банк ХХК нь Б.Бтай 2013 оны 08-р сарын 20-ны өдөр 223 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, 57,750,000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай, сарын 0.67 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар авсан.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож УБ хот БЗД 16-р хороо 16-р хороолол /13320/******* 75-р байрны 117 тоот хаягт орших 45 мкв талбайтай (Г№000295881. ) 2 өрөө орон сууцыг барьцаалж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 4,002,588.12 төгрөг. зээлийн хүүнээс 13.448.053.67 төгрөг нэмэгдүүлсэн хүүнээс 5,629.52 төгрөг нийт 17,456.271.31 төгрөг тус тус төлсөн бөгөөд 2016 оны 08 сарын 31-ний өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлэхгүй "К банк" ХХК иргэн овогтой Б нарын хооронд байгуулсан. 223 TOOT “ЗЭЭЛИЙН гэрээ"-ний 8.3.1, 8.3.2, 8.3.3, 8.3.10, 8.3.11 дах заалтуудыг тус тус зөрчин банкийг хохироосоор байна. Иргэн Б.Бгаас үндсэн зээл 53,747,411.88 төгрөг, хүү 15,220,751.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,849.11 төгрөг, нийт 69,098,512 төгрөгийг гаргуулан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К банк нь иргэн овогтой Б миний биед холбогдуулан гэрээг цуцалж, гэрээний үүрэг болох 61,689,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ " ...К банк ХХК нь иргэн Б.Бтай 2013/08/20-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 57,750,000 төгрөгийг зээлүүлсэн, .... гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Баянзүрх дүүргийн 16 хороо, 16 хороолол /13320/,*******, ,-ыг барьцаалж зохих журмын дагуу бүртгүүлсэн... " гэх мэтээр дурджээ. 2013/08/20-ны өдрийн 223 тоот /57,750,000 төгрөгийн/ зээлийн гэрээгээр 57,750,000 төгрөг миний харилцах дансанд шилжээгүй, миний бие нь 57,570,000 төгрөгийг захиран зарцуулаагүй, 57.570.000 төгрөг нь миний мэдэлд ирээгүй, энэ үед миний бие нь орон сууцны зээлтэй байсан ба 15 сарын турш зээл хүүний төлбөрт cap бүр 455,137 төгрөгийг гэрээний дагуу төлж байсан. 2012/05/04-2013/08/20 хүртэлх хугацаанд төлсөн 6,827,055 төгрөгийг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа дутуу оруулсан байна. Миний бие нь 2012 оны 05 сарын 04-ний өдөр "" ХХК-ний барьсан Баянзүрх дүүргийн 16 хороо, 16 хороолол/13320/,*******, ,0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг // 1 м.кв талбайг 1,300,000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгөөр тооцон нийт 58,500,000 төгрөгөөр худалдан авч, 58.500.000 төгрөгийг 2012/05/07 өдөр өөрийн тоот харилцах данснаас шилжүүлсэн болно. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2013/08/20-ны өдрийн 223 тоот /57,750,000 төгрөгийн/ зээлийн гэрээний 3.9-д " банк зээлдэгчийн тоот харилцах дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн өдрөөс эхлэн гэрээний дагуу хэсэгчлэн авсан болон нийт авч ашиглаж буй зээлд хүү тооцно" гэжээ. Б.Бгийн эзэмшлийн К банк дахь тоот харилцах дансанд 2013/08/20-ны өдөр болон түүнээс өмнө, хойно 57,750,000 төгрөгийн зээлийн гүйлгээ огт хийгдээгүй болно. Тийм учраас зээлийн хүү тооцох нөхцөл бүрдээгүй буюу зээл олгогдоогүй байна. Мөн гэрээний 3.10-д ” гэрээний ерөнхий хугацаа нь Банкнаас зээл олгох анхны гүйлгээ хийсэн өдрөөс эхлэн тооцогдоно "хэмээн заажээ. Нэгэнт зээл олгох гүйлгээ хийгдээгүй тул гэрээний ерөнхий хугацаа тоологдож эхлээгүй байна. ИХШХШТухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хуульчилсан байна. Хуулийн 62.1.4,-д нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт; зайлшгүй байх ёстойг хуульчилжээ. К банкны гаргасан нэхэмжлэлд Б.Б надад зээлсэн гэх 57,570,000 төгрөгийг надад шилжүүлсэн, улмаар би түүнийг орон сууцны төлбөрт шилжүүлсэн гэх баримтууд огт байхгүй. Иймд ИХШХШТухай хуулийн 65.1.11 ./энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал./, 62.1.4./нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт;/ заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан хэмээн үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болсон 57,570,000 төгрөгийг Б.Бд шилжүүлсэн гэх, мөн Б.Б нь дээрх мөнгийг хүлээн авч захиран зарцуулсан нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй болсон. 2015 оны 06 сарын 02-ны өдөр "" ХХК-аар /талбайн хэмжилт хийх тусгай зөвшөөрөлтэй/ өөрийн орон сууцны талбайг хэмжүүлэхэд 40,59 м.кв буюу орон сууцны бодит хэмжээ нь захиалгын хэмжээнээс дариу 4,41 м.кв-аар дутуу байсан. Энэ талбайн зөрүүтэй байдал нь иргэн Б.Б болон К банкны хооронд байгуулсан 2012 оны 05 сарын 04-ны өдрийн 345 тоот зээлийн гэрээний дүнд нөлөөлөх ба цаашид гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байгаа ба эс бөгөөс иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 /хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй./-д заасан нөхцөл байдал үүсэж байна. Орон сууцны талбайн хэмжээ нь гэрээний дүнгээс 4,41 м.кв-аар дутуу болохыг миний бие нь 2015 оны 06 сард мэдсэнээс хойш асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийг хүсэж К банкны удирдлагад удаа дараа шаардлага тавьж ирсэн боловч К банк нь асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийж, уулзахаас зугтаагаад байсан түл гэм хор, хохирол гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан билээ. Миний бие нь 2018/01/15-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж "БЗД, 16 хороо, 16 хороолол/13320/,*******, ,0 м.кв талбайтай 2 өрөө орон сууц//-ны хэмжээг 40,59 м.кв-аар өөрчлөлт оруулан бүртгэхийг ОӨУБЕГазарт даалгах" тухай нэхэмжлэл гаргаж, 2018/01/22-нд 128/Ш32018/0520 тоот захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн ба тус шүүхийн 2018/02/21-ний өдрийн 128/Ш32018/1210 тоот захирамжаар К банк нь уг хэрэг маргаанд гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа билээ. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь буруу тул нэхэмжлэлийн үнийн дүн худлаа, бодит бус гарсан хэмээн үзэж байна. К банк нь нэхэмжлэлийн шаардлагаа үнэн зөв тодорхойлж, холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй, маргааны үндэслэл болсон орон сууцны талбайн хэмжээтэй холбоотой маргаан өөр шүүх дээр хэлэлцэгдэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: К банктай байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, К банк ХХК, Б.Б нарын хооронд байгуулагдсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, *******,*******,******* тоотод орших 40.59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгчээс 24,337,178 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна. К банк, Катеринг деливери ХХК-тай 2012 оны 3 сарын 6-ны өдөр орон сууц захиалагаар бариулах гэрээ байгуулж, 130 айлын 75 дугаар байрыг захиалан бариулсан. Барилга ашиглалтанд орсны дараа К банк нь Ажиллагсадын орон сууцны зээлийн гэрээ байгуулах замаар уг орон сууц буюу 75-117 тоотод байрлах 45 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг кв.м-ийг нь 1,300,000 төгрөгөөр нийт 58,500,000 төгрөгөөр худалдсан. Үүний дараа орон сууцны зээлийг ипотекийн корпорацид худалдах зорилгоор 2012 оны 5 сарын 4-ний өдрийн 345 тоот зээлийн гэрээг шинэчлэн 2013 оны 8 сарын 20-ны өдөр 223 тоот зээлийн гэрээг байгуулсан. Уг орон сууцыг зээлээр худалдахдаа ажиллагдсадын орон сууцны зээлийн гэрээ байгуулж, халхавчилж хийсэн тул 345 тоот болон 223 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл буюу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлд тооцогдоно.
К банк нь Катеринг деливери ХХК-тай 2012 оны 3 сарын 6-ны орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, орон сууцны барилга захиалан бариулж байгаа үйлдэл нь Банкны тухай хуулийн 7.1, 10.2-т заасныг зөрчсөн хууль бус үйлдэл байна. Тус банк нь хууль тогтоомж зөрчсөн үйлдлээ халхавчлах зорилгоор Катеринг деливери ХХК-иар захиалан бариулсан 130 айлын барилгыг орон сууц тус бүрээр нь банкны ажилтнуудад худалдсан үйлдлээ далдалж, ажиллагсадын орон сууцны зээлийн гэрээгээр олгосон байгаа нь хууль бус юм. Иймд К банкны надтай байгуулсан 2012 оны 5 сарын 4-ний өдрийн 345 тоот зээлийн гэрээ болон 2013 оны 8 сарын 20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна.
Уг орон сууцыг 58,500,000 төгрөгөөр зээлээр худалдсан. Орон сууцны талбай захиалгын хэмжээнд хүрэхгүй байгаа талаар 75 дугаар байрны оршин суугчдаас хэл ам гарсан тул Уран асар ХХК-иар хэмжүүлж үзэхэд 40.59 мкв гэсэн дүгнэлт гарсан. Уг орон сууцны зөрүүтэй байдал нь К банктай байгуулсан гэрээний үнэд шууд нөлөөлсөн ба Б.Б нь мкв зөрүүнээс болж 4.41 мкв-ийг 1,300,000 төгрөгөөр тооцоход 5,733,000 төгрөг илүү төлсөн байх бөгөөд 2012.5.25-2016 оны 9 сарын 25 хүртлэх нийт 41 сарын хугацаанд дээрх зөрүүнээс шалтгаалж 1,556,863 төгрөг К банкинд илүү төлсөн байсан.
Өнөөдрийн байдлаар хохирлын бодит хэмжээ 7,289,863 төгрөг болсон бөгөөд цаашид энэ зээлийн гэрээ үргэлжлэх бол надад учирах хохирлын хэмжээ нэмэгдэхээр байна. Урт хугацаатай зээлийн гэрээг цаашид Б.Бгийн зүгээс үргэлжлүүлэх боломжгүй болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 221.1-т хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, 221.2-т гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ хэмээн үзэж К банк Б.Б нарын хооронд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол.******* 75-117 тоот хаягт байрлалтай 40.59 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлээр худалдсан гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205.1-д заасны дагуу 24,337,178 төгрөгийг К банкнаас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч К банкны Эрх хүлээн авагч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. К банк нь ажиллагсдын тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, амьдрах тав тухтай орчныг бий болгоход дэмжлэг үзүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох зорилгоор компаниудтай тохиролцон орон сууцны хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Тиймээс дээрх зээлийн гэрээ нь 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл биш юм. Энэ гэрээг талууд өөрсдөө сайн дураар, гэрээний зорилго нөхцлийг зөвшөөрсний үндсэн дээр байгуулсан.
2013 онд Монгол улсын Засгийн газар, Монгол банк болон Монголын ипомтекийн корпораци хамтран орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн тул тэр хөтөлбөрт хамрагдах зорилгоор К банк нь 2013 оны 8 сарын 20-ны өдөр 223 тоот зээлийн гэрээнээс татгалзах шаардлагын тухайд манай байгууллага зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй. Энэ талаар ч нэхэмжлэгч үндэслэл гаргаагүй.
Нэхэмжлэгч орон сууцны кв.м-ийн талаар нэхэмжлэлдээ дурдсан байдаг. К банк орон сууцны зээл олгосон болохоос орон сууц худалдан борлуулаагүй. Тиймээс талбайн зөрүүгийн асуудлыг манай байгууллага хариуцахгүй. Бид зээлдэгчийн хүсэлтийн дагуу тодорхой шаардлага, нөхцөл хангаж байгаа тохиолдолд мөнгөн хэлбэрээр зээл олгодог болохоос бус барилга барьдаг компани биш. Тиймээс нэхэмжлэгчийн энэ шаардлага тодорхой үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банкны Эрх хүлээн авагч,*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 69,098,512 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндсэн, К банк ХХК, Б.Б нарын хооронд байгуулагдсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, *******,*******,******* тоотод орших 40.59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгчээс 24,337,178 төгрөг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Зохигч үндсэн болон сөрөг нэхэмжлэлээс хэн аль нь татгалзжээ.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 тоот тушаалаар К банк ХХК-ийг татан буулгаж, улмаар А-97 тоот тушаалаарийг тус банкны эрх хүлээн авагчаар томилжээ. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-д “Банкны эрх хүлээн авагч нь банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй байна” гэж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Банкны эрх хүлээн авагч дараах бүрэн эрхтэй” гэж, 69.1.1-д “банкны хөрөнгийг захиран зарцуулах” гэж, 69.1.2.-т “банкийг төлөөлөх, удирдах” гэж тус тус заажээ. /2-р хавтаст хэргийн 41-42 дахь тал/
Иймд татан буугдсан банкны эрх хүлээн авагчаар томилогдсон этгээд нь тухайн банкнаас иргэн, хуулийн этгээдэд олгосон актив буюу зээлийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй.
Хариуцагчаас тус зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан хэлцэл гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч К банк ХХК,*******, иргэн нарын хооронд 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 345 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нар 58,500,000 төгрөгийг нэг сарын 0,67, жилийн 8 хувийн хүүтэйгээр 15 жилийн хугацаатай зээлж, орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар авсан, мөн талууд 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 223 тоот зээлийн гэрээгээр 57,750,000 төгрөгийг сарын 0,67, жилийн 8 хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаатай орон сууцны санхүүжилтийн зээлийн зориулалтаар зээл олгосон, хариуцагч зээлийг авсан байна. Мөн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 223 тоот барьцааны гэрээгээр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, *******,*******,******* тоотод орших 45 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалжээ. /1-р хавтаст хэргийн 4-12, 36-42 дахь тал/
Зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч,*******гаас нэхэмжилсэн ба хамтран зээлдэгч гаас шаардаагүй нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зээлдэгч нараас хэнээс, зээлийг ямар хэмжээгээр шаардах нь нэхэмжлэгчийн бүрэн эрх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран зээлдэгч г зайлшгүй оролцуулах шаардлагатай гэх байдал талуудын тайлбар, хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогдоогүй.
Хариуцагчийн зүгээс 2012 оны 345 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан, 2013 оны 223 тоот зээлийн гэрээг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж, нэхэмжлэлээс татгалзжээ.
Зохигчийн хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3-т нийцсэн, хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээ гэж үзнэ. 2012 оны 345 тоот зээлийн гэрээний 1.1, 3-р зүйлд зааснаар нэхэмжлэгч үндсэн ажилтны нийгмийн баталгааг хангаж орон сууцны дэмжлэг үзүүлэх, тогтвор сууршилтай ажиллах нөхцөлийг хангах зорилгоор үндсэн үйл ажиллагааны хүрээнд хөнгөлөлтэй зээлийн гэрээ байгуулжээ. Мөн 2013 оны 223 тоот зээлийн гэрээг байгуулах шалтгаан нь ажилтныг буюу хариуцагчийг орон сууцны 8 хувийн зээлийн хөнгөлөлттэй нөхцөлд хамруулахаар 2012 оны 345 тоот зээлийн гэрээний нөхцөлийг өөрчилж, зээлийн төлөгдсөн дүнг хасч үлдэх дүнгээр тооцож гэрээг шинэчлэн байгуулсан нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх үүргийг дуусгавар болгон шинээр гэрээний харилцаа үүсчээ.
Талууд 2012, 2013 онуудад зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч 2012 оны 05 дугаар сарын 04-ны өдөр 58,500,000 төгрөгийн зээлийг хариуцагчид зээлдүүлсэн, 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус зээлийн төлөгдсөн дүнг хасч 57,750,000 төгрөгөөр орон сууцны зээлийн гэрээг байгуулжээ. /1-р хавтаст хэргийн 15, 43 дахь тал/ Хариуцагч 2013 онд нэхэмжлэгчээс 57,750,000 төгрөгийн зээл аваагүй тухай тайлбар үндэслэлтэй боловч энэ үндэслэлээр 2013 оны 223 тоот гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийг Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасныг зөрчин хариуцагчид зээлийг бодитой олгоогүй гэж буруутгах үндэслэлгүй.
Зохигч зээлийн гэрээний харилцаа үүсгэж, гэрээ байгуулж хариуцагч мөнгө хүлээн авч байх цаг үед талууд маргаан үүсгээгүй, өөр хүсэл зориг харилцан илэрхийлж байсан үйл баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй ба хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг шинэчлэн байгуулахаар хүлээн зөвшөөрснийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Түүнчлэн талуудын дээрх тохиролцоо, хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуульд харшилсан гэх байдал зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзлээ.
Улмаар дээрх хоёр хэлцлийн үр дүнд*******, иргэн , нар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, *******,*******, 75 дугаар байрны 107 тоотод орших, 45 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, 2 өрөө орон сууцыг 2014 оны 01 дүгээр сарын 14-гы өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн, хариуцагч тус орон сууцанд амьдарч байгаа талаар зохигч маргаагүй. /1-р хавтаст хэргийн 14 дэх тал/
Нэхэмжлэгч, ХХК-тай 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ, нэхэмжлэгчийн 2012 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 149 тоот тушаалаас үзэхэд нэхэмжлэгч нь Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан банкны үйл ажиллагаанд хориглох үйл ажиллагааг явуулсан гэх байдал тогтоогдохгүй гэж үзлээ. /1-р хавтаст хэргийн 106-107, 222-223 дахь тал/
Түүнчлэн хариуцагч шүүх хуралдаанд 2012, 2013 оны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд К банк ХХК, Б.Б нарын хооронд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, *******,*******,******* тоотод орших 40.59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлээр худалдах-худалдан авах гэрээ амаар байгуулагдсан. Иймд амаар байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгчид төлсөн 24,337,178 төгрөгийг буцаан гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.
Хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан үйл баримтаар зохигчийн хооронд маргаж буй орон сууцыг худалдах-худалдан авах талаар амаар тохиролцож хэлцэл хийсэн нь тогтоогдоогүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн энэ үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үндэслэл бүхий байдлаар нотлоогүй байна.
Өөрөөр хэлбэл зохигчийн хооронд дээрх орон сууцыг худалдах-худалдан авах талаар амаар хэлэлцэн тохиролцсон үйл баримт тогтоогдоогүй.
Иймд хариуцагчийн зүгээс зохигчийн хооронд байгуулсан гэрээнүүд нь хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх татгалзал, амаар тохиролцон байгуулсан гэх худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгчээс 24,337,178 төгрөг гаргуулах тухай сөрөг сөрөг нэхэмжлэл үгүйсгэгдэж байх тул хариуцагчийн К банк ХХК, Б.Б нарын хооронд байгуулагдсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, *******,*******,******* тоотод орших 40.59 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгчээс 24,337,178 төгрөг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Хариуцагч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар харилцан тохиролцож байгуулсан гэрээний үүргээ, гэрээнд заасан нөхцөлийн хүрээнд үнэнч шударгаар, гэрээнд тухайлан заасан хугацаа, хуваарийн дагуу биелүүлэх үүрэгтэй.
Энэхүү үүрэг, тохиролцоог хариуцагч зөрчин зээлийн гэрээний үүрэгт 17,456,271.31 төгрөг төлсөн, 2016 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөс хойш зээлийг төлөөгүй үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 53,747,411.88 төгрөг, хүү 15,220,751.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114,849.11 төгрөг, нийт 69,098,512 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байна. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний гэрээний 4.2.1-д заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй нь нэхэмжлэгч гэрээний 8.3.1, 8.3.3-т зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийг үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт шаардах эрхтэй.
Хариуцагч 24,337,178 төгрөг төлснийг хэрэгт авагдсан баримтаар нягталж үзэхэд зохигчийн хооронд байгуулсан 2012 оны 345 тоот гэрээний дагуу 6,920,907 төгрөг, 2013 оны 223 тоот зээлийн гэрээний дагуу 17,456,271.31 төгрөгийг хариуцагч тус тс төлсөн байх тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ. Зохигч 2012 оны 345 тоот гэрээг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д зааснаар дуусгавар болгож 2013 оны 223 тоот гэрээг байгуулсан тухай өмнө дүгнэсэн учир хариуцагчийг 2013 оны 223 тоот зээлийн гэрээний үүрэгт 24,337,178 төгрөг төлсөн гэж үзэхгүй.
Урт хугацаатай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийг шаардсан, нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан учир гэрээний үүрэг 61,689,100.12 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, гэрээ цуцлагдсан өдрөөс хойшхи хугацаанд шаардсан 7,409,41 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэгчийн мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч, хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан ба зохигчийн хооронд байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураа биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д нийцнэ.
Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй явдал нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасны дагуу нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар шаардах эрхийг үүсгэх ба энэ нь барьцааны зүйлийн өмчлөгчид шууд чиглэдэг тул хариуцагч, нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцах үүрэгтэй тул барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, *******,*******, 75 дугаар байрны 107 тоотод орших, улсын бүртгэлийн дугаартай, 40.59 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар зээлийг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ