Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 182ШШ2020/00786

 

 

 

 

 

 

 

 

                     2020        04          13  

                  182/ШШ2020/00786

    

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:  

 

Нэхэмжлэгч: Ч.С ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.А д холбогдох

 

газар болон үл хөдлөх эд хөрөнгийг О.А ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, нарийн бичгийн дарга Б.Дэлгэрмаа нар оролцов.

                                                                                     

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.С миний бие тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байшинтай, тоот гэрчилгээтэй 700 м.кв газартай юм. С.Э д зээлүүлсэн мөнгөндөө тооцож С.Э тай 2006 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр батламж бичиг, хэлцэл хийж лагерийн байшинг авсан юм. Гэтэл О.А нь миний эзэмшлийн газрыг бүхэлд нь оруулан том хашаа барьж, чөлөөлж өгөхгүй байх тул газар болон 000177500 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байшинг О.А ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэв.  

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.А миний бие 2012 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн  дугаартай шийтгэх тогтоолтой, Банк хадгаламж зээлийн хоршоо төлбөр барагдуулах ажлын албаны зарласан албадан дуудлага худалдаанд орж зуслангийн сууцыг газрын хамт худалдан авсан болно. Миний бие О.А нь шүүхийн шийдвэр, тогтоолтой улмаас зарсан албадан дуудлага худалдаагаар орж авсан учир өнөөдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн газрын албаны буруутай үйл ажиллагаанаас болж кадастрын нэрээ солиулж аваагүй байгаа болно. Мөн О.А миний нэр дээр 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр  тоот дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч О.А д холбогдуулан газар болон үл хөдлөх эд хөрөнгийг О.Аын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй учир нь газар болон 1 давхар мансардтай 90 хувийн гүйцэтгэлтэй 97 м.кв барилгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан дуудлага худалдаанд орж уг газар болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Нэхэмжлэгч Ч.С нь газар болон тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байшинг О.А ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн  тоот шийдвэрийг үндэслэн 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр Ч.С т олгосон болох нь 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  дугаар гэрчилгээгээр, эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг зэрэг нь Ч.С ийг газрыг эзэмших эрхийг баталгаажуулсан байна. /Хавтас хэргийн 10 дугаар тал/

 

үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нэхэмжлэгч Ч.С, Ц.О, О.А, О.А нарт 2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр олгогдсон байна. /Хавтаст хэргийн 14 дүгээр тал/

 

Мөрдөн байцаах газрын 4 дүгээр хэлтсийн Эд хөрөнгө битүүмжлэх 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор 90 хувийн гүйцэтгэлтэй 1 давхар мансардтай зуслангийн сууцыг битүүмжилсэн байна. /Хавтаст хэргийн 250 дугаар тал/

 

О.А нь Мөрдөн байцаалтын шатанд хадгаламж зээлийн хоршооноос битүүмжлэгдэн, хураагдаж ирсэн 1 давхар мансардтай зуслангийн 90 хувийн гүйцэтгэлтэй сууцыг газрын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулагдсан 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн албадан дуудлага худалдаанд орж худалдан авсан болох нь 2012 оны 05 дугаар сарын 03-ны дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба, О.А нарын 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн албадан дуудлага худалдааны худалдах, худалдан авах гэрээ, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Чингэлтэй дүүргийн газрын албанд хүргүүлсэн 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн тоот албан бичиг, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлсэн 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн  тоот албан бичиг, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тоот албан бичиг зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

О.А д газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон нь 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг зэргээр баталгаажсан.

 

Иймд нэхэмжлэгч Ч.Сийн О.А д холбогдуулан гаргасан 700 м.кв газар болон үл хөдлөх эд хөрөнгийг О.А ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шинжээчийн зардал болох 516.775 төгрөгийг нэхэмжлэгч Ч.С ээр нөхөн төлүүлэх нь зүйтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон   

                                                  ТОГТООХ НЬ:

  

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасныг баримтлан хариуцагч О.А д холбогдуулан 700 м.кв газар болон  тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй байшинг О.А ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Ч.С ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.С ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.С ээс шинжээчийн ажлын хөлс болох 516.775 төгрөгийг гаргуулж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.ДАВААСҮРЭН