Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2020/01091

 

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2020/01091

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэгт оршин суух, Н овгийн С.Б /РД:ХК62/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрнгт байрлах, ЭМ г ХХК/РД:27/-д холбогдох,

ЭМ г ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Б сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-2 нэртэй 812 гектар талбайг хамрах MV-018 /хуучнаар 85А/ тоот, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-3-2 талбайг хамрах MV-0201 /хуучнаар 194А/ тоот тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээний эх хувийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг,

MV-0198 болон MV-0201 тоот тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгч С.Б ы эзэмшлийн Томовосс ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай бичиг баримтанд ЭМ г ХХК нь тамга, тэмдгийг дарж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурахыг тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

ЭМ г ХХК болон С.Б  нарын хооронд байгуулагдсан 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ №1 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Урангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагч ЭМ г ХХК-ийн захирал Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Э, Н.М, А.М, Б.Ө, гэрч А.О , шүүх хуралдааны нарийн даргаар С.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.Б  нь 2009.04.10-ны өдөр Эрхэсмайнинг ХХК-тай №1 тоот гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь өнөөдрийг хүртэл дуусгавар болоогүй, татгалзаагүй хүчин төгөлдөр байгаа бөгөөд тус гэрээний 1.2-т А тал нь Эрхэсмайнинг ХХК-ийн эзэмшлийн Ар тамсагийн 8865А, 12293A тоот тусгай зөвшөөрлийн эх хувь, тусгай зөвшөөрөлтэй холбоотой геологийн баримт материалыг Б талд бүрэн гүйцэт хүлээлгэх өгөх мөн тус гэрээний 1.4-т Б тал нь дээрх лиценз бүхий талбайнуудад олборлолт, хайгуулын ажил хийх ... эрхтэй гэж талууд харилцан тохиролцсон байна. Нэхэмжлэгч С.Б  нь гэрээнд заасан үүргээ өнөөдрийг хүртэл хариуцлагатай биелүүлж, 2009 оноос хойш жил бүр дээрх хоёр тусгай зөвшөөрлийн лицензийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж, хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл ЭМ г ХХК нь 2015 онд 8865A, 12294A тоот тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээнүүдийн эх хувийг үрэгдүүлсэн гэж Ашигт малтмалын газарт хүсэлт гаргаад уг гэрчилгээнүүдийг дахин шинээр нөхөж MV-0198528, MV-020391 тоот болгож аваад иргэн Г.Бямбасайханы өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж улмаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд нэхэмжлэгчийг олборлолт хийж, хайгуулын ажил хийх, захиран зарцуулах зэрэг гэрээний 1.4-т заасан эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа. Хариуцагч ЭМ г ХХК нь иргэн С.Б тай байгуулсан гэрээний 1.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байх тул талуудын 01 тоот гэрээгээр харилцан тохиролцсон үүргүүдийн нэг болох А тал нь ЭМ г ХХК-ийн эзэмшлийн Ар тамсгийн "8865А, МУ0198528/, 12294A /МУ020391/ тусгай зөвшөөрлүүдийн эх хувь болоод холбогдох баримт бичгүүдийг С.Б д бүрэн гүйцэд хүлээлгэн өгөх гэсэн үүргийг хариуцагч бүрэн биелүүлэн хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ өөрчилж нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч С.Б  би 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт заасан үүргээ биелүүлэхийг ЭМ г ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан дараах байдлаар өөрчилж нэмэгдүүлж байна. Өөрчилж нэмэгдүүлж буй нэхэмжлэлийн шаардлага болон шүүхээр тогтоолгох үйл явдал нь ЭМ г ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-2 нэртэй 812 гектар талбайг хамрах MV-0198528 /хуучнаар 8885А/ тоот, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-3-2 талбайг хамрах MV-020391 /хуучнаар 12294А/ тоот тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээний эх хувийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах, MV-0198528 болон MV-020391 тоот тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгч С.Б ы эзэмшлийн Томовосс ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай бичиг баримтанд ЭМ г ХХК-ийн тамга, тэмдгийг дарж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурахыг хариуцагчид даалгах. Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-2 нэртэй 812 гектар талбайг хамрах MV-0198528 тоот, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-3-2 талбайг хамрах MV-020391 тоот тусгай зөвшөөрлүүд бүхий талбайнуудад С.Б ы эзэмшлийн Томовосс ХХК олборлолт, хайгуулын ажил хийх эрхтэй болохыг тогтоолгох, Нэхэмжлэлийн үндэслэл нь намайг уул, уурхайн чиглэлээр ажилладаг байхад ЭМ г ХХК-ийн захирал Ч.Ө бид хоёр 2000 оноос найз нөхдийн харилцаатай байсан. Ч.Ө нь Анод банкинд ажиллаж байсан учраас намайг өөрийн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаач би компанийн хувьцааны 30% эзэмшүүлье гэдэг санал тавьсаныг би хүлээн зөвшөөрч компанийн 30%-ийн хувьцааг эзэмшиж компанийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулж байхдаа 2006 оны 10-12 сарын хооронд Хос Хас ХХК-иас маргаан бүхий 2 тусгай зөвшөөрлийг мөн 12293A тоот ашигт малтмалын

 

 

 
 

 


ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг өөрийн эзэмшлийн компани байхгүй байсан тул ЭМ г ХХК-ийн нэр дээр түр шилжүүлэн авч байсан. Ч.Ө нь Анод банкнаас ЭМ г" ХХК-ийн нэр дээр удаа, дараа олон сая төгрөгийн зээлийг авч бусдад өгдөг байсан, тухайн зээлүүдийг нь манай компани үйл ажиллагааны орлогоосоо төлдөг байсан бөгөөд Ч.Ө нь компанийн болон өөрийн хамаарал бүхий хүмүүст надтай зөвшилцөхгүй 4-н өрөө бүхий 4-н орон сууцыг, зуслангийн хашаа, байшинг худалдан авч өгсөн, 2006-2007 онуудад татварын 3,5 орчим тэрбум төгрөгийн зөрчил илэрч акт тавигдсан зэргээс шалтгаалан би компаниас гарах талаар Ч.Өлзийбаяртай харилцан ярилцаад би өөрийн 3-н тусгай зөвшөөрлүүдийг буцааж авах, 30%-ийн хувьцаагаа Ч.Өлзийбаярт Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхээр зөвшилцөж тохирсон юм. Би ЭМ г ХХК-ийн эзэмшилд байсан 3-н тусгай зөвшөөрлийн 1 нь болох ашигт малтмалын ашиглалтын 12293A тоот лицензээ өөрийн найзын эзэмшлийн Софт трейд ХХК-ийн нэр дээр 2010 оны 3 сард ЭМ г ХХК-иас шилжүүлж байсан. Намайг 2009 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Бэлэглэлийн гэрээг шилжүүлсний дараа Ч.Ө нь хоорондын тохиролцоогоо баталгаажуулж 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1 тоот гэрээг байгуулж, 3-н тусгай зөвшөөрлийг С.Б  нь захиран зарцуулах эрхтэй гэсэн агуулга бүхий итгэмжлэлийг олгож байсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд 01 тоот гэрээний нөхцөл биелэгдээгүй, ЭМ г ХХК гэрээгээр хулээсэн үүргээ биелүүлэхээс илтэд татгалзаж ирлээ. Миний хувьд өөрийн эзэмшлийн компанийг үүсгэн байгуулаад тусгай зөвшөөрлөө шилжүүлж авах гэтэл 2010 оноос МУ-ын Ерөнхийлөгч ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг дахин олгохыг, ҮАБЗ-өөс нь тусгай зөвшөөрөл олгох, мөн түүний шилжилт, хөдөлгөөнийг хориглож зогсоосон байсан. Үүний дараа нөөцтэй эсэх нь тодорхойгүй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь талуудын байгуулсан гэрээний үндсэн дээр хоорондоо шилжээд байсан учраас үүнийг нэг мөр таслан зогсоохын тулд нөөц тогтоогдоогүй, Эрдэс Баялагийн Мэргэжлийн Зөвлөлөөр нөөцөө батлуулаагүй, нөөцөө улсын бүртгэлд бүртгүүлээгүй ашигт малтмалын ашиглалтын лицензийн шилжилт, хөдөлгөөнийг нөөцийг бодож улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэлх хугацаагаар МХЕГ-аас зогсоосон байсан юм. Би 2007 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн гэрээний дагуу гүйцэтгэсэн өрөмдлөгийн ажлын үр дүнд суурьлан маргаан бүхий 2 тусгай зөвшөөрөл дээр нөөц тогтоолгож нөөцийг ЭБМЗ-өөр хэлэлцүүлж хамгаалуулан улсын бүртгэлд бүртгүүлэх, судалгаа хийлгэхээр МУ-ын зөвлөх инженер Ж.Ган-Очир, Цагдуултайн-Ундарга ХХК-тай 2012 онд хамтран ажиллах гэрээ байгуулж нөөцийг батлагдах хүртэлх хугацаагаар тусгай зөвшөөрлүүдийг 2012 онд үүсгэн байгуулсан өөрийн эзэмшлийн Томовосс ХХК-нд шилжүүлэх боломжгүй болсон тул АНУ-руу түр хугацаагаар 2016 оны 4 сарыг хүртэл ирж очин зорчиж байсан. Би ашигт малтмалын ашиглалтын 3-н тусгай зөвшөөрлийг анх шилжүүлж авсан үеэс эхлэн маргаан бүхий 2 тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, холбогдох бичиг баримтууд, геологи судалгааны баримт материалууд надад эх хувиараа байдаг бөгөөд лицензийн төлбөр, тайлан мэдээг АМГ-т цаг хугацаанд нь төлж нийт 97.337.128 төгрөгийг тусгай зөвшөөрлийн төлбөрт, 180 орчим сая төгрөгийг ЭБМЗ-д нөөц батлуулах зорилгоор хайгуулын ажилд дээрх хугацаанд зарцуулсан. Гэтэл ЭМ г ХХК нь надад эх хувиараа хадгалагдаж байсан хуучин дугаар нь 8865A, 12294A тоот тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээг 2015 оны 10 ба 12 дугаар сард албан контороо нүүлгэж байхдаа үрэгдүүлсэн гэдэг худал баримт бүрдүүлэн АМГ-аас шинээр ашигт малтмалын ашиглалтын MV-019852, MV-020391 тоот тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээг нөхөж авсаныг би 2015 оны 12 сард мэдсэнээс хойш миний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж эхэлсэн тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ашигт малтмал Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нөхөн олгосон АМГКХ-ийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 919 тоот шийдвэр, 2015 оны 12 дугаар сарын 15- ны өдрийн 1150 тоот шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоолгож хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байсан маргаан нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжилж миний нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хэрэгсэхгүй болсон. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлал, УДШ-ийн тогтоолын үндэслэх болон хянавал хэсэгтээ ЭМ г ХХК-ийн маргаан бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэх албан тоот нь хуурамч эсэхийг тогтоох нь Захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамааралгүй,...тусгай зөвшөөрлийг дахин олгосон хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчөөгүй,... нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, хайгуулын ажил хийж, их хэмжээний зардал гаргасан гэх байдал нь Захиргааны байгууллагын шийдвэрийн үр дагавартай шууд холбоогүй, ЭМ г ХХК-тай байгуулсан 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот гэрээтэй шууд холбоотой байх тул энэхүү маргааныг нэхэмжлэгчийн ерөнхий харъяалалын шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлахгүй талаараа дурьдсан байдаг. Иймд ЭМ г ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-2 нэртэй 812 гектар талбайг хамрах MV-0198528 /хуучнаар 8885А/ тоот, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-3-2 талбайг хамрах MV-020391 /хуучнаар 12293А/ тоот тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээний эх хувийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг мөн MV-0198528 болон MV-020391 тоот тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгч С.Б  миний эзэмшлийн Томовосс ХХК-ийн нэр дээр шилжүүлэх бичиг баримтанд ЭМ г ХХК-ийн тамга, тэмдгийг дарж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурахыг хариуцагчид даалгах, тусгай зөвшөөрлүүд бүхий талбайнуудад С.Б ы эзэмшлийн Томовосс ХХК нь олборлолт, хайгуулын ажил хийх эрхтэй болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан шаардлага, тайлбартаа: С.Б ы нэхэмжлэлтэй ЭМ г ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн шүүхэд анх гаргасан дараах нэхэмжлэлийн шаардлагыг багасган тодорхой болгож байна. ЭМ г ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-2 нэртэй 812 гектар талбайг хамрах MV-0198528 /хуучнаар 8885А/ тоот, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-3-2 талбайг хамрах MV-020391/хуучнаар 12294А/ тоот тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээний эх хувийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах,

MV-0198528 болон MV-020391 тоот тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгч С.Б ы эзэмшлийн Томовосс ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай бичиг баримтанд ЭМ г ХХК-ийн тамга, тэмдгийг дарж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурахыг хариуцагчид даалгах,

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-2 нэртэй 812 гектар талбайг хамрах MV-0198528 тоот, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-3-2 талбайг хамрах MV- 020391 тоот тусгай зөвшөөрлүүд бүхий талбайнуудад С.Б ы эзэмшлийн Томовосс ХХК олборлолт, хайгуулын ажил хийх эрхтэй болохыг шүүхийн журмаар тогтоолгох гэсэн 3-н шаардлагыг хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад гаргасан байсан. Дээрх шаардлагуудын 3 дахь шаардлагаас татгалзаж байна. Харин хоёр дахь шаардлагаа өөрчилж гаргаж байна. Иргэний хуульд заасны дагуу гэрээний аль нэг тал нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргыг тодорхойлох боломжтой тул маргаан бүхий 01 тоот гэрээний нэг тал болох иргэн С.Б  нь талуудын хооронд тохиролцсон тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх үүргийг өөрийн 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг Томобосс ХХК-д шилжүүлэн авах, ийнхүү шилжүүлэхтэй холбоотойгоор гэрээний нөгөө тал болох ЭМ г ХХК-иас шаардлагатай баримт бичгүүдийг шаардлагатай баримт бичгүүдийг гарган өгч, өөрийн тамга тэмдгээр баталгаажуулан гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусгавар болгох шаардлагатай байгаа юм. Ийнхүү иргэн С.Б ы эзэмшлийн компани руу тусгай зөвшөөрөл шилжсэнээр 01 тоот Гэрээний зорилго биелэгдэж, уг гэрээ дуусгавар болох юм. Түүнчлэн 01 тоот гэрээний 3-р зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлүүдийг хариуцагч нь нэхэмжлэгчийн компанид шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг иргэн С.Б  бүрэн хариуцах учраас Томобосс ХХК-д тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэх тухай бичиг баримтуудад ЭМ г ХХК-ийн тамга, тэмдгийг дарж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурахыг хариуцагчид даалгахаар шүүх шийдвэрлэх нь нөгөө талд буюу хариуцагчид ямар нэгэн хохирол учруулахгүй арга болох юм. Мөн №1 тоот гэрээний талууд болох иргэн С.Б  болон ЭМ г ХХК нь хоёулаа Ашигт малтмалын лицензийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу заавал тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг, албан татвар төлөгч хуулийн этгээд эзэмших эрхтэй болохыг мэддэг байсан бөгөөд уг 01 тоот гэрээг байгуулсан өдөр иргэн С.Б  нь хувьдаа үйл ажиллагаа явуулдаг өөрийн гэх хуулийн этгээд байхгүй байсан тул №1 тоот гэрээг С.Б  нь тэрээр хожим өөрийнхөө хувь эзэмшдэг компаниудаа ашигт малтмалын маргаан бүхий лицензүүдийг шилжүүлэх гэрээний урьдчилсан нөхцөл болгож №1 тоот гэрээг байгуулсан юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсэгт МV-0198528 болон MV-020391 тоот тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгчийн эзэмшлийн Томовосс ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай бичиг баримтанд хариуцагч тамга, тэмдгийг дарж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурахыг даалгах гэсэн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.Б ы нэхэмжлэлтэй, ЭМ г ХХК-д холбогдуулан гаргасан 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот гэрээний 1.2-т А тал нь ЭМ г ХХК-ийн эзэмшлийн Ар тамсгийн 8865А/MV0198528/, 12294A/MV020391/ тоот тусгай зөвшөөрлүүдийн эх хувь, тусгай зөвшөөрөлтэй холбоотой геологийн баримт, материалыг Б талд бүрэн гүйцэт хүлээлгэн өгөх" гэсэн үүргээ биелүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Уг компанийг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай, Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу эрх бүхий улсын бүртгэлийн байгууллага, Татварын байгууллагад холбогдох татвар, хураамжийг төлж, бүртгэл хийлгэн шилжүүлэн авсан. Дээрх шаардлагад дурдагдсан гэрээ нь 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан бөгөөд одоогоос 10 жилийн өмнө гэсэн нь тодорхой харагдаж байна. Нэхэмжлэлд: ...энэхүү гэрээ нь өнөөдрийг хүртэл дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр байгаа, лицензийн төлбөрийг цаг хугацаанд нь төлж, хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн, ...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй саад болж байна гэх үндэслэлийг дурдсан нь үндэслэлгүй нэхэмжлэгчийн хувьд гэрээнээс үүдэлтэй үүргийг биелүүлэхийг шаардах эрх байхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийн Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хуульчилсан ба 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч иргэн С.Б ы гаргаж буй шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дуусгавар болсон бөгөөд ийнхүү худалдах, худалдан авах гэрээ хийгдэхээс өмнө уг шаардлагаа гаргаж гэрээний үүргийг хангуулах байсан боловч тэгээгүй. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байх нь гэрээний бүх төрөлд хамаарах бөгөөд уг гэрээнд тусгайлсан хөөн хэлэлцэх хугацааг заагаагүй, энэхүү хөөн хэлэлцэх хугацаа нь зөрчигдсөн эрхийг хамгаалуулах эрхийг тодорхойлж буй хугацаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан энэхүү хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан үр дагаварыг үүсгэж байгаа бөгөөд үүрэг гүйцэтгэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсний дагуу хариуцагчид ийнхүү татгалзах эрх үүссэн. Нөгөөтэйгүүр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөх явдал нь эрх зүйн харилцааг зогсоож байгаа биш, харин энэ харилцаанаас үүсэх шаардлагыг албадан хангуулах эрхийг хязгаарлаж байгаа гэсэн агуулгаараа хариуцагчийн зүгээс эрт үеийн үүргийн гүйцэтгэлийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно шаардах нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн шаардаж буй үүргийг биелүүлэх, зөвшөөрөх боломжгүй юм. Өмнөх эзэмшигчийн зүгээс уг гэрээг тайлбарлахдаа тухайн үед компани хүнд нөхцөл байдалд байсан, лицензийн төлбөрийг төлөх боломжгүй болоод холбогдох хүмүүст үзүүлж зараад өөрийн гаргасан зардлаа зарсан мөнгөнөөс гаргаж аваарай гэх байдлаар уг гэрээг хийж компаниас 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг олгосон байдаг. Бүрмөсөн шилжүүлэх байсан бол компаниас итгэмжпэл өгөх шаардлагагүй бөгөөд 3 жилийн хугацаа өнгөрсний дараа С.Б аас тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, холбогдох бичиг баримтуудаа шаардсан боловч өгөөгүй тул компанийн зүгээс өргөдөл гаргасны дагуу тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээг гаргуулж авсан гэх тайлбарыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр тайлбарласан байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 809 дүгээр шийдвэрээр иргэн С.Б ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0003 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 85 дугаар тогтоолоор хэвээр баталж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй бөгөөд хуулийн дагуу эрх бүхий байгууллагатай харилцан, өөрийн үүргээ биелүүлэн үйл ажиллагаа явуулж буйг үндэслэлгүй гэрээг барин зогсоох, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, бидний хийж гүйцэтгэсэн геологи хайгуулын ажлын үр дүнд бий болсон баримт бичгүүдийг Ашигт малтмалын тухай хууль, Иргэний хууль болон бусад хуулиар ямар ч шаардах эрх зүйн үндэслэлийг олгоогүй гэж үзэж байна. Тус гэрээнд дурдсан тусгай зөвшөөрлүүдийн эх баримт бичгүүдийг тухайн үед иргэн С.Б д хүлээлгэн өгсөн байсан бөгөөд гэрээний үүргийг биелүүлсэн нь харин ч эсрэгээрээ тус иргэн нь 3 жилийн хугацаанд биелүүлэх байсан үүргээ биелүүлээгүй, авсан гэрчилгээ баримт бичгийг буцааж өгөөгүй нь өмнө гарсан шүүхийн маргаан дээр маш тодорхой нотлогдсон бөгөөд уг гэрээний биелэгдсэн үүргийг одоо биелүүлээгүй мэтээр үндэслэл гарган 10 жилиин дараагаар ийнхүү нэхэмжлэл гаргах нь ямар ч эрх зүйн үндэслэлгүй, мөн хуулийн дагуу компани эзэмшиж үйл ажиллагаа явуулах баримт бичгийг иргэн хүнд өгөх шүүхийн шийдвэр гаргуулах нь бодит байдал шүүхийн шийдвэр биелэгдэх шаардлагыг хангахгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн С.Б  нь ЭМ г ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасантай хамааралтайгаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад холбоотой доорх сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. ЭМ г ХХК нь уул, уурхайн чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг ба ашигт малтмалын ашиглалтын 8865А, 1229A дугаар тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг. Компанийн зүгээс С.Б тай 2006 оны 8 сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээ-г байгуулж ЭМ г ХХК-ийн 30%-ийн хувьцаа эзэмшигчээр С.Б ыг 2006 оны 8 сарын 21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 2009 оны 4 сарын 10-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, бэлэглэлийн гэрээгээр С.Б  нь ЭМ г ХХК-ийн хувьцааг буцаан шилжүүлэн өгч, хувьцаа эзэмшигчээс хасагдсан. С.Б тай 2009 оны 4 сарын 10-ны өдөр Гэрээ №1 гэрээг компанийн зүгээс байгуулсан боловч Ар тамсагийн 8865А, 12293А дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг С.Б д шилжүүлж өгөөгүй бөгөөд харин ЭМ г ХХК-ийн эзэмшлийн 8865А, 12293A, 12294A тоот тусгай зөвшөөрлүүдийг бусдад /хятад хүмүүст/ үзүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг худалдах зорилгоор С.Б  нь компаниас олгосон итгэмжлэл, гэрээг дүр үзүүлж байгуулсан ба өөр аливаа байдлаар компанийн зүгээс компанид ямар ч хөрөнгө оруулаагүй этгээдэд дээрх тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байсан хувьцаанд тааруулж өгөх асуудал байхгүй, нэхэмжлэгч нь тэр ч бүү хэл компаниас бодит эд хөрөнгийг хувааж авсан үйл баримт байгаа болно. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ №1 гэх гэрээ нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шүүхэд хандаж байна. Иймд ЭМ г ХХК болон С.Б  нарын хооронд байгуулагдсан 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ №1 гэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,56.1.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.

Сөрөг нэхэмжлэлд, нэхэмжлэгч талаас гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч ЭМ г ХХК нь 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч С.Б  болон ЭМ г ХХК-ийн хооронд байгуулагдсан 01 дугаартай Гэрээ-нь хууль зөрчсөн, дүр үзүүлсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж үзэж нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь сөрөг нэхэмжлэлд дурьдсан Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн агуулга 01 тоот Гэрээ-нд огт тусгагдаагүй буюу маргаан бүхий ашигт малтмалын лицензүүдийг Иргэн С.Б д шилжүүлэх талаар огт дурдагдаагүй юм. Тиймээс гэрээг дээрх хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцох боломжгүй юм. Үүнээс гадна Гэрээ-ний талууд гэрээнд заасан үүргийг биелүүлэх зорилгоор 2009-2015 оны 10 дугаар сарыг хүртэл идэвхтэй үйлдлүүд хийж ирсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Тиймээс үүнийг /01 тоот гэрээг/ хэн нэгэнд үзүүлэх, харуулах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм. Харин 2015 оны 10-р сард ЭМ г ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэж АТГ-т худал мэдүүлж шинээр гэрчилгээ нөхөн авснаар иргэн С.Б ы эрх зөрчигдсөн юм. Сөрөг нэхэмжлэлд тухайн үед байгуулсан гэрээний заалтыг хийсвэрээр урвуулан тайлбарлаж, гэрээ байгуулах болсон нөхцөл байдлыг хариуцагч зохиомол байдлыг бий болгон тайлбарлаж байгаа хэдий ч гэрээний талууд хүсэл зоригоо хуулийн дагуу илэрхийлж, гэрээнээс бий болох үр дагаврыг ухамсарлан ойлгож, нотариатаар гэрчлүүлэн баталгаажуулсан 01 тоот гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл мөн байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б ы гаргасан хариуцагч ЭМ г ХХК-д холбогдох

ЭМ г ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-2 нэртэй 812 гектар талбайг хамрах MV-0198528 /хуучнаар 8885А/ тоот, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-3-2 талбайг хамрах MV-020391 /хуучнаар 12294А/ тоот тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээний эх хувийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг,

Ашигт малтмалын MV-0198 болон MV-021 тоот тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгч С.Б ы эзэмшлийн Томовосс ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай бичиг баримтанд ЭМ г ХХК нь тамга, тэмдгийг дарж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурахыг тус тус даалгах тухай нэхэмжлэл,

Хариуцагч ЭМ г ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч С.Б д холбогдох

ЭМ г ХХК болон С.Б  нарын хооронд байгуулагдсан 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Гэрээ №1 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэг.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн талаар:

 

Нэхэмжлэгч С.Б , хариуцагч ЭМ г ХХК-иудын 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот гэрээнд иргэн С.Б ыг ЭМ г ХХК-ийн хувь нийлүүлэгчээс гарахдаа өөрт ноогдох хөрөнгө болгон ашигт малтмалын 8865А, 12293А, 12294А тоот тусгай зөвшөөрлийг захиран зарцуулахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахаар талуудын хооронд Иргэний хуульд заасан нэрлэгдээгүй гэрээг байгуулсан байна.

 

Энэхүү гэрээгээр хариуцагч Эрхэсмайнинг ХХК нь тус компанийн эзэмшлийн Ар тамсагийн 8865А, 12293А, 12294А тоот тусгай зөвшөөрлийн эх хувь, тусгай зөвшөөрөлтэй холбоотой геологийн баримт материалыг нэхэмжлэгч С.Б д хүлээлгэн өгөх,

-хариуцагч С.Б  нь дээрх тусгай зөвшөөрөл болон түүнтэй холбоотой бичиг баримтыг хүлээн авснаас хойш түүнийг захиран зарцуулах эрхтэй,

-түүнчлэн дээрх лиценз бүхий талбайнуудад олборлолт, хайгуулын ажил хийх, үүнтэй холбоотой үйл ажиллагаа, гэрээ хэлцэл хийх, тайлан төлөвлөгөө гаргах, батлуулах, бусдад барьцаалах, шилжүүлэхтэй холбоотой гэрээ хийх эрхтэй

-мөн тусгай зөвшөөрлүүдийг бусдад барьцаалах, шилжүүлэхтэй холбогдон гарах бүх зардал болон үүнтэй холбоотой гарч болох бүхий л асуудал, биенесийн эрсдлийг хариуцах

-тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой аливаа гэрээ хэлцэл хийхдээ энэхүү гэрээг заавал хавсралт гэрээ болгон ашиглах эрх үүргийг нэхэмжлэгч С.Б д олгосон болох нь зохигчийн тайлбар, 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот гэрээ зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.Б  ЭМ г ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-2 нэртэй 812 гектар талбайг хамрах MV-0198528 /хуучнаар 8885А/ тоот, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-3-2 талбайг хамрах MV-020391 /хуучнаар 12294А/ тоот тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээний эх хувийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг,

MV-0198528 болон MV-020391 тоот тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгч С.Б ы эзэмшлийн Томовосс ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай бичиг баримтанд ЭМ г ХХК нь тамга, тэмдгийг дарж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурахыг тус тус даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

 

Хариуцагч талаас гэрээнээс үүдэлтэй шаардах эрхийн Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хуульчилсан ба 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч иргэн С.Б ы гаргаж буй шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн дуусгавар болсон, ашигт малтмалын өмнөх эзэмшигчийн зүгээс уг гэрээг тайлбарлахдаа тухайн үед компани хүнд нөхцөл байдалд байсан, лицензийн төлбөрийг төлөх боломжгүй болоод холбогдох хүмүүст үзүүлж зараад өөрийн гаргасан зардлаа зарсан мөнгөнөөс гаргаж аваарай гэх байдлаар уг гэрээг хийж компаниас 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг олгосон, шилжүүлэх байсан бол компаниас итгэмжпэл өгөх шаардлагагүй бөгөөд 3 жилийн хугацаа өнгөрсний дараа С.Б аас тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, холбогдох бичиг баримтуудаа шаардсан боловч өгөөгүй тул компанийн зүгээс өргөдөл гаргасны дагуу тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээг гаргуулж авсан байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 

Дээрх 01 тоот гэрээний дагуу 12293А тоот тусгай зөвшөөрөл бүхий лицензийн эзэмших эрхийг Софт трейд ХХК-д хариуцагч ЭМ г ХХК-иас шилжүүлсэн тухайд талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно гэж тохиролцсон, мөн нэхэмжлэгч С.Б  энэ гэрээг байгуулах үед ашигт малтмалын лицензүүдийг шилжүүлэн авах хуулийн этгээдгүй байсан, ашигт малтмалын нөөцийг тогтоолгоогүйгээс уг гэрээ шилжүүлж бүртгүүлэх боломжгүй байсан, мөн лицензүүдийг 2010-2014 оны хооронд эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй болсон, 2018 онд ашигт малтмалын ордуудын нөөцийг Эрдэс баялгийн зөвлөлөөр нөөцийг хүлээн авч бүртгэснээр уг гэрээг биелүүлэх боломжтой болсон, хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жилд хамаарна гэж тайлбарлаж байна.

 

Дээрх гэрээний Дөрөв дүгээр зүйлийн 1-д зааснаар уг гэрээг нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр дуусгавар болно гэж заасан байх ба, уг гэрээг 2009 оны 11 дүгээр 20-ний өдөр нотариатч гэрчилсэн байх тул уг өдрөөр гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байна.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны явцад талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч С.Б  дээр дурдсан 2009 оны 4 сарын 10-ны өдрийн 01 тоот гэрээний дагуу 8865А/MV0198528/, 12294A/MV020391/дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмших эрхийг шаардаж хариуцагч ЭМ г ХХК-д холбогдуулан шүүхэд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаж байгаагүй болох нь талуудын тайлбараар нотлогдлоо.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан тул, талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба, нэхэмжлэгч С.Б  нь мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэлийг 2019.01.14-нөөс өмнө гаргаж байгаагүй гэж тайлбарласан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тухай ач холбогдолтой, хамаарал бүхий, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх холбогдох нотлох баримтгүй байна.

 

Тодруулбал, гэрээг байгуулах үед ашигт малтмалын лицензүүдийг шилжүүлэн авах хуулийн этгээдгүй байсан, ашигт малтмалын нөөцийг тогтоолгоогүйгээс уг гэрээ шилжүүлж бүртгүүлэх боломжгүй байсан, мөн лицензүүдийг 2010-2014 оны хооронд эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжилт хөдөлгөөн хийгдэхгүй болсон, 2018 онд ашигт малтмалын ордуудын нөөцийг Эрдэс баялгийн зөвлөлөөр нөөцийг хүлээн авч бүртгэснээр уг гэрээг биелүүлэх боломжтой болсон, хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жилд хамаарна гэсэн нэхэмжлэгч талын тайлбар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм.

 

Маргаан бүх лицензүүдийг 2010-2014 оны хооронд эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжилт хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн эрх бүхий байгууллагын шийдвэрүүд гарч байсан байх боловч нэхэмжлэгчийн гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэхэд уг үйл явдлууд саад болохгүй бөгөөд, 2010-2014 онд уг хугацааг тасалдсан гэж үзвэл 2014 оноос хойш дахин шаардах эрхээ хуульд заасан 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ.

 

Дээрх гэрээнд маргаан бүхий лицензүүдийг С.Б д ноогдох хөрөнгө болгон шилжүүлсэн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх боловч уг хэлцэл нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлд зааснаар гуравдагч этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалах хэлцэл байх ба, энэ тохиолдолд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2, 189.3, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21, 4.1.22, 7 дугаар зүйлийн 7.4, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 49.5, 49.13 дахь заалтууд хамаарах байсныг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Томовосс ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцоогүй бөгөөд уг иргэний хэргийн оролцогч бус болохыг дурдаж байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Б ы гаргасан хариуцагч ЭМ г ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна .

 

2.Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч талаас хариуцагч ЭМ г ХХК болон нэхэмжлэгч С.Б  нарын хооронд байгуулагдсан 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, уг гэрээний үүрэг биелэгдэж дуусаагүй гэж үзэж гэрээний үүргийг биелүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь дээр дурдсанчлан Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаанд хамаарах тул хариуцагч талаас гаргаж буй сөрөг нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа мөн дууссан байх ба, уг хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаарх холбогдох баримтаа ирүүлж мэтгэлцээгүй болно.

 

Иймд хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.1.2, 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1, 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар нэхэмжлэгч С.Б ы гаргасан хариуцагч ЭМ г ХХК-д холбогдох ЭМ г ХХК-ийн эзэмшлийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-2 нэртэй 812 гектар талбайг хамрах MV-0198528 /хуучнаар 8885А/ тоот, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ашигт малтмалын ашиглалтын Ар тамсаг 1-3-2 талбайг хамрах MV-020391 /хуучнаар 12294А/ тоот тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээний эх хувийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхийг, Ашигт малтмалын MV-0198528 болон MV-020391 тоот тусгай зөвшөөрлүүдийг нэхэмжлэгч С.Б ы эзэмшлийн Томовосс ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай бичиг баримтанд ЭМ г ХХК нь тамга тэмдгийг дарж, эрх бүхий этгээд гарын үсгээ зурахыг тус тус даалгах тухай нэхэмжлэл,

Хариуцагч ЭМ г ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч С.Б д холбогдох ЭМ г ХХК болон С.Б  нарын хооронд байгуулагдсан 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.600 төгрөг, хариуцагч ЭМ г ХХК-иас сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 537.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ