Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 37

 

“******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 148/2018/00087/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                    Д.Буянжаргал

                                                                             Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                             Нэхэмжлэгчийн төлөөлөгч      *******

                           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч     Д.Эрдэнэ-Оргил, П.Баасанжав

Хариуцагчийн төлөөлөгч        *******

Хариуцагчийн өмгөөлөгч        Ц.Ганзориг              

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймаг дахь Сум  дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 186 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор “******* ******* *******” ХХК-ийн  нэхэмжлэлтэй “******* *******” ХХК-д холбогдох “2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн үүрэг дуусгавар болох гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, 1.386.651.607 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 05 дугаар  сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...би “******* *******” ХХК-ний захирал *******тэй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинээр авч суурилуулах, мэргэжилтэнээр хангах, хөрөнгө оруулалт хийх тухай ярилцаж тохиролцон 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Модон хавтангийн үйлдвэрт хамтран ажиллах тухай гэрээ” байгуулсан. Энэ гэрээнд ерөнхий зүйлийг тохиролцсон ба хөрөнгө оруулалтын үнийн дүнг тохиролцоогүй тул тусгаагүй боловч хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн. Гэтэл “******* *******” ХХК-ний нягтлан ирж танайхаас мөнгө орж ирэхээр компанийн орлого болж татварын асуудал үүсэх гээд байна. Иймд зээлийн гэрээ байгуулах нь зүйтэй юм байна гэж захирал хэллээ гэхээр нь уг саналыг зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын иргэн ******* *******   / / “******* *******” ХХК-ийн хооронд 2.150.000 юань буюу 650.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд бэлэн мөнгийг “******* *******” ХХК-ийн ХААН банк дахь юанийн болон төгрөгийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон. Энэ тохиролцооны мөнгийг шилжүүлсэн ба 381.712.421 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгөн дүн нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон болно.

...Ингээд бид үйлдвэрийн барилгын ажил дуусах шатандаа орсон тул, “******* *******” ХХК, “******* ******* *******” ХХК-ийн хооронд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах” тухай шинэчилсэн гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр “******* *******” ХХК нь 258.000 юань буюу 90.300.000 төгрөг, “******* ******* *******”  ХХК нь 3.116.669 юань буюу 1.090.834.150 /нэг тэрбум ерэн сая найман зуун гучин дөрвөн сая нэг зуун тавин мянган/ төгрөгийн хөрөнгийг оруулан хамтран ажиллах ба “******* *******” ХХК татварын дараах ашгийн 51 хувийг, “******* ******* *******” ХХК татварын дараах ашгийн 49 хувийг тус тус авах, талуудын хөрөнгө оруулалтаар оруулсан хөрөнгөө тус тус 6 сарын дотор эргүүлэн авахаар тус тус тохиролцсон.

Ингээд үйлдвэрийн барилгын ажил, тоног төхөөрөмж оруулах ажлууд хийгдэж нэмэлт зардал гарч манай компани болон ******* ******* ,ээс нийт 3.872.355 юанийн хөрөнгө оруулалт хийгдэж 2017 оны 03 дугаар сард үйлдвэр баригдаж дууссан үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон. ...Гэтэл үйлдвэрлэл баригдаад бэлэн болж үйл ажиллагаагаа явуулж эхлэнгүүт ******* гуайн зан ааш нь өөрчлөгдөж муухай ууртай болж гэрээний дагуу ажиллаж байсан үйлдвэрлэлийг удирдах багийн хятад ажилчдыг хөөж явуулсан. Түүнээс хойш харилцан тохиролцож олон гэрээ байгуулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэрээгээ үл тоомсорлох байдал гаргаж өдийг хүртэл намайг хуурч мэхэлсээр байна.

2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “******* *******” ХХК-ний байранд хамтарсан хурал хийж протокол хөтлөн баримтжуулж хөрөнгийн үнэлгээний компаниар үэнлгээ хийлгэхийг харилцан хүлээн зөвшөөрч хөрөнгө үнэлгээний “” ХХК-иар үнэлгээ гаргуулсан. Гэтэл уг үнэлгээг “******* *******” ХХК хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Миний бие нь *******д олон удаа хууртаж 2016 оноос хойш олон гэрээ байгуулж түүнийгээ үл ойшоон биелүүлэхгүй миний эрх ашгийг хохироосоор байна. Иймээс миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж *******ийн хуурч мэхэлж хийсэн гэрээнүүдийг хүчингүй болгож, компанийн болон миний өөрийн хөрөнгө болох нэг тэрбум хоёр зуун сая төгрөгийн эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч “******* *******” ХХК-ний захирал ******* нь анхан шатны  шүүхэд гаргасан тайлбартаа:  ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Нэхэмжлэгч нэг юм аа 3-аас 4 дахин нэмж бичсэн байна. Түүнээс гадна би нэхэмжлэгчээс нэхэмжлээд байгаа тийм их хэмжээний мөнгө аваагүй. Байгуулсан гэрээгээ хүчин төгөлдөр бусд тооцуулах гээд байгааг ч гайхаж байна. Уг гэрээнүүдийг нэхэмжлэгч өөрөө хүссэн болоод л байгуулсан. Миний зүгээс хууран мэхэлж дарамт шахалт үзүүлж хийгээгүй. Нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөө төлөөд явж байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр  хянан хэлэлцээд 186 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  “******* *******” ХХК-нд холбогдох “******* ******* *******” ГХОХХК-ний “2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн үүрэг дуусгавар болох гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, 1.386.651.607 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.091.208 төгрөгийг орон нутгийг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 186 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

...1.”******* *******” ХХК-ийн захирал ******* нь “******* ******* *******” ХХК, ******* ******* тэй 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, “2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн үүрэг дуусгавар болгох гэрээг тус тус байгуулсан боловч дээрх гэрээний үүргийг биелүүлээгүй, гэрээг өөрийнхөөрөө тайлбарлан, хамтран ажиллаж байгаа талуудын эрх тэгш байдлыг алдагдуулсан, анх гэрээ байгуулахдаа 2 талын гэрээгээр тохиролцсон нөхцөлүүдийг зөрчиж эхэлсэнтэй холбоотойгоор энэ нэхэмжлэлийг гаргасан. Тухайлбал. Гэрээнд “******* *******” ХХК санхүү эрхэлсэн захирлыг, “******* ******* *******” ХХК дэд захирлыг томилж талууд санхүүд хяналт тавихаар тохиролцсон боловч манай талаас тавьсан хүнийг ажиллуулаагүй. Үйлдвэрийн барилгын ажил болон тоног төхөөрөмж угсрах явцад БНХАУ-аас ирсэн ажилчдыг ажпуулж байгаад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлмэгц манай ажилчдыг хөөж явуулсан зэргээр гэрээг зөрчсөн. Тухайн үед хөрөнгө оруулалт авахаар манай компани, болон ******* *******, д итгэл төрүүлэн дээрх нөхцөлүүдээр тохиролцон гэрээ байгуулаад, хөрөнгө оруулалт дуусч, үйлдвэр ашиглалтанд орж үйл ажиллагаа эхлэн орлого орох үед “******* *******” ХХК, ******* гэрээний үүргийг зөрчиж, улмаар зөвхөн зээлийн гэрээ байсан, хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ хэрэгжээгүй гэж өөрийн дур зоргоор гэрээг тайлбарлах болсон тул энэ нэхэмжлэлийг гаргасан. Дээрх асуудлууд хэрэгт манай талаас гаргаж өгсөн эрүүгийн хэрэг шалгадах явцад цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа.

2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “Шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээс үзэхэд зөвхөн шүүх хуралдаан дээр хариуцагчийн хэлсэн тайлбар, нэхэжпэлийн шаардлагад гаргасан тайлбарыг үнэдэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн байна. Манай команиас 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр, 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр, 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр тус тус “******* *******" ХХК, *******ид хандаж гэрээний үүргийг биелүүлэх, тооцоо нийлэх талаар албан бичиг хүргүүлж байсан боловч тэрээр энэ талаар ямар нэгэн хариу өгөөгүй, тооцоо нийлэх, хөрөнгө оруулалтыг буцаан өгөх талаар ямар нэг үйлдэл хийгээгүй нь нотлогдоно. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад хөрөнгө оруулалтын талаар аудитын дүгнэлт гаруулахаар ажиллагаа хийсэн боловч “******* *******” ХХК материалаа гаргаж өгөөгүй. Иймд манай команиас холбогдох хүмүүсийг үйлдвэр дээр нь очиж үзүүлэн, өөрсөддөө байсан санхүүгийн баримт, тооцоог гаргаж өгч аудитын дүгнэлт гаргуулсан боловч “******* *******" ХХК, ******* уг дүгнэлтийг хүлээн зөвөөшрөөгүй, гомдол гаргасан учир аудит хийсэн байгууллагаас 2 талыг байлцуулан тооцоо хийх боломжтой гэсэн албан бичгийг хүргүүлсэн боловч ******* хөрөнгө оруулалтын талаарх баримт бичгүүдийг гаргаж өгөөгүй. Энэ дүгнэлт, албан бичгийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх хэргийг шийдвэрлэхдээ үнэлээгүй. Дээрх нотлох баримтуудаар “******* *******” ХХК, ******* нь хууран мэхэлж гэрээ хийж хөрөнгө оруулалт авсан, өнөөг хүртэл гэрээний үүргийг биелүүлээгүй нь нотлогдож байгаа. 3.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Иргэний хуулийн заалтаар гэрээ хүчин төгөлдөр бус байх, хууран мэхэлсэн хэлцэл гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийгхэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрхууль ёсны бөгөөд үнэдсэлэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 186 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өнгө үү.гэжээ.

 

Хариуцагч “******* *******” ХХК-ний захирал ******* нь давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “**************” ХХК болон “******* ******* *******” ХХК-ийн хооронд 2016.12.20-ны өдөр дугаар 16Р20С1М02 тоот “Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд тус гэрээ нь огт хэрэгжээгүй. Учир нь “Модон хавтангийн үйлдвэр байгуулж хамтран ажиллах гэрээ”-ний 2.1.2 дахь хэсэгт “******* ******* *******” ГХОХХК нь 3.116,669 юанаар хөрөнгө оруулна” гэсэн боловч одоогийн байдлаар “******* ******* *******” ХХК-ийн харилцах данснаас ганц ч юань, төгрөг бэлэн бусаар “**************” ХХК-ийн дансанд шилжиж орж ирээгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан дугаар 16020С1Ч02 тоот гэрээний ямар ч зүйл заалт нь бодит байдал дээр хэрэгжээгүй тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй. ... Ер нь “******* *******” ХХК, БНХАУ-ын иргэн ******* ******* нар нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан №05 тоот “Үүрэг дуусгавар болгох тухай гэрээ”-г байгуулснаар МУ-ын Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дах хэсэгт зааснаар “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон...”, мөн тус хуулийн 236 дугаар зүйлийн 236.2 дах хэсэгт зааснаар “...Энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно” гэсэн хуульчилсаны дагуу талуудын хооронд өмнө нь байгуулсан 2016.07.20-ны өдрийн №2016/001 тоот “Зээлийн гэрээ” болон бусад хэлцэлүүд дуусгавар болсон болно. Иймд дээрх үндэслэлүүдээр “******* ******* *******” ГХОХХК-ийн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд 2018.05.04-ны өдөр гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Дугаар 186 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нотлох баримтыг шинжлэн судалж байхад нотлох баримтыг гаргаж өгсөн. Энэ нь мөн хууль зөрчиж байна. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө талууд нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтыг шүүх хүлээн авна гэж заасан байдаг. Талууд үнийн дүн дээр л маргалдсан. Хөрөнгө оруулалт орж ирсэн тал дээр талууд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл анхан шатны шүүх хариуцлагагүй хандаж шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаандгаргасан тайлбартаа:  “******* *******” ХХК нь БНХАУ-ын иргэнтэй зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээний дагуу 650.000.000 төгрөгийг авахаар байсан. Гэтэл 381.712.421 төгрөгийн зээлийг авч тоног төхөөрөмж, барилгыг барьсан. Цаана нь авах ёстой байсан үлдэгдэл зээлийг аваагүй. Явцын дунд хөрөнгө оруулалтын гэрээ хийх шаардлагатай байна гээд хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Тухайн гэрээ “******* ******* *******” ХХК-тай байгуулагдсан байдаг. Тухайн компаниас “******* *******” ХХК-ны дансанд нэг ч төгрөг орж ирээгүй байдаг. “******* ******* *******” ХХК монголд ямар үйл ажиллагаа эрхэлдэг талаар ямар ч мэдээлэлгүй байна. БНХАУ-ын иргэнээс авсан зээлээр үзлэгт тэмдэглэгдсэн тоног төхөөрөмжийг авсан. Тус хэрэг нь анхнаасаа шүүхэд ирээгүй. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраар 03 сарын хугацаанд шалгагдсан. Улмаар БНХАУ-ын иргэн, түүний өмгөөлөгч Тамир нарын хүсэлтээр үүрэг дуусгавар болгох тухай №05 гэрээг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулаад тус гэрээнд цагдаагийн байгууллагаар шалгагдаж шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийн дагуу хоёр компанид аудитын шалгалт хийсэн. Дансаар, бэлнээр нийтдээ 381.712.421 төгрөгийг “******* *******” ХХК нь БНХАУ-ын иргэний хувийн данснаас авсан байна, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэдгийг тогтоосон. Тус дүгнэлтэд дурдсан 381.712.421 төгрөгийг зээлийн төлбөр дээр №05 тоот үүрэг дуусгавар болгох гэрээг байгуулаад энэхүү гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү гэрээний дагуу өнөөдрийн байдлаар “******* *******” ХХК нь нийт 99.981.500 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 281.730.920 төгрөг байна. Энэхүү гэрээ нь 2018 оны 08 дугаар сарын 15-ны дотор дуусах байсан. Гэтэл 2018 оны 02 дугаар сарын эхээр төлбөрийг авахаа больчихсон. Учир нь танайхыг шүүхэд  өгсөн асуудал яригдсан. “******* *******” ХХК-наас БНХАУ-ын иргэнд албан бичиг хүргүүлсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтийн 4 дэх хуудсанд “******* *******” ХХК нь БНХАУ-ын иргэнээс хэдэн төгрөг авсан, хэдэн төгрөгийг буцааж өгсөн, төлбөрт хэдэн төгрөгийн бараа, материалыг өгсөн зэрэг асуудлуудыг тодорхой зааж үнийн дүн нь 381.712.421 төгрөг гарсан. Гэтэл 1.300.000.000 төгрөгийг асуудал яригдаж байна. Бид Гаалийн ерөнхий газарт хүсэлт өгч тоног төхөөрөмж түүнтэй холбоотой баримтуудыг гаргуулж авсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

 

Хэргийн материалыг судлан үзвэл: “******* ******* *******” гадаадын хөрөнгө оруулалтай ХХК болон БНХАУ-ын иргэн ******* ******* / /   нар нь  Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумд үйл ажиллагаа явуулдаг “******* *******” ХХК болон иргэн ******* нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдүүд болон иргэд хооронд байгуулсан гэрээнүүдийг нотлох баримтаар ирүүлжээ. 

 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2018 оны 02 сарын 27-ны өдрийн 370 дугаартай захирамжаар нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхдээ  нэхэмжлэгчийг  “******* ******* *******” ХХК хариуцагчийг  ”******* *******” ХХК гэж тодорхойлон  нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* ******* / /   болон хариуцагч  иргэн ******* нарт иргэний хэрэг үүсгэхгүй  орхигдуулан зөвхөн хуулийн этгээдийн хооронд үүссэн маргаан гэж тодорхойлон   хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч, хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн эрхийг зөрчсөн гэж  хэзээ, хэнд холбогдуулан юу шаардах нь  зөвхөн нэхэмжлэгчийн эрх бөгөөд нэхэмжлэгчийн  сонгож авсан  хариуцагчийг шүүх өөрийн санаачилгаар хариуцагчийг хасах, тухайлан заасан хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй байх эрх хуулиар олгоогүй.

 

Гэтэл шүүх БНХАУ-ын иргэн  ******* ******* / / –ийн  нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн сонгосон  хариуцагч болох иргэн *******-д холбогдуулан иргэний хэрэг үүсгээгүй, улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан иргэний шүүхэд мэдүүлэх эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зарчим, журмыг ноцтой зөрчсөн байна.

           

Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр анхан шатны  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул хэргийн шийдэл болон зохигчдын давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 186 дугаартай шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.091.208 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                               

 

         

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    Д.БУЯНЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН