Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/631

 

 

    

 

 

 

 

 

     2023        09         29                                     2023/ШЦТ/631

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б, Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэйгээр,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цэрэнбат,

            улсын яллагч: Б.Энх-Эрдэнэ, Ө.Мөнхнавч,

            иргэдийн төлөөлөгч: Б.Л,

            хохирогч, иргэний хариуцагч: “ДТҮ” ХК /ТӨХК/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Э.Туул,

            иргэний нэхэмжлэгч: Ш Д Ш, түүний орчуулагч Д.Н, түүний өмгөөлөгч Ө.Одончимэг, Д.Баттөмөр,

            хохирогч С.Б, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн,

            шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан,

            шүүгдэгч Ч.У, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Э.Эрдэнэбулган,

            шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Х.Гантулга нарыг оролцуулан эрүүгийн 2014250006873 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 50 настай,  эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд 2010 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 121 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар сарын 7.1 дэх хэсэгт зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 С овогтой Г.Б

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.

А овогтой Д.Б

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй,  ам бүл 4, дүү нарын хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2005 оны 3 дугаар сарын 12-ны өдөх Хан-Уул дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийтгүүлсэн.

А овогтой Ч.У

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн 1963 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Өвөрмонголын өөртөө засах орны Бугат хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шүүх эмч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.

Э.Х

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Б, Д.Б, Ч.У, Бүгд найрамдах Хятад Ард Улсын иргэн Э.Х /H/ нар нь үйлдлээрээ санаатай бүлэглэж:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Т хотын “ТХЭИ” ХХК-ний захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш Д Ш, “ДТҮ” ХК /ТӨХК/-ний хооронд байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ELYT-2011-0125 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр төмрийн хүдрийн баяжмалын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2,000,000 ам.доллароос авах зорилгоор

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Т хотын ТХЭИ” ХХК-ний захирал Ш Д Ш-г Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байх хугацаанд түүний төлөөлөгч Э.Х /H/ нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын “Т хотын ТХЭИ” ХХК-ний тамга дарагдсан хоосон бланкыг “НК” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бд өгч, тус бланкан дээр “СН” ХХК-ний захирал Г.Б нь “Гэрээний дагуу 50,000 тонн төмрийн баяжмалын үнэ 2,000,000 ам.долларыг 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр танай үйлдвэрийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл манай компанид төмрийн баяжмал ачуулахгүй байгаа нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна гэж бид үзэж байна. Танай үйлдвэрээс 2011 оны 6 дугаар сард ачуулах ёстой төлөвлөгөөтэй байсан 30,000 тонн төмрийн баяжмалын үнэ 1,200,258.2  ам.долларыг Улаанбаатар хотын “СТЭ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны .... 190 255 тоот гадаад валютын данс, Голомт банкны .... 000 2390 тоот төгрөгийн дансанд тус тус шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг боловсруулж, Д.Баар Бүгд Найрамдах Хятад Ард улсын “Т хотын ТХЭИ” ХХК-ний захирал Ш Д Ш-ний төлөөлөгч Э.Х /H/-ийн гарын үсгийг дуурайлган зуруулж, 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 86/25 дугаартай хуурамч албан бичгийг үйлдэж буюу зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах үүднээс Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Төв Шуудан”-аас “ДТҮ” ХК /ТӨХК/ руу факсаар илгээж хуурамч баримт бичиг ашиглан хуурсан,

              Тус 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 86/25 дугаартай хуурамч албан бичгийн дагуу “ДТҮ” ХК /ТӨХК/ нь төөрөгдөлд орон хууртаж 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ч.Уын өмчлөлийн “СТЭ” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны ....0002390 тоот харилцах дансаар 404,774,400 төгрөг /320,258.2 ам.доллар/-ыг, Голомт банкны ....190255 тоот харилцах дансаар 880,000 ам.доллар /1,138,632,000 төгрөг/-ыг тус тус, нийт 1,200,258.2 ам.доллар /1,543,406,400 төгрөг/-ыг шилжүүлэн авч залилсан, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

              шүүгдэгч Г.Б нь зохион байгуулж хамтран үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах заалтад заасан гэмт хэрэгт,

              шүүгдэгч Д.Б нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын “Т хотын ТХЭИ” ХХК-ний захирал Ш Д Ш нь Монгол Улсад эзгүй байх хугацаанд төмрийн үйлдвэр хүлээн авах, тээвэрлэх ажиллагааг шийдвэрлүүлэх зорилгоор Э.Хд үлдээсэн Бүгд Найрамдах Хятад Ард улсын “Т хотын ТХЭИ” ХХК-ний тамга дарагдсан хоосон бланкийг авсан, тус бланкан дээр Э.Хгийн гарын үсгийг дуурайлган зурж, “ДТҮ” ХК /ТӨХК/-д хүргүүлэн залилах гэмт хэрэг үйлдэхэд нь гүйцэтгэгчээр хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах заалтад заасан гэмт хэрэгт,

              шүүгдэгч Ч.У нь “ДТҮ” ХК /ТӨХК/-ний 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн нийт 1,200,258.2 ам.доллар /1.543.406.400/ төгрөгийг өөрийн “СТЭ” ХХК-ийн дансаар авч Г.Бид дамжуулан өгч залилах гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэн дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах заалтаар заасан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэх тус тус гэмт хэрэгт,

              шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Э.Х нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Т хотын ТХЭИ” ХХК-ний захирал Ш Д Ш нь Монгол Улсад эзгүй байх хугацаанд төмрийн үйлдвэр хүлээн авах, тээвэрлэх ажиллагааг шийдвэрлүүлэх зорилгоор үлдээсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Т хотын ТХЭИ” ХХК-ний тамга дарагдсан хоосон бланкийг хууль бусаар ашиглах гэж байгааг мэдсээр байж Д.Баар дамжуулж Г.Бид өгч, залилах гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэн дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах заалтаар заасан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

              Мөн Г.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үедээ Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 110 дугаартай шийдвэрийн дагуу 2013 оны 06 сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэлэнгэ 888 орон сууцны 1 давхарт буюу “НК” ХХК-ийн байранд явуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хохирогч С.Бийн нэр төр, алдар хүндэд халдаж “С.Бийн захиалгаар тагнуулын байгууллагын 2 ажилтан үнэмлэхээ үзүүлэн орж ирж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоосон...” гэж илт худал мэдээллийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Улсын яллагч нар: Шинээр шүүгдэгч Ч.Уын цагдан хоригдсонтой холбоотой 42 хуудас нотлох баримтыг гаргаж өгч байна. Шүүгдэгч нарын гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс нэг талаас “ДТҮ” ХК /ТӨХК/, нөгөө талаас ТХЭИ худалдааны ХХК-ийн хооронд 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төмрийн хүдрийн баяжмал "худалдах, худалдан авах ELYT-2011-0125 дугаартай гэрээ/ 20 дугаар xx-195-197x/, ТХИЭХ ХХК-ийн 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 86/25 дугаартай "30,000 тонн төмрийн баяжмалын үнэ 1,200,258.2  ам.долларыг Улаанбаатар хотын "СТЭ" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны .... 190 255 тоот гадаад валютын данс, Голомт банкны .... 000 2390 тоот төгрөгийн дансанд тус тус шилжүүлж өгнө үү" гэсэн төлбөр буцаан авах тухай албан бичиг /20xx-191/, 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “ДТҮ” ХК /ТӨХК/ эзэмшлийн ....001064 тоот Худалдаа хөгжлийн банкны данснаас "СТЭ" ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны .... 000 2390 тоот харилцах дансанд 404,774,400 төгрөг гэрээний төлбөр буцаах гэсэн утга бүхий төлбөрийн даалгаврын 636 дугаар баримт /8xx-199x/, 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “ДТҮ” ХК /ТӨХК/ эзэмшлийн .... 006 493 тоот Худалдаа хөгжлийн банкны данснаас "СТЭ" ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны .... 190 255 тоот харилцах дансанд 880,000 ам.доллар гэрээний төлбөр буцаан гэсэн утга бүхий төлбөрийн даалгаврын 65 дугаар баримт /8xx-200x/, Худалдаа хөгжлийн банкны “ДТҮ” ХК /ТӨХК/-ийн .... 006 493 тоот ам.долларын харилцах дансны "2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 880,000 ам.доллар .... 190 255 тоот харилцан дансанд гэрээний төлбөр буцаав " СТЭ" ХХК" гэсэн хуулга /18хх-126-127х/, Иргэний нэхэмжлэгч ШДШ мэдүүлэг /11xx-242-243x/, Иргэний нэхэмжлэгч ШДШ дахин өгсөн мэдүүлэг /17xx-18x/, Иргэний нэхэмжлэгч Л.Гийн мэдүүлэг /18xx-111-112x/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Эийн мэдүүлэг /12хх-7-8x/, Иргэний хариуцагч Б.Цын мэдүүлэг /9xx-213-214x/, “ДТҮ” ХК /ТӨХК/-ийн захирал П.Эын гэрчээр өгсөн мэдүүлэг /19xx-239-242x/, Гэрчээр “ДТҮ” ХК /ТӨХК/-ийн ерөнхий нягтлан бодогч Д.Дийн өгсөн мэдүүлэг /19хх-233-235х/, Гэрчээр “ДТҮ” ХК /ТӨХК/-ийн гүйцэтгэх захирал М.Бийн өгсөн мэдүүлэг /19xx-218-222x/, Гэрч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн С Ш ийн мэдүүлэг /20xх-214-217х/, Яллагдагч Д.Бын мэдүүлэг /21xx-62х/, Яллагдагч Э.Хгийн мэдүүлэг /21xx-66x/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.

 

Хохирогч, иргэний хариуцагч “ДТҮ” ХК /ТӨХК/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цн өмгөөлөгч Э.Туул: Хохирогч, иргэний хариуцагч: “ДТҮ” ХК /ТӨХК/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цын өмгөөлөгчөөр хууль ёсны эрхийг хамгаалан оролцож байна. Иргэний хариуцагчаар татсан тогтоол /8хх-184х/, иргэний нэхэмжлэгч тогтоосон тогтоол /2хх-236-239х/, Ш Д Шийг хохирогчоор тогтоосон тогтоол /2хх-240х/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 1060 дугаартай магадлал /10хх-167х/, Ш Д Шийг хохирогчоор тогтоосон тогтоолыг хүчингүй болгосон прокурорын тогтоол /3хх-10-11, 15-16х/, Ш Д Шийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолыг хүчингүй болгосон прокурорын тогтоол /11хх-240х/, “ДТҮ” ХК /ТӨХК/-ийг иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоосон прокурорын тогтоол /12хх-3-9х/, “ДТҮ” ХК /ТӨХК/ болон “Т” ХХК-ийн хийсэн гэрээ /20хх-195-197х/, 2,000,000 ам.доллар орж ирсэн дансны хуулга /8хх-203-204х/, 2011 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн албан бичиг /20хх-191х/, буцааж шилжүүлсэн 880,000 ам.доллар болон 404,774,400 ам.доллар шилжүүлсэн баримт /4хх-49-50х/, /8хх-199-200х/, ШДШий гаргасан гомдол /1хх-80-82х/, 2013 оны 07 дугаар сарын 09, 22-ны өдөр ШДШд 10,000 ам.доллар, 20,000 ам.доллар дансаар шилжүүлсэн баримт /4хх-47-48х/, “ДТҮ” ХК /ТӨХК/-аас баяжмал нийлүүлсэн анхан шатны баримт /8хх-211-220х/, “ДТҮ” ХК /ТӨХК/-ийн дансанд байгаа хөрөнгийг хязгаарлах тухай мөрдөгчийн саналд өгсөн прокурорын зөвшөөрөл /19хх-65х/, ШДШий Монгол улсын хилээр орсон гарсан лавлагаа /15хх-215-216х/, Шинээр гаргаж өгөх Монгол банкнаас гүйлгээ хийсэн өдрийн долларын ханшны талаарх 10 хуудас нотлох баримтыг гаргаж, шинжлэн судална гэв.

 

Хохирогч С.Бийн өмгөөлөгч Г.Должинсүрэн: Хохирогч С.Бийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Улсын яллагчийн шинжлэн судлах нотлох баримттай давхцаж байгаа тул нэмж гэрч Г.Бийн мэдүүлэг /12хх-75-77х/, гэрч Бын мэдүүлэг /12хх-99х/, үзлэг хийсэн тэмдэглэл /22хх-108х/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судална гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ш Д Ш-ний өмгөөлөгч Д.Баттөмөр: Иргэний нэхэмжлэгч Ш Д Ш-ний эрх ашгийг хамгаалан хохирол гаргуулах байр суурьтай оролцож байна. 1 дүгээр хавтаст хэргийн 1, 60-62, 83-84, 88-89, 90-92, 93-95, 96, 97, 99-101, 111, 115, 102-104, 111-122, 105-106, 107-113, 115-116, 118-119, 120-122, 2 дугаар хавтаст хэргийн 123, 3 дугаар хавтаст хэргийн 26-27, 28, 30-32, 33-39, 62-66, 4 дүгээр хавтаст хэргийн 36, 39, 40-48, 49 50, 17 дугаар хавтаст хэргийн 15-16, 17-19, 102-107 дугаар талд авагдсан нотлох баримтыг шинжлэн судална. Шинээр Монгол банкны ханшийн мэдээлэл, банкны лавлагаа, ШДШий 12 жилийн хугацааны хохирлын баримт, сэтгэл санааны болон бусад зардал зэрэг 10 хуудас нотлох баримтыг гаргаж өгч байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ш Д Ш-ний өмгөөлөгч Ө.Одончимэг: Иргэний нэхэмжлэгч Ш Д Ш-ний эрх ашгийг хамгаалан зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, хариуцагчаас төлбөрийг гаргуулах байр суурьтай оролцоно. 1 дүгээр хавтаст хэргийн 25, 123, 124, 111, 112, 120, 121, 122, 2 дугаар хавтаст хэргийн 22, 3 дугаар хавтаст хэргийн 91-100 дугаар хуудас, 11 дүгээр хавтаст хэргийн 113-117, 20 дугаар хавтаст хэргийн 121 дүгээр хуудсанд авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлуулна гэв.

 

Шүүгдэгч Э.Хгийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан: Шүүгдэгч Э.Хг цагаатгах байр суурьтай оролцоно. Худалдах, худалдан авах гэрээ /1хх-93-94х/, 106А дугаартай яллах дүгнэлт, албан бичиг /1хх-93-96х/, “ДТҮ” ХК /ТӨХК/-ийн албан бичиг /2хх-233-235х/, худалдах, худалдан авах гэрээ /20хх-196-197х/, шүүгдэгч Э.Хгийн мэдүүлэг /21хх-64/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2015 оны 07 сарын 28-ны өдрийн 966 дугаартай шийтгэх тогтоолоос шүүгдэгч нарын мэдүүлэг эдгээр баримтыг шинжлэн судлуулна гэв.

 

Шүүгдэгч Ч.У, Д.Б нарын өмгөөлөгч Э.Эрдэнэбулган: Шүүгдэгч Ч.У, Д.Б нарын эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож, хэргийг цагаатгах байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгдэгч Ч.Уаас яллагдагчаар авсан мэдүүлэг /4хх-81х/, Ч.Ут эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Прокурорын тогтоол /9хх-120х/, шүүгдэгч Ч.Уаас дахин авсан мэдүүлэг /12хх-51х/ эдгээр баримтыг шинжлэн судалъя гэв.

 

Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Л.Намнансүрэн: Шүүгдэгч Г.Бид холбогдох 2 үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж цагаатгах байр суурьтай оролцоно. Хавтаст хэргээс /1хх-80-82х/, /1хх-83х/, /1хх-81х/, /1хх-90-93х/, /1хх-93-95х/, /1хх-96х/, /1хх-99-100х/, /1хх-102х/, /1хх-103х/, /1хх-105-106х/, /2хх-197-201х/, /2хх-199-201/, /3хх-89-91х, 96х/, /3хх-93х/, /3хх-89-99х/, /3хх-92-93х/, 3хх-95/, /3хх-97-98х/, /3хх-79-81, 114-116,132-134х/, /3хх-77-78х/, /3хх-89-100/, /3хх-38-46х/, /3хх-230-231х/, /9хх-44х/, /22хх-42х/, /10хх-185-187х/, /11хх-238-240х/, 12хх-6-8х/, /16хх-125-126х/,/17хх-15-16х/, /17хх-30х/, 17хх-231х/, /17хх-238х/, /17хх-237х/, /18хх-109х/, /18хх-223х/, /18хх-224х/, /19хх-91х/, /18хх-64х/,/19хх-65-66х/, /19хх-145х/, /19хх-147х/, /21хх-43х/, /20хх-195х/, /20хх-10-11х/, /20хх-191х/, /20хх-46х/, /20хх-47х/, /22хх-48х/, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, нэмж ажиллагаа хийсэн баримтууд, /12хх-115х/, /12хх-67х/, /12хх-68х/, /12хх-148х/, /12хх-66х/, /20хх-12х/, /12хх-104-105х/, /15хх-44х/, /12хх-64х/, /22хх-97-98х/, /22хх-99-100х/, /22хх-102-103х/, 22хх-113-116х/ дугаар талд авагдсан нотлох баримтыг шинжлэн судална гэв.

 

  1. Хэргийн үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурорын нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасан, хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт судлуулж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог.

 

А. Шүүгдэгч Ч.У, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Э.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэргийн тухайд хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, хууль зүйн дараах дүгнэлтийг шүүх хийв.

Нийслэлийн прокурорын газраас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Т хотын “ТХЭИ” ХХК-ний захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш Д Ш, “ДТҮ” ХК /ТӨХК/-ний хооронд байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ELYT-2011-0125 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр төмрийн хүдрийн баяжмалын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2,000,000 ам.доллароос авах зорилгоор

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Т хотын ТХЭИ” ХХК-ний захирал Ш Д Ш-г Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байх хугацаанд түүний төлөөлөгч Э.Х /H/ нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын “Т хотын ТХЭИ” ХХК-ний тамга дарагдсан хоосон бланкыг “НК” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бд өгч, тус бланкан дээр “СН” ХХК-ний захирал Г.Б нь “Гэрээний дагуу 50,000 тонн төмрийн баяжмалын үнэ 2,000,000 ам.долларыг 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр танай үйлдвэрийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл манай компанид төмрийн баяжмал ачуулахгүй байгаа нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна гэж бид үзэж байна. Танай үйлдвэрээс 2011 оны 6 дугаар сард ачуулах ёстой төлөвлөгөөтэй байсан 30,000 тонн төмрийн баяжмалын үнэ 1,200,258.2  ам.долларыг Улаанбаатар хотын “СТЭ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны .... 190 255 тоот гадаад валютын данс, Голомт банкны .... 000 2390 тоот төгрөгийн дансанд тус тус шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг боловсруулж, Д.Баар Бүгд Найрамдах Хятад Ард улсын “Т хотын ТХЭИ” ХХК-ний захирал Ш Д Ш-ний төлөөлөгч Э.Х /H/-ийн гарын үсгийг дуурайлган зуруулж, 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 86/25 дугаартай хуурамч албан бичгийг үйлдэж буюу зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах үүднээс Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Төв Шуудан”-аас “ДТҮ” ХК /ТӨХК/ руу факсаар илгээж хуурамч баримт бичиг ашиглан хуурсан, Тус 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 86/25 дугаартай хуурамч албан бичгийн дагуу “ДТҮ” ХК /ТӨХК/ нь төөрөгдөлд орон хууртаж 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ч.Уын өмчлөлийн “СТЭ” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны ....0002390 тоот харилцах дансаар 404,774,400 төгрөг /320,258.2 ам.доллар/-ыг, Голомт банкны ....190255 тоот харилцах дансаар 880,000 ам.доллар /1,138,632,000 төгрөг/-ыг тус тус, нийт 1,200,258.2 ам.доллар /1,543,406,400 төгрөг/-ыг шилжүүлэн авч залилан их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,

 шүүгдэгч Ч.Уыг “ДТҮ” ХК /ТӨХК/-ний 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлсэн нийт 1,200,258.2 ам.доллар /1.543.406.400/ төгрөгийг өөрийн “СТЭ” ХХК-ийн дансаар авч Г.Бид дамжуулан өгч залилах гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэн дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэж,

 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Э.Хг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Т хотын ТХЭИ” ХХК-ний захирал Ш Д Ш нь Монгол Улсад эзгүй байх хугацаанд төмрийн үйлдвэр хүлээн авах, тээвэрлэх ажиллагааг шийдвэрлүүлэх зорилгоор үлдээсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Т хотын ТХЭИ” ХХК-ний тамга дарагдсан хоосон бланкийг хууль бусаар ашиглах гэж байгааг мэдсээр байж Д.Баар дамжуулж Г.Бид өгч, залилах гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэн дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэж тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дах заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Улсын яллагч нар нь яллах дүгнэлт үйлдэх, шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлахдаа 4 шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл оролцоог нотлогдсон гэх нотлох баримтуудыг хүн тус бүрээр судлуулалгүй, нэгтгэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүхэлд нь нотлогдож буй байдлаар нэг мөр судлуулсан болохыг дурдах нь зүйтэй.

1. Шүүгдэгч Ч.Уын энэ гэмт хэрэгт оролцсон оролцоог хавтас хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан үйл баримтыг сэргээн дүрсэлж, дараах хууль зүйн дүгнэлтийг хийв.

Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан - шүүгдэгч Ч.У, Г.Б нарын мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкны “ДТҮ” ХК /ТӨХК/-ийн .... 006 493 тоот ам.долларын харилцах дансны "2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 880,000 ам.доллар .... 190 255 тоот харилцан дансанд гэрээний төлбөр буцаав " СТЭ" ХХК" гэсэн хуулга /18 дугаар хавтаст хэргийн 126-127 дугаар тал/, 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “ДТҮ” ХК /ТӨХК/ эзэмшлийн .... 006 493 тоот Худалдаа хөгжлийн банкны данснаас "СТЭ" ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны .... 190 255 тоот харилцах дансанд 880,000 ам.доллар гэрээний төлбөр буцаав гэсэн утга бүхий төлбөрийн даалгаврын 65 дугаар баримт /8 дугаар хавтаст хэргийн 200 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.У нь “ДТҮ” ХК /ТӨХК/-аас "СТЭ" ХХК-ний нэр бүхий банкнуудын дугаар тоот данснуудад шилжүүлсэн 1,200,258.2 ам.долларыг өөрийн биеэр очиж банкнуудаас гарган авч, Г.Бид өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Ч.У нь Г.Бтой төрөл садны холбоотой байх ба Ноёд группийн охин компани болж үүсгэн байгуулагдсан “СТЭ” ХХК-ний хамаатны ах Г.Бийн санаачилга, хүсэлтээр захирлаар томилогдож уг компанийнхаа өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй, “СТЭ” ХХК-ний нэр бүхий дугаар тоот данснуудад хаанаас, хэнээс ямар учиртай мөнгө шилжиж орж ирдэг байсныг мэддэггүй, компанийн үйл ажиллагааг гүйцэтгэх захирал албан тушаалтай шүүгдэгч Д.Б явуулдаг байсан, 2011 оны 6 дугаар сард “ДТҮ” ХК /ТӨХК/-аас  “СТЭ” ХХК-ний эзэмшлийн Голомт, Худалдаа хөгжлийн банкны дугаар тоот данснуудад орж ирсэн 1,200,258.2  ам.доллартой тэнцэх хэмжээний төгрөг, ам.доллар шилжиж орж ирснийг Ч.У нь өөртөө нэг ч төгрөг, ам.доллар авалгүйгээр Г.Бид өгсөн үйл баримт нь: - шүүгдэгч Ч.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...2010 оны хавар шиг санаж байна. Г.Б ах өөрийнхөө НГ-ын дэргэд “СТЭ” гэдэг нэг гишүүнтэй охин компанийг миний нэрээр үүсгэн байгуулж, захирлаар нь намайг тавьсан юм. Манай компани барилгын засал чимэглэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулсан. Яг миний өөрийн хувьд гэвэл ямар нэг зуучлалын гэрээ хэн нэг хүнтэй байгуулсан зүйл байхгүй. Харин 2011 оны 8 дугаар сард байх Г.Б ах надад ах нь чиний компанийн болон чиний нэрээр нэг хятад компанитай зуучлалын гэрээ байгууллаа шүү гэхээр нь тэг ээ тэг гээд зөвшөөрсөн. Гэхдээ би хаана ямар хүнтэй ямар ажил үйлчилгээний зуучлалын гэрээ байгуулж байгаа талаар нарийн асуудлыг үнэндээ мэдээгүй. Тэр зуучлалын гэрээгээ надад үзүүлээгүй...2011 оны 6 дугаар сард “ДТҮ”-ээс манай компанийн “Голомт банкны төгрөгийн дансанд 400 гаруй сая төгрөг”, “Худалдаа хөгжлийн банкны ам.долларын дансанд 800 гаруй ам.доллар шилжиж орсон байсан” ямар учиртай юун мөнгө гэдгийг би үнэндээ мэдээчгүй. Ахаас тодруулж асуугаачгүй. Тэгээд л Г.Б ах мөнгө авна гэхээр нь би банкин дээр гүйж очоод авах мөнгөний тоогоор баримт үйлдэж би өөрөө мөнгийг гаргаж ах Г.Бид өгдөг байсан. Дээрх 2 дансанд орсон мөнгийг нэг удаа бөөн авч байгаагүй. Мөнгө шаардлагатай болсон үедээ л Г.Б ах над руу ярьчихдаг байсан. Чухам хэзээ хэдэн удаа хэдэн төгрөг гаргаж өгсөн гэдгийг хэлж мэдэхгүй байна. 2 банкны салбарууд дээр их л олон удаа очиж мөнгө гаргаж өгч байсан. Г.Б ах мөнгөө аваад юунд зарцуулдаг байсан тухай мэдэхгүй, ер нь би ахыг хаана юу хийж байгааг нь сонирхдоггүй. Дээрх 2 дансанд орсон мөнгийг бүгдийг нь цувуулж авсан одоо мөнгө байхгүй байх...ах миний банкнаас авсан мөнгөнөөс надад огт өгч байгаагүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 51-52 дугаар тал/, - шүүгдэгч Ч.Уын шүүхийн хэлэлцүүлэгт: “Би яллах дүгнэлтийг хүлээж аваагүй. Миний хувьд хийсэн хэрэг байхгүй. Д.Баар гарын үсэг зуруулаад бичгийг бэлдсэн гэж хэлж байх шиг байна, сайн ойлгосонгүй. Миний нэг ч оролцоо байхгүй. Би тухайн үед оюутан байсан. Энэ Хятад иргэнийг шүүх хуралдаан дээр харсан. Хг цагдаагийн газарт мэддэг болсон. Би бүлэглээгүй, өөрөө ч мэдээгүй, ямар ч оролцоогүй. Би тухайн үед оюутан, дадлагад гарч байсан. Г.Б ах нэг өдөр компанийн дансаар мөнгө орж ирсэн аваад өг гэхээр нь юу ч мэдэлгүй авч өгсөн. Би нэг төгрөг ч аваагүй, бүх мөнгийг нь гаргаж өгсөн. Ямар мөнгийг нь ч асуугаагүй. Миний анх өгсөн мэдүүлэг хэвээр байгаа. Тухайн үед мөнгө, ямар бизнесийн харилцаа байсныг мэдээгүй. Мэдэж байгаа зүйл нь л энэ” гэх мэдүүлэг,- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бийн өгсөн мэдүүлэг: “Ч.У миний дүү. Би өмнөөс нь гарын үсэг зурах итгэмжлэлийг аваад, компанийн тамга тэмдэг одоо хүртэл надад байдаг” гэх мэдүүлэг, - шүүгдэгч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хэлцлийг У гэх хамаатныхаа “СТЭ” ХХКомпаний нэрээр байгуулсан...тэгээд би “СТЭ” ХХК-ийн дансыг шалгаж үзэхэд нэг сая ам.доллар шилжиж ороогүй байсан...”СТЭ” ХХК нь гадаад худалдаа, барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа явуулах чиглэлээр 2008 онд анх байгуулагдсан компани байгаа юм. Ч.У нь миний төрсөн эгчийн хүүхэд нь байгаа юм...Д.Б болохоор гүйцэтгэх захирал гэж явдаг...” гэх тайлбар /1 дүгээр хавтаст хэргийн 120-124 дүгээр тал/, - шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай “СТЭ” ХХК нь нэг жил гарангын өмнө байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа, барилгын дотоод заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм тэгээд Ноёд группийн охин компани байгаа юм...Ч.У гэж манай компанийн ерөнхий захирал байгаа юм...” гэх тайлбар /1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тиймээс шүүгдэгч Ч.У нь өөрийн өмчлөлийн  “СТЭ” ХХК-ний нэр бүхий банкны данснуудад шилжиж орж ирсэн төгрөг, ам.долларыг хаанаас, хэнээс ямар учиртай орж ирж байгааг мэдэлгүй Г.Бид гарган, авч өгч байгаа нь бусдыг залилах гэмт хэрэг үйлдэхэд санаатайгаар нэгдэж дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэж үзэх сэдэлт, зорилгогүй буюу залилах гэмт хэргийн субьектив талын шинж хангагдахгүй байна гэж шүүх үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.У нь нэг хувьцаа эзэмшигчтэй  “СТЭ” ХХК-ний захирал гэдэг боловч нэр төдий бөгөөд компанийн үйл ажиллагааг шүүгдэгч Г.Б зохион байгуулж явуулдаг, шүүгдэгч Д.Б нь гүйцэтгэдэг байх ба уг компанийн дансанд шилжиж орж ирсэн төгрөг, ам.долларыг бусдаас залилан мэхлэх замаар орж ирсэн үү, эсхүл бусад өөр замаар орж ирсэн үү гэдгийг мэддэггүй, зөвхөн Г.Бийн хэлснээр түүнд данснаасаа гаргаж өгдөг байсан нь Ч.Уыг бусдыг санаатайгаар залилах сэдэлт, зорилготой байсан гэж үзэх үндэслэлгүй юм.  

           Иймд шүүгдэгч Ч.Уыг хамжигчаар оролцон бүлэглэн бусдыг залилсан гэж Нийслэлийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

2. Шүүгдэгч Э.Хгийн энэ гэмт хэрэгт оролцсон оролцоог хавтас хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан үйл баримтыг сэргээн дүрсэлж, дараах хууль зүйн дүгнэлтийг хийв.

Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч Г.Б, Д.Б, Э.Х нарын мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Х нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш Д Ш-ий итгэмжилж үлдээсэн “Т хотын ТХЭИ” ХХК-ний тамга тэмдэгтэй хоосон 3 ширхэг бланкийг шүүгдэгч Д.Бд ДТҮ” ХК /ТӨХК/-аас төмрийн хүдрийн баяжмал ачиж буулгах үйл ажиллагаанд ашиглах зорилгоор шилжүүлж өгсөн  үйл баримт тогтоогдож байх боловч, уг  2 ширхэг албан бланкыг Э.Хгийн зөвшөөрлөөр ашигласан, харин үлдэх 1 ширхэг хоосон бланк дээр “ДТҮ” ХК /ТӨХК/-аас 1,200,258.2  ам.долларыг буцаан авах, “СТЭ” ХХК-ний нэр бүхий банкны дугаар тоот бүхий данснуудад шилжүүлэх агуулга бүхий бичвэр бичигдэж ашиглаж буйг мэдээгүй болох үйл баримт нь: - шүүгдэгч Э.Хгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд, - гэрч “ДТҮ” ХК /ТӨХК/-ийн ерөнхий нягтлан бодогч Д.Даваадоржийн өгсөн “...Тайшин компанийн төлөөлөгч байна гэж ярьсан хүн нэрээ хэлж байгаагүй, ямар ч аялгагүй цэвэр Монголоор ярьж байсан. Би сүүлд Б байцаагчид мэдүүлэг өгөх үедээ Х гэдэг хүнийг Өвөрмонгол хүн болохыг мэдсэн. Надтай утсаар ярьсан хүн бол нэг л хүн байсан. Нэг эрэгтэй хүн ярьж байсан. Өөр хүн ярьж байгаагүй. Нэрийг нь асуугаагүй. Төлөөлөгч нь байна гэхээр нь би Х  л ярьж байгаа юм байх гэж ойлгож байсан...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 193-199 дүгээр тал/, - шүүгдэгч Д.Бын “...Би Т ХХК-ийн төлөөлөгч байна...ачилт ачсан бэ, төмрийн баяжмал хэзээ буух юм гэж 3-4 удаа ярьсан. Шилжүүлсэн төлбөрөө буцааж авъя ч гэж ярьж байсан байх. Мөнгөө буцааж шилжүүлж авъя гэж санхүүгийнхэнтэй нь ярьсан. Х өөрөө төмөрлөгийн үйлдвэр лүү шаардлагатай бичиг өгөхөөр бол миний өмнөөс гарын үсэг зураарай гэж хэлж байсан. Б албан бичгийг боловсруулсан гэсэн, би бол гарын үсэг л зурсан...” гэсэн мэдүүлэг /10хх-203-204х/, хуурамч албан бланкан дээр Хгийн гарын үсэг зурагдаагүйг нотлох баримтуудаар, мөн “СТЭ” ХХК-ний нэр бүхий дугаар тоот дансанд шилжиж орсон 1,200,258.2  ам.доллароос нэг ч ам.долларыг өөртөө авсан бичгийн баримт хавтаст хэрэгт авагдаагүй зэргээр тогтоогдож байна.

Тиймээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн шүүгдэгч Э.Хг Г.Б, Д.Б нартай санаатай нэгдэж ДТҮ” ХК /ТӨХК/-ийг залилсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж болох санаа, сэдэлт, зорилго хангагдаагүй гэж шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн шүүгдэгч Э.Хг хамжигчаар оролцон бүлэглэн бусдыг залилсан гэж Нийслэлийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Б.  Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, хууль зүйн дараах дүгнэлтийг шүүх хийв.

Нийслэлийн прокурорын газраас Г.Бийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үедээ Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 110 дугаартай шийдвэрийн дагуу 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Сэлэнгэ 888 орон сууцны 1 давхарт буюу “НК” ХХК-ийн байранд явуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хохирогч С.Бийн нэр төр, алдар хүндэд халдаж “С.Бийн захиалгаар Тагнуулын байгууллагын 2 ажилтан үнэмлэхээ үзүүлэн орж ирж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоосон...” гэж илт худал мэдээллийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Хавтаст хэрэгт шүүгдэгч Г.Бийн тус үйлдлийн гол нотолгоо болсон эд мөрийн баримтаар авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан 7 ширхэг СиДи-нд буулгасан дуу, дүрсний бичлэгээр Г.Б нь С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож байх явцдаа “шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад тагнуулын байгууллагын 2 ажилтан үнэмлэхээ үзүүлэн орж ирж таслан зогсоосон” гэж ярьсан үйл баримт тогтоогдож байна.

Мөн тухайн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх явцад тагнуулын 2 ажилтан үнэмлэхээ үзүүлэн орж ирж таслан зогсоосон үйл баримт болоогүй нь хавтаст хэрэгт авагдаж улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Харин уг ярилцлагын дүрс бичлэгийг үзэхэд яллах дүгнэлтэд бичигдсэн шиг “С.Бийн захиалгаар Тагнуулын байгууллагын 2 ажилтан үнэмлэхээ үзүүлэн орж ирж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоосон...” гэж хохирогч С.Б рүү шууд чиглэсэн ярилцлага өгөөгүй болох үйл баримт тогтоогдож байна.

 

Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь гэмт этгээд нь хохирогч руу шууд чиглэн түүний хувийн болон ёс зүй, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, эрүүл мэнд, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, гадна төрх, хөгжлийн бэрхшээл, гэр бүлийн байдалтай нь холбогдуулан илт худал мэдээллийг санаатайгаар олон нийт буюу бусдад тарааж ярьснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй юм.

Тиймээс Г.Б нь “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо худал мэдээлэл тараах байх боловч хохирогч С.Б рүү шууд чиглэсэн буюу “С.Бийн санаачилгаар” гэж хэлээгүй тул худал мэдээл тараах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч Г.Бийг худал мэдээлэл тараасан гэж Нийслэлийн прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

В. 1. Шүүгдэгч Г.Б нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Т хотын “ТХЭИ” ХХК-ний захирал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ш Д Ш, “ДТҮ” ХК /ТӨХК/-ний хооронд байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ELYT-2011-0125 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр төмрийн хүдрийн баяжмалын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2,000,000 ам.доллароос авах зорилгоор захирал Ш Д Ш-г Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байх хугацаанд, түүний төлөөлөгч Э.Х /H/ нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын “Т хотын ТХЭИ” ХХК-ний тамга дарагдсан хоосон бланкыг “Нк” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бд өгч, тус бланкан дээр “СН” ХХК-ний захирал Г.Б нь “Гэрээний дагуу 50,000 тонн төмрийн баяжмалын үнэ 2,000,000 ам.долларыг 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр танай үйлдвэрийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл манай компанид төмрийн баяжмал ачуулахгүй байгаа нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна гэж бид үзэж байна. Танай үйлдвэрээс 2011 оны 6 дугаар сард ачуулах ёстой төлөвлөгөөтэй байсан 30,000 тонн төмрийн баяжмалын үнэ 1,200,258.2 ам.долларыг Улаанбаатар хотын “СТЭ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны .... 190 255 тоот гадаад валютын данс, Голомт банкны .... 000 2390 тоот төгрөгийн дансанд тус тус шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг боловсруулж, Д.Баар Бүгд Найрамдах Хятад Ард улсын “Т хотын ТХЭИ” ХХК-ний захирал Ш Д Ш-ний төлөөлөгч Э.Х /H/-ийн гарын үсгийг дуурайлган зуруулж, 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 86/25 дугаартай хуурамч албан бичгийг үйлдэж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Төв Шуудан”-аас “ДТҮ” ХК /ТӨХК/ руу факсаар илгээж, тус албан бичгийн дагуу “ДТҮ” ХК /ТӨХК/ нь 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ч.Уын өмчлөлийн “СТЭ” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны ....0002390 тоот харилцах дансаар 404,774,400 төгрөг /320,258.2 ам.доллар/-ыг, Голомт банкны ....190255 тоот харилцах дансаар 880,000 ам.доллар /1,138,632,000 төгрөг/-ыг тус тус, нийт 1,200,258.2 ам.доллар /1,543,406,400 төгрөг/-ыг шилжүүлэн  өөртөө авсан гэмт үлдлийг зохион байгуулсан,

2. шүүгдэгч Д.Б нь дээрх үйлдэлд Бүгд Найрамдах Хятад Ард улсын “Т хотын ТХЭИ” ХХК-ний тамга дарагдсан хоосон бланкыг Э.Хгаас шилжүүлж авсан, тус бланкан дээр “СН” ХХК-ний захирал Г.Б нь “Гэрээний дагуу 50,000 тонн төмрийн баяжмалын үнэ 2,000,000 ам.долларыг 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр танай үйлдвэрийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл манай компанид төмрийн баяжмал ачуулахгүй байгаа нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна гэж бид үзэж байна. Танай үйлдвэрээс 2011 оны 6 дугаар сард ачуулах ёстой төлөвлөгөөтэй байсан 30,000 тонн төмрийн баяжмалын үнэ 1,200,258.2 ам.долларыг Улаанбаатар хотын “СТЭ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны .... 190 255 тоот гадаад валютын данс, Голомт банкны .... 000 2390 тоот төгрөгийн дансанд тус тус шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг Г.Б боловсруулсныг Бүгд Найрамдах Хятад Ард улсын “Т хотын ТХЭИ” ХХК-ний захирал Ш Д Ш-ний төлөөлөгч Э.Х /H/-ийн гарын үсгийг дуурайлган зурж, 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 86/25 дугаартай хуурамч албан бичгийг үйлдэж, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Төв Шуудан”-аас “ДТҮ” ХК /ТӨХК/ руу факсаар илгээсэн зэрэг гэмт үйлдэл хийж гүйцэтгэсэн тус тус үйл баримт нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд,

- яллагдагч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Т ХХК-ийн төлөөлөгч байна...ачилт яасан бэ, төмрийн баяжмал хэзээ буух юм гэж 3-4 удаа ярьсан. Шилжүүлсэн төлбөрөө буцааж авъя ч гэж ярьж байсан байх. Мөнгөө буцааж шилжүүлж авъя гэж санхүүгийнхэнтэй нь ярьсан. Х өөрөө төмөрлөгийн үйлдвэр лүү шаардлагатай бичиг өгөхөөр бол миний өмнөөс гарын үсэг зураарай гэж хэлж байсан. Б захирал тэр албан бичгийг хурдан явуулъя гэж ярилцаад Төв шуудангаар дамжуулан факсаар ДТҮ лүү явуулсан. Б албан бичгийг боловсруулсан гэсэн, би бол гарын үсэг л зурсан...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 203-204 дүгээр тал/,

- яллагдагч Э.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ШДШэн надад хэрэг болж магадгүй гээд Т ХХК-ийнхаа тамгыг дарсан хоосон  бичилт хийгээгүй албан бланк 3 ширхгийг үлдээж байсан нь үнэн. Гэрээний хугацаа буюу мөнгө шилжүүлэх хугацаа сунгуулахад 1-ийг нь хэрэглэсэн, мөн хүдэр буулгах талбай заасан албан бичгийг ДТҮт хүргүүлж байсан. Харин 1 ширхгийг нь Бд өгөөд хэрэг гарвал ашиглаж байгаарай гэж өгсөн. 1,200,258.2  ам.доллар буцааж өгнө үү гэсэн албан бичгийн хувьд ... миний гарын үсгийг зур гэж би зөвшөөрсөн боловч албан бичгийн утгыг нь асууж, үзээгүй. Дараа нь Г.Боос асууж тодруулахад ШДШ өөрөө 1,200,258.2  ам.доллар  ав гэж албан бичиг хийж өгсөн  гэж байсан. Түүний дагуу албан бичгийг төлөвлөж явуулсан гэж  байсан...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 229-231 дүгээр тал/,

- хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Бидэнд байгаа бичиг баримтаас харах юм бол нийт 100,000 тонн бүтээгдэхүүнийг нэг тонн 40 ам.доллар буюу 4,000,000 ам.долларын үнийн дүнтэй гэрээ байсан. Гэрээний дагуу төлбөр бүрэн орж ирээгүй, 2,000,000 ам.доллар орж ирсэн. Үүнээс 1,230,000 ам.долларыг хүсэлтийн дагуу шилжүүлсэн. Тодорхой хэмжээний бүтээгдэхүүн гэрээний дагуу хүлээлгэж өгсөн. Одоогоор гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /35 дугаар хавтаст хэргийн 8 дугаар тал/,

- иргэний нэхэмжлэгч ШДШийн-ний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Иргэний нэхэмжлэгч Ш Д Ш буюу орчуулагч: Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Олон жил хүлээсэн шүүх хурал эхэлсэнд туйлын их баяртай байгаагаа хэлье. “ДТҮ” ХК /ТӨХК/-ийн төлөөлөгч миний “ДТҮ” ХК /ТӨХК/-тай хийсэн гэрээг хуулийн дагуу хийгдсэн гэрээ гэж ярьж байна. Би энэ гэрээг хүчин төгөлдөр үйлдсэн гэрээ гэж үзэж өнөөдрийг хүртэл явсан. “ДТҮ” ХК /ТӨХК/-тай хийсэн гэрээг хүчин төгөлдөр гэж ярьж явахад энэ олон жил өнөөдрийг хүртэл ДТҮийн удирдлагууд нь нэг ч удаа надтай уулзах хүсэлт гаргаж байгаагүй. Гэрээ хэрэгжиж эхэлсэн цаг хугацааны 05-08 сарын хооронд “ДТҮ” ХК /ТӨХК/-ийн 5500 орчим тонн төмөрлөгийн хүдрийг надад нийлүүлсэн байдаг. Гэхдээ гэрээнд манай 2 тал хүдрийн чанарын үзүүлэлтийг 60 хувиас доошгүй гэж дурдчихаад надад өгсөн бараа чанарын 40 хувьд хүрэхгүй барааг өгсөн байдаг. Маш олон удаа энэ чанарын талаар дурдсан албан бичгийг “ДТҮ” ХК /ТӨХК/-ийн удирдлагад өгсөн боловч хариу тайлбар надад өгөөгүй, дурдаагүй, аман ярилцлага ч хийгээгүй. Энэ талаар ярих зүйл их байдаг боловч би ярихгүй. Тэр цаг үеэс хойш шаардлагаа багасгасан, түүнийг нь хүлээн зөвшөөрөөд бараагаа нийлүүлэх нь үү гээд хүлээж байтал “ДТҮ” ХК /ТӨХК/-аас таны мөнгө манайд байхгүй болсон гэсэн цохилттой мэдээг надад хэлсэн байдаг. “ДТҮ” ХК /ТӨХК/-ийн удирдлагуудтай уулзах цаг авахад маш хэцүү байдаг байсан. Гадаа нь олон цаг зогсдог, олон өдөр болдог. Олон өдөр гадаа нь очсон боловч ямар ч мэдээлэл авч чадаагүй, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Нэг ч удирдлага нь надтай уулзаагүй, бичгээр хариу өгөөгүй. Тэр үеэс өнөөдрийг хүртэл тодорхой мэдээллийг аваагүй, эдгээр хүмүүсийн нэг нь ч надад уулзаж мэдээлэл өгөөгүй, олон жилийн дараа бид уулзаж байна. Би гаднын хүн, би худалдаачин, наймаачин хүн, гадаад улсын эдийн засгийг түшиглэсэн улсын компанитай худалдааны гэрээ хийсэн. Миний нэр дээр 2 компани байсан 2-уулаа энэ асуудлаас болж нэр нь устгагдсан. Өнөөдөр би 60-70 нас руу дөхөж явна. Тэр үед би 50 настай эр хүний хийж бүтээдэг настай байсан. Миний хийж бүтээх олон жилийг үгүй хийлээ. Одоо үзүүлэх материалууд надад байгаа материал биш, би цагдаагийн газраас олж авсан юм. Би та бүхэнд цагдаагаас авсан материалыг өөрөө бэлдсэн материалтай харьцуулж үзүүлье. Би Хгаар дамжуулж энэ хүмүүстэй танилцсан. Энэ улсын гол эдийн засгийг түшиглэсэн хүмүүс гэж хэлж, надаар гэрээ хийлгэсэн. “ДТҮ” ХК /ТӨХК/-д хэдэн төгрөг тушаасан, хэдэн төгрөг намайг алдсаныг бүгд мэдэж байгаа. 10-н хэдэн жил би энэ улсад байгаагүй, хамгийн түрүүнд эрүүл мэнд асар хүнд муудаж, хэзээ ч өвдөж байгаагүйгээр өвдөж, цусны даралт өндөрт хүрч, сахрын өвчтэй болсон. Би биеийн эрхтнээ үзүүлээд 2013 оны 06 сард “ДТҮ” ХК /ТӨХК/-тэй ирж уулзаад эрүүл мэндийн байдлаа хэлэхэд 30,000 ам.долларыг 2 хувааж өгсөн. Ингээд 2014 онд буцаж эх орон руугаа яваад цэргийн том эмнэлэгт маш удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлсэн. Эрүүл мэндийн байдал хүнд болсон учраас нас залуу, компани хариуцсан, эдийн засгийн боловсролтой ажлынхаа залуу хамтрагчид итгэмжлэл хийгээд энэ асуудлыг шийд гээд явуулсан. Ингээд эх нутагтаа энэ асуудлаас үүдсэн хүндрэлтэй асуудлыг эдийн засгийн байдлаар асуудлыг шийдээд 2019 онд Монголд орж ирэхэд намайг Монгол Улсад маш их хэмжээний мөнгө угаагч гэх асуудлаар намайг угтан хүлээж авсан. Ингээд хажуудах орчуулагчтайгаа хамт цагдаагийн ерөнхий газарт маш удаан хугацаагаар энэ хэргийг шалгуулсан. Энэ улсад байгаагүй цаг үеийг лавлагаагаар бүгдийг гаргаж өгөөд, маш удаан хугацаанд шалгуулсаар энэ улсад байгаагүй, ийм хэрэг болоогүй гэдэг нь шийдвэрлэгдэж гарч ирсэн. Цагдаа надад та мөнгө угаасан байна, мэдээллээр таныг мөнгө угаагч гэж Г.Б зарласан, та мэдэж байгаа бие дээ энэ асуудлаар таныг шалгаж байна гээд надад хэлсэн. Билгээ гэх нэртэй эмэгтэй бас хэрэгт яригдсан, тэр хүн ямар хүн байдгийг би мэдэхгүй байж байгаад өмнөх хурал дээр энэ хүний зүсийг харлаа. Монгол Улсад дахиад хөл тавиад удаагүй 2 сарын нүүрийг үзээгүй байхад өглөөний 04 цагт толгой дээр гэрэл асаад 4 давхрын тагтаар 2 алуурчин орж ирээд заазуур бариад амийг минь тасдах шахсан гэв. Иргэний нэхэмжлэгч Ш Д Ш буюу орчуулагч: Энэ асуудлууд нь миний бие дээр учирсан хор хохирол юм. Иргэний нэхэмжлэгч, хохирогч гээд ярьдаг би хуулийн ажилтан биш би юмаа алдсан хүн, юмаа олох гэж байгаа учраас хуулийг судлагч биш нэхэмжлэгч, хохирогч гээд олон янзын байр суурь надад чухал биш энэ асуудлаас үүссэн миний биед учирсан хохирлоо би ярьж байна. Мөнгө угаах гэмт хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн байгууллага намайг хүүхэд байхаас эхлээд юу хийсэн бүх зүйлийг шалгасан. Би улсдаа нэр төртэй ажил хийж явж байсныг тодорхойлсон. Үүнээс үүдээд намайг Монгол Улсад маш их хэмжээний мөнгө угаагч гэмт хэрэг гэж үзсэн, мөн тэр дээрмийн хэргийг энэ шүүхэд шийдүүлсэн байгаа. Энэ улсад хорлогдож явсан замыг үзсэнгүй. Сүүлийн хэдэн жил сайн хүмүүс байдаг, энэ хүмүүсийн тусламжтайгаар явж байна, тэдэнд баярлалаа гэж хэлье. Мөнгөний талаар өмгөөлөгч нарийн тоотой хэлсэн нь дээр байх гэж бодож байна. Би “ДТҮ” ХК /ТӨХК/-д хэдэн төгрөг тушаасан нь ил, хэдэн төгрөгөөр хохирсон нь ил байгаа” гэв.

- иргэний нэхэмжлэгч ШДШ-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Г.Б 1,200,258.2  ам.долларыг ДТҮ ТӨХК-нд хуурамч бичиг баримт үйлдээд авсан. Миний хувьд  одоо ДТҮ ХК-аас 1,750,000 ам.доллар нэхэмжилж байна. ДТҮ ХК нь мана хохирлыг барагдуулаад, өөрт учирсан хохирлоо Боос барагдуулах ёстой...” гэх мэдүүлэг /40 дүгээр хавтаст хэргийн 18 дугаар тал/,

- иргэний хариуцагч Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өмнө дээрх гэрээтэй холбоотой асуудлаар иргэний хариуцагчаар татагдан мэдүүлэг өгч байсан. Өмнө мэдүүлэг өгч байхад ДТҮээс 547,535.20 ам долларыг Тианжин хотын ТХЭИ ХХК нь гаргуулан авах тухай нэхэмжлэл байсан. Харин бид дээрх компанитай байгуулсан 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн № ELYT-2011-01-25 дугаартай гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний төлбөрийг 100% урьдчилан хийснээр хөрөнгийг худалдан авагчид шилжүүлнэ гэж заасан, мөн уг гэрээний 4.2 дэх хэсэгт Худалдан авагч нь хөрөнгийн төлбөрийг 100% урьдчилан гэрээ батлагдсан өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор худалдагчийн дансанд шилжүүлнэ гэсэн заалт, 6.1 дэх хэсэгт гэрээний урьдчилгаа төлбөрийг энэ гэрээний 4.2 дэх хэсэгт заасан хугацаанд хийгээгүй тохиолдол энэ гэрээг хүчингүйд тооцож цуцална гэж заасан байна. Гэтэл энэ гэрээ байгуулагдсанаас хойш худалдан авагч компани анхны төлбөрийг 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 200,000 ам доллар шилжүүлсэн бол хамгийн сүүлд 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 135,000 ам доллар шилжүүлэн нийт 2,000,000 /хоёр сая/ ам.доллар  шилжүүлсэн байна. Энэ гэрээний үйлчлэх хугацаа 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл байна, гэрээний хугацааг аль нэг талын бичгээр гаргасан хүсэлт, нөгөө талын зөвшөөрлөөр сунгаж болно гэж заасан байна. Гэтэл энэ хугацаанд ТХЭИ ХХК-ийн зүгээс гэрээний хугацаа сунгах талаар ямар нэг хүсэлт ирээгүй. Энэ бүгдээс харахад манай компани ТХЭИ ХХК–д төлбөр буцаах үүрэг хүлээгээгүй байна. Харин Х гэдэг хүнд яагаад мөнгө шилжүүлсэн бэ гэдэг асуудлын талаар өмнөх мэдүүлэгт ерөнхий ойлголт өгөх талаар мэдүүлсэн байгаа ба концессын гэрээний хамгийн чухал заалт нь Засгийн газар нь концессын зүйлийг шилжүүлэн өгөхдөө эрх зүйн зөрчилгүй хүлээлгэн өгнө гэсэн ерөнхий заалт байгаа ба Хд мөнгө шилжүүлсэн үе бол төрийн өмчийн хорооноос томилогдсон удирдлагын үед хийгдсэн асуудал байсан. Харин үүнээс хойш Кью Эс Си ХХК-д удирдлагын болон мөнгөн хөрөнгийн эрх шилжсэн, хэрэв гэрээний эрхтэй холбоотой төлбөрийн асуудал яригдах юм бол иргэний хуульд заасан ёсоор үүрэг үүсэх үеийн ханшаар төлбөрийг тооцох тул тухайн үед 1 ам долларын төгрөгийн ханшаар 1,263.90 төгрөг байсан байна...” гэх мэдүүлэг /32 дугаар хавтаст хэргийн 213-214 дүгээр тал/,

- “ДТҮ” ХК /ТӨХК/-ийн захирал П.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...2011 оны 3 дугаар сарын 10-ны үед гэж санаж байна Г.Б нэг Өвөрмонгол хүнтэй цуг ирээд танай хүдрийн баяжмалыг худалдаж авах гэсэн юм гэхээр нь би нөхөцлөө танилцуулсан. Би тэр байтугай геологийн нь тогтцыг хүртэл зурж тайлбарлаж өгсөн. Дээж авч, юу авч байгаагаа үз, 8 сараас нааш хайлт хийх боломжгүй, манай нөхцөлийг сайн судалж байгаад гэрээ хийхийг зөвлөсөн. Тэгэхэд Б танай нөхцөлийг судалсан, танайхаас худалдаж авна, танайхыг мэдэж байна гээд байсан. Ингээд нэлээн удаан яриа болсон. Б нь хятадуудтай түншилж байгаа, Тайшин экспорт гэсэн байхаа  кампанийн нэр хэлж байсан. Би түүнд манайхаас хүдэр авахад их хүндрэлтэй байдаг, төмөр замаар тээвэрлэхэд 100 тонн хүдрийг бараг жил  тээвэрлэнэ, боломж муутай гэж хэлэхэд Б би Дарханд авна гэж байсан. Б гарахдаа танай нөхцөлийг хангаад ирвэл гэрээ хийх юм байгаа биз дээ гэж хэлээд гарсан. Ингээд 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр намайг Хятад улсад технологи судлаад явж байхад манай дэд захирал Б утсаар залгаад Хятадын Т компанийн хүмүүс ирээд тантай ярьсан гээд байна. Баяжмал авах гэрээ хийнэ гэнээ, яах вэ гэж асуусан. Би түүнд манай нөхцөлийг дахиж сайн тайлбарлаа, тэгээд зөвшөөрч байвал гэрээ хийхгүй гээд яахав дээ гэж хэлсэн. Надаас гэрээ хийх зөвшөөрөл аваад манай дэд захирал Баттөгс гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээ хийснээс хойш 2,000,000 ам.доллар орж ирсэн гэж манай нягтлан надад хэлсэн. Намайг урдаас ирсний дараа Б надтай хэд хэдэн удаа утсаар яриад мөнгөө шилжүүлсэн, одоо баяжмалаа ачуулмаар байна гэж ярьсан. 2011 оны 6 дугаар сарын 25-нд намайг Хятадад явж байхад Б залгаад бас л ачилтаа хийгээч гэсэн. Тэгэхээр нь би түүнд би чамд олон удаа  тайлбарласан шүү дээ, гэрээгээ цуцлаад мөнгөө ав гэж хэлээ биз дээ гэхэд Б та нар хүний мөнгө авчхаад түгжээд, ийм байдалд орууллаа гээд байсан. Би түүнд чи маргааш манайхтай очиж уулзаад гэрээгээ цуцлаад мөнгөө аваарай гэж хэлсэн. 2-3 хоногийн дараа манай дэд захирал Баттөгс, ерөнхий нягтлан бодогч Даваадорж нар  над руу утсаар яриад нөгөө хятадын компанийнхан  мөнгө авна гээд байна гэсэн. Тэгэхээр нь би гэрээг нь цуцлаад, мөнгийг нь өгчих гэсэн юм. 2011 оны 10 дугаар сарын 10-ны үеэр сая танай өрөөнд орж ирж, миний байцаалтад сууна гэсэн нөхөр Шинэн бас нэг өмгөөлөгч гэх хүний хамт ирээд манай шилжүүлсэн мөнгийг буцаагаад шилжүүлсэн байна. Хаашаа, хэн рүү шилжүүлснийг бид нарт хэлж өг гээд байсан. Тэгээд би өөрийн ажилтнуудаас юу болсон юм, хаашаа шилжүүлсэн юм гэж асууж тодруулж, баримтуудыг нь үзэж, харсан. Тэр үеэр гэрээний  дагуу шилжүүлсэн 2,000,000 ам.доллароос 1,200,258.2  ам.доллар “СТЭ” ХХК-д шилжсэн гэдгийг мэдсэн. Гэрээ цуцлах асуудал болоход хоёр тал суугаад тэмдэглэл үйлдэж, гэрээг цуцлах ёстой. Нэг тал дангаараа гэрээг  цуцлах эрхгүй. Би амаараа гэрээг цуцал гэдэг үүрэг өгсөн боловч, одоо болтол биелэгдээгүй байгаа. Учир нь гэрээний нөгөө тал ирж  гэрээгээ дүгнэж, ярилцаагүй байгаа. Нэгэнт гэрээ албан ёсоор цуцлагдаагүй байсан учраас ачилт хийх боломж гарсан учир ачилт хийгдэж байсан  байна лээ...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 217-221 дүгээр тал/,

- гэрчээр “ДТҮ” ХК /ТӨХК/-ийн ерөнхий нягтлан бодогч Д.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би гэрээг санаж байна. 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэг талаас манай ДТҮ, нөгөө талаас Бүгд Найрамдах Хятад ард улсын Т хотын ТХЭИын ХХК нар хамтран манай  эзэмшлийн Хонгор сум дахь Төмөр толгойн ордоос 100,000 тонн төмрийн хүдрийн баяжмал 1 тонныг 40 ам.доллароор буюу ний 4,000,000 ам.долларын худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тэгээд дээрх ЕLYT-20110125 тоот гэрээг байгуулсан. Манайхаас гэрээ байгуулахыг хүссэн тал эхлээд Худалдаа хангамжийн албанд хандаж, манай үйлдвэрийн нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд манайхтай гэрээ байгуулдаг. Миний хувьд бол төмрийн хүдрийн баяжмалын нийлүүлэх хэмжээ, 1 тонн бүрийн үнэ болон төлбөрөө хэрхэн хийх нөхцөлийг анхаардаг. Тэр утгаараа гэрээнд гарын үсэг зурдаг. Гэрээнд заасны дагуу гэрээ байгуулснаас хойш ажлын 7 хоногийн дотор төлбөрөө шилжүүлэх ёстой. 100 хувь төлөх ёстой. 2011 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Юндэн ХХК-аас, 2011 оны 5 дугаар сарын 15, 16-ны өдөр Мөнх-Од гэгчээс, 2011 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Батсүрэнгээс гэсэн нэрээр ам.доллар шилжүүлсэн байсан. Гол нь бид гэрээний дугаараа хараад л энэ гэрээний мөнгө байна гэж ойлгодог. Дээрх гэрээ байгуулсан компанийн манайд төлөх ёстой 4,000,00 ам.долларын 50 хувь болох 2,000,000 ам.доллар шилжиж орж ирсэн. Ингээд төлбөр ирсэн тул 2011 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2011 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд нийт 5561,12 тонн төмрийн хүдрийн баяжмалын ачилт хийгдсэн. Өөрөөр хэлбэл 22,448.8 ам.долларын баяжмалыг ачуулсан байна. 2011 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш өнөөдрийг хүүртэл ачилт хийгдээгүй  байна. Харин тухайн үед уг Т компанийн төлөөлөгч гэх Х гэдэг хүн над руу 2-3 удаа ярьж, ачилтаа явуул гэсэн хүсэлт тавьж байсан. Тухайн үед манай үйлдвэрийн төлөвлөгөөнөөс хамаарч ачилтыг цаг тухайд нь хийж чадаагүй юм. Тэгтэл сүүлд нь Х  нь мөнгөө буцааж авъя гэж ярьдаг болсон. Тэр үед манай ерөнхий захирал гадаад улсад явж байсан, би Хятадын Т компани мөнгөө буцааж авъя гэж байна гэж хэлсэн. Тэгвэл  гэрээг нь цуцлаад мөнгийг нь буцаагаад өгчихгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т компанийн төлөөлөгч байна гэхээр нь Х гэдэг хүн байна гэж бодоод мөнгөө буцааж авах хүсэлтээ бичгээр гаргачих гэж хэлсэн. Тэгээд манай одоо бэлэн мөнгөний боломжгүй байгаа учир 1,200,258.2  ам.долларыг чинь буцааж шилжүүлье гэж хэлсэн. Тэгэхэд тэр төлөөлөгч  нь тэгвэл 1,200,258.2  ам.доллар таа хүсэлтээ тавья гэж хэлсэн. Тэгээд тэр хүсэлтэд дээр нь “СТЭ” ХХК-ийн ам.долларын болон төгрөгийн данс явуулсан байсан. Тэгээд тэр дансанд нь ам.доллар болон Монгол төгрөг хоёроор шилжүүлсэн. Буцааж шилжүүлэхийн хувьд бол ерөнхий захиралтай утсаар яриад, амаар зөвшөөрөл авч буцааж шилжүүлсэн.  Мөн  Х гэх хүний гарын үсэг, тамга тэмдэгтэй хүсэлтийг үндэслэн 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Скайн  Таур Энхбуян” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны .... 190 255 тоот валютын данс руу 880,000 ам.доллар, мөн Голомт банкан дахь төгрөгийн .... 000 2390 тоот данс руу 320,000 ам.долларт дүйцэх  404,774,400 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед манай дансан дахь ам.доллар хүрээгүй тул төгрөгөөр 1 ам.долларыг албан ханшаар 1264.92 төгрөгөөр бодож шилжүүлсэн. Одоо манайд дээрх компаниас авсан мөнгөний үлдэгдэл тооцоо  577,555.20 ам.долларын тооцоо үлдэгдэл байгаа. Т компанийн төлөөлөгч байна гэж ярьсан хүн нэрээ хэлж байгаагүй, ямар ч аялгагүй цэвэр Монголоор ярьж байсан. Би сүүлд Баттулга байцаагчид мэдүүлэг өгөх үедээ Х гэдэг хүнийг Өвөрмонгол хүн болохыг мэдсэн. Надтай утсаар ярьсан хүн бол нэг л хүн байсан. Нэг эрэгтэй хүн ярьж байсан. Өөр хүн ярьж байгаагүй. Нэрийг нь асуугаагүй. Төлөөлөгч нь байна гэхээр нь би Х  л ярьж байгаа юм байх гэж ойлгож байсан...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 193-199 дүгээр тал/,

- гэрчээр “ДТҮ” ХК /ТӨХК/-ийн гүйцэтгэх захирал М.Баттөгсийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ер манайхаас хүмүүс төмрийн хүдрийн гэрээ хийж  авъя гэж ирж уулздаг. Зарим нь бас албан бичгээр ханддаг.Би захиралд энэ компанийг гэрээ хийе гэж байна гэж хэлсэн. Тэгэхэд захирал аан тийм Б гэдэг нөхөр яваад байгаа юмаа, тэгээд өөрсдийнхөө нөхцөлийг сайн танилцуул, тэгээд зөвшөөрвөл гэрээ хий гэсэн. Тэгээд гэрээний нөхөцлөө танилцуулахад болж байна гэж зөвшөөрөөд 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэг талаас манай “ДТҮ” ХК /ТӨХК/,  нөгөө талаас Бүгд Найрамдах Хятад ард улсын Т хотын ТХЭИын  компани  нар хамтран манай эзэмшлийн Хонгор сум дахь Төмөр толгойн ордоос 100,000 тонн төмрийн хүдрийн баяжмал 1 тонныг нь 40 ам.доллароор буюу нийт 4,000,000 ам.долларын худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ажлын долоо хоногийн дотор мөнгөө манай дансанд хийнэ гээд явсан. Тэгээд би захирлын зөвшөөрлийн дагуу гэрээг баталсан. Энэ гэрээний хувьд манай ерөнхий захирал Хятадуудад манай өөр компанитай гэрээ байгуулсан байгаа, тэгээд энэ 100,000 тонн хүдэр бол дор хаяж 3-4 сараас нааш гарахгүй  шүү гэж хэлсэн. Тэгээд тэрийг Хятадууд зөвшөөрөөд гэрээг байгуулсан. Хятад талын компаниас мөнгөө шилжүүлсний дараа тус компанийн төлөөлөгч гэх хүн 1-2 удаа манай үйлдвэр дээр ирсэн. Тэгээд би мөнгөө шилжүүлчихлээ, ачилтаа хийгээч гэхээр нь танайх гэрээний нөхөцлөө биелүүлээгүй байна. Эхлээд төлбөр бүрэн төлөгдөх ёстой байтал танайх 50 хувийн хийсэн байна. Мөн манайхаас гарах хүдрийн хэмжээ одоогоор  бага гарцтай  байна гэж хэлсэн. Би ирсэн тэр хүнийг нь тэр компанийн төлөөлөгч Х гэдэг хүн байх гэж бодож байна. Тэгээд манай хангамжийн алба болон манай ерөнхий нягтлан руу олон удаа ярьсан байсан. Тэгээд байж байтал манай ерөнхий нягтлан Даваадорж надад ийм хүсэлт ирчихлээ гээд бичиг үзүүлсэн. Тэр нь та нар хүдрээ өгч чадахгүй юм бол манай төлбөрийг буцааж шилжүүлж өгөөч гэсэн хүсэлт байсан. Тэгээд Даваадорж энэ асуудлаар ерөнхий захирал Эрдэнэцогттой ярьсан. Тэгтэл одоо тэгвэл яах бэ мөнгийг нь буцаагаад өгчихгүй  юу гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь би  Даваадоржоос ийм их мөнгө манайд байгаа юм уу гэхэд Даваадорж би нөгөө талын хүмүүст яг одоо манай 2,000,000 ам.доллар алга, 1,200,258.2  ам.долларыг нь шилжүүлье, ерөнхий захиралтай ярьчихлаа гэсэн. Тэгээд 2011 оны 6 дугаар сард мөнгө буцааж шилжүүлсэн. Миний одоо санахаар мөнгө буцааж шилжүүлсэн данс нь манайхтай гэрээ хийсэн Хятад улсын Т хотын ТХЭИын компанийн данс биш байсан. Гэхдээ яг хаанахын ямар компанийн данс байсныг би санахгүй байна. Учир нь Хятад компанийн эзэн  нь ирдэггүй, дандаа бие төлөөлөгч гэх Монгол болон Хятад хүмүүс ирдэг байсан. Х гэдэг Өвөрмонгол байхаа Орчуулагч нь байх. Анх гэрээ хийсэн хүн. Ерөнхий захирал Эрдэнэцогтын зөвшөөрлийн дагуу манай ерөнхий нягтлан бодогч Даваадорж 1,200,258.2  ам.долларыг буцааж шилжүүлэх хүсэлтийн дагуу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 200-205 дугаар тал/,

- гэрч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн СШ-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Бээжин хотод байрлах олон улсын худалдаа,  нүүрс, төмрийн хүдрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Gingdao Mineralis Metals” компанийн ерөнхий захирлаар ажилладаг. Тэгээд Ш Монголоос төмрийн хүдрийн баяжмал оруулж ирж надад нийлүүлж чадна гэсэн болохоор би түүнтэй 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 100,000 тонн төмрийн хүдрийн баяжмалыг 1 тонныг 1000 юаниар буюу 100,000,000 сая юаниар худалдан авах гэрээ байгуулсан. Би Шианы ДТҮтэй байгуулсан гэрээг үзэж байгаад гэрээ байгуулсан. 2011 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор багтаж Шы компанийн  данс руу 100,000,000 юанийн урьдчилгаа 20 хувь гэж 20,000,000 юань  шилжүүлсэн. Монгол төгрөгөөр тооцвол 4,192,000,000 төгрөг болж байгаа. Тэгээд би 2011 оны 5 дугаар сараас хойш төмрийн хүдрээ хүлээгээд байсан боловч нэг ч тонн төмрийн хүдэр ирээгүй. Би 2011 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Монголд ирж Дархан орж газар дээр нь танилцахад хүдэр буулгах талбай бэлдсэн, төмөр замын захиалга өгсөн бэлтгэл хангагдсан байсан. Би ДТҮийн удирдлагуудтай огт уулзаагүй. Ш тэр үед надад хүдэр буулгах талбай бэлэн болсон боловч энэ сарын төмөр замын ачих захиалга дууссан. Дараа сараас хүдэр буулгаж эхэлнэ гэж байсан. Намайг урд очсон байхад Ш утсаар хүдэр бууж эхэлсэн, 5,000 гаруй тонн хүдэр талбай дээр буусан байгаа, төмөр замын захиалга хүлээж байна гэж байсан боловч огт ачигдаагүй. Гэтэл намайг 2011 оны 11 дүгээр сарын 19-нд Монголд ирсний дараа Ш надад ДТҮийн данс руу шилжүүлсэн 2,000,000 ам.долларын 1,200,258.2  ам.долларыг Х, Б нар буцаагаад авсан байж магадгүй  гэж хэлсэн.  Иймд энэ асуудлыг хуулийн дагуу хурдан шалгуулж, алга болсон мөнгийг Шд буцаан олгож өгнө үү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 222-229 дүгээр тал/,

- Нэг талаас “ДТҮ” ХК /ТӨХК/, нөгөө талаас ТХЭИ худалдааны ХХК-ийн хооронд 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төмрийн хүдрийн баяжмал “худалдах, худалдан авах ELYT-2011-0125 дугаартай “100,000 тонн, нэг тонн нь 40 ам.доллар, нийт үнэ 4,000,000 ам.доллар, худалдагч гэрээний төлбөр 100 хувь урьдчилан хийгдсэнээс хойш гэрээний үргэлжлэх хугацаанд худалдан авагчид шилжүүлнэ. Худалдан авагч нь хөрөнгийн төлбөрийг 100 хувь урьдчилан гэрээ батлагдсан өдрөөс хойш  ажлын 7 хоногийн дотор худалдагчийн дансанд шилжүүлнэ. Гэрээний үйлчлэх хугацаа 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөх хүртэл байна” гэх гэрээ /9 дүгээр хавтаст хэргийн 186-188 дугаар тал, 13 дугаар хавтаст хэргийн 33-35 дугаар тал/,

- Т ХХК-ийн 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 86/25 дугаартай “Гэрээний дагуу 50,000 тонн төмрийн баяжмалын үнэ 2,000,000 ам.долларыг 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр танай үйлдвэрийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл манай компанид төмрийн баяжмал ачуулахгүй байгаа нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна гэж бид үзэж байна. Танай үйлдвэрээс 2011 оны 6 дугаар сард ачуулах ёстой төлөвлөгөөтэй байсан 30,000 тонн төмрийн баяжмалын үнэ 1,200,258.2  ам.долларыг Улаанбаатар хотын “СТЭ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны .... 190 255 тоот гадаад валютын данс, Голомт банкны .... 000 2390 тоот төгрөгийн дансанд тус тус шилжүүлж өгнө үү” гэсэн төлбөр буцаан авах тухай албан бичиг /16 дугаар хавтаст хэргийн 36 дугаар тал/,

- 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “ДТҮ” ХК /ТӨХК/ эзэмшлийн ....001064 тоот Худалдаа хөгжлийн банкны данснаас “СТЭ” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны .... 000 2390 тоот харилцах дансанд 404,774,400 төгрөг гэрээний төлбөр буцаан гэсэн утга бүхий төлбөрийн даалгаврын 636 дугаар баримт /31 дүгээр хавтаст хэргийн 199 дүгээр тал/,

- 2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “ДТҮ” ХК /ТӨХК/ эзэмшлийн .... 006 493 тоот Худалдаа хөгжлийн банкны данснаас “СТЭ” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны .... 190 255 тоот харилцах дансанд 880,000 ам.доллар гэрээний төлбөр буцаан гэсэн утга бүхий төлбөрийн даалгаврын 65 дугаар баримт /31 дүгээр хавтаст хэргийн 200 дугаар тал/,

- Худалдаа хөгжлийн банкны “ДТҮ” ХК /ТӨХК/-ийн .... 006 493  тоот ам.долларын харилцах дансны “2011 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 880,000 ам.доллар .... 190 255 тоот харилцан дансанд гэрээний төлбөр буцаав “ СТЭ” ХХК” гэх хуулга /41 дүгээр хавтаст хэргийн 127 дугаар тал/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв. 

              1. Иймд шүүгдэгч Г.Бийг шунахайн сэдэлтээр, санаатайгаар бусадтай бүлэглэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Т хотын “ТХЭИ” ХХК-ний захирал ШДШ, “ДТҮ” ХК /ТӨХК/-ний хооронд төмрийн хүдрийн баяжмал худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр шилжүүлсэн 2.000.000 ам.доллароос 1,200,258.2  ам.долларыг авах зорилгоор хуурамч албан бичгийг боловсруулан Д.Баар Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Э.Хгийн гарын үсгийг зуруулж үйлдэн, хуурч, зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, улмаар Төв шуудангаас факсаар илгээж, “СТЭ” ХХК-ийн нэр бүхий данснуудаар өөртөө шилжүүлэн авсан гэмт үйлдлийг зохион байгуулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдыг хуурч, хуурамч бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзэж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

              2. Шүүгдэгч Д.Быг санаатайгаар бусадтай бүлэглэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Т хотын “ТХЭИ” ХХК-ний захирал ШДШ, “ДТҮ” ХК /ТӨХК/-ний хооронд төмрийн хүдэрийн баяжмал худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр шилжүүлсэн 2.000.000 ам.доллараас 1,200,258.2  ам.долларыг шүүгдэгч Г.Б авах хүсэл зоригийг гүйцэлдүүлэх зорилготойгоор Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Э.Хгийн өөрт нь итгэмжлэн үлдээсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Т хотын “ТХЭИ” ХХК-ний тамга тэмдэг дарагдсан хоосон 3 ширхэг бланкийн 1 дээр нь мэдсээр байж Г.Бийн хуурамчаар боловсруулсан албан бичиг дээр Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Э.Хгийн гарын үсгийг дуурайлган зурж, өөрийн биеэр авч очин Төв шуудангаас “ДТҮ” ХК /ТӨХК/ руу факсаар илгээж гүйцэтгэсэн гэмт үйлдлийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, З.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдыг хуурч, хуурамч бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзэж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

             

              Шүүгдэгч Г.Б, Д.Б нар нь 2011 оны 6 дугаар сард гэмт хэрэг үйлдсэн байх ба тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасанд тэдгээрийг холбогдуулан ял сонсгож, яллагдагчаар татсан тогтоол үйлдэгдсэн байна. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн ял шийтгэл нь өмнөх мөрдөгдөж байсан хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлээс бага байх тул улсын яллагч шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хуулийг зөв хэрэглэсэн байна. Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон оролцоог тодорхойлсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт заасан зохих зүйл заалтуудыг шүүгдэгч тус бүрт журамласан нь зүйтэй байна гэж шүүх үзэв.   

 

Г. Шүүгдэгч Г.Бийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт: хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч ШДШ, “СТЭ” ХХК-ийн нэр дээр Г.Б нарын хооронд байгуулсан гэх зуучлалын гэрээ, иргэний нэхэмжлэгч Шиан Дун Шэний “ДТҮ” ХК /ТӨХК/-аас шилжүүлсэн мөнгөө буцааж авах тухай хятад хэл дээр бичигдсэн гэх албан бичиг, бусад бичгийн баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Бид холбогдох гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэн түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурийг илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон.

Мөн шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Э.Эрдэнэбулганы зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт: дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Быг бүлэглэн залилан мэхлэх гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурьтай оролцсон тус тус болно.

Шүүгдэгч Г.Б, иргэний нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Шиан Дун шэн /Xiang Dong Sheng/ нарын хооронд байгуулсан гэх зуучлалын гэрээнд нийт 200.000 тн төмрийн хүдрийн баяжмалыг “ДТҮ” ХК /ТӨХК/-аас худалдан авахад зуучилна, 1 тн тутмаас 5 ам.долларын зуучлалын хөлс авна гээд 2011 оны 8 сард уг гэрээг байгуулсан байна. Гэтэл иргэний нэхэмжлэгч ШДШ-аас 2011 оны 5 дугаар сард “ДТҮ” ХК /ТӨХК/-тай төмрийн хүдрийн баяжмал худалдан авах гэрээг байгуулж, нийт 50 тонны төлбөр болох 2.000.000 ам.долларыг шилжүүлсэн байна. Улмаар 2011 оны 6 дугаар сард Г.Б нь Монгол хэл дээрх албан бичгийг боловсруулан Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Э.Хгийн гарын үсгийг шүүгдэгч Д.Баар зуруулж иргэний нэхэмжлэгч ШДШ-ний “ДТҮ” ХК /ТӨХК/-д төлбөрт шилжүүлсэн 2.000.000 ам.долларын дийлэнх хэсэг болох 1,200,258.2  ам.долларыг “СТЭ” ХХК-ний эзэмшлийн нэр бүхий банкнуудын дугаар тоот дансанд шилжүүлэн өөртөө авсан байна. Мөн “ДТҮ” ХК /ТӨХК/-аас мөнгөө буцааж авах талаар хүсэлт илгээсэн иргэний нэхэмжлэгч ШДШ-ний өөрөө бичиж өгсөн гэх хятад хэл дээрх албан бичиг хавтаст хэрэгт байгаа боловч, “ДТҮ” ХК /ТӨХК/ нь уг албан бичгийг үндэслэн 1,200,258.2  ам.долларыг “СТЭ” ХХК-ний эзэмшлийн данснуудад шилжүүлээгүй байх ба зөвхөн шүүгдэгч Г.Бийн боловсруулсан шүүгдэгч Д.Бын Э.Х гэж зурсан монгол хэл дээрх албан бичгийг үндэслэн шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл: шүүгдэгч Г.Б, Д.Б нар нь хуурамч албан бичиг үйлдэн “ДТҮ” ХК /ТӨХК/-аас 1,200,258.2  ам.долларыг “СТЭ” ХХК-ний дансаар шилжүүлж авсан үйл явдал болоод 2 сарын дараа Г.Б нь иргэний нэхэмжлэгч Шиан Дун шэн /Xiang Dong Sheng/-тай зуучлалын гэрээ байгуулж байгаа нь хийсэн гэмт үйлдлээ төөрөгдөлд оруулах зорилготой гэж үзэхээр байна. Мөн иргэний нэхэмжлэгч ШДШ нь “ДТҮ” ХК /ТӨХК/-д шилжүүлсэн 2.000.000 ам.доллароос дийлэнх хэсэг болох 1,200,258.2  ам.долларыг Г.Бид зуучлалын хөлсөнд олгохоор зөвшөөрсөн гэж үзэх нь үнэнд үл нийцэхээр байна.

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт холбогдох залилан мэхлэх гэмт хэргийг үйлдээгүй гэсэн хууль зүйн дүгнэлт нь няцаагдаж байна. 

 

Д. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Б, Д.Б, Ч.У, Э.Х нарыг гэм буруугүй гэж үзэж байна...” гэжээ. 

Шүүхээс шүүгдэгч Г.Б, Д.Б нарын гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлтийг шийтгэх тогтоолын дээрх хэсэгт хийсэн тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд няцаалт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүгдэгч Г.Б, Д.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2011 оны 6 дугаар сард үйлдэгдсэн байх тул хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хугацааны дотор яллагдагчаар татсан байна. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай тайлбарыг үндэслэн тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй болохыг дурдах нь зүйтэй.

            1. Шүүгдэгч Г.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүнийг шүүхээс гэм буруутайд тооцоход хүлээн зөвшөөрөн хохирол төлөхөө илэрхийлсний баталгаа болгож хохирлын үнийн дүнгээс давсан үнийн дүнтэй өөрийн гэр бүлийн гишүүн болон төрөл садныхаа эд хөрөнгөтэй холбоотой баримтыг итгэмжлэл авч шүүхэд гаргаж өгсөн байдал, хохирлын төлж барагдуулах зорилгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дансанд хохирол төлбөрт 100.000.000 төгрөг байршуулсан, тус хэргийг 12 жилийн дараа шийдвэрлэж буй байдал, хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хохирогчийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Г.Б нь нийт 409 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 хоногийг нь 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож нийт 6.135.000 төгрөгт шилжүүлж, түүнд шүүхээс оногдуулсан 40.000.000 төгрөгийн торгох ялаас хасаж тооцон, нийт биечлэн эдлэх торгуулийн ялыг нь 33.865.000 төгрөгөөр тогтоож, уг торгох ялыг орлого олох боломжийг нь харгалзан хуульд заасан хамгийн бага хугацаа буюу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв. 

           

            2. Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний төлбөл зохих хохирлын хэмжээтэй дүйцэхүйц эд хөрөнгө нь битүүмжлэгдсэн байдал, хамтран оролцсон хэлбэр, эрүүл мэнд болох хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх,  хохирогчийн хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор 35.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг орлого олох боломжийг нь харгалзан хуульд заасан хамгийн бага хугацаа буюу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв. 

Д.Б нь нийт 166 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 хоногийг нь 15 нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож нийт 2.490.000 төгрөгт шилжүүлж, түүнд шүүхээс оногдуулсан 35.000.000 төгрөгийн торгох ялаас хасаж тооцон, нийт биечлэн эдлэх торгуулийн ялыг нь 32.510.000 төгрөгөөр тогтоож, уг торгох ялыг орлого олох боломжийг нь харгалзан хуульд заасан хамгийн бага хугацаа буюу 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв. 

 

 

  1. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” гэж хуульчилжээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Т хотын “ТХЭИ” ХХК, “ДТҮ” ХК /ТӨХК/-ний хооронд 2011 оны 5 дугаар сард төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээний дагуу 2.000.000 ам.доллар “ДТҮ” ХК /ТӨХК/-ний дансанд шилжиж орж ирснээр тус мөнгийг “ДТҮ” ХК /ТӨХК/ нь захиран зарцуулах эрх нь үүсэж байна. Тиймээс ч гэмт этгээдүүд нь хуурамч бичиг баримт үйлдэн “ДТҮ” ХК /ТӨХК/-нд хүсэлт гаргаснаар данснаас нь 1,200,258.2  ам.долларыг залилан авсан байх тул тус хэрэгт “ДТҮ” ХК /ТӨХК/-ийг хохирогчоор тогтоосон нь зөв байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж хуульчилжээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Т хотын “ТХЭИ” ХХК-ийг төлөөлж захирал болох Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шиан Дун шэн /Xiang Dong Sheng/ нь “ДТҮ” ХК /ТӨХК/-тай төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх ба уг гэрээнийхээ дагуу тэрээр 50 тн хүдрийн баяжмалын үнэ болох 2.000.000 ам.долларыг “ДТҮ” ХК /ТӨХК/-ний дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул тус хэрэгт түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь зөв байна. Энэ хэрэгт бусад иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон этгээдүүд шүүх хуралдаанд оролцохгүйгээр өөрсдийгөө төлөөлүүлэх эрхийг Шиан Дун шэн /Xiang Dong Sheng/-д итгэмжлэл өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “...түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж хуульчилжээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Т хотын “ТХЭИ” ХХК, “ДТҮ” ХК /ТӨХК/-ний хооронд 2011 оны 5 дугаар сард төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж уг гэрээний дагуу 2.000.000 ам.доллар “ДТҮ” ХК /ТӨХК/-ний дансанд шилжиж орж ирснээр “ДТҮ” ХК /ТӨХК/ нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Т хотын “ТХЭИ” ХХК-ний өмнө гэрээний үүргээ биелүүлэх учиртай. Хэрэв гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд, гэрээний дагуу орж ирсэн үнийн дүнг хариуцан буцаан өгөх үүргийг хүлээнэ. Иймд тус хэрэгт “ДТҮ” ХК /ТӨХК/-ийг иргэний хариуцагчаар тогтоосон нь зөв байна.

 

Шүүгдэгч Г.Б, Д.Б нарын үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас хохирогч “ДТҮ” ХК /ТӨХК/-д 1,200,258.2 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 1,543,406,400 төгрөгийн хохирол учирсан байна.

Тиймээс дээрх хохирлыг шүүгдэгч Г.Б, Д.Б нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 771,702,200 төгрөгийг гаргуулж “ДТҮ” ХК /ТӨХК/-д олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Г.Б нь шүүхээс хохирол төлөх 5 хоногийн завсарлага авч Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн тамгын газрын Төрийн сан 100900005406 дансанд хохирол төлөх зорилгоор 100.000.000 төгрөг байршуулсан байх ба уг мөнгийг нь "ДТҮ" ХК /ТӨХК/-д олгуулахаар шүүх шийдвэрлэв. Тиймээс Г.Б нь одоо    671.702.200 төгрөгийн төлбөртэй гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Б нь хохирол төлбөр төлөх баталгаа болгож өөрийн гэр бүлийн хүн, төрөл садныхаа нэр дээр байх эд хөрөнгүүдийг итгэмжлэл авч холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн тул өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг нь харгалзан хохирлыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.

Шүүгдэгч Д.Бын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо Зайсангийн гудамж 30 дугаар байрны ..... тоот 94 мкв 4 өрөө орон сууцыг /2015 оны зах зээлийн ханшаар үнэлгээ 169,200,000 төгрөг/, 30 дугаар байрны ........ тоот 110 мкв 5 өрөө орон сууц /2015 оны зах зээлийн ханшаар үнэлгээ 198,000,000 төгрөг/ тус тус эд хөрөнгүүдийг мөрдөн шалгах ажиллагааны үед битүүмжилснийг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шүүх шийдвэрлэв.

 

Иргэний нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Шиан Дун шэн /Xiang Dong Sheng/ нь иргэний хариуцагч “ДТҮ” ХК /ТӨХК/-аас гэрээний дагуу шилжүүлсэн 2.000.000 ам.доллар болон бусад гэм хорын хохирлыг шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн болно.

Үүнээс “ДТҮ” ХК /ТӨХК/ нь 1,200,258.2 ам.доллар буюу 1,543,406,400 төгрөгийг 2011 оны 6 дугаар сард залилан мэхлэх гэмт хэргийн улмаас бусдад шилжүүлж алдсан тул уг үнийн дүнгээр нь иргэний нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ШДШ-д монгол төгрөгөөр нь олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Үлдэх 799,741.8 ам.доллароос 30.000 ам.долларыг иргэний нэхэмжлэгч ШДШд өгсөн, “ДТҮ” ХК /ТӨХК/ нь тодорхой хэмжээний төмрийн хүдрийн баяжмалыг гэрээний дагуу нийлүүлсэн, одоо нийт 547,555.2 ам.долларын үлдэгдэлтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбаруудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Мөн “ДТҮ” ХК /ТӨХК/-ний эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны .... 006 493 дугаартай ам.долларын харилцах дансанд байгаа дээрх хэмжээтэй тэнцэхүйц хэмжээний буюу 550.000 ам.долларын шилжилт хөдөлгөөнийг прокурорын тогтоолоор хязгаарлажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” гэж хуульчилжээ.

Мөн энэ хэргийг урьд шийдвэрлэсэн хяналтын шатны шүүхийн тогтоолд иргэний нэхэмжлэлийг тус хэрэгтэй нь хамтад нь шийдвэрлэх нь зүйтэй гэснийг дурдах нь зүйтэй.

Тиймээс анх “ДТҮ” ХК /ТӨХК/-ний дансанд гэрээний үүргийн дагуу иргэний нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ШДШ нь 2.000.000 ам.долларыг шилжүүлсэн бөгөөд үүнээс үлдсэн 547,555.2 ам.доллартой дүйцэхүйц “ДТҮ” ХК /ТӨХК/-ний эзэмшлийн ам.долларын харилцах дансанд байгаа 550.000 ам.долларын шилжилт хөдөлгөөнийг  прокурорын тогтоолоор хязгаарласан байх тул ам.доллароор нь гаргуулж иргэний нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ШДШ-д олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.  

    

              Иргэний нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн ШДШ нь гэмт хэргийн улмаас учирсан бусад нэхэмжилж буй хохирлын холбогдох баримт шүүхэд ирээгүй тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

              Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 ширхэг СиДи-нд Г.Бид прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэнтэй холбоотой ач холбогдол бүхий дуу дүрсний бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээв.

           

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б нь нийт 409 хоног, шүүгдэгч Д.Б нь нийт 166 хоног, шүүгдэгч Ч.У нь нийт 35 хоног, шүүгдэгч Э.Х нь нийт 35 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

              1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ч.У, Э.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дах заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгасугай.

 

              2. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Г.Бийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

             

              3. Шүүгдэгч Г.Бийг бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдыг хуурч, хуурамч бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцсугай.

               

              4. Шүүгдэгч Д.Быг бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, З.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдыг хуурч, хуурамч бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэргийг гүйцэтгэсэн гэм буруутайд тооцсугай.

 

              5. Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 40,000 /дөчин мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

              6. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, З.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 35,000 /гучин таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35,000,000 /гучин таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

              7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Г.Бийн цагдан хоригдсон нийт 409 /дөрвөн зуун ес/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15 /арван таван/ нэгжээр тооцон нийт 6,135,000 /зургаан сая нэг зуун гучин таван мянган/ төгрөгт шилжүүлж, түүнд шүүхээс оногдуулсан торгох ялаас хасаж нийт биечлэн эдлэх торгуулийн ялыг 33,865,000 /гучин гурван сая найман зуун жаран таван мянган/ төгрөг, шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон нийт 166 /нэг зуун жаран зургаа/ хоногийг 1 /нэг/ хоногийг 15 /арван таван/ нэгжээр тооцон нийт 2,490,000 /хоёр сая дөрвөн зуун ерэн мянган/ төгрөгт шилжүүлж, түүнд шүүхээс оногдуулсан торгох ялаас хасаж нийт биечлэн эдлэх торгуулийн ялыг 32,510,000 /гучин хоёр сая таван зуун арван мянган/ төгрөгөөр тогтоосугай.

 

              8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдийг тус тус журамлан шүүгдэгч Г.Б, Д.Б нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв төлөөгүй тохиолдолд хорих  ялаар солихыг дурдаж, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

              9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.Боос нийт 671,702,200 /зургаан зуун далан нэгэн сая долоон зуун хоёр мянга хоёр зуун/ төгрөгийг, шүүгдэгч Д.Баас нийт 771,702,200 /долоон зуун далан нэгэн сая долоон зуун хоёр мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч "ДТҮ" ХК /ТӨХК/-д олгож, уг хохирлоо тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            10. Баянзүрх,Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн тамгын газрын Төрийн сан 100900005406 дансанд байгаа 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг “ДТҮ” ТӨХК-д олгосугай.

    

            11. “ДТҮ” ХК /ТӨХК/-аас 1,543,406,400 /нэг тэрбум таван зуун дөчин гурван сая дөрвөн зуун зургаан мянга дөрвөн зуун/ төгрөг, 547,555.2 ам.долларыг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч ШДШ-д олгосугай.

 

            12. Иргэний нэхэмжлэгч ШДШ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            13.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 7 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.

 

            14.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдийг тус тус журамлан шүүгдэгч Д.Бын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хороо Зайсангийн гудамж 30 дугаар байрны .... тоот 94 мкв 4 өрөө орон сууц /үнэлгээ 169,200,000 төгрөг/, 30 дугаар байрны .... тоот 110 мкв 5 өрөө орон сууц /үнэлгээ 198,000,000 төгрөг/ битүүмжилснийг тус тус хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлсүгэй.

 

            15. “ДТҮ” ХК /ТӨХК/-ийн Худалдаа Хөгжлийн Банкны .... 006 493 тоот дансанд байгаа 550,000 /таван зуун тавин мянган/ ам.долларын шилжилт хөдөлгөөн хязгаарлалт тогтоосон прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлсүгэй.

       

            16.  Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

17. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б, Д.Б нарт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, Ч.У, Э.Х нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.БАТГЭРЭЛ

                                                                      Н.БАЯРМАА

                                                                       П.АРИУНБОЛД