Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2020/01264

 

 

 

 

 

 

        2020         05          12  

 181/ШШ2020/01264

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            1.Нэхэмжлэгч: Б.Б,

            2.Нэхэмжлэгч: Ц.Э

            3.Нэхэмжлэгч: Н.г

            4.Нэхэмжлэгч: Ш.Н

            5.Нэхэмжлэгч: Д.Э

            6.Нэхэмжлэгч: Ч.А

            7.Нэхэмжлэгч: Р.Н нарын нэхэмжлэлтэй

            1.Хариуцагч: А ХХК ,

            2.Хариуцагч: НГЗБА,

            3.Хариуцагч: НЗД-д тус тус холбогдох

Орон сууц солилцооны 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, АХХК-ийн нэр дээр олгогдсон 3590 м.кв газрыг Баясгалант амьдрал СӨХ-ны ашиглалтад буцаан олгуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, Ч.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батмөнх, Д.Эрдэнэбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал, хариуцагч АХХК-ийн төлөөлөгч С.П, түүний өмгөөлөгч Г.Амгалансуурь, хариуацагч Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Н.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг, Ч.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Д.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч нар 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Орон сууц солилцооны гэрээг АХХК-тай байгуулсан. Энэ гэрээгээр нэхэмжлэгч нар өөрсдийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Мебелийн 12 дугаар байрны орон сууцнуудаа тухайн газарт АХХК-ийн шинээр барих барилга дахь орон сууцаар солихоор тохирсон.

            Нийслэлийн засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/471 тоот захирамжаар оршин суугчид бидний орон сууцны орчны 3590 м.кв газрыг бидний байгуулсан Баясгалант Амьдрал СӨХ-нд ашиглуулахаар шийдвэрлэсэн учир энэхүү газраа АХХК-ийн санал болгосон нэр бүхий оршин суугчид Аконстракшн ХХК-ийг байгуулан нэр дээр нь шилжүүлж, улмаар газар ашиглах эрх бүхий тус компаниараа хариуцагч компанитай хамтран ажиллах гэрээ байгуулахаар ярилцаж тохирсон.

            Энэ дагуу оршин суугчид 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, Аконстракшн ХХК-ийг байгуулахаар шийдвэрлэж, захирлаар нь Б.Отгонгэрэл гэх С.Пийн эхнэрийг томилж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг АХХК-ийн төслийн менежерт итгэмжлэл олгосон.

            Ингээд Баясгалант Амьдрал СӨХ-оос 12 оршин суугч хувьцааг нь эзэмшдэг Аконстракшн ХХК-ийн нэр дээр Баясгалант Амьдрал СӨХ-ны ашиглах эрх бүхий 3590 м.кв газрыг шилжүүлж өгөхийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн.

            Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн захирамжаар 3590 м.кв газрыг АХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан байсан. Угтаа бол Аконстракшн ХХК-ийн нэр дээр газар эзэмших эрхийг олгох ёстой байсан чинь ойролцоо нэртэй болохоор андуурагдсан. Гэхдээ үүнд АХХК-ийн захирал С.Пийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж байгаа.

            Учир нь, анхнаасаа төөрөгдөлд оруулах ижилхэн нэр өгөхийг санал болгож төөрөгдүүлсэн, мөн Баясгалант Амьдрал СӨХ-ны оршин суугчдын 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хурлын протоколын гарын үсгийг ашиглаж, СӨХ-ны хурлын протокол баримтыг хуурамчаар үйлдсэн, Баясгалант Амьдрал СӨХ-ны 2015 оны 11 дүгээр сарын 17-ны 10/13 албан бичгийг сольж, гарын үсгийг нь ашиглаж АХХК-д газрыг шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт явуулсан, ингэхдээ оршин суугчдын гарын үсгийг хавсаргасан, түүнчлэн 12 оршин суугчдын байгуулсан Аконстракшн ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигчийг сольж С.Пийн эхнэрийн нэрийг оруулсан байсныг сүүлд мэдэж засуулсан. Энэ мэтчилэн хууран мэхлэх, худлаа баримт бүрдүүлэх зэрэг хууль бус үйлдэл хийж ирсэн байх тул орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй.

            Нийслэлийн газрын албанаас өгсөн хариундаа Орон сууц солилцооны гэрээг үндэслэн газрыг шилжүүлсэн тул орон сууц солилцооны гэрээг цуцалсан баримтыг нотариатаар батлуулж авч ирвэл буцааж болно гэсэн хариу өгсөн байсан.

            Иймд эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүсэж шүүхэд хандсан юм.

            Бид олон удаа АХХК-ийн нэр дээр албан бичиг хүсэлт хүргүүлсэн, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хамтарсан хурлаар газрыг буцаан шилжүүлнэ, харин манай компаниар газар дээрээ барилга бариулах баталгаа өг гээд тохирсон боловч С.П Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу явж ирээд санаагаа өөрчилсөн байсан.

            Бид Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж, газраа буцаан авах талаар нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, Баясгалант Амьдрал СӨХ-оор Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч иргэдийг СӨХ төлөөлөхгүй гээд мөн хэрэгсэхгүй болгосон.

            Хариуцагч АХХК-ийн захирал С.П нь оршин суугчидтай харилцан тохиролцож, орон сууц солилцооны гэрээ байгуулсан ба гэрээний нөхцөлд хариуцагч тал шинээр барих орон сууцыг 2 жилийн хугацаанд ашиглалтанд оруулж, оршин суугчдад шилжүүлэн өгөх, энэ хүртэлх хугацааны түр амьдрах орон сууцны хөлсөнд сар бүр 500.000 төгрөгийг өрх бүрт өгөхөөр үүрэг хүлээсэн боловч АХХК-ийн захирал С.П нь гэрээний үүргээ биелүүлэхгүй хууран мэхэлж, дүр үзүүлж байх тул Баянгол дүүргийн 3 дугаар хороо Мебелийн 12 дугаар байрны оршин суугчтай байгуулсан Орон сууц солилцооны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү

            Хариуцагч тал АХХК-ийн захирал С.П нь Баясгалант амьдрал СӨХ-ны ашиглалтад байсан нийтийн эзэмшлийн орчны 3590 м.кв газрыг хууран мэхлэх замаар баримт бичиг бүрдүүлж, өөрийн компанийн эзэмшилд шилжүүлэн авсан шинжээчийн дүгнэлтээр хөдөлшгүй баримтаар нотлогдож байгаа учир иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т хуульчлан заасныг баритлан газар эзэмших эрхийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Баясгалант амьдрал СӨХ-ны ашиглалтад буцаан олгуулахыг Улаанбаатар хотын захирагч бөгөөд НЗДд даалгах шаардлагыг гаргаж байна.

            Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь ашиглах эрх олгох эрх зүйн субъект биш бөгөөд ашиглах эрхийг нийслэлийн Засаг даргын захирамжаар олгодог гэсэн тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

            Нэхэмжлэгч Б.Батболд шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            Миний бие АХХК-ийн захирал С.Птой тохиролцон гэрээ хийсэн нь үнэн. Гэрээгээр тохиролцсон ёсоороо нөхөн олговор авсан нь үнэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

            Нэхэмжлэгч Ц.Эшүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            Миний бие АХХК-ийн захирал С.Птой тохиролцон гэрээ хийсэн нь үнэн. Гэрээгээр тохиролцсон ёсоороо нөхөн олговор авсан нь үнэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

            Нэхэмжлэгч Р.Наранхүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            Миний бие АХХК-ийн захирал С.Птой тохиролцон гэрээ хийсэн нь үнэн. Гэрээгээр тохиролцсон ёсоороо нөхөн олговор авсан нь үнэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

            Нэхэмжлэгч Ш.Нэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            Шаравын Нямсүрэн миний бие тус шүүхэд гаргасан А ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна. Учир нь Би Баянгол дүүргийн 3 дугаар хороо 2 дугаар хороолол, Мебелийн 12 дугаар байрны 5 тоот өөрийн нэр дэх орон сууцаа С.Пид 48.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 2019 оны 9 дүгээр сард 3.000.000 төгрөгийг, 2020 оны 2 дугаар сард 10.000.000 төгрөгийг тус тус хүлээн авч үлдэгдэл мөнгийг дараа авахаар тохиролцсон гэжээ.

            Хариуцагч АХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Манай компани нь оршин суугчидтай орон сууц солилцооны гэрээг байгуулсан. Оршин суугчид газрын асуудлаас болж маргаан үүсгэж, өнөөдөр гэрээний хугацаанд бид үүргээ гүйцэтгэх боломжгүй байгаа.

            Баясгалант Амьдрал СӨХ нь газар ашиглах эрхтэй байсан. Бид ашиглах эрхтэй газар дээр барилга барих боломжгүй учир эзэмших эрхийг өөрийн компанийн нэр дээр гаргуулахыг хүссэн ба үүний дагуу АХХК-ийн нэр дээр газар эзэмших эрх шилжсэн. Гэтэл хуурамч нотлох баримт үйлдсэн мэт ярьж ирсэн. Манай компани зохих дүрэм журмын дагуу газар эзэмших эрхийг олж авсан.

            Нэхэмжлэгч нарын ихэнх нь гэрээг зөвшөөрч байгаа өнөөдрийн байдлаар А, Э, Г нар л шүүхэд гомдол гаргаж байна.

            Газар булаацалдсан маргаан үүсээгүй байсан бол өдийд барилгын ажил эхлээд явж байх байсан. Гэтэл шүүх, цагдаа гэж явсаар өнөөдрийг хүрч манай компанийг ч тэр, бусад оршин суугчдаа ч тэр хохироож байна.

            Газар эзэмших эрхийг дуудлага худалдаагаар олж авах боломж үүсвэл дуудлага худалдаанд А констракшн ХХК-иар орох зорилгоор байгуулсан.

            Хавраас барилгаа барина, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлнэ. Өнөөдөр барилга барих газрын хэмжээ багассан байгаа. Ч.А гэдэг хүний хүсэл биелэхгүйгээс бусад оршин суугчдаа чирэгдүүлж байгаа. Яг үнэндээ зарим нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах сонирхол байхгүй. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлээ гаргаж байгаа ч хуульд заасан үндэслэл үүсээгүй. Хуурагдсан, мэхлэгдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Арилгуулахыг хүсэж байгаа үр дагавар нь гэрээний заалттай нийцээгүй байгаа.

            Дээд шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй байна гээд байхад нэхэмжлэгч А удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэж бичин ирж байгаа ч, яг үнэндээ адилхан л бичиж ирээд байна.

            Гэрээ хуульд нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            Нэхэмжлэгч 7 иргэн нэхэмжлэл гаргаж байсан боловч Гантөмөр, Алтантоль, Эрдэнэбаатар 3-аас бусад нь нэхэмжлэлээсээ татгалзсан. Алтантоль нэхэмжлэлийн тодруулга гэгчийг шүүхэд ирүүлэхдээ Баясгалант-Амьдрал СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч.Аь гэж гарын үсэг зурж, тамга дарж, албан бланк хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч Алтантолийг гаргасан гэж үзэхэд үндэсгүй.

            С.П миний бие хэнийг ч хууран мэхэлсэн асуудал байхгүй бөгөөд Баясгалант-Амьдрал СӨХ-ны нэрийн өмнөөс ямар ч хуурамч бичиг, протокол үйлдээгүй болно.

            Нийслэлийн Засаг Даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дүгээр захирамжаар тус СӨХ-ны орчны газрыг эзэмших эрхийг АХХК-д шилжүүлэхтэй холбоотой маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 727 тоот шийдвэрээр үйл баримтыг үнэлсэн гэдгийг тодруулахын хамт захирамж гаргахдаа тус СӨХ-ны 12 гишүүний гарын үсэгтэй АХХК-д газрын эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг хүссэн, хүсэлт, орон сууц солилцооны гэрээ зэрэг нотлох баримтуудыг үндэслэн олгосон болохыг аль нэгэн хуурамч албан бичигт үндэслээд ч юм уу ижил төстэй компани байгууллагад төөрөгдөөд захирамж гаргасан, олгосон, төөрөгдсөн зүйл тогтоогдоогүй гэдгийг хэлэх байна.

            Нийслэлийн засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дүгээр захирамж хүчин төгөлдөр байгаа болно.

Одоогийн байдлаар манай компани дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

            - Голомт Өргөө ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 03-нд зураг төсөл боловсруулах №34 тоот гэрээг байгуулан эскиз зураг хийлгэн батлуулсан ба барилгын ажлын зургыг хийлгэж дуусган холбогдох техникийн нөхцлүүдийг бүрдүүлж байна.

            - Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 6 дугаар сарын 24-нд Архитектур төлөвлөлтийн МЗХ 2018/14-29 дугаартай даалгавар батлуулсан.

            - Барилгын инженер-геологийн судалгаа хийх гэрээг 2019 оны 02 дугаар сарын 11 -нд батлуулсан

            - Улаанбаатар Дулааны станц ТӨХК-иас 2019 оны 4 дүгээр сарын 10-нд техникийн нөхцөлөө батлуулсан.

            -2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрүүдэд мебелийн 12 айлын оршин суугч болох 0.Загд-Очир, Ш.Н, Т.Гр, Д.Н, Б.Оюунсайхан, Р.Н/Р.Э, Б.Б, Д.О, Б.М нарын 9 иргэнтэй урьд байгуулсан орон сууц солилцооны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, анхны гэрээнд заасан орон сууцанд орох хүртэл сар бүр олгогдох 500.000 төгрөгийн нөхөн төлбөрүүдээ 6 сарын хугацааных буюу хүн тус бүрт 3.000.000 төгрөг өгсөн. Мөн тус газарт оршин суугч Д.Ууганбаатарын үл хөдлөх эд хөрөнгийг түүний хүсэлтээр худалдан авахаар болж үл хөддөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан төлбөр мөнгийг төлсөн, 2020 оны 4 дүгээр сард барилгын сууриа тавихаар бэлтгэл ажил хийгдэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч Нийслэлийн газар зохион байгуулалтын алба шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Баясгалан амьдрал СӨХ-н 12 гишүүний байгуулсан Аконтсракшн ХХК нь байгуулж нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/284 дүгээр захирамжийн АХХК-д эзэмшүүлсэн 3590 м.кв газрыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

            Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 727 дугаар шийдвэрээр нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон мөн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0837 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан.

            Маргааны зүйл болох газрын асуудлыг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжпэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа; зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь ашиглах эрх олгох эрх зүйн субъект биш бөгөөд ашиглах эрхийг нийслэлийн Засаг даргын захирамжаар олгодог байх тул тус албанд холбогдох нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэгч нар нь Баясгалант амьдрал СӨХ-д газраа өгөхгүй, иргэд өөрсдөө авна гэж тайлбарлаж байна. Иргэдэд энэ газрыг өгөхгүй юмаа. Хэрэв иргэдэд олгохоор бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийж байж өгдөг. Өнөөдөр бол гэрээний хүчин төгөлдөр бус асуудлыг шийдвэрлэж байж газар ашиглах талаар яригдах ёстой. Байшингийн суурын газар 3590 м.кв тэр чигээрээ биш юм. СӨХ-ын хэмжээг зааж өгсөн хэмжээ шал өөр. Тэгсэн ч гэсэн 12 иргэнд хувааж олгоно гэсэн зүйл байхгүй. СӨХ-д ашиглалтын зориулалтаар өгдөг юм.

Баясгалант амьдрал СӨХ-ын газрыг Акомпанид шилжүүлсэн.

            СӨХ болон АХХК-ын хооронд үүссэн харилцаа байна. Нэхэмжлэлийн шаардлагыг СӨХ л гаргах боломжтой. Тэрнээс биш 7 иргэн СӨХ-ын газрыг нэхэмжилээд даалгах нэхэмжлэл гаргах эрх бүхий хүмүүс нь биш юм.

            Захиргааны шүүхэд газрыг буцаан олгохоор нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэл гаргах эрхгүй гээд буцаасан. СӨХ-ын газрыг авах гэж байгаа бол СӨХ-нь өөрөө нэхэмжлэл гаргана. Энэ хүмүүс СӨХ-ыг төлөөлөх эрх бүхий этгээд нь биш юм.

            Иргэний хуулийн 65.1.6 буюу уг нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хүлээн авахаас татгалзсан, хэрэгсэхгүй болгосон шийдвэр, тогтоол, захирамж байгаа бол уг шаардлагыг хүлээн авахаас татгалзана гэж байгаа. Энэ талаар захиргааны хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэсэн.

            Өнөөдрийн энэ маргаан 7 иргэн АХХК-ын хооронд хийгдсэн гэрээний маргаан юм. Өнөөдөр газрын талаар огт ярихгүй, боломжгүй. Өнөөдрийн тухайд 3590 мкв хэний ч өмч биш юм. Төрийн өмч бөгөөд иргэнд өмчлүүлснээс бусад бүх эзэмших, ашиглах газар бүгд төрийн өмч. Төрийн зөвшөөрөлтэйгээр ашиглаж байдаг. Газрын талаар маргаан үүссэн учраас захиран зарцуулах эрхийг хаасан байгаа. Эцэслэн шийдвэрлэж байж хэнд шилжүүлэх эсэхийн шийдвэрлэх ёстой гэв.

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Нэхэмжлэгч Ч.Аь, Н.Г, Б.Эр, Б.Б, Ц.Э, Ш.Н, Р.Н нар нь хариуцагч АХХК, НЗД, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нарт холбогдуулан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц солилцооны гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, АХХК-ийн нэр дээр эзэмших эрх олгосон 3590м.кв газрыг Баясгалант амьдрал СӨХ-ны ашиглалтад буцаан шилжүүлэхийг НЗДд даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

            Хариуцагч Ч.Аь, Н.Г, Б.Э нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

            НЭГ: Нэхэмжлэгч Б.Батболд, Ц.Энхтуяа, Ш.Нямсүрэн, Р.Наранхүү нар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тэдний нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй.

           

            ХОЁР: Нэхэмжлэгч Ч.Аь, Н.Г, Б.Эрдэнэбаатар нар нь 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч АХХК-тай Орон сууц солилцооны гэрээг тус тус байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсанаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./1-р хх-ийн 65-67, 75-81-р хуудас/

            Дээрх гэрээгээр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Мебелийн 12 дугаар байрны оршин суугч Н.Гийн өмчлөлийн 10 тоот, Б.Эрдэнэбаатарын өмчлөлийн 9 тоот, Ч.Аийн өмчлөлийн 11 тоот орон сууцыг , тухайн газар дээр АХХК-ийн шинээр барих 16 давхар хос 280 айлын орон сууцны барилгаас Н.Гт 44,75 м.кв талбайтай 2 өрөө, Б.Эрдэнэбаатарт 44,75 м.кв талбайтай 2 өрөө, Ч.Аьд 73 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар тус тус солихоор тохиролцож, нэхэмжлэгч Ч.Аь, Н.Г, Б.Эрдэнэбаатар нар нь өөрсдийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч шинээр барих орон сууцыг шилжүүлэн өгөх хүртэлх хугацааны түр амьдрах орон сууцны хөлсөнд сар бүр 500.000 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээжээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц солилцооны гэрээ нь үл хөдлөх хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн агуулга бүхий гэрээ байх тул Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1.-т заасан Арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

            Дээрх гэрээгээр барилга барих зөвшөөрөл олгогдсоноос хойш 2 жилийн хугацаанд орон сууцыг бүрэн барьж хүлээлгэн өгөхөөр тохирсон байх боловч талуудын маргаантай асуудлын улмаас энэ зөвшөөрөл олгогдоогүй, нэхэмжлэгч Ч.Аь, Н.Г, Б.Эрдэнэбаатар нар өмчлөлийн орон сууцаа хариуцагч АХХК-д хүлээлгэн өгөөгүй үйл баримт тогтоогдож байна.

            Хариуцагч АХХК нь Орон сууц солилцооны гэрээгээр хүлээсэн үүрэгээ хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрүүдэд мебелийн 12 айлын оршин суугч болох 0.Загд-Очир, Ш.Нямсүрэн, Т.Ганбаатар, Д.Нямдаваа, Б.Оюунсайхан, Р.Наранхүү/Р.Энхтуяа, Б.Батболд, Д.Оюун, Б.Мөнхцоож нарын 9 иргэнтэй урьд байгуулсан орон сууц солилцооны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, анхны гэрээнд заасан орон сууцанд орох хүртэл сар бүр олгогдох 500.000 төгрөгийн нөхөн төлбөрүүдээ 6 сарын хугацааных буюу хүн тус бүрт 3.000.000 төгрөг өгсөн. Мөн тус газарт оршин суугч Д.Ууганбаатарын үл хөдлөх эд хөрөнгийг түүний хүсэлтээр худалдан авахаар болж үл хөддөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулан төлбөр мөнгийг төлсөн байна. /2-р хх-ийн 113-137-р хуудас/

            Мөн нэхэмжлэгч Ч.Аь нь өөрийн өмчлөлийн гэх Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Мебелийн 12 дугаар байрны 11 тоот орон сууцыг , тухайн газар дээр АХХК-ийн шинээр барих 16 давхар хос 280 айлын орон сууцны барилгаас 73 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар солихоор тохиролцож 2015 оны 4 дугаар сарын 23-ны өдөр Орон сууц солилцооны гэрээ байгуулсан боловч уг орон сууцыг С.Энхболдод шилжүүлж 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Орон сууц солилцооны гэрээг дахин байгуулсан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 79-81, 2-р хх-ийн 226-227-р хуудас /

 

            ГУРАВ: Нэхэмжлэгч Ч.Аь, Н.Г, Б.Эрдэнэбаатар нар нь Орон сууц солилцооны гэрээг хууран мэхэлж хийсэн тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ Нийслэлийн засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/471 дүгээр захирамжаар Баясгалант амьдрал СӨХ-д ашиглах эрх олгосон орон сууцны 3590 м.кв газрыг АХХК хуурамч баримт бүрдүүлэн авсан, Аконстракшн ХХК-ийн нэр дэр эзэмших эрх авна гэж хууран мэрхэлсэн тул уг гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна.

 

            3.1. Нийслэлийн засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/471 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мебелийн 12 дугаар байр, орон сууцны орчны газар болох 3590 м.кв талбайтай газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг Баясгалант амьдрал СӨХ-д олгожээ. /1-р хх-ийн 11-р хуудас/

           

            3.2. Баясгалант амьдрал Сууц өмчлөгчдийн холбооны 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийдвэрээр тус СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар Ч.Аийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болж, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр газар эзэмшигчдийн хурлаар АХХК /захирал С.П/ болон Аконстракшн ХХК /захирал Ч.Аь/-иуд нь уг газартай холбоотой хамтран ажиллахаар тохиролцжээ./1-р хх-ийн 12, 32,50-р хуудас/

 

            3.3.Нийслэлийн засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/284 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мебелийн 12 дугаар байр, орон сууцны орчны газар болох 3590 м.кв талбайтай газрыг эзэмших эрх нь АХХК-д шилжсэн байна. /1-р хх-ийн 14,15,137,138-р хуудас/

 

            Дээрх бүхнээс дүгнэхэд нэхэмжлэгч Ч.Аь, Н.Г, Б.Эрдэнэбаатар нарыг хууран мэхэлж, 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч АХХК-тай Орон сууц солилцооны гэрээг байгуулсанаар тэдэнд эзэмшүүлсэн газар АХХК-д шилжээгүй, уг гэрээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад Баясгалант Амьдрал СӨХ-ийн ашиглах эрх бүхий 3590 м.кв талбай бүхий газар шилжсэн байна. Өөрөөр хэлбэл Орон сууц солилцооны гэрээ байгуулсан АХХК нь санаатайгаар хууран мэхлэх зорилго агуулж үйлдэл хийсэн болох нь баримаар тогтоогдохгүй байна.

            Мөн хариуцагч АХХК-ийн нэхэмжлэгч Ч.Аь, Н.Г, Б.Эрдэнэбаатар нарыг хууран мэхэлж авсан гэх газар нь нэхэмжлэгч нарын эзэмшлийн газарт хамааралгүй, Баясгалант Амьдрал СӨХ-ийн ашиглах эрх бүхий орчны газарт хамаарах тул бусдын ашиглах эрхтэй газрыг шилжүүлэхтэй холбоотой асуудалд нэхэмжлэгч Ч.Аь, Н.Г, Б.Эрдэнэбаатар нар хууран мэхлэгдсэн байх үндэсгүй.

 

            Нийслэлийн засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/471, Нийслэлийн засаг даргын 2016 оны 4 дугээр сарын 04-ний өдрийн А/284 дугаартай захирамжуудаар Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мебелийн 12 дугаар байр, орон сууцны орчны газар болох 3590 м.кв талбайтай газрын эзэмших эрхтэй холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй болно.

 

            Иймд нэхэмжлэгч Ч.Аь, Н.Г, Б.Э нарын хариуцагч АХХК болон НЗДд холбогдуулан гаргасан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц солилцооны гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, АХХК-ийн нэр дээр 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон 3590м.кв газрыг Баясгалант амьдрал СӨХ-ны ашиглалтад буцаан шилжүүлэхийг НЗДд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

            Нэхэмжлэгч Ц.Энь Р.Нтэй гэр бүл болох нь тэдний гэр бүлийн баталгаагаар тогтоогдож байна./1-р хх-ийн 57-р хуудас/

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б, Ц.Э, Ш.Н, Р.Н нар нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. /2-р хх-ийн 179-180, 194-р хуудас/

           

            Нэхэмжлэгч Б.Б, Ц.Э, Ш.Н, Р.Н нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу тэдний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

           

1.Иргэний хуулийн 59 дүгээр зүлийн 59.1., 274 дүгээр зүйлийн 274.1.-д заасныг баримтлан Ч.Аь, Н.Г, Б.Эр нар нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хариуцагч АХХК болон НЗДд холбогдуулан гаргасан 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Орон сууц солилцооны гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, АХХК-ийн нэр дээр олгосон 3590 м.кв газрыг Баясгалант амьдрал СӨХ-ны ашиглалтад буцаан шилжүүлэхийг НЗДд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б, Ц.Э, Ш.Н, Р.Н нар нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэсэхгүй болгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ч.ИЧИНХОРЛОО