Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00767

 

                                  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй иргэний

                                   хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01213 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1533 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” СӨХ-нд холбогдох

Гэм хорын хохирол болон бусад хохиролд 2,434,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанчимэгийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” СӨХ-нд холбогдуулан гэм хорын хохирол болон бусад хохиролд 2,434,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01213 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.4, 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” СӨХ-нд холбогдох, гэм хорын хохирол болон бусад хохиролд 2,434,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас улсын тэмдэгтийн хураамжид 2020.02.19-ний өдөр төлсөн 53,894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1533 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/01213 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 53,894 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.08-ны өдрийн 1533 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.1-д тус тус заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” СӨХ-оос гэм хорын хохирол болон бусад хохиролд нийт 2,434,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” СӨХ нь 2018.12.23-ны өдөр СӨХ-ны Бүх гишүүдийн хурлаа хийж, дүрмээ баталж, 2019.01.21-ний өдөр СӨХ-ны гэрчилгээ гарч Хан Уул дүүрэг, 15-р хороо ,,,,,,,,,,,,,, хотхоны нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулдаг. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлд дурдсан үйл явдал нь тус СӨХ-г байгуулагдахаас өмнө буюу 2018 онд болсон байдаг учраас ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д учирсан хохирол нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” СӨХ-ны буруутай үйл ажиллагаанаас болж учраагүй. Харин “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” СӨХ-г байгуулагдахаас өмнө “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь СӨХ-ны үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2018.09.21-ний өдрийн 02-16\330 тоот “Ариутгал халдваргүйтэл хийлгэх тухай “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-д хүргүүлсэн албан бичиг, 2018.09.25-ны өдрийн 02-16\333 тоот албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогддог. Мөн анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, “тухайн үед “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК ажиллаж байсан, захиралтай нь би уулзаж байсан” гэж мэдүүлсэн, харин шүүхээс  хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь өр төлбөрөө “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” СӨХ-нд шилжүүлсэн зүйл байна уу гэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч “тийм зүйл байхгүй” гэсэн байдаг. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийг ажиллаж байх хугацаанд дээр дурдагдсан гэм хорын хохирол болон бусад хохирлоо нэхэмжлэн авах ёстой байтал “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” СӨХ-оос нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Энэ иргэний хэрэгт “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” СӨХ нь хариуцагч биш.

4.2. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.4, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн үйл ажиллагааг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” СӨХ нь эрх залгамжлан хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа гэх талаар эргэлзээгүй нотлох баримт авагдаагүй, шүүх дээрх байдлыг тодруулалгүйгээр хохирлыг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” СӨХ хариуцах үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай, хэрэгт авагдсан баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна. Харин давж заалдах шатны шүүхээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байсан. Учир нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” СӨХ нь шинээр байгуулагдаж, СӨХ-ны Хяналтын зөвлөл, Удирдах зөвлөлөө байгуулж, үйл ажиллагаагаа шинээр явуулж эхэлсэн. Мөн 2018.12.23-ны өдрийн СӨХ-ны Бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд тодорхой яригдсан байдаг, үүнийг шүүх анхаарч үзсэнгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж заасан. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Маргааны үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч “хариуцагч талын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” СӨХ-нд холбогдуулан гэм хорын хохирол болон бусад хохиролд 2,434,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаажээ.

8. Нэхэмжлэгчээс “... Миний бие ,,,,,,,,,,,,,,,, хотхон, 1 дүгээр байр, 33 тоотод оршин суудаг. Манай хотхоны байрны В1 давхар болон үүдэн хэсэгт 2018.09.04-ний өдөр бохирын шугам хальж, маш их хэмжээний бохир задгай алдагдсан... СӨХ-оос яаралтай арга хэмжээ авч ажиллахгүй байсан учир Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасны дагуу миний бие өөрийн хөрөнгөөр орчныг цэвэрлүүлж, ариутгал халдваргүйжүүлэлтийг 2018.09.15-ны өдөр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториор 180,000 төгрөгөөр, 2018.09.17-ны өдөр “Баяндэмбэрэл” ХХК-аар 200,000 төгрөгөөр шавж устгал хийлгэж, 2019.08.10-ны өдөр Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораториор хоёр дахь удаагаа 220,000 төгрөгөөр ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэсэн. Иймд өөрт учирсан хохирол болох ариутгал хийлгэсэн 600,000 төгрөг, бохир хальж гарч ирсний улмаас гражид хадгалсан байсан хувцас, бараа материал бохирдсоныг хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлсний 192,832 төгрөг, ашиглах боломжгүй болсон ширээний үнэ 800,000 төгрөг, нийт 992,832 төгрөг, бохироос болж миний бага насны хоёр хүүхэд гизэнтрий өвчин тусаж, эмчилгээний зардал 541,250 төгрөг зарцуулсныг гаргуулж өгнө үү. Мөн манай хотхоны ногоон байгууламжийг СӨХ-оос засаж, янзлаагүйгээс болж зэрлэг ногоо замбараагүй ургаж, хүүхдүүд тоглоход гар, хөл, нүүр, амыг нь урах, харшил өгөх, хажуугаар нь явган хүн болон автомашин явахад саад болж байсан. Энэ талаар СӨХ-д мэдэгдэж, өөрийн хөрөнгөөр 2018 онд тайруулж, засаж янзлуулахад 300,000 төгрөгийн зардал гаргасан. Иймд дээрх гэм хорын хохирол болон бусад хохиролд нийт 2,434,000 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” СӨХ-оос гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” СӨХ нь 2019.01.21-ний өдөр байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байна. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлд дурдсан үйл явдал нь манай СӨХ-г байгуулагдахаас өмнө болсон байх тул манай СӨХ-ны буруутай үйл ажиллагааны улмаас дээрх хохирол учраагүй, иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ,,,,,,,,,,,,, хотхоны нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь хариуцан үйл ажиллагаа явуулж байсан, 2018 онд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” СӨХ нь байгуулагдаагүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хорын хохирол учирсан болох нь нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.4, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэсэн.

10. Харин давж заалдах шатны шүүхээс “... Нэхэмжлэгч нь хохирлоо “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” СӨХ-оос шаардахдаа сууц өмчлөгчдийн холбоонд эрх, үүрэг нь шилжсэн гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн үйл ажиллагааг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” СӨХ нь эрх залгамжлан хариуцан үйл ажиллагаа явуулж байгаа гэх талаар эргэлзээгүй нотлох баримт авагдаагүй, анхан шатны шүүх дээрх байдлыг тодруулалгүйгээр хохирлыг СӨХ хариуцах үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай, хэрэгт авагдсан баримтаар маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй...” гэсэн дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэл бүхий болжээ. Учир нь магадлалд дурдсан үйл баримтыг тогтоох нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

11. Ийнхүү хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хяналтын шатны шүүхээс маргааныг зөвхөн хууль хэрэглээний хувьд дүгнэлт өгөн, эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул “давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

12. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1533 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 54,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ