Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 14

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,         Шүүх хуралдаанд:

Прокурор                                             Д.Сүрэнхор

Шүүгдэгч                                              Б.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч                    М.Ганзориг

Нарийн бичгийн дарга                       Т.Батсайхан нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолтой Б.Г т холбогдох 1815003680042 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б  овогт Б.Г .

Шүүгдэгч Б.Г  нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг "Тээгийн хөндий" гэх нэртэй газарт **-** УБЛ улсын дугаартай “Subaru Forester” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар зорчигч Э.С , Б.Б , Г.У  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.У гийн эрүүл мэндэд хүнд хохирол, Т.А , Б.С , М.Г  нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор

1. Шүүгдэгч Б  овогт Б.Г ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Э.С , Б.Б , Г.У  нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.У гийн эрүүл мэндэд хүнд  хохирол тус тус учруулж, Т.А , Б.С , М.Г  нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Б.Г ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г т оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн **-** УБЛ улсын дугаартай “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.Г т буцаан олгож, “BC” ангилалын ****** дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгаж,

5. Шүүгдэгч Б.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Б.Б  нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хохирогч Э.С , насанд хүрээгүй хохирогчийн болон амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч М.О , Б.Т , М.У , Д.Б  нар нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шүүхийн харъяаллаар Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд цагдан хорьж,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг давж заалдах гомдолдоо: “....1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэрэг гарсан байдал /хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1,6-д заасан гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохыг заавал нотлох ажиллагаанд хамааруулж хууль тогтоогчоос хуульчилсан байх ба Б.Г т холбогдох эрүүгийн хэрэгт дээрх нотолбол зохих байдлыг эргэлзээгүй тогтоохгүйгээр эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, гэм бурүүтайд тооцсон нь үндэслэлгүй боллоо. Ингэж үзэх учир нь хохирогч Э.С ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгүүд нь хоорондоо зарим хэсгээрээ /урдаас том машин гарч ирсэн гэх хохирогч Э.С ын мэдүүлэг, урдаас машин байгаагүй, цагаан машин шахсан гэх хохирогч Б.Б гийн мэдуүлэг/ эрс зөрүүтэй байсан ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г ын өгсөн болон яллагдагчаар өмнө өгсөн, мэдүүлгүүд нь гэмт хэрэг гарсан байдлыг сэргээн тогтооход эрс зөрүүтэй, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг шууд тогтооход эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон. Тодруулбал гэмт хэрэг гарсан байдлыг тогтоох ажиллагааг дутуу хийснээс хохирогч нарын мэдуүлгийн зөрүүтэй байдал арилаагүй, хохирогч Б.Б  болон шуүгдэгч Б.Г ын нарын мэдүүлэгт дурьдсан ...урдаас машин ирээгүй, хажуугийн машин шахсан гэх үйл баримтыг шалгаагүйгээс гэмт хэрэг гарсан байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй. Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох ажиллагааны тухайд хохирогч Э.С ын мэдүүлэгт үндэслэсэн 1-р хавтаст хэргийн 147-148 талд авагдсан Булган аймаг дахь Цагдаагийн замын цагдаагийн тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2-р хавтаст хэргийн 68 дугаар талд авагдсан Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дүгнэлт, 2-р хавтаст хэргийн 171 дэх талд авагдсан Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтүүд Б.Г ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон байна. Гэтэл уг дүгнэлтүүд нь хохирогч Э.С ын ...урдаас том машин ирж байсан...гэх дүгнэлтэнд үндэслэсэн ба уг нөхцөл байдал тус хэрэгт тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь зааснаар эх сурвалж нь тогтоогдоогүй мэдүүлэгт үндэслэн улмаар дээрх дүгнэлтүүд гарсан. Ийнхүү үгүйсгэгдсэн мэдүүлэгт Т уурлаж гарсан шинжээчийн дүгнэлтүүдийг баримталж гэм буруутайд тооцож үндэслэл болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэл муутай байх тул шинжээчийн дүгнэлтэнд заасан аюул саад нь аль нь болох, Т рсан аюулыг тээврийн хэрэгслийн хурдыг хасаж урьдчилан сэргийлэх боломж байсан эсэх, энэ нь Эруүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1-д заасан нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоох шаардлагатай байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.6-д заасныг эргэлзээгүй тогтоогоогүй. Уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах ба Б.Г ыг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тухай тогтоол болон хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж явагдсан тухай анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч би мэтгэлцэж оролцсон. Гэтэл анхан шатны шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3, 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл байгаа боловч шийдвэрт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлтийг хийж, улмаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Тодуулбал яллагдагчаар татсан тогтоол нь ойлгомжгүй тухайд, Б.Г ын гэм буруутай үйлдлээс болж хохирогч Э.С , Б.Б , Г.У  нарын биед хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэрэг болох, Г.У гийн биед хүнд хохирол учирсан нь мөн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэрэг болох, Т.А , Б.С , М.Г  нарын амь нас хохирсон нь мөн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэрэг болох тухайд тусгаагүй бөгөөд, түүнд өөрчлөлт оруулсан гэх прокурорын тогтоолд ч тусгаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нарын болон яллагдагчийн мэдүүлэгт тусгагдсан гүйцэтгэж байсан цагаан өнгийн автомашиныг олж тогтоох, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг шалгах ажиллагааг явуулаагүй нь хэргийн бодит байдлыг тогтоох тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3-т заасныг зөрчсөн /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 5 дугаар зүйлийн 1-д заасан ажиллагааг гүйцэтгээгүй/, Ялладагчийн болон хохирогч Б.Б  нарын мэдүүлгийг шалгах ажиллагааг хийх нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгчийн үүрэг юм. Энэ талаар Б.Г  нь гэрчээр болон ялладагчаар, шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө байнга тогтвортой мэдүүлж байсан байдаг. Ийнхүү яллах болон цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх бүхий л талын ажиллагааг гүйцэтгээгүй байгаа нь хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоогоогүйг харуулж байна.

Иймээс Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. Таслан сэргийлэх арга хэмжээний тухайд: Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний тухайд хэргийг прокурорт очтол хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж өгнө үү...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад: Б.Г  нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг "Тээгийн хөндий" гэх нэртэй газарт **-** УБЛ улсын дугаартай “Subaru Forester” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад Т рахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 1.3. “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 23.8. “суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь “MNS ISO 13216” (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтлана, 23.9. “тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас Э.С , Б.Б , Г.У  нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.У гийн эрүүл мэндэд хүнд хохирол, Т.А , Б.С , М.Г  нарын амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Г  нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Б гийн "... машин замаас гараад хөндөлдөөд эхэлсэн. Би тэгэхээр нь Г т “яаж байнаа” гэхэд “энэ нэг цагаан машин орж ирээд шахаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “алив би дугаарыг нь хараадхая” гээд дүүгийнхээ урдуур өндийсөн. Харахад өргөн хамартай, таксины машин шиг байсан. Цааш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л би Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд ороод гарч байса...” гэх /хх1-51/

Хохирогч Э.С ын “...Урд талд явж байсан тээврийн хэрэгслийг Г  2 удаа гүйцэж түрүүлэх гээд эсрэг талын урсгал руу орж буцаж өөрийн урсгалдаа орж явж байгаад 3 дахь үйлдэл дээрээ гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал руу орсон чинь урдаас нэг том тэрэг гараад ирсэн. Тэр чигээрээ зүүн гар тийшээгээ дараад замаас гарч унасан. ...Нилээн явж байгаад Г  ах машинтайгаа замаас хажуу тийшээ гарсан, тэгэнгүүт л өөдөөс нь нэг том өндөр ачааны машин гарч ирээд дарчихсан...” гэх  /хх-52, 57-59/,

Хохирогч Б.Т ын “...Би Чех улсад байсан. 2018 оны 11 сарын 01-ний өглөө тэнд орой болж байсан. Эхнэр хүүхэд чинь осолд орчихлоо гэсэн. Тэгээд би 2018 оны 11 сарын 01-ний өдөр ирсэн. Ирээд шууд гэмтлийн эмнэлэг ороход “охин чинь өнгөрсөн” гэсэн. Эхнэр намайг очиход дөнгөж ухаан ороод байж байсан. Хамт яваагүй болохоор сайн мэдэхгүй байна...” гэх,

Насанд хүрээгүй Г.У , Г.У  нарын хууль ёсны төлөөлөгч хохирогч М.О гийн “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Рашаант суманд зам тээврийн осол гарч манай төрсөн дүү М.Г , бэр Б.С  нар нас барж, Г ийн хүүхэд таван настай У , хоёр настай У  нар гэмтсэн…” гэх /хх1-63-64/, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-10-19/, цогцосны гадны үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх1-26-39/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 80 дугаар талийгаач Т.А ын цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт /хх1-92-93/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13863 дугаартай хохирогч Д.Б гийн биед хийсэн шинжээчийн дүгнэлт /хх1-98/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 79 дугаар талийгаач Б.С гийн цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт /хх1-105-106/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14351 дугаартай хохирогч Г.У ийн биед хийсэн шинжээчийн дүгнэлт /хх1-124/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14352 дугаартай хохирогч Г.У гийн биед хийсэн шинжээчийн дүгнэлт /хх1-130/,  Шүүхинй шилжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн талийгаач М.Г ийн цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт /хх1-135-136/ “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /1хх-143-144/, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх1-147-148/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Булган аймгийн прокурорын газраас Б.Г ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийн 4.2 дэхь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Шинжээчийн дүгнэлтээр Б.Г  нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад Т рахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас шалтгаалсан нь тогтоогдсон ба уг буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүхээс Б.Г ыг хохирогч Э.С , Б.Б , Г.У  нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.У гийн эрүүл мэндэд хүнд  хохирол тус тус учруулж, Т.А , Б.С , М.Г  нарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 40 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нь “....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.6-д заасныг эргэлзээгүй тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3-т заасныг зөрчсөн /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.5 дугаар зүйлийн 1-д заасан ажиллагааг гүйцэтгээгүй/ тул нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б.Г ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3-т заасан хэргийн бодит байдал бүрэн тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзоригийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.ХҮРЭЛБААТАР

                                           ШҮҮГЧИД                               С.ЦЭЦЭГМАА 

                                                                                           Ё.БЯМБАЦЭРЭН