Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 17

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй,  

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                        Д.Сүрэнхор

         Шүүгдэгч                                         Ц.Т

        Нарийн бичгийн дарга                   Т.Батсайхан нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолтой Ц.Т д холбогдох 2015000110015 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурор Н.Мөнхнарангийн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган ... оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Ц.Т .

Шүүгдэгч Ц.Т  нь 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын ... гэх газарт гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.Т ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Ж овогт Ц.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Т ыг 500 /таван зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Т д сануулж,

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин Т  болтол шүүгдэгч Ц.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Н.Мөнхнаран эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Ц.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол... гэж дурьдсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Харин ялтны зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, шүүх торгуулийг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэхь хэсэгт зааснаар 90 хоног буюу 3 сарын дотор ялтан торгох ялыг биелүүлэх үүрэгтэй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт "торгох ялыг биелүүлэх хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар тогтоох нь зүйтэй" гэж дүгнэсэн байх бөгөөд хуульд тодорхойлон заасан хугацааг шүүхээс дахин тогтоох шаардлагагүй. Түүнчлэн шийтгэх тогтоолд шүүгдэгч Ц.Т ын үйлдсэн гэмт хэргийн талаар шүүхээс дүгнэлт хийхдээ гэмт хэрэг гарсан цаг хугацааг "2019 он, 2020 он' гэж 2 өөр байдлаар дурьдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Иймд зохих өөрчлөлтийг оруулахаар мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 хэсгийг тус тус баримтлан дээд шатны прокурор эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор Д.Сүрэнхор дүгнэлтэндээ: ”...Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд прокурорын эсэргүүцэлд  дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ц.Т  нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 02 цагийн үед Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн Баян-Айраг гэх газарт гэртээ эхнэр Б.Т ийг хонинд явахдаа “хонь 2 тасаллаа” гэх шалтгаанаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ц.Т д холбогдох хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 201500011 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэргийг нээж, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2015000110015 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 4/17 дугаартай яллах дүгнэлтээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2020/ЕШЗ/98 дугаартай захирамжаар хүлээн авч 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/37 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Т ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Нэг. Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн талаар

Шүүгдэгч Ц.Т д холбогдох хэргийн хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулийн зүйлчлэл, прокурорын яллах дүгнэлтэд заасан хуулийн зүйлчлэлийн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил илэрлээ.

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 4/17 дугаартай яллах дүгнэлтээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоожээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэсэн заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг зааж өгсөн байна.

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 4/17 дугаартай яллах дүгнэлтэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоосноос “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэсэн шинж буюу тус зүйл заалтад заасан “2. дахь хэсгийн 2.1-ээс 2.14 хүртэл 14 хэсэг тус тусдаа заалтын хүндрүүлэх нөхцлийн ямар хэсгээр хүндрүүлж байгаа нь тодорхой бус болжээ.

Зүй нь: Ц.Т ын ..... учруулсан үйлдэл нь 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцсэн байхын тулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдэгдсэн гэвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж зүйлчлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Т ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож” шийдвэрлэсэн нь “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг тогтоосон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчсөн байна.

Учир нь анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурьдсан боловч тогтоох хэсэгт ойлгомжтой байдлаар тодорхойлж өгөөгүй буюу тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.           

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмын хэрэгжилт

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх”-дээ прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор дараахь шийдвэрүүдийн аль нэгийг гаргахдаа:

- “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх”

- “шүүгч өөрийн санаачлагаар асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр” гаргахдаа хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байвал хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулж болно”

- “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчжээ.

Шүүгчийн 2020/ШЗ/61 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” захирамжийн захирамжлах хэсгийн 1 дүгээр заалтаар яллагдагч Ц.Т ыг шүүхэд шилжүүлж, 2 дугаар заалтаар “2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдааныг нээлттэйгээр” шүүх хуралдааны товыг зарлаж тус тус шийдвэрлэжээ.

Мөн 2020/ШЗ/61 дугаартай захирамж гаргахдаа шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийг бүхэлд нь удирдлага болгосон бөгөөд тус хуулийн 17.5 дугаар зүйл “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-ын заалт нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон тул хүчингүй болгосон заалтыг удирдлага болгосон байна.

Захирамжийн үндэслэл нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзал гаргаагүй учир шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэжээ.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан байх, ингэхдээ хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргах бөгөөд яллагдагч нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргахаар хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам”, тус хуулийн 17.1 дүгээр зүйл “Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах”, тус хуулийн 17.2 дугаар зүйл “Хүсэлтийг шийдвэрлэх”, мөн тус хуулийн 17.3 дугаар зүйл “Прокурорын хяналт” гэсэн заалтуудын хүрээнд ердийн журмаас гадна тусгай бүлэгт заасан тусгай журмыг баримтлан явуулахаар байна.

Гурав. Давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурорын эсэргүүцлийн талаар

Дээд шатны прокурорын эсэргүүцэлд “...Шүүгдэгч Ц.Т  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол... гэж дурьдсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Харин ялтны зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, шүүх торгуулийг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэхь хэсэгт зааснаар 90 хоног буюу 3 сарын дотор ялтан торгох ялыг биелүүлэх үүрэгтэй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт "торгох ялыг биелүүлэх хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар тогтоох нь зүйтэй" гэж дүгнэсэн байх бөгөөд хуульд тодорхойлон заасан хугацааг шүүхээс дахин тогтоох шаардлагагүй. Түүнчлэн шийтгэх тогтоолд шүүгдэгч Ц.Т ын үйлдсэн гэмт хэргийн талаар шүүхээс дүгнэлт хийхдээ гэмт хэрэг гарсан цаг хугацааг "2019 он, 2020 он' гэж 2 өөр байдлаар дурьдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Иймд зохих өөрчлөлтийг оруулахаар мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 хэсгийг тус тус баримтлан дээд шатны прокурор эсэргүүцэл бичив.” гэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “Ц.Т ыг 500 /таван зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “дөрвөн зуун нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ... ял шийтгэнэ” гэжээ. Хуулийн энэ заалтын дээд хэмжээ нь “хоёр мянга долоон зуун нэгж” байх тул “таван зуун мянга нэгжтэй тэнцэх хэмжээний” гэсэн алдаа гаргажээ.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйл. Торгох ялын заалтад “торгох ялын хэмжээ нь нэг зуун нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна.” гэсэн ба “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тогтоосон хэмжээ хязгаараас давсан байна.

3 дугаар заалтад “торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол” гэж сануулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт “...харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин Т  болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тодорхой заажээ.

Шүүх торгох ял оногдуулж хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох бөгөөд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосон бол “шүүхээс тогтоосон хугацааны” ойлголтод хамаарна, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоогоогүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин Т  болсноос хойш 90 хоногийн дотор” гэсэн ойлголтод хамаарахаар байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “торгох ялаар шийтгэж торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэснийг дагаж мөрдөөгүй хугацаа тогтоож өгөөгүй байж “шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол” гэж зааж өгсөн нь ойлгомжгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд зааснаар “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг биелүүлж ажиллах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж тус тус заасны дагуу Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дүгээр сарын 12-ны өдрийн 2020/ШТЦ/37 дугаар шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хууль зүйн дүгнэлт хийгдээгүй яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх нөхцөл байдлын “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн  шаардлагыг хангаагүй нь тус хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.6-д зааснаар шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүхээс Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШТЦ/37 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурорын эсэргүүцлийг зарим хэсгийн буюу зохих өөрчлөлтийг оруулах гэсэн хэдий ч шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон тул зарим хэсгийг хүлээн авч  шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3. дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Т д холбогдох эрүүгийн 2015000110015 дугаартай хэргийг прокурорын газарт буцааж, дээд шатны прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

2. Шүүгдэгч Ц.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин Т  болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ё.БЯМБАЦЭРЭН

                                   ШҮҮГЧИД                                    М.ХҮРЭЛБААТАР  

                                                                                        Д.МӨНХӨӨ