Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 152/2016/00424/И |
Дугаар | 001/ХТ2022/00604 |
Огноо | 2022-05-13 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2022/00604
,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 495 дугаар шийдвэртэй,
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр магадлалтай,
,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй,
,,,,,,,,,,,,,,,,,,,ад холбогдох
Хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний дагуу Улаангом сумын 3 дугаар баг, 8-1 тоотод байрлах 16 айлын орон сууцны 1 давхрын 1, 2 тоот байрны эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн, хамтран ажиллах, эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийн гаргасан гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, , хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, , түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,ад холбогдуулан хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний дагуу Улаангом сумын 3 дугаар баг, 8-1 тоотод байрлах 16 айлын орон сууцны 1 давхрын 3, 5, 6 тоот байрыг эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр тогтоолгох, илүү оруулсан 25,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаангом сумын 3 дугаар баг, 16 айлын орон сууцны 1 дүгээр давхрын 1, 2 тоот байрны эзэмшигч, өмчлөгчөөр тогтоолгох гэж өөрчилж, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр тогтоолгох, илүү оруулсан 25,600,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлийг эс зөвшөөрч хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246,700,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 495 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ыг гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 давхрын 2 тоот байрыг эзэмших тухай шаардлагыг хангаж, үлдэх 16 айлын орон сууцны 1 давхрын 1 тоот байрыг эзэмших тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,ын хамтран ажиллах, эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246,700,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,аас шинжээчийн ажлын хөлс 2,000,000 төгрөгийг гаргуулан Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын төрийн сан банкин дахь 100150005401 тоот дансанд оруулж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,аас улсын тэмдэгтийн хураамж 1,396,450 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.
3. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр магадлалаар Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 495 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ын гэрээний дагуу 16 айлын орон сууцны 1 дүгээр давхрын 2 тоот байрыг эзэмших тухай шаардлагыг хангаж, үлдэх 16 айлын орон сууцны 1 давхрын 1 тоот байрыг эзэмших тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” гэснийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Улаангом сумын 3-р баг 8-1 тоотод байрлах 16 айлын / Бадрахын 22-р байр/ орон сууцны 1 дүгээр давхрын 1 тоот 21 м.кв, 2 тоот 45 м.кв байрны эзэмшигч, өмчлөгчөөр ,,,,,,,,,,,,,,,,,,,ыг тогтоож, ...” гэж, шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 356,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,аас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнгийн хэмжээнд 70,200 төгрөгийг гаргуулан ,,,,,,,,,,,,,,,,,,,т олгож, мөн ,,,,,,,,,,,,,,,,,,,ын шүүгчийн захирамжаар төлөхийг хойшлуулсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх 1,396,450 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,аас гаргуулан төрийн сангийн 150000941 тоот санд оруулж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,аас шинжээчийн ажлын хөлс 2,000,000 төгрөг гаргуулан Увс аймаг дахь Тамгын газрын төрийн сан банкин дахь 1001500005401 тоот дансанд оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ын давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг 2022.03.18-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.04.15-ны өдрийн 001/ШХТ2022/00362 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.17-ны өдрийн 04 дүгээр магадлалыг “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
5.1. Хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан талаар: Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, мөн хуулийн 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ын хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтыг анхан шатны шүүх хуулийн дагуу бүрэн дүүрэн үнэлсэн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, нь шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний нэр дээр 1 тоот байрны гэрчилгээ гарчихсан байхад хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, 2018 онд ,,,,,,,,,,,,,,,,, гэдэг хүний нэр рүү шилжүүлж өгсөн...” гэсэн байдаг, энэ нь буруу тайлбар юм. Учир нь ,,,,,,,,,,,,,,,,,,, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар ,,,,,,,,,,,,,,,,,ад 6 тоот байрыг өгсөн байдаг бөгөөд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд эрхийн улсын бүртгэлийн Ү-1520005429 дугаарт бүртгэлтэй Увс аймаг, Улаангом сум, 3-р баг, 22 дугаар байрны 6 тоот хаягт байршилтай 26,4 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, 100 хувь гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ,,,,,,,,,,,,,,,,, нь бүртгэлтэй ба гэрчилгээтэй. Мөн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.23-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр ,,,,,,,,,,,,,,,,,,,ын 1 тоот байрны гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн ба энэ шүүх хуралд Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн байцаагч ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,нар гэрчээр оролцож, ,,,,,,,,,,,,,,,,,,,ын 1 тоот байрны гэрчилгээг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх маргаан бүхий 1 тоот байрыг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ын эзэмшил, өмчлөлд шилжүүлж шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзсэн нотлох баримт байсан байна.
5.2. Маргаан бүхий 1 тоот байрны өмчлөлийн гэрчилгээ нь н.Чулуундарь гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байдаг. Давж заалдах шатны шүүх нь хууль зөрчиж н.Чулуундарийн эрх ашгийг хөндөж хохироож байна. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, маргаан бүхий 1 тоот байрыг нар буруу тоолоод ,,,,,,,,,,,,,,,,,ын эзэмшлийн 6 тоот байртай давхцалтай гэж тайлбарлан нэхэмжилдэг, гэтэл энэ байрны 1 дүгээр давхарт 2014 онд гаргасан 1, 2, 4 гэсэн байрны гэрчилгээ, 2016-2018 онд гаргасан 1 дүгээр давхрын 1, 2, 4 гэсэн хаягийн дугаартай байрны гэрчилгээ давхардсан буюу 1, 2, 4 гэсэн байрнуудын гэрчилгээ тус тус хоёр байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, ,,,,,,,,,,,,,,,,,ын 6 тоот байр хаягийн давхардалд хамаарахгүй. Маргаан бүхий 1 тоот байрны талбайн хэмжээ нь 21 м.кв, давхацсан гэж нэхэмжлэгчийн тайлбарладаг 6 тоот байр нь 26,4 м.кв талбайтай. Байрны хувийн хэрэгт авагдсан план зураг дээр 6 тоот байр нь нар зөв дугаарлагдсан 6 тоот хаягтаа байрлаж, талбайн хэмжээ зураг дахь 26,4 м.кв гэсэн хэмжээтэй тохирдог. Бодит үнэн ийм байхад давж заалдах шатны шүүх бусад оршин суугчдын эрх ашгийг хөндөж хохироон нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. Хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээг 2008.08.05-ны өдөр байгуулснаар гэрээнд бичсэн байх боловч талууд “Техникийн алдааны улмаас 2008 он гэж буруу бичсэн. Гэрээг 2013 онд байгуулсан” гэж хэн хэн нь зөвшөөрсөн ба уг гэрээ 2013.08.05-ны өдөр байгуулагдсан. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх үзэж шийдвэр гаргасан байхад давж заалдах шатны шүүх уг шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.06-ны өдрийн 495 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.11-ний өдрийн 04 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч “хариуцагч талын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.
ХЯНАВАЛ:
7. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
8. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,ад холбогдуулан хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний дагуу Улаангом сумын 3 дугаар баг, 8-1 тоотод байрлах 16 айлын орон сууцны 1 давхрын 1, 2 тоот байрыг эзэмших, өмчлөх эрхтэй болохыг тогтоолгохоор шаардсанд, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246,700,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
9. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,аас “... Миний бие ,,,,,,,,,,,,,,,,,,,тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2013 оны 6 дугаар сараас эхлэн ,,,,,,,,,,,,,,,,,,,ын эзэмшлийн газар дээр хамтран цэцэрлэг, орон сууцны зориулалттай барилга барьсан... Гэрээний дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,, бид хоёр энэ барилгын 50 хувь хүртэл өөрийн хөрөнгөөр барьж, нэмж банкны зээл авч нэг давхрыг цэцэрлэгээр ажиллуулах, хоёр, гурван давхрын 10 өрөөнөөс нэг, нэг байрыг өөрсдөө авч, үлдэгдэл байраа зарж барилгад оруулсан мөнгөө төлөөд үлдэгдлийг нь хувааж авах ёстой байтал ,,,,,,,,,,,,,,,,,,, барилгад бага хөрөнгө оруулсан хэр нь 16 байрны 11-ийг нь авчихсан. ,,,,,,,,,,,,,,,,,,, хувь хүмүүсээс авсан мөнгөө барилгад оруулахгүйгээр банкныхаа зээлийг төлж, барилгад бага зэргийн ажил хийчхээд гэрээнд заасан хувь хэмжээг зөрчиж, цэцэрлэгийн зориулалтаар барьсан нэг давхрын байрыг надтай огт зөвшилцөхгүйгээр айлуудад худалдан, миний нэр дээр ордер нь гарчихсан 3 байрыг надад өгөхгүй айлууд оруулсан... Иймд хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээний 3.1-д “хуваарьт өмчөө хамтран эзэмшинэ” гэж заасны дагуу намайг 1, 2 тоот байрны эзэмшигчээр тогтоож өгнө үү...” гэсэнд,
хариуцагч “...2013 онд ,,,,,,,,,,,,,,,,,,, хамтарч ажиллах санал тавьсан. 2012 онд би уг газрыг 90,000,000 төгрөгөөр худалдаж авсан, авахдаа Хаан банкнаас 68,000,000 төгрөгийн зээл авсан байсан. Барилгыг барихын тулд гаражаа нурааж газрын 50 хувийг чөлөөлсөн. 2015 оны 6 дугаар сард барилгын ажил эхлэх болоход нэхэмжлэгчид хөрөнгө оруулах мөнгө байгаагүй тул барилгын суурийн бүх материалыг зээлээр авсан... ,,,,,,,,,,,,,,,,,,, нь “санхүүжилтийн асуудал шийдэхээр Улаанбаатар хот явах шаардлагатай боллоо, явахаасаа өмнө гэрээ хийх шаардлагатай байна” гээд 2015.08.05-нд бид гэрээ байгуулсан... Дуусаагүй барилгаас 2 давхрын 288 м.кв-ыг шилжүүлье гэхэд, тэгвэл эгчдээ нэгдүгээр давхраас 45 м.кв-ыг нэмээд өгчих тэгвэл 333 м.кв-т талбайд арай ахиухан зээл гарна гэхээр нь бэлэглэлийн гэрээ хийсэн. 2 хоногийн дараа нэхэмжлэгч рүү залгахад “би чамаас авах ёстой зүйлээ авсан хохино, чаддаг юм бол шүүхдээд аваарай” гэсэн. 2014.11.20-ны өдөр 50 хувийн гүйцэтгэлтэй байрны 333 м.кв байрыг салгаж, тусад нь 8 хувааж гэрчилгээ гаргаад, гаргасан гэрчилгээгээ барьцаалж хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж хувьдаа хэрэглэсэн... Би 3 дугаар давхарт 1 байр, одоо ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нарын байгаа байрыг өгч байж ,,,,,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,, нар хөрөнгө оруулж уг барилгыг гүйцээж ашиглалтад оруулсан. Анх байгуулсан гэрээний дагуу би 1 давхрыг эзэмших ёстой, мөн 3 дугаар давхрыг нэхэмжлэгчийн оролцоогүй өөрөө барьсан учраас барилгын 50 хувийг нэхэмжлэх үндэслэлгүй.., иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж,
сөрөг нэхэмжлэлдээ “... гэрээний дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,, тухайн 16 айлын орон сууцыг барьж дуусгахад 462,750,000 төгрөгийг, би 154,250,000 төгрөг дээр нэмж барилга барих газрыг гаргахаар харилцан тохиролцсон. Миний бие 517,000,000 төгрөгийн төсөв бүхий гурван давхар 16 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж 2016.04.05-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн. Харин нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,, нь энэ хугацаанд тухайн барилгад 61,800,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд харилцан тохиролцсоны дагуу үлдэгдэл мөнгөө одоог хүртэл гаргахгүй байна. Иймд хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, ,,,,,,,,,,,,,,,,,,,аас 246,700,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргаж байна...” гэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.
10. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “... Зохигчийн хооронд 2013 онд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна... Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 21 дүгээр шийдвэрээр ,,,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн 2 тоот байрыг эзэмших шаардлагыг хангах нь зүйтэй. Харин талууд гэрээний 2.6-д “Цаашид талууд 10 ордер бүхий орон сууцнаас нэг, нэг байрыг өөрсдөө авч, үлдэгдэл 8 ордер бүхий байрыг зарж, уг барилгыг барихад гарсан зардлыг төлөөд үлдэх хэсгийг талууд тэнцүү хэмжээгээр хуваана...” гэж тохирсон ба нэхэмжлэгч нь барилга барихад гарсан зардлыг тооцохгүйгээр байрыг шууд хувааж авахаар нэхэмжилж байгаа нь дээрх гэрээний заалттай нийцэхгүй байх тул ... 1 тоот байрыг эзэмшүүлэх боломжгүй...” гэсэн үндэслэлээр холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн сөрөг нэхэмжлэлийн хувьд, “... хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь орон сууцыг барихад 194,475,298 төгрөг гаргахаар гэрээгээр тохирсон боловч 105,723,750 төгрөгийн хөрөнгө оруулсан байх тул нэхэмжлэгчээс 246,700,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй...” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон байна.
11. Харин давж заалдах шатны шүүх “...2013.11.01-ний өдөр талууд бэлэглэлийн гэрээ байгуулж, дуусаагүй барилгыг 2 хуваан 333 м.кв талбайг ,,,,,,,,,,,,,,,,,,, өмчлөхөөр харилцан тохиролцож, өөр өөрсдийн нэр дээр бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна... Улмаар ,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2014.11.20-ны өдөр өөрийн өмчлөлийн 333 м.кв талбай бүхий байрыг салгуулж, нийт 8 айлын орон сууц болгож, тус бүрт нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан байна... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн маргаан бүхий 16 айлын орон сууцны 1 давхрын 1, 2 тоот байрны гэрчилгээг үгүйсгэх боломжгүй...” хэмээн хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн маргааны үйл баримтыг зөв (зөрүүтэй) дүгнэж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-ийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.
12. Учир нь, талууд хамтран ажиллах гэрээний 2.6-д “...10 ордер бүхий орон сууцнаас нэг, нэг байрыг өөрсдөө авч, үлдэгдэл 8 ордер бүхий байрыг зарж, уг барилгыг барихад гарсан зардлыг төлөөд үлдэх хэсгийг талууд тэнцүү хэмжээгээр хуваана...” гэж тохиролцсон хэдий ч хэн аль нь барилга барихад оруулсан өөр өөрсдийн хөрөнгө оруулалт, гарсан зардлыг харилцан тооцож, дүгнээгүй, бодит байдал дээр гэрээний нөхцөл өөрчлөгдөж барилгыг 2 хувааж тус тусдаа өмчлөх эрхтэй болсон, улмаар барилгын 2 давхрыг нэхэмжлэгч, 3 давхрыг хариуцагч бүхэлд нь авч, харин цэцэрлэгийн зориулалтаар хамтран ашиглахаар тохиролцсон байсан 1 давхрын зориулалт өөрчлөгдсөнөөс нэхэмжлэгч нь 1 болон 2 тоот байрыг эзэмшихээр шүүхээр маргалдаж байгаа энэ тохиолдолд хэрэгжих боломжгүй болсон гэрээний дээрх заалтыг үндэслэн маргааныг шийдвэрлэх боломжгүй, энэ утгаараа анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй юм.
13. Өөрөөр хэлбэл, талууд анх гэрээгээр тохиролцсон нөхцөлөө тодруулж (өөрчилж) нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны хоёр давхар болон нэг давхрын 1, 2 тоот байрыг, хариуцагч нь гурван давхрыг болон нэг давхрын үлдсэн 3 байрыг тус тус өмчлөлдөө бүртгүүлснээр гэрээний эрх, үүргээ хэрэгжүүлсэн, хамтран ажиллах гэрээгээ дүгнэсэн гэж үзэхээр байна.
14. Иймд, “... Давж заалдах шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-ыг зөрчсөн…” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-д заасан гомдлыг хангах боломжгүй. Мөн “...Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.23-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр ,,,,,,,,,,,,,,,,,,,ын 1 тоот байрны гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх маргаан бүхий 1 тоот байрыг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,ын эзэмшил, өмчлөлд шилжүүлж шийдвэрлэсэн нь урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзсэн нотлох баримт байсан байна...” гэх гомдлын тухайд, уг шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
15. Түүнчлэн, “... Маргаан бүхий 1 тоот байрны өмчлөлийн гэрчилгээ нь ,,,,,,,,,,,,,,,,, гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байдаг, давж заалдах шатны шүүх нь хууль зөрчиж ,,,,,,,,,,,,,,,,,ийн эрх ашгийг хөндөж хохироож байна...” (Тодорхойлох хэсгийн 4.2) гэсэн гомдлын тухайд, тухайн хүний нэр дээрх ямар нэгэн өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгт байхгүй, гагцхүү уг байрыг хариуцагчаас худалдан авч оршин сууж байгаа талаарх өөрийнх нь гаргасан тайлбар байгаа (4 дэх хавтаст хэргийн 19 дэх талд) нь түүнийг маргаан бүхий байрны өмчлөгч болохыг нотлох баримт биш юм.
16. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалд хариуцагч тал гомдол гаргаагүй болно.
17. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД