Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2020/01952

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 07 срын   29 өдөр

                              181/ШШ2020/01952

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т С  ХХК ,

 

Нэхэмжлэгч: Д.Ж нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б Х З Х Т Б а А нд холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: К Б ХХК дахь Б Э Х А

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т С  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оралсын, Б.Базарсад, гуравдагч этгээд Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сүхбаатар, С.Норолхоожав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Ж  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01384 дугаартай шийдвэрийн дагуу Т С  ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,343,471,880.66 төгрөг гаргуулж, Т С  ХХК болон Д.Ж  нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.Төлбөр авагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсаны дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулж байгаа болно.

Уг ажиллагааны дагуу барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг явуулж улмаар төлбөр авагч барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээр барьцаа хөрөнгийн үнэлгээг Ашид билгүүн ХХК-аар хийлгэсэн байдаг. Тус компанийн үнэлгээгээр барьцаа хөрөнгийг 1,405,894,062 төгрөгөөр үнэлсэн. Үүнд:

1. СХД-ийн 20 дугаар хороо, гудамж нэгж талбарын 18630309430755 дугаар бүхийн 12,000 м.кв талбайтай, эзэмших эрхийн гэрчилгээний 0232264 дугаарт бүртгэлтэй үйлдвэрлэлийн зориулалттай газрыг 908,466,858 төгрөг, хашааг 48,006,000 төгрөг, нийт 956,472,858 төгрөгөөр,

2. Гүний худгийн байрыг 2,597,970 төгрөгөөр,

3. Өндөр хүчдэлийн трансформаторыг 25,150,000 төгрөгөөр,

4. Манаачийн байрыг 5,438,102 төгрөгөөр,

5. Эрхийн бүртгэлийн Ү-2201032702 дугаартай СХД-ийн 20 дугаар хороо Орбит /18171/ 88/2 тоотод байрлалтай 760 м.кв талбайтай, 45 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 128,216,969 төгрөгөөр,

6. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016905 дугаарай СХД-ийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 1295/21 тоотод байрлах 344 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 258,825,230 төгрөгөөр,

7. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016905 дугаартай Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороололд орших 12:6:3 хэмжээтэй дөрвөн автомашиины гражийн барилга 72 м.кв талбайтай автомашины граж, газрын хамт 29,192,934 төгрөгөөр,

8. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205004862 дугаартай БГД-ийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 47 м.кв 4 өрөө орон сууцыг 99,461,900 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Барьцаа хөрөнгийг дээрх байдлаар үнэлсэн үнэлгээг манай компани болон надад 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дээрх үнэлгээний 70 хувиар тооцож, анхны дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3/16711 дугаартай мэдэгдлийг Д.Ж  надад 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч А.Алимаа танилцуулахад мэдсэн бөгөөд миний бие болон манай компани дээрх үнэлгээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 зүйлийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна.

1. Үнэлгээг бодитоор хийгээгүй. Хөрөнгийн үнэлгээний ашид билгүүн компани хөрөнгийг үнэлгээг бодитоор хийгээгүй манай компанийн зүгээс ердөө cap гаруй хугацааны өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний Итгэлт эстимэйт ХХК-ийн компаниар дээрх газар, үйлдвэрийн барилга, дуусаагүй барилга, харуулын байр, худгийн байр, гараж, блокон хашаа, трансформатар, орон сууц, автомашины граж зэрэг хөрөнгүүдийг 2,047,321,400 төгрөгөөр үнэлж байсан. Гэтэл Ашид билгүүн ХХК нь ердөө cap гаруйхны дараа үнэлэхдээ 641 гаруй сая төгрөгийн зөрүүтэй, үндэслэлгүй үнэлгээ тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэх нэг бодит шалтгаан болж байна.

2. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Барьцааны гэрээгээр 760 м.кв 45 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 200,000,000 төгрөгөөр, 47 м.кв орон сууцыг 150,000,000 төгрөгөөр, автомашины гражийн 20,000,000 төгрөгөөр 344 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг 300,000,000 төгрөгөөр үнэлж байсан зэрэгтэй харьцуулбал Ашид билгүүн ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур, төлбөрийн үнийн дүнтэй дүйцүүлэх гэсэн зохиомол үнэлгээ болох нь илэрхий гэж үзэж байна.

Иймд барьцаа хөрөнгүүдийг нийт 1,405,894,062 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээг үндэслэсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Б Х З Х Т Б а А ны тасгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 11-ний 3/16711, 3/16712 дугаартай мэдэгдпүүдэд заасан эд хөрөнгийн анхны дууддага худалдаанд санал болгохоор тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Т С  ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр ажиллагаа явагдаж Ашид билгүүн ХХК-аас манай компанийн хөрөнгийг илт зах зээлийн үнээс доогуур үнэлсэн. Үүнийг манайх хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээ бодитой хийгдээгүйд гомдолтой байгаа. Үнэлгээг Ашид билгүүн ХХК нэг сар гаруй хугацааны зайтай тухайн үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид өгөхтэй холбоотой зорилгоор Итгэлт эстимэйт ХХК-аар үнэлүүлэхэд хоёр үнэлгээний компани 641,000,000 төгрөгийн зөрүүтэй үнэлгээ хийгдсэн.

Барьцааны гэрээг байгуулж байх үед барьцааны хөрөнгүүдийн үнэлгээг талууд хоорондоо тохиролцсон. Гэтэл Ашид билгүүн ХХК уг үнээс ч доогуур үнэлгээг гаргасан. Нэхэмжлэгч нь 2011 онд анх 1,9 тэрбум төгрөгийн зээл авч байсан. Банк, Банк бус санхүүгийн байгууллагууд хөрөнгөнөөс давсан зээлийг хэзээ ч өгдөггүй. Харин үнэлгээнд тохирсон зээлийг өгдөг. 

Нийгэмд Банк, Банк бус санхүүгийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эрх мэдлээ далайлгаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилдог үнэлгээний компаниуд нийтлэг байдлаар иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгийг илтэд үнэгүйдүүлж байна. Үүнээс болж нэхэмжлэгч гомдолтой байгаа юм. Нэг сар гаруй хугацааны зайтай адилхан тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар үнэлгээ гаргахад маш их зөрүүтэй гарсан. Ямар аргачлалаар баримталж зөрүүтэй үнэлгээ гаргасан юм. Зөрүүтэй үнэлгээ гарсан байхад иргэн, аж ахуйн нэгж яаж төлбөрөө төлөх юм. Ашид билгүүн ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээр үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулах юм бол нэхэмжлэгч нь маш их хэмжээний өртэй үлдэх гээд байгаа юм. Хөрөнгө нь адилхан байхад хоёр компани өөр өөр үнэлгээ гаргасан байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1384 дүгээр шийдвэрээр Т С  ХХК-аас 1,380,497,189 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авч 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан нэр бүхий үл хөдлөх хөрөнгөнүүдийг битүүмжлэн хурааж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авах ажиллагааг зохион байгуулсан. Талууд албадан дуудлага худалдаанд оруулах үнийг харилцан тохиролцоогүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг танилцуулж шинжилгээ хийлгэсэн. Шинжээчийн хийсэн дүгнэлт бодит байдалтай нийцэхгүй байгаа талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу процессын ажиллагаа явуулж Ашид билгүүн ХХК-аар үнэлгээг тогтоолгосон. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1384 дүгээр шийдвэрээр Т С  ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,373,471,880 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 7,025,309 төгрөгийг Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. 

Шүүхийн шийдвэрийн дагуу Б Х З Х Т Б А А анд гүйцэтгэх хуудас өгсөн. Б Х З Х Т Б А А а хуулийн дагуу битүүмжлэх, хураах ажиллагаа явуулж, хоёр тал үнийн санал дээр тохиролцох юм бол үнийн саналаа өгөөрэй гэсэн хүсэлтийг явуулсан ч үнийн санал дээр тохиролцоогүй учраас Ашид билгүүн ХХК-ийг хуулийн дагуу томилсон гэж үзэж байгаа” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                       

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т С  ХХК, Д.Ж  нар хариуцагч Б Х З Х Т Б а А нд холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б Х З Х Т Б а А  нь хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К Б ХХК дахь Б Э Х А нь үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд нийцсэн гэж хариуцагч талыг дэмжиж оролцсон.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01384 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Т С  ХХК-аас 1,373,471,880.66 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 7,025,309.4 төгрөгийг гаргуулан Капитал банк ХХК-д олгож, 2 дахь заалтаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө улсын бүртгэлийн Ү-2205004862 дугаарт бүртгэлтэй, 0023662 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 7 байрны 10 тоот хаягт байршилтай, 47 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016905 дугаарт бүртгэлтэй, 0023718 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороололд орших 12x6x3 хэмжээтэй 4 автомашины гаражийн барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201016694 дугаарт бүртгэлтэй, 000166198 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 1295/21 тоот хаягт байршилтай, 344 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201032702 дугаарт бүртгэлтэй, 000247994 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Орбит /18171/, 88/2 тоот хаягт байршилтай, 760 м.кв талбайтай, 45 хувийн гүйцэтгэлтэй, үйлдвэрлэлийн зориулалттай дуусаагүй барилга, 18630309430755 нэгж талбарын дугаартай, 0232264 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, 12.000 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх, 0101001566 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 м.кв талбай бүхий автомашины гаражийн зориулалттай 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 00593 дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 19280888 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01384 дугаар шийдвэрт заасан барьцаа хөрөнгүүдийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болон 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр битүүмжилж, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хураасан болох нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19280888/05 дугаар болон 19280888/07 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 19280888/08 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 19280888/09 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 19280888/11 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, болон Эд хөрөнгө хураан авах тухай 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 19280888/12 дугаар, 19280888/13 дугаар, 19280888/14 дүгээр, 19280888/18 дугаар, 19280888/19 дүгээр, 19280888/20 дугаар тогтоолуудаар хураан авчээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу нэхэмжлэгч болон төлбөр авагч Капитал банк ХХК нар нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01384 дүгээр шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох 47 м.кв талбайтай 4 өрөө орон сууцнаас бусад барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг тохиролцоогүй болох нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 93/19 дүгээр албан бичгийн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2373 дугаар Албан бичгээр нотлогдож байх тул 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шинжээчээр “Ашид Билгүүн” ХХК-ийг томилжээ.

 

Шинжээч “Ашид Билгүүн” ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Үнэлгээний тайлан гаргасан болох нь “Ашид Билгүүн” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Үнэлгээний тайлангаар газрын үнэлгээ 908,466,858 төгрөг, Үйлдвэрийн барилга 258,825,230 төгрөг, Үйлдвэрийн барилга /дуусаагүй/ 128,216,969 төгрөг, Манаачийн байр 5,438,102 төгрөг,  Гүний худгийн байр 2,597,970 төгрөг, Автомашины гарааш 29,192,934 төгрөг, Хашаа 48,006,000 төгрөг, Өндөр хүчдэлийн трансформатор 25,150,000 төгрөг, Нийт үнэлгээний 1,405,894,062 төгрөгөөр үнэлсэн болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь “Ашид билгүүн ХХК нь үнэлгээ гаргахаас 2 сарын өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Итгэлт Эстимэйт ХХК-аар үнэлгээ гаргуулахад Газар 1,292,929.7 төгрөг, Үйлдвэрийн барилга 339,673 төгрөг, Дуусаагүй барилга 141,483.8 төгрөг, Орон сууц төмөрзам 99,461.9 төгрөг, Орон сууц сансар 105,472,2 төгрөг, харуулын байр 12,554.1 төгрөг, Худгийн байр 6,152.8 төгрөг, Гарааш 80,000 төгрөг, Блокон хашаа 48,886.2 төгрөг, Трансформатор 26,180 төгрөг нийт 2,152,793,600 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайлан маш их зөрүүтэй гарсан тул үнэлгээг зөвшөөрөхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

Дээрхи үнэлгээнд Орон сууц төмөрзам 99,461.9 төгрөг, Орон сууц сансар 105,472,2 төгрөгөөр үнэлсэн ба Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээнд уг орон сууц үнэлэгдээгүй, мөн Итгэлт эстимэйт ХХК нь үнэлгээ гаргасан аргачлал, харьцуулсан объект тодорхойгүй байх тул шүүх үнэлэх боломжгүй байна.

 

Ашид билгүүн ХХК-ийн ахлах үнэлгээчин Б.Уянгыг гэрчээр оролцуулсан ба  Даргалагчаас үнэлгээний тайлангийн хуудас дутуу зүйл байна уу? харж, танилцаад хэлж өгнө үү гэж асуухад гэрч “...Тайлан бүрэн байна, ...Ворд програмын бүлгийн ангилал дээр хүснэгт багтахгүй тохиолдолд хуудсаа хөндлөн болгосон. Хөндлөн болгоход ворд програм дээр дугаарлалтын бүлэг ангилагдаад явж байгаа. Эхний 15 дугаар хуудасны дараа эхний хуудас ардаасаа ялгаатай байна гэж үзээд хамгийн эхний нүүр дугаарлагдаагүй байгаа түүний ардаас 16 дугаар хуудас дээрээс 1 гээд дугаарлагдаж байгаа. Иймээс бүлгийн хамгийн эхнийх дугааргүй тэрний ард талынх дугаарлагдаад програмын алдаа дээрээс явчихсан. Миний боловсруулсан ворд программ дээр би макро ашигладаг. Компьютер макро дээр бичигдээгүй, хэвлэхэд хэвлэлийн алдаа дээр принтер танихгүй гарсан байна лээ. Дугаарлалтын асуудал үүсэх, тайлангийн хуудсыг хүлээлгэж өгөхдөө би тоолж өгдөг. Дугаарлалт дээрээ нийт хэдэн хуудаснаас хэд дэх хуудас болохыг зааж өгдөг. Шийдвэр гүйцэтгэгч хүлээж авахдаа мөнгө тоолж байгаа юм шиг нийтээр нь тоолж авчихсан байна. Хуудас дугаарлалтаараа явж байгаа эсэхийг гаргаагүй байна. Манайх нийт 32 хуудас байгаа тохиолдолд хуудас болгон дөрвөлжин хуудасны тамгатай байгаа. Дунд нь тамгагүй хуудас орж ирэх тохиолдолд үүсэх юм бол дугаарлалт буруу явсан эсэх асуудал үүснэ. Нүүртэйгээ нийлээд нийт 32 хуудас нь манай компанийн тамгатай байх юм бол бүрэн тайлан байна гэж үзэж болно” гэж мэдүүлсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны0 6 дугаар сарын 18-ны өдрийн 01384 дугаар шийдвэрт заасан барьцаа хөрөнгүүдийг анхны дуудлага худалдаанд санал болгохоор тогтоосон үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэгч Т С  ХХК, Д.Ж  нарын Б Х З Х Т Б а А нд холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР