Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 802

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2020/00182/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө ... Засгийн газрын IX дүгээр байранд байрлах ЖДҮХС/РД:..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ...сум,  ... баг, ... хороолол, ... тоотод байрлах “Д.з.г” ХХК /РД:.../,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... хотхоны ... байрны ... тоотод оршин суух ... овгийн Т-ийн Т /РД:..., утас: .../,

Хариуцагч: ... аймаг, ... сум, .. баг, ... хотхоны ... дүгээр байрны ... тоотод оршин суух ... овгийн Б-гийн Г /РД:..., утас: .../ нарт холбогдох

 

“Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 527,595,218 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагчийн төлөөлөгч Т.Т, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 “...Нэхэмжлэгч ЖДҮХСнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Д.з.г ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ... тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 500,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй “Монгол дархан бэлэг дурсгалын үйлдвэр өргөтгөх” төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд:

-Т.Тын өмчлөлийн ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, Дархан номин худалдааны төвийн урд байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай, ... мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Т.Тын өмчлөлийн ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол ... байр, ... тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай, ... мкв талбайтай амины орон сууц,

-“Д.з.г” ХХК-ийн өмчлөлийн ... аймгийн ... сум ... багт байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай ... мкв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Т.Тын эзэмшлийн ... аймаг, ... сум, ... баг, ... хотхон ... тоот хаягт байрлалтай, нэгж талбарын ..., гэрчилгээний ... дугаартай, ... мкв талбайтай Амины орон сууцны зориулалттай, эзэмшлийн газар зэргийг барьцаалуулан зээлийг авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт 10,208,273 төгрөг төлж барагдуулсан байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж, зээлийн хугацаа 694 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч, зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна.

Иймд сан зээлийн гэрээнд заасны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

-2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ... тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах,

-2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах,

-Үндсэн зээлийн 500,000,000 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 26,274,499 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 1,300,719 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 527,595,218 төгрөг, Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох

-Т.Тын өмчлөлийн ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, Дархан номин худалдааны төвийн урд байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай, ... мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Т.Тын өмчлөлийн ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол ... байр, ... тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай, ... мкв талбайтай амины орон сууц,

-“Д.з.г” ХХК-ийн өмчлөлийн ... аймгийн ... сум ... багт байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай ...мкв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-Т.Тын эзэмшлийн ... аймаг, ... сум, ... дугаар баг, ... хотхон ... тоот хаягт байрлалтай, нэгж талбарын ..., гэрчилгээний ... дугаартай, 212 мкв талбайтай амины орон сууцны зориулалттай, эзэмшлийн газар зэргээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл зээлийн гэрээ буюу хуульд заасан баримтыг бүрдүүлж, хариуцагч нараас нэмж нэхэмжилнэ...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Д.з.г ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2016 оны         12 дугаар сарын 23-ны өдөр ... тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 500,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр “Монгол дархан бэлэг дурсгалын үйлдвэр өргөтгөх” төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Т.Тийн өмчлөлийн ... аймаг, ... сум, .. .баг, ... хороолол, Дархан номин худалдааны төвийн урд байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай, ... мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Т.Тийн өмчлөлийн ... аймаг, ... сум, ...баг, ... хороолол ... байр, ... тоот хаягт байрлалтай ... мкв талбайтай амины орон сууц, “Д.з.г” ХХК-ийн өмчлөлийн ... аймгийн ... сум ... багт байрлалтай ...мкв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Т.Тийн эзэмшлийн ... аймаг, ... сум, ...баг, ... хотхон ... тоот хаягт байрлалтай ... мкв талбайтай Амины орон сууцны зориулалттай, эзэмшлийн газар зэргийг барьцаалуулан зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт 10,208,273 төгрөг төлж барагдуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж, зээлийн хугацаа 694 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч, Дархан-Уул аймагт биечлэн очиж уулзсан. Зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн бөгөөд зээл төлөх болон зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй.

Иймд сан зээлийн гэрээнд заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ... тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн төлбөр 500,000,000 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 26,274,499 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 1,300,719 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 527,595,218 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Д.з.г” ХХК, Б.Г нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Манай компани өмнө нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлд тайлбар хүргүүлэхдээ 2020 оны 4-р сард нэхэмжилсэн үнийн дүнтэй төлбөр тооцоог барагдуулах тайлбар хүргүүлж байсан билээ. Гэтэл 2020 оны 3-р сарын 5-ны өдрийн хурлаар Гадаадын хөрөнгө оруулалтын эх үүсвэр шийдэгдэж бид энэ эх үүсвэрээс төлбөрийг барагдуулах байсан боловч Шинэ төрлийн корона вирус дэгдэж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хөрөнгө оруулалтын хурал 5-р сарын 1 хүртэл хойшлогдлоо. Иймээс энэ хугацаанд зээл болон зээлийн хүү алдангийг төлөх боломжгүй байдал үүсч нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж байна.

Тус аж ахуйн нэгж нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас удаа дараа зээл аван зээлийг зориулалтын дагуу ашиглан жижиг дунд үйлдвэрлэлээ өргөжүүлэн зээлийг хугацаанд нь төлж байсан билээ. Энэ удаагийн 500 сая төгрөгийн зээлийг ч мөн адил зориулалтын дагуу ашигласан. Гэтэл зээл ашиглах явцад барилгын ажил удааширсан, учир нь анх хүссэн зээлийн хэмжээ хэт багаар батлагдсанаас үүдэн 12х24 хэмжээтэй 460мкв талбайтай ажлын байр барих ажил удааширч, мөн эргэлтийн хөрөнгө хүрэлцэхгүйн улмаас орлого багасаж эхэлсэн. Энэ талаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд удаа дараа хүсэлт тавьж барьцаа хөрөнгийн чанар үнэлгээ нэмэгдсэнийг дурьдаж дутагдаж байгаа санхүүгийн эх үүсвэрийг нэмж олгон үйл ажиллагааг тогтвортой явуулах талаар хүсэлт тавьж байсан. Гэтэл бодит байдалд дүн шинжилгээ хийж манай Жижиг, дунд үйлдвэрлэлд дэмжлэг туслаж үзүүлэхгүй ямар нэгэн арга хэмжээ авалгүй явсаар хуулийн байгууллагад хандаж байгаад гомдолтой байна. Бид 20 гаруй жил энэ үйлдвэрлэлийг хөл дээр нь босгох гэж амаргүй олон нугачааг туулж татвар, нийгмийн даатгал, цалин түрээс, түүхий эд материалын үнийн хөөрөгдөл зэрэг нугчуулсаар 10-15 хүний ажлын байрыг хадгалж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулан ажиллаж байна. Бидний энэ байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг буцааж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч “Д.з.г” ХХК-ийн төлөөлөгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Үндсэн зээлийн төлбөр 500,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 26,274,499 төгрөг дээр маргах зүйл байхгүй, харин зээлийн нэмэгдүүлсэн хүү 1,300,719 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа.” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хариуцагч Т.Т зээлийн нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэдийгээр гэрээнд тусгагдсан байгаа боловч цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлаж, нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөх боломжтой. Удаа дараа Т.Т санал хүсэлт тавьж байсан байдаг, зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулж өгөөч гэж, гэтэл Жижиг дунд үйлдвэрийн зүгээс өнөөдөр Монгол оронд ямар нөхцөл байдал үүссэн байгааг 2018-2019 он дамжиж манай улсад эдийн засгийн хямрал дэлхий дахинд үүссэнтэй холбоотой, бизнесийн үйл ажиллагаа доголдолтой байсан. Дээрээс нь Улс орон даяар хорио цээр тогтоосонтой холбоотой үйл ажиллагаа зогссон байгаа, үүнийг харгалзан үзэж, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх арга хэмжээ байсан. Ийм арга хэмжээ авахгүйгээр шүүхэд хандаж байгаа нь Т.Тийн хувьд зохих хэмжээгээр эрх ашиг нь зөрчигдөж байна. Уян хатан хандах боломжтой байсан гэж үзэж байгаа. Гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь учир дутагдалтай байна, тийм учраас нэмэгдүүлсэн хүүг чөлөөлж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Цаашид Жижиг дунд үйлдвэрлэл нь төлбөрийн асуудлаа уян хатан байдлаар 2 тал уулзалдаж шүүхийн бус аргаар харилцан ойлголцох боломжтой.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ЖДҮХСнь хариуцагч “Д.з.г” ХХК, Б.Г нарт холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 527,595,218 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

 Нэхэмжлэгч ЖДҮХСнь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. “Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай дансыг Засгийн газрын тусгай сан”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2. Тусгай санг хуулиар байгуулж, татан буулгана, мөн зүйлийн 5.3.5. ЖДҮХСнь тусгай сангийн төрөл гэснээр 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн тул шаардах эрхтэй. /хэргийн 4 дүгээр хуудас/ Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 “тодорхой хугацааны дараа төсөвт буцаан төвлөрүүлэх нөхцөлтэйгөөр олгож байгаа улсын төсвийн шилжүүлгийг буюу  эргэн төлөгдөх зээл”  буюу мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 “ЖДҮХСнь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зориулалттай байна” 16.6.1 “жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгоно” гэснээр талуудын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байгуулсан “Зээлийн гэрээ”-ний 3 дугаар зүйлд зааснаар 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, Монгол дархан, бэлэг дурсгалын үйлдвэр өргөтгөх зориулалттай 500,000,000 төгрөгийн зээлийг зээлдэгч  “Д.з.г” ХХК,  Б.Г нарт олгосон, талууд энэ талаар маргаангүй байна. /хэргийн 11-16 дугаар хуудас/

Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 “зээлийн санхүүжилтийг Зээлийн гэрээ байгуулж эрх бүхий байгууллагуудад бүртгүүлж ирснээс хойш ажлын 10 хоногийн дотор зээлдэгчийн дансанд гэрээний зүйл 500,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ зээлдүүлэгч сан биелүүлсэн, харин гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 “авсан зээлээ гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх” үүргээ зээлдэгч биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар зээлдэгч зээл төлөх үүргээ үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх учиртай.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний хавсралтад заасан зээл төлөх хуваарийг зээлдэгч удаа дараа зөрсөн, зээлийн хугацаа 694 хоног хэтэрсэн гэж зээлдүүлэгч сан  нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсныг зээлдэгч “Д.з.г” ХХК,  Б.Г нар үгүйсгээгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг шаардаж байгаа нь үндэслэлтэй.

 Зээлдэгч “Д.з.г” ХХК, Б.Г гэрээний үүргийг биелүүлээгүй шалтгааныг “зээл ашиглах явцад барилгын ажил удааширч, анх хүссэн зээлийн хэмжээ хэт багаар баталснаас үүдэн 460 м.кв талбайтай ажлын байр барих ажил удааширч, эргэлтийн хөрөнгө хүрэлцэхгүйн улмаас орлого багасч ирсэн” гэж тайлбарлан, гэрээний зүйл 500,000,000 төгрөг, хүү 26,274,499 төгрөг төлөх талаар маргаагүй,  шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн .

Зээлийн гэрээний 3.3-т “нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Зээл, хүүг буцаан төлөх хууваарьт хугацаандаа хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно” гэснээр нэхэмжилсэн нэмэгдүүлсэн хүү 1,300,719 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг “гэрээний үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг нэг удаа тооцох, мөн нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа тул” хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч зээлдэгч “Д.з.г” ХХК,  Б.Г нар  зээл 500,000,000 төгрөг, хүү 26,274,499 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөгийг нэхэмжлэгч зээлдүүлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж,  нэмэгдүүлсэн хүү 1,300,719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Талууд 2016 оны 12 сарын 23-ны өдрийн байгуулсан “Зээлийн гэрээ”-ний 3 дугаар зүйлд зааснаар 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, Монгол дархан, бэлэг дурсгалын үйлдвэр өргөтгөх зориулалттай олгосон 500,000,000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг Т.Тын өмчлөлийн ... аймаг, ... сум, ...баг, ... хороолол, Дархан номин худалдааны төвийн урд байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай, ... мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... аймаг, .. сум, ...баг, ... хороолол ... байр, 2 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай, ...мкв талбайтай амины орон сууц, Д.з.г ХХК-ийн өмчлөлийн ... аймгийн ... сум ... багт байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай ...мкв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Т.Тын эзэмшлийн ... аймаг, ... сум, ...баг, ... хотхон 4-2 тоот хаягт байрлалтай, нэгж талбарын ..., гэрчилгээний ... дугаартай, ... мкв талбайтай амины орон сууцны зориулалттай, эзэмшлийн газар зэргээр хангуулахаар мөн өдрийн ... тоот барьцааны гэрээний зүйл болгосон.

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2, гэрээний 5.1.2-т зааснаар барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагаа бусад үүрэг гүйцэтгэгчээс тэргүүн ээлжинд хангуулах эрхтэй тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар хариуцагч нар маргаагүй тул хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэснээр барьцааны зүйлийг дуудлага худалдаа явуулах этгээдээр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүх хуралдааны товыг шүүх хуралдааны оролцогч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар “утас”-аар дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдснээ баримтжуулсан байна” гэснээр хариуцагч Ц.Г-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт / № 9/-ыг шүүгчийн туслах үйлджээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Т: Б.Г хөдөө яваад амжиж ирээгүй, оролцуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэснээр, шүүх хуралдааныг түүний оролцоогүйгээр шийдвэрлэн, түүний шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тайлбартай адилтгаж үзсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар  төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэснээр нэхэмжлэгч ЖДҮХСУлсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар чөлөөлөгдсөн, хариуцагч зээлдэгч “Д.з.г” ХХК, Б.Г нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн 526,294,499 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 2,789,422 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн          106.5-д зааснаар хариуцагч “Д.з.г” ХХК, Б.Г нар үндсэн зээл 500,000,000 төгрөг, хүү 26,294,499 төгрөг, нийт 526,294,499 төгрөгийг нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, Иргэний  хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1- д зааснаар нэмэгдүүлсэн хүү 1,300,719 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох Т.Тын өмчлөлийн ... аймаг, ... сум, ...баг, ... хороолол, Дархан номин худалдааны төвийн урд байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай, ... мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ... аймаг, ...сум, ...баг, ... хороолол ... байр,  ... тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай, ... мкв талбайтай амины орон сууц, Д.з.г ХХК-ийн өмчлөлийн ... аймгийн ... сум ... багт байрлалтай, улсын бүртгэлийн ..., гэрчилгээний ... дугаартай ...мкв талбайтай, үнээний фермийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Т.Тын эзэмшлийн ... аймаг, ... сум, ...баг, ... хотхон .. тоот хаягт байрлалтай, нэгж талбарын ..., гэрчилгээний ... дугаартай, ... мкв талбайтай амины орон сууцны зориулалттай, эзэмшлийн газар зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг   Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ЖДҮХСнь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Д.з.г” ХХК, Б.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,789,422 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

           

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан, гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ