| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 183/2019/00141/И |
| Дугаар | 001/ШТ2022/00209 |
| Огноо | 2022-11-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүхийн тогтоол
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 001/ШТ2022/00209
“ **** **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02769 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 445 дугаар магадлалтай,
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны
2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/01443 дугаар тогтоолтой,
“ **** **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“ **** ****” ХХК, ****, ****, **** нарт холбогдох
Бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухайиргэний хэргийг
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хянуулах тухай хариуцагч “ **** чулуу” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнийн гаргасан хүсэлтийг шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Хариуцагч “ **** чулуу” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02769 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ **** **** **** ББСБ” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам гудамж, 51 дүгээр байр, мансардны 99В-1 тоотод байршилтай 37.50 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг, мансардны 99В-4 тоотод байршилтай 40.70 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, мансардны 99В-5 тоотод байршилтай 40.90 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, мансардны 99В-6 тоот хаягт байршилтай, 42.80 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч “ **** ****” ХХК-ийн эзэмшлээс тус тус албадан чөлөөлж, нэхэмжлэгч “ **** **** **** ББСБ” ХХК нь хариуцагч ****, ****, **** нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ **** ****” ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ **** **** **** ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 445 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02769 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/01443 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02769 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 445 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгч Б.Батзаяагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.01-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг дахин хянуулахыг хүссэн хүсэлтдээ: “ **** **** **** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийг иргэн Б.Аминагийн нэхэмжлэлтэй ХУД-ийн иргэний хэргийн шүүхэд хэлэлцэгдэж буй хэрэгт “ **** **** **** ББСБ” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулж байгаа нь шүүхийн захирамжийн дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлт гаргаж байна. Иргэн Б.Амина “ **** **** **** ББСБ” ХХК-ийн нэг болон есөн тоот байрнуудын давхцаж буй хэсгийг шүүх үнэн зөвөөр нь хянан үзэхийг хүсэж байна. Газар дээрх фото зургийг шүүх хянаж байх үед гаргаж өгнө. Одоогоор Б.Амина хөдөө ажлаар явсан.” гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнийнхүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлтийг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.
7. Хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болох үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл, шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт хуурамч эсхүл шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хэргийн оролцогчийн уг хэргийг шийдвэрлэх үед гаргасан үйлдэл эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол, шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон үндэслэлүүдийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцохыг хуульчилжээ.
8. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.2-т “Хүсэлтийг бичгээр гаргаж түүнд шинээр илэрсэн нөхцөл байдлын талаарх баримтыг хавсаргана” гэж заасан.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийгшинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтдээ ямар нэг баримтыг хавсаргаж ирүүлээгүй тул түүний хүсэлтийг хянан үзэх үндэслэлгүй, улмаар хангахаас татгалзах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180 дугаар зүйлтийн 180.2, 179 дүгээр зүйлд нийцнэ.
10. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02769 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 445 дугаар магадлалтай, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/01443 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнийнгаргасан хүсэлтийг хангахаас татгалзсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМАГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД